2008 оны 12 сарын 25 Мороко улс Касабланка хот 03.32
Өнөөдөр Морокод найзын гэр булийнхэн Зул сарын баяртаа намайг уриж, үдийн хоол идэж Морокогийн гэр бүлээс өвлийн өвгөний бэлэг ч хүртлээ.
Мороко нь Хэдийгээр албан ёсоор Ислам шашинтай ч хуучны колончлолын нөлөөгөрө Кристмасийн баярыг гэр бүлээрээ уулзах, бэлэг солилцох, гацуур мод чимэх маягаар тэмдгэлдэг юм байна. Бид Оорсоос ирсэн гацуур модтой шинэ жилийг угтдаг шиг.
Би хэдийгээр кристийн шашинтай биш ч гэлээ, холын аян замд гэр бүл, найз нөхөдтэй байж, баярын сайхан мөчүүдийг нэг өдөр ч болов өнгөрөөх боломжоос татгалзаж чадаагүй юм.
Гэр бүлтэйгээ хамт байх ямар сайхан юм бэ! Санаж байна шүү!
Манай цагаан сар шиг. Ахмадаасаа эхлүүлээд бүх хүүхдүүдийн хамт цуглаж, хамтдаа хооллож, байгаа хүүхдүүддээ Санта Клаусэ (Өвлийн Өвгөн)-ийн өгсөн бэлэг гэж мөрөөдөж байсан зүйлийг нь өгдөг тийм сайхан баяр санагдлаа.
Би дэлхийн олон улсуудаар аялж байсан. Гэхдээ анх удаа Кристмасийн баярыг зурагтаар бус, жинхэнээр мэдэрлээ. Гадныхан манай цагаан сарын баярт, орж үзээд тэгтлээ их биширдгийг сая л ойлголоо.
Хүмүүсд өдөр тутмын зовлон, бэрхшэлүүдийг мартуулж, удаан уулзаж чадахгүй байсан ахмадуудаа, ах дүү, найз нөхдөө харж, уулзах тэрхүү боломж гаргадаг ийм баяруудыг хүн төрлөхтөн зохион бүтээсэнд шалтгаан нь юу вэ?
Бид цаган сараараа ахмад үетэйгээ золгож, эрүүл мэнд , биэ амрыг нь асуухаар очих үед, Өөрийн үр удамд, өвөг дээдсээсээ заяасан тэрхүү мэдлэг, гэний мэдээллийг хичнээн хүнд түгээсэнээ мэдэрч байгаа бидний ахмад үе хэрхэн баярладаг гэж бодож байна.
– Дэлхийн баяруудын гол шалтгаан нь Ганцаардал ! гэж хэлмээр байна.
Хүн ганцаараа байж чаддаггүй, бусад ухамсартай хүн төрхтөнтэй харицах хүсэл төрдөг Байгалийн Инстинктэд захирагддаг юм байна гэж ойлголоо.
-Архидаад, ухаан мэдрэлээ алддаг тийм зүйлийг баяр гэж бодсоор байх уу ?
Дэлхийн Олон шашны нэг Кристийн шашин дотроо маш олон салбруудад хуваагддаг бөгөөд Ортодоокс (Оросодуудын шүтдэг) шашинтнаас бусад нь 12 сарын 24 ны шөнөөс 25 шөнөд тэмдэглэдэг юм байна. Харин Ортодогс нь 01 сарын 7-с 8 өдрүүдэд.
Монголчууд бид хүний шүтлэг, шүтээнийг хүндэлдэг ёс заншилтай шүүдээ ! Түүхээсээ уншаараа! Би аялж байх явцдаа Мусулманий Кристианий Эврэйн эртний шүтээний ариун газар, сүм хийдүүдээр зочилдог байсан.
Хүний шүтэх эрх, шүтлэгийг нь хүндлэж байгаагийн нэг илрэл юм.
Дэлхийн хүн төрлөхтний 10 хувь, 30 хувь нь шүтэж,мөргөж байгаа амьдралын үнэт зүйлийг нь би үл ойшоож, доромжлох эрхийг хэн надад өгсөн юм ? Монгол хүн тийм байдаг юмуу?
Ямарч шашны үнэт зүйл нь сүм хийдүүд, ариун газрууд байдаг. Тэр газартаа очихдоо гутлаа тайлхаас авахуулаад, хамаг муу бодлуудаа цэвэрлэхийг хичээдэг. Орсон гарсан бүхэн амьдралын сайн сайхныг бодож, өөрийнхөө итгэлдээ (Бурхандаа) залбирч байгаа газар ямар ариун байдаг гэж санана !
Хэрүүл маргаан, атаа жөтөө байхгүй, анир чимээгүйд ариун дууг нь сонсон хүн байвал намайг ойлгох байх. Мухар сүсэгтэй эсвэл, ямарч нээлттэй сэтгэж чаддаггуү хүн бусдын шашин шүтлэгийн талаар сонохоос хүртэл айдаг. Тэр нэрийг нь амандаа хэлснээр Хүний шашинд орчих юм шиг боддог. Тэр шашин гэдэг чинь тийм айгаад байхаар аймар зүйл юмуу ? Бид тэгвэл тэр шашингаас айдаг учраас ёсыг нь дагдаг болж байна уу ?
Сайхнаар амьдрах ч яахав өнгөрсөн, нүгэл хийгээд тамд унчихгүй л бол ! гэж бодож багаа явдал зөндөө байгаа.
Бид айж байгаа учраас шүтээд байгаа юмуу ? хайрлаж байгаа учраас шүтээд байгаа юмуу ?
-Усыг нь уувал ёсыг нь даг ! гэж үг зөвхөн дүрэм журмыг хэлээгүй юм шүүдээ.
Монголчуудын гол шүтээн байгаль дэлхий гэж мөргөж байсан манай түүхэн үед- Усыг нь уувал Ёсыг нь даг ! гэж зүйр үг зохиосон юм шүүдээ. Хоолыг нь идвэл ёсыг нь даг, эсвэл Гэрт нь хонвол ёсыг нь даг гэж хэлээгүй байгаа биздээ !
Ус гэдэг Монголчуудын хувьд ариун зүйл !
Голд Цус, Сүү дусааж хог хаяж болохгүй гэж хойч үедээ захидаг байсан нь Бидний шүтээн Байгаль эхийн нэгэн хэсэг гэж үзсэн учраас. Усыг нь уувал Ёсыг нь даг гэдэг нь Очсон газрынхаа шүтээнийг хүндэл гэж байгаа юм шүүдээ. Тухайн үед голд, нууранд машин угаахыг мэдэж байсан бол “Усыг нь уувал Голд машин битгий угаа” гэж зарлиг, зүйр цэцэн үг хэлэх байсан.
Байгалиа хамгаал ! гэсэн санааг бид буруугаар ойлгоод байгаа юм бишүү ?
Ус гэдэг нь зүгээр Хүн цай өгвөл тухайн нутгийг хүндэлж дагаа гэж ойлгосон нь зөв үү ?
Бид хэтэрхий матэриаллаг зүйлийн талаар бодоод байгаа юм бишүү ?
Хүний нутагт очвол яг дүрмээр нь амьдар гэснээс хойш Монгол гэж үндэстэн үгүй болж эхэлж байна шт. Хүн бүр – Усыг нь Уувал Ёсыг даг ! гэж төрсөн цагаас авахуулаад ахмад хүндэлдэг хүнээрээ хэлүүлдэг үндэснийхээ зүйр цэцэн үгийг дагаж байгаа гээд, Хүний нутгийн байгаа бүхнийг дагаад хүний хүн болж байна шт.
Огт танихгүй хүн чатруу орохдоо -сайн байна уу ? аян замдаа сайн явж байна уу ? ч байхгүй – Where r u traveling ? гэж англиар асуух үед, гайхаад нэрийг хүртэл дахиж уншиж байна шт.
Баруун европд амьдарсан Монголчууд нь Монголтойгоо хоёр хацрыг нь үнсэж мэндчилж байхад, Япон Солонгосд байсан Монголчууд хоёр гараа хажууд бариад эгцээр толгойгоо бүхийлгэж байна.
Амэрик бол бүүр хэцүү. – hei Whats up !гэж мөрөөрөө мөргөлдүүлж
Монголчууд хүний хүнтэй гэр бул болох тохиолдол өнөө үед их байна. Тэр нь зөв ! Хөх толбыг илүү ихээр тараах хэрэгтэй.Харамсалтайн Монголын эдийн засгийн байдлаас болж тэрээр хүний нутгийг сонгож амьдарч байна.
Нөгөө л Усыг нь Уувал Ёсыг Дагсаар, хүүхдүүддээ хүртэл төрлөх хэл, ёс заншилаа заалгүй гадны хүн болгож байна шт. Багаасаа төрлөх хэлээ сураагүй хүн том болоод сурсан ч, Нутагтаа хариад Нэг үндэстэнтэйгээ харилцах үед огт ойлгохгүй байна шт.
Монголоос гадаадад гарад буцаж ирсэн хүн, өөрсдийнхөө хүмүүсийг ойлгохоо болиод, амьдарч байсан улсараа бүхнийг хараад байдаг.
Ус гэдэг Монголын соёлын хамгийн чухал зүйлүүдийн нэг.
Усар битгий тогол, ус хэмнэ гэж загинуулж байгаагүй хүмүүс, сүүлийн үед эхсээд байна. Аав ээж, Эмээ Өвөөгөөсөө хөндий, хол өссөн хүүхдүүдийн багш нь компьютэр, гадны кино болж байна.
Байгалийн хуулиар бол Ус хамгийн өвөрмөц элэмэнт.
Хатуу, шингэн, тэгээд агаар хэлбэрт шилжиж чаддаг.
Дэлхийн агаар, хүнс болсон ногоон ертөнцийг тэтгэдэг.
Байгал дэлхийг бид хадгалж хамгаалах илгээмжийг зүйр цэцэн үгээрээ хэлээд байгаа юм шүүдээ.
Бидний соёл тэр чигээрээ Тэнгэр эцэг, Дэлхий Ээжээ хайрлах тухай сургаж заасан байгаа шүүдээ ! Бидний соёлын алийг ч авсан энэ хайраа илэрхийлсэн байдаг.
Газар шороогоо хөндөхгүй гээд гэрээ газар дээр тавидаг, Монгол гутал, 9-ийн тоо гээд л.
Саяхнаас Барууныхан NANO тэхнологи гэж зохиогоод дэлхийн эрчим хүчний асуудлыг шийдэж болно гэж зараллаа шт. Тэр нь юу вэ гэхээр Нэг дусал усанд байгаа энэргийн хэмжээ нь Нэг дусал бэнзинд багаа түлшний энэргээс хэдэн зуу дахин илүү байгааг нотоллоо.
Бидний түх судар,ёс заншилд байгаа мэдээллүүдэд ямар их зүйлүүдийг хэлээд байгааг би ойлосон цагаас Эх орон, Үндэснийхээ Соёлоо илүү хүндэлж, хайрлаж эхэлсэн юм.
Монголын түүхийг сонирохдог хүмүүс намайг ойлгож байгаа.
Ундааны дээж гэж нэрлэгддэг Архи нь нэрнээсээ эхсүүлээд маш хүндэтгэлтэй харицахаар зүйл байсан нь мэдэгддэг. Шимийн Архи буюу шимж бага багаар уугаараа ! гэж захисан архитай гэж барууныханд хэлэхээр итгэдэггүй. Зүгээр усыг хүндэлж шүтдэг заншилтай үндэстэн, архийг Ундааны дээж гэж хэлээд уухааса өмнө тэнгэртээ өргөж байгаа соёлоо анзаарч бодож байсан уу ?
Сархадын дээжийг ахмад үеэсээ эхлэж ам дамжуулан уугаад, дараагийн тойрог ахмад хүний үзэмжээр үргэлжилдэг тийм дүрмүүд их байгаа шүүдээ. Залуу үе намба алдаж эхэлж байна гэж ойлгосон үедээ тойргоо зогсоодог. Хүний тоогоор хундгалсан байсан ч, ахмад хүн уруул хүрээгүй байхад хэнч түрүүлж хөдөлдөггүй биздээ. Тэгээд өөрөө өөртөө сархад хундгалж болохгүй тул, бүгдэнд хүртээсний дараа хүнд шилээ өгж, өөрийнхөө хундгалд хүртээдэг биздээ.
Сархадын ид шид, сайн талыг ойлгосон, гэхдээ хэтрүүлбэл муу үр дагавартайг нь анхааруулсан байгаа биздээ.
Үндэсний соёл заншилаа амь насаараа хамгаалж байсан жишээнүүд түүхээр дүүрэн байгаа
Нэгэн жишээ. Эсүхэй баатар Хордуулсан архи хүлээж авахдаа
Нэгт, байгал дэлхийн ариун газар дайсантайгаа буудалсан байсан тул, дайтаж цус газарт хүргэхгүй.
Хоёрт. Ундны дээж Сархадыг хүн илгээж байхад татгалзах юм бол Монгол үндэстний ёс журмыг зөрчих болно. Шатрар бол Мат-д орсон. Хордуулсан сархад байх магдал ячиж байсан 50-иаас илүү хувьтай байсан. Адил шүтлэг бишрэлтэй овгийнхон ариун дүрмийг зөрчин гэж бодоогүй ч байж магад. Гэхдээ ёс заншилыг дагаж Хортой архинд амиа алдсан юм шүүдээ. Архичин байсан гэж бодох гээд байдал, илүү сайн тунгаагараа. Ууж байвал Хортой байсан ч яахав гэж донтдог архидалт өнөө үед л хүчээ аваад байгаа юм шүүдээ. Өөрийн Архи байхгүй байсан тул хүний архинд хордсон юм! гэж сонсогдхооргүй байгаа биздээ.
Эсүхэй баатар Монголчуудын үнэт зүйл Ёс Заншлыг дагаагүй бол өнөөгийн Монголын түүх шаал өөр байх байсан. Энэ бол Монголын соёл, заншил ямар үнэтэй байгааг харуулсан жишээ. Босоогоосоо амиа алдаж байсан жишээнүүдийг дараалуулбал жагсаал дуусахгүй.
Алтан Ураг буюу тэнгэрээс заяасан удмын хүний цусыг газар хүргэхгүй гээд хивсэнд ороож мянган адуу гүйлгэдэг байсан юм шүүдээ. Эх орон, үндэснийхээ эсрэг нүгэл хийсэн Алтан ургийн цусыг дэлхий ээж дээрээ хүргэхгүй гэж хамгаалж байсан юмдаа. Мал гаргахдаа ч цус, сүү газар хүргэхээсээ цээрэлдэг биздээ. Тэгэхэд ард түмний хүндэлж шүтэж найдаж байсан тэрхүү Алтан ургийн хүн алдаа хийвэл юу гэж газарт хүргэх билээ.
Би хаа явсан газраа тухайн улс үндэстэний шашин шүтлэг, ёс заншлыг нь дагдаг ч, өөрийн шүтээн байгал дэлхийгээ хайрлаж, Үндэснийхээ ёс заншлаа авч үлдэж чаддаг юм.
Босгосон дүрс, барилгийг нь шүтэх бус бариж хүндэтгэсэн хүмүүсийн сэтгэлийг нь хүндэлж мөргөдөг юм. Ялангуяа өөрийнхөө шүтээн бурхандаа зориулж барисан барилга байшин, хөшөө дурсгалаас тухайн ард түмний үнэт зүйлээ хайрлсан урлаг юм.
Үүргэвчтэй залуу ганцаараа ийм зам туулж байсныг найзуудасаа асуугаараа, Дайн, Босогчдын нутаг, гэмт хэрэгтнүүдтэй хамт амьдраад яваад байсан шалтгааныг та нар одоо ойлгосон байх.
Монгол хэлэндэхь ҮНДЭСТЭН гэдгийг орчуулхаар барууны Натион буюу нэг нутагт амьдарч байгаа хүмүүсийг хэлж байгаа биш шүүдээ !
Модны үндэс нэг цэгээс олон тийш салбарлдаг шиг, бид нэг үүсэл гаралтай нэг ҮНДЭСТЭН гэж хэлж байгаа юм шүүдээ.
Би 29 настай залуу, өөрийн наснаасаа хамаагүй их зүйл харлаа. Дэлхийн зарим хүмүүсийн насаараа ч үзэж чадахааргүй зүйлүүдийг ч харж, мэдлээ. Гэхдээ миний энэ аялал нь зугаалга байгаагүй юм шүү. Энэ бол Бадарчлал байсан юм.
Бид эвлэлдэн нэгдэж, Их гүрнээ сэргээх тухай бодох бус, маш энгийнээр биэ биэнээ ойлгож эхэлцгэй гэж уриалах гэсэн юм. Бид биэ биэнээ ойлгож, хүндэлж хамтарч эхэлснээр хөлөө олж хөгжлийг биэ болгох юм байна гэж ойлгосон.
-Бид Яавал дээр вэ ! гэдэг асуултын хариултыг би хэллээ.
Биэ биэнээ ойлгохын тулд биднийг нэгэн үндэстэн болгодог тэрхүү түүх соёлоо сэргээцгэй.
Анх таарах үеэс эхсүүлээд, биэ биэнийхээ нас намбанд тохируулж мэндчилдгээ сэргээе.
Монгол хүн Монгол хүнтэйгээ Монголоороо Сайн байна уу ? сайн уу ? гэсэн ч хамаагүй, эхний ээлжинд энгийн зүйлүүдээ буцааж авчрий. Дараа дараагийн зүйлүүд ар араасаа орж ирэх болно.
Монголынхоо дутуу орхисон Уран зохиол, яруу найргаа уншиж, сонсож эхлий. Мөргөл үйлдэж сэтгэлээ ариусгах үедээ, өгсөн мөнгөнд тохирсон буян эргэж ирнэ гэж бодохоо болий.
Гэхдээ холын замд аялж байхдаа хамгийн ихээр санаж, хамгийн чухал сургамж блсон зүйл болох Амьд Бурхад Аав Ээжийгээ хайрлаж эхэлцгэй.
ААВ ЭЭЖ
Зарим хүмүүс ээжтэйгээ хэрэлдэхдээ хараалын муухай үг хэллэг ашигладаг, зарим нь гар ч хүрдэг. Ах дүү бид нар хэзээч Аав Ээждээ гар гар хүрэх байтугай бузар шингэсэн үг хэлж үзээгүй. – Зөвхөн намайг энэ хорвоод биэ болгохын тул 8- 9 сар хүнд биэтэй байж, өдөр бүр дотор муухай оргиж байсныг тэссэн юм шүүдээ.
Эх хүн хүүхддээ ямар хайртай байсан тул энэ хугцааны зовлонг туулж, төрөлтийн үеийн бүх үе мөч салдаг тэрхүү их өвчнийг тэсэж чадаж байнаа ! Тэгээд зүгээр горшокондоо тухтай суух хүртэл 4-5 жил ямарч тайван байдалгүй чиний хойноос өдөр шөнөгүй анхаарах гэж. Цэцэрлэг, Сургууль их сургуульд хүртэл ороход, гэрийн даалгаварыг хийхэд туслаж, шалгаж байсан тэр их хөдөлмөрийг мартаж болохгүй.
Орой гарах болгонд нойргүй хаалганы чимээ сонсдог тийм хүмүүсийг бид хүндлэж, хайрлаж чадахгүй бол ядахнаа гутраахгүй баймаарсандаа.
Эцэг Эх эрүүл саруул хүүхэдтэй болохын тул, хувийн жаргал таашаалаасаа татгалзаж, эрүүл хооллох сайн амрах гэж хамаг хүчээ хөдөлмөрөө бидэнд зориулдаг биздээ. Баярлаа гэж хэлж сургах үеэс эхсүүлээд энэ нийгэмд хүн шиг амьдраасаа гэж үлгэр домог, үг сургаалаараа хүмүүжүүлж байдаг.
Энэ олон жил өдөр шөнөгүй биднийг хайрлаж, сургах гэж хүнд ажил хийсний дараа өөдөөс гар хүрж, үгээр доромжилж байгаа хүүхдээ харсан Эцэг Эх ямар байна гэж бодож байна ?
Үнэхээр тэдний буруугаас биш, зөвхөн бид ухамсаргүй тэнэгээс болж ийм явдал гарвал, Энэ их цаг зав хайр зарцуулсан хэрнээ, юун дээр алдчихваа гэж тэд мань дахин бодож санаа зовно биздээ !
Хүнд хайрлуулж байгаа хүн ямар гэрэлтэй хүчтэй байдаг билээ.
Тэгвэл тэр хайр байхгүй бол яахуу ?…………..
Бүх албан ёсны шашинууд Биэ биэнээ хайрлах, аав ээжээ хайрлах тухай сургасан байдаг тул би гүнээ хүндэтгэдэг юм. Гэхдээ зарим үед хүний буруугаас тайлбар буруу хийгдэж шашныг муу зүйлд ашиглаж байгааг бид ялгаж салгах хэрэгтэй юм.
Өнөөдөр Зул сарынхаа баярыг тэмдэглэж байгаа Бүх Кристийн шашинтнууддаа баярын мэнд хүргэх зуураа өөрийн бодлоо бичлээ.
Монголд бас Кристийн шашинтнууд байгаа, тэдэнд хувиасаа Кристийн мэндэлсэн өдрийн баяр хүргэж байна.



2008/12/25
| 3,682 Үзсэн 

























Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)
сайн байна уу? таны хэлдэг үнэрээр зөв . ялангуяа ээждээ би муу муухай үг хэлдгүй ч гомдоосныхаа дараа л ухаардаг . одоо бол ямар ч үед сэтгэлээ барьж энэ бүхэнд тайвнаар ханддаг болсоон
удахгүй болох Шинэ жилийн мэндийг танд хүргий
2009 онд олон улсаар аялаа энх тунх үргэлжлүүлж, учирсан бэрхшээлийг түвдэлгүй давж, сэтгэл санаа өөдрөг хэвээр байгаарай гэж хүсье. Мөн танай гэр бүлийхэнд, эмээд чинь шинэ оны мэнд хүргье. Үл таних анд чинь
Дахиад хэдэн жил аялах вэ
Монголдоо эргэж ирэх тэр өдрийг би тэсэн ядан хүлээж байна.
Гэхдээ битгий шантраарай.
Давс хийвэл уустал
Ажил хийвэл уустал гэж монголын минь сайхан зүйр цэцэн үг байна даа.
etseg ehee hairlah heregtei gedeg uneheer unen. bi bol unheer muu huuhed. etsiigege jargaaj chadahgui gomdooj yavdagta haramsdag. suuliin ued bi etseg eh gedeg hunig ih hairladag bolson. aavaa bi tand hairtai. gomdooj bsand uuchlarai. hediger aav maani uunig unshij chadahgui ch setgel zurhnihe duudlagar medreh bh. humuusee ta nar etseg ehde neg ch udaa gesen bi tand mash ih hairtai geed chin setgeleesee helerei. zaaval shu. suuld ni haramsah bolno shu. yadaj ganc ch udaa tegej helehgui yavda gesen olon hun bdag. bid nz ohin bolon nz hovgunde bi chamd hairtai gj heldeg mortloo yagad hamgiin dotni humusde ingej heldeggui yum be. bodood uzecgegerei. mongol hun mongolooroo bai
Юуны түрүүнд айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргээд, 2009-нд ихэнх улсуудаа нугалах болов уу гэсэн итгэл дүүрэн сэтгэлээр мэндчилж байна, болгооно уу.
Таны бичсэнийг унших болгондоо л нээрээ тийм шүү гээл байнга толгой дохиостой энэ бол хүн хэлэхээс-цаас чичихээс нааш гэдэг зүйр үгийг л сануулаад байна а даа.
Аав ээждээ үнэхээр хайртай гэдэг үгийг хэлж байгаагүй ч үргэлж сэтгэлийнхээ угт хадгалж, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байдаг болохоор тэдний минь зөн совин мэддэг байх, гэхдээ гэртээ харингуутаа хамгийн түрүүнд хэлээд үнсүүлэхийг маш их хүсч байна а.
Энэ үгийг хэлж чаддаггүй нь бас дэндүү үнэ цэнэтэйд нь байгаа юм болов уу гэж бодогддын гэхдээ энэ утга нь үнэ цэнэтэй учраас аав ээждээ хэлэхээс харамлаж байна уу гэсэн утга биш бөгөөд яг эсрэг нь гэвэл ойлгоно гэж бодлоо.
За томоос том амжилт.
Manai Mongolchuud yr ni ih sergelen ch geh um uu, ih uyn hatan chanartai humuus um shigee, buur Chingis n uyees hurtel, busad ulsuud oorsdiin ezlen turemgiilsen ulsiinhaa soyol zan zanshil g ihevchlen ustgaj, oorsdiinhiigoo nevtruuleh gdg bsn bol Mgl chuud tuhain gazriin hamgiin sain sain gesen zuilsiig mash hurdan oorsdiin bolgoj chaddag bsn gj sonsson um bn. Tiim ch bolohooroo odoo gadaadad ochood ter gazraa hurdan dasaad, tendehiin hun bolchih geed bdg bh. Erteed bi halit neg chat d orood dotor ni 3 hun bhaar ni sain baitsgaana uu geed helchihsen chin huuy neg hogshin hun orj irlee, emee yu ovoo yu, ta hedtei ve gej oodoos tohuurhaj ene ter keke, odoo zaluusiin dund yos zanshlaa sain meddeg, mongol ugee zov hergeldeg hun baival ter ni hogshin hun l gej oilgogddog, tiim ugeer yariltsaj, mgl n soyol zan zanshilaa dagaj yavah ni cool bish gj boddog bolchihson um bish uu?
za yutai ch mendchilgeeg huleej avaad bayarlalaa, erguuleed bayar n mend hurgeyeee
byarlala chamd ch bas irj bui shine jilin mend hurgie,christmas zul sar gesen ugig bi heregledeggui suulin ued inged bga bolohos bid nar shine jile l temdegledeg baisan bizde.
naizaa chi zarim ued bichij baiga zuil chin haa hamagui haliad olon sedviin tuhai biched bnaa.bi chamd urid n helj baisan.het nurshu baival humus zalxnaa gej.
yadaj neg sedviig barij avad tuunde hamaraltai asudlar bichvel iluu tsegtstei baih bolov u hemeen sanah ym.bichij bga asudlud bodol chin hund heregtei zundu ymnud uguuldeg.gehde olon zuilin talar neg dor ichih zohimjgui gej helmer bn.ene uda bichsen chin deer ehled us, mongolchudin ev negdel,hari orond yavahda ter ulsin irgen shig boldog gesnee,suuld eej aav bolod yavchla.aygui zambaragui bichij bnaa,chi uuru sain harval ushuu olon zuilin tuhai neg dor shavaralduulj bichsen bn.bi chamaig shuumjilie gej bodsongui,bodogdsonoo bichle.olon sedvin talar neg dor bichchiher comment uldeeh geher alinix n tuhai bichxee medehgui bolchih ym.jishe n :bi usni tuhai bodlo biched dara n gadadad bdag mongolchudinxa tuhai dara n etseg ehin tuhai bichih bolchod bn l da.
bayrlala chamd ch bas irj bui shine jilin mend hurgie,christmas zul sar gesen ugig bi heregledeggui suulin ued inged bga bolohos bid nar shine jile l temdegledeg baisan bizde.
naizaa chi zarim ued bichij baiga zuil chin haa hamagui haliad olon sedviin tuhai biched bnaa.bi chamd urid n helj baisan.het nurshu baival humus zalxnaa gej.
yadaj neg sedviig barij avad tuunde hamaraltai asudlar bichvel iluu tsegtstei baih bolov u hemeen sanah ym.bichij bga asudlud bodol chin hund heregtei zundu ymnud uguuldeg.gehde olon zuilin talar neg dor bichih zohimjgui gej helmer bn.ene uda bichsen chin deer ehled us, mongolchudin ev negdel,hari orond yavahda ter ulsin irgen shig boldog gesnee,suuld eej aav bolod yavchla.aygui zambaragui bichij bnaa,chi uuru sain harval ushuu olon zuilin tuhai neg dor shavaralduulj bichsen bn.bi chamaig shuumjilie gej bodsongui,bodogdsonoo bichle.olon sedvin talar neg dor bichchiher comment uldeeh geher alinix n tuhai bichxee medehgui bolchih ym.jishe n :bi usni tuhai bodlo biched dara n gadadad bdag mongolchudinxa tuhai dara n etseg ehin tuhai bichih bolchod bn l da.
us bol chandmani erdene gej mash unen ug.suulin ued usni tooluur garchad heregle baga zereg humigdad ailud usaa hemnedeg bolson baih.getel hajud ursaj baiga tuul gol maani yamar uruvdultei bnaa.jil ireh bur ulam tatrad zarim gazra tasardag bolchod bga shd.tiim biahad golidrolru n ulam bur shahaj baishin barilga barih ym.uildverud n eldev hayagdal hogoo golru hayana,zugalga hij bga humus n hogoo uutand higed avad yavchij chadahgui,ter chigt n orhiod orchnig aimar muhai bohirduulj bn shu de.inged bodohor yamar uhamsar doroi buduuleg n haragdaj bgan bishuu.teged ter hogiig n gadadinxan irj tseverled bga ymda estoi ichmeer.
bid nar dor burne hichevel bolohor asuudal shude.uhamsarlatsgaa humuuse!!
zarim humus bi angli hel meddeg gesen shig ym bolgon deer gadad ug heregleh gedeg.gadaadad surch ajillaj baisan n tende l ym bga biz.baga ch gesen undesni uzeltei baih heregtei shd.
ayalguut saihan mongol hel martaj bolshgui soel muun gej hen helsen bile,mongoloro baij mongoldo saihan amidartsgaae gej urialmaar bn.
toruulj usgusun aaj aav shig buyantai humus haa baihav.amidad n bayrluulj l baival hojim n baga haramsana.yu ch toohgui deeguur harj yavj baigad hairtai ch gej helj chadagui baidag.muuhai ug heleh baitugai muuhai ch harj boldoggui ge bizde.bi lav hoid nas gej baidag bol ter nasanda busad buh zuile zolioslod eejinxe helsen hussen bolgonig bielulhin tuld chadah buhnee hine gej boddog.
shine jiliin bayariin mend hurgie
hi ene site iig mash oroi medej avlaa chi nadad taalagdaj bn .gehdee buyaagiin helsen ug unen chi joohon nurshaad deerees ni mash olon sedevruu hazaigaad bn eniigee bodoltsvol zugeer yum bolovuu bayrlalaa.
Amjilt xysie.
Yls opnyydiin shashnii talaarxi chinii bodol sanaag be 100% demjij bn.
Shashinii talaarxi bodol chine minii bodol sanaatai adil yumaa. Be alich ylsad ochson ter opnii es zanshil, shashing ix xyndelj yavdag.
Chi nadaa mash tom yram xairlalaa.
Bayrlalaa.
Amjilt
Mongol eh ornoo surtalchlan, Mongol er hunii chadvar chansaag gaihuulan aylaj irsniig unshaad uneheer baharhaj baina. Amaidaa iluu ih amjilt buteel, saon saihan buhniig husej baina.