2005 оны 11 сарын 22

Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь улс.

Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд

Швед гэх өндөр хөгжилтэй, хойд европын социалист хандлагатай улсад ирээд хэд хонолоо.

Монголд надтай хамт ажиллаж байсан Ханна гэх Швед найзындаа хэд хоног өнгөрөөхдөө, нутгийн хүмүүсийн амьдралтай танилцаж, энэ улсын хөгжлийн нууцыг олох хайгуулаа үргэлжлүүллээ.mongol badarchin books

Шведийн “п3” радиогийн сэтгүүлчээр ажилладаг тэрээр,  нэгэн сургуулийн удирдлагаас сурвалжлага авах болж, өөр хотруу намайг дагуулж явлаа. Шууд нэвтрүүлэг явуулах зориулалтын жижиг оврын унааг хөлөглөж, зорьсон газартаа хүрээд, станцтай үүргэвчээ үүрэн, товолсон цагтаа сургуулийн удирдлагатай шууд ярилцлага нэвтрүүлгээ хөтөллөө.

“п3” радио нь Шведийн олон нийтийн радио учир улсын нийгмийн сангаас санхүүждэг юм байна. Радиогийн гол зорилго бол чанартай эерэг сайн мэдээг сонсогчдод хүргэх ажил юм.

Ханнагийн ярилцлага дуусч, цуг яваа намайг сургуулийн удирдлагад танилцуулахад, Монгол гэж сонсоод тэд их гайхан сонирхлоо.

Ерээд оноос хойш Зөвлөлтийн хөшиг нурж, бидний тухай мэдээллийг барууны ертөнц дөнгөж олж эхэлсэн болохоор Эзэн Хааны үеийн түүхээс өөр ямар ч мэдээгүй тэд намайг сурагчидтайгаа уулзуулж болох эсэхийг асуулаа.

Хоёр хөршөөс цаад нутагт Монгол хүн, Монгол соёл иргэншил, Монголын юм бүхэн онцгой, өвөрмөц байдгийг Европт ирээд л анх анзаарлаа.

Монгол оо? Ямар сонин юм бэ, чи миний уулзсан анхны Монгол гээд л тэд баярлаж гарна.

-Та манай сурагчдад өөрийн Дэлхийг тойрох судалгааныхаа талаар ярьж, Монголоо тайлбарлаж өгөх боломжтой юу гэж нэг нь асуухад татгалзах зүйл байсангүй. Угаасаа миний аяллын гол зорилгуудын нэг бол Эх орноо Дэлхийд сурталчилах шүү дээ.

Тус уулзалтаас хойш хоёр хоногийн дараа нийтийн тээвэр, галт тэрэг ашиглаад тус сууринд дахин очлоо.

Сургуулийн гадна тоглож наадах том талбайтай, том цонхтой, хоёр давхар урт  тоосгон байшин байна.

Төв үүдээр орж, хичээлийн эрхлэгчтэй нь уулзлаа. Багш нар надад ихэд анхаарал тавьж, сурагчид цуглах үед ангид нь зочилж яриагаа эхлүүлэв.

Шведын дунд сургуулийн хүүхдүүдийн олонх нь шаргал үстэй, цайвар арьстай юм байна. Хичээлийн дүрэмт хувцас гэж алга.Одоо цагийн Дэлхийн олон нийтийн мэдээллийг атгасан Америк загвараар хүүхдүүд нь хувцасласан байна.

Манай улс дунд сургуулийн дүрэмт хувцсыг чөлөөтэй болгосон нь маш буруу шийдвэр байж билээ. Дүрэмт хувцастай байхад илүү дутуу зүйлд санаа зовохгүй хичээлээ хийхэд амар байсан, харин чөлөөт хувцаслалттай болсон цагаас сургуульд явна гэдэг хувцас хунарт сатаараад төвөгтэй болсон дог.

Олон төрлийн газрын зураг өлгөөстэй, маркераар зурдаг самбартай цэвэрхэн анги байна. Багшийн ширээ нь сурагчидтай адил юм.

Монгол хүн бүр цээжээрээ мэдэх ёстой зүйлүүдийг Шведийн дунд сургуулийн хүүхдүүдэд англиар ярьж өгөхөд швед хэлнээс гадна англи хэлийг цэвэр эзэмшсэн хүүхдүүд миний ярьсан зүйлд, Монгол хүнийг анх харж буйдаа гайхсан байв.

Европт Монгол гэсэн үг өөр өөр үед өөр өөр утга агуулдаг гэсэн.

Хүн төрөлхтний түүхэн тодорхой цаг үеийг бид жолоодож явсан болохоор ном зохиолд нь Монголын тухай зүйл олон.

Бас –Монгол ирлээ шүү! гэж европынхан хүүхдүүдээ жаахан байхад нь айлгадаг учраас тэд намайг дээрээс доош ажиглан харж, ярьж буйг минь анхааралтай сонсож байв.

Зарим хүмүүс доктор Дауны нээсэн өвчний нэртэй андуурах тохиолдол ч бас байна.

Дайчин “зэрлэг” Монгол гэж боддог залуу жирийн барууны маягаар хувцасласан, эх орноо сурталчлаад явж байгаа нь сонин байх.

Нэг хэлийг олон төрлийн цагаан толгойгоор тэмдэглэн үлдээсэн эртний аугаа Үндэстэн гэж далбаан дээрх Соёмбо үсгээ үзүүлж, 100% бичиг үсэгтэй болж байсан анхны улс гэж бахархан ярьж дуусах үед хонх дуугарч, хүүхдүүд алга ташиж баярласнаа илэрхийлээд тарцгаалаа.  Ганц хоёр хүүхэд ирж Монголын тухай илүү асуув.

Сургуулийн хичээлийн эрхлэгч намайг дагуулж, хоолонд орохыг санал болголоо. Сургуулийн гуанз нь маш тохилог, цэвэрхэн, хүүхдүүд нь хоолоо сонгож идэх боломжтой буфет хэлбэртэй байна.

Би шарсан сосиск будаатай авлаа.

-Манай улсад хүүхдүүд үнэгүй өдрийн хоолтой, харин багш нар хоолны мөнгөө төлдөг юм гэж нэг багш нь хэлэв. Хоолны амт дажгүй гоё.

Хүүхдүүдийн шуугианд хоолоо идэж дуусгаад, хичээлийн эрхлэгчийн хамт сургуулийн коридороор явахад, хоёр талаар шалан дээр суусан хэсэг хүүхэд сургуулийнхаа удирдлагад хүндэтгэл үзүүлж босохгүй, мэндлэхгүй байв.

Тав дугаар ангийн бололтой жоохон хүүхэд хажуугаар өнгөрөхдөө хичээлийн эрхлэгчийг мөрөөрөө шүргэж өнгөрөхдөө -Замаа хараачээ гэж онгирон хэлэх шиг боллоо. Би гайхан- Та сургуулийн дарга хүн биз дээ? Танай хүүхдүүд яагаад таныг хүндэлж, хажуугаар өнгөрөхдөө мэндлэхгүй, ингэж онгирч байгаа юм бэ гэж тэсэлгүй асуув.

-Биднийг жаахан байхад сургууль гэдэг бол дэг журамтай, бид багш нараа хүндэлдэг байсан. Буруу зүйл хийвэл ганц нэг авхуулна. Багшаасаа айдаг байсан цаг үе. Харин одоогийн хүүхдүүд хэтэрхий эрх чөлөөтэй болжээ. Эднийг загнаж ч болохгүй хуультай шүү дээ, түүний үр дагавар нь энэ байна даа гэж эвлэрсэн байдалтай тэрээр харамсан хэллээ.

Яагаад ч юм, мэдээллийн аюулгүй байдлаа алдсан 90-ээд оноос хойш болсон манай түүхэн үйл явдал санаанд оров.

Бидний Аав Ээж, Өвөө, Эмээгийн үед хүүхэд сурагчид, багшаа хүндлэн дээдэлж, зааж буй хичээлийг нь талархан сонсдог байсан гэдэг, харин ардчилал, эрх чөлөө гэх замбараагүй байдал зөвхөн манайд болоогүй аж.

-Бидний болон ахмадуудын үед хүн бүр улс орноо хөгжүүлэх гэж сурч, хөдөлмөрлөж, тэмцэж байсан, харин одоогийн манай шинэ үе налайгаад, хялбар аргаар мөнгө олох, элдэв эд хогшилтой болох тухай л бодож байна гэж хичээлийн эрхлэгч нэмж хэллээ.

Энэ цаг үеийн хамгийн сайхан амьдралтай, хамгийн сайн боловсролын системтэй гэх улсуудын нэг болох шведийн дунд сургуульд зочилсон минь ийм байна.

Сайхан цаг үе сул үеийг бий болгоно гэдэг үгийн учрыг одоо л ойлголоо.

Зөвлөлтийн боловсролын бодлого аугаа байсныг санаж байна. Тэр улс богино хугацаанд хөгжил, дэвшлээрээ дэлхийн оргилд гарсан. Түүний хуулбарыг бид хэрэглэсэн бөгөөд Зөвлөлтөд амьдарсан миний хувьд Монголынхтой харьцуулах боломж гарч байсан юм.

Зөвлөлт улсын алс хязгаарын Эрхүү хотын 19 дүгээр сургуульд сурч байхад, хүүхдүүдийн хоорондын харилцаа манайхыг бодвол хамаагүй найрсаг. Хичээлийн хөтөлбөр нь хэцүү ч, сайн багш нарын тусламжтай ойлгох боломжтой байв.

Соёл урлагийн хичээлүүд сонирхолтой, чанартай. Чөлөөт цагаар төрөл бүрийн дугуйланд хамрагдана. Хүүхдүүдээ хүмүүжилтэй, мэдрэмжтэй, чадвартай болгож өсгөнө. Цахилгаан техник, фото, дизайн, дуу хөгжим, жүжиг заана.

Хүүхдүүдийн биеийн тамир эрүүл мэндэд зориулсан нөсөр том талбайнуудыг сургуулийн эргэн тойронд байгуулна. Өвөл зуны бүх төрлийн спортын хичээл орно.

Зөвлөлтийн багш нар нь үнэхээр сэтгэлээсээ, хүүхдэд эрдэм сургая, сайн хүн болгож хүмүүжүүлье гэсэн итгэл, сэтгэлтэй жинхэнэ сурган хүмүүжүүлэгчид байсан.

Төр нь багш нараа бэлдэж, амьдрах орон сууц, цалин шагналыг нь сайн өгдөг байсан болохоор чанартай байх нь аргагүй байсан байх.

Харин тухайн үед Монголд ирэхэд байдал тун өөр болсон.

Улс орноо хөгжүүлж, үйлдвэрээ босгох гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан ахмадуудын дараа, ах эгч нарын үе ирсэнийг санаж байна.

Хүн бүр дураараа дургиж, хүссэн зүйлээ ярьж, хийж болно гэж тэд сурталчилж байв.

Ахмадаа хайрладаггүй, боловсролыг дээдэлдэггүй, багшаа хүндэлдэггүй сурагчидтай, гадны соёлыг хэт шүтсэн, эд хогшилд шунасан, амиа бодсон хүмүүсийн ерээд он ирэхэд улс орон маань уруудаж билээ.

Улс орны хөгжлийг ойлгохын тулд түүний боловсролын бодлогыг сайн судлах хэрэгтэйг энэ өдрийн ажил надад ойлгууллаа.

Сайн бас зөв боловсрол бол хөгжлийн гол түлхүүрүүдийн нэг…

Замаа үргэлжлүүлсээр…

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

Niigmiin halamj, tetgemjiin divaajin bolson oron gej sonsson yum bna.

Zulaa wrote on 2007/06/14 - 14:34
#2

saihan ii

unshigch wrote on 2007/06/19 - 20:33
#3

hi. hicheel zaahad yamar bsan b. manai surguulid jil bolgon “suragchdiin 1 odor” boldog. tegeed sayhan bi bagsh bolood huuhduuded hicheel zaasan chini hetsuu ym bnalee yalanguya ahlah angiinhand zaahad

haliun wrote on 2008/01/12 - 15:33
#4

sweden ulsiin ih surguuli ni unegui gsen.bas tgeed hunii erhiig deed zergeer hangasan uls gesen de
tend surul yamar ve amia ahaa ?

haliunaa wrote on 2008/09/12 - 06:43
#5

Amai chamaar baharhahaas uur yahav dee haa holiin Swedend ochij surguuliin huuhduuded MGL-iin tuhai likts unshaad l… Chinii ajil uils ayan zam chin urgelj tsagaan baih boltoyai MGL orniihoo neriig Delhiid gargaj yavaa chinii zamiig Burhan urshuuj harj yavaa gedegt bi itgej baina Uragshaa Amai

Tuya wrote on 2008/10/01 - 23:44
#6

kkk yag l neg swedin hodoonii surguuli bna daa uhmeer uitgartai gazar sho neg l heviin odor bolgon neg ijilhen yum hichneen uls ni tetgej tejeedeg ch tegej amidrah estoi muuhain ble

google wrote on 2009/05/29 - 03:40
#7

i wanna go to sweden so bad….can you give me more imformation? pls

bella wrote on 2010/11/08 - 17:32
#8

duguigaar ywdiin baih daa

gerelmaa wrote on 2011/02/15 - 10:37
#9

Сурах нөхцөл сайнхан харагдаж байна шүү.

Xarxorum wrote on 2011/05/16 - 17:05
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.