ciclone.jpg

2007 оны 04 сарын 18 Мозамбик улсын Виланкуло суурин руу орох замын уулзвар дээр
Цаг орой болсон байсан бөгөөд замаар дайгдсан унаа намайг Виланкуло ордог уулзвар дээр буулгаад, цаашаа явлаа. Харанхуй болсон байсан бөгөөд тэрхүү уулзвар дээр ганцаараа нутгийхны дунд зогсож байлаа. Тэрхүү уулзвар дээр жижиг цайны газрууд, уйлчилгээний газруудаар дуурсэн байсан бөгөөд, огт юм идээгүй байсан би цэнэг авахаар шийдлээ.


Гудамжинд байрласан жижиг амбааруудад хоол хайж нэлээд алхлаа. үргэлжилсэн жижиг цайны газруудаар унаа хүлээсэн, замаараа цайгаа уухаар зогссон нутгийн хүмүүс их байсан бөгөөд , цүнхээ үүрээд харанхуйд алхаж яваа ганц гадаад залуу ямар сангадсан болоо.

Хүмүүс надтай юм ярихыг хичээж байсан ч, Миний Португал болон нутгийн аялгуу 0.5 хувиаас хэтэрхээргүй тул, хоосон инээмсэглэж мэндлэхээс өөр арга байсангүй.

Арай гайгүй хоол олоод идэх санаатай нэлээд алхсан бөгөөд, тэнд байсан арай гэрэлтэй гуанзанд хоол асуулаа. Юу хүсэж байгаагаа хэлж мэдэхгүй хоол захиална гэдэг зовлон үнэхээр хэцүү шүү.

Гуанз руу ороод тогооч залуугаас юу байгааг асуулаа.
Нийтлэг хоол болох Будаатай шарсан тахиа олсон бөгөөд пиво-оор дарууллаа.

Хоолоо идэж дуусаад, буудлах газар яаралтай хайхаар шийдлээ. Шөнө харанхуй болмогц нөгөө дотны найз шумуулнууд хоолондоо аль хэдийнээ гарсан байлаа. Саяхан хоёр удаа ХУМХАЙА (Малэриа) туссаны дараа паранойя буюу хоосон айдас намайг тайван суулгахгүй байлаа. Дээрээс нь шавааралдсан олон ялаанууд.

Ялаатай уралдаж хоолоо идэж дуусаад, Виланкуло руу шууд явах уу, эндээ хоноод өглөө тийшээ хөдлөх үү ? гэдгээ шийдэх хэрэг гарлаа. Тэрхүү уулзвар дээр буцаж очоод унаа хүлээсэн ч, ямарч гэрэлгүй хээр ганцаараа зам дээр зогссоноос эндээ буудал олоод, өглөө эрт замд гарсан дээр гэж бодлоо.

Буцаад буудал дээр очоод өрөө асуутал, жуулчин надад хамаагүй үнэтэй тоо хэллээ. Жижигхэн ортой амбааранд өндөр үнэ төлөх хүсэлгүй байсан бөгөөд, өмнөхөн хоололсон гуанзан дээрээ очоод арай бага үнэтэй буудал асуулаа. Хоёр биенээ ойлгохгүй хүмүүс бие биентэйгээ харицах гэж ямар инээд болдогийг хүмүүс төсөөлөхчгүй.

Тэрээр – Чи миний өрөөнд бага мөнгө төлөөд хончихож болно шүүдээ !
Харанхуй болоод, байсан тул –Өрөөгийг нь үзэхээд хонхоор шийдлээ.

2 ор багтах зайны хагасд байрлуулсан Шумуулны тортой ороо надад өгсөн бөгөөд өөрөө нөгөө хэсэгт гудас тавиж унтий гэлээ. Би холын замаасаа ядарсан байсан тул шууд унтах тухай бодлоо. Аюулгуй байдлын хувьд ойлгомжгүй байлаа.
Тэр хавиад маш олон жижиг уушийн газрууд байсан тул согтуу хүмүүс их байлаа, хэрвээ асуудал болвол ямар арга хэмжээ авах ёстойгоо тооцоолоод унтахаар шийдлээ.

Жижигхэн амбааран өрөөнд хонож үзээгүй юм байнадаа гэж бодлоо. Мозамбик улсын жирийн нэгэн залуугийн амьдралыг харах боломж ч нээгдсэндээ баяртай байлаа. Ханаараа барууныхны оддын зургууд хадсан, жижигхэн ширээн дээр систэм хөгжим тавьсан. Хоёр ээлжийн гутал, тэгээд ханан дээр цайны костюм.

Африкийн болон дэлхийн ядуу орнуудын иргэд, манайхдаа адил гадаад явах хүслээр дүүрэн байдаг юм. Ямарч хамаагүй аргаар, гадаад гарчих юм бол нөгөө зурган дээр байдаг, эсвэл кино нь дээр гардаг шиг тансаг машин унаад, том байшин авчихан гэж мөрөөддөг. Гадаад хүн харахаар, мөнгөтэй гэж бодно, эсвэл урилга явуулан гэж горидоно.

-Чи хаанаас ирсэн юм. – Монгол. – Би танайд очий, чи намайг аваад явчих ? Чи надаа урилга явуулчих.
–Чи манайд очиж яах гэсэн юм ? –Ядий, ажил хийж мөнгө олий !

Ийм яриа би байнга сонсож байгаа бөгөөд, амьдрал нь хэцүү тул эндээс явах юм бол бүх юм сайхан болно гэж бодох юм. Монгол гэж тухайн улсаас дутхааргүй эдийн засгийн хямралд байгааг ч мэдэхгүй, эндээс л явбал бүх юм зүгээр.

Орны торонд орж чадсан 3 шумуулыг эс тооцвол тайван хонолоо.
Үүрээр залууг босох үед, дагаад бослоо. Аль болох эртхэн ВИЛАНКУЛО гэж өмнө таарсан хүмүүсийн зөвлөөд байсан сайхан наран шарлагийн газар очохыг амрахыг хүсэж байлаа.

Цүнхээ баглаж, нүүрээ угаачихаад шууд замын уулзваруу явлаа.

Уулзвар дээр надаас гадна хэдэн хүн, замын унаа хүлээгээд сууж байлаа. Удалгүй нэгэн пикуп (5 тонны ачаатай тэрэг) зогслоо. Бүгд арын ачаан дээр суулаа, маш сэрүүн байсан тул, хүн буухыг далимдуулж урд суулаа.

Үүрийн нар мандах үер Виланкулод ирж байхдаа, бага зэргийн далайн эрэг дээр амарч, хүмүүсийн яриад байгаа амралтыг нь үзий гэж бодлоо.

Суурин руу орж ирэх үес нэг л биш санагдаж эхэллээ.
Шавар шавхаагаар дарагдсан гудамжууд, хагас далий модны мөчрөөд гээд. Яг л нэг сонин кинон дээр ирсэн мэт.

Унаа захын хажууд зогсож, миний хуучин 10 жилийн өмнөх номон дээр бичээстэй байсан хямд буудлыг олохоор шийдлээ. Хүмүүсээс буудлын хаяг асуутал- Хаагдсан, энд өөр буудал байгаа гэж зааж өглөө. Энд юу болсон юм болоо гэсэн бодож гудамжуудыг нь харах үед бодогдсоор байлаа.

Тэрхүү зааж өгсөн буудлыг нь арай гэж оллоо.

-Танайд өрөө байгаа юу, эсвэл дорм (дормоториум – бую нэг өрөөнд 3 буюу түүнээс дээш ор тавьсан, хүмүүс орныхоо мөнгийг төлнө. Аялж байхад хамгийн хямд буудлах арга) нэг саравчин доор хэд хэдэн гудас тавьсан байсан бөгөөд, шумуулны тороор бүтээгдсэн байлаа.

8 ногооноор буухад үнэтэй л дорм байлаа.

-Өмнө байсан африк маягийн саравчтай баранд очоод – Энд юу болсон юм бэ ? Яагаад бүх юм ийм сүйрсэн юм шиг байгаа ? гэж асуулаа. Тэд бас барилгийнхаа өвсөөр хийсэн дээврээ буулгаж, шинээр хийж байлаа. Тус буудал маш цэвэрхэн, дөнгөж будсан будаг нь гялтааж байлаа.

-Энд сар хагсын өмнө маш том шуурга болсон шт, чи энэ тухай сонсоогүй юм уу ?
– Үгүй , би сүүлийн 4 сар гаруй ТВ радио мэдээллээс хоцорч яваа, тэглээч хүмүүс надад тэр болгон мэдээ хэлэхгүй шт. Яг юу болсон юм ?

- Фавио гэдэг далайн шуурга үүгээр өнгөрч сууринг бараг газраас арчсан юм.
Сүүлд ойлгосноор. 2007 оны 2 сарын 22 нд Фавио гэдэг 4 дүгээр зэрэглэлдээ орсон далайн шуурга Энэтхэгийн далайгаас Мадагасгарыг дайраад энд ирсэн юм байна. Салхины хурд 110 кнот хүрсэн гэсэн энэ нь манайхаар цагт 200 гаад км хурдтай гэсэн үг.

- Өглөө гэнэт тэнгэр харанхуйлж байгаад, дараан салхины хурд маш хүчтэй болсон, тэгээд л шуурч эхэлсэн. Тэгээд энд яг там шиг болсон. Салхи маш хүчтэй байсан. Ихэнх хүмүүс шуурга ирж байгааг сонсоод нүүж явсан, бид хөрөнгө манаж үлдсэн юм. Хамаг юм хөдлөөд, мод барилга байшин нурж унаад.

Тухайн хүмүүсийн ярьж буйг сонсоод энд 10 цагийн турш ямар ТАМ байсныг гадралхыг хичэээлээ. Би өөрийнхөө аяллын явцад мэдээллээс хоцорч байна гэж боддог ч энэ удаа арай мэт байлаа.

Африкийн халуун нар гийгээд, тэнд ямарч шуурга байхгүй байсан ч хажууд харагдаж байгаа зүйлүүдийг би мартахгүй гэж бодлоо. Гудамжнуу хоёр талаар 1 давхар тоосгон барилгууд тэр чигээрээ нурсан, маш олон ПАЛМ мод унасан, эсвэл хазаасан. Далайн эргийн барилга уйлчилгээний газруудыг хэн нэг нь трактороор мөргөсөн юм шиг харагдаж байлаа.

Би анх удаа байгалийн үзэгдэл ямар хүчтэй байж болохыг ойлгосон юм.

Эргээс холгүй маш үзэсгэлэнт арал дээр нэгэн бизнэсмэн 3 сая ногооноор хамгийн тансаг жуулчны баазыг бариж, шуурганаас сар гаруйн өмнө нээлтээ хийсэн гэсэн. Харин шуургийн дараа тэрхүү арал дээрээс авах юм юуч байгаагүй гэсэн. Яая ! тийм том хөрөнгө оруулт хийгээд нэг өдөр алдан гэдэг үнэхээр харамсалтай байхдаа. Зөвхөн мөнгөндөө ч биш, хүний хүсэл мөрөөдөл зорилгийн үр дүнд бий болсон газар шүүдээ.

Энэ шуурга нь , зогсолтгүй удаан орж буй борооноос болж үерлүүлж байсан африк тивийн хэмжээгээрээ 4 том Замбэзиа мөрнийг улам хүчтэй үерлүүлсэн юм байна гэж ойлголоо. 2 хонгийн өмнө дайран өнгөрсөн дөрвөгсдийн тосгонуудад бас энэ шуурганаас зугтагсад бас байгаа даа.

Байгалийн гамшиг болоод өнгөрсний дараа, өлсөглөн , халдварт өвчин бас гэмт хэргүүд эрс нэмэгддэг юм. Уг шуурганаар 4 хүн амиа алдаж, 70 аад хүн бэртсэн гэсэн, гэхдээ үерлэсэн Замбэзиа мөрний дөрвөгсдийн тоо гэхэд 160 мянга байсан юм.

Шуурга болж байхад шороо, ус салхины хамт хөөрч, газар тэнгэрийн ялгаа арилж байсан тухай сонсоод. –Яая ямар аймар байдаг болоо ? гэж бодлоо.

Тэнд танилцсан 3 үүргэвчтэй аялагчтай хамт наран шарлагийн газар, суурингийн байдлыг хархаар явах үедээ тус шуургийн үр дагвар илүү их мэдрэгдсэн юм.

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

end bas haayaa typhoon bolood ajil surguuli hamag um zogsdog um,. ter tusmaa 8 9 sariin uyd bol doloo honogtoo neg odor zaaval typhoon bolno, bas gazar hodlolt, ter burd 10 s dooshgui hun yos um shig l endene, manaihan ug ni iim baigaliin gamshig s hol aztai humuus shu, UB d neg gazar hodolbol hevreg heden barilguud ni bugd nurj unana gedeg biz de.

alchemist wrote on 2008/12/21 - 16:05
#2

ymar aimaar ym be. manaih bas ovol zud boldog zun olv-n temperature-n zuruu ih geed gantsaara zovood bgam shig bodoltoi bdg. busad ornuud ch gesen baigal tsag uur-n hund nohtsold bdg. Sayhan china-d aimaar gazar hodlolt bolson. ene baigal tsag uur-n ayultai uil yvdal-g urdchilan meddeg sen bol hichneen hunii ami nas, ed horongo suitej ugui bolohgui bsn boloo

A wrote on 2008/12/21 - 22:22
#3

Quentin Tarantino-ийн кино үзэж байгаа юм шиг л байдаг шүү заримдаа

бичлэгүүдийнх нь огноо энэ тэндээ хэхэ

Pearle Deppsu wrote on 2008/12/22 - 11:11
#4

Yoo. Amai zorigtoi yumaa. Dandaa unshdag shuu. Eruul mendee sain bodooroi. Amjilt!!! Neeree Shildeg Blog-r shalgarsan baina lee tee? Bayar hurgey!! (^_^)

Amaraa.N wrote on 2008/12/23 - 19:48
#5

Байгалийн гамшиг гэж хамгаас хүчтэй, хамгаас их сөрөг үр дагавартай хамгийн хүчирхэг зүйл шүү

helloworld wrote on 2008/12/25 - 16:53
#6

Hi Amai. you are my hero

odnoo wrote on 2008/12/31 - 00:24
#7

ayan zamdaa aljaalgui sain yawj bnuu bi jiriin l neg mongol zalu bn bi azgui khun yum heh nargia shu bi uurin chini blog iig odo l dunguj olj unhsij bgda ikh kharamsaj bn gehde odo bainga unhsinaa za amjilt husie uragshaa uukhai uukhai

sergelenbaatar wrote on 2009/10/07 - 03:48
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.