IMG_5944

2015 оны 03 сарын 27

86.3 Канад улс, Эдмонтон хот

Сайн байцгаана уу?

“Монгол Бадарчин”-гаа дэмждэг, www.amai.mn сайт руу зочилж, миний нүдээр дэлхий ертөнцтэй танилцахыг хүсдэг бүх дэмжигчиддээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.

2 жил хагас гаруй юм бичихгүй байсан шалтгаан байгаа.

Гэхдээ…

Өөрийн нүдээр үзэж харж буй бүх зүйлсийг хуваалцах нь миний Үүрэг гэж итгэсээр байгаа …

Сүүлийн 16 улсын фото сэтгүүлд зочилсон бүх хүмүүст талархлаа…

Панамын нийслэл, Тайландын далайн эргүүд, Лаосын Меконг мөрөн, АНУ-ын хотууд, Мехико, Гавана, Ванковер, Гуатемалагийн аж амьдралууд… гээд сүүлийн 2 жилийн хугацаанд ямар олон үйл явдал дундуур явж байж, 21 дүгээр зууны эхэн үеийн дэлхий ертөнцийн амьдралыг Монгол нүдээр харуулах ажлаа үргэлжлүүлж байна.

Өдөр бүр өөрчлөгдөх улс үндэстэн, хэл соёл, итгэл бишрэл, хот суурин, ард иргэд, найз нөхөд, буудлын өрөөний дугаар, мөнгөний ханшийн тоо, хоолны амт…

+ Байнга өөрчлөгдөж, намайг шалгах аюулгүй байдлын асуудал.

Өнөөгийн дэлхийн амьдралын тухай мэдмээр байвал интернэтэд орж, үг бичих төдий л хүссэн мэдээлэл, зураг гардаг гэхдээ дэлхий гэж яг энэ цаг үед ямар байсан бэ? гэсэн асуултанд “Нэг” мэдээллийн эх сурвалж байдаггүйг анзаарсан тул “Монгол Бадарчин” 9 боть номынхоо 4 дүгээр ботийг зурган альбом болгосон билээ.

Worlds One Day

Жирийн малчин айлын хүү ном үзэж, дэлхийн улс орнуудын зурагтай танилцаж, нэр болон далбааг нь цээжилж, улс үндэстэнүүдийн зүс царай, хот суурингийнх нь барилга байшин, сүм хийдүүдийн архитектурыг нь харьцуулж, хүн төрөлхтөний хэрэглэж буй тээврийн хэрэгсэлүүд байгалийн гоо үзэсгэлэн гээд сонирхол татахуйц зарим зургуудаа оруулаад хийсэн “Дэлхийн Нэг Өдөр” facebook page ( https://www.facebook.com/Amaidelhiinnegudur?ref=hl ) рүү маань зочлоорой, санал сэтгэгдлээ бичээрэй…

Сонирхолтой санагдвал “Дэлхийн Нэг Өдөр” номыг маань худалдан авч, бидний хийж буй ажлыг дэмжээрэй…

Энэ номын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ( http://www.amai.mn/archives/category/uran-buteel/mongol-badarchin-delhiin-neg-udur )

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.