IMG_4383
2008 оны 11 сарын 17
Монгол Бадарчин 1-р аян. 49 дахь төр.
Испанийн Вант улсын нийслэл Мадрид хот.

Африк тивийг эргийн дагуу тойрсоор, Баруун урд Европын Испанийн газар нутагт ирээд 12 хонолоо.
Европын Холбооны Улсуудын Шингэний визийг хоёр сар хагасын өмнө, Баруун хойд Африкийн Мавритани улсад байхдаа авсан. Тэр цагаас хойш Испанийн Канарын арлууд болон Мароккогийн вант улсыг туулж, Испани улсад ирсэн болохоор, хүчинтэй хугацаа нь 11 хоногийн дараа дуусна.
Өглөө эрт, Мадрид хотын төвд амьдардаг гадаад найзынхаасаа хотын газрын зургийг нь авч гараад, Испани улсын Гадаад иргэд хариуцсан газар “Имигрейшн” очиж, виз дуусахаас өмнө сунгуулахаар шийдлээ.

mongol badarchin books taivshir

Нэг хүнээс лавлахад, Дотоод хэргийн яам нь үүнийг хариуцдаг гэсэн болохоор тэнд очиж асуув. Албаны хүмүүс нь надад өөр хаяг зааж өглөө. Төрийн албаны хүмүүс нь бие биен рүүгээ явуулсаар, Мадрид хотын төвтэй дахин сайн танилцаж авав.

Энэ улсын аялал жуулчлал хариуцсан албаны хүмүүс, гаднын жуулчид визээ хаана, хэрхэн сунгуулдаг болохыг мэдэхгүй байна.
-Чи цагдаагийн газар оч гэж албаны нэг хүн нь надад хэлэв
-Цагдаа виз сунгадаг юм уу? гэж баталгаа болгож асуухад,
-Тийм! гэж хэнэг ч үгүй хариуллаа.
Энэ хүртэл туулсан тавиад улсад, цагдаа виз сунгаж байхыг хараагүй. Визний асуудал нь ихэвчлэн Гадаад харилцааны яам, тагнуулын газарт харьяалагдаж байсан. Гэхдээ Испанийн Вант Улсын албаны хүний үг болохоор итгээд Мадрид хотын цагдаагийн газрын жуулчдын хэрэг эрхлэх албанд очоод яах ёстойгоо асуутал:
-Байж бай! гэж үүдэнд цаг гаруй хүлээлгэсний дараа
-Бид энд виз сунгадаггүй юм байна. Элчин сайдын яамнаасаа асуу! гэв.
-Би Монгол улсын иргэн. Манай улсын элчин сайдын яам энэ улсад байхгүй. Консулын газар ч үгүй. Тэглээ ч, Испанийн төрийн алба визийг сунгах эрх эдлэх ёстой шүү дээ гэхэд
-Аан за. Бид шалгая гэж яваад, удалгүй буцаж ирснээ
-Танай өргөмжит консулын газар Барселон хотод байдаг юм байна гэв.
-Тэр чинь манай Элчин сайдын яам биш. Өргөмжит консул гэж Испани хүн байгаа.
-Ямарваа нэгэн улсын Өргөмжит консул нь хариуцаж буй улсынхаа иргэдэд туслах, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах ёстой байдаг юм гэж тус ажилтан надад зааварчилж, хурдан салахын түүс болов.

IMG_4123
Мадрид гэх том хотын тав зургаан газраар явсан ч үр дүнд хүрэлгүй, маш их ядарсан болохоор, Каталони хүмүүс амьдардаг зүүн эргийн Барселон хот руу яаралтай хөдөлж, Өргөмжит консулын газраасаа яах тухай асуухаар шийдлээ.
Найзындаа ирж цүнхээ баглаад, намайг гэртээ хүлээн авсанд талархаж, замдаа гарав.

Европт эргэж ирсэн үеэс хууль сахиулахын хүмүүс миний бичиг баримтыг тогтмол шалгаж байна. Испани болон Европын Холбооны Улсууд гадаадын хууль бус цагаачидтай тэмцэх ажлыг хүчтэй өрнүүлж байгаа бололтой.

Гурван жилийн өмнө Европын улсуудаар аялах үед ингэж шалгаж байгаагүй. Магадгүй анх аян замд гарахдаа цэвэр цэмцгэр, ганган хувцасласан жуулчин төрхтэй байсан болохоор нэг их анхаарал татаагүй байх. Харин одоо Африк тивээс ирсэн, газар газрын элдэв хувцас хольж өмссөн би содон харагдаж байгаа болохоор шалгуулаад байгаа болов уу.
Африк тивд, замын унаанд дайгдаж явах тал дээр их амар байсан. Хаяа иргэний дайны голомтыг туулах хэрэг гарч байсан ч, замын унаа барьж болж байсан. Харин Европ тивд ирснээс хойш замын унаанд дайгдах тухай бодохоо больсон. Танихгүй хүнээс эмээдэг нийгэмд ирсэн болохоор зам дээр зогсож цаг алдахын нэмэр.
Автобусны төв буудалд хүрч, орон нутгийн тээврийн хувиарыг харж байгаад, Барселон орох шөнийн унааны тасалбар авав. Шөнө автобусанд унтаад, өглөө Барселон хүрвэл нэг өдрийн зочид буудлын зардлаа хэмнэнэ.
Европын нийтийн тээвэр, хоол унд нь сүүлд аялсан улсуудаас дөрөв, тав дахин үнэтэй байна. Яаж ийм өндөр өртөгтэй нөхцөлд амьдардаг байна аа?
Сар бүр хүлээн авдаг бага төсвөөрөө өндөр өртөгтэй Европыг туулах амаргүй.
Автобусны буудлын хүлээлгийн сандал дээр хэдэн цаг суухдаа, “Зүгээр сууснаас зүлгэж суу” гээд зөөврийн компьютероо асааж, www.amai.mn блогийн тэмдэглэлүүдээ үргэлжлүүлэн бичив.

IMG_4311
Шөнө унаандаа сууж зүүн зүг хөдлөөд, үүрийн 6 цагийн үед Барселон хотын автобусны төв буудалд хүрлээ. Испани хэлгүй, очих хаяггүй миний хувьд, манай Өргөмжит консулын газар л ганц гэрэл минь байв.
Хэдэн жил өдөр шөнөгүй явж, шинэ, сонин хачин бүхнийг судалж байгаа болохоор маш их ядарч буйгаа мэдэрч байна. Аян зам ийм хүнд байхыг гарахаасаа өмнө огт төсөөлсөнгүй. Виз, мөнгө, хоол, унд, зэвсэгт дээрэмчдэд санаа зовохгүй, хаа нэг газар сар ч болов амьдарч, үзсэн ойлгосон бүхнээ дахин тунгааж, сайн амраад авах юм сан гэж өдөр бүр бодно.
Гэртээ амьдрах ямар сайхан байв аа…
Автобуснаас буугаад, Европын хуучны хотод Өргөмжит консулын газраа арай гэж оллоо. Манай консулын газар төвөөс холгүй, орон сууцны байрны 1-р давхарт (Испани тооллоор 0 давхар) байрлаж байна.

консул
Орон сууцны байрны үүд нь цоожтой, хаалганы хажуух ханан дээр орцонд амьдардаг айлуудтай холбогдох хонхны товчлуурууд харагдана. Уг орцонд арван хэдэн айл байдаг бололтой.
Хонхны товчлууртай самбарын дээр хоёр байгууллагын хаяг байна.
“Испани дахь Монгол Улсын консулын газар” гэсэн хаяг дээр өөр мэдээлэл алга. Бид Испани улсад консулын газартай болсон юм болов уу? эсвэл өргөмжит консулын газар хаягаа буруу бичсэн юм болов уу? гэж уг хаягийг уншаад бодлоо. Уул нь “Honorary consulate of Mongolia” гэж бичих ёстой санагдах юм.
Монголын консулын газар гэдэг хаягны дор “Нүүдэлчид рүү Аялах” гэсэн нэртэй жуулчны компанийн хаяг, утасны дугаар, ажиллах цагийн хуваарийн хамт байна.
Хоёр самбарыг хараад, -Хувийн байгууллага гэж ийм сүрхий, хүмүүстэй харьцаж, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд ажиллаж байна. Харин манай төрийн байгууллага эсрэгээрээ… гэж харьцуулан бодлоо.
Хүмүүс нь хэдэн цагт ирэх нь мэдэгдэхгүй, намайг хүлээж авах нь тодорхойгүй байв. Уул нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бичигтэй яваа юм сан. Өмнө, Канарын арал дээр байхдаа хоёр ч удаа имэйл явуулсан боловч эндээс ямар ч хариу байгаагүй юм.
Үүрээр, ажил цуглахаас өмнө ирсэн болохоор гадаа хүлээж даарахгүй гээд, орц руу орж буй хүнийг даган дотогш нэвтрэв. Өргөмжит консулын үүдэнд “Монголын Өргөмжит консулын газар” гэж испаниар бичсэн байсан ч Монголоор хаягласан хэсэгт “өргөмжит” гэдэг үгийг дутуу оруулснаас болж би будлисныг ойлголоо.
Харин Монгол бичгээр “Монгол Улс” гэж хаягаа хагас дутуу оруулсан байсанд дургүй хүрэв. Далбааны суурь нь байсан ч Алтан соёмбот далбаа харагдсангүй.

IMG_4325
Байруудын дундах талбай руу харсан өргөмжит консулын газрын үүдний шатан дээр цүнхээ тавиад, дулаанаа алдахгүй гэж өвдгөө тэврэн суув. Дөнгөж Африкаас ирсэн, зуны хувцастай байсан болохоор даарч байгаад нэг л мэдэхэд унтчихав.
-Хөөе, Хөөе! гэж дуудаж байгаа сонсогдоно. Толгойгоо өндийлгөтөл хоёр испани охин:
-Бид дотогшоо орох гэсэн юм! гэж ууртай хэллээ.
Би үүдний өмнөх шатан дээр суугаагаараа унтсанаа ойлгож, уучлалт хүсээд
-Сайн байна уу? Та нар консулын ажилчид уу?
-Тийм байна.
-Би Монголоос дэлхийг судалж яваа юм аа. Өргөмжит Консул хэдэн цагийн үед ирэх бол? гэж хаалгаа тайлж байх үед нь асуутал,
-Мэдэхгүй, чи энд байх ёсгүй, урьдчилан утсаар ярьж байж, ирж уулздаг юм. Дөрөв дэх өдөр л бид Монголчуудыг хүлээн авдаг. Утсаар залгаж байж ир гэж маш бүдүүлэг, дээрэнгүй харьцаагаар хариуллаа.
-Би дөнгөж сая буудлаас ирсэн болохоор энд хүлээж байсан юм. Уул нь захиа урьдчилж бичсэн ч хариу ирээгүй. Консултай хэдийд уулзаж болох юм бол?
-Би дахин хэлье, утсаар ярих ёстой.
-За, гэхдээ би одоо энд сууж байна, гараад гудамжны утсаар ийшээ залгавал ямар өөрчлөлт гарах юм бэ? гэж соёлтойгоор асуув.
Тэд өрөөгөө янзалж, цонхоо нээгээд, намайг дотогш орууллаа. Жижиг өрөөний нэг талд Монголын далбаа, дурсгалын зүйлс, харин нөгөө талд Азийн орнууд руу аялах сурталчилгаанууд харагдана. Өрөөний зургийг дартал, ажлын хүүхэн хориглож, камерын зургуудыг харж байгаад устгууллаа. Энэ газар нь манай консул гэхээсээ илүү аялал жуулчлалын компани шиг байв.
-Ямар хэргээр яваа юм бэ? гэж тэрээр асуув
-Миний шенгений виз дуусаж байна. Тиймээс Монгол улсыг Испани улсад төлөөлж буй Өргөмжит Консултай уулзаж, асуудлыг хэрхэн шийдэж болох талаар асууж, бас Испани дахь Монголын өргөмжит консулын газартай танилцах гэсэн юм гэлээ.
Би энэ охины гэрт нь зочлоод асуулт тавьж цагийг нь гарздаагүй, Монгол Улсын Өргөмжит консул дээрээ ирж, шаардлагатай зүйлсээ лавламаар байгаа болохоор дээрээс доош харсан дээрэнгүй харц надад огт таалагдахгүй байв.
-Чи паспортаа өг дөө! гээд миний паспортыг хувилж аваад, овог нэр, хаяг, утас асуусан хүснэгт бөглөхийг хүсэв. Уг анкетын доод хэсэгт ямар асуудлаар Консулын газар ирснээ бичих гэтэл
-Зүгээрээ би бөглөөд бичье. Чи имэйлээ үлдээгээрэй, хэдийд цаг гарна тэр өдөр мэдэгдье гээд, баяртай ч байхгүй, консулын газраас намайг үдлээ.
-Уучлаарай, өөрийн чинь нэр хэн юм бэ? Би орж ирэхдээ өөрийгөө танилцуулсан, харин таны нэрийг мэдэхгүй байна гэж маш соёлтойгоор асуутал
-Бид байгууллагынхаа ажилчдын нэрийг нууцалдаг юм гэв.
-Нууцалдаг аа?
Миний паспортын хуулбар, цаас бөглүүлж авсан шалтгаан нь Гадаад Хэргийн Яаманд тайлагнахдаа. -Бид нийтдээ тэдэн зуун Монгол хүнийг хүлээн авч, ийм тооны асуудлыг шийдсэн гэж худал тайлан илгээхэд хэрэгтэй байдаг болов уу гэж бодлоо.
Харь нутагт асуудалд орсон Монголчуудыг хүлээн авч, туслах ёстой манай улсыг төлөөлдөг Өргөмжит консулын газар, бидэнтэй ийм соёлгүй, дээрэнгүй харьцаж байгааг хараад уур хүрэв. Египетийн Элчин сайдын яамнаас хойш 32 улс, 2 жил хагасын дараа Монгол улсын албан ёсны газраа ирсэн, албаны ногоон паспорттай хүнтэй иймэрхүү харьцаж байна.
Уул нь Монголын хишиг хүртэж, амьдралаа авч явдаг хүмүүс байж Монголчуудтай ингэж харьцаж байгаа нь яав ч мартаж болохгүй асуудал.
Аяны хугацаанд олон төрлийн улс орны Элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудаар явж үзсэн боловч Испани улсын Барселонд байдаг Өргөмжит консулын газар шиг бүдүүлэг газар хараагүй юм байна.
Гаднын хүмүүс манай Өргөмжит консул болж, виз болон бусад үйл ажиллагааны орлогыг авахын тулд манай төрийн хүмүүстэй тохироо хийдэг гэж сонсож байсан. Тэдэндээ л цавчаагаа төлсөн бол бусад Монголчууд хамаагүй гэдэг бодлоор хандаж байгаа юм болов уу?
Монголын төлөө зүтгэнэ гэсэн хирнээ Монголчуудаа тоодоггүй ийм хүмүүст яах гэж Өргөмжит консулын газрын эрх, тамгыг өгдөг байна аа? Манай гадаад харилцааны сүүдэртэй тал нь энэ болов уу.
“Их санасан газар есөн шөнө хоосон”
Бүхэл бүтэн хоёр жил хагас, гучин хоёр орны дараа Монголын албан ёсны газраа ирлээ гэж баярласан чинь Монгол хүн шиг хэрэггүй зүйл энд алга даа.
Монголчууд байнга очсоор байгаад залхаасан гэдэгт итгэхгүй байна. Энэ бүс нутагт цөөхөн Монголчууд амьдардаг гэсэн.
Нэгэнт хол зам туулж, Барселон хотод ирсэн болохоор Өргөмжит консултай уулзаад авахыг бодов.
Консулын газраас гараад Барселон хотод ирснээ интернетэд мэдэгдтэл, Энхбаатар найз маань энд сурдаг танилтайгаа холбон өгч, эндхийн Монгол айлд түр байлгахаар болов.

IMG_4341
Испанид амьдардаг Түмбаяр ахын гэрт зочлоод, эргэн тойрныг анзаарахад, энэ айл интернетээр Монгол ТВ-үүдээ үзэж, Монгол хоолоо идэж, Монголдоо байгаа юм шиг гэр орноо тохижуулан амьдардаг юм байна.
Зочин ирсэн гээд Оюунчимэг эгч сүүтэй цайгаар дайлж, бууз жигнэж өглөө.
Монгол хоолоо ямар их санав аа.
Түмбаяр ахынх хоёр хүүгийнхээ хамт энэ улсад ирээд, ажил хийж амьдарч байгаа юм байна.
Хоолоо идэж дуустал өөр нэг Монгол айл урьсан гээд тэднийх рүү явцгаалаа. Бас л интернетээр монгол киногоо үзсэн, Монгол хоолоо идсэн, ам бүл олуулаа амар амгалан амьдарч байна.
Өглөө хотын түүх дурсгалт газруудыг үзэхээр Амараа дүүг дагуулан гарлаа.

DSC02565Хоттой танилцаад гэртээ ирэхэд эгч цуйван хийсэн хүлээж байв. Монголчууд дээрээ байх ямар сайхан юм бэ гэж бодов

Маргааш өглөө нь Өргөмжит консул хүлээн авах боломжтой байна гэсэн имэйл ирлээ. Пүрэв гаригийн хэлсэн цагт очтол, нөгөө л хүйтэн харцтай охин тосч, -Түр хүлээж бай, консул одоо ирнэ гэж захирангуй хэллээ.
Би Африкт байхад нутгийн хүмүүс намайг хүн гэдэг талаас маш дотно хүлээн авч байлаа. Харин Европт ирснээс хойш дээрээс доош хардаг хүйтэн харилцаа угтдаг болов.

IMG_4382
Төд удалгүй 35 орчим насны Өргөмжит консул Сержи Вега ирлээ.
Монгол ёсыг дагасан уу, эсвэл миний вэб хуудсыг үзсэн үү, халуун цайгаар дайлж, дотно хүлээж авлаа. Монгол залуу дэлхийг тойрч байгаад тэрээр ихэд гайхана.
-Би Европт хөл тавиад удаагүй байна, миний шенгений визний хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн. Цааш үргэлжлүүлэн нилээд олон орноор аялах төлөвлөгөөтэй байгаа учир визээ сунгуулахад тусалж өгнө үү? гэж Өргөмжит консулоос хүслээ.
Тэрээр хэн нэгэнтэй утсаар ярьсны дараа -Буцаад Мадрид яв, аль эсвэл Барселон дахь Францын Элчин сайдын яамнаас шинэ виз хүс гэж зөвлөв.
Испани улсад Монгол улсыг төлөөлж буй Өргөмжит консулын зөвлөсний дагуу Барселонд буй Франц улсын Элчин сайдын яамыг олж, виз хүстэл, -Шингэний улсууд дотор байгаа нөхцөлд шинэ виз өгөх боломжгүй, Мадрид явж асуу гэж хариуллаа.
Манай хүн буруу мэдээлэл надад өгч, гадуур баахан явуулжээ.

IMG_4471
Өргөмжит консултай уулзсан талаар сүүлд танилцсан Монголчуудад ярьтал:
-Испани улсад Монголын Элчин сайдын яам байхгүй тул яалт ч үгүй тус Өргөмжит консулын газрыг царайчлах хэрэг гардаг. Барселон, Мадрид хотуудад нийт дөч тавь орчим Монголчууд байгаа. Бидэнд ямарваа нэгэн асуудал гарах юм бол Өргөмжит консулын газар очоод нэмэргүй. Их муухай харьцдаг. Биднийг хүлээн авахдаа бизнес хийдэг, ганц тамга даруулах хэрэг гарах үед 20 евро, эсвэл 50 евро гэж санаанаасаа, ямар ч үндэслэлгүй төлбөр авдаг. Хэрвээ гаднын хүнд виз хөөцөлдөж байна гэж хэлээд орох юм бол гэнэт сайн хүн болдог гэж энд үйл ажиллагаа явуулдаг Өргөмжит консулын газрын тухай мэдээ хүргэлээ.
-Өргөмжит консул Монгол улсын виз өгдөг гэж үү?
-Тийм, тэрээр Монголын өргөмжит консулын газрыг хариуцаж, хажуугаар өөрийнхөө аялал жуулчлалын бизнесээ “хавчуулдаг”. Эндээс Монголын виз авахад 400 евро төлдөг гэсэн.
-400 еврогийн виз гэж үү? Арай худлаа байлгүй дээ?
-Энэ консулын газар бидний эрх ашгийн төлөө ажилладаггүй. Гагцхүү Испаниас Монгол руу явж буй жуулчдад үнэтэй визээ борлуулж, жуулчныхаа компаниа үйлчилгээнд нь шахдаг. Монголын Гадаад хэргийн яаманд энэ Өргөмжит консулыг даадаг хүн байдаг гэсэн. Тэгээд л ийм дураараа байгаа юм.
-Та нар энэ талаар Гадаад хэргийн яаманд мэдэгдэж болдоггүй юм уу?
-Биднийг тоож сонсох хүн тэнд байх биш.
Монгол Улсын Өргөмжит консулын газар нэртэй үйл ажиллагаа явуулдаг хирнээ, хүний нутагт амьдарч байгаа Монголчуудтай маань муухай харьцдаг, Монгол нэрийг ашиглаж хувийнхаа бизнес хийдэг Өргөмжит консулын тухай сонсоод үнэхээр дургүй хүрлээ.
Миний энэ тэмдэглэл манай албаны хүмүүст хүрч, Монголчуудын эрх ашгийн төлөө ажилладаггүй, Монгол нэр, Монгол тамга, Монгол визээр бизнес хийдэг ийм гадаад хүмүүсийн үйл ажиллагааг нь таслан зогсоож, шударга ажилладаг хүмүүсийг томилоосой гэж би хүсч байна.
Миний Монголчууд хүний нутагт жаргаад байгаа юм биш. Тэд амьдралын эрхээр гэр бүл, Монголынхоо эдийн засгийг тэтгэх гэж гадаадад амьдарч, ажиллаж байгаа юм. Тэдний эрх ашгийг хамгаалж, хэцүү үед туслах үүрэг хүлээсэн Барселоны өргөмжит консулын газар Монголчууд руу хаалга савж байгааг би өөрийн биеэр харсан болохоор энэ талаар тэмдэглэл бичин үлдээж байна.
Дараа дараагийн албаны хүмүүс хэнийг Өргөмжит консулоор томилохоо, үйл ажиллагааг нь хэрхэн хянахаа сайн бодох хэрэгтэй юм байна шүү.

Барселонд виз авах боломжгүйг ойлгоод, эргэж Мадрид ороод, визээ сунгуулах гэж оролдсон ч бүтээгүй тул, Баруун хойд Африкийн Мароккогийн Вант Улс руугаа буцав. Тэнд буй Европын аль нэг улсын элчин сайдын яамнаас виз хүсэхээс.
Визээ сунгуулах гэж Барселон явсан биш, маш сонин зүйлийг олж харсан болохоор Монголчууддаа энэ тухай бичиж, бидэн рүү дээрээс доош нь харж харьцдаг хүмүүст хэзээ ч тамга атгуулж болохгүйг анхааруулъя.

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 32 comment(s) for me so far ;)

#1

Getsuu ch yum daa. yadarsan ornii irgen gedeg. gehdee minii eh oron udahgui seheed hol deeree bosnoo. Chinii neej ogson zamaar bidnii duu nar cholootei zorchih bolno. itgej baina. amjilt husie

org wrote on 2008/12/15 - 12:50
#2

Тэнд байгаа Монголчуудынхаа нэгнээс гайгүй хэл устай, боловсролтой нэгнийг нь Монголын консулын газар болгочихмоор юм, Наад жуулчны баагий чинь харин жинхэнэ монголжцон баагий байн уу үгүй юу, эндэх яаманд байдаг монгол нь зааж өгөө биз чааваас… Дампуу төртэй дампуу улсын дампуу бодлогоо гэж энэ дээ

Mongol khun wrote on 2008/12/15 - 13:30
#3

sainuu Zvgeer ee mongol uls dandaa iim baihgvi ee…amai chi ih buyantai zvilsiig hiij yavaa shvv gedgiig helmeer baian.Chinii araas ochih yavah juulchlah nutag negtnvvddee zamiig n zasch yavaa chin tom buyan …..amjilt hvse

bataanaa wrote on 2008/12/15 - 13:50
#4

neeree ene blog-r orj ireed, comment bichih geheeree “hi, good luck.. ” entr gesn angli ug bichih gej baisnaa, Mongoloor “sainu, sain yavj bnu, amjilt husiye” gej bichdeg bolood bna shd, hehe.

gehdee blog, comment gesn ugnuudiig odo yay gehev, hehe.

anyway, (bishee, yamar ch gesn) hehe.. Amai blog yamr neg baidlaar busdad nuluulj l bh shig bna shu, Amai! : )

obolud wrote on 2008/12/15 - 14:05
#5

boldog son bol sonin setguul deer ni shuumjleh umsazn…..

Bayaraa wrote on 2008/12/15 - 15:47
#6

Namaig avaad yawaldaaa amai

Kraken wrote on 2008/12/15 - 16:40
#7

Chinii ene ayalal amjilttai undurluuud, eh orondoo neg irdeg yum bol,
Ter uyed ni nadad erh medel ni baidag yum bol chamaig gadaad hergin saidaar tavih yumsan. 😛

Za amjilt, alhaad bai…

Oims wrote on 2008/12/15 - 17:23
#8

yamar ch hetsuu heregewdee, alham tutam berhsheel, chiregdel, ene buhniig tewcheer zaaj dawan tuulj baigaa chinii tewcheer setgeliin hatiig uneheer unelj baina, yaduu ornii zowlon ih yumdaa Amai mini, yaaltai ch bilee, yag unoodriihoo tuwshind bid ene baitugai asuudlaa ch shiidchihej chadahgui l uhanataad suutsgaaj biagaa shuudee,

Tengis wrote on 2008/12/15 - 18:23
#9

Sanaj yavbal butne
Sajilj yavbal hurne gej Amai chamad amijilt husie!

tsooj wrote on 2008/12/15 - 20:24
#10

hi bolohgui bol germand ireed vizend orood izeerei
end chinii sanhvvgiin chadvariig l harna er ni germanchuud gaigui shudraga hvmvvs bdg sh dee
chi germand bdg nz naraasaa asuugaad vzeerei

mongol ohin wrote on 2008/12/16 - 02:14
#11

tanid amjilt husie. ih sonirholtoi uyma

serjee wrote on 2008/12/16 - 07:29
#12

Сайн явж байна уу?Амай минь аялалын явцдаа ийм зүйлстэй нэг биш удаа таарах учир аль болох сэтгэлийн хямралд орохгүй байхыг хичээж яваарай.Эрүүл саруул,энх мэнд аялаад,эх нутагтаа эргээд ирээрэй.

Ganoil wrote on 2008/12/16 - 10:52
#13

Sain aylaj bnuu?Chinii bichsen zuiliig unshaad bur buhimdal deed tsegtee hurch bna.Mongold ch gesen baidal tiim sain bish bna.Neg namiin erhsheeld mongol uls negent orchijee.Gehdee bid l iim songoltiig hiigeed bna.Uul ni sangiin yaamand sanhuuch humuus ajillah yostoi bizdee.Getel ulsiin ali ch baiguullagiin gaigui alban tushaald ger buliin hamaatan sadnii suljee l bgaa sh dee.Bid yaagaad uuniig medseer bj chimeegui suugaad bgaa yum be.Herew ulsaa hogjuuliy gewel zaluuchuud bidnii oroltsoo asar chuhal bna.Bid nar uls torjih geegui.Zugeer l saihan amidarmaar bna.Bid nar yadaj gazar doorh bayalagiinhaa hemjeeg medeh heregtei sh dee.Jil bur torj bgaa huuhded 100000 dollariin hadagalamj neegeed bhad 40;50 jildee hureltseheer tiim bayalagaa bid aldsaar bna.Mongolchuud bas heterhii amin huwia bodood bna.Chamaig deeremdeegui l bol hajuud ni hun deeremdej bhad duugui yawj bna.Bid odoo l negiig bodohgui bol neregsen hoino ni oriloh wii.Onoodor USA,Korea,Japan-iin viza cholootei gargawal mongol zaluus eh ornoo hayad yawahad belen bna.Bid zugtah bish asuudliig shiidehiin tuld nuur tulah tsag negent irjee.Minii bichsen zuil mongoliinhoo toloo zurh ni tsohildog humuust negiig bodogduulah bh.Bid neg negeeree yuund ch hurehgui gagtshuu negdeh heregtei.Tamiin togoonii ulgereer amidrahaa boliy zaluusaa!!!!!

buyanaa wrote on 2008/12/16 - 12:06
#14

Amai dahiad blogoo hutluj ehelj baigaad chini bayar hurgeye. Dundaas ni hayaval ayalal chini utgagui boloh baisan. Ene davarsan nuhdiin talaar gadaad yavdaliin yaam ch yumuu, holbogdoh gazart ni gomdol meduuleed shalguulj zohih bangiig ni hurteeh heregtei. Mongolchuudiin talaas ch ter spainchuudiin talaas ch ter ene heded gomdol gargah undesel baigaa yum baina shuu dee. Zui ni bol mongol ulsiin visag 30 USD olj boldog gedgiig alban yosoor mededgel gargahad l mongol ruu 400 USD visagaar yavsan Spainchuud naad hediig chini bariad ideh yum baina. Hervee ene fact unen l bol ter shuu dee. Iish ordog humuus dotor Spain hel meddeg negen baival eniig orchuulaad spainiin olon hun ordog blog, sonin setguuld niitleh yum bol iimerhuu shudraga bus humuusiig hazaarlahad nemerteisen? Spain hel meddegsen bol bi orchuulaad orhimoor l baina. Yerdoo l neg oroi 2-3 tsag suugaad l bolgoh ed shuu dee. Ur dagavar ni harin zunduu olon hund tus hurgedeggui yumaa gehed tohioldoh gai bartsdiig ni tseverlej bui hereg bolno shuu dee. Amai tand gej helehed odoo iimerhuu deerengui yavdaliin zolios boloh uye chini dunguj ehlej baina l gej bodoh heregtei. US, Brazil, Solongos, Canada geed custom control deereesee ehleed l deerelheh ornuud urd chini neleed bna. Setgelzuin beltgeltei l baigaarai

anrie wrote on 2008/12/16 - 21:28
#15

Uchigdur noirmog baihdaa orood galzuu hunii udriin temdeglel shig yum bichjee, uuchlaarai. Gadaad yavdaliin yaamnaas visanii uniin talaarhi medegdel gargaval spainchuud huurtsanaa medeh bolno gesen sanaag oruulsan yum

anrie wrote on 2008/12/17 - 21:17
#16

Sain yavj baina uu? Amai. Sain yumand sadaa mundaxgui gej ayan zamd chini saad toxioldoj baigaag unshaad setgel zovox l yum. Yalanguya visanii asuudal ix xetsuu yum aa. Belgid saya shine elchi saidtai bolson. Ene consuliin gazar Nederland Luxemburg, Belgi gesen 3 ulsiig xariutsdag. Elchin said ni Battur gej Bolovsroliin yamnii said baisan neleed ardchilsan uzeltei sain xun irsen gej bodoj baigaa. Xuuchin elchi saidiin yamnii gazar ungu zus orj xiij baigaa ajlaasaa site neej taniltsuulj nileedgui erch xuchtei exelj baina gej bodoj baigaa. yu ch gesen xereg bolj magadgui. http://www.embassymongolia.be Amjilt xusye.

Ganjii wrote on 2008/12/17 - 23:28
#17

Mongol uilchilgeeg Mongoliin konsuulaas shuud mederne shdee. isapnauud Mongol uilchilgeeg surchihsan baina shdee.
Password sungan geed neg tamag daruulahd yu bolsoniig bichiildee. Solongosd baidag Mongold baidag elchin deer ochson chin boon hun neg yuman deer shabaad baihiin dairaal deer ued cardiin baraand dairch baigaa yum shig ger horooliihon usandaa oochrolood abaad baihad yagaad ene humuusiig oochirluulj boldogui yum boloo. nomer taraadag neg jijig mashin tabichbal humuus tend ochood shabaad baihgui shdee gej bodood Mongol zan gargaad dairch baigaad passwordoo ogood huleelee neg l tamga darna shdee 40 minut huleesenii etsetsd baina baina sanuulaa minii password yasan boloo geed tegej baina sanuulsanii etsesd tsai uhaar yabah gej baigaa elchingiin ajiltan huuhen ashgui tsai uuh zabsaraa tamga daruulj ogch tsag 20 minutiin daraa passwordoo abab.
zugeer neg tamga darhad 1 tsag 20 minut hereb elchingiin ajiltan huuhen tsai uuhaar yabaagui bol oshoo heden tsag ch huleeh baisan yum boloo ashgui huuhenii am tsangalaa shuu gej bayarlaad butsandaa.
Solongost baidag Mongol elchind dugaar taraadag neg yum abaad ogchih Mongo MONGOL ULSAD baihgui yum baihdaa!!!!

hohtolbo wrote on 2008/12/18 - 17:21
#18

sainuu? duu ni tanitaigaa holboo barilgui udtsan baina.End shslgalt shine jil geed buun zawgui hun yawaad l baina.Ene asuudal chini yostoi hetsuu ym baina da.gehdee hetsuu asuudal tulgarah tusam ta mini ulam erch huchtei tsoglog boldog ym chini zugeereeeeeeeeeeeeeee.Za za tanidaa hairtai shuu.

burnee wrote on 2008/12/18 - 20:32
#19

buur durgui hurchle.chi teged deerelhuled hereggui shu neg ih soeltoi zan gargad ch hereggui.hun tegj haritsaj baihad chi heleh ugee helj baigarai.zevuun ohiduud ve.uursdiin x n 400n evrogor gargadgig n medegddeg gazar n heled uur humus tomilmoor ymda.
mongol uls yaduu buuria bolohoro ingej deerelhuldeg gej yaritsgaahaa bolie oo!!bidni zaya ymu haasha ym tiim ym bhgui bizde.#13 buyanaatai sanaa neg bn.

buya wrote on 2008/12/19 - 19:41
#20

Гадаад хэргийн яамны вэб дээр санал авдаг линк байхаар нь чиний энэ нийтлэлийн линкийг явуулчлаа. Харин хариу өгөх эсэхийг нь мэдэх юм алга. http://www.mfa.gov.mn/index.php?option=com_contact&task=view&contact_id=1&Itemid=59&mosmsg=Thank+you+for+your+e-mail

Dagva wrote on 2008/12/20 - 15:28
#21

Ер нь гадаадад байгаа Монголын элчин сайдууд Монголчуудаа харж үздэг юм уу. Үнэнхүү сэтгэлээрээ явж байгаа хүмүүс шүү дээ, бид. Үнэхээр Монголд бодлого гээч юм хаа хаанаа дутагдаж байна.

honzo wrote on 2008/12/20 - 20:40
#22

Буянаатай санал нэг байна. Тиймээ, бид асуудлаас зугтах бус хэлэлцэж ярин асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Систем буруу ажиллаж байгааг хүн болгон мэдэж байгаа үүнийг засахын төлөө оролдохгүй байна. Эсвэл та системийн нэг хэсэг аль хэдийнэ болчихсон уу?

honzo wrote on 2008/12/20 - 20:44
#23

Хэрвээ Монголын төр засагт ямар нэгэн гадаад хун байсан бол Хоерхөн сая ард тумэнтэй асар их баялагтай ийм сайхан орныг энэ дэлхийн хамгийн өндөр хөгжилтөи орны нэг болгочихсон байгаа даа.Бусад орны хумуус улс эх орондоо зөв хууль гаргаж ард тумнээ улам хучтэй болгоод болоод байх юм.Гэтэл Монголд Гэрэлгүй халуун хуйтэн усгуй орцонд хоносон хог ухсан хуний тоог улам нэмэгдээд байх юм.Ямар ч баялаггуй Люксенбүрг,Ючгуй хоосон Сингапур,Элсэн зэлүүд газартай Дубай зөв зуйтэй хуулийг гаргаж чадаад энэ дэлхийд хамгийн өндөр хөгжсөн орон болоод байх юм.Монголын төр засгийг удирдаж байгаа хумуус бугд ухаан муутай эргүү солиотой юм болов уу?Яадаж гэрэл гэгээ таслахгуй, халуун хуйтэн усыг зогсоохгуй байх ухаан нь хурдэггүй яачихсан эргүү хумуус байдаг байнаа.Тэгсэн мөртлөө нээх их зан ард тумний хөрөнгийг идэж ууж хуурч мэхэлж сууж чаддаг мөртлөө ганц оронд консулын газар нээчиж чадахгуй.Амай энэ бухнийг яг чи өөрчлөхгүй бол Монголын төр засаг хэзээч чадахгуй.Монгол хун алийн болгон ингэж доромжлуулж дэрэлхүүлж ад узэгдэж амь зууж явхийг Амай чи ганц өөрчилж чадна.Виза гэдэг бол улс эх эх орны тусгаар тогтнол.Насаараа гуйлга хийсэн цыганууд өнөөдөр дуртай уедээ дуртай газраа визагуй хөндлөн гулд давхиж байхад.Монголын төр засаг нэг л их зангиа зуучихээд нэг л их чухал царайлчихаад хийж бутээх хамгийн хэрэгтэй зуйлийг өдий болтол уахаарч ойлгоогуйд унэхээр их харамсч байна.Амай суусан сайдаас явсан цэвэрлэгч дээр гэж маш унэн уг шуу.Чи л уунийг өөрчилж чадна.Чиний вэб урднаасаа нилээд үр өгөөжөө олонд өгч байгаа.Чиний хийж байгаа зуйлс асар олон хуний хувь заяаг гэрэл гэгээнд хургэж өгөх уудийг нь нээчихсэн явж байгаа.Амай чи визаний асуудлыг Монголд өөрчилж чадсанаар Монголын ард тумний хамгийн том ач гавьяа аз хий морь болох тоолж барашгуйгаар хувьсгал юм.

unshigch wrote on 2008/12/21 - 06:15
#24

hi mongol geheer l neg sain yum duuldahaa baichhiimaa yamaar ch yum de

jjj wrote on 2008/12/24 - 10:08
#25

sain uu MR, AMAI namaig tanj bna uu, odbayar bna, barcelona hotiin yagaab nogoo shibeestei . madridaas butsaad erhiig chine huleej bsan shuu, ajiltai bsan bolhoor bayartai ch gej helj chadaaguid mash ih uuchlaarai. daraa dahin uulzaldah bhaa gej naidaj bna. aan bas neg guih yum bna, hubiin @ lee nadad ogooch nuutsalj asuuh yrah hereg bna l daa, blog deer hamaagui yum bichij bolohgui bh. ok hasta luego amigo.

odbayar wrote on 2009/01/28 - 00:59
#26

Ийм учраас бид нүдээ нээсэн Монгол хүмүүс залуус бид байдал ямар байгааг мэдэж байгаа учраас их хүслээр эвлэлдэн нэгдэж эх орноо хөгжүүлэх их үйлсэд хамтдааа зүтгэх хэрэгтэй

NIRUN wrote on 2009/04/30 - 13:49
#27

ene deer bgaa zurgan deer manai ah ehner huuhedteigee baina. zorigoo gedeg. endees ahiinhaa ger buliig hogjiltei, eruul saruul bgaag harah saihan baina. amai chinii tsaashdiin ayalald amjilt husii. hezee negen tsagt delhig bish yumaa gehed azi tiweer uurgewch uureed yalnaa. bayarlalaa

erkhemee wrote on 2009/05/10 - 12:15
#28

hi amai yduu ornii zovlong mederch yvaag chine mederch bna .hugjih tsag irnee good luck

casper wrote on 2010/01/24 - 04:30
#29

gadniin hang irheer manaihan uhchih geed bdag zangaa hayh heregtei.uuriimsug baitsgaay mongolchuudaa

casper wrote on 2010/01/24 - 04:33
#30

iim zviliig zoknikn gazar n zaabal medegdekh xeregtei.tegekhdee alban ysoor

uyanga wrote on 2010/08/29 - 14:47
#31

HI, Amai! Aljir ulsaar yaagaad ireegui yum be? BI Afrikiin Aljirt gantsaaraa Mongol hun, 3 jil bolj bn,,, Uug ni bi umnu ni comment bichij uldeej bsan da. Aljirt ireheer bolvol VISA ni deer sanaa zovoltgui shu.

Jaana wrote on 2010/12/22 - 04:11
#32

Sain baina uu minii ner Batsukh gedeg Spain ulsad 10 aad jil amidarch bna. Juulchnii viziig bol 3 sar hurtel hugatsaagaar yamar ch asuudalgui sunguulj baisan elchin saidiin yam oroh shaardlaga baihgui endhiin dotood hergiin yaman deer gadaadiin irgediin asuudal erheldeg Tom salvar baidag tend handahad yamar ch asuudalgui huleej abdag.
Harin ter urgumjit konsuliin gazariig haanahiin henii zubshuurluur Mongol ulsiig tuluuluud baina gedegiig sudalj arga hemjee abmaar yum.

Batsukh wrote on 2015/08/04 - 06:16
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.