2008 оны 12 сарын 11. Морокогийн Касабланка хот

Бид 70 гаруй жил комунизмийг бүтээж байх явцдаа, дэлхийн эволуцын соёлоос бүр мөсөн хоцорсон билээ.

Хамгийн том алдагдал бол УРЛАГ юм. Хэдийгээр Монголд урлаг хөгжөөд байгаа юм шиг боловч, хэт хүчтэй барууны нөлөөнөөс болж бүрэн бие дааж чадахгүй байгаа юм. Ихэнх бүтээгдэж байгаа зүйлүүд нь ямар нэгэн талаараа барууны бүтээлийн хуулбар байсан хэвээрээ байна.

Монголын өнөөгийн боловсролын систэмийн хамгийн чухал зүйлүүдийн нэг бол Урлагийн хичээл. Харамсалтай нь хэзээ нэгэн цагт хэрэг болж магад гэж ХИМИ, ФИЗИК ийг стандартад хүргэх гэж хичээж байх явцдаа УРЛАГ СПОРТ оо мартчих юм. УРЛАГ нийгмийг хөгжүүлдгийг бүх үеийн хүн төрлөхтний түүх харүүлаад байгаа шүүдээ. Урлаг гэж, хаая нэг халтуурддаг хүмүүсийг хэлээгүй юм шүү!

Бид өдөр бүр хамгийн их тулгардаг зүйл нь энэ хоёр ялтачгүй мөн билээ. (Спорт бол эрүүл мэнд- Бие мах бод, харин Урлаг нь -? )

Саяхнаас интэрнетэд орох боломж харицангүй их болсон тул, сүүлийн 3 жилийнхээ соёл иргэншлээс хоцорсон байдлаа нөхөхөөр өдөр бүр ажиллаж байна. Гар утаснаас авахуулаад компьютер гээд, хэр их хоцорсноо саяхан л ихээр мэдэрлээ.

Манай найз Тайвнаагийн хэлснээр – Интэрнет ирээдуйн ТВ! гэдэг үнэхээр үгээ олж хэлсэн санагдана.

Монголд байхдаа шинэ мэдээ мэдээллээр өөрийгөө хангаж байхыг өдөр бүр хичээж байсан ч, хэрэгтэй хэрэггуй хогноос цэвэрлэж чадаж байсан юм. Харин одоо, мэдээллийн ерэн хаалттай байдалд амьдарч байгаа юм. Сайхан болсон иргэний дайныг мэдээгүй гол цэг дээр нь явж байсан жишээг уншсан байх.

Миний блог бол Монгол залуугийн дэлхий ертөнцийг харж байгаа бодол байхаас гадна, дэлхий ертөнцөд юу хөгжиж байгааг бас хүргэхээр ажиллаж багаа 24 цагийн цалингүй ажил юм.
“Дэлхийн толь” гэж нэрлээрээ!

Бүгдээрээ хамтдаа бусдыг сайн дагах бус, ойлгохыг хичээцгээе.
Юу иддэг, юу шутдэг, юунд дуртай! гээд. Судалцгаая

Бид Өөрсдийгөө яг хэн бэ? гэж мэдэхээ байтал төөрсөн ард түмэн. Тиймээс бусдыг хараад, шууд дуриагаад байна. Бидний соёлыг би хүмүүсд хэлэхээр гайхаад байдаг.

- Пөөх! Ийм соёл иргэншил өнөөг хүртэл байгаа юмуу? гээд ам алддаг.

Жил бур ахмадуудаа иргэж амрыг асуудаг. Хязгааргүй хээр талаар хаалтгүй хэсүүчилдэг, байгал дэлхийгээ бурхад гэж хайрладаг.

Бид ийм агуу соёлтой ард түмэн байж, түүнийгээ ярьж ч чадахгүй байсар уусаж дууслаа!

Төрлөх хэлээрээ ярьхаас ичдэг, Монгол гэж бардамнахаар дайн яриад явчихдаг.

Бид яанаа?

Сүүлийн хэдэн жил гадаад орнуудаар хэсүүчлэхдээ соёл урлаг, үндэснийхээ бахархалд хандаж, мөргөж байгаа үндэстнүүдийг хараад, Монголын мань ирээдүй ямар болох талаар бодохоос айж байсан.

Бид агуу соёлтой, төөрсөн ард!

Соёл, ёс заншилаа мэдэхгүйгээс болж, устаж үгүй болж байгаа үндэстэн.

Монгол хүн Монгол хүндээ – Нey! Whats up! гэж хэлэхээр саак гэж бодож байна уу?

Гадны хүн харвал бид нарыг өрөвдөндөө!.

Би блогоороо олон хүнд үзсэн харснаа дамжуулахыг хичээж байгаа ч Монголынхоо соёлоос үзүүлэх зүйл үнэхээр хомс байгаа юм.

Гэхдээ соёлын хичээл явуулаад, барууны соёлын жишээнүүдийг тавихаар шийдлээ.

Бүгдээрээ хамтдаа тэднийг судалцгаая!

Миний бэлдсэн 10 жишээ!

Энэхүү бичлэгийг анх үзээд, үнэхээр биширлээ.
Эдгээр залуусын авьяас дээр, өөрсдийгөө бусдад таниулсан арга нь үнэхээр хүндэлмээр.
2 сая 500 гаруй мянган хүн үзсэн байна гээд төсөөлдөө! Зарим студи продкашны их хөрөнгө гаргаж хийсэн бичлэгээс ч их сонирхол татсан байгаа юм даа! Тэгээд бичлэг нь зүгээр л сонирхогчийн шахуу, тэгээд ямарч студины бичлэггүй. Үүнийг УРЛАГ гээд байгаа юм шүүдээ!
Аль 90 онд хамтлаг дуучид бие болгоод, хөгжүүлсэн зүйл дээр л эргэлдээд.
Гэтэл жинхэнэ чадалтай урлаг ьн мартагдаад байна. 90 оны үед дуулж байсан БАТЧУЛУУН бол манай урлагийн том төлөөлөгч юм. Хүмүүс улыг нь шагаагаад байгаагаас биш тэр 90 оноос хойш хичнээн жил болж байхад, -Уучлаарай, та зай тавиад өгчихгүй юу? гээд хэлж чадах хүн гарч ирсэнгүй шт.
Монголын урлагт чанарыг авч үлдээд байгаа БАТЧУЛУУН-даа баярллаа гэж хэлмээр байна.
Монголын Урлаг хөгжөөд байна гэж хэлж байгаа ч, бид Хөгжилтэй орны хийсэн түвшинд хүрэх гэж зүтгээд байгаа юм шүүдээ, бусдын хийгээд хүчтэй болгосон стилүүд дээр ажиллаа. Тэгээд сүүлдээ улаандаа гарч, ХИТ болоод байгаа дууны аян дээр Монголоор дуулчихаад од болж байгаа шүүдээ.

Мадонна-гийн хөгжмийг хуулж, монгол ремикс болгоод, улмаар Хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолд шилдэг шагнал авсан жишээг би өөр дээрээ мэдэрч байсан юм. Юм хийх урамгүй, шууд хит болж байгаа Гадаадын дараагийн дууг нь хуулж Монголоор дуулмаар санагддаг юм байна лээ. Ингээд л би гадны сүүл дагаад байгаа юм шүүдээ.

Монголын РОК ПОП-чдын хүрээ намайг болон Электро стилийг тухайн үед хүлээн аваагүй юм. Намайг Электро стилийг төлөөлж байгаагаар РОК ПОП биш гэж тоохгүй байсан хэрнээ, Пэнтатоник гэж наадмаа Хөгжмийн Дээд шагнал гардуулах ёслол гэж зарлаад байдагсан.
Хип Хоп-чид дотор нь тэгэсхийгээд шингээд байх шиг.
Одоо Урлагийг РОК ПОП гэж дуудхаа болимоор юм!

Тухайн тогоонд ороогүй бас нэгэн шалтгаан нь Монголын Урлагийн зах зээл маш жижиг, хүн амын амжиргаанаас болоод. Тиймээс Уран бүтээлчин бие биентэйгээ нэлээд тэрсэлдэг. -Өөдгүй амьтан миний өмнөөр ороод тоглолт хийчих юм! гээд ярьж байгааг сонсоогүй хүн байгаа л байх.

Уран бүтээлчдээ арай гэж ядан багтааж байгаа зах зээлд, яг өмнө байсан шиг стиль юутай шинэ уран бүтээлчид орж ирээд бусдыг бас чичиргэнэ.
Ийм жижиг эдийн засагтай газар ихэнх сайн уран бүтээлчид аль нэг баар -нд амьдралаа зогоож. Хүмүүсийг хөгжүүлэх бус дагах хандлагатай КОМЭРКИАЛ уран бүтээлчид харин хүчээ аваад байна даа.

Урлаг бидэнд таашаал өгөхөөс гадна биднийг байнга шинэ түвшинд авчирч байх ёстой шүүдээ! Тэгэхээс, таалагддаг юм гээд адил дууг дахин, дахин дуулдаггүй биздээ!
Монголд байхдаа би найз нартай хэлдэг байсан юм.
-Бидний өмнө 8 сая Монгол хэлтэн, хойно түүнтэй адил тооны Монгол язгууртай Монголчууд байна, тэдний эдийн засаг руу (Зах Зээл гэж үгний оролгоо) бодлогтойгоор орвол яасан юм? мэдээж миний энэ санаа заримд таалагдаагүй юм.

Нөгөө л, Өвөр Монгол, Буриа, Тува энээ тэрээ гэж хашаагаа тойрсон үзлээ тулгаад.
Бөөн уран бүтээлчид хамтраад Монголын соёлын өдрөөдийг зохион байгуулхаас эхсүүлээд, чанартай ажил өрнөөлж болно шүүдээ. Тэндээ соёлын төлөөлөгч томилж, зохион байгуулах ажлыг нь хариуцаад. Америкт Монголчуудын тоглолт арга хэмжээг зохион байгуулдаг тийм мэргэжилтэй хүмүүс байна шдээ! Тэр туршлагаас нь суралцаад хажуу хавийнхаа соёлтой шүргэлцвэл яасан юм бэ?

Би энэ видеог гол төлөв Монголын шинэ үеийн уран бутээлчдэд зориулж тавиж байгаа юм.

- Өөрсдийнхөө сэтгэлгээг, Монголбн урлагийн оргилд байгаа хүнээр жиших бус, дэлхийн хэмжээнд дүгнэж эхлэх хэрэгтэй юм.
Эдгээр залуус шиг шинэлэг зүйлүүдийг дэлхийд хүргэхэд ИНТЭРНЕТ гэдэг авьястай, чадалтай МЕНЕЖЕР үнэгүй ажиллаад байхад, гагцхүү онцлог шинэ санааг Монголоос хүлээж байна шүүдээ.

Энэ хүүг тоглож байгааг хараад, үнэхээр таалагдлаа.
Мэдээж энэ бичлэгийг сонгохдоо- Таны хажууд ийм авьяастай хүүхэд байгаа юм биш биз? гэж асуумар байна. Түүний авьяас юу ч байж болно шүүдээ! Үнэхээр сайн тэвэг тоглодог бол ТЭВЭГ гээд бичлэг хийгээд тавьсан ч болно шүүдээ!
Үзсэн хүний тоог сая долоон зуун мянга!
Төсөөлж байна уу? Үнэхээр шинэлэг санаа байвал хийж болохоор байгаа биздээ.
Эдгээр бичлэг шиг шинэлэг санаануудыг Дэлхийн том компаниуд бас худалдаж авч, өөрийн сурталчилгаандаа ашигладаг юм.
Дринг Дин Дин Дин ДИн гээд байдаг мэлхийний чимээтэй дууг санаж байна уу? тэр залуу энэ чимээгээ сурталчилснаар, маш нэр хүндэнд хүрснээс гадна, тэрхүү чимээг ашиглаж байгаа байгуулга бүр сар тутамд зохиогчийн эрхийн мөнгө гэж нэлээд ихийг төлдөг болсон!
Баруунд энэ чимээг утсандаа тавиулах гэж төлбөрт үйлчилгээг сая сая хүн ашигласан юм. Манайд үнэгүй байсан тул, залуус үүнийг шинээр зохиох хэрэггүй болсон.
-Үнэгүй зүйл, санаачлаг устгана!

10 жилдээ ном, дэвтрийн хуудсуудаар гүйж буй хүнийг зураад, үздэг байсан дурсамж, хүн болгонд байгаа байх, харин үүнийг ийм түвшинд хүртэл хөгжүүлэх санаа хэдэд үлдсэн болоо?

Энэхүү Монгол охины цувралыг олоод, хувьдаа маш их баярласан. Шинэ үеийн хүүхдүүд бодож буй зүйлээ, хэлчихдээ, айдаггүй, санаачлагтай байгаа л юм байна.

Тэрээр өөрийн булангаа нээгээд, цэвэр англиар өөрийн амьдралаа үзүүлж байна.
Та нарт боломж байвал, мэндчилгээ Түүнд бас хүргээрэй!

Энэ бас л нэг жишээ, ийм зэргийн зүйл хийх боломж ямарч камертай залууд байгаа шүүдээ!
СЭТГЭЛ, СОНИРХОЛ ЗҮТГЭЛ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА.
Зарим тэмдэглэл нь 10 мянга ч хүрсэн байсан шүү!
Баяр хүргье!
Энэхүү бичлэгийг БАРУУНИЙ СОЁЛ буландаа тавьсан шалтгаан нь Монгол охин Америкийн соёлыг төгс эзэмшсэн байсан тул, оруулсан юм. Харин энэ охин үндэснийхээ соёлоо ингэж сургах юм бол, ямар их өөрчлөлтүүд бие болж болох тухай бас санаанууд төрлөө.

Зарим хүмүүс байгалиасаа заяасан авьяастай төрдөгийн жишээ энэ байна.
Манай төрийн өндөрлөгт гарсан хэрнээ хөл нь чичирч, толгой эрэгдэг хүмүүс байсаар байна, гэтэл энэ жоохон хүү, тайзан дээр байгаа байдал, үзэгчидтэй тоглох авьяасыг анзаарч хараарай.
Манай мэргэжлийн урлагийн цөөхөн хүн л, ингэж үзэгчдэд сэтгэлийн таашаал, урлагийн чадварыг үзүүлж чаддаг юм.

Энэ сонирхолтой байж магад гээд тавилаа. Хүмүүсийн ажилдаа хандаж байгаа байдлыг та нарт харуулах гэсэн юм. Ялангуяа урлагт байгаа хүн маш задарсан сэтгэлгээтэй байх хэрэгтэй шүүдээ!

Манай урлагийхан доог болтол- Урлаг гэдэг бол “Хөгжим Бүжиг” ” СУИС” гэж бодсон хэвэрээ байгаа. Хэрвээ энэ бичлэгийг урлаг биш гээд хэлчих ухаантай хүн байвал. -Буруу хаягаар Миний вэб-д явж байна шүү! гэдгийг сануулмаар байна.

Хүн ямарваа нэгэн авьяастай бол түүнийгээ хүмүүсд хүргэж, гайхшруулж, ойлгуулж байгаа бол тэр чинь урлаг гэхээс өөр юу гэх вэ?
Тамхний хайрцгаар, дуунаас хурдан онгоц хийдэг байсан үе мань санагдаж байна. Тэр чинь бас л урлаг авьяас шүүдээ! Түүнийгээ бусдад яагаад хүргэж болохгүй гэж?

Энэ бичлэг бол зүүгээр л нэг зураас юм шүү!
Ганц орон зайд байгаа зураасаар 3 орон зайт зураг, үйл явдал харуулж чадаж байгаа уран бүтээлчид алга таший!

Хөгжилтэй орнууд судалгааг маш нарийн хийдэг, бас илүү байх тал дээр ажиллахыг хичээдэг.
29 нас хүрсэн зоригтой гэж бодохоор залуу уснаас үхтлээ айж байхад , эдгээр соёл иргэншил багаас нь амиа авч үлдэх инстинктийх багаас нь суулгаж байна.
Судалгааны үндсэн дээр шүү!

Хамгийн сүүлийн хэсэгт энэ бичлэгийг үлдээсэн юм.
Бас л урлагийн нэг жишээ.
Нүдэндээ итгэх хэцүү болгож байгаа юм даа.

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

Mongol ohini bichleg ih taalagdlaa. Mash ih ineelee. Egdvvtei hoorhon ohin yumaa.Vneheer sergelen.ENE ERCHEEREE BAIJ IREEDVIDEE IHIIG BVTEEGEEREI GEJ EROOY.

Evi wrote on 2008/12/12 - 20:35
#2

bi 1 naiztaigaa shono dul boltol ene tuhai margasan yum. bidnii sanal 2 huvaagdsan bsan buguud, naiz maani urlagiig niited oilguulah tal deer heden yum helsen bilee. minii bodhod urlagiig niit humuus zaaval buren tugs oilgoj bhaar tavina gedeg buruu gesen bair suuri barimtalsan yum. naiz bolhoor urlagiig ikh l hun medeh tusmaa yamar ch helbereer hiij bolno gedeg tal deer blaa.

tot wrote on 2008/12/12 - 23:03
#3

Боорчи хэмээх хүн бас л… бичлэгийг уншаагүй гэдэг нь илт харагдаж байна. уншин байж, бодон байж сэтгэгдэл бичиж байгаасай хүмүүс!

Хайртай wrote on 2008/12/13 - 17:55
#4

Амай чи яагаад тэр монгол охины бичлэг дээр коммент үлдээгээгүй юм бэ? Чиний комментыг хайгаад олсонгүй .хэхэхэхэ

ganzorig wrote on 2008/12/13 - 19:01
#5

…khen ikh medsen khen ikh unshsan khen ikh uuriiguu hugjuulj chadsan hun ter hemjeegeeree urlagaas avah taashaal undur baih bolov uu. Ternees khen ch haraad il bgaa oilgohoor zuils buhen urlag bish shuudee. end bgaa zarim zuils khen ch haraad sonirhol tatagdah zuis hiisen l bna (zarim ni) zarim negen hun yaj iim zuil hiideg bnaa POOKH !!! geh yum, orchin uieiin urlag iluu entertianment bolsonldoo hen ch ene bol urlag bish gej shuud helehgui! Harin urlagiin aguug khun uuriiguu hugjuulj bj saya aguu zuiliig medeed, tend dahiad iluu ikh yum uldej bval ter jinhene uran buteel bolno. khen medne ter iluu ikhiig hurtene, khen medekhgui ter baga l hurtene.

tot wrote on 2008/12/13 - 19:12
#6

bichlegnuud gaihaltai!!!

buya wrote on 2008/12/15 - 19:39
#7

bichelguud sonirholtoi yum bna bayarlaa.
Bid 70 garui jil komunizmiig buteej baih yavtsdaa, delhiin evolutsiin soyoloos bur musun hotsorson bilee. ene tei bi sanal negedehgui baina. Chingisiin ueer amidardag baisan Mongolchuud bicheg useg tailagdsan uls boltol oorchlogdoj soyolsongo bi tsotsolzimiin buyan gej boddog shuu!!! himi fizikiig oilgodgui baij bolno hergelj meddegui baij bolno. gehdee ene 2 oor buh yumiig tailbarlaj bolno shuu!!! ene 2-iig hohjuulseneer chinii soyoliig ni bishreed baigaa ulsuud odoogiin tubshindee hursen. soyol naad ulsuudiig chin hogjuulbuu shinjleh uhaan ni hogjuuluulsen uu?

hohtolbo wrote on 2008/12/18 - 18:11
#8

7d Shinjleh uhaan uuruu hugjdeggui yum. Tuuniig hudulguh huch n heregtsee n baidag. terhuu heregtseeg bie bolgoj baigaa n soyol.
Yamarch shinjleh uhaanii amjiltiig avsan, hunii heregtsee soyol deer tulguurlsan baidag.
Gar utas, mashin, Sansariin hulug geed.

bat wrote on 2008/12/19 - 02:58
#9

Amai yachiv chi. bichleg nemegdehgui yum

baldan wrote on 2009/01/04 - 12:07
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.