Энэ бол Монголын Их Гүрний нэг үеийн зураг, харин өмнөх зурагтай харьцуулаад хэр зэрэг том аюул нүүрлээд байгааг ойлгоосой гэсэн юм.
2008 оны 12-р сарын 02-ны өдөр. Бичлэг блог дээрээ тавьснаас хойш 24 цагийн дараа.
Миний энэ тэмдэглэлийг уншсан хүний тоо 133, харин санал бодлоо бичсэн нь 5.
Миний хэлээд байгаа зүйлийг бүрэн бас ойлгоогүй юм шиг байна. 24 цаг хүлээхэд хүмүүсийн ямар ч санаа оноо бүрэн гараагүй байна шүү дээ.
Би та нарт ДОХ гэдэг дэлхийд аюултай өвчнийг урьдчилан сэргийлэхэд хүмүүст ойлгуулахад зориулж дээрх тэмдэглэлийг бичсэн бөгөөд та нарын санал бодол, мэдлэг энэ тал дээр үнэхээр дутмаг байгаа, энэ талаар их бодохгүй байгаа нь мэдэгдэж байна.
Дээр бичсэн шиг.
Миний хэлээд байгаа санаа нь, Дэлхий Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын олон салбарууд энэ асуудал дээр ажиллаж буй тус улсын удирдлагатай зөв хэл амаа ололцож, шийдвэрийг хамтдаа хийхгүй байна шүү дээ!
Зарим Африкчууд, энэ өвчин бол Европууд бидний хүн амыг цөөлөхөөр зохиосон гээд итгэж байгаа тул, олон улсын байгууллагын элдэв саналыг, баруунаас үзүүлж буй дарамт гэж ч ойлгож байгаа хүмүүс ч их байна.
Харин бид? Гэдэг асуултыг бас тавиад байгаа юм шүү дээ!
Олон улсын байгууллагууд маш олон өндөр мэргэжилтэй хүмүүсийг тухайн бүсүүдрүү явуулдаг ч тэд нар нутгийн хэл соёл, ёс заншлыг нь ч сайн мэдэхгүй байж, зүгээр л хандив өгөөд асуудлыг шийдэх мэт ойлгосон хэвээрээ ажилбал үх дүнд хүрнэ гэж олйгосон хэвээрээ байна.
Монгол бол нэг жишээ.
Дээрх миний хэлсэн олон нийтэд хүргэж байгаа сурталчилгаанууд бол зүгээр мөнгөний гарз. Улаанбаатарын гудамжинд байдаг элдэв “ДОХ-ыг урдчилан сэргийлье” гэсэн ашиг олох гэж буй бизнесийн байгууллага шиг нүсэр үнэтэй уриатай самбарын өмнө ганц ч минут болов зогсож юм бодсон хүн байн уу? Хариулдаа?
Ялангуяа STOP AIDS гэдэг тушаал, дэглэмийн дараах Монгол болон Африкын улсуудад бүр ч үр дүн бага байгаа. Харин Европууд зохион байгуулагдаж чадсан тул үйлчилж болох юм. Тэд ямар дэглэмтэй улсад амьдрахын зовлонг сүүлийн энэ үедээ мэдэрсэн биш.
ДОХ тусах юм бол хэдэн жилийн дараа төлөвлөж, мөрөөдөж байсан зүйлдээ хүрч чадахгүй нь! гэдэг ч юм уу. Монгол улс Халим агнуурт элссэн тухай бичихэд орсон хүний тоо, саналаа бичиж буй хүний тоотой адил өсөж, хүн бүр энэ асуудал дээр санал бодлоо хуваалцаж байсан шүү дээ. Харин энэ удаа тэр хол байгаа халимнаас бидэнд хамаагүй ойрхон ДОХ өвчний аюулийн талаар бичихээр хэн ч юу бичихээ мэдэхгүй.
Харин хэн нэгний нь сайлаад муулах тал дээр, бол коммэнт бичих зай үгүй шүү!
Бидэнд – Яах уу? Яавал дээр вэ? гэсэн эрүүл мэнд улс орны маань аюулгүй байдалд хор учруулж буй энэ том харагдахгүй дайны эсрэг юм хэлэх ухамсартай хүн алга гэж үү?
Балиар, бузар гэсэн ойлголтоосоо болоод бичихээс хүртэл шижиглээд байна шүү дээ! Хэт мухар сүсэгтэй байдал аюулд хүргэж болохыг би харсан. Африкын зарим домч нар энэхүү вирусыг эмчилж чадна гэж хутгаар, биеэс цус гаргах эсвэл ямарваа нэгэн газар сорив үлдээж байсан. Тэдний шашин шүтлэг хүндлүүштэй ч энэ хорвоод Материал Спиритуал гэдэг 2 орон зай байдаг бөгөд вирус нь эхнийх нь юм гэдгийг ойлгохгүй байгаа бололтой. Эцсийн дүнд бүх тосгон тэрхүү халдвартай байсан хутганы ирнээс болж өвчилсөн байсан. Тэгээд нөхрүүд эхнэрүүдээ, эсвэл эсэргээр бие биенээ гүтгэж, хардаж байдаг. Аймшигтай юм болоод байна, Хүмүүсээ!
Оросууд : Өвөр Монголын нэгэн малчин суурингийн дэлгүүр явж бэлгэвч авах гэж байснаа, худалдагчаас асуухаас ичээд ганзага хоосон гэртээ харьж байгаа тийм инээдтэй юм шиг хэрнээ, өнөөгийн өрөвдөлтэй кино хийсэн байсан. Арваад жилийн өмнө. Нэр нь “УУРГА” гэж. Харин тэр байдал нь өнөөг хүртэл хотын залуусын дунд байсаар байна шүүдээ.
Залуус халаасандаа бэлгэвч байгааг эцэг эхтээ харуулахаас айж, эсвэл ичиж байна! Тэгвэл хүүгийнхээ халаасанд эсвэл түрүүвчинд байгаа бэлгэвч хараад санаа амар байж болох юм байна гэж боддог эцэг эхүүд дутагдаад байгаа юм биш үү? Хүүхдүүдтэйгээ суугаад энэ талаар ярилцъя гэхээр манай уламжлалт соёлын зарим ёс журмууд харшлаад!
Үүнийг бид одоо бага зэрэг өөрчилж, ядахнаа эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйн төлөө бэлгэвч авч өгдөггүй юмаа гэхэд энэ тал дээр ярилцаж ойлголцвол яасан юм?
16-20 насны үеийн залуус бүгд, дөнгөж аав ээжийн мэдлээс гарч, эрх чөлөөг эдлэх гэж бэлдэж байхад аав ээж “-Ингэж болохгүй, тэгж болохгүй!” гэж тушаасан маягаар заагаад байвал бас хүлээж авах нь муу байна биз дээ.
Би аав ээжтэйгээ илэн далангуй амьдралын талаар ярилцдаг байсан тулдаа л тэдний надад хэлээд байгаа зүйлүүдийг ойлгосон. Заримыг нь нэлээд хожуу ч гэсэн ухаарсанд хамаг учир байгаа юм. Ахмад хүмүүсээ хүндлэх хэрэгтэй гэдгийн нэг шалтгаан нь нөгөө л туршлаг юм шүү дээ!
Тэгвэл бидэнд энэ талаар туршлагатай, хүүхдүүддээ заагаад, ойлгуулаад өгдөг тийм шинэ үеийн сэтгэлгээтэй эцэг Эхүүд хаана байна?
Би энэхүү өвчнийг бузар биш, алдаа гэж нэрлэсэн шалтгаан нь, хэрвээ бид эн өвчний аюул руу айдасгүй харж ойлгож сурах юм бол, хүмүүсийн хоорондох тэрхүү үл ойлголцох байдал үгүй болж, тархалтыг зогсоож болох шүү дээ!
Өдөр бүр хэн нэг нь үхээд байхад юу ч болоогуй юм шиг царайлж байгаа Африкын олон орнуудыг би гайхаж байсан. Харин энэ аюул бидний дунд байхад хэн ч юу ч мэдэхгүй байгаа нь илуу аюултай санагдаж байна.
- Би халдвар авчихжээ! -Өө тийм үү? – Ёстой муухай алдлаадаа! Чи ингэж алдаа гаргаж болохгүй шүү! гэж энэ өвчний талаар хоорондоо чөлөөтэй ярилцдаг болгоё. Найзууд цуглаад ханиад хүрсэн, эсвэл шар авсан гэж яриад байж болдог хэрнээ ДОХ гэж дэлхий нийтээрээ айдасд байгаа өвчний талаар амаа нээхээр муу ёролж байгаа мэт, эсвэл завхаарч байгаа мэт шүүмжлэл хүртэхээ больцгооё.
Манай олон төвөөд халдвар авсан хүнд сэтгэл санааны зөвөлгөө өгөх нь зөв гэж үзэж байгаа ч – Энэ зүгээрээ, амьдрах болно, хүмүүс юу хэлж байгаа нь хамаагүй шүү! гэж энэ өвчин тусаагүй хүн туссан хүнд хэлэхэд хэр үр дүнтэй вэ? Харин халдвар аваад амьдралаа зүгээр аваад яваа хүн туссан хүнд зөвлөвөл, хэр ойр байх уу? Тэглээч тэрхүү шавар байшингаас гараад нөгөө л ухаан суугаагүй айдаст автсан хүмүүсийн дунд амьдралаа үргэлжлүүлэх юм чинь тийм ч амар биш шүү дээ! Бид тэр өвдсөн хүмүүсд сэтгэл санааны тусламж үзүүлэхээс гадна нийгэмд мухар шүтлэг шиг айсан айдаснаас эмчилж, ойлгуулах туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Өдөр бүр учрыг нь сайн мэдэхгүй өвчний нэрнээс нь тэрхүү айдасын солиорлоос эмчлэх хэрэгтэй байна
- Нэгэн Монгол залуу өвджээ! гэсэн мэдээ сонсонгуутаа – Хаа заваартаж яваад туссан болоо? буудвал таарна гэж ямарч хүн сэтгэлгүйгээр хэлж чадаж байгаа хүмүүсийг яанаа. Интэрнэт дээр байгаа хүмүүсийн саналуудыг уншаад үзээрээ! Энэ бол Монгол гэдэг бие биенийхээ амьдралыг уландаа гишгэдэг болсон нийгмийн дуу хоолой байна шүү дээ!
Хэн нэгэн хорт хавдар тусч! 5 жилийн настай болж, гэвэл арай буудаж ал гэж хэлэхгүй биз дээ? Хүн дахиад өвчин зовлон ганцаардлын дунд 5 жил ч байтугай амьдръя гэж бодож байх нь зөв биз дээ? Тэгээд ч хэн нэг нь хүний ах дүү ээж аавыг бууд гэж хэлж байгаа ямар аймшигтай нүгэлтэй хүн бэ? Бичлэгийн ихэнх нь манай өнөө үеийн залуучууд, Монгол улсын ирээдүй! Аймаар байгаа биз? Гар хүрэхээр, хамт нэг гэрт амьдрахаар, элдэв шумуулаар тусдаггүй! гэж нотлогдсон олон жишээгээр яриад л байхад сонсохгүй, дахиад хэдхэн жил ч болов энэ хатуу хорвоод амьд явмаар байна гэж бодож байгаа та бидний нэгийг үхвэл таарна, хохь чинь гэж байна шүү дээ.
Энэ өвчин зуу тариураар, цустай буруу харьцсанаас тусдаг байхад заавал – Балиартсандаа! гэж зүхээд байгаа хүн хаана ухамсар суусан бэ? Манай Аав Ээж, Өвөө Эмээ – Өвчтэй, ядарсан хүнд тус болбол чамд буян хураагдана гэж зааж байсан. Хэрвээ хэн нэг нь туссан байх юм бол тэрээр өдөрт тогтмол эмээ уугаад л, яваад байвал зарим нэг муу амлаад байсан хүмүүсээс хамаагүй хойно дэлхий ээждээ шингэнэ шүү дээ!
Таны хүүхдүүд юу бодож байна, манай ахмад үе юу бодож байна гэдгийг харуулахын тулд би ийнхүү ТОЛЬ-ийг зохиоогоод! – Та нар асуудал дээр санал бодлоо бичээчээ! гэж уриалаад байгаа юм шүү дээ!
Ялангуяа хэрүүл уруул, доромжлол биш бол таны бүх бодсон зүйлүүдийг бусад чинь олж уншиж болно шүү дээ! Тэглээ ч хэн гэж хүн, хаана амьдардаг гэсэн мэдээлэл байхгүй тул эсрэг хүйсийн хүний нэрээ ч тэр далд байгаа санаа бодлоо нээж болно шүү дээ!
Монголчуудаа! Манай шинэ үеийн, улсын ирээдүйг авч явах залуусаа! Асуудлыг хамтын хүчээр хэлэлцэж шийдвэр гарцуудыг олж харцгаая!
Амай.
December 1, 2009
| 2,703 Үзсэн 



















Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)
Би харин хүүхдээ нээлттэй талаас нь хөгжүүлнэ гэж боддогийм. Гэхдээ хүүхэд бол хаа байсан юм, хамгийн түрүүнд ойр байгаа хүмүүсийн ухамсарыг өөрчилж байж хүүхдээ хүмүүжүүлж чадах бус уу. тэ. Он жил өнгөрөх хэрээр Монголын өсвөр настангуудын сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг. Мэдээж чөлөөтэй нээлттэй болж байгаа ч гэсэн юу юугаа ч мэдэхгүй юм байж аналдаж чадахгүй юм уу ч гэх шиг нэг их секс мэдлэгтэн шиг цэцэрхсэн, мэдэмхийрсэн сэтгэгдэл, зар, мессэжүүд ТВ болон Мессеж зарууд дээр харагддагийм. Тийм биш байхгүй юу даа секс гэдэг чинь тоглоом наадгай биш. Хэрэв тоглоом найдгай хэмээн үзэх юм бол хариуд нь чамайг шоглоно.
TANII YARIJ BGAA BOL UNENSHDEE..
яагаад энэ асуудал дээр ийм жоохон сэтгэгдэл байна вэ? Ижил хүйтнүүдийн асуудал дээр ч гэсэн монголчууд бас арай ухаалаг хандмаар санагддаг. Нэг л алаач талаач гэсэн хүмүүс… аа
Amai yamar neg baruunii hev maygiig mongolchuud huleen zuvshuurch chadaahgui bna geed bdag.ter chini bas l enentei holbootoi bha.terentei adil mongolchuud bas huleen avch chadahgui bgaan.anhnaasaa ene bol aimshig ene bol suirel geed reklamdchihsan yumchini.yer ni emchilgeegui uvchin gedeg bugd aimshigtai sanagddag biz dee
yagaad gevel humuus hezee uhehee medehgui bhad ter hun medne tunudahgui geheer aimshigtai.harin hajuu havirgiin humuus ter hunii dotor yu bolj bgaag medehgui bi ch yalgaagui yag unendee humuus yah ve ehleed uruvdunu daraa ni zalhana ene chini ugaasaa unen biz dee aav eej ah duu ni bish l bol tegne biz dee.gadniihan yamar bdagiig medehgui .bid nar chini bagaasaa l aav eejteigee hamt tv uzej tednii uz gesniig uzej ums geseniig umsuj irsen humuus harin aav eej sots niigemiin humuujileer humuujsen huuhdiinhee dergd bgaa hernee bolohgui butehgui yumiig bas nuuj chaddag enend sain tal ch bgaa muu talch bgaa.tegheer bidnii uzel bodold ikh zuil nuluulj bgaa yum shdee
sain bodoj uzeegui yum bn chinii bijseniig unshaad neeree tiim yum bolvuu gej bodloo ene zuilees bi gantsaaraa seremjleed baij bolohgui yum bnaa minii dotnii humuus za tegeed haaya hanzardag naiz huuuhen geed surgamjtai yum bna
hi!ene bol yah argagui mgl-d tylgaraad bgaa asuudal bilee.hun bur biedee belgevch avch yavj bh uhamsartai bh estoi.ene n ta bolon tani ger buld ih chuhal yum shuu.zaluus mine bie biedee unench bh ch gesen chuhal gej bodoh yumaa.humuusee nziigaa ch yumuu huuhdee egch ahiigaa belgevchtei yavj bval bitgii byryygaar oilgoj sadar samuun zambraagui meteer bodooroi.ene uvchnii talaar 10jiliin bolon ih deeed surguuliudad baingiin idevhitei uil ajillaggaanuudiig holbogdoh gazruud n yavuulj bh heregtei bnaa.bidniig baga bhad surguulias zaaval oroltsoh niitiin zohion baigyylalttai ajillagaanuud temtseen uraldaan yavuuldag bsan.harin odo yag ene uvchnii talaar tiimerhuu ajiluudiig yavuulah n zuv yumaa. AIDS zuvhun tsysaar,belgiin zamaar,ehiin uragaar,zuu tariuraar haldvarladag
hi zaluusaa! dohiin shinjilgeeg dvvrgvvdiin emneleg deer vnegvi awdag yum bna lee! mash amarhan huruunii undugnuus tsus awaad jiremsnii test shig vzdeg hariu ni 20 minutand garchihna. bi bayangol dvvrgiin emneeg deer sharlaga hiilgeh geed oochirloj bgaad ingej hvleej suuhaar uguud vczeye gej bodood ugsun oochir enee teree baihgvi yum bna lee. yer ni hvmvvs ger bvl boloh, gadagshaa yawah, hvvhed turuh geed shaardlagatai vedee l ugdug yum shigee. bas belgewch vnegvi taraadag yum bna lee. ter ni joohon vnertei onstgvi yum bilee
amai ahiin niitleliig unshaad 2 doh odor gehed ovoo yawchihlaa onoodor bas shonojin unshinaa
ene niitleluud nadad mash ih zuiliig boduulj hooshid mgldoo ochood tanitai mor zeregtsen mglchudiin sain saihnii toloo ihiig sanaj sedmeer bna …..
doh metiin asuudliig aaw eej geltgvi ah ni bol duudee duu ni bol ah egchteigee neelttei yariltswal zugeer…
bas delhiid emchlegdehgvi ged onoshilson elegnii hort hawdartai hvn mgl uul ongon baigalda ochood eruul bolson tuhai unshig baisan .. tegheer dohiig ch gesen .. hen medlee niitech baiwal bolnooo ..mongolchuud tengertei ard tumen shv dee …
bid nar hedii boltol olon ulsiin baiguullaguud gadnii handiw harj algaa tosch id shid hueej suuhwee. (zuwhun eruul mendiin salbart ch bish bas busad salbart yalgaagui) Ene baidal chini uuriihee ireeduig hunii gart atguulchaad suuld ni aldaa garwal chi buruutai geed busdad tohood suusnaas l yalgaagui. Ter deer hundugdsun dohiin asuudal deer bol etseg eh ger bul uursduu huuhduuddee zuw ulger jishee baij bagaas ni belgiin eruul ahui ger bul tolowloltiin talaar huuhduuddee oilgomjtoi zuw tailbarlaj zuwluh heregtei. Daraa ni bolowsroliin salbar negdugeert chuhal uureg huleeh heregtei. Bolowsroliin yamnaas bur dohiin talaar oilgolt medeelel uguh kino, newtruulguudiig hurtel bainga yawuulah, bagsh nariig surgaltand bainga hamruulah geh met zunduu ajluud hiigdeh yostoi. Manai eruul mendiin yam bolowsroliin yam ene tal deer her uyaldaa holbootoi ajilladgiig medehgui. Namaig law dund surguulid baihad ger bul tolowlolt, belgiin eruul ahuin talaar neg udaa hicheel orson sanagdaj baina. Odoo harin 90eed oniig bodwol niigem neelttei bolj bagsh nar etseg ehchuud ch huuhduudteigee chuluutei hariltsdag bolson baih.
Huduu bol burheg dee. Bichig useg tailagdsan hichneen huwi baigaa bilee, Ter bolgon taraagdaj baigaa surtalchilgaa unshij chadahgui. TV-eer ihenhdee heregtei gehees iluu solongos sawangiin duuri, show business geh met yumnuud garna. Teheer hun bur dor burtee medeelel olj awch, meddeg ni uuriihee hureenii humuust dohiin uchir nachir ayuliin talaar oilguulj uuruu uuriigee, busdiig ch bas ayulaas hamgaalj amidrah heregtei baina daa.
Амай ах аа та хэзээ Америкт ирэх вэ?
dox bol darxlal xomsdliin oldmol virus gdg vgiin tovchlol.tegexer xvn virus avkun tuld 1t uuruu 2t oiriin tusalj chadax xvmvvstei zuv medeelel ugch chaddag boluul enen bol doxtoi temtsex tomooxon axilt!medeelliin xomsdol yumuda doxos aij bga bdl n. za bas jishee n bi ch tusch bolox yum bna gdg bodol bx xeregtei texer virus avsan xvniig tegj chichlex xereggvi bolu.
DOX bol buzar ch bish bas aldaa ch bish. Zugeer l UXEL.gexdee udaxgui emchlegddeg bolno bizee.tegvel zugeer l uvchin bolj xuvirna.MUNUU!
Mongol orond sex-iin talaar hicheel mash ih dutagddag.
Hi, Bi Amaigiin saitruu ankh udaa l orj bn. Gehdee nad shig Amai chinii saitiig mededgui humuus zondoo baidag bhaa. Tiim bolhoor chi ooriinhoo tuhai medeeleliig bas baga l hurgej bn gej bi oilgoj bn. DOX bol manai niigemd chimeegui uhel gej heldgeer yavagdaj bgaan unen. Ene tuhai humuus medeelel ih baga yavagdaj bn. Gehdee uunii neg buruun manai niigmiin ihenh n sots niigmiin humuujleer osson uls, ene niigem yadaj dood tal n 30-40 jiliin daraa alga bolj ehlen. Suuliin ueiin niigem n iluu neelttei baidag bolson tsagt ene ovchniig humuus aimshigaar huleej avahgui, bas uhamsartai handdag bolno.Gehdee hodoo bol hetsuu shuu. Hodoo bol medeelel unheer baga ochdog. Arvan jiliin surguulias ehleed hot hodoonii surguuluudaar ene talaar bnga surgalt yavuulj bh heregtei.
tayg tulsan huuhed orj ireed c walk uzej baih yum. yur n uhsenii daraa aav eej avgai huuhed naiz nuhudtei baisanaa sanah baitugai. bodol ch uldehgui bizdee
geed bicheed ulddechheer bi yum uzeegui buduuleg magadgui setgel medreliin ovchtei hun bolj taarhuu ene niigemd. tegvel uhsenii daraa ter uyd yamar saihan bsandaa, ter uyd minii amidarliin hamgiin hetsuu uy gej helj bsanaa delhii soyl shinjleh uhaan sansar ogtorguin nuutsiig tailsanaa sanana gejuu.
amid bhdaa hunii jamaar sain saihan bj bgad horvoogiin jamaar gazar shoroondoo bulagdaach gejuu?
minii bodloor yg tanii heldgeer shine uyiin bodol uhamsartai etseg ehchuud iluu ih heregtei bh gj bodjiine. Etseg ehchuud huuduudteigee elen dalangui bj chadval huuhduud ni ger bulteigee neelttei baihaas hezee ch butsahgui gj bi boddog.Uuniig tussan ch amidralaas oor busad hussen zuilee avch bolj bhad iim humuus higjiliin berhsheeltei deglemt ovchtei humuusees ch iluu aztai gj bi bodjiine. Mon uuniig tussan hunii sanaa bodliig iluu anhaarah bish eruul humuus oorsnoo tusahgui gsn batalgaagui bj tedniig buruu sujgeesee bolj buruutgaj bga humuusiin sanaa setgeliig emchleh ystoi yum shig sangdjiine. gehdee l ene bugd minii ochuuhen bodol bailaa.