2008 оны 12 сарын 09 Мороко улсын Касабланка хот

Дэлхийн мэдээлэл тэхнологийн шинчлэлийг дагаад бидэнд маш өргөн сонголт бие болсон билээ.

Өнөөдөр бидэнд яг аль нь зөв, хэрэгтэй, дээр вэ? гэдэг зөвлөгөө хэрэгтэй байгаа ч, сурталчилгаа нь илүү давамгайлаад байх шиг. Би өөрийн вэб хуудсандаа зөвхөн туулж өнгрүүлсэн адал явдал, үзсэн харснаа миний тэмдэглийг өдөр бүр хүлээж уншдаг хүмүүсд хүргэсээс гадна, өөрийн мэдэрсэн мэдрэмжээ мэдрүүлхийг хичээдэг юм.

Бид Кино түрээсийн газар, DVD дэлгүүрт ороод яг юу үзмээр байгаа, юу авбал миний таашаалд нийцэх вээ? гэж нэлээд эргэлздэг. Тиймээс би өөрийнхө KD клубийн буландаа үзсэн хамгийн шилдэг, чанартай тэгээд өгөөжтэй тийм киног олж та нарт хүргэхийг хичээж байгаа юм.

Миний санал болгож байгаа киног зөвхөн надтай санаа нийлдэг хүмүүс л ойлгон гэдгийг анхааруулъя. Сүпер үнэтэй төсөвтэй, ямар ч амьдралд ухаарал, ташаалал өгдөггүй тийм цагны гарзын болох киног би эндээ байрлуулахгүй гэдэгт итгэж болно.

Гагцхүү өөрийн олон цагийн зарцуулан байж, өөрийн кино мэдлэг мэдрэлмжийнхээ туршлаг дээр тулгуурлан сонголтоо хийж байгаа тэрхүү санлуудад та бүхэн таашаал авч байгаа байх гэж найдаж байна. Би өөрөө кино түрээсийн дэлгүүрт ороод – Юу авбал надаа дээр вэ? Над шиг сэтгэдэг хүмүүсд ямар кино санал болгож амьдрал сайхан гэдгийг ойлгуулах вэ? гэж байнга боддог юм.

Намайг өнөөдөр болтол хэрхэн аялж байгааг төсөөлөхгүй зөндөө уншигч нар байгаа байх.Онгоц ашиглахгүй, замын унаанд гар өргөж, тэр өдөрт хаа хүргэн тэндээ хоноод, эцэст төгсгөлгүй замаар гэрийн зүг явж байгааг энэ олон тэмдэглээс ойлгохгүй байгааг бодоход, би тэмдэглээ тиймч сайн бичиж чадахгүй байгаа бололтой.

KD клубынхаа фенүүдэд ”INTO THE WILD” гэдэг киног зориулхаар шийдлээ.

Энэ кинонд адал явдал, амьдрал, байгалийн сайхныг харуулхаас гадна, ганцаардал; өлсөглөн, амьдралын төлөөх тэмцэлийг энгийн маягаар үзүүлсэн байсан юм.

Өнөөг хүртэл миний аяллыг дагдаг хэрнээ яг ямар аялал хийгээд байгааг ойлгохгүй хүмүүсд энэ кино нэгийг бодогдуулах байх. Энэ кинонд гардагтай адил амь насанд аюул учрах бол энгийн зүйл байсан миний аялал талаархи тэмдэглүүдийг энэ киноний дараа дахин уншвал миний юу мэдрээд байгааг олж мэдэх байхаа

Анх намайг дэлхийг тойрч байгааг сонссон Морокод амьдардаг Франц найзууд энэ киног үзэхийг зөвлөөд, Чамтай адил аялагч байх гэж хэллээ.

Би тус киног анх үзсэн цагаасаа, дахин дахин үзмээр байлаа, ялангуяа Лас Палмас хотоос буцаж Морокод ирээд, аялаа үргэлжлүүлэхэд бэлэн байсан тул энэ кино миний холын замд гарах бодлыг өдөөж өгсөн юм.

Энэ кинон дээр Америк залуу, өөрийнхөө эх орондоо, нутгийн хэл, дүрмэндээ захирагдаж аялж байгаа юм, харин минийх нь Монголчууд огт байхгүй, Монголчуудаасаа дэмжлэггүй, Хэл соёлыг нь мэдэхгүй газар ганцаараа асуудлыг шийдэх гэж явж байснаараа ялгаатай юм.

Гэхдээ уг киног хийсэн хүмүүс ганцаараа аялдаг хүний жаргал зовлонг маш сайн тусгасан байсан юм.

Энэ киног үзээд, миний аяллын хэлбэр ямар байгаа талаархүмүүсд мэдрүүлэх боломж олдлоодоо гэж баярлаж байна.

SEAN PENN гэсэн хүний кино гээд KD клубынхандаа хэлбэл, ямар сайн чанарын кино байж болох тухай таамаглах байх.

Линий тэмдэглүүдийн адил санал болгож байгаа кинонуудыг хичээлийн хажуугаар, цайгаа ууж байхдаа үзэх юм бол, тухайн агуу бүтээлүүдийг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үл хүндлэхэээс гадна, яг юу хүргэх гээд байгааг огт ойлгохгүй мэдрэхгүй өнгөрөөх юм.

Хайран цаг!

Болдогсон бол Монгол хэлээр орчуулаад үзвэл!

Энэхүү киног үзсэн сэтгэгдлээсээ бичихийг битгий мартаарай!

KD клубт тавтай морил

Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)

#1

Sain uu Amai, ene kinog uzej baisan, nileen deehen uyd bichij baisan setgedeldee chinii aylaliig ene kinotoi zuirleed uzehiig zuwloson utgatai setgegdel bichij baisan sanaj baina, nadad bol ene kino neeh taalagdaaguiee, hortoi urgamal ideed uhchihdeg n jaahan tiimhen za ter n ch duurch, kino n bodit tuuhees sedewlesen gej baina lee, 92 onii orchimd americad bolson yawdal ym baina lee.

Tengis wrote on 2008/12/10 - 11:13
#2

Sain uu Amai. Ene odriin mendiig hyrgey. bi anh blogiig chin meddeg bolson tsagaas hoish ali boloh medeeleliig chin aldalgyi unshihiig ermelzdeg bolson. yneheer bishermeer, baharhmaar, bayar baysal, aidas, gantsaardal, hynii mon chanart bgaa byhii l mederhyig ashiglan zorig shuluudan yavaag harahaar bi huvidaa tuiliin ih baharhdag. her baragiin chadaltai hymyys iim alhamiig hiij chadahgyi tiim bolohoor chadaj bgaa hyneeree baharhaj tyyneesee ylger duurail avj bh yostoi yum bolov uu gej bodoj bna. tiim ch utgaaraa yrgelj blogiig chin shimten sonirhdog zaluu bna. minii huvid ene zorimog alhmiig chin ynelj bishirch itgej yadaj bhad INTO THE WILD gesen kino garsan suragaar olj avj yzsen yneheer minii gaihaj bsan zyilyydiin uchriig tailj nydiig min baga ch bolov neesen bolov uu gej bodoj bna. engiin zyilyydeer asar olon zyiliig oilguulj chadsan kino bna lee. ter zaluug haraad yneheer amai gedeg zaluu yamar adal yavdaltai uchirch yavj bgaag bodohoor yneheer aimar sanagdaj bna. medeej ta 2 zaluugiin hoorond tanii helsenchlen yalgaa bgaa. ter zaluugiin huvid Eh orondoo l zerleg baigalidaa l zohitson amidarch ediin zasgiin zarlagagyi aylaj yavsan bol Amaigiin huvid ooriin eh ornoosoo haa bsan tiv algasan soyol zanshliig ni medehgyi tanih ch ygyi uls orond ediin zasgiin hemnelt, enee tereeg zerleg baigalitai ni herhen zohitsuulan yavaa ni yneheer heleh yg alga. Ene byh aylal sanasnaar chin bytej Eh orondoo ireh yed chin Amai gedeg hyn Zaluusiin, todiigyi uls yndestnii baatar bolno gedegt itgeltei bna. amjilt hysie. Amai. neeree aylalaa zogsooj ireh gej bgaa ged neg sited bichsen bsan ynen yy. bold318@yahoo.com mail bicheerei. Amjilt.

bold wrote on 2008/12/10 - 12:52
#3

sonsoogui kino bn, uzej ireed setgegdelee zaaval bichnee, yuun club bolood yavchiv harin, neg l oisongui shoo

alchemist wrote on 2008/12/10 - 19:05
#4

Sainuu. Bi setgel jaahan tiiimerhuuu l ued setgegdlee uldeej bn. Amaigiin blogiig unshdag zaluusaasaa ene onoodor anod banknii dampuurliin talaar bodloo bichig husej bn. Amai blogiig chin ashigladagt uuchlarai. Banknii ene hyamralaas yaj garah taalr sanalaa helerei. Hervee holywood eswel neg chadaltai nairuulagch amaigiin talaar kino hiivel unen yanztai gj bodloo. Neg bol Amai ooroo ireed kino nairuulsan ch bolno shte. Bayartai. Bolgoomjtoi yavaarai.

Otgonbat wrote on 2008/12/10 - 21:03
#5

Сайн уу Амай. Into the wild энэ киног би нилээд дээр үзэж байсан юм байна.Тэр үед чи аялалд яваагүй байсан байхаа .Дээрээс нь би хичээлдээ явах гээд сууж байсын.Тэгэхэд нэг сувгаар нилээд муу бичлэгтэй гарч байсын гэхдээ л их сонирхолтой кино байсан санагдаж байна.Харин одоо үнэхээр ийм хүн байгаа болохоор дахиад үзэхэд илүү сонирохолтой байх биз.дахиад нэг үзнээ.kkkk

ganzorig wrote on 2008/12/11 - 09:52
#6

sain uu, bi kinond durtai, tanii sanal bolgoj bgaa kinog olj uzehiig hicheenee, ene tiim chuhal bish bhaldaa gehdee ta baga zereg aldaatai bichih yum, ih bish,zarimdaa unshihad hundreltei bdag shuu, zugeer l hely gej bodoj yavsnaa bichlee

u.j wrote on 2008/12/11 - 14:18
#7

hezee MGL doo ireh gej bn daa…

rain man wrote on 2008/12/11 - 17:09
#8

Amai chamd ene udriin mendiig hurgie. Bi sierrad baisan Ochroo bn.Chini web site-g mongoliin zaluusiig zuv setgedeg hun chanartai uhaalag baihad tuslah gariin avlaga gej bi bodoj baina. Humuus web-g chin sain medehgui yuma ali boloh olon hund helmeer baih yum. Mongoldoo baigaa udur tutmiin sonin deer bas medeelliin site-uud deer chadah hemjeegeeree ayan zamd chin amjilt husie.

Ochirbat wrote on 2008/12/11 - 19:38
#9

tiiim ee bi bas uzsen naad kinoog chine uzeed ayalmaar sanagdsan shuuu … yag l bugdiig hayaaad bi bas alaska ruu yawii gej boddog.. zugeer ochij uzeh gazar vmshig sanagddag , ter zaluugiin gantsaardal bol bas ewgui bn lee … za herew USA d irwel tus bolno shuu

park-view wrote on 2008/12/12 - 02:41
#10

into the WILD! uneheer goyo kino. bi uzeed uilj bilee. hamgiin suuldee tenger luu halij bgaa ni…. hamgiin taalagdsan ug ni: ene ayalalaa gantsaaraa bish humuustei huvaaltsah ni hamgiin tom jargal um bna….

Amai chamd bayarlaj yavdag shuu uuriinhuu uzsen harsan zuil setgegdlee bichij bgaa yavdald.

Bayaraa wrote on 2008/12/12 - 12:05
#11

Би энэ киног үзсэн. Уг кино нь нилээн алдартай шилдэг борлуултай ном болох “Зэрлэг байгал руу” хэмээх ижил нэртэй номноос сэдэвлэн хийгдсэн кино юм. Уг номыг тухайн зохиогч бодит хүний намтарт тулгуурлан бичсэн бөгөөд 2-3 жил нилээн олон удаагий аялалаар Аляска руу очиж байж бичсэн зохиол юм. Тухайн бодит хүний цогцос 10 аад хоногийн дараа кинод гардаг шигээ бугын анчид олсон юм. Уг кино шилдэг киноны дуу хэмээх шагналын томоохон наадамаас хүртэж байжээ.

A wrote on 2008/12/14 - 19:48
#12

№5-д сэтгэгдэлээ бичсэн хүн сайхан залах юмаа, энэ кино чинь өнгөрсөн онд нээлтээ хийсэн штэ, юун Амайг явхаас өмнө сураг ч үгүй байсан. Надад кино таалагдсаан… Киноноос үлдсэн нэг үг нь сэтгэлд гүнээ хоногшсон байдаг юм, юу гэвэл “… Happiness is only real if shared… ” Киноны гол баатар маань аз жаргалыг эрх чөлөөтэй ганцаар юунаас ч үл хамааран амьдрахын нэр гэж үзэж байсан боловч насан өөд болохынхоо өмнө үүнийгээ буруу байжээ гэж ухаарсаар өөд болдог. Би киног мань эр үхэхгүйгээр төгсөөсэй гэж хүссэн, даанч бодит түүх нь ийм юм хойно яая гэхэв. So what is happiness for you, Amai?

Mongol khun wrote on 2008/12/15 - 13:14
#13

Hi, “Into the Wild”-iig uzsen, ikh taalagdsan, yalanguya togsgold ter zaluugiin bichdeg suuliin ug. Harin Amai-giin ayalaiin zorilgo, ter hunii ayalaliin zorilgo n oor um shig haragdaad baih um.
Zorig tevcheer gargaj, hund hetsuu olon zuilsiig davan tuulj, als hol-d ayalj, ayalaliin tuhai soninoosoo tsag zav gargan blog-doo medeelel oruulj baigaad mash ikh bayarlalaa. Amjilt husye! Sain n muugaasaa olon gedeg. Bitgii shantraarai!

Mai wrote on 2008/12/20 - 13:42
#14

Клубын шинэ гишүүн болж байгаадаа туйлын баяртай байна.Энэ удаагын киног би шимтэн үзсэн гэж хэлж болно бичлэгийн хувьд тун сайн өрөөндөө ганцаараа хаалгаа хаагаад тамхи 3 ширхэг үнсны сав жүржийн шүүс аан бас Twix байсан кинон дотроо бүхлээрээ орж үзсэн нэлээдгүй хүчтэй чихэвчээр сонссон /Sony MDR-V500/ тэхээр бүх зүйл нь бэлэн байгаа биз дээ ганцхан энэ киног надад мэдэрч үзэх л дутуу.
Киноны Soundtrack-дын хувьд банзан гитар их сонсогдож байсан би өөрөө гитарны дуугаралтанд их дуртай учир надад дуунууд их таалагдсан./”Vicky Christina Barcelona” энэ киноноос Спани гитарын соло гэж юу байдгыг магадгүй мэдрэх байх/
Мөн дууны тал дээр машин өнгөрөх байгалийн шум зэргийг маш сайн хийсэн гэж дүгнэсэн.
Сэтгэлд хоногшсон агшинууд гэвэл утасны бүхээг дотор нэг эмгэнтэйгээ ярьж суугаа үсээ хачин гоё самнасан өвгөнд зоос өгөөд өөдөөс нь хараад ярихыг сонсдог хэсэг тэр өвгөн ч нээх хөөрхөн юм яринаа “Надад дахиад нэг боломж өгөөч….гуйж байна миний төлөө үүнийг хийж надад боломж өгөөч дээ хйисэн бүх зүйлс миний алдаа байсаан гэээл..”
Бас яагаад ч юм Magic Bus-г дөнгөж олоод хэсэг бугын сүрэг гардаг нэг хэсэг дээр гол дүрын залууг дагаад золтой уйлаагүй тэр туурайн чимээтэй хамт явдаг ая 2 их нөлөөлсөн байж магадгүй аяных нь Басс нь таалагдсан.
Жэйны гэр бүлынхэнтэй уулзахын өмнө гардаг ширэнгэ ойн хэсэг том модон дээгүүр гараа алдлаад тэнцвэрээ олж алхдаг хэсэг дээр ойн чийгний үнэр сэнх хийтэл үнэртсэн хэхэ нээрээ шүү.Жэйнтэй далайд түрлэгэнд цохиулж сэлдэг хэсэгийг бас нэмэх хэрэгтэй Монголчууд моринд хайргүй байна гэж байхгүй мэдээж энэ киноны сүрэг зэрлэг адуутай Supertramp гардаг хэсэг шүү дээ
Хамгийн гайхалтай их таалагдсан хэсэг нь уулан дээр гарж зогсдог хэсэг Soundtrack нь ч тэр ААА…. ЭЭЭЭ…. гэсэн Vocal л явдаг гараа алдлаал салхи үнэрлэдэг дүрс гардаг уулан дээр мэдээж хүчтэй л салхи байж таараа гэхдээ тэр дуу нь салхины хүчыг шууд хүний доторлуу үлээлгэх шиг болсон онцолж мэдрэгдсэн нь эн л байх шив дээ.Ер бүхлээрээ гоё кино үзээд устгах биш хадгалах кино байналээ.
Амайгын санал болгосон киног олж үзэхэд зарим нь жоохон хэцүү байгаа гэхдээ эхнээс нь татаж л сууна өнөөдөр амжвал Баракаг үзэх санаа байна за дараагийн киног хүлээж байя.Чиний шийдсэн шийдвэр гарагсан зоригийг би бахархдаг хүн ганцаараа байхдаа өөрийгөө 100% таньдаг юм шиг санагддаг.Хэнээр ч магтуулахгүй хэнд ч муулуулахгүй яг өөртэйгээ хамт өөрийнхөө тухай ярьж явах тэр хэсэгтээ хүн өөрийгөө олдог байх чамд ч гэсэн магадгүй тэгж санагддаг үе байдаг ч юм билүү….

Энхтулга wrote on 2009/02/18 - 18:46
#15

i’ve seen the movie and i’ve read the book…i loved it but i kinda liked the book more…anyway it’s one of my favorite movies ;D
keep it up & gd luck ;D

ari wrote on 2009/03/15 - 22:16
#16

Ene kinog uzehiin umnu, ter hunii tuhai medeelliig English helnii nomnoosoo nileen deer uzej baisiin. Tuhain uyed ter Adal yavdaliig erelhiilegch hunii tuuhiig unshaad baharhah setgegdel turj bilee. Harin 2008 ond ter kino anh garhad shuudl sain kino bolj chadsan baih gej dugnesen. Bodit tuuhn uuruu uneheer uvurmugts baisan bolhoor kinon shuud minii anhaarliig tatsan.

kinog uzeed tursun setgegdleesee huvaahad. Adal yavdaliig erelhiilen hiisen hunii uildel bur ersdeliig daguulj baidag, tiimees yamarva ersdeltei alham hiihees umnu saitar tuluvluh heregtei. Handgai alchaad makhaa nuutsulj chadahgui utund bariulj baiga zereg bol baigald amid uldehed beltgelgui baisnii tom jishee. Hortoi urgamal idsen geh zereg baigald amdrahad turshlagagui baisan tuunii aldaa baisan. Gehde tuunii “bidnii biye bolgoson ediin zasagiin niigemdee ergeed booln bolson ene tsag uy”-ees uuden garsan olon surug niigmiin uzegdel hooson materiallag zuilsiin araas demii huutsulduh hunii setgeliin tuurugdul zeregees zalhsan ter zaluu ogt uur adalyavdaltai eh delhiidee oir amdraliin ereld gardag. GAIHALTAI. Tuuni enehuu uildeld Jack London, Ernest Hemingway zereg zohiolchdiin nomnuudch ih uram zorigiig ugch sonirhliign uduuj chadsan. Mun Amai-iin ene ayalal ireeduid olon Mongol zaluusiin delhiig toiron ayalah husel adal yavdaliig erelhiileh temuulel zeregiig uduuj chadaj baiga shoo. Udur bur shine adal yavdal, shine surgamj, shine uhaaral, shine humuus GAIHALTAI. Ene medremjiig uguilj baina shoo. :D

Anar wrote on 2009/05/27 - 03:23
#17

conin l yum

tuguldur wrote on 2010/05/20 - 02:12
#18

Into the wild minii hamgiin durtai kino. Hunii tuhain uyiin setgel sanaa, bair suuri, dadal turshlaga ni kino uzeh, nom unshih, ter baitugai zugeer hunii yariag sonsohod yug ni avj, yug ni hayah uu gedeg shuultuur bolj ogdog. Tiim ch uchraas aav eej maani neg nomoo bagadaa unshihad neg oor, tom bolsniihoo daraa unshihad oor gej yaridag bh. Minii huvid bi anh udaa gadaadad gantsaaraa amidarch ehleed udaagui bhdaa ene kinog uzsen. Ene kinonoos avsan hamgiin tom message bol yah argagui ter suuliin ug bsan. Az jargal gegch busadtai huvaaltsahiin tuld bdagaa gej gun gunzgii oilgoson..
Gantsaardal mash tom surgamj bolj bn.

Nomi wrote on 2011/03/01 - 22:04
#19

haana ni darj uzeh yum beee

enji wrote on 2011/03/19 - 11:37
#20

uzseen neeren dajgui kino bna lee chamd bol boduushtai kino ter zaluugiin zahidag zahiasiig sanaj bhad iluudehgui baihaa chi shindleriin burtgel gej kino uzeegui bol uzeerei aylald hamaaguich bas goe kino shuu

idre wrote on 2013/03/31 - 18:51
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.