2008 оны 12 сарын 07. Мороко улсын Касабланка хот

Би даваа гариг бүр өөрийнхө хуучны бүтээлүүдээс блог дээрээ тавиж, танилцуулхаар шийдсэн юм.

Өнөөдөр ”Би Хэн БЭ” цомогт багтсан Монгол транс дууны ”клуб микс”-ээр хийсэн клипний түүхийг яриж өгөхөөр шийдлээ. 2004 оны 06 сарын 01 Улаанбаатар хот.

Монголд 90-ээд оны үед Евродази гэдэг стилийн хөгжмийг нэвтрүүлхийг хичээж байгаад сүүлд транс стилрүү орсон юм.
Анх 2000 оноос уран бүтээлээ хийж эхэлж байхад Монголд энэ стилийн тухай ойлголт бараг байхгүй, гадаадад сурч амьдарч байсан цөөхөн залуучуудад ойлгож нэг ёсны зиндааг тодорхойлж болохоор байсан юм, Урлагийн ертөнцөд Элэктро-г нэвтрүүлэхэд эхний өдрөөс бэрхшээлүүд тулгарч байсан юм.

Монголд Элэктро, транс яридаггүй уран бүтээлч, энэ стилийг мэддэггүй хүн гэж ховор болсон ч Өнөөдрийг хүртэл би Монголын урлагийн ертөнцөд харьялагдаагүй байгаа юм шүүдээ!

Бусад стилүүдтэй адил олон уран бүтээлчид өрсөлддөг, Монголд танигдсан тийм зүйл байгаагүй тул туршлаг дутагдаж, шинэ төхөөрөмж програм сурахаас авахуулаад нэлээд их ажил шаардаж байсан юм.

Үүн дээр нэмээд энэ салбарт ганцаардаж байсан юм.

Ямарч урлагийн уулзалт арга хэмжээ, үдэшлэгүүдэд ганцаараа Элэктрог төлөөлж суух ямар уйтгартай байсныг хэнч төсөөлөхгүй байх. тэгээд огт шинчлэгдэхийг хүсэхгүй байгаа манай урлагийхан – Монголын Рок Поп! гэж ярисаар байгаа шүүдээ. Би яахав, ганцаараа харин олуулаа байдаг Хип Хопчид яагаад юм дугардаггүй юм болоо гэж гайхаж байсан юм.

Ганцаараа яваад хүч хүрэхгүй гэдгийг ойлгосны дараа тухайн үед Дисконд DJ хийж байсан залуустаа холбоогоо сайжруулхийг хичээж, бас ганц нэг радиогийн хөтлөгчдийг эгнээндээ элсүүлж, шинэлэг дуу хөгжмөөр хангаж эхэлсэн юм. Ажил бага багаар төлөвлөгөөтэй явсан гэж хэлж болно.

2001 он гэхэд Монголд мэргэжлийн түвшинд үдэшлэг, парти арга хэмжээ зохиодог AGENCY 21, Элэктро хөгжмийг дэмжигчдийн КЛУБ 21-үүдийг байгуулаад, түүндээ бүх DJ нарыг элсүүлж чадлаа.

Тухайн үед Хип Хоп хөгжим клубүүдэд эд моодонд байсан тул, хүчтэй хэмнэлтэй Транс хөгжимд хүмүүс сандал дээрээ буцаад сууж байлаа.
Зөвхөн хүмүүсийг босгож чөлөөтэй бүжиглүүлэхийн тулд тайзан дээр элдэв хөгжөөнт тоглоом зохион байгуулж байсан, тийм л өрөвдөлтэй үе байсан юм. Өнөөдрийг ч гэсэн хүмүүс тоглолтонд очоод – Хэн намайг баясгах болоо! гэж хүлээж суусан хэвээрээ байгаа гэсэн шүү

Харин клубүүдийн байдал тэс өөр!

Залуус таалагдаж буй хөгжим дээрээ чөлөөтэй гарахаас ичдэг, бусад юу гэж бодноо гэж айдаг үед, болий гэтлээ ганцаараа, бусад DJ нарын хамт тайзан дээр гарч, бусдыг хөгжөөх гэж хичээж байсан үе одоо дахин давтагдахгүй гэхээр сайхан юм.

Тийм байсныг мартаагүй байхаа! мэдэхгүй бол бусдаасаа асуугаарай!

Монголд элэктро хөгжмийг хөгжүүлөхийн тулд хийсэн олон арга хэмжээнүүдийн нэг нь МОНГОЛ ТРАНС ПАРАД байсан юм.

Барууны орнуудыН ГУДАМЖИНД ХИЙДЭГ, ХӨГЖМИЙН ПАРАДУУДЫГ ҮЗЭЭД ҮНЭХЭЭР БИШИРЧ БАЙЖ БИЛЭЭ. Хүмүүс клуб -т чөлөөтэй бүжиглэж чадахгүй байхад гадаа ил бүжиглэдэг чөлөөтэй болгох тухайд улам хэцүүу санагдаж байсан юм.

Гудамжинд Элэктро Парти хийх санлыг би хэд хэдэн удаа байгуулгуудад санал болгож, байсан боловч Элэктро гэж яг юу байдгийг мэддэггүй манай компаний удирдлагууд, мэнэжэрүүд татгалзсан юм. Ганцаараа хийж барахгүйгаа ойлгосон тул 6 сарын 1ны хүүхдийн арга хэмжээтэй хавсруулах боллоо.

Өмнө жил нь санал болгож байсан ч дэмжлэг аваагүй Хүүхэд залуучуудын байгуулгийн удирдлаг энэ удаад сонин санааг дэмжиж арга хэмжээнд оролцохыг урилаа,

Тухайн үеийн Ерөнхий сайдын гарын үсэг бүхий урилга ч явуулсан байлаа.

Монголын Рок, Поп, Хип Хоп-ууд зохион байгуулагдаж оролцоогүй байхад Элэктро-чдыг зохион байгуулж оролцох нь тухайН ҮЕД ЭЛЭКТРО ХЭРХЭН ХүЧЭЭ авч буйг үзүүлэх гэсэн оролдлог байлаа.

Улаанбаатрын клубүүд нэг нэгээр элэктрорүү орж эхэлж байгаа нь мэдэгдэж байсан юм.

Би өөрийн Монголын клубүүдийн түүхийг хөтөлдөг бөгөөд, анх байгуулагдаж байсан Холивоод-ээс авахуулаад Scorpion UB palace гээд бүхий л мэдээллийг архивлаж авдаг байсан юм. Харамсалтайн нь сүүлийн 3 жил клуб юу болж байгааг мэдэхгүй байгаа ч миний өмнөөс тэмдэглэл хөтөлж байгаа залуус байгаа гэдэгт найдаж байна.

Тэрхүү тэмдэглэлдээ ’Ийм клуб’ тэдний өдрөөс Элэктро боллоо гэж бас тооллоог хийдэг байсан юм.

Би ямарваа нэгэн ажлыг хийхдээ, анхнаас нь нарийн зохион байгуулттайгаар, дэс дарааллыг нь бодож явуулдгийн нэг жишээ нь Монголд Элэктро хөгжим түгээх төсөл байсан юм.
Миний саяхны сонссон мэдээгээр Монголын ихэнх клубүүд Элэктроог давуу явуулдаг болсон гэсэн. Тэр өдөр Монголын анхны Элэктро парад хийх санаа сайхан байсан ч туршлага үнэхээр үгүйлэгдэж эхэлсэн юм.

Гэртээ сууж цаасан дээр хэрхэн тайз засах, цахилгаан үүсгэвэр хэрхэн тааруулах гээд асуудлууд нэг нэгээрээ гарч эхэлсэн юм. Хэдий хэмжээний орлог Мобиком -д оруулсныг тоолохын аргагүй.

ТАЙЗ
Машин дээр тайз угсархад төмөр арматурууд хэрэгтэй байсан бөгөөд, яг машины ачаанд тааруулахын тулд төмрүүдийг хөрөөдөж, тэдгээр төмрүүдийг дахин ашиглах боломжгүй болгох байсан юм.

Их хэмжээний холбоосууд бас хэрэг боллоо.

Тухайн төмрийг бага багагаар хөрөөдөж байсан тул, хүнээс түр хэрэглээд өгий гэж асуугаагүй юм. Зөвхөн төмөр арматуур, холбоосонд гэхэд 600 гаруй мянган төгрөг зарцуулагдсан юм. Тухайн бүдүүн трубануудийн нэг метр нь гэхэд хэдэн мянган төгрөг болсон. ХӨГЖИМ! Би хэдийгээр өөрийн Agency 21 тэй байсан ч, тухайн үед санхүүгийн бүрэн биеэ даасан байдалд херээгей, өөрийн гэсэн хөгжмийн төхөөрөмжгүй байлаа. Тухайн өдөр ашиглах хөгжмийн төхгөөрөмжийг түрээслэж авах шаардлага гарлаа. 6 сарын нэгэнд ихэнх байгуулгууд хөгжмийг урдчилан захиалсан байсан тул богино хугцаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол бусад ажлууд нурах байлаа. Тухайн үед манай урлагийхнаас Камертон хамтлаг өөрийн гэсэн спэкэртэй байсан тул, Болдоо Мээдээтэй уулзаж, арга хэмжээндээ хөгжмийг н авахаар шийдлээ.

Бид уулзаад – Миний ажил бол аль нэг компаний сурталчилгаа , бизнэс биш, элэктро хөгжмийг түгээх ажлын нэг хэсэг гэж тайлбарлсан ч, ажил бол ажил бизнэс бол бизнэс гэсэн хариутайгаар хөгжмийг нь түрээслэхээр боллоо.

300 орчим мянган төгрөг

Цахилгаан!

Би багадаа маш сониуч хүү байсан юм, элдэв дугуйлан арга хэмжээнд байнга оролцдог байсны нэг нь цахилгаан ингэнэрийн дугуйлан байлаа. Хэдий хэмжээний төхөөрөмжинд хэдий хэмжээний өсгүүр цахилгаан хэрэг болох, хучин чадал гэх мэт тоонуудыг гэртээ сууж байгаад тооцолчих дайны байсан юм.

Нэлээд олон удаа арга хэмжээ зохион байгуулж байхад цахилгааныг хажууд байгаа газраас нь гаргуулдаг байсан юм, харин энэ удаа машин дээрээ 5000 ватт-с дээш өсгөгчүүд, хөгжмийг ажлуулах хэмжээний цахилгаан хэрэгтэй байлаа. Бас хэрвээ эвдэрвэл, саатал гарвал аюулгүй байдлын үүднээс хажууд нь илүү нэг цахилгаан үүсгэвэр бэлдэх хэрэг гарлаа.

Нэг Ямаха бус 2-г түрээслэж, түүнийг ажлуулах хүнийг нь бас цуг авахаар боллоо.

УНАА!
Би Монголд анх удаа Элэктро парадны зүйл хийж турших гэж байгаа тул сайн машин, том чиргүүл хэрэг боллоо. Миний сайн найз Вагнэр Азиа компанид ажилдаг Баяраагаас зөвлөгөө авахад, Тэрээр Монголд цорын ганц шахуу чанартай үйлчилгээ явуулдаг БАЯН ХӨНДИЙ компаний захиралтай танилцууллаа.

Баяраа! миний мөрөөдлийг биэлүүлэхэд чиний хувь нэмэр их байсан шүү!

Захиралд өөрийнхөө хийх гэж буй ажлын талаар танилцуулаад. Монголд элэктро хөгжим хийхэд маш хэрэгтэй юмаа ! гэж ойлгуулж чадлаа. Тэрээр хамгийн шинэ машинаа чиргүүлтэйн өгхөөр болж, 2 хонгийн өмнөөс бид очиж тайз засалт, тээврийн машины ачааг будах ажлыг хийхээр боллоо. Хүнд даацын тээвэр ачдаг машины өнгө сайн байхгүйн ойлгомжтой шүүдээ.

Явах зам!
Машиныг бусадтай адил Стадионоос талбай хүртэл явуулаад тарах хүсэлгүй байлаа. Ялангуяа ямарч спонсоргүй, парадыг хувиасаа санхүүжүүлж байгаа миний хувьд 30 хан минутанд тэр их мөнгө хүмүүсийн хөдөлмөрийг зарцуулах нь хэтэрхий үнэтэй байсан юм.
Тиймээс цуваа талбай хүрэх үед бид бусдаас салаад Улаанбаатар хотын төв замруу оруулах галзуу санаа толгойд орж ирлээ. Замын хөдөлгөөний дүрмээр том даацын автомашин хотын гудамжуудруу орохыг хориглодог заалтанд, өөрийнхөө элэктро хөгжмийн цуваагаа нэвтрүүлэх хэрэг гарлаа. Монголд ийм зүйл болж байгаагүй тул замыын цагдаагийн газрын удирдлага, хотын хүмүүс тэгээд хүүхдийн байгуулгийн хүмүүстэй бас ярилцаж зөвшөөрөл авах хэрэг гарлаа.

Би ямарваа нэгэн ажил зохион байгуулахдаа, эхнээс нь дуустал үйл явдлыг уридчилан харахыг хичээдэг бөгөөд, зам дээр бөглөрвөл урд хойд машин ямар арга хэмжээ авах, гал гарсан тохиолдолд, аюулгүй байдлын үед хэн хэн ажлыг зохицуулахыг хүртэл даатгадаг байсан юм.

Би элэктро парти хийх бүх бэлтгэлээ хангасан бөгөөд хамгийн сүүлийн бэлдэх зүйл бол түүнд оролцох хүмүүс, хөгжмийн төхөөрөмжөд тэгээд урд хойно ачааны тэрэгний баталгаатай хөдөлгөөнийг хангах БУФФЭР 2 машинуудыг бэлдэх боллоо.

С.А студи дээрээ надтай ажилдаг байсан бүх DJ нарыг дуудлаа. тэдэнд бэлтгэгдсэн ажлын бүх төлөвлөгөө, хийгдэх зүйлүүдийг танилцуулж, засах тайз, хөгжмийн хүчин чадлын талаар санал бодлыг авлаа.
6 сарын нэгний өглөө 7 цагийн үед стадионы хажууд байгаа машин дээр ирж хөгжим төхөөрөмжөө шалгахыг уриаллаа.

Тухайн үед хүн бүр элэктро парадын тухай мөрөөдөж байсан бөгөөд би энэ ажлын бэлтгэлийг ганцаараа ийм богино хугацаанд хийсэнд гайхаж байлаа.

- Та нар өглөө ирэхэд, унаа, хөгжим, цахилгаан, тайз, замын цагдаа бүгд бэлэн байна, гагцхүү сайн хөгжмөө бэлдээрээ гэж тэдэнд захиад уулзалтыг өндөрллөө.

Agency 21-д надтай хамт ажиллаж байсан залуусаа дуудаж, ялгаагүй миний ажлын төлөвлөгөө, компьютэр дээр хийсэн машин дээрх тайзны загварыг танилцуулж, хэрхэн угсрах тал дээр тохиролцоод 5 сарын 31 ны өдөр хотоос зайдуу оршдог машины гараж дээр, надад байсан болон шинээр худалдаж авсан төмрүүдээ ачааны машин хөлсөлж авч очлоо.

Миний сэдсэн санааг маш их дэмжиж ажлаа хаян байж Баян Хөндий компаний захирал бас будаг авч ирлээ. Манай залуус миний зурсан тайзны хэмжээсээр төмрүүдийг хөрөөдөж, угсарч эхлэх үед Баян хөндий компаний залуус чиргүүлэндээ шинэ дугуй солиж, будгийн ажлуудыг хийж эхэллээ.

Бүтэн өдрийг авсан бөгөөд би маргааш болох ажлын бэлтгэлийг бас давхар хийж байлаа.

Залуусын ажлыг харахаар нэлээд олон удаа хотоос гарсан бөгөөд тэднийг ядраахгүй байх үүднээс, хоол ундыг нь бэлдэх шаардлагтай ажлын багаж олох, худалдаж авах гээд маш завгүй нааш цааш гүйж байлаа.

Би өөрөө үүнд хөдлөхгүй бол өөр хэн ч хөдлөхгүй гэдгийг мэдэж байсан тул.

Шөнө дунд гэхэд манай тайз, унаа бэлэн болсон бөгөөд сүүлчийн удаа хөгжим, цахилгааныг өглөөгөөр авах тал дээр тохиролцоо хийгээд маргаашыг хүлээхээр боллоо.

Шөнө нойр хүрсэнгүй.

Хэрвээ миний бэлдэж байсан ажлын аль нэг нь л бүтэхгүй бол бүх ажил унаж болохоор байсан тул, 100 хувь шалгаж бэлдэх хэрэгтэй байлаа. Энэ ажлын үр дүн миний нэр хүнд, зорилгийг тодорхойлох тул маш нарийн бодож байлаа.

Миний машины тайзны хажуугаар болон дээр байрлуулах хулдаасууд, хэвлэлүүдийг тэр орой нь яаралтайгаар хэвлүүлж авсан бөгөөд тайзны хэмжээтэй таарах эсэх хүртэл эргэлзээтэй байлаа.

Өглөө 06 цагийн үед сэрүүлгээ тависан бөгөөд. Нүдээ нээж юг хамгийн түрүүнд хийх ёстойгоо тэмдэглэж үлдээсэн цаасан дээрээсээ харж, утсаараа багийнхаа хүмүүсийг, DJ нарыг, ажилд оролцох хүмүүсээ сэрээлээ.

Цуг ажиллаж байсан залуусыг өөрийн унаагаараа цуглуулж стадионы үүдэн дээр ирэхэд өчигдөр угсарсан ачааны машин ирээд хүлээж байлаа.
Бүтээсэн зүйлээ харах үнэхээр сайхан шүү.

Бид дахин машин дээрээ гарч бүх боолт, аюулгүйн шалгалтуудаа хийж байх үед Камэртон хамтлагаас түрээсэлсэн хөгжим хүрээд ирлээ, түүнийг зоох хооронд бүх DJ нар болон DJ хөгжим бэлэн боллоо.
Би тэмдэглэл хөтөлж байсан ЦААСАН ДЭЭРХИ АЖЛУУД ДУУССАН ҮЕД, ДАРААД, ИРСЭН ХҮМҮҮСИЙГ бас бүртгэлээ. DJ OG I л ирээгүй байна даа гэж бодлоо.

Тухайн машин хотын гудамжуудаар явах тул, ачаан дээр байгаа хүн бүрийн өмнөөс хариуцлага хүлээж байгаа гэдгээ мэдэж , хашлагны өндрийг хүртэл өөр дээрээ бус, тайзан дээр байх хүмүүсээр хэмжиж өөрчиллөө.

Хүүхдийн баярын цуваа хөдөлж эхлэх үед бидний бэлтгэл бүрэн болж чадаагүй байсан юм.
Урд хойно явах машины түлшийг бас бэлдэж.

-Би бэлэн ! гэж өөртөө итгэлтэй хэлэх цаг дөхөж байлаа.

Нэлээд хоцорч ирсэн DJ нар миний хэд хоног нойр хоолгүй харанхуй өрөөндөө гэмээр бэлдээд байсан ажлын үр дүнг хараад үнэхээр баярлаж байлаа.

Бид бүхний зорилго нь элэктро байсан бөгөөд, хэн нэг нь ийм ажил үрнүүлээд хийж байхад баярлахгүй гээд яах билээ.

Бусад бүх машины цуваа хөдлөөд өнгөрсөн байсан бөгөөд, би сүүлийн удаа цахилгаан, хөгжим, машины аюулгүй байдлын ажлаа шалгаад
- Хөдөлцгөөе! гэсэн уриа хэллээ.

Цувааны эхэнд Жээп машин хөдөлсөн бөгөөд Ачааны тэрэг хойноос нь маш удаанаар хөдөлгөөнөө эхэллээ. Араас буффэр болж тоёота микро автобус явлаа.
Ажил хийж байгаа бол бүх бэрхшээлүүдийг уридчилан тооцоолох ёстой гэдгийг би харуулахыг хичээж байсан ч нэгэн асуудал миний зүрхийг зогсоох шахлаа.

Би стадионоос гарж, төв замруу орж байх үед замын дээр байрладаг тролэйбусны хоёр шугманд манай тайзны дээвэр хүрэхээр байлаа.
Түүнийг гэнэт харсан би – Залуусаа төмөрнөөс холдоорой! гэж хашгирч амжлаа.

Жолоочыг маш болгоомжтой зөөлөн яв гэж гуйлаа.

Шугамны хоёр утсыг, хөндлөн тайзны төмөр хүрж магад гэж айдсыг төрүүлж байлаа.

Цахилгаан соронзон үйлдэлд төмөртэй нийлэх юм бол бүх талаараа төмрөөр боссон машин, болон дотор байгаа хүмүүсийг аюулд хүргэж болох байсан юм. Тойроод гарах арга ч байгаагүй юм. Бид түр зогсоод хэрхэн гарах тухай бодож байх үед, замын цагдаа төв гудамжыг хааж, цаана машинууд хүлээж байсан юм.

Бид маш болгоомжтойгоор утасны дундуур гарж төв замруу орсон бөгөөд – Ямар аз болж өглөө байваа гэлээ! Өдрийн халуун наранд утаснууд халаад улам тэлж, доошоо унжих байсан бөгөөд, бид замруу гарч чадахгүй, эсвэл тайзаа буулгах хэрэг гарах байсан байх.

Би ажлыг маш сайн зохион байгуулдаг гэж өөртөө итгэлтэй байсан ч энэ удаа- Дахин сайн шалгах нь зүйтэй юм байна! гэж ойлгосон юм.

Бид цуваанаас нэлээд хоцорсон бөгөөд ачааны хоёр талаар тавьсан өсгөгчүүд бидний мэдэрдэг Элэктро хөгжмийг хотын гудамжаар зогссон хүн бүрт хүргэж байлаа.

Зам дээр гарж, хөгжимөө хангинуулах үед миний сэтгэл хуурч – Чадсан шүү! гэж хэллээ.
Би өөрийн зүгээсээ хийх ёстой зохион байгуултын ажлыг хийсэн тул одоо КЛУБ 21-ийн залуусд цаас суглаж, ямар дарааллаар хэдэн минут хөгжимөө тоглохыг зохион байгуулж өглөө, Зарим DJ нар эхлүүлэх дургүй, зарим нь дуртай ч хэнийг ч гомдоохгүйн тул тэдний дунд суглаа суглуулсан юм.

Төв шуудангийн уулзвар хүрч байх үед хажууд өнгөрч буй хүмүүс хашгиралдан, сонин содон үйл явдалд баярлаж байлаа.

Монгол Транс парад нь зөвхөн бэлтгэл хангасан хүмүүс болон DJ нар байгаагүй бөгөөд Манай агэнтлагтай ажилдаг фото, видэо -гийн залуус, тэгээд дэмжигч гишүүд бас байсан юм. Замд Монголд ажилдаг сайн дүрийн байгуулгийн гадаад залуус нэгдэж, чөлөөт бүжигээр дэмжиж эхэллээ.

Монголд шинэ зүйл болж байхад түүнийг дүрсжүүлж, фото хэлбэрээр хадгалах нь бас чухал байсан юм.

Бид уулзвараар соёлын төв өргөөрөө эргэлээ. Замын нэг талд маш олон хүүхдүүд ижил хөдөлгөөн хийж, бидэнд чанга хоолойгоор мэндчилж байсан бол замын нөгөө талд Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн дээд албан тушаалтнууд саравчинд сууж байсан бөгөөд бусдаас нэлээд хоцорч ирсэн, нөсөр хөгжим, машинтай, жигд хувцасласан залуусыг хараад

- Эдгээр залуус юу вэ гэж

гайхсан л байж таараа. Тухайн үед, санаагаа төвөлрүүлж, 40 50 иад хүмүүсийг нэг доор зохион байгуулж ажлыг гүйцэтгэж чадлаадаа гэж бодож байлаа.

Манай гэрийнхэн миний хийж буй ажлыг эхэн үес харж байсан бөгөөд, энэ өдөр ч – Манай хүүгийн ашиг олохгүйгээр мөнгө зарж, энэ их хөдөлмөр гаргаж хийсэн зүйлийг харахаар зам дээр зогсож -Утсаар холбогдож амжилт хүсэж байсан юм.

Бид талбайг өнгөрөөд засгийн газрын байрны хажууд зогсож цааш явах замаа тодорхойллоо.

Миний таньдаг байсан замын цагдаагийн газрын даргаас цааш ажлаа үргэлжлүүлэхэд бэрхшээлгүй байгаа талаар дахин лавлаж, бүх замууд дээрхи цагдаагийн хүмүүсд үүрэг өгсөн байгаа. Ногоон гэрэл гэж сонсоод бүгдээрээ машинаа хөдөлгөлөө.
Урд яваа ЖЭЭП замыг цэвэрлэж, араас том ачааны тэрэг хотын нарийн гудамжуудыг сүлжиж, араас дохио өгөхөөр жижиг автобус дагалдсан жижиг боловч анхны цуваа гоё санагдаж байлаа.

6 сарын нэгний өдөр бүх замууд бөглөрсөн байсан ч, хажуугаар өнгөрч буй бүх хүмүүс бидний хийж буй зүүйлийг дэмжиж инээмсгэлээр угтаж байлаа. Замд ганц хоёрхон удаа бухимдсан хүнийг харсанч, Хүүхдүүдийн төлөөх бидний явуулын хөгжим үнэхээр шинэлэг байж чадсан юм.

Засгийн ГАЗАРЫН ОРДНЫ ХОЙГУУР ЯЛАЛТЫН ЗУГ ЭРГЭЖ БАЙХ ҮЕД ТЭНД АМЬДАРДАГ БАЙСАН НАЙЗ DJ ОG I-г чанга яригчаар дуудсан ч, тэрээр сэрээгүй бөгөөд, сүүлд – таг унтсан байсан гэж тайлбарлсан юм. Монголын элэктро хөгжмийн анхны Парад дээр элэктро хөгжмийг монголд нэвтрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн ОG I оролцоогүйд сэтгэл дундуур хэвээрээ үлдсэн юм.

Бид ялалтын урдуур 4 зам орж тэгээд гандангаар өнгөрч дээш 3-4 дүгээр хороололд нэвтэрсэн юм. 3-4 дугээр хороололд дүүрэн машин, хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд бидний тавиж буй чанга хөгжим хоёр талаар хүрээлэгдсэн 9 давхар байшингуудад ойж, маш чанга байгаа юмшиг цуурайтаж байсан юм. Тэр хавийн айлуудын цонх, болкон дээр олон хүн гарч гараараа далалж байгааг харах үнэхээр урамтай байсан.

Манай найз Ганболд Номингийн арга хэмжээг зохион байгуулж байсан бөгөөд, манай чанга хөгжим тус дэлгүүрийн өмнөх хүмүүсийн хамаг анхааралыг татлаа. Найз – Амай чи шүү! гэж дохиж байгаа бас харагдлаа.

Монголд элэктро хөгжим хөгжүүлэх хүсэлтэй байсан залуус бүгд нэгэн доор цугласан байсан бөгөөд бүгд өөрсдөөрөө бахархаж байлаа.
Бусад стилүүд ингэж зохион байгуулагдаж чадаагүй байсан юм шүүдээ.

Бид 3-4 ээс бууж 1 хорооллын замаар буцаад Драмын тэатрын өмнө ирлээ. Буцаж ирж байх үедээ урд хойноо хэд хэдэн Элэктро хөгжөөн дэмжигч Трансчидтай нийлсэн байсан бөгөөд цуваа өмнөхөөсөө арай урт болсон мэт санагдлаа.

Ийнхүү Драмын өмнө иртэл Кекушюзаний хүүхдийн төлөөх арга хэмжээг GUYS 666-гийн залуус зохион байгуулж байсан бөгөөд бид урлагийхан хоорондоо хэл амаа ололцож, нөсөр том ачааны машинаа ухрааж, хажууханд арай гэж байрлал олж зогсоолоо.

Энэ арга хэмжээний түлш, унаа тээвэр хөгжим гээд бүх асуудал миний толгой дээр байсан бөгөөд, DJ нараас бусад нийт ажиллаж буй хүмүүсийг цалинжуулах, бүгдийг хооллох асуудал бас л над дээр байлаа.

Аз болж тухайн үед манай ээж цайны газартай байсан бөгөөд – Бүх хүний тоог хэл, би энд хоол бэлдээд хүний тоогоор явуулий! гэлээ.

Хүү нь Монголын хөгжмийн түүхэнд нэгэн шинэ зүйл хийх гэж байгаа, энэ нь хямд амар бишийг ойлгосон ээж мань ийнхүү ажилд оролцож, буй хүн бүрийн тоогоор хоол явуулсан байлаа. – Ээжээ намайг дэмжиж явдагт баярлаа! гэж тухай үед утсаар хэлж байсан санагдана.

Миний Ээж Аав миний найз нарт маш сайн байдаг юм, Аав Ээж хажууд байхгүй үед найз нар мань түшиг тулгуур болно гэдэгт итгэдэг тул. Хүүхдүүдийнхээ найз нарлуу байнга цэхэлзэж хардаг Аав Ээжийг би ойлгодоггүй юм. Миний сайн найзуудын дунд тийм эцэг эх байдаг юм.

Бид түр амарч цэнэг аваад. Машины хажууд цугласан мянга мянган хүүхдүүдийг хөгжөөхөөр шийдлээ.
DJ ТҮВШИН – Надад энэ таалагдахгүй байна, дандаа юм мэдэхгүй бацаанууд цуглсан байна шт!
Би – Юм тийм амар биш шүүдээ! Эдгээр бацаанууд ирээдүйд бидний сонсогчид болох тул, бага багаар ажиллах хэрэгтэй! гэж хэлж байсан юм.

Тухайн үед намайг амны тусламжтай хөгжим хийдэг гэж бүгд мэддэг байсан, Нэгэн залуу Бит Бокс-оор европт суралцаад ирсэн байсан тул, бүгд түүнийг надтай өрсөлдүүлэхийг хичээж байсан юм. тэр чамаас сайн хийдэг ! гэж нотлох гэж мөн ч их хичээж байсан.

Манай хоёр DJ – Та хоёр анх удаа хамтарч хөгжим хийж хүмүүсд үзүүлээч! гэж санал дэвшүүллээ.
Монголчуудад байдаг нэгэн муу чанар бол байнга биэ биэнийхээ ажлын амжилтанд атаархаж, биэ биэнээ унгахыг хичээдэг явдал юм. Миний хамтрагчдыг ч энэ зан тойрсонгүй.

Би тухайн үеийн муу санааг нь ойлгоогүй байсан юм. Тэр залуутай цуг нэг нэг микрофон барин машины тайзан дээр гарж амаараа хөгжим хийж эхлэх үед хөгжим дээр байсан залуус миний микрофоныг суллаж, тохиргоогүй болгосон юм.

Бүх хүний өмнө намайг ийнхүү унгах гэсэн зорилгон амжилттай болсон бөгөөд, тухайн үед би зүгээр дуугүй инээмсгэлээд өнгөсөн юм.
Урлагт том зүйл хийж байгаа хүн, ийм жижиг атаархалд тархиа гашилгах хүсэлгүй байсан бөгөөд, ийм явдлууд өмнө ч олон гарч байсан, харин сүүлд илүү хүчтэй илрэн гэдгийг тухайн үед би мэдээгүй байсан юм.

Би амжилттай зохион байгуулж чадсан ажил, миний хамтрагчдын атаархлыг ингэтлээ хүргэж байгаа нь манай нийгмийн толь шүүдээ!

Хамт байшин бариж байгаа хэрнээ, доороос нь гал тавьдаг хүмүүс одооноос ухаармаар юм!

Бид арга хэмжээндээ хүүхдүүдийн дунд бүжгийн тэмцээн зохион байгуулж, өгөх шагнал байхгүй байсан тул, өөрийн CD гээ л өгсөн билээ.
Хэзээ нэгэн цагт манай компаний захирлууд, нээлттэй сэтгэдэг залуус урлагийн арга хэмжээ, нийгмийг нээлттэй болгох ажлыг дэмждэг ойлгодог болно гэсэн найдлагтайгаар энэхүү арга хэмжээг ажлынхаа хөрөнгөөр хийсэн юм.

Урлаг гэдэг бол бизнэс биш, гэхдээ санхүүгийн тусламж хэрэгтэй!
Монголд шинэ зүйлүүд, шинэ сэтгэлгээнүүд хэрэгтэй байна, тэдгээр шинчлэгчдийг дэмждэг хүмүүс үгүйлэгдэж байна. Юмыг дандаа ашиг талаас нь бодохоо болиж, үнэхээр нийгмийг соёлжуулах гэгээрүүлэх ажилд бас анхаарлаа хандуулцгаайлдаа!

2005 оны 6 сарын нэгэнд дахин том цуваа явуулий гэж DJ нартаа хэлсэн ч, нөгөө л атаархал ажлыг унгаасан юм. Тэр жил би ажил амьдралаа орхиод холын замд гарсан юм.

Монгол транс гэдэг хөгжим хийсэн шалтгаан н хэдийгээр транс Монголынх биш ч гэсэн, түүнийг Монголжуулах хэрэгтэй гэсэн санаа байсан юм. Энэ санаа бидний хөгжлийн гол түлхүүр гэж боддог.

Гадны ямарваа нэгэн зүйлийг суралцаад, түүнийгээ Монгол хэлэнд орчуулах, Монгол соёлд хохиролгүйгээр нэвтрүүлэх тийм ухамсартай шинчлэгчид хэрэгтэй байна гэж би боддог.

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

ЭЛЕКТРО ХӨГЖМИЙГ МЭДЭРЦГЭЭЕ! НИСЭЦГЭЭЕ! ӨНӨӨДӨР ХАМГИЙН КҮҮЛ ӨДӨР БАЙХ БОЛНООООО…

Хайртай wrote on 2008/12/09 - 00:50
#2

Ёстой нэг сонирхолтой түүх байна даа. Энэ хэдэн дижи нар маань ингээд нэг дор байсан түүх ховор шүү.

Электро Хөгжмийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс дутагдаад байгаа юм шиг санагддаг юм. Олон хүмүүс байгаа гэвч яг юм хийх, хүмүүст хүргэх дээрээ тулаад ирэхээр ихэнх нь мөнгө зоос санаад явчихдаг болсон. Хэдийгээр монголд дэндүү хурдацтай хөгжиж буй ч гэлээ яг нарийн утга зүйгээрээ биш л байх шиг…

Хэдэн гадаад дижи нар ирж байх юм. Монгол гэхлээр л халтуур гэж санаанд нь бууж байгаа байх л даа. Гэртээ өмсөж байсан бэлтгэлийн хувцастайгаа, тэгээд улиг болсон сэт тавьж, сэтгэл хөөрөлгүй тоглож байх юм.

Сонсдог хүмүүс олон байвч, тэд энэ хөгжмөөс юуг авч байна вэ? таашаал, мэдрэмжийг авч байна уу гэхлээр бас л үгүй. Электро хөгжмийг сонсвол жинхэнэ зэвүүн гар болчихдог гэж ойлгодог юм шиг байгаан. State of trance, Club life, Corsten’s countdown сонсоод өөрсдийгөө их юм мэддэг гэхээр хүмүүс ч байна. Миний бодлоор мэдэхдээ бус, мэдрэхдээ баймаар.

Тэгээд л олонх бол commercial, цөөнх бол хэзээд underground л байх юм даа.

Хайртай wrote on 2008/12/09 - 02:21
#3

trans electro hogjmiig unendee sonirhdoggui bolohoor sain medehgui umaa, neg heseg mgl d mash huchtei garch irsen shu, gehdee trans g sonsdog zaluus mgl d mash ih bdg shig sanagdah um, ugaasaa olon yanziin ongo holildoj bj l neg togs umiig uusgehees hoish mgl d ch gsn ene ursgal orj irj hogjson ni bas l devshilt shu,

alchemist wrote on 2008/12/09 - 02:29
#4

hogjim n dunduur urt iin duunii hesgees oruulsan ni ih goy zohitsol bolson um shigee,

alchemist wrote on 2008/12/09 - 02:30
#5

ter parad ulamjlal bolgoson bol ymar goe zuil bsn be , bi daanch ter uEd ene tsuvaag haraaq shd. Amai chi bas dajgui manager boloh ym bn shuu.

A wrote on 2008/12/09 - 03:56
#6

unshaad goy yvj btal negen zaluutai bit box-r ursulduud microfoniig chin sulalsan ene ter chin neeh sonin sanagdaad yvchihlaa…
chi nzuudiiga muulaad ch bgaam shig, esvel ter nzuud chin uneheer chamaig horlood doosh n tatsan ch yum shig…
gehdee chinii yamar negen yumiig busadiin tuluu haramgui setgelee zoriuldag chin haragddag, daan ch tsaanaa dandaa l gomdol daguulsan bdag chin sonin sanagdaad bdag yum…
odoo ch gesn haya hun chamaig aylaad zovood medeelel interneted tsatsaadah gesiim shig gomdolood…
trance hugjimiin huvid uneheer chi anhlan oruulj irsen esehiig medehgui yum, ugaasaa hugjim gedg chin hiyzgaargui shd, heneer ch yaj ch damjij busadiin sonirholiig tataj bolno…
aylald chin amjilt husey
baahan shuumj bichsen geed setgegdeliig maani ustgaad esvel tegj ingej bichsen geed bas gomdolood yvchih yum boluu yahiin bol harj l baiya

chamd hairtai ohin wrote on 2008/12/09 - 05:32
#7

Hun bolson yavdliin talaar temdeglee bichsen bainsht,
zaaval tiim saihan boloh yostoi yumuu?
baisnaar n bichij, Mongolchuud ajliig dotroosoo ungaadag gedgiig sanuulsan bainsht.

Sanaa wrote on 2008/12/09 - 07:16
#8

youtube deer yag ene tsuwaanii durs bichleg buhii content youtube deer baina lee, unshaad teriig uzwel iluu nudend chin buuna daa
http://www.youtube.com/watch?v=rbv1z4sU77c&feature=related watch this guys

Tengis wrote on 2008/12/09 - 12:38
#9

Amai, ter uyed sonsoj baisan zaluus chini odoo ingej but avdag bolson bna daa,
@ Metropolis night club:
http://www.youtube.com/watch?v=EuhwxVA4Jlw&feature=related

baje wrote on 2008/12/09 - 15:41
#10

bichlegen deer bga ter johon huhdige yamar inedtei huurhun ym be.chamd ene ursgalin hugjmig tugeen delgerulsen yavdald chin talarhaj bn.
bi elektro trance hugjmig sain meddeggui bsan chin neg uda mashin dotor suuj yavad fm-r uur duunud yavj bgad trance hugjim yavsan chin bas angi sonsogdoj baisan shu uneher erch huchtei saiahn sonsogddog ym bile.ter hugjim n gadadinx baisan bugud ih goe aylgutai baisan.setgel sergesen.teged bi ene turlin hugjim goe ym bn shd gej bodoj bileee

buya wrote on 2008/12/15 - 18:06
#11

hi aylald chin amjilt husiye yer n heden ornoor aylah tolovlogootei bga ve?

Tsoomoo wrote on 2009/01/11 - 16:05
#12

Ene hiisen ajil chin mongoliin urlagiin tuuhend bichigdene gedegt itgeltei bna

ugang wrote on 2009/08/03 - 17:10
#13

taalagdlaa kkk

baysaa wrote on 2010/02/13 - 10:05
#14

nice…love parade maygiin yum hiih gj oroldson bn shd…odoo ereed ene ajlaa hivel mass ihtei bh bhdaaa..humuus chin end sun set party eneter gd yanz yanziin yum ih zohiodog bolson shdee…tanai club.t elsiildaa odoo bdiimuu?

uuganaa wrote on 2010/04/25 - 14:31
#15

hehe humuus chine end sunset party ene ter geed ih yum zohiodog bolson bnashd genee ene uuganaa gedeg hun. hamgiin anhniihiig ni Amai zohion baiguulj baisan shudee ho.
Mon ch olon mon ch huchtee yumnii ehleluudiig tawisan hun shuu.
amjilt husie

Bayasaa wrote on 2011/11/03 - 12:11
#16

bi dj ym l daa gehdee mongold bish uuruu 3 mix hiisen odoo mongold shineer garch bgaa hamtlag duuchdiin duug remix hiih geheer ih hundreltei ym acapella ene ter ni oldohgui hetsuu bdag. Ene talaar yu gj boddog oo sanal bodloo huvaaltsaach.
sonsood uzeerei:
http://www.youtube.com/watch?v=2SiXdxttyQ0

http://www.youtube.com/watch?v=BU87FTG7yns&feature=related

http://www.youtube.com/watch?v=Jldwqz5DTPk&feature=related

ymarhuu bolsniig helj uguurei
amjilt

boldoo wrote on 2011/11/15 - 09:48
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.