2008 оны 12 сарын 06 Мороко улсын Касабланка хот.
Өнөө орой би өнгөрсөн амьдралынхаа тухай бодож суулаа. Энэ тогтворгүй амьдралдаа хуучийнхаа дурсамжуудыг санаж явах нь маш чухал байдаг юм.
Өнөөдөр миний хамгийн сайн найзуудын нэг Тайвнаатай уцаар ярисан яриа санаанд орлоо.
Бид хоёр Монголд болж буй эдийн засгийн хямрал, улс төрийн байдалийн талаар ярилцаж байх зуураа би – Чи бид хоёрын анх танилцсан өдрийг санаж байна уу ?
- Тийм, саяхан би тэр өдрийн тухай бодож байсан шт.
- Би радио дээр байхад чи ирж байж билээ.
Би 97 оны үед ФМ 105-д ажилдаг байсан юм.
Ийнхүү тэрээр – Би найзуудтайгаа Хип Хоп хөгжмийн талаар мэдээлэл өгдөг нэвтрүүлэгтэй болмоор байна гэлээ Тухайн үед би Европийн тэхно хөгжмийг хүмүүсд хүргэх гэж ажиллаж байсан ч Рап стилийг сонсоод, дараагийн стил Тэхно-руу орж байсан юм. Тайвнаагийн санал маш их таалагдлаа.
Тэрээр тогтсон цагаар ХИП ХОП урсгалын тухай нэвтрүүлгүүд хөтөлж, 96 оны Монголын дөнгөж нүдээ нээж байгаа залуусд хишээл заадаг байсан юм.
96 онд хүчээ авч эхэлж байсан Хип Хоп хөгжмийн хажууд 2005 онд хүмүүсд хүрсэн Элэктро хөгжим арай залуу байна. Гэхдээ тэр өдөр Монголд Хип Хоп урсгал Тэхно урсгалийг нэвтрүүлэх хоёр залуу уулзан гэж төсөөлөөчгүй юм.
Монголын шинэ үеийн Хип Хоп чид «ДАЙН БА ЭНХ « гэж хамтлаг байсныг мэддэггүй байх. Тэгвэл өнөөдрийн лаг Хип Хоп гээд байгаа хамтлагууд тухайн үед байгаагүй, харин ахмад үеийн Хип Хопчид тэр Дайн Ба Эх хамтлагийн түрээслэж байсан байранд ирж, туслалцаа, санаа авдаг байсныг би санаж байна! Манай Хип Хоп урсгалын эцэг хамтлаг гэж хэлж болно.
ЗАЛУУ НАС гэдэг дуу миний мэдэх хамгийн Хип Хоп сайн бүтээл. Сонсоод узээрэй.
Миний найз тайвнаа тухайн үед, өнөөдөр ч гэсэн Монголд маш хэрэгтэй зүйлүүд чимээгүй хийсээр байгаа. Хүмүүс миний хийж буй зүйл гээд байдаг тэгвэл хүнд хэлэхгүй ч гэсэн хөгжлийг залуучууддаа авчираад байгаа Тайвнаа шиг зөндөө хүмүүс бидний дунд байна шүүдээ ! ОЙлгож дэмжих хэрэгтэй байна.
Миний уран бүтээлийн салшгүй хэсэг нь Миний маш сайн найз Тайвнаатай (www.agshin.mn ) шууд холбоотой юм. Тэрээр зөвхөн хөгжим бус намайг явснаас хойш ФОТО урлагийн хөгжлийг хурдасгасан байна.
Өнөөдөр миний Блог та нарт хүрж байгаа гол хоёр хүн бол Энхбаатар болон Тайвнаа юм шүү.
Энэ хоёр залуугүй, та нарт гоё зурагтай, тэмдэглэл видэонууд хүрэхгүй юм. Миний хоёр найзад баярлаа гэж хэлхээ битгий мартаарай
Миний дурсамжуудыг буцааж авчирсан шалтгаан нь өнөөдөр BORN IN UB гэдэг хөгжим юм. Бид хоёр Монголын шинэ үеийн уран бүтээлчид, шинэ урсгалуудын төлөөлөгч нар бас найзууд байж ганцхан удаа хамт уран бүтээлд оролцсон байгаа нь энэ дуун дээр мэдэгддэг юм.
Бид хоёрийн хөгжмийн мэдрэмж адил, бас маш хүчтэй байсан бөгөөд биэ биэнээ уусгахгүйн тулд зайтай байсан байх. Харин замд гархаас хоёр жилийн өмнөөс Тайвнаа уран бүтээлээс хөндийрсөн нь намайг бас удаашруулсан юм.
Тайвнаа бид хоёр шинэ гарч буй компьютэр, дэлхийн эдийн засаг, фото дэзин, киноны тухай ярихаасаа өмнө биэ биэнийхээ хөгжмийг сонгож санаа бодлоо хуваалцдаг байсан юм.
Харин сүүлд намайг, миний хөгжмийг ойлгодог хүн олох хэцүү байсан юм. Харин өнөөдөр тэрээр буцаад Урлагт орж ирж байгаа гэсэн мэдээ намайг баярлуулж, Чанар гэдэг зүйлийг хүмүүсд харуулж чадах байхаа гэж найдаж байна.
Миний найз Тайвнаа чамд баярлаа. Амжилт хүсье.
Би аялж байж, шилдэг найзуудтай байхын гайхамшгийг илүү сайн ойлгож байна.
Сайн муу үе гэлтгүй чиний хажууд дэмжигч байж чаддаг найз гэж ховор бөгөөд тийм найзтай бол түүнийгээ өөрийн хажууд мөр зэрэгцүүлэн байлгаж байгаарай !
Жинхэнэ найзын талаар үгүйлсэн дурсамж.
ФМ 105
ФМ 105 нь Монголын анхны ФМ үелзлээр цацдаг радио байсан юм. ФМ гараагүй байхад залуус шугмын радио, эсвэл хэд дахин бичсэн кассэтнээс хөгжим тавидаг байсан юм.
CD – гэдэг сүүл хэдэн жилийн дараа орж ирсэн.
Хүмүүс ФМ 102.5 гэж бодог байж магад. ФМ105 нь Политэхникийн Их Сургуульд анх нээгдэж Монголын анхны богино үелзлийн радио болсон бөгөөд гол зорилго нь оюутнууддаа зайнаас сургалт явуулах байсан юм. Ийм сургалтын програмыг одоо интэрнэтийн тусламжтай Барууны Их сургуулиуд явуулж эхэлж байгаа.
Монголд ФМ радиог анх байгуулахад манай Аав гол үүргийг нь бас гүйцэтгэж бичиг баримтыг нь бүтээсэн гэж би тэнд ажилд орсноосоо бүүр сүүлд мэдсэн юм.
Манай Аав хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролыг Монгол Улсын Их сургуульд олговол дээр гээд, өөрийнхөө ажиллаж дассан Полийн Дээд сургуулисаа гарч, Монгол улсын Их Сургуульд орсон юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хувийн ашиг сонирохлоо золиослож байсныг нь бид сүүлд л ойлгосон. Намайг нэгэн ФМ-д ажилдаг болсныг сонсод – Хаан байдаг ФМ ? гэсэн асуултанд би
- ФМ 105 гэдэг Полийн дээд дээр байдаг радио юм.
Ингэж хариулах үед Аав- Тэрхүү радиог байгуулхад би гол бичиг баримт асуудлууд дээр нь ажилсан шт. Манай аав номын хүн тийм орчин үеийн тэхник төхөөрөмжний талаарх мэдлэггүй гэж боддог байтал Монголын анхны ФМ радио байгуулахад оролцсон гэж сонсоод би итгээгүй.
Бид дандаа гадагшаа харж явдаг, гэрийхнээсээ юм асууж мэдлэг авч болохыг ойлгодоггүй шүүдээ.




2008/12/06
| 4,766 Үзсэн 























Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)
hi amai sain yawj bna uu ta nadad yaj hoomiildeg talaar zovolgoo ogooch bi gadaad d bdgiin tegeed uuruu oroldsoor bgaad gaigui bolood bga gehdee yag sain bolohgui bgamaa za hariu comment deer joohon ym bicheed uldeechih
Хэрээ мэд… Энэ дуугаар эхлэх нэгэн дурсамж. Дайн ба Энх. Дахин давтагдахгүй Монголын хип хопын хөгжлийн оргил, өнгөрсөн түүх гэлтэй… Өдөр тутам сонсох анхных нь цомог… Хүмүүст ихийг бодогдуулж, монголын хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан зүйл. Одоо үед бол хүмүүс мартаад, байсныг нь ч мэдэхгүй болсон байх. Mcit & Jason Gullava хоёрын Зэвсэгтэн хэмээх дуу бас байна… Дайн ба энхэд муухай дуу гэж ер байхгүй. Мэдэхгүй нэг нь олж сонсоно биз. Надад бол ихийг ойлгуулсан л юм. (Би чинь 11хэн настай байсан шүү дээ!!!)
Нэг чигт. цомгийн бичлэгийн үед Мс Аавтай танил болсон бөгөөд байнга Ритм студи дээр очдог байсан юм. Одоо бол Анод банкны ар талын хаалгаар ордог байсан. Тэгэхэд анх Тайванаа ахыг мэдэж байсан. Дайн гэдэг дууны үгийг надаас бал аваад нэг дэвтрийн хуудас сандал дээр тавиад бичин байсныг сайн санадаг юм. /Олон авьяастай хүн шүү/ Сайхан ч дуу болсон.
iCenter гэж нэг сд бичдэг газар байсан юм байна нээрээ. Монголд л анх сд бичлэгийн үйлчилгээг оруулж ирсэн байх гэж бодож байна. Одоо бодоход инээдэмтэй. 8x хурдаар бичдэг байсан байх.
Цэнхэр алим. Born in Ub дээр Хулан хоолой оруулсан байх гэж бодож байна. Анх Дайн ба энхийн Үхэл ослыг холдуул гэдэг дууны бичлэг дээр анх харж байсан. Одоогийн дуучин Хулан, бас түүний нэг найз байсан. Хулан бол маш сайн дуучин шүү…
үргэлжлэлийг дараа бичье…
Medeej Taivnaagiin Mongoliin HipHop-d oruulsan huvi nemer bol asar ih Rock Pop-iihon gej nerlegddeg baisan ter ueyd Mct (MC Taiwnaa) Mongoliin Estrad urlag hemeen nerlye gej odoogiin ene rock pop-d hiphop hamtlaguudiig oruulj irj baisan bilee.
sain yavj bna uu Amai…..
bichleguud chin ih taalagdaj bna, unshih durtai shoo….
Taivnaa ahiin tuhai bichsen dursamj ih taalagdlaa… TNX
Ayan zamiin huzuu urt Amai ahiin achaa hund. Sain yavj bna uu amai ah Hen bichij bgaag ta magadgui sanaj bgaa baih gj bodoj bna Vizee sunguulsan uu. End irj mglchuudtaigaa hamt 20nd niilne bizdee. tun udahgui irgeed uulzahiin ayan zamiin olziitei sain yerool ailtgamoi : Zee, Tumen olzii bvreldesen Tor ulsiig batchuulsan Tovshin sain odor gej Odriin sainiig onjin huleej Sariin saihnii saatan huleej Irh on jildee olzii buyan ni tegshirch Irgeed bid nar deeree dahin ireerei geed Mister minii bie tanid mendchilj bnaa.
8 dahi garag – Amidral ft. Dain ba Enh – MgLvideo.com
sain huniig olnooroo yarina uidahgui tuuniig olnooroo dursana martahgui…
Sain uu Amai,
oirdoo blog-oor chin shagaigaagui mash ih medeelel nemegdsen baina shuu. Minii huwid Taiwnaatai bas todorhoi hemjeenii tanil nuhriin haritsaatai baidag l daa, Gehdee tuuniig zuragchin gedgeer n iluu medne. Ene n tuhain uyd hip hop ogt sonsdoggui baisaniih baih l daa. Minii hundelj yawdag gerel zuragchidiin neg Taiwnaagiin talaar minii medeggui zuilsiig bichij taniltsuulsan Zoloodoo bayarlalaa. Altan shar zam chin ulziitei baig!
Хүндлэхгүй байх аргагүй хүн л дээ
http://www.flickr.com/photos/aso78/3574785463/
topten d ireel tsusiin holidog blaa daa MCT!!! tuhain vedee arai l uur hun shig haragddag bsn shu hudla zuilgui!
Yaah argaggui olon jiliin umnuh saihan dursamjuudiig maani sanagduullaaa. bagasaaal techno rap hugjim sonsdog bailaa daraa n hip hop duu duulah huseltei bolood vaad bolon dain ba enhiinhentei uulzaj duu yaaj butdeg talaar medej avch baij bilee tuhain uyd erh chuluu shidnii mangas dain ba enhiin zaluu nas heree med geh duunuud garch bi ch bas hamtlagtaan zevsegten gdg neriig ugch uran buteeleen ehluulj baisan odooch orhiogui . Medeeej Mc tei yariltsahad duunaas gadna mash olon zuiliin talaar yariltsaj sonsoj medej avdag bailaa Mct urlag geltgui olon taliin medlegiig uuruun olj avdag hun shig ndd sanagddag Mctiig urgelj demjij hiij bui buteeliig chine jiglaj yvdag mgldeen ochoood uulziidaaa
tiim shuu. Dain ba Enhiin duunuud mash chanartai hvn uurtuu hvleej avah umtai duunuud bdag. yag l suurgaal’ aildaj bgaa um shig. joohon bhdaa dandaa Taivnaa(MCiit) ahiig vgleh hesgiin dagaj duuldag bj bilee. Taivnaa ahd mash ih bayarlla!!
Taivnaa shig zaluus ulam ih boloh boltugai minii ch bas sain naiz mini bga yum bi naizaaraa baharhdag shuu!