2008 оны 12 сарын 05 ны өдөр, Морооко улсын Касабланка хот

7 сарын нэгний өдөр би дэлхийн асуудалтай газруудын нэг Гуйна улсад байсан бөгөөд Цэргийн албан хаагчид, цагдаагийн албан хаагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, олон хуний амь үрэгдсэн байв.

Тухайн үед – Ямар аз болж Миний эх орон амар тайван юм бэ! гэж бодож байж билээ.

Эх оронд болж буй мэдээг соссноос хойш эдүүгээ 5 сарын турш байдлыг танж, ойлгохыг хичээсээр байгаа билээ. Өнөөдөр энэхүү мэдээллийг уншаад – Энэ миний эх оронд болж байна уу? гэсэн цувралыг бичиж эхэлхээр шийдлээ. Би өөрийнхөө тэмдэглээр – Намайг хараараа, би лаг! гэж хэлэх бус дэлхийгээр тойрч явахдаа үзсэн харсан зүйлүүд дээр бодож буй зүйлээ бичиж, бусдын алдаан дээр суралцахыг та бүхнээс уриалж байгаа шүүдээ!

Монголд зүгээр байж байгаад камэрт хориулж, цагдаад үндэслэлгүйгээр бороохойдуулж үзсэн хүний хувьд – Бид өнөөдрөөс эрхээ хамгаалж эхлэхгүй бол хяналтгүй хүчээр асуудлыг шийдэх гэсэн ХҮЧНИЙ ДЭГЛЭМТ улсад амьдарч эхлэх гэж байна! гэсэн санаа төрлөө.

Тиймээ, эдгээр залуус тухайн үймээнийг зохион байгуулж, улсын болон түүхийн, бид бүхний амин чухал зүйлүүдийг устгахад гар биэ оролцсон байж болно, үгүй ч байж болно.

Гагцхүү хүмүүсийг хомроглон шүүж, шоронд хийж байгаа явдал арай хэтэрч байгаа юм бишүү?

Би тэр өдөр гудамжинд зүгээр явж байгаад баривчлагдсан бол, ийм маягаар шоронд хэдэн жил суух нь байна шт. Бидний нөгөө яриад байгаа АРДЧИЛАЛ гэж хаан байна аа?

30 оны хэлмэгдүүлэлтийн үед,буруутны тоог бүрдүүлхийн тулд ямарч гэм хийгээгүй хүмүүсийг хүртэл ял эдлүүлээд цааш нь харуулсан байсан биздээ! Өнөөдөр бид Хэлмэгдэгсдийн өдөр гэж тэмдэглсэн хэвээрээ байгаа хэрнээ, алдаагаа дахин давтах гээд байна уу даа?

Гэмт хэрэг хийсэн ч бай үгүй ч бай, тэрхүү асуудалд маш нухацтай хандаж- Чулуу хаясан гээд хэлчих! гэсэн маягаар амьдрал мэдэхгүй бацаануудыг аргадаад улмаар шоронд хийж байгаа явдал гарахгүй гэхийн арга байхгүй шүүдээ!

Олон хүн оролцсон, их хэмжээний хөрөнгө сүйрсэн том хэрэг дээр буруутнуудыг олох нь хэцүү ч, ийм маягаар хурдан шийдвэрлэх гээд байгаа нь аймшигтай санагдаж байна.

- Худлаа! Монголд ийм тамлалт, байцаалт байхгүй! гэж нүүр бардам хэлчихэж чадах аавын хүүхэд Монголд байдаг бол үнэхээр гайхмаар байна. Бид 90 оноос хойш Эдийн засгаараа уруудсан бол, өнөөдөр ёс суртхуунаараа уруудаж байна. Юмны дараа юу болдгийг, ард түмэн нь хуваагдаж удаан хугцаагаар Иргэний дайнд орсон улсуудаас харсан юм.

Хараал бичилгүй, 7 сарын нэгний асуудал дээр та өөрийн санлаа бичихийг хүсэж байна. Би өнөөдрийг хүртэл энэ талаар судлаж, маш олон үнэн худлаа эх үүсвэрүүдийг тэмдэглэж авсан бөгөөд.

Яг юу болж өнгөрвөө?

Ур дагвар нь яаж байна вэ? гэсэн асуултуудыг өөрсдөөсөө асууцгаая.

Бид талцаж хуваалцалгүй асуудлыг шийдвэрлэж, шаардлагтай бол эрх ашигаа хамгаалмаар байна шүүдээ!

Би хэзээ нэгэн цагт эх орондоо хүрэх болно, иргэд нь төр засаг цэрэг цагдаагаасаа айдаг тийм Монгол улсдаа хөл гишгэн гэж бодохоос айдас төрж байна.

Хэрвээ цагдаа иргэнээ буудсан нь нотлогдох юм бол, тэрхүү шийдвэр гаргасан хүн, буудсан хүмүүсийн нэрсийг МОНГОЛ улсийн түүхэнд хараар бичээсэй гэж хүсэж байна.

Миний тэмдэглийг уншиж байгаа хүмүүсийн 90 хувь нь бараг Буу тулгуулна гэж ямар байдгийг мэдэхгүй, Цагдаа иргэдээ байлдааны сумаар буудаж байна гэж сайн төсөөлөхчгүй байгаа байх. Тухайн өдрийн бичлэгийг үзэхэд хүмүүс энгийн хувцасласан, зарим нь инээлдсэн гүйлдэж байсан шүүдээ!

Гэтэл энэ мөч тэдгээр хүмүүсийн сүүлчийх байж магад гэж мэдэж байсан болов уу?

Энэ миний Монголд болоод байна уу?

www.agshin.mn дээр Ж. Батбаатар гэдэг залуу тухайн үеийн байдлын талаар фото сурвалжлаг хийгээд тавьсан байсан. Энэ залууд хувиасаа болон энэхүү зургуудыг түүхэнд дахин сөхөх бүх хүмүүсийн өмнөөс баярлаа гэж хэлмээр байна. Үнэхээр цаг үеийн байдлыг сайн үзүүлсэн фото сурвалжлага болсон байсан. Тухайн үед Монголд болж буй явдлын талаар энэ зурагнаас л мэдээлэл авч билээ.

Мөрдөн байцаалтын явцад буу тулган айлгаж байжээ

Долдугаар сарын 1-ний үймээний хэргийн анхан шатны шүүх хурал дуусч байгаа. Өчигдөр ээлжит хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Тус шүүх хуралд үймээний үеэр хөлөндөө буудуулсан хүүхэд яллах дүгнэлт аваад орох гэж байв.

Шүүгдэгч М.Аюуш нь Нийслэлийн ахмадын байрны үүдэнд зогсож байгаад хөлөндөө буудуулжээ. Энэ үед цагдаа нар түүнийг баривчлан хорихоор авч явжээ. Тэрбээр явж чадахгүй болоод батлан даалтаар гараад байж. Гуянаасаа ул хүртлээ улаан эрээн болж хөхөрсөн ч эмч нар яагаад ч юм оношийг нь тогтоож чадахгүй байгаа аж. Тэрбээр шүүх хуралд оролцоогүй. Харин түүнтэй хамт шүүгдэх зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал болсон.

М.Мөнгөнсүх, Б.Эрдэнэчулуун, Н.Энхбат, З.Зумбахорол, Х.Түвшинжаргал, Л.Мөнхжаргал нарыг үймээн самуунд оролцож, чулуу шидэн, самбар түлхсэн гэх хэргээр буруутган яллах дүгнэлт үйлджээ.

Эдгээр шүүгдчид мэдүүлэгтээ бүгд  цагдаагийнхан эрүүдэн шүүж, тамлаж байсныг нэгд нэгэнгүй ярьсан. Зарим байцаагч гар буугаа сумаар цэнэглээд  тулган айлгасан гэж ярилаа.

Шүүгдэгч З.Зумбахорол долдугаар сарын 1-нд найзтайгаа уулзахаар Сүхбаатарын талбай оржээ. Үймээн самуун болж байхаар холоос харж байгаад явсан байна. Гэтэл хоёр хоногийн дараа багшийн дээдийн цагдаагийн постын орчим явж байхад нь гурван цагдаа түүнийг дууджээ. Тэд үймээнд оролцсон эсэхийг асуухаар нь очсон харин чулуу шидээгүй гэж хэлсэн байна. Гэтэл цагдаа нар тал талаас нь бороохойдон зоджээ. Мөн айлган сүрдүүлэн  байцаалт авсан гэж мэдүүлсэн. Тодруулбал, н.Батбаатар байцаагч бусад байцаагчтай нийлэн зодож дарамтлахдаа түүнд буу тулгасан гэнэ. Хажуу өрөөний нэрийг нь үл таних мөрдөн байцаагч  гар буунд сум цэнэглээд тулгаж байгаад чулуу шидсэн гэж хэл хэмээжээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун 23 настай. Сургуульд сурч байгаагүй. “Дэнжийн 1000″ зах дээр гурил үүрч гэр бүлдээ тус болдог аж. Тэрбээр шүүхийн танхимд таягтай орж ирсэн. Эл өдөр найзтайгаа уулзахаар Сүхбаатарын талбай руу очсон байна. Тэр үед өсгөгч үүрээд явж байсан хоёр хүүхэдтэй таарчээ. Нэгийнх нь дугуй торосстой орооцолдсон байж. Тэр хүүхдүүд туслахыг хүссэн тул өсгөгчөөс нь өргөж өгчээ. Улмаар гэр рүүгээ харихаар явж байгаад цагдаад баригдан 111-д хүргэгджээ. Гурван байцаагч түүнээс чулуу шидсэн эсэхийг асуужээ. Чулуу шидээгүй гэж хэлэхэд нь цагдаа нар хэдэн талаас нь өшиглөн, элэгдэж, дэвсэлсэн гэнэ. Мөн толгой руу нь цохиж хагалсан гэж мэдүүлсэн. Үүний улмаас хөлөндөө хүнд гэмтэл авч гишгэж чадахаа больжээ.

Шүүгдэгч Н.Энхбат ном зүйч мэргэжилтэй, 48 настай. Тэрбээр мэдүүлэхдээ “Долдугаар сарын 1-нд МАХН байрны орчим маш олон хамгаалалтын хувцастай цагдаа нар эгнэн зогсож байсан. Тэдний дундуур  явахад газраар нэг тарсан сумны хонгио, резин байсан. Үүнийг хараад цагдаа нар иргэд рүү галласан юм биш биз дээ хэмээн бодоод цагдаа нарыг буруутган ганц үг хэлсэн” гэлээ. Үүнээс өөр  архи уух, юм хулгайлах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй  гэж мэдүүлсэн. Харин түүнээс байцаалт авсан мөрдөн байцаагч ахмад н.Сэрээтэр хэл амаар доромжлон дарамталсан гэнэ. Дургүй хүргээд байвал акт бичээд ална шүү. Чиний амийг надаас хэн ч нэхэхгүй гэж сүрдүүлэн байцаалт авсан гэлээ.

Ч.Мөнгөнсүх 25 настай долдугаар сарын 1-нд найз охинтойгоо шоу үзэхээр 17 цагт Сүхбаатарын талбай орсон аж. Гэтэл бөөн хүмүүс цуглараад МАХН-ын байрны үүдэнд очжээ. Үйл явдлыг сонирхоод зогсож байтал араас нь хүмүүс түлхэн намын байр руу орсон гэлээ. Тэгээд байрнаас гарахдаа хаалганы хагархай шилэнд гараа зүсэн судсаа тасалжээ. Ингээд шууд гэмтлийн эмнэлэгт очжээ. Тэгээд долдугаар сарын 3-ны өдөр өөрөө цагдаагийн газар очиж үймээний үеэр тэнд  байсан талаараа мэдүүлэг өгсөн гэж мэдүүлэв.

Х.Түвшинжаргал 51 настай. Түүнийг МАХН-ын байрны ойролцоо очиход  цагдаа нар иргэд рүү буудаж байжээ. Тиймээс суманд оногдож магадгүй хэмээн холоос ажиглаж байгаад  явсан  байна. Гэр рүүгээ харихаар хуучнаар “Ард” кино театрын орчим явж байхад зургаан цагдаа түүнийг дуудан машинд суулгаад аваад явжээ. Хонь мал ачиж байгаа юм шиг л микроавтобусанд тэднийг чихээд суулгажээ. Улмаар бороохойдон зодож,  дээшээ дөнгөж өндийхөд л доошоо тонгой хэмээн цохиж байсан гэлээ. Түүнтэй хамт нэгэн жирэмсэн эмэгтэй баригдсан байжээ. Тэрбээр цагдаа нарт би таван сартай жирэмсэн. Намайг битгий зодооч гэж гуйж байсан гэнэ. Гэтэл цагдаа нар огт тоохгүй харааж загнаж байсан хэмээн шүүмжлэн мэдүүлэгтээ дурдаж байв.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж тэдэнд хоёр жил дөрвөн сараас зургаан жилийн хорих ял оноосон юм.

Х.Цэнд-Аюуш

Deer bichsen commentnees iinhuu bichlegiig bas huulj tavilaa. Uuniig hudlaa, Mongold hunii erhiig hamgaalj ajliig durem jurmaar n hiideg gej heleh hun baihgui bolvuu. Az bolj manai zevsegt huchnii zaluus en Zurchiulduund oroltsoogui yum. Ted tushaaliin daguu uurgee guitsetgesen buguud hervee tsergiin alban haagchaas – Zevseggui irgedruugee buudah tushaal ugsun bol yahuu? gedeg asuult tavibal herhen hariuulah baisan n ergelzee turuulsen heveer baigaa yum.

advis
on Jul 3rd, 2008 at 7:52 pm

Doorh medeelliig anhaaraltai unshaarai.

Дэнжийн-1000″-д 800 гаруй хүнийг хорьжээ
Thursday, July 03 @ 00:13:58 GMT
Ерөнхийлөгч зарлиг гар­гаж онцгой байдал зарласнаар өчигдөр 00.00 цагаас цагдаа нар гудамж, талбайд явж бай­сан иргэдийг хоморголон ба­ривчилж, өглөөтэй золгосон юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн 1000″ дахь Урьдчилан саатуулах төвд шөнийн 03 цаг 15 минутын үед очиход цагдаагийн дохио дуугаргасан микро авто­бус­нууд хүмүүсийг саатуулахаар авчирч байсан юм.

Цагдаа нар хүч нэмэг­дүүлэн хоёр ачааны машинд цэрэг, Цагдаагийн академийн оюут­нуудыг ачин авчирч байв. Цэргүүд бүгд буу үүр­чээ.

Урьдчилан хорих төвийн хашааг бамбайтай цагдаа нар хамгаалан зогсоно. Микро автобус ирэхэд дотроос нь 20 гаруй хүнийг түлхэн унагана. Цагдаа нар хашаан дотроос уралдан гарч ирж, хүмүүсийг бууны бөгс, бороохойгоор цохин туусаар Урьдчилан хорих төвийн хашаа руу орно. Тэнд орсон иргэд “Ёо ёо. Аллаа ш дээ”, “Би яагаа ч үгүй”, “Та нар зүгээр явж байсан хүнийг ингэж болохгүй биз дээ” гэх мэтээр хашги­рал­дана. Нэг жаахан хүү ачигдан хашаанд ороод “Ээж ээ, би яагаа ч үгүй ш дээ. Намайг авраарай” гэж орилж байлаа.

Шөнийн 04 цаг 45 мину­тын үед тус төвийн хашааны үүдэнд хүүхдээ хайж явна гэсэн хоёр хүн ирлээ. Хам­гаалалтын цагдаа нараас хүүгээ асуутал “Танай хүү­гийн гайгаар хэдэн арван цагдаа үхчихээд байна. Хүүг чинь хаана байгааг хэ­лэх албагүй. Хүсвэл та хоё­рыг ч энд хийчихнэ шүү. Машинаа холдуулахгүй бол буудлаа” гэж буу тулган айл­гана.

Биднийг тэнд байх хуга­цаанд 21 микроавтобус дүү­рэн хүнтэй ирсэн юм. Харуул хийж байсан цагдаагийн ажилт­ны яриагаар 820 гаруй хүнийг цугл

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

MAXN ugasa ichhee baitsiishdee amai

Kraken wrote on 2008/12/06 - 10:05
#2

Ene uil yavdal uneheer mongoliin tuuhend haraar temdeglegdeh yostoi. Uneheer hairan 5 hunii ami, olon arvan humuusiiin zaluu nas erch huchee 6 jil shorond uldeeh gej uu? bidnii uyiin zaluuchiid uneheer ardchilal gedgii iim utgaar oilgoj bgaa bol tom enduurel bolchjee. Ugaasaa minii erh nuguu hunii hamrinn uzuureer taslagddag gedeg shig bid uuriin erh chuluu , mun hariutslaga uhamsar gedgiig martsan bailtai. Ter udriin uil yavdliig hundlungiin nudeer harhad baahan humuujil bolovsrolgui hiih ajilgui baahan humuus tsuglaad uuriinhuu archaagui, yaduu yavaa, ajilgui bgaa n zuvhun neg namiin buruu met aashilj araatanuud shig aash avir gargatsgaasan. Unuudur bid 21-r zuunii zaluus uzel bodloo iim buduuleg mayagaar ilerhiileh n zohistoi hereg gej uu? Muu er daind huurhiin adilaar baahan ulangassan huursun humuus…. ene buhnii tuluus n ami nas, erh chuluuguu hasuulhad denduu haramsaltai bish gej uu? Odoo ternii zuv enii buruu ter n unen ene n hudlaa yarij bn gej dugnehed heterhii oroitson bn.

Zoloo wrote on 2008/12/06 - 12:38
#3

Ee zaluu mini chi nutgaasaa garaad udsan bololtoi. Chinii uls turiin chig barimjaa yamar boloh ZAAN esvel ILJIG-iig demjdeg eseh tuhai asuumaargui baina.
Sayahan manai turiin terguun 7.01 bol manai ardchilaliin shine shatand orj buig ilerhiilj baina gesen mayagtai yum helsen baina lee. Tegvel 7.01 bish 6.30, 11.30 geh met udruud l ardchilliin shat uraghs bus aragsh ahisniig haruulah bolson shuu.
Harin 7.01-nii ur dun bol #heleh ugiig boogduulj, harah nudiig haagduulj# zurhend ni aidas huruulsnii tod jishee ni oron nutgiin songuulid ard tumen songoh erhee edlehees aisnaar batlagdsan yum. Mun bas ardchilliin undsen zarchim songoh, songogdoh biz dee tegvel bid yug songoh ve? ZAAN-g uu, ILJIG-g uu esvel MAXHAH gedeg mutant-g huvaagdaj songood taltsaj zoduulaad, buuduulaad, eruuduuleed… hulhidiilah uu..?
Arai yum uzej nud tailj baigaa ni BARPARTY-naasaa garch uzeegui busadaa soyon gegeeruuleech.
Jich:
Ee zaluu mini hol gazar yavaa chi yugaa ch medehev dee! Iim sedveer bichleg hiisend chini haramsaj baina, uldsen bid ichij baina. Gehdee irgenii zorig gargasan hereg boljee. Chinii ayalj yavaa, bidnii humigdsan ch gesen iin bichij suugaa maani ARDCHILALiin buyan shuu dee. Shine ueiinhen uuniig oilgohgui baina uguiee medeegui baina. Uuniig l olon ulsaar ni haritsuulan, tailbarlan, meduulen, taniulah shaardlaga baina. Za tur bayartai. ayalald chini bas gegeeruuleh ajild chini amjilt husiye.

enkh_1206 wrote on 2008/12/06 - 22:04
#4

hehe ene neeh mah nam a nam ene ter geed bh asuudal bishee. esuul heden hun shorond suuh ene ter ch bish. zugeer l bolood ongorson harin ch huuli changa bogood zov bh yostoi gedegiig oilguul j bgaa yum. huuli ni sain bol yyamarch uls sain hogjine shuu dee. za ter humuus duurch gehsen. ireeeduid iim zuil bolohgui gej naidaj bna.

AnkhbayarG wrote on 2010/09/02 - 12:54
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.