2008 оны 10 сарын 26 ны өдөр Мороко улсын Касабланка хот
Энд амьдардаг залуус зориулсан уулзалтаа тараад, хоолонд орж, тэгээд 2 найзтайгаа клуб орлоо.
Тухайн клуб миний хүсдэг шиг транс электро биш , тайзан дээр рок хамтлаг тоглож байсан юм.
Би уран бүтээлч учраас бусад уран бүтээлчдийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх ёстой байдаг юм. Тухайн дууг дуулах гэж хичнээн цаг заваа зарж, уран бүтээл бичүүлэх тоглолт хийх гэж, байж болох бүх хүчэээ дайчилдгийг би мэддэг байсан тул тэдэнд анхаарлаа хандууллаа.
Тайзан дээр хамтлаг хүмүүсд зориулж тоглоод байхад нуруугаараа харчихаад, хүнтэй яриад байх тийм бүдүүлэг зан ч байсангүй.
Гэхдээ яагаад ч юм, тэр өдөр бүх анхааарлаа тайзанд хандуулах хүсэлгүй байсан тул, хэрвээ элэктро- г тоглох юм бол оюун санаагаа гадагш бус, дотогш төвлрүүлж, сайхан бүжиглэн дээ гэж бодож байлаа.
Хүмүүс надаас – Чи яагаад Транс-д дуртай юм бэ? гэдэг. Учир нь Транё элэктро хөгжмүүдэд үг байхгүй эсвэл цөөн үгтэй байдаг. Өмнө англи хэл муу байхад англи дуу сонсох үнэхэээр хэцүү байсан, хамаг анхаараал хэлсэн үгэнд нь төвлөрөөд, доороо бичигтэй киноны бичгийн уншиж байх үед хамаг дүрс үйл явдал нь болоод өнгөрдөгтэй адил
бусдын мэдрээд байгаааг хүртэж чадахгүй.
Хайрын тухай дуу сонсвол, тэр дууг ойлгодог хүн, дууны авиаг л сонсож байгаа хүмүүсийн хүлээн авсан таашаал нь өөр шүүдээ! Нэг бол үгийн ойлгон, эсвэл үгүй. Харин транё -д тийм юм байхгүй хамаагүй чөлөөтэй.
Иймээс хүний мэдрээд байгаа дууг ойлгох гэж оролдоод, залхсан тул дууг сонсохдоо үгийг нь авиа болгож сонсдог болсон.
Тэр нь амар. Монголын олон залуус бас үүнтэй адил гадны дууг авиа болгоол доргичихдог шүүдээ!
Дуу хөгжимөнд 2 чимээ байдагийг зарим хүмүүс мэддэггүй байж магад. Нэг нь текник хойлооны авьяас, харин нөгөөх нь цаана байгаа сэтгэл зүрхний хэл (СОУЛ). Тийм учраас зарим дууг бид сонсоод үгийг нь ойлгодоггүй ч сайхан дуу гэж мэдрээд байдаг юм. Уран бүтээлч сэтгэлээсээ хийж байгаа тул.
Миний анхны хүмүүсийн танил болсон “Би чамд хайртай” дууны эхнийх болон сүүлийн хувилбруудын ялгааг хараараа. Тийм учраас эхнийх нь хүмүүсд тэгтлээ хүрсэн юм шүүдээ!
Буцаад

Ийнхүү нэлээд уйдсан ширээний ард гурвуулаа зогсож байтал нэгэн ахмад насны хүн бидэн дээр ирлээ.
ГАДНА ТӨРХ. Хар кэпкэн малгай нь түүний настай чацуу байхаар. Энэ бол Клуб, тиймээс бүгд ганган хувцасласан байдаг, харин энэ ах гадуур савхин курткатай. бас дотуураа сонин улаан цамцтай. Тухайн үед энэ хэн юм болоо? гэж тэнд буй залуус асуухаар харагдаж байлаа.
Бидэн дээр ирэхэд, яагаад ч юм нүд нь миний анхаааралыг шууд татсан. Харанхуй клубийн гэрэлд маш өвөрмөц өнгөтэй онцгой нүд нь уйтгар гунигаар хүрээлэгдсэн байсан. Хүний нүдээр ядаргаанд орсон, айсан, баярласан гээд бүгдийг харж болдог толь гэж бид хэлдэг шүүдээ.
Тэрээр эхлээд цуг явж байсан 2 охинтой яриа үдлээ, улмаар надтай танилцлаа. Би нэрийг нь санахыг оролдоогүй ч, тэрээр – Та хэд манайд очиж хөгжим сонсох уу? гэж асуулаа.
- Ямар сонин юм асууж байнаа? гэсэн шиг нөгөө хоёр надруу харлаа.
Өвөрмөц хувцасласан, ахмад насны хүн клуб анх танилцаж амжаагүй байж – Манай очих уу? гэж асууж байгаа нь үнэхээр сонин байлаа.
Би бас нөгөө хоёрлуу хараад, буцаад – Тэгий. гэлээ.
Би угаасаа аяллын явцад энэ байтугай гэмт хэрэгтэн, босогч ганц танилгүй африкийн тосгонд гадаа майхнаа зоогоод хонож байсан юм чинь энэ зэргийн зүйл юу ч биш байлаа. Манай хоёр намайг юу хийхээ мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байсан тул хамтдаа явахаар боллоо.
- Танай гэр хаан юм?
- Миний зааснаар явбал очихноо.
- Гэхдээ , хаяг энээ тэрээ гэж байх ёстой биздээ! гэж би хэлээд машин руу дөхөж байх үед тэр хавийн золбин бацаанууд, хулгайчид бидэн дээр ирж элдэв яриа өдөж эхэллээ. Хэрвээ бид энэ хүнгүй өөрсдөө явж байсан бол тэд хэзээ ч ингэж ирэхгүй байсан. Яг л манай өвгөнтийхөнтэй адил.
Хэрвээ ганцаараа явж байх юм бол тэд яриа өдөхгүй, харин хажуудаа өвгөнтий хүнийг дагуулаад явж байвал өөр асуудал шүүдээ.
Ингээд би машинд суулааа. Исабэл машин барьж байсан бөгөөд Кэнза хажууд нь суулаа. Би баруун хойд талд тэгээд шинэ танил зүүн талд.
Бид ахмад хүний заасан зүг хөдөллөө. -Хаяг чинь яг хэд юм бэ? гэсэн асуултыг аюулд орвол хамгаалагч хийхээ мэдэж байсан би дахин дахин асуулаа.
Ийнхүү замруу ороод явж байтал хажууханд өнгөрч байсан цагдаагийн машин зогсохыг шаардлаа.
Гадаад иргэдийг тэр болгон оролддоггүй Морокогийн цагдаагийхан яагаад энэ удаа бидний хойноос яван байж зогсоож байгааг би гадарлаж байлаа.
Хэн ч байсан Машины урд хоёр Европ охин, хойно нь нэг Азиа, тэгээд ахмад насны Араб хүн сууж байвал шижиг төрнө биздээ!
Өдөр тутмын амьдралд ийм өөр хүмүүс нэг машинд орой салхилааад байж байхаар Америк шиг цус холилдсон улс Мороко биш шүүдээ!
Ингээд шаардлагийн дагуу замын хашлаг гаргаж зогслоо.
Өмнө зам хаасан маяагаар зогссон машинаас цагдаа ирж бичиг баримт шалгалаа. Тэрхүү цагдаагийн машин дээр national security гээлүү, тиймэрхүү бичиг харагдлаа. Мороко нь хаант улс бөгөөд,газарзүйн болон улс төрийн байдлаас үүдэн үндэсний аюулгүй байдал дээрээ маш их анхаардаг газар юм.
Цагдаа Исабэлээс бичиг баримтыг асуугаад, улмаар хойно сууж буй хүмүүсрүү анхаарлаа хандууллаа. Бүгдэнгээс бичиг барим асуугаад шалгаж байх үед , ахмад хүн түүнд – Чи намайг танидаггүй юмуу даа? гэсэн шүү зүйлүүд нутгийн хэлээр хэлээд байлаа. Миний хажууд сууж буй тэрхүү ахыг цагдаа мэдэх ямар учир байдаг байнаа? гэж гайхлаа.
Өмнө нь тэрээр уран бүтээлч, тэрхүү газар тоглолт хийдэг гэж хэлсэн тул- тэрээр гудамжны цагдаад хүртэл танигдаад байхаар нэртэй хүн юм болов уу? гэсэн бодолч төрлөө. Ийнхүү цагдаа ямарч асуудалгүй байсан маш сонин гэж хэлж болох зорчигчидтой машиныг явуулахаар боллоо.
Бид ахмад хүний заасны дагуу гэрийхэн гадаа зослоо. Бүгд буугаад ЛИФТ -нд суух үед би 6 давхрыг дарлаа.
- Чи миний давхрыг яаж мэддэг юм? Гэж хөгшин асуусан ч би -мэдэхгүй! гэж хариуллаа. Үнэхээр яаж?
- Хэдүүлээ амьдардаг юм? гэсэн шүү аюулгүйн дүрмээ сахисаар байлаа.
Гэрт нь ороход миний БАГИйН ГЭР-тэй төстэй санагдлаа.
Манай 3 өрөө байртай төстэй жирийн нэг айл гэж хэлэхээр байсан юм.
Хамгийн түрүүнд нүдэнд туссан нь, тэрээр залуудаа хамтлагт тоглодог байсан бололтой, нүүрээрээ дүүрэн инээмсгэлсэн залуус, биэнийхээ сайхныг гайхуулсан хувцастай охидуудтай хөгжим тоглож буй 60 оны хар цагаан зургууд ханаараа дүүрэн, музье шиг тогтоосон байлаа.
Магадгүй энэ зургуудын хажуугааар өнгрөх болгондоо, залуу байхдаа ёстой авж өгдөг байж билээ! гэж боог ч юмуу.
Том өрөөнийхөө гэрлийг асаахааас нь өмнө би тэнд орсон, эргэн тойронд буй үндэстэнүүдийн ардын хөгжмийн зэмсгүүдийг гайхан зогсож байлаа.
Манай гэр яг ийм байж билээ ! гэсэн бодолч төрлөө. Аав Ээжийн мань хэрэглэж байсан зүйлс, хүмүүс дурсгалт өдрүүдэд өгсөн гарын үсэгтэй ширээний цаг гээд. Ах дүү бид гурвын гарааар ороод ивдэрсэн ч гэсэн, дурсгалтай гээд хадгалсаар байсан.
Ханан дээр байсан нэгэн зураг дээр энэ хүн залуухан, 5 настай бацаанаа тэврэээд- Ирээдүй гэрэлтэй шүү! гэсэн инээмсгэлээр авахуулсан байсан.
Харин тэр зургуудын дунд эхнэр, юмуу найз охин гэхээр хүний дүрс огт харагдсангүй.
Найз Кэнза ханан дээр байсан олон зургууд дотроос хамаатныхаа зургийг хараад, эцэстээ тэд хамааатнууд шахуу боллоо.
Том өрөөний буйдан дээр суугааад эргэн тойрныг харлаа. Энэ хүн үнэхээр их аялж, олон орны хүмүүстэй танилцаж байждээ гэсэн бодол төрүүлж байлаа.
Ийнхүү гэрт нь ирсэн бидэнд уух юм гаргасан ч. Би тухайн ү?д СОГУ уух хүсэлгүй байсан бөгөөд- кока кола байвал сайн байна! гэж асуулаа.
-Кока кола байхгүй шт.
- Аан за за, зүгээр би нээх их юм уумааргүй байна.
Ийнхүү тэд хоорондоо франц хэлээр харилцаж байх үед би өрөөг нь сайн судлахаар шийдлээ.
Өрөөний голд КАМИН (Галын зуух гэхүү?) руу очиж, түлээ байгаа эсэхийг үзэтэл, хажууд нь кока кола харагдлаа.
- Энд кока байна шт
- Өө тийм байна шт, наана чинь юу хийж байгаа юм болоо?
– Огт задлаагүй кола нээх үедээ тэрхүү зуухыг харлаа. Дотроо ганц ч урст, гал түлсэн шинжгүй. Энд айлууд хүйтэн үед гэртээ гал түлж дулаацаж суух маш дуртай юм.
Би аяллын туршдаа мянга мянган айлд орж, хонож үзсэн. Хүмүүсийн амьдрал, соёл, идэж буй хоолыг нь судлаж зураг авдаг байсан юм. Тэмдэглэлд сүүлд шинэ булан нээнээ. Түүгээрэээ дэлхийн олон үндэстнүүдийн хүмүүс яаж шүү амьдардагийг хэлж өгий гэж. Бас хөргөгчний зураг авдаг байснаа , Африкт тэр уламжлал алдсан юм.
Бид гурав бааранд юм яриад зогсож байхад ирээд – Та нар манайд очиж хөгжим сонсохуу? гэж асуусан зоригтой хүн хэн юм болоо? гэдгийг мэдмээр байсан юм.
Бүгд ганган гоё хувцалсан залуучуудын бааранд, ахимаг насны гадна төрхөөрөө золбин гэж дүгнэж болохоор тийм хүн ирээд чамаас ийм асуулт асуувал- Энэ одоо юу вэ? гээд ярвадаггүй юмаа гэхэд татгалзхан ойлгомжтой биздээ! Үүнийг мэдсээр байж бидэн дээр ирж асуусан тэр гуйлт нь цаагуураа маш том шалтгаантай байх гэж би бодсон.
Тэрхүү бүдэг Баарны гэрэлд түүний гунигтай харцыг би хизээч мартахгүй!
Бид хөгжим сонсгон гэсэн яасан? гэж асуулаа
Тэрээр Ситар энэтхэгийн хөгжим тоглох гэсэн боловч төвлөрч хөгийг нь тохируулж чадалгүй болиод, цахилгаан хөгжим дээр хөгжимдлээ. Бид тухтай диван дээр сууж байсан бөгөөд өрөөний нөгөө өнцөгт манай шинэ найзын тоглож буй хөгжим шууд алмаарууллаа. Тэрээр нүдээ аниад бидэнд хөгжмийн гайхамшгийг нээж угхийж хичээж байсан бөгөөд, би гэнэт босож өмнө нь чимээгүйхэн сандал тавиад суулаа, манай хоёр ч бас ялгаагүй.
Бид гурав амьсгаагаа барина чимээгүй сонслоо.
Түүний тоглож байсан хөгжим нь нийтийн бааранд дуртай дургүй олон хүнд тоглдог бүтээлээс тэс өөр байлаа.
Элэктро хөгжим шиг нэгэн хэмнэлтэй даралтуудыг бодвол зарим үедээ хурдан удаан. зарим хурууны даралт нь сул, чанга гээд өөр байгааагааас, тухайн хүн бидэнд ямар гайхамшигтай зүйл мэдрүүлж байнаа гэдгийг би ойлгосон. Тэрээр нүдээ аниад хөгжмийн ертөнцөд аялж байх үед түүний дарж буй төгөлдөр хуур дээрхи тоос, газар хэвтэж буй үрчийгээгүй бүтээлгийг нь хараад- Энэ хүн хичнээн сараар, энэ хөгжим дээрээ хүнд зориулж тоглоогүй юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан.
Тэрээр тоглолтоо дуусгаад нүдээ нээтэл, өрөөний цаад буланд байсан 3 залуу яг өмнөөс нь хараад чив чимээгүй хөгжим сонсож байсанд тэрээр гайхсан.
Хөгжимөө зөөлөн дуусгах үед бид гурав алгаа ташиж- Үнэхээр гоё байн гэдгийг хэлсэн.
Миний амьдралд болж буй зүйлүүдийг би байнга эх орон, өөрийнхөө амьдралтай харицуулдаг бөгөөд. Би арван жилд байхад гэрээсээ хөгжим авч аялалд гарах хэцүү байсан тул, гитар тоголдог нь гитаараа бариад, бүгдээрээ амьд хөгжим сонсдог байлаа. (АМЬД ХӨГЖИМ LIFE MUSIC гэдэг орчуулгийн хэллэг надад огт таалагддаггүй юм. Тэгснээс сэтгэлийн хөгжим гэж Монголоор хэлдэг байсан бол арай дээр болов уу) тэр үеийн залуус өнөө үеийн чихэвч зүүгээд олны дунд ганцаардаад яваа залуучуудаас хамаагүй сайн чанартай байсан гэж боддог. Харин манай аав ээж, эмээ өвөөгийн үеийг бол ярилтгүй.
Ямар байсныг мэддэггүй залуус байвал ээж аавтайгаа яриад үзээрэй!
Би франц хэлгүй тул тэдний ярианд нээх оролгүй, миний дэлхийг тойрох аяллын шинэ нэгэн айлын амьдралыг судлаж байлаа. Хүмүүс сайхан дурсамжаа байнга хадгалж, нүдэнд харагдах газар байлгах нь зөв гэж бодож байна, хааяа гутарсан үедээ тэрхүү дурсамжаа санаад л тайтгарна шүүдээ.
Хэдэн минутын өмнө машинд суугаад биднийг гэртээ урин гэхээс баярлаж байсан тэрхүү 60 орчим насны хүн, гэр орныхоо жаврыг арилгаж ганцаардлаас зайлсхиймээр байсан юм байна гэж бодлоо.
-би тэнд очиж байсан, тийм тийм хөгжимд дуртай! гээд гэрийн ханан дээр байгаа зүйл бүрийнхээ тухай ярихад бэлэн байсан.
Бид буцаад буйдан дээрээ суух үед үнэхээр сайхан жааз хөгжим CD-гээр тоглуулж, элдэв яриа өрнөөлсэн юм.
Аль ч хөгжмийн төрлөөр ийм чөлөөтэй аялж чаддаг хүний дотоод ертөнц гэж ямар том байж болох тухай ч бодлоо. Би хувьдаа Европийн классик, Араб, Африкийн омгийн, мэдээж Монгол ардын тэгээд хамгийн сайн мэддэг Элэктро, Хип Хоп стилүүдээр чөлөөтэй хисч чаддаг ч, миний мэддэггүй ертөнцөөдийг энэ хүн мэдэрдэг гэж бодохоос хүндэлмээр байлаа.
Хүмүүсээс хамгийн түрүүнд асуудаг асуулт бол – Чи ямар хөгжим сонсдог вэ? Учир нь эн асуултаар тухайн хүний талаар мэдээлэл авч болох тул.
Хэрвээ тэр хүн – Хит дуунд дуртай! гэх юм бол бид хоёрын хооронд маш том зааг байнадаа гэж би ойлгоно. Учир нь ХИТ дуунд дуртай хүнд тохируулж ярьна гэдэг бол залхуутай ажил шүүдээ.
Монголын талаар сайн мэдлэггүй, нэг л яриа эвлэхгүй байсан бөгөөд хөгжмийн хилээр л биэ биэнээ ойлголцож байв.
Тэрээр миний хөгжмийг үзий гэж асуух үед, амаараа хамгийн хялбар хөөмийдлээ.
Миний хэдхэн минутын өмнө өрөвдөөд байсан ганцаардлаар дүүрсэн нүд амь орсон мэт – Сая юу болоод өнгөрвөө? гэсэн гайхсаар надруу харж байлаа.
Би дахин үргэлжлүүлэх үед тэрээр бичлэг хийх хүсэлтэй байсан бөгөөд, би татгалзлаа.
Ийнхүү нүдээ аниад хөгжим тоглож эхлэх үед яагаад ч юм бичллэг хийгээд байгаа юм шиг санагдлаа, нүдээээ нээтэл тэрээр утасныхаа камэраар надруу харуулан сууж байлаа.
-Энэ хөгжмийг би Монгол залуу танайд ирээд танд зориулж тоглож байгаа юм шүүдээ! Танд Монголын соёлыг мэдрүүлэх гэж байхад та зүгээр бичлэг хийгээд байдаг. Би болилоо! гэлээ.
Тэрээр, – За юун сүртэй юм бэ? Би зүгээр хадгалж үлдмээр байсан юм шүүдээ! гэлээ.
Би ярианы сэдвийг өөрчилсөн бөгөөд, тэрээр босоод өрөөний нөгөө өнцөгт байгаа төгөлдөр хууран дээр уйтгарын өнгө аястай хөгжим тоглож эхэллээ.
Бид гурав буйдан дээрээ сууж байхдаа хөгжим бидний анхаарлыг илүү ихээр татаад байгааг анзаарлаа.
Дахин алмайрлаа.
Би ширээн дээр байсан түүний тамхийг асаагаад, хажууд нь очиж аманд хийлээ. Энэ миний уучлалт гуйж буй санаа юм.
Тэрээр хөгжимөө анх төрснөөсөө тоглож буй мэт чөлөөтэй , ямарч гацаагүй тоглолоо.
Гайхамшигтай. Европчуудын бүтээсэн төгөлдөр хуурны бүтэц, өнгө, чанар дэлхийн хөгжмийн урлагийн суурь болоод байгаа гэхээр тэрхүү бүтээсэн соёлыг нь хүндэлмээр
Ийм хөгжмийн ЭЛИТ хүмүүс даан ч ховор юмдаа! гэсэн бодол төрлөө. Ялангуяа Монголд,
үнэн сэтгэлээсээ хүмүүсийг уяртал тоглодог хэдэн хүмүүсээ, бусдын өмнө шоудаж фонограмдаж үзвэр хийдэг хүмүүсээр бүрэн соличихоод байгаа өнөө үед!
Бид хоёр хоюулаа уран бүтээлч тул биэ биэнийхээ хөгжим, урлагийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч буцаад хэвийн харилцаанд шилжлээ.
Буцаад буйдан дээрээ суух үед гадаа гэгээ орсон байсан бөгөөд , тэрээр унтлагныхаа өрөөнөөс хуучны кэпкэн малгай хүн бүрт нэг нэгийг өгөөд, буйдан дээр суухыг хүслээ. Тэрхүү кэпкэн малгайг бүгд стиль маягааар өмсөөд түүний үзүүлэх гээд байгаа зүйлийг хүлээлээ.
Хоромхон зуур хааяаны цаанаас улаан шаргал наар бидний яг эгц туслаа.
Тухайн гэрэл яг дэлбэрэлтээс үүссэн мэт огцом туссан тул бид-Хаах! гэж үг дууграхгүйгээр чимээгүй гэрэлрүү харж зогслоо.
Манай хүний гэр нь өндөрлөгдүү газар байсан бөгөөд эцсийн 6 давхарч гэсэн Касабланка хотыг өндрөөс харж байлаа.
Гадаа нэлээд зайтай болконтой.
Тэр нарны туяа миний өнгөний мэдрэмжинд шинэ өнгө ойлгуулсан мэт.
Би Монголд байхдаа манай цонхоор дэнжийн мянга, цаашилбал уулс харагдаад маш гоё байдагсан, харин явдаг жил нэгэн өндөр байшин бариснаас болж гэрэл, холийн хараа үгүй болж,гэр нэг л уйтгартай санагдаж билээ.
Би тэрхүү гэрлүү эгц тусаж буй нарны гэрлийг нүдээ анилгүй харааад л байлаа.
Энэ миний амьдралдаа мэдэрсэн хамгийн гоё мөчөөдэд орох болно гэж бодож байх үед тэрээр өөрийнхөө хөгжмийн сангаасаа нэгэн CD гаргаж тависан бөгөөд. Пакистаны хотын өглөөний чимээ байлаа. Тэрээр – Санааа зоволтгүй манай хөршүүд намайг хөгжим чанга тависан гэж огт ууралдаггүй юм! гэлээ.
Үнэхээр Пакистаны нэг хотын өглөө, бух Ислам шашны сүм хийдүүдэд уншлагийн номоо чанга яригчаар цацаж байгаа, хүмүүс, тээврийн хөдөлгөөн гээд л.
Бид хэдийгээр Мороко -д байсан ч тээр холийн пакистаний нэгэн сууринд байгаа мэт сэтгэгдэл төрөөлхээр бичлэг байлаа. Маш мэргэжлийн өндөр түвшинд бичсэн. Холивоод -ийн соунд энгинээрүүд ийм зүйл дээр ажилдаг шүүдээ.
Гэртээ хариад 4 зам эсвэл гэр хорооллын гудамжны чимээг ингэж бичвэл их сонин юм байна даа гэж бодлоо. Бидэнд дандаа хөдөөний мал адууны чимээнүүд байдаг хэрнээ, 21 зууны эхэн үеийн Улаанбаатарын чимээ байдаггүй юм байна шт! гэж бодогдлоо.
Дараахан хэд хэдэн улсын үндэсний хөгжмүүдийн тоглолтыг үзүүллээ. Тэрээр надад үзэж амжаагүй байсан улсуудруу дагуулаад- Энэ бол энэ улсынх гэж хичээл зааж байгаа юмшиг санагдлаа. Дэлхийг тойрч аялж явахдаа үндэстэн бүрийн хөгжим, бүжиг, соёлыг судлаж суралцаж байгааа ч ийм мэргэжлийн хүмүүсийн оролцоо миний сургалтанд хэрэгтэй юм байнадаа гэж бодлоо.
Гадны хүн Монголд ирээд CD-ний дэлгүүрд орвол, алийг нь авбал дээр вээ? гэсэн асуулт төрнө биздээ, тэгэээд дэлгүүрт ороод асуухад дөнгөж их сургуулийн хиймийн анги, эсвэл тооны ангид сурсан, чөлөөгөөрөө ажил хийж байгаа залуу Дэлхийд алдартай Сэлинэ Дион, эсвэл Рэхана гэдгийг л сайн мэднэ үү гэхээс Монголын уламжлалт хөгжим урлаг гэж юу вэ? гэсэн асуултанд гацах болов уу. Монгол хөгжмийн түүх, уламжлал гэсэн сургалтанд лав яваагүй байгаадаа. Манай залуус гадаадуудын хүн болгоны мэддэг зүйлийг л мэдэхгээд дагааад байгаа болхоос хүн болгоны мэддэггүй тийм соёлоо өөрсдөө мэдээд бусдыг дагуулы гэж бодохгүй байгаа юм.
Энэ бол миний баримталж байгаа зарчим юм.
Амэрик залуу дээр очоод өөрийгөө хэрхэн рап уншдагаа гайхуулбал тэрээр чамайг хүний тоонд тооцохгүй, харин түүн дээр очоод ангайтал хөөмийдвөл, насан туршдаа чамайг санаж явахааас гадна магадгүй өдөр бүр заагаад өг гэж гуйх байх.
Би аялынхаа явцдаа өөртөө итгэлтэй байсны гол шалтгаан нь үндэснийхээ соёлыг муугүй дагаж, мөрдөж, хамгааалдаг байсанд юм.
Гэхдээ зөвхөн өөрийнхөө соёлыг мэдхээс гадна тэр хүний соёлтой хослуулах юм бол, тэгээд ….
Би болкон дээр ганцаараа гарч хэсэг зогслоо. Тэрхүү наран мандаж буй зүг миний эх орон байгаадаа, хэзээ нутагтаа очиж мөрөө гаргах болоо? гэсэн уйтгар бас төрлөө. Миний өмнө хүлээж буй тэр их зам намайг гэрээс минь улам бүр холдуулсаар.
Бид бүгд ядарсан байсан тул үүрээр явахаар боллоо. Манай хүн гэртээ зочин хүлээн авч жавараа арилгсандаа маш их баярлаж байлаа.
Орчлон хорвоод эн хүн шиг авьяастай, ухаантай хүмүүсд амьдрах маш хэцүү байдаг, ганцаардал бол наад зах нь.
Гэрээс нь бид гурав гарах үед тэрээр- манайд ирсэнд , чамд болон та хоёрт маш их баярлаа. гээд гар бариад байлаа. Яагаад ч юм нүдэнд нь нулимас цийлэгнээд байгаа санагдлаа.
Ингээд бид гарсны дараа, хаалгаа цоожилж, өөрийн ганцаардлын ертөнцдөө амьдралаа үргэлжлүүлэх байхдаа гэж бодлоо.
Гадаа гараад машинаа зогсоосныг хараад зогсолтгүй инээж гарлаа.
Энэ миний аялын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байсан бөгөөд, өөрийн зочилж үзсэн айлуудын тоогоор Монголдоо төдийгүй дэлхийн хүмүүсийн дотор дээгүүр байр эзлэх байх гэж бодож байгаа. Тиймээс эн талаар энэ тэмдэглээс эхлүүлж “Гудас Буйдан” гэдэг булан бас нээж байгаа юм.
Би аялж байх явцдаа зарим үед бас үүншиг ганцаардлыг мэдэрдэг байсан тул, тухайн хүний харцнаас өөрийгөө олж харсан юм.
Миний ойлгосноор, эхнэр нь салаад явсан харин хүү нь гадаадад сурч амьдардаг юмшиг байна лээ. Тэрээр хүүдээ маш их хайртай байгаа нь ярианаас нь мэдрэгдэж байсан.
-Би ганцаардаж байна, над дээр ирээч! гэж хүүгээ гуйх боломж байгаа байх, гэхдээ өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлхийн тулд хүүгийнхээ ирээдүйг харлуулах хүсэл ямар эцэг эхэд байх билээ?
Миний дэлхийгээр тойрч явахдаа үзсэн хүмүүсийн амьдрал надад ямар нэгэн хичээл заагаад байгаа мэт санагддаг болсон.
Тэр өдөр уулзсан ахмад насны ганц биэ хүн – Золоо, чи хэзээ ч ганцаардаж болохгүй шүү! Аялаа дуусгаад хайртай хүнтэй, амьдралдаа чухал хүнтэй болохгүй бол ийм ирээдүй хүлээж байна шүү! гэсэн бодол төрүүлсэн юм.
Гэхдээ би бас Монголд төрсөндөө маш их баяртай байдаг, бид Европ болон бусад улсууд шиг ахмад насны хүнээ ганцаардуулж, хөгшжүүдийн сувилалд орхилгүй, гэртээ авч ач гучтайн өдөр бүр холбож. Шинэ үеийнхэндээ өвөг дэээдсийн соёлыг уламжилуулж үлдээхийг хичээдэг соёлтой юм шүүдээ.
Эцэг Эхтэйгээ уулзаагүй хэдэн жил өнгөөрсөн тийм хүмүүсийг хараад – Манай уламжлалт цагаан сар, Монголчуудыг ахмад үетэйгээ уулзах боломжыг нь нээж, харин хөгшид мань залуу үе үр удмаа харж амьдралын гэрэл гэгээ мэдрүүлдэг тийм сайхан баяр юмдаа гэж боддог.
Манай аав ээж залуу байсан бөгөөд, боловсрол сургуульдаа явж байх үедээ би байнга эмээ өвөө нар дээрээ өнждөг байсан. Үүний ачаар Монгол хүн байх ямар ач холбогдолтой, Монголын соёл гэж юу вэ, түүх соёлоо хэрхэн хамгаалах тэгээд хамгийн гол нь биэ биэнээ хайрлах тэрхүү ухааныг эмээ өвөө нараасаа авч үлдсэн юм.
Өнөөдрийн шинэ үеийн ийм замбраагүй байдлын гол шалтгаан нь Ахмад үеээ залуу үетэйгээ холбодог гүүрээ шатаасан тул, өнөөгийн хүүхдүүд компьютэр, кино яриад явна уу гэхээс үлгэр домог сонсож, биэ биэнээ хүндэл гэсэн үлгэрийн цаагуураа байдаг далд утгийг ойлгохгүй байгаа юм шүүдээ! Гол багш нь ВИДЭО! хүүхдээ юу үзэх дуртайг нь хараад, ямар хүн болох гээд байгааг нь ойлгопж болно шүү.
Нөгөөтэйгөөр Эдийн засгийн болон Улс төрийн хямралаас болж маш олон гэр бүлүүд сарниж. Мянга мянган хүүхдүүд өөрийн эцэг эх, эмэээ өвөө дээрээ өсч чадахгүй байгаа юм.
Миний бичлэгүүдээрээ би тухайн мэдрэмжүүдээ бүрэн илэрхийлэх боломжгүй ч миний тэмдэглүүдийг тогтмол уншдаг хүмүүс хэрхэн төсөөлөхөө мэддэг болсон байх.
Би аялынхаа туршид өөрийн сэтгэлдээ итгэж явах нь маш чухлыг ойлгосон юм. Хэрвээ тэрхүү клубт их зан гаргаад, гэртээ урисан сайхан сэтгэлтэй хүний урилгийг хүлээж аваагүйсан бол миний амьдралд ямар их зүйл суралгүй дутуу орхих байсан юм бээ! гэдгийг ойлгодог.
Амьдрал хэцүү байгаа ч Монголчууд бид биэ биэнээ ойлгохыг хичээсэн хэвээрээ үлдэцгээй!
ДУРСАМЖ
БАГИЙН ГЭР гэдэг нь хуучин амьдарч байсан гэрийг би тэгэж нэрлий гэж бодсон юм. Маш олон дурсамжтай. Би гэрийнхээ шинчлэгч байсан юм .
90 оноос хойш юм үзэж нүд тайлсан шинэ үеийн залуу, гэртээ өөрчлөлт шинчлэлт хийж байгаа гээд хамаг хуучны эд зүйлээ цэвэрлэж, аавын болон Монголын түүхэн ач холбогдолтой байсан номнуудаас хүртэл ангжирсан юм. Гэрт буй нэг ширхэг хадаас ч хүртэл ямарваа нэгэн түүхийг агуулж байдаг юм шүүдээ.
Тухайн үед би – Ааваа! шинэ үе ирчихээд байхад энэ хуучны комунизмийн онол, энээ тэрээ номнуудыг хэн ч уншихгүйштээ, шаал худлаа юм! гэж Улсын түүхийн ач холбогдлыг хүндэлж хамгаалдаг хүнд итгүүлсэн байгаа юм даа. Комунизмийн онолын номнуудыг хадгалахын ач холбогдол гэвэл бидний дарааагийн буюу комунизмийн үед амьдарч үзээгүй үеийн хүмүүс 20 дугаар зууны Монголчууд 70 гаруй жил юуны тухай бодож, ямар үзэл баримтлалд итгэдэг байсныг илэрхийлэх юм шүүдээ!
Өнөөдрийн бид тэгээд өнгөрөн, харин 100 гаад жилийн дараа амьдрах хүмүүс социализм гэж энэ улсад байж, тэд ингэж амьдардаг байсан байна гэхээр дүгнэлтийг эдгээр онолын болон түүхэн номнуудаас хийнэ биздээ.
Би өдөр бүр алдаа хийснээ боддог. 90 оноос хойш ард түмний хийсэн алдаа зөндөө, гэхдээ тэр бүхэн над шиг хүн бүрийн хийсэн алдаануудын нийлбэр шүүдээ.
30 аад онд, хуучны бүдүүлгийг хална гэж уриалж боловсролгүй хүмүүс түүхэн бааримт судар, байгуламжуудаа галд өргөсөн. Өнөөдөр гадаадад улсын архиваас олдсон гадаад хэл дээр бичлэгээс түүхээ сэргээж байгаа төөрсөн улс шүүдээ. Нэгэн италийн тухайн үед бичсэн бичлэг бүхэл бүтэл улсын түүхийг тодорхойлж байдаг. Гэтэл Глобал бодлог явуулж байсан үндэстний өнөөгийн ард түмэн нь өөрийнхөө түүхээ мэдхээс ч дургүй хүрч Монгол гэж хэлэхээс ичиж байдаг. Бид хэзээ болтол шинэ үе ирээд хуучинаа шатаагаад байх юм бэ? Одооноос хадгалж хамгаалж эхэлцгээе.
Өнөөдрийн миний гэр гэдэг бараг дурсамжтай зүйлгүй Монголын болон дэлхийн сая сая айлуудаас ялгархааргүй тийм болсон н миний буруу байсан юм.
Харин энэ ах шиг, хамаг үнэт зүйлсээ хадгалах нь ямар чухал юм бэ гэдгийг миний алдаа давтах гэж буй бусаддаа анхааруулмаар байна.
Ийм тавилга моодонд орж байна гэх бус, энэ тавилга миний түүхтэй холбоотой гэж сэтгэцгээе. Манай нэг эгчийнд эмээгийн уудалж чихэр гаргаж өгдөг авдар одоог хүртэл байгаа. Түүх дурсамжаа хамгаалж, түүхээ аварцгаая.
December 3, 2008
| 3,171 Үзсэн 































![[image]](http://img263.imageshack.us/img263/4241/skanuj0001hz7lv3.jpg)

Horaayy..there are 22 comment(s) for me so far ;)
Amai’s trip through Africa.
sain uu shine odrin mend.End bichsen bichleg uneheer setgeld hurlee.Unuugiin mgl.chuud heterhii globalchlald awtaad uursdiinhuu hen ni hen be gedgiig ch martchihaj.Tuuhee medehgui hun oid tuuesun sarmagchin adil gesen ug bdag.Ertnees urgiin bichigees awahuulaad l hunii udam sudriig sudalj meddeg bsan ulamjlal aldagdaad bna.Ene mongol ulsiin tisgaar togtnol tsaashilaad tsewer mgl hun gedeg oilgolt saaraltahad hurch bna.Bi tiim ch undeserhsg uzeltei hun bish l dee gehdee nudnii umnu iim zuil bolood bna shuu dee.Neg jishee helehed minii 10 jiliin 1 angid surch bsan ineej ch hereldej ch yawsan neg huuhed hyatad owootei bsaniig ni hed honogiin omno l medlee.Ene mayagaar bidnii ergen toirond iim l humuus bna shuu dee.haramsaltai
amaidaa amjilt husiy.Tsaashid yu tohioldoh bol gehees tesch yadaj bna.Yaagaad ch yum chinii bichsen bichleguud setgel zurh unertsen saihan bichleguud bolson bna shuu.Tom Amjilt
Гайхамшигтай хүн байна. Нүдэнд төсөөлөгдөж байна. Сайхан ч гэртэй хүн байна. Хөөрхий хааяа ч гэсэн хүмүүстэй сэтгэлээ хуваалцмаар санагддаг байлгүйдээ.
Tanii tsaashdiin zorison buhen chin saadgui baih bolohoor ulam saihan uhaaral medruulsen bichleguudiig tani huleej baina. Amjilt.
Hoorhiidoo iim gantsaardal dund amidrah yamar hetsuu bol, neg udur ch gesen mani hunii gantsaardaliig martagnuulj saihan setgegdel uldeej chadsan chamd ter hunii umnoos bayarlah shig l bolloo sht, hehe, ih nudend dulaahan gem horgui neg tiim naiv-nii gej yaridagdaa tiiim hun shig haradaad baina,
yutai ch aylal chin chamaas hedii chinee ih zorig tewcheer, teswer hatuujil shaardana ter chineegeeree chamd erguuleed amidraliin ih surguulias haramgui hairlaj, medleg medeelel, surgamj, turshlagiig ugch baigaa gedgiig chi ooroo sain medej baigaa baihaa. niitluuliiid chin unshdag mani met n ch gsn ter buhnees chn huwaaltsaj baigaadaa ih bayartai baidag daa, bas chamd bayarlaj baidagiig chi medeh biz,
za tegeed aylaad baij dee zaluu mini, odoo africa-d bsan shg heden doloo honogoor unshigch bidnee orhiod alga bolchihgui bolson gej oilgoj baigaa, za tegeed az yerooydoo, daraagiin niitleliig chn huleeye
Ene sedev deer chamtai tustei uzel bodoltoi yavdag.Neeree l manai zaluuchuud, shine ue uuriin gesen yum ,tuuh soyol yamar chuhal ve gedegiig sain mederdeggui yum shig sanagdsan.Teriig bi mongold garch bui shine klip zaluuchuudiin uzej bgaa kino ene terees haraad l humuusiin yarianaas sonsoj uzej bas haramsah setgel turdug.Ter suuliin ueiin zarim hamtlag duuchdiin klipiig uzeed oi gutah ch yumuu shoolmoor yumuu sanagdah tohioldol bii.
Mongol hun Amerikiin haruudiig tas duuraigaad l, esvel neeh uchirgui tansag baishin mashiniig gaihuulaad l,ter bol zuvhun tv geer gardagch bas yag amidral deer tegj hund zuvhun gadnaasaa haragdah gej amidardag olon mongolchuud bna.Ineedtei jujig togoloj amidraad bgaa yum shig gej manai naizuud yaridag yum.Helberdej amidardag geh yumuu daa.
mongoldoo bainga amidarch bdag humuus mongol gesen ontslogiig baga mederch bdag yum shigee.Teriig bi uur deeree ch bas harj blaa.Bi gereesee garaad l mongoliin saihan buhniig urid ni nadad neeh sonin goyo sanagddaggui bsan buhniig olj medersen.Urtiin duunii saihniig,er ni tegeed ih yumiig olj harj oilgoj uuruu uurtuu tungaan bodoj bdag.Urid ni baruunii duug sonsood zarim durtai duugaa dahin dahin davtaj sonsood l buh hugjimiin neg negeer ni yalgaj sonsoh gej hicheegeed l tegeed l yostoi chinii heldegeer ugiig ni oilgohgui yum baij barag ter tsomgiin duunuudiig bugdiig tseejilchihsen dagaj duulaad l aav eejee nervtuuldeg bsan.Ene ch gesen gehdee muu zuil bish bsan l daa.Zarim zuiliig hun mash urt hugatsaanii turshid oilgoj mederdeg.Er tegeed nud chini neelttei bol hun nasaaraa lbaigaa bsan buh orchinoosoo suraltsaj bdag gej unen yum shig bna lee.Gehdee nud ni neelttei bol shuu…Ugaasaa neg chigeer bas hardag humuus bna.Ted ch tegeed 1 chigee barimtalsaar bgaad l duusdag…
Za tegeed amjilt huseye!!!
Chinii bichleguudiig bainga unshdag shuu!!!
Neeree ene hamgiin ehnii zurgiig haraad bsan chini ene hun yamar goyo gereltsen nudtei hun be..te
http://www.origo.mn zavtai uedee ene saitruu orj bgarai. mongoliinn tuuhiin zarim dursgaluudiig bichsen mon sonirholtoi tuuhin niitleluud bdag yum bn.
ihenh tohioldold minii ireedui nadad dandaa iim gantsaarmal bgaagaar tosoologddog shdee, gehdee hamgiin sonin ni bi iim ireeduigees aidaggui
haraad bhad hun hiij bgaa buteej sudlaj bgaa ajil deeree het ih anhaaral handuulj, tuundee hamag setgeleeree zutgeed ireheer huviin amidral gej neg zuil aldagddag shdee, ene hunii huvid magadgui togs gemeer ajilaa hiideg bsn biz, Amai ch ch gsn ene chigeeree 10 jil aylah um bol yuug ch aldaj boloh shu de, ergej ochloo gehed chamtai setgel sanaa niitseh hun oldoh boluu? chi heterhii ihiig uzsen harsan, biyeeree tuulsan, umand handah handlaga chin shal oor bolson bgaa, her bargiin oor hun chamtai zohitsoh bolov uu?
hehe zaza demii um bichih shig bolloo, sorry shooo
uridnii haluun spain gedeg bichleg chine neg ih taalagdaagui. harin ene bichleg chine yostoi yanztai bolj. ter america hund hip hop uglej uzuuldeg ene ter bol yag unen.
Энэ ч сонирхолтой нийтлэл байна, дараа нь яах бол гэж уншсаар таарлаа, иймэрхүү гадны айлд зочилох сонин байдаг юм. Гэртээ найзуудаа уриад жаз хөгжмийн аянд жаал буу халж суумаар санагдчлаа хэхэь баярлалаа Амай
sonirholtoi huntei taarch ter oroinoos ih yum mederch absand chini olzuurhlaa.zobhon chi ch bish, bi ch bas chinii bichlegees ih zuil mederlee. bayarlalaa. Good Luck, Amai! gehdee ene hun shig amidralaa buu gantsaarduulaarai gej zahimaar sanagdlaa.
Uneheer nudniih ni ungu ih sonin ungu baina shu
nadaa ene hun neg yumaaraa uneheer taalagdaj bnaa. ene olon jil hedii tegj ih gancaardsan bailaa ch ooriihoo amidraliig eroosoo oorchloogui bugdii n hamgaalaad uldcen bna shdee. Busad hunii shuumjlehees ch yumuu gancaardhaas aigaad durtai zuilee hurtel durgui gej orhij bsn zuils nadad zondoo baidag, heterhii busdad taalagdah gej hicheedeg minii hajuud ene hun hamaagui az jargaltai bnashdee. Minii bodloor hun ooroo oortoo zov gesnee hiij tuuniihee toloo temceh heregtei. Hogjimoo togloh uedee uneheer jargaltai bdg ch yum biluu,unendee amidral gedeg bol hooson mon chanartai shuu dee. onoodor bi neg yum zuil hudaldaj avhiig husne minii husseneer bolbol ahiad l nogoog husne. Harin ter husel hezee ch duusahgui bielehgui tiim orgiliin toloo temuulbel amidral utga uchirtai bno gej bi boddog, zugeer harad gunigtai blaa ch dotroo bas l moroodoj suugaa ch yum biluu hen medlee dee.
sain uu Amai. Ayan zam ulziitei yu. Ene bichleg ih taalagdlaa. tegeed hamgiin ih taalagdsan heseg ni hynii amidrald chuhal zyil boloh hairtai hyn. “Аялаа дуусгаад хайртай хүнтэй, амьдралдаа чухал хүнтэй болохгүй бол ийм ирээдүй хүлээж байна шүү! “tiimee ene yg bol mash chuhal manai zaluuchuud ene ygiig sain oilgoj amidralaa zuv ehleesee gej bodoj bn. Za tegeed Zaluusdaa uurs uursdiihuu hysej bui az jargaliig olj avahiig hysen eyruuey!
hi amai bi chinii blogiig unshdagbolood 2 jil garui bolj bna. gehdee 1 ch udaa setgegdel uldeegeegeui.uuchlaarai chinii bichlegees ih zuiliig bodoj uhaaral avdag shuu. amjilt
ailaas gardag hesgiig unshaad nudnees nulimas garch bna. neeree hvmvvsiin medremj uur uur baidag baihaa hehe bi hugjimiin medremjtei hvmvvs shig hugjimiig oilgoj mederch chaddagvi yum bna. haaya bi yamar hugjimund dartai yum bol gej boddogoo. magadgvi minii haraanii medremj arai deer bha. bi ballet, zuragnd durtai gehde bas durtai gej helehed ichmeer. neg l udaa luwriin muziin zarim vzmeriig vzej bsan. bas monegiin vzesgelen gartsan vzeh yumsan geed amjaagvi. bi realist zurgaas ilvv orchin veiin zurgiin vzesgelng zuraachin medremjiiig mederch gantsaaraa vzeh yumsan gej dandaa bodog yum bna yaagaad vzdeggvi yum boloo. bas baga baihdaa orosiin balletiig tv-r vzeed nvdnees nulimas garch yamar gaihamshigtai yum be gej bodoj bsan hernee odoo boltol theatert vzeegvi bga. ingeed bodson chini bi uuriinhuu tuluu yu ch hiigeegvi yum bna shdee! amai zoriglood delhiig toirch bhad bi gereesee garaad vzesgelen oroh tiim hetsvv gej vv? ene sedewiig unshaad uuriin durtai hernee hiigeegvi zvilee hiih yostoigoo oilgoloo. neeree bi morin huur sonsoh durtai yum bna barag l mederdeg.
gantsaardal min yavchuul bi yaanaa daa… gaihamshig tai udesh bj dee!! bi buuur gancaardchihlaa baiz..
hi amaid amjilt hvsie gantsaardal aimar yum bnalee bi tani shig delhiig toiroogvi l dee zvgeer lvvrgewchind heregtei zvilsee hiigeed awtobusnd suugaad darhan ywasan yum ochood buudald yumaa oruulj tawichaad garch darhniig sonirhson yum anh udaa ochij bga mine ter yum l daa darkhan taalagdsaan mash ih gvvr burhantai hushuu parj ene ter gd l daanch oroi bolsonchin bi aimshigtai gantsaardaj ehelsen ugluu n garsan geree vdesh n sanana gej hen tusuuluh we dee ter shunu nadad ih yumiig oilguulsaan hvn hezeech gantsaraa amidarch chaddaggvi yum bna gedgees ehlvvleed ih l zviliig oilgoj awsan tehdee margash bi ene gantsaardlaas angijrahiin tuld bi taxind suugaad darhanii neg suvilalruu ywasan hehe tegd bi narsan oitoi goe gazar ochij uuriiguu shan amraasan daa zunii sxan dursamj vldeesen durlaltai ch uchirsan ene bvhnees amidraliin hamt tuulah hvn bolgonii hvsch temvvldeg amidraliin sxan hani zaawal bh heregtei gedgiig ene nasandaa martahaargvigeer oilgoj awsan yumdaa tm bolohoor ta ih orondoo ireed sxan bvsgvitee uchirch az jargaltai amidraarai bi ch gsn tegnee amjilt hvsie nadad bas az hvseerei tegd never never give up
bi chamaas neg zuiliig lavlaj asuumaarl bn….bi uneheer chihevchee chiheed uurgevchee uureed chihendee sonsogdoh hugjimuur horvoogiin baigaliig buh zuils buh hooson yrtuntsuus tasraad hun gedeg amitnii hamgiin egel hamgiin saihan buhentee taniltsaj yvmaar bn..zarimdaa bi yg yu hiigeed bgaan bol gej bodoh ymaa..en setgel hudluluur handaj bui ugs bish uneheer minii muruudul.zaaza gol asuumaar bgaa zuilee asuuy.chi endees garahdaa her ih zuiliig amjuulj tegeed odoo bi aylah bolloo gedeg erhee uurtuu yaj ugsun be..bi ih olon zuils hiij buteesnii daraa geedl..esuul bi hundruuleed bgaa ym bolov uu
ene bichlegiig unshaad yag l chamtai tsug ayalaad ene ailaar orood garsan yum shig medremj turluu. yalanguya chinii bichleguud deer gardag ug usgiin zarim neg aldaa… geed l… ene buhen chamaig tugs bolgoj bgaa yum shig nadad sanagddag. herev yamar ch aldaagui, tugs nairuulgatai bichleg tavibal magadgui bi unshihaa zogsooh baih. chamaar baharhsaar l…
maggy