2008 оны 12 сарын 02 Мороко улсын Касабланка хот
Өнөөдөр би сууж байгаад яагаад ч юм хуучин амьдрал, уран бүтээлээ санаж эхэллээ. Уран бүтээл ч хүн насан туршдаа уран бүтээлчээрээ үлддэг гэж би өмнө сонсож байсан.

2005 онд дэлхийг тойрхоор гарч байхдаа студи, хуучны хэрэглэж байсан бүх зүйлээ зарахыг нь зараад, тараахыг нь тараасан юм. Учир нь хэрвээ дэлхийиг тойрч байх явцдаа гутраад гэртээ харихыг хүсвэл – Буцах газар үгүй шүү! гэж санаж байхаар.

Тухайн үед уран бүтээлээ орхиод, буцаж ирээд дахин хийж эхлэн гэж бодож байсан ч, энэ удаан замын турш хөгжимөө эхлэх ямарч боломж гарсангүй. сайн компьютер хөгжмийн төхөөрөмжөөс эхсүүлээд.

Нөгөөтэйгөөр зам ийм урт гэж төсөөлсөнгүй.

Надтай таарсан хүмүүс миний уран бүтээлүүдийг асуудаг ч, үнэндээ би оюун санаагаа цэвэрлэх гээд юу ч биедээ авч яваагүй юм. Гагцхүү хааяа хуучин мэрэгжлээ санах үед харж суухаар “Би Хэн Бэ” цомгынхоо CD -ний нүүр зургийг цүнхээ хийсэн юм.

Хааяа түүнийгээ харж суух үнэхээр сайхан байдаг. Монголд Электро урсгалыг хөгжүүлэх гэж ажиллаж байсан, бусад холбоотонгуудыг нэгтгэж шинэ шинэ зүйл байнга сэдэж байсан гээд л.

Өнөөдөр өөрийнхөө блогдоо Миний уран бутээл гэдэг хэсэг нээгээд бага багаар бүтээлүүдээ тавихаар шийдлээ.

Амай гэж хүмүүс сонсоод, хааяа хараад байдаг ч яг юу хийдэг залуу вэ? юу хийж байсан юм болоо гэсэн ойлголтыг илүү сайн хүргэхээр шийдлээ.

Ийнхүү энэ булангийн анхны хэсэгт “Алтан Гадас” гэдэг өвөрмөц бүтээлээ тавилаа. “Би Хэн Бэ” цомгийн хоёр дахь хөгжим “Алтан Гадас”-аараа бидэнд итгэл найдвар байгаа юм шүү!

Бидний ирээдуй 2032 оны үед яг ийм болдоггүй юмаа гэхэд сайн мууг ойлгож ухаарсан, хөгжилтэй улс болно шүү! Гэж анхааруулсан юм.

1981 оний 3 сарийн 22 ний өдрийн Улаанбаатарын цагаар 22:59 -д Зөвлөлт Монголын хамтарсан “Союз 39″ сансарын хөлөг газраас хөөрсөн түүх, Монголын хэдэн үерээ ярих бахархал болсон юм шүүдээ.

Хоцрогдсон нүүдэлчин гээж яриад байсан соёл дэлхийн олон орноос түрүүлж сансар огторгуйг судлаж, Монгол хүний нүдээр огторгуйн талаар сэтгэгдлээ хуваалцах боломж нээгдсэн юм. Миний дэлхийг тойрч буй аялал энэ нислэгтэй харицуулашгүй жижиг зүйл. Гэхдээ болдогсон бол Гүррагчаагуайн тухайн үед төрж байсан сэтгэгдэл, бие сэтгэлийн мэдрэмжүүдийн талаар ярилцлага олж унших юмсан. 00 өрөөнд орж бие засахад ямар бэрхшээл байсан гээд, яриад байх зүйл зөндөө шүүдээ. Би дэлхийн улс орнуудаар аялхдаа технилогийн музейг үзэж, юуны түрүүнд сансарын хөлгийг сонирохдог юм.

Би бага цэцэрлэгт байхаасаа сансарын нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа.

Шөнө хээр хонож буй үед тэнгэр одод руу ширтэн- Би тэндээс ирсэндээ! гэж бодогдох үе ч байсан. Хил хязгааргүй харанхуй огторгуйд гялалзаж буй сая сая оддын дунд өөр амьд биет байгаа гэдэгт өнөөг хүртэл итгэсэн хэвээр байгаа.

Гагцхүү машинд удаан суухаад дотор муухай оргидог нь миний сансарын нисгэгч болох бодлыг орхиход хүргэсэн юм.

Ж. Гуррагчаа нь тухайн үеийн болон өнөө ирээдүйн олон залуусын мөрөөдөж байсан, мөрөөддөг зүйлийг хийсэн тул, би хувиьаа Ж. Гуррагчаагуайг хүндэлж явдаг юм. Хүмүүс намайг дэлхийгээр тойрч яваа сая сая хүнээс азтай гэж бичиж байсан ч, сансарт хэдэн хүн ниссэн тоог харахад, тэр хүмүүсийн нэг нь бидэнтэй хамт амьдарч байна шүүдээ! Тэр хүн л азтай байхаа.

Өмнө санаандгүй интэрнет хисч явахдаа энэ өдрийн талаархи түүхэн мэдээллүүд олоод блог дээрээ тависан ч, хүмүүс орос хэл ойлгоогүй эсвэл нээх чухал гэж бодоогүй байх. Дахин нэг уншаараа!

http://www.amai.mn/arhives/158

Уг орос хэл дээрхь тэмдэглэлийг Монголынхоо залуус төрлөх хэлээр орчуулж өгч туслах хүн байвал маш хэрэгтэй байна. Олон зуун хүний төлөө цөөхөн гардаг цаг заваа зарцуулахад харамсах зүйлгүй шүүдээ!

Алтан гадас видеог хийх тухай би бодож байсан ч, манайд тэгтлээ сайн компьютер эффэкт хөгжөөгүй, бас видео бичлэг хийх сансрын станц гэж байхгүй тул, хамгийн энгийн зургийг ашиглахаар болсон юм.

Найз Граффитчин Амгаад энэ саналыг хэлээд ажлаа эхлүүлсэн ч ажлын зай заваар удсаар байгаад бараг жил гаруй болсон юм.

Амгаа! миний энэ дуу хүмүүсд дүрс хэлбэрээр хүрэхэд чиний хөдөлмөр их байгаа юм шүү! чамд маш их баярлалаа!

http://www.amgalans.com/?page_id=10 энэ холбоос миний маш сайн найз Амгаагийн блог юм. Монголд авьяастай залуус дуурэн байгаа шүү! гагцхүү ойлгодог дэмждэг хүмүүс л хэрэгтэй байна.

Энэхүү клипийг анзаарвал, зургууд тус бүрдээ нэг Лер үүсгэж байгаа шүүдээ! тэгээд түүнийг нааш цааш хөдөлгөх гээд тухай үеийн техникийн бололцоо хэцүү байсан,Жоохон уншиж байгаад гацчихана. Тухайн үед өөрийн уран бүтээлээ өөрийн студи дээрээ хийж бас видео дезайнаахүнээс царай алдалгүй чөлөөтэйгээр хийдэг цорийн ганц студи байсан байх.

Харин одоо аяллын 3 жилийн дараа жирийн айлд байгаа компьютер дээр хийх боломжтой болсон байна шүүдээ, бас Монгол маш олон уран бүтээлчид өөрийн студи, продкашнуудтай болж, ажлын бүтээлийн чанар эрс дээшилсэн байгаа харагдаж байна.

Манай залуус хий, гадуур лааз өшиглөж, хэрэгтэй хэрэггүй зүйлийн талаар орцны үүдэнд ярьж суухаар, хун бүр сонирохсон зүйлээ суралцаж хийхийг оролдвол үр дүнд ямар болох нь миний ажлуудаас харагдаж байгаа байх.

За ингээд, сүүлд дууны эх хувийг бас блог дээрээ үнэгүй татаж болохоор байрлуулнаа. Би уран бүтээлийг мөнгөний төлөө хийдэггүй байсныг та бүхэн мэддэг болов уу?

9х 9-ийн 81 он шүүдээ! Монголын бүх түүх соёл энэхүү тооны нууцанд оршидог гэж би их итгэдэг.

1206 он гэдэг бол, 6+6 6

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Ойрдоо таны уран бүтээлийг сонсоогүй удаж. Тэгээд энэ Алтан Гадас-ыг сонссон чинь та яваад удаагүй юм шиг санагдаад байх юм.

Pearle Deppsu wrote on 2008/12/02 - 10:30
#2

1206=1+2+0+6=9 гэж би боддог.

Амгаа (Анз, А-нян) шиг авьяас чадвартай, идэвх чармайлттай хүн одоо ч бараг л алга шиг байна. Байсан ч ямар нэгэн том компанид зоос мөнгө хараад өөрийн бус өрөөлийн юмыг хийдэг хүмүүс л байх шиг байна.

Би хааяа боддог юм. Хэрвээ Амай Дэлхийг тойрч яваагүй монголдоо байсан бол хэр их зүйл хийх байсан бол гэж…

Үнэхээр электро хөгжмийг монголд нэвтрүүлж, монгол үнэр ханхалсан электроник хэмнэлт дуунууд хийж байсныг бодохоор одоо ч гайхмаар… Өчнөөн олон залуус шинэ шинэ дуу хийж байгаа ч, гадна дотны дуугаралтууд л сонсогдоно уу гэхээс Амайгийн бүтээлүүд шиг хүний сэтгэлийн дотоод өнгө аяс, залуусын амьдралыг харуулсан, монгол үнэр ханхалсан дуунууд нэг л гарахгүй байна. Монголын хөгжмийн хөгжилд бас л дутагдаж байх шиг л байна даа… Одоо хичнээн сайхан програм (Cubase, Reason, Ableton…)байлаа ч Амай-ыг FruityLoops дээх л хийдэг байсныг нь бодохоор одоо үеийг бодоод гутармаар…

Хэдийгээр би жаахан байсан ч Амай, Амгаа, Дайн ба Энх, OG гээд л тэр нэгэн үед эргэж очих юмсан…

Хайртай wrote on 2008/12/02 - 18:47
#3

Sain uu Amai. Ene clipiig sain sanaj bna. Chamd BAYARLALAA…

nergui wrote on 2008/12/02 - 21:35
#4

uzeegui video bn, ih belegsheej hiisen video bn shu, hen medehev ugui geh gazargui shde te, dahin sansart niseh ch um biluu, hogjim g ni sonsood ter uyiin laser land sanagdaj bn hehe, amai n hiisen uran buteeluud ih shineleg goy sanaagaar hiigdsen sain buteeluud bdg shu

alchemist wrote on 2008/12/03 - 00:07
#5

Сайн явж байна уу, Амай.
Алтан гадас, Тушаал ёсоор гүйцэтгэе, Шарталт, Хөшөө, Суман дэлт … гоё шүү! Баярлалаа, аялалд чинь сайн бүхнийг хүсье.
Мөн “Хайртай”-д: Баярлалаа.

amgalan.s wrote on 2008/12/03 - 11:49
#6

Зүгээрдээ… Уран бүтээлд чинь амжилт хүсье Амгалан.С!

Хайртай wrote on 2008/12/03 - 15:14
#7

Bi chamd hairtai gedeg buteel uneheer goy .

Batbayar wrote on 2008/12/03 - 19:09
#8

Hairtai geh hun bas helsen bna l daa. Gehdee gadnii beat duugaaralt sonsogdood baina gedeg tal deer bol ugui shuudee. Mongol hunii garaar oyun sanaagaar butsen buteeliig bas ingej helj bolohgui . Electro geheeree yamar neg yumand barigdsan tuilshirsan ursgal gej oilgoj bolohgui bolvuu ! .Urgeljiin neg hemnel duugaltaar yum saihan bolohgui shuudee.FL/Cubase/Reason/Ableton geh programm softuudiig odoog hurtel ashiglaad bgag bas buruutgaj bolohgui . Alivaa yum ehlehdee 0-eegee ehledeg shuudee .Terend gutraad baih yum bhgui . Ali boloh hogjuuleh geed uram zorigtoi . husel temuuleltei yum hiigeed baigaa zaluusaa ingej heleh bish harin ch urmiin ugeer ch bolvuu zorig hairlah saihan bishuu sain ch bai muu ch bai .Amai ah mongoldoo produceree hiiseer baisan bol medeej mongoliin electro hogjmiin hogjil oor l baina . Anh mongold olond hurgesen hun yum boluu gej boddiin .Gevch zarim neg project . ulsuud ankh oruulj irsen geed bdgt ni uur hurdegldee. Taniig ergej ireed urgeljluulen hiigeesei gej boddog . Mongol tuurgatan. mandan badrag .

Batbayar wrote on 2008/12/03 - 19:30
#9

Buteeluudee bidendee hurgeheer shiidsend chini ih bayarlaj bna shu . Tanii buteeluudiig tesen yadan huleej blaashd :P

Batbayar wrote on 2008/12/03 - 19:33
#10

Haramsaltai ni bi eh nutgaasaa olon jil hol baigaa bolohoor uneheer Amaigiin uran buteeliig medehgui jum aa. Odoo tsag gargaj duu clip-uudiig ni olj sonsoy oo.

Mongoljin wrote on 2008/12/04 - 05:09
#11

1 hun uran buteelchees urlag gej yu boloh tuhai asuujee! hamgiin engiineer tailbarlaj ogohiig hussen bna. Uran buteelch ter hund urlagiin tuhai hariulahdaa: uch yarilgui chih ruu ni oirtoj bgaad changaas changa 1 sain hashgiraad orhij! tegeel boloo.
ter hun bodohdoo: aan ene chini iim ikh erch huch iim ikh setgel hodlol bdag yum bna gej dotroo tosooljildee. Harin daraa ni oor hunii asuultand hariulahdaa: bas l zugeer 1 sain hashgirch, yagaad gevel anhnii hunees medsen zuilee ooriinhoo oilgosnoor tungaagaad harin ter hunii tailbarlasnaar oilguuljildee. yagaad gevel ehnii hun mundag Uran buteelch bj. 3 dahi hun ene hashgirahiig sonsood: dotroo urlag gedeg chini zugeer l changaas changa hashgirah yum bna, urlag hiiye gevel busdaas iluu changa hashgirchihval boloo gej bodjee! ingeel daraagiin hund bas hashgirch uzuulj. 5 dahi ni harin ene hashgiraag urlagiin 1 torol gej zarlaad ene torloor concert togloj ehleh bolj, uunees hoish hashgiraa torol urlagt nemegdsen bna.
Ene ni engiineer yumiig oilguulah gesen tom aldaa baij boloh uu?
Yum uie ulirch ongrohdoo ene jishee shig huvissan baij boloh uu?

tot wrote on 2008/12/12 - 02:34
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.