2008 оны 11 сарын 26 Спайн улсын нийслэл Мадрид 06:55.

Сайн байцгаана уу?

Миний хайрт Аав Ээж.Та хоёртоо аялалынхаа 50 дахь улс Спайнаас мэндчилж байна. Та хоёрын бие, эрүүл мэнд сайн байна уу? Эмээгийн бие гайгүй юу? Яаж шуу өвөлжиж байгаа болоо?

Өнөө өглөө маш эрт боссон тул энэхүү захиаг бичэхээр шийдлээ.Маш удаан хүсэн хүлээж байсан Европ тивийн Спайн улсдаа хөл тависан ч миний оюун санаа Африк тивдээ хэвээрээ байх шиг байна. 2 жил хагас гаруй амьдарсанаас ч юм уу, эсвэл тэнд маш их бэрхшээлүүдийг ганцаараа давж чадсанаас ч юм уу, магадгүй хүйтэн Европыг бодвол хүмүүс н илүү харилцаатайгаас ч байсан байж магад.

Африкын байгальд ямар ч хөндлөнгийн хүнгүй ганцаараа Монгол аялгуу аялж, хашгирч хүссэн газраа махаа зоогоод унтаж байсан тийм сайхан дурсамжууд өөр хаана дахин давтагдах болоо? Өдөр бүр яарсан даарсан, уурласан хүмүүсийг хараад миний эрх чөлөө яалтачгүй үгүйлэгдэж байна.

Миний хувцаслалт, байгаа байдал хотын нөхцлөөс хамаагүй хөндийрсөн тул миний хувьд ч гэсэн зарим нэг бэрхшээлүүд тулгарч байна. Хотын орчин үеийн залуу байсан юмсан.

Хэдийгээр хүмүүсийн амьдралын түвшин өндөр, цэвэрхэн тохижуулсан гудамж, түүхийн дурсгалт хотуудтай Спайн улсыг өөлөх утгагүй ч өвлийн эхэн сард ирснээс болоод би маш их даарч байна. +5 +10 градусыг даахааргүй бээрэг болсон байна шүү дээ! Яаж өмнө Монголд амьдраад, амьд үлдээд байсан юм. Гэхдээ энд цаг уурын хүйтнээс гадна хүмүүсийн хүйтэн сэтгэлд би дасч чадахгүй байх шиг байна. Африкт Монголтой төстэй таарсан хүмүүстэйгээ ярилцаж, гэрт нь уригдаж амьдралтай нь танилцаж болдог байсан бол энд хүнээс юм асуух гэхээр- Энэ юу гуйх гээд, эсвэл авах гээд байгаа юм болоо! Гэсэн шиг харц миний сэтгэлд мөс үүсгээд байх шиг.

Хааяа үүргэвчээ үүрээд метронд суухад үеийн хүмүүсийн харцыг та хоёр харсан ч болоосой.

Энд хэдэн жилийн өмнө мэтронд тэррорист ажилгаа болсон тул хүмүүс маш их айсан байна. Харин би яахав тэгээд Африк сэтгэлгээгээрээ.

Би мэдээгээр уншаад байхад Монголд дэлхийн эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлөөд байна уу? Харин би Африкт байхад ядуу улсуудад эдийн засгийн хямрал маш муугаар нөлөөлж байсан. Өндөр хөгжилтэй улсуудын хүмүүс машинаас эсвэл байшингаасаа татгалзаж байна гэж мэдээгээр гарж байсан бол Африкийн орнуудад хамгийн эхний хэрэгцээ болох хоол хүнсний үнийн өсөлтөөс болж хүмүүс зутарч байсан. Магадгүй Монголд бас адил байгаа байх л даа.

Бидний хүсэн хүлээж байсан АРДЧИЛАЛ , ЗАХ ЗЭЭЛ энэ юм байхдаа? Хүн амын 70 % нь өлсөж байгаа, гэтэл малын тоо 46 сая шүү дээ!

Миний сүүлд бичсэн ЗАХ ЗЭЭЛ гэдэг үгний алдааний талаар та хоёр юу гэж бодож байна?

90 оны үед ирж буй нийгмээ мэдээгүй байснаас болж ЗАХ буюу худалдаа наймаа, ЗЭЭЛ буюу зээл тусламж гэж нэр өгөөд тухайн нийгэмд амьдраад байна уу даа?

Хүн тухайн нийгмээ хараад, эсвэл ямар нийгэмд амьдармаар байгаагаас шалтгаалж нэр өгдөг биз дээ! Нийгмээрээ амьдардаг Социализмээс гараад ЗАХ ЗЭЭЛд орсон байдаг. Бид амьдарч буй нийгмээ өөрийн хүсэж буй нийгмийн нэрээр нэрлэвэл сайн үр дүн гарах болов уу?

Хурдацтай хөгжлийн нийгэм!

гээд нэрэлчихвэл ХУГЖИЛ гэдгийг юу гэж тайлбарлах нь асуудал болчихдог болов уу?

Хөгжил гэдэг нь сайхан барилга байшин, цэвэрхэн гудамж, сайн цалин биш гэдгийг би маш сайн ойлгосон. Хөгжил гэдэг тухайн нутагт амьдарч буй хүмүүсийн үндэсний соёл нийгмийн боловсролын түвшин юм байна. Боловсролтой иргэдтэй нийгэм баялагийг бүтээдэг юм байна Харин боловсролгүй нийгэм газрын баялгаа түшдэг юм байна.

Аав! саяхны мэдээн дээрээс Монгол улс ирэх жилийн төсвөөс төрийн зардлыг хасаж байна гээд Шинжлэх ухааны салбраас мөнгөө тацан байсан.

Манай шинжлэх ухаан угаасаа нээх их хөрөнгө зараад, төсөвд хүндрэл учруулаад баайдаггүй гэж би боддог.Маш бага төсвөөр ажилаа хийх гээд байдаг хүмүүсийг улам бүр хавчаад байх шиг. 90 оноос хойш хамаг эрдэмтэд сэхээтнүүдээ үнэхээр хог дээр хаясан нь 30 оны үед цааш нь харуулснаас ялгааагүй зүйл байхаа.

Намайг гарсанаас хойш эх оронд маань маш олон зүйлүүд өөрчлөгдөж буйг би мэдэрч байна, гэхдээ үнэтэй барилга байшин гэхээс илүү хүмүүсийн амьдрал харицаа, боловсрол илүү доройтож байх шиг. Бидний үеийн залуус хуучны хүчтэй боловсролын системийн шахалтаар бага зэргийн мэдлэгээ авч үлдэж байгаа ч, шинэ үеийхэн яана аа! Өмнөд Африкын Жоханнесбүрг хотыг гаднаас нь харахад маш өндөр хөгжилтэй, үзэсгэлэнтэй ч гудамжруу нь орохоос айдас төрмөөр. Тийм болох вий!

Сүүлд Аав таньтай яриад – Оюутнууд юм сурах хүсэлтэй байна уу? гэж асуух үед – Үгүй! залхуурч байна. гэж хариулах үед би нээх гайхахгүй. Тэр байдал миний үеэс замбараагаа алдсан. Хүн сурсаны үр дүнд сайн ажилд орж , амьдралаа сайжруулна гэсэн итгэл нь байхгүй бол зальтай танилтай, найраатай бол бүхнийг болно гэж манай томчууд ойлгуулсан шүү дээ!

Хэд хоногийн өмнө Барселонагийн гудамжаар оюутнуудын жагсаалыг харсан.Олон мянган оюутнууд засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүйцэж сургуулиа хаяад, гудамжинд жагсаж байсан. Тэр нь маш сонин. Яг л манай 7 сарын нэгэнтэй адил бөгөөд хаа сайгүй цагдаагийн хаалц тэрхүү цуглааныг урд хойноос нь зуу зуугаараа цагдаа нар харгалзаад л. Гэхдээ тэд хүмүүсийн жагсах эрхэнд халдахгүй зөвхөн дагаад, бас зарим жуулчны гудамжууд дээрээ өндөржүүлсэн хамгаалт тавьсан байсан. тэгээд тэрхүү жагсаал нь засгийн газар улсынхаа их сургуулиудыг хувьчлахын эсрэг байсан. Үүнийгээ тайлбарлахдаа – Бид хэрвээ Улсын их сургуулиудыг хувчлахыг зөвшөөрөх юм бол боловсролын чанар муудаж, сургуулын үнэ нэмэгдэж, Их Сургуулиудын хооронд зэрэглээнээс болж бага төлбөртэй сургуулиудын оютнууд ажил олох нь хэцүү болно! гээд яриад байсан.

-Та нар манай улсын түүхээс жишээ аваарай! гэж хэлмээр байсан.

Тэгээд хамгийн сонин нь залуус зөвлөлтийн алх хадууртай туг бариад комунизмын дуу хамтдаа дуулж байсан. Бид Комунизмийг муулаад Зах зээлийг сонготол, барууны орнууд эсэргээрээ Комунизмын давуу талуудыг авахыг хүсээд байдаг. Үнэхээр Социализмын үед оюутнууд хичээлээ хийгээд л, стипэндээ авдаг байж билээ, харин одоо авястай сурлагтай ч гэсэн сургалтын төлбөр дээр залуус үнэхээр хэцуу байгаа шүү!

Би их сургуулид сурч байхад, хэрвээ та багш биш, хэрвээ манай гэрт төрийн албан хаагч гэж байхгүйсэн бол төлбөрийн хувьд бас л бэрхшээлтэй байхсан!

Америк улс дэлхийн эдийн засгийн хямралаас болж засгийн газар нь байрны зээлийн төлбөрийг өөр дээрээ авж байгаа гэсэн, тэгэхээр ялгаагүй өмнө социализмын үед бүх өмч төрийх байсантай адил зүйл Америкт хүртэл болоод байх шиг.

Аав аа! та тэнхмийнхээ багш нартаа миний өмнөөс мэнд хүргээрэй! тэгээд миний багш нартай бас таарвал баярлалаа гэж миний өмнөөс дамжуулаарай! Тан шиг эх орныхоо сайн сайхан нь ард түмний боловсрол гэдэгт итгэдэг маш олон багш профессор, эрдэмтэд байгаа ч, тоо нь улам бүр цөөрсөөр байна.

Сүүлд ахтай ярьсан Америкын сонгууль, энэ тэрээ гээд. Тэгээд Обамагийн талаар Амэрикчуудын бодол бас сонин санагдсан. Африк тив тэр чигээрээ Обамаг дэмжиж байсан шүү! Хар арьст гээд. Харин манай байр суурь ямар байсан болоо? Обамагийн Хятадтай баримтлах бодлогыг уншсан уу? Сонирхолтой л байсан.

БОЛОВСРОЛ

Би анх Монголд ирээд кирилл, орос хэлнээс кирил Монгол хэл рүү шилжих гэж зовж байх үед дээрээс нь Монгол бичигт шилжих гээд бөөн будлиан болж билээ. Тэр үд манай Монгол бичгийн багш гэж маш боловсролтой сайн хүн байсан, харамсалтайн амьдралын эрхээр 30$ нь амьдралд хүрэлцээгүй тул тэгээд наймаа хийхээр болсон. Хаяа төв шуудангийн хажууд, эсвэл ялалтын буудал дээр хуучин ном зарж зогсдог байсан. Бодвол өөрийнхөө уншиж цуглуулсан номоо хоолны мөнгөөр сольж байгаа нь тэр байхдаа! Явахын өмнөхөн түүнийг архичин болсон байхыг харсан. Үнэхээр өрөвдөлтэй! Боловсрол шинжлэх ухаанд амьдралаа өгсөн хүн, чоны нийгэмд амьдарч чаддаггүй юм байна лээ.

Бид ингэж л сэхээтүүдээ устгасан сонин юм даа! гэж бодож билээ.

Сарын эцэст авсан цөөхөн цалингийхаа хэсгийг сонингийн захиалгад зарцуулж байсан санагдана. Өнөөдөр би хүмүүсдээ ярилцаж байхад, тэд миний мэдлэгийн эх үүсвэрийг гайхдаг. Мэдээж байх л даа байнга номны дунд хүүхэд насаа өнгрөөж, завтай байгаа аавынхаа өвөр дээр суухын тул үдшийн Оросын болон Монголын мэдээг ээлжлэн үзэж, Ганцаараа амьдарч байсан бол өдөр бүр хэзээч худалдаж авахааргүй сонин хэвлэлийг уншиж байсны үр дүн байх л даа.

Саяхан Барселонагийн Монгол айлд байх даа Монголын амьдралын талаар, Монголын ТВ мэдээ үзэж юу болж байгааг ойлгохыг хичээлээ.

Намайг явсанаас хойш сонгогдсон ерөнхий сайд С.Баярын талаар та юу гэж бодож байна? Ярилцлага, ТВ нэвтрүүлгийг нь үзсэн аргагүй Дипломат ч хүн харагдсан. Бас луйврын үед орсон элчин сайд хийж байсан тул бусдыгаа бодвол арай цэвэр мэт санагдсан. Түүний гадаадад дүрвэсэн энх цагийн ДҮРВЭГСДЭД бичсэн захиаг уншаад, амьдралын эрхээр гадагш явсан Монголчууддаа анх удаа анхаарал тавьж буй төрийн хүн байна гэсэн бодол төрсөн шүү. Мэдээж энэхүү захиаг өөрөө ганцаараа бичээгүй, цаан нь зөвлөхүүд байгаа ч, гэрээ санасан олон мянган Монголчуудын нүдэнд нулимас цийлэгнүүлсэн байх.Надад ч гэсэн тэрхүү захиа нь таалагдсан. Нэг өдөр блог дээрээ тавьна гэж бодож байна. Тухайн захиан дээр байгаа утга санаан дээр уншигчдынхаа бодлыг хуваалцъя.

Тэрхүү захиа нь Монголын өнөөдрийн түүхэн байдлын талаар ирээдүйн манай хойч үе дүгнэлт хийж болохоор маш чухал баримт болсон гэж бодож байна. Эх хувиас хэзээ нэгэн цагт хувилж авна аа.

ЭЭЖ

Бас Ээждээ баяарлалаа. Хоосноос хоол зохиох ухааныг та надад заасан юм шүү дээ. Богинхон хугцаанд хоолоо хийж идэх, эрүүл хооллох гээд, бас ялын явцдаа таны багаас зааж байсан Монголын соёл ухааныг би байнга дагаж байхыг хичээдэг Энэ нь намайг эцэс төгсгөлгүй замд бусадтай уусах, өөрийгөө гээж, Монголоо алдхаас хамгаалж байгаа юм шүү! Саяхан таны ярилцлагыг уншсан, маш даруухан бичсэн байна лээ, Гэхдээ таны хүү анх дэлхийг ганцаараа тойрч байна гэсэн бардам зан сонин дээр бичээгүй ч, таны дотор байгаа байлгүй дээ!

Бас мэдээж та харанхуй өрөөнд орж ганцаараа асуултанд хариулаагүй нь харагдаж байна лээ. Аав хажууд сууж байсан уу? хэ хэ

Хаяа унтахын өмнө эх нутаг, гэр бүл тэгээд бага насныхаа тухай бодох үнэхээр сайхан байдаг. Өдөр бүр хоолоо олж идэх, хаягаа олох, шинэ газартай танилцах гээд хүнд ажлын дараа энэхүү дурсамжууд надад маш их хэрэг болдог юм.

Социализм дуусаад бид эх нутагруугаа буцаж байхдаа би Монголын хилээс гарч буй тэр их танк, хуягтуудыг харж хөөрч байх үед, та хоёр шинэ Монгол руу ороод ,энэ мөчөөс амьдрал ямар байх болоо гэж санаа зовж байсан байх даа. Бидний огт мэдэхгүй Ардчилал гэдэг нийгэм нь хүн бүр хүссэнээ хийж болдог гэсэн ойлголтыг хэн бидэнд өгсөн юм болоо? Би энэ их хугцаанд аялж дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Америк, Ёпон, Европ, Сингапүр, зэрэг газруудтай танилцаж байх үед АРДЧИЛАЛ гэдэг үгний жинхэн утгийг ойлголоо.

Бусдын эрх чөлөөнд халдахгүй, өөрийн эрх ашгиа хамгаалсан тийм орчны төлөө тэмцсэн нийгмийг АРДЧИЛСАН нийгэм гэж хэлдэг юм байна.

Харин зарим улсуудад Ардчилал гэдэг нь сонгуулиар хүнээ сонгоод, түүнд бүх юмаа даатгаж байсан Ямар ч хяналтгүй! тэгээд – Тэр дээгүүр бүгд юм хувааж идээд байна! гэж гомдлохоос өөр зүйлгүй

-Тэгээд чи бодлоо хэлээч!

Гэж санал болгох үед – Би завгүй, намайг сонсохгүй дээ! эсвэл хүчтэй цэрэг цагдаагийн хүчээр нийгмийг үг хэлүүлэхгүй болсон байсан Би анх 90 ээд оны тайван хувисгалын дараа барууны соёл, Америк соёлыг хараад гэрэлд нь нүд сохорч байж билээ. Өөрийн өмнө хайрлдаг хүндэлдэг байсан зүйлүүдээ орхиод тэр чигээрээ тийшээ явсан байсан.

Харин одоо бодоод байхнаа бидний муулаад байгаа хуучны Социализм гэдэг нийгэмд хүмүүсийн сэтгэл сайхан байж дээ! Хөдөөний айл Монгол ёсоороо орж гарсан хүнд цай бариж, замд яваа хүнд замын идээг бэлдээд.

Хязгааргүй замд гарах үед маш олон айлууд тэрхүү ёсноосоо татгалзаж эхэлсэн байсан бөгөөд өөдөөс -Мөнгө! гэж асууж байсан. Түүнийгээ нөгөөл ЗАХ ЗЭЭЛ гэдэгтэй холбон тайлбарлаад. Маш сонин зүйл нь би аялалынхаа явцдаа хэд хэдэн Монгол айлуудтай таарч, тэдний зүгээс маш өндөр хүндэтгэл хүлээж байсан. Хүмүүс Монголдоо уламжлалаа алдаад байтал хүний нутагт байгаа Монголчууд харин тэрхүү соёлоо авч үлдээд байна уу?

Канарын арлууд дээр таарсан гэр бүл, Барселона дахь Монгол гэр бүл надад маш ихийг ойлгуулсан. Тэд миний дэлхийг тойрч буйг мэдээгүй байсан бөгөөд, ямарваа ашиг сонирхолын үүднээс бус, зүгээр ганцаараа яваа Монгол залуугаа урт замын өмнө амраагаад авъя гэсэн сайхан сэтгэл гаргасан.

Ганцаараа аялсан 3 жилийн дараа хүү нь маш жожиг болсон юм шиг байна. Канард Монгол айлдаа, тухтай орчинд амьдарч байснаа гэнт хээр баймаар санагдаад, буцаад Африк руу аялмаар хүсэл төрөөд, махнаа аваад далайн эрэг дээр ганцаараа хэд хонож байсан. Спайны Барсэлона дахь Монгол айлд байхдаа тэдний утасны дугаарыг авахаас мартаад, найзуудтайгаа нийлсэн юм. Оройтсон тул тэднийд хонох болоод, өглөө гэртээ иртэл- Хүүе чи хаашаа алга болчихдог хүү вээ! гээд бүгд маш их санаа зовсон байсан. Хүн гэж сонин юм байхгүй байгаа зүйлээ их үгүйлэх юм. Надад санаа зовдог хүн байна гэдэг ямар сонин юм бэ? Гэртээ байх даа эрх чөлөөтэй, хүссэн газарлуугаа хүссэн үедээ явмаар санагддаг байсан ч одоо харин хэн нэгэнтэй хамт, цуг баймаар санагдаад байх юм.

Байнга ганцаараа аялаад, амиа зогоож яваад сурсан хүн буцаад яаж Монголынхоо нийгэмд орноо! Монголын нийгэм бол маш их дүрэм журамтай нийгэм шүү дээ!

Барселонад байхад маш сонин зүйл болсон. Би найзуудтайгаа хончихоод буцаад орой гэртээ иртэл намайг нэгэн Монгол залуу хулээж байсан. Гэтэл тэрээр намайг Барсэлонад ирснийг сонсоод цаг гаруй галт тэргээр явж надтай уулзахыг зорьсон гэсэн. Намайг хараад бөөн юм болж байсан. Тал бүрээс зураг дараад л. Өмнө Монголын урлагт байхад зарим хүмүүс бас ийм байсан санаанд орж билээ.гэтэл одоо 3 жил гаруй аялах явцдаа дандаа шинэ улс , шинэ хот, шинэ хүмүүстэй анх танилцах үедээ өөрийгөө тайлбарлах гээд маш их зовж байлаа.

Тэрээр миний аялалыг дэмжих гэж 30 евроо холоос авчирсан байсан бөгөөд, – Чадахаараа л өгч байна, нээх их биш ээ! гээд л уучлалт гуйгаад байсан. Миний аялалд 30 байтугай 3 евроо хүртэл маш чухлыг ойлгох хэрэгтэй шүү дээ гэж түүнд хэлсэн. Тэрхүү залууг хараад би гэнт маш их айсан.- Яанаа миний аялал зөвхөн миний амьдрал, миний гэр бүл найз нөхдийн хүрээнээс хамаагүй хол явсан байна шүү дээ! Тэгэхээр одоо алдах, залхуурах, ядрах эрхгүй гэсэн үг үү? Хэрвээ би маргааш цүнхээ баглааад гэртээ харилаа гээд ФОРЭСТ ГАМП шиг хэлвэл хичнээн хүний сэтгэл, итгэл хуграх бол оо?

Зарим үед коммэнт уншиж байхад, залуус гадны найзууддаа миний тэмдэглүүдийг уншиж- Энэ Монгол залуу! гэж бахархадаг тухай бичиж байсан. Гэхдээ тухайн үед нээх тоохгүй байсан ч намайг хараад ингэтлээ баярласан Монгол залууг хараад тухайн коммэнтуудын цаана үнэхээр жинхэнэ хүмүүс байна гэдгийг мэдэрсэн.Тухайн шөнө цуг хонож буу халмаар байгааг нь мэдэж байсан ч Барсэлона хотын сүүлийн шөнө байсан бөгөөд би танилцсан найзуудтайгаа хамт өнгрөөхийг зорьсон юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг Барселонад 5 хан хонож байгаа юм чинь , сүүлийн шөнөө гэртээ өнгрөөх хүсэлгүй байсан юм. Тэр залуу намайг ойлгосон байх.

Бас дахиад ижил асуултанд хариулна гэж бодохоос айсан байж ч магад. Хэд хоногийн өмнө Монголчуудтай таарсан бөгөөд бүгд миний аялалын талаар сонсоогүй, уншаагүй байсан бөгөөд асуултанд дарж эхэлсэн, Бие биенээ сонсдоггүй хааяа хүндэлдэггүй зан анзаарагдсан Зарим нэг асуултанд 4 удаа хүртэл хариулж байсан, тэгсэн хэрнээ сонсоогүй нэг нь дахиад асуугаад. Хүмүүс юун сүртэй юм гэж бодож магад, гэхдээ би өдөр бүр ижил асуултанд хариулсаар байгаад ядарч буйгаа мэдэрсэн.

Одоо цаг 10 болж байна, би өмнө огт тэмдэглэл бичдэггүй байсан хүн аялалынхаа сэтгэгдэлүүдээ мартахгүйн тулд өөрийн блогтой болсон юм. Нөгөөтэйгүүр миний тэмдэглэлийг та хоёр уншаад хүмүүс энэ асуудал дээр юу гэж бодож байгааг хараасай гэж хүссэн юм.

Ээж! та Голомт банк ороод миний дансанд хүмүүс хандив хийсэн бол тэдгээрийн нэрсүүдийг лавлаад над руу явуулчих тэхүү? Миний e-mail дээр байнга хүмүүс – Хөгшөөн! хамтарч ажлъя, -Найз нь мөнгө хийсэн гэж худлаа бичсээр байгаад дансаа шалгах хүсэлгүй болгочихсон Тэглээ ч интернет дээр ямар хүн яаж тусалсан тухай байхгүй байгаа .Нэгэн уншигч тусламж үзүүлж байхад баярлалаа гэж хэлсэнгүй гэж гомдолсон байсан, түүний зөв байх. Гэхдээ намайг интернет өдөр бүр ашиглаж чадахгүй байгааг бас ойлгоосой! Миний дансанд мөнгө хийсэн хүмүүсийн нэрсийг дараагийн дугаар дээрээ тавъя гэж бодлоо.

Аав. Энхбаатартай уулзаад аль нэг өдөр өөрийн блогоороо дамжуулаад видео конфэрэнц хийж болох талаар ярилцдаа!

Миний тэмдэглэлүүдийг уншдаг хүмүүс надтай шууд холбогдож, асуултуудаа асуух хүсэлтэй байгааа гэж бодож байна.

Өнөөдөр би дахин Свисс улсын визанд орно, бүтэх үгүй нь мэдэгдэхгүй байна. Ядуу Монголын иргэн аялах гэж үгээ хэлэх юм аа.

Европын орнуудад орж ирээд юмны үнэ гэдэг үнэхээр хатуу байна даа гэж бодсон хэвээр байна, эндэхийн хүмүүс хүртэл энэ талаар яриад, ам бариад байна лээ. Европ болон Америкт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас болж өдөрт мянга мянгаараа хүмүүс ажилгүй болж байна, тэгээд хүмүүсийн уур хилэн бага багаар ихэсч байгаа нь харагдаж байна. Одоо байдал бүүр муудвал гадааадын иргэд, хууль бус ажилчдын эсрэг ажилаа улам бүр идэвхжүүлэх байх. Сүүлийн үед Европд гадаадын хууль бус иргэдийн нутаг буцаах ажил маш эрчимтэй хийгдэж байна. Өмнө эдийн засаг гайгүй байхад тоохгүй байсан хүмүүс өнөөдөр шаал өөрөөр хандаж байна.

Одоо тэмдэглээ бичиж суухдаа бас даарсан хэвээрээ! яаж өвөлжнөө!

Буцаад Африк руугаа явмаар ч юм шиг.

Аав танааас хүсэх зүйл байна. Та өөрийнхөө танхимын багш нартай ярилцаад миний блог дээр “Монголийн өнөөдрийн амьдрал ” гэсэн хэдэн цуврал тэмдэглэл бичээд өг тэхүү?

Гадаадад байхад байнга интернет уншдаг олон мянган монголчууд байна, гэхдээ тэд нарын уншиж байгаа зүйл нь аль нэг улс төрийн хуучныг дэмжсэн эсвэл муулсан байна. Аль нэг хүнд үйлчилж байгаа нь унших явцад харагдаж байна. Зарим үед сэтгүүлзүйн ямар ч ойлголтгүй хүмүүс тэдгээрийн дотор бас байна. Ийм үнэ цэнэгүй мэдээлэл уншиж байгаа ард түмэн хаанаасаа мэдээлэл олох юм бэ?

Хэрвээ та бүхэн хамт сууж байгаад өнөөгийн Монголын байдлын талаар шинжлэх ухааны болон түүхийн үндэслэлтэйгээр бичвэл, магадгүй толгой нь эргэсэн нийт ард түмний нэгээхэн хэсэг нь зөв голдилдоо орох байлгүй дээ! Ялангуяа Монгол ёс заншилын талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байна. Гадаад байгаа Монголчууд ёс заншлаасаа маш хөндийрөөд. Хацран дээр хоёр үнсэж мэндлэх үү, гар барих уу, эсвэл золгох уу? Хундага өргөөд Салют, Chears, чин чин, өргье, төлөө! гээд альныг нь хэрэглэхээ мэдэхээ болилоо. Америкт байгаа нь америк маягаараа, европт байгаа нь Европоороо! тэгвэл би усыг нь уугаад ёыг нь дагдаг ч Монголчууд хоорондоо уламжлалт нэгдсэн соёлыг мөрдөж эхлэвэл яасан юм бэ?

Харин тэрхүү уламжлалт соёл яг юу вэ гэдэг дээр бид бас төөрсөн байна.

Монголыг Монголоор нь хөгжүүлэх, Гадаадад байгаа Монголчуудаа бүрэн уусгахгүй байх ганц арга бол уламжлалт соёлоо сэргээж сурталчилах явдал гэж би болон олон хүмүүс бодож байгаа байх.

Би танд болон миний энэ санааг дэмжиж буй сэхээтнүүдэд нэгэн тусдаа булан нээе, тэгээд түүн дээр маш чухал туухийн баримт, үйл явдлуудын талаар бичиж.

- Би Чингисийн Монгол! гэхээс өөр зүйл мэддэггүй хүмүүсд илүү бардам байх тэрхүү бололцоог нь олгъё.

Зарим үед Монгол гуталний хоншоор нь газар дэлхий, дэлхий ээжээ гэмтээхгүйн тулд өөд өргөгдсөн байдаг гэдгийг мэддэггүй хүмүүс ч байна. Тэдний буруу биш Харин энэ талаар мэддэг хэрнээ бичээгүй, бусадтай хуваалцаагүй мань мэтийн хүмүүсийн буруу байх.

Монголчууд бие биенээ хүндэлж сурах цаг хэзээ болох болоо гэж бодох юм. Замийн ноход хуцаж байдаг жингийн цуваа явж л байдаг! гэдэг та хоёрын хэлсэн үгийг би маш сайн санаж яваа шүү. Гэхдээ Монголчууд бид – Би ингэж бодож байгаа тул чиний бүруу! гэж хэлэхийн оронд- Чи ингэж бодож байн уу? харин би ингэж бодож байна! гээд өөрийнхөө санаа бодлоо хэлж сурвал хэрэгтэй болов уу. хүн намайг тэнэг гээд байхад би юу гэж хүнийг зөв гэж хүлээн зөвшөөрөх билээ!

За за, явах цаг боллоо. Уул нь болдогсон бол гараараа захиа бичмээр байв ч манай шуудангийн зарим сайн ажилчдын ачаар миний илгээмжүүд очихгүй байх шиг байна. Би Боцвана улсаас өөрийн зургийн DVD нүүдээ явуулсан чинь замаасаа алга болж, түүнээс болж биедээ байгаа ганц хувь Архивынхаа төлөө хүмүүстэй зодолдох хэрэг гарч байж билээ.

Ийм л бие биенээ үл хүндэлсэн, шулсан тийм нийгмээ бид Ардчилсан гэж нэрлээд байх юм.

Сайн сууж байгаараа! Миний явуулсан саналуудын талаар хариу бичээрээ. Та хоёрыгоо маш их санаж байна шүү! Бүгдэнд мэнд хүргээрэй!

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

За Амай чамд сэтгэлийнхээ угаас аяны тань харгуйг vргэлж дардан байгаасай гэж хvсэж явдаг олон олон залуусийн нэгэн би бээр мэндчилж байнаа
Өнөөгийн Монгол оронд маань яг чам шиг vзэл бодолтой залуус олон байж , төрийн тvшээд н эх орон улс vндэснийхээ эрх ашигийг эн тэргvvндээ тавидаг болсон тэр цагт Монголчууд бидний хөгжил улам сайхан болох болноо….vvнд Монголчууд бидний vндэсний vзэл тvvх соёлоосоо суралцах сэргээх н Монгол хvний өөрийн гэсэн vнэлэмж бахархал бардамналд их хyвь нэмэр болно биз ээ…
чамайг дэмжиж явдаг шyy аmжилт хvсe ээ

bataanaa wrote on 2008/11/27 - 10:46
#2

кирилл үсгээр бичвэл уншихад амар байх сан

Eenii wrote on 2008/11/27 - 16:33
#3

amai chamtai sanaa 100% negdegj bna. Manai mongold Nil buximdsan xumuus bn xaahsaa xarna uurlsan gomdosn yadarsan zovson tiiml niigem bn do gej.uug ni boldogson bol chamtai xamt tsug ayalval saixan baixguyi yu xanitai.chamd amjilt xusei.Chi chadna amai min.

erjan wrote on 2008/11/27 - 17:24
#4

Uls tunhaglasnii Bayar n mend shu, bas Talarhliin bayr n mend

ej aavdaa iim urt zahia gants ch udaa bichij uzeegui um bn shuu, bichih um san da, turuuhen hurtel X-mas n il zahidal gertee yavuulahdaa 3 han oguulber bicheed dagalduulj zahia bichih gesnee zalhuuraad ter chigt ni yavuulchihaj baihav de

Bolovsrol n tal deer, ter bagsh iin tuhai bas uneheer unen shu, manai ihenh chadaltai humuus amidraliin naad zahiin heregtseegee hangaj chadahgui bgaagiin uudnees hiij buteeh zuilee orhij, naimaa hiih gej oroldoj, tegeed ugaasaa naimaanii humuus bish bolohoor ter ni butelguitej amidral ni suirch bhiig bi bas hed hed harj bsn um bn

Bardam baih, Chingis n mongol gedeg ug bidnii dund ih gazar avsan te, minii bodloor ene yamar ch hereggui ug, buur shal demii ug, minii bodloor oort l heregtei bol dooguur molhoj doroi dugarsan ch yaahav gej boddog, chadvargui bardam setgehuigeer haa holdoh um be

alchemist wrote on 2008/11/28 - 03:15
#5

Undesnii soyol tal deer bas nemj helehed, manai undesnii soyol mash iheer ugui bolj bn shdee, ter tusmaa onooh bidnii delhiid gants gaihuuldag nuudelch nii soyol gej barag ugui bolj, barag naimaa hooson, heden tsaasnii toloo l yavsan shunaltanguud bolj huvirsan um shig

Odoogiin zaluusiin dund ch bas, yr ni gadnii soyol g iheer shuteh uzeltei boljee humuus, gadnii l um bol saihan, mgl bol muu muuhai, buur ichmeer gej uzdeg bolson olon zaluu ohid hovguudiig medeh um bn

getel enetheg, udaan hugatsaanii tursh hariin colony bsn hernee buh soyol zan zanshil ni yag heveeree, odoo hurtel bugd undesnii huvtsasaa onsdog, ail bur ni undesnii yos zanshil n daguu buh zuilsiig nariin hiij guitsetgedeg, yaaj ene buhnee avch uldevee gedeg bas ih sonin te, bidnii huvid bol shine zuiliig oortoo shingeej ooriin bolgohdoo sain, gehdee tegeh burdee huuchnii ooriin gesen zuilsee martahdaa bas sain um u da

Mongolchuud nuudelchnii soyoloo l sain hadgalj uldeesei, gadniihanii gants attractive boloh zuil, hezee ch baharhaj yarih gants ontslog

alchemist wrote on 2008/11/28 - 03:23
#6

Бид хэчнээн коммунизмыг үзэн яддаг ч коммунизмаас авах юм зөндөө их байгаа. Ерөнхийдөө ямар ч юм 2 талтай байдаг болохоор ямар ч улс төрийн дэглэмээс сайн чанарыг тусгаад авбал хэрэгтэй, бүр Фашизмд хүртэл өөрийн гэсэн сайн тал байдаг шүү дээ.

Gt wrote on 2008/11/30 - 21:05
#7

photo tavisan n bolson bnaa.chi turanxai haragdaj bn.hal uzej hashir suusan hunii shinjtei haragdaj bn shuu.
chi ug n kart dnasniha medeellig hen heden tug shiljulsen talaar golomtin webruu http://www.egolomt.mn ru orood kartni medeelel tsesru orod shalgachij bolno shu de.bi master cardtai teged l shalgachdag ym.chamru mungu yavulad bayrlala gej helsengui gedeg hun chin bi bn.
chi humuuses ushuu handiv tuslamj avhin tuld sain anhaarah heregtei bgan.
monglchuda undesnii soel ulamjlala buu geetsgee.zarim humus bi angli heltei gesen shig buh yman deer angli ug orulad l nadad ter n erusu taalagddaggui.

buya wrote on 2008/12/01 - 15:32
#8

humuuse ym bolgon deer ezen chingisiinxe neriig baridagaa bolie oo!!chingisgui ym gej algaa.

buya wrote on 2008/12/01 - 15:42
#9

amai ahaa udaan comment bichsengui duu ni hichel nom ihtei hichel amrah ged buun ym olon shine shine nztai bolood buh zuildee zow shiidwer gargaj hamgiin gol ni hool oldono hodood oldohgui shuu ideh uuhdaa sain okay amjilt shuu

vaanii wrote on 2008/12/02 - 10:43
#10

Ay duunii mend hurgie!
Naran mandah uudam nutagtaa
Nastai eej mine jargan baigaa
Saali suuniihee deejees
Sansart orgon huugee huleenee…

vanlii wrote on 2008/12/03 - 01:01
#11

Sain yavj ba,uu.Bi gadaadad amidardag chamd bagach gesen sanhvvgiin tuslamj vzvvleh gesen yum aa.endees mgl ruu $shiljvvlj boldogvi yum.tiimees mlgoos belen togrog ogohl arga b,a mgl dahi holboo barih utasaa minii @ ruu yavuulaach.

bugaa wrote on 2008/12/06 - 05:02
#12

Hi! Amai chamaig demjij bgaa shuu!!! Chini bodoltoi sanal neg bna, bid nar shig gadaad baidag oyutnuudig mongoloos irsen geheer gaihadag Mongol haan bdag yum gej asuudag!!! Tiim bolhoor zaluuchuudaa Mongoloo gadaadiin ulsuudaad surtalchilyaa!!! Amai chamd amjilt husye, Take care!!

Puuje wrote on 2008/12/07 - 01:32
#13

Altan Gadas hulug huuruh tsagtaa huurhul bolno.. Ter tsagt tanaa hiisen video hoich ueinhaan neg hunii muruudliig buur ch boditoigoor tusgaj bodohod ni asar ih nuluulsnuu uhaarah tsagt hiisen clip tanaa utgaa oloh buiza…

Ter ued tanaa ner tuuhend, Ter bie Zadgai sansart Altan gadas hulugiin hamtaar hiimel ogtorguig bishren huvmui…

Take care and stay focus on “Altan Gadas The First National Space Cruise”
BECAUSE
“There is nothing like a dream to Create A Future”…(Victor Hugo)

pape wrote on 2008/12/08 - 01:36
#14

hi Amai.chamd enehu commentig unshij bg ter negen odrin mend hurgey. chi nadtai gerlehgui biz?ene soliotoi um shig sanagdaj magaddgui l dee, gehdee chini zan bdal yg nadad tohiroh um shig sanagdlaa, bas mini medehin amidraldaa uulzaj bsan erchudeed nadad hen ni ch tohiroh um shig sanagdaj bgagui, harin chi tohiroh um shig sanagdlaa.enig unshaad zawal nadad hariu bicherei.

anu wrote on 2009/06/25 - 05:48
#15

Hi!
ene zurag deer chinii hajuud suuj baigaa mongol zaluug Tamiraa gedeg uu? manai 10 jiliin 31-r surguuliig 96 ond hamt tugssun zaluu baih shig baina, holboo barih uimsan, chamd tuunii e-mail hayag baidaggui biz dee? neg mongol zaluu tsag gariu galt tergeer yavj irlee gesen ni Tamiraa uim uu?minii email asiaweil@yahoo.com

Azaa wrote on 2009/12/06 - 14:33
#16

nadad chinii ertsontsiig uzeh uzel eronhiidoo taalagdaj bn. Gehde zarem 1 um taalagdahgui bn.

sally wrote on 2011/03/15 - 01:10
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.