2008 оны 11 сарын 22. Барсэлона Спани

Миний вэб сайтад ордог хүний тоо мянга хэдийнээ давжээ. Харин намайг ойлгодог хүн хэд болж байгааг харахад КД клуб бую КИНО ДОНТОН булан надад хэрэг болж байгаа юм.

Өмнөхөн байршуулсан “БАРАКА” “Планэт Эартх” кинонуудыг үзэж ойлгосон хүн ховор байлаа. Гэтэл эдгээр кинонуудыг маш сайхан орчинд цаг зав гаргаад, маш сайн чанартайгаар үзвэл ямар гайхамшигтай мэдрэмж төрж болохыг энэ олон хүмүүс ойлгоогүй байдаг.

Дэлхийн кино урлаг, техник төхөөрөмж хөгжсөний ачаар бид энэ амьдралдаа очиж чадахгүй, эсвэл харах боломжгүй тэрхүү байгалийн гайхамшгийг бидэнд хүргээд байхад, ойлгохгүй байвал бидний соёлын мэдрэмж, юмыг нээлттэй харах чадвар тэгээд зүгээр л амьдралаас таашаал авах чадвар муудсаныг л илэрхийлж байгаа юм шүү дээ!

Намайг арван жилд байхад хөгжмийн хичээл бараг ордоггүй байсан, – Тоо маш чухал, Хими маш чухал гэж зааж байсан ч хүний амьдралд хамгийн ойр байдаг, хүн бүр өдөр бүр тулгарч байдаг УРЛАГ гэдэг зүйлд анхаарлаа хандуулдаггүй байсан нь хуучны системийн сул тал байсан болов уу.

Соёл урлагийн дээдэд сурч байхдаа манай боловсролын систем ямар хоцорч байгааг анзаарсан.

Барууны буюу Европын соёл хэдэн мянган жилийн өмнө судлаад бүтээсэн хүний төгс биеийн шаврыг бид өнөөг хүртэл урлагийн дээд гэж итгэсэн , сурсан хэвээрээ байна. Харин тэрхүү барилгыг бүтээж байсан Европын соёл өнөөдөр хамаагүй хөгжөөд, задраад УРЛАГ гэж үгэнд тодорхойлолт хэлэхийн аргагүй болгочихож.

Эцсийн дүндээ- Урлаг гэдэг нь тухайн хүний дотоод сэтгэлийг бусдад хүргэж буй илэрхийлэл юм! гэдгийг л би Монголд байхдаа хүмүүсд ойлгуулахыг хичээж байсан юм.

Би анх уран бүтээлч болохдоо Монголд хэдхэн урлаг хөгжсөн байсан бөгөөд, хэрвээ хүмүүсээс чи юунд дуртай вэ? гэхээр бусдын сонсдог, эсвэл радио ТВ-ээр хамгийн их гардаг зүйлийг л хэлдэг байлаа. Өнөөдөр ч бас хэвээрээ байх шиг байна.

Гэтэл хүний өөрийн дотоод сэтгэл юунд дуртай вэ? гэдгээ асуудаг баймаар. Залуус шинийг ирэлхийж хаймаар.

90-ээд оны хүнд хэцүү үеийг өнгрөөсөн бид бүхэнд маш гэрэл гэгээтэй , сэтгэл хөдлөгмөөр хугжим үгүйлэгдэж байсан, тиймээс би анхныхаа цомгонд орсон дуунуудад маш гэгээлэг, мелодик хөгжмүүд багтаасан юм.

Магадгүй тийм учраас “БИ ЧАМД ХАЙАРТАЙ ” дуу хүмүүсд тэгэж хүрсэн байх.

Дараагийн цомог илүү боловсронгүй болж, харин сүүлийн цомог дээрээ би Элэктро гэдгийг нэлээд сайн судалсанаа харуулахыг хичээсэн юм.

Уран бутээлч хүн бусдын хийж буй зүйлүүдийг ажиглаж дуриах бус дотроо мэдэрч буй зүйлээ аль болох хамгийн зөвөөр хүмүүсд хүргэж, тэдгээрийг дагуулахад оршдог билээ. Нэгэн өглөө босоход миний мэдрэмж дууссан, хамаг хүчээ шавхсан нь мэдрэгдсэн тул.- Замд гарах цаг боллоо! гэж ойлгосон юм.

Надад өөрийгөө шинчлэх, шинэ мэдрэмж авахын тулд хийж байсан зүйлээ орхиод амьдралаа шинээр эхлэх хэрэг гарсан юм.

ХИТ дуу Сэтгэлд хүрсэн дуу хоёр заавал адил байх ёсгүй шүү!

Миний вэбийг уншаад сэтгэгдлээ бичиж байгаа хүмүүсд маш их баярлалаа.

Би интернетед орох болгондоо хүмүүсийн коммэнтуудыг уншиж манай залуус хэр болж байгааг харахыг хичээдэг юм. Би өөрөө өмнө коммэннтэнд үг бичдэггүй байсан бөгөөд санаа бодлоо цэгцэлж хэлэх гэсэн зүйлээ зөв илэрхийлэх ямар чухлыг ойлгосон тул. Ямарваа нэгэн асуудал дээр коммэнт бичих хэрэг гарвал маш зөвөөр илэрхийлэхийг хичээж байгаа юм.

Би тэмдэглэл бичдэг бөгөөд хүмүүсээс өдөр бүр зөвхөн баярлалаа, сайн яваарай гээд коммэнт аваад байвал ямар санагдах вэ? би бас хүн, надад бас шинэ соргог мэдээлэл хэрэгтэй шүү дээ! би бас өөртөө хэрэгтэй гэсэн, сонирхолтой гэсэн мэдээллүүд уншиж оюуны таашаал авмаар байна шүү дээ! бичээрэй!!!

Өнөөдөр манай КД клубын сурагчиддаа нэгэн шинэ гэрийн даалгавар өгөхөөр шийдлээ.

“Ashes & Snow”энэхүү киноог санаандгүй өчигдөр найзындаа олж үзлээ.

Миний үзсэн хамгийн гайхамшигтай кинонуудын тоонд оруулах нь зөв гэж бодсноос гаднаа миний найзуудад зөвлөхөөр шийдлээ. Нэлээд удаан хугцааны уран зөгнөлт кино бөгөөд, хичээлээ хийнгээ эсвэл зүгээр л ажлынхаа компьютер дээр муу чанартайгаар үзвэл хамаг ГОЁ гэсэн эффэкт нь үгүй болох тул.

Хүмүүс нэг кино хийх гэж хэдэн жилээр ажилаж байгаа шалтгаан нь киноондоо байж болох хамгийн сайн чанарыг оруулж байгаа билээ.

Болбол сайн чанарын дэлгэцэн дээр, сайн дууны системтэйгээр үзвэл, миний биширсэн шалтгааныг ойлгох байх.

КД клуб бол миний тэмдэглээс өөр.

КД клубээр би дэлхийгээр тархсан Монголчуудын дунд надтай адил сэтгэдэг, миний мэдэрч буйг мэдэрж чадаж байгаа, тийм сэтгэлгээтэй залуусыг олмоор санагддаг юм. Кино урлаг сүүлийн 100 гаад жилд хөгжөөд зөвхөн дүрс биш, бүхэл бүтэн ертөнц гэдгийг ойлгох цаг болсон мэт. Киноонд өөр хүний нүдээр дэлхий орчлон хорвоог харна гэдгийг харамсалтай нь манай өмнөх үеийн суут ухаантнууд ч төсөөлөөгүй байх.

Энэхүү киноонд хүн байгалийн уялдаа холбоог маш тодоор, гайхамшигтайгаар харуулсан бөгөөд киноны дунд болж буй хүн зааны, хүн загасны тэгээд усан доор байгалийн өөр хуулинд захирагдаж бужиглэж байгааг хараад би хашгирахаас өөр сэтгэлээ илэрхийлэх зам олдсонгүй!

Би нэг үе маш их ажил, төлөвлөлт, аж амьдралаасаа болоод ядаргаанд орж байсан санагдана. Шөнө унтаж хүртэл чадахгүй, үүрийн наран мандаж буй хуртэл нүдээ аньж чадахгүй байсан. Зарим үед хүчээр нүдээ аних гэж хичээсээр байгаад нүд хүртэл өвдчихөөд өдөржингөө ядаргаанд орсон явдал байсан.

Харин нэгэн өдөр энэ бүхний хариултыг олсон.

Бясалгал гэж хэлж болох боловч, хүмүүс шууд шашин гэж ойлгодог тул энэ үгнээс татгалзаад, зүгээр л өөрийн бодлоо зөв цэгцэлж сурсан.

Энэхүү киноны дуу чимээ, шүлэг, дүрсний удаан байдал яалтачгүй цаг хугцааг удаашруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Гэхдээ үүгээрээ киноны талаар бичэхээ болиод та нар үзсэн харсан ойлгосноо доор коммент дээр бичээрэй гэж хүсье!

Хэрвээ “Барака” “Планет Эарт” “Ашэс анд Снов” гэдэг кинонуудыг ойлгож байгаа нь комментүүд дээр харагдвал, тэр залуу, тэр охиныг би өөрийнхөө хамгийн дотны найзуудын жагсаалтанд нэрийг нь ч мэдэхгүй байсан хамаагүй элсүүлэх бодолтой байгаа юм. Миний фатсебүүкийн найзууд гэдэг бүлэгт бас багтаахаа амлъяа.

Дэлхийн байгаль гэж үнэхээр гайхамшигтай. Хязгааргүй!

Монгол улс Халим Агнуурын холбоон элссэнийг хувиасаа эсэргүйцэн бичлэг хийсэн шалтгааныг ПЛАНЕТ ЭАРТ киноог үзээд ойлгох болоно шүү! Тэрхүү байгалийн үзэсгэлэнт амьтныг хажууд нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр хийсэн байсан шүү!

Албан ёсны вэб http://www.ashesandsnow.org/en/

Энэхүү кинооны талаар Google search хийгээд зарим нэг мэдээллүүдийг олж уншиж бас болно шүү! тэдгээрээс орчуулаад миний коммэнт дээр байрлуулбал би маш их баярлахсан.

Horaayy..there are 22 comment(s) for me so far ;)

#1

amjilt shuu laitai negt

vaanii wrote on 2008/11/22 - 23:56
#2

Amai, bi zamd durlazihlaa, :-)
Amjilt husej, jinhene hun bolj tursnii bolomjiig hun ingej l medeh jstoi bolov uu. Uuriin zini ene aylal uurt zini amidraliin asar ih turshlaga, mongol hemeeh ulsiig unen zuvuur ni uzuuhen gesen ene delhiin olon uls undestend taniulah bolomj olgoj baina gej bodoj bna.
Weiter so, viel Glück aus Deutschland :-) (good luck from Germany) :-)

Mongoljin wrote on 2008/11/23 - 01:47
#3

Planet Earth ene kinoog uzsen vm bna gaihaltai bolson bn lee bbc chine 5 jil hiisen gee bizdeee … ter dalaid akultai heseg in tasarhai bn lee … bas udaashruulsan effect ed nar in mini bur am angaij baigaad l duusagsan shuu …

from WESCOAST wrote on 2008/11/23 - 04:52
#4

Planet Earth shig delhiin baigali an amitniig haruulsan kino baihgui gej helj bolno. uneheer gaihamshigtai.bi barag 5 udaa uzsen bhaa.

Bayaraa wrote on 2008/11/23 - 09:00
#5

Sain baina uu, blogiig chin sayahan olood anh udaa ene bichlegiig unshlaa, gantshan ene bichlegiig unshsan ch gelee ooriig chin oilgoh shig sanagdlav hehe.. (bi ch bas urid n yadargaand orson umuu medehgui olon honog noirgui untaj chadahgui bdag bsan ter uyedee bodloo tsegtselj avsan, bas ter uyed um idehgui bsan bolohoor iluu uhaantai bolchihson ch um shig mash ih shine sanaanuud torj urid n haraagui zuiluudee harah shig boldog bsan hehe, odoo bodohoor tiim zuil bolsond bayartai ih bdag)

zav garuut sanal bolgoson kinog chin uznee

Chime wrote on 2008/11/23 - 10:02
#6

yamar ch bsan ingej aylaj bgaa chin uneheer gaihaltai, goyo yumaa, (bas olon berhsheel gardag bh) take care ndgood luck.
blogiig chin olsondoo mash ih bayartai bn.

Chime wrote on 2008/11/23 - 10:09
#7

Sainuu amai. Oiriin ued comment bichih zavgui bla. Hicheel gj asar ih. Bi suuliin ued ooriigoo haashaa yund temuulj bgaga oilgoson. bi udahgui ayalal juulchlaliinhaa mergejliinhee chigleleer ajillah bolomjtoi bolj magadgui.gehdee ugui ch bj magadgui. uchir ni bi dongoj 2-r kurs. gehdee bi oorigoo ogt goldoggui. manai odoogii ene kompnaiin ajiltnuud, mon yamar negen alban gazariin er ni barag l hun bur oyutan gedeg zuiliig hunii toonoos hasaj oilgodog bolchihson yum shig sanaddag bolloo. uuniig bi odor ongoroh tusam uuniig mash ih mederch bn. Oyutan gedeg yamar ih shiniig sanaachildag, tedent itgel ogood bolomjiig ni ogvol yu hij boldogiig bi notloh bolnoo. Nere turuun tani eejiin chin yarilclagiig unshihad ta hervee bi neg ayalal julchlaliin neg kompanitai hlobootoi bsan bol mongolruu ayaluulah yum gj bh shig bsan6 Hervee ene unen bol bi ayalaliin kompaniudtai uulzaad uzey gj bodoj bn. hervee ayalaliin kompanitai ajillaval ta ter kompania surtalchilaad. tegvel erguled ter kompani chin tand sanhuugiin tuslamj uzuulj boloh yum. ene tal der yu gj bodoj bn? sanalaa helehiig bodoroi.

Otgonbat wrote on 2008/11/23 - 15:25
#8

Minii bodloor chi delhii toirj mongoloo surtalchilj baina gej mongoloo aldsan zaluu bolj baih shig baina, bvh yumiig l ter gadaadiinhniig har tejg baina ingej baina, bidend ch gesen zondoo hiisen yum baina, teriig ni cham shig uhamsartai hvmvvs l oilgohgvi baigaa bolohoos bish, chamd yer ni ooriinhoo bodliig hvnd tulgah yamar erh baihgvi shvv, chamaig oilgoj baina geed ooriin gesen vzel bodloo aldah yumuu haashaa yum

Ene wrote on 2008/11/23 - 16:20
#9

chinii helsen kinonudig olj uzie baiz.minii baigalid durtaig yana, tiim bolohor uzehig hicheene.
Amai bi chini dansru $20 shiljuled olon honolo.chi neg bayarlala geed helchihgui yma.
bas tegj baigaad heneggui yma.mungu shiljulj bga humusig ner ustai n blogto bichihed bolohgui ym bhgui shd.harin chamd tuslah gesen humuus olon boloh ym bishuu!!!!chi hund talarhlaa ilerhiilj surval chamd uurt chin l heregtei.

buya wrote on 2008/11/23 - 19:51
#10

Ene-d uzel bodlo aldah bish harin um orihoro hulej av bitii stereotyped geed bgan bishu

Chime wrote on 2008/11/24 - 08:05
#11

Daan ch bi ter kinonuudiig uzeegui yum bn.
Gehdee bi baigali delhiin goo uzesgeleng bishren magtdag humuusin neg gej ooriigoo boddog.

helloworld wrote on 2008/11/26 - 18:15
#12

http://gankhuyag.wordpress.com/2008/11/29/asp/ heseghen tsag gargaad unshaad uzeerei

dk wrote on 2008/12/01 - 22:30
#13

Сайн уу Амай.
Аян замд яваад бие тэнхээ чин сайн биздээ.бие бодож яваарай.
чиний блогийг эртнээс уншиж байгаа олигтой урам өгчихөөр коммэнт бичиж байсангүй ээ зөвхөн уншигч чинь л байлаа.Чамайг одоо хаана явнуу юу болжуу гэж бодон бодон уншихад сайхан байлаа.Аялалаа дуустал чинь сайн уншигч байх болноо.

Одоо өөрийн зүгээс би нэг анимэг чамайг үзээгүй бол үзээсэй гэж бодлоо.Анимэ гийн нэр нь WALL・E.
Дэлхийд ганцаарханаа үлдсэн хог цэвэрлэгч роботын тухай их хөөрхөн анимэ.Дэлхийг хүмүүс орхиод явхад ганцаарахнаа үлдсэн WALL・E 700 жил хог цэвэрхлэх ажилаа хийсээр,хог цэвэрлэж байхдаа өөрт таалагдсан чамин зүйлийг цуглуулаад өөрийн гэсэн цуглуулгатай хүртэл болчихсон их додигор роботоо.хог цуглуулж явахдаа видео кассэт олсон нь түүнийг хэзээ нэгэн цагт хэн нэгэнтээ хөтлөлцөж үзэх хүслийг төрүүлдөг тийм хүн шиг гунигладаг баясадаг хөгжидөг тийм нэгэн роботын тухай заавал чамайг үзээсэй гэж бодлоолдоо.магад үзсэн бол уншаад өнгөрхөд л болноо.
за аялалад чинь амжилт хүсье!

Nomadic wrote on 2008/12/02 - 11:35
#14
Nomadic wrote on 2008/12/02 - 11:39
#15

Nomadic hi shuu!

amai wrote on 2008/12/02 - 11:56
#16

hi shuu!
Хариу бичсэнд баярлаа.Энийг үзээд надад маш их таалагдсанаас гадна шууд чи санагдсаншүү.

Би чиний санал болгосон кинонуудыг хараахан үзэж амжаагүй л байна.Гэхдээ үзээд төрсөн сэтгэгдэлээ чамтай хуваалцанаа.

Чамтай мөр зэрэгцэн сурж байсандаа бахархадаг шүү.(коохай чинь)

Nomadic wrote on 2008/12/02 - 13:41
#17

Өнөөдөр нэг л өдөр.. Гадаа ямар буйг ч мэдэхгүй нам гүм… Ойрын хэдэн сард угаас өөрийг мэдэрч, бусад хүмүүсээс зайгаа барьж, хүслээрээ ганцаардаж буй миний хувьд Амайгийн блог имэйлээ шалгахтай адил байнгын хэрэглээ болоод удаж байна. (хэр удаж буйг ч мартжээ)Өчигдөр Амайгийн зөвлөснөөр Ashes & Snow киног хайсны дүнд олж, олсны дүнд үзлээ. Эхлэлээс аваад, дуусан дуустал нам гүм чимээгүйн дундах сэтгэл, цаана буй мэт хөгжим… Feather to fire… Fire to blood… Blood to bone… Bone to marrow… Marrow to ashes… Ashes to snow… Биеийн бясалгал, сэтгэлийн баясал болж буй дүр зургууд… Тэнгэр, миний сэтгэл, энэ амьдрал… Цаг хугацаа удаашрангуй, гэхдээ уйтгартай бусаар сэтгэлийг татахуй…

Чшшш. Нүдээ ань. Тэнгэрийг төсөөл. Цаашлан бод. Огторгуй сансар чамд харагдаж, од мичдээр чи зугаална. Эсвэл байгаль дэлхийгээр чи аялж хөдөөгийн сайхан дурсамжуудаа эргэн санана… Байнга бодно, бодох тусам цаашлан цаг хугацаагаар аялж, илүү олон мэдээлэл чиний төсөөллөөр бүрэлдэн бий болох мэт… Зүүдлэнэ… Тэнэнэ. Хэсүүчлэнэ. Тэнгэр… Бас л тэнгэр…

Ashes & snow шиг дүр зургууд хэзээ ч сэтгэлд буухгүй. Учир нь БИ МОНГОЛ ХҮН… Тэрнээс илүү сайхан зураглал сэтгэлд буй болохоор энэ кино шиг нэгэн монгол сэтгэлгээ, амьдралын үзлийг гаргаж болмоор санагдсан.

Эцэг тэнгэр, эх дэлхий, энгүй олон амьтад, энх ургамлууд, эх орон, ээж аав, энэ бие… бидний хоорондын шүтэн барилдлага аль хэдийн алдагджээ. Ёстой л Хадаг кинон дээр гардаг шиг “Энд нэг л юм буруу байна”… энд нэг л юм буруу байна.

Энд нэг л юм буруу байна…

Хайртай wrote on 2008/12/04 - 16:07
#18
tun wrote on 2008/12/17 - 20:04
#19

Ashes and Snow – iin zahiral Gregory Mongold 3 jil daraalan 2006 – 2008 ond irj kinogoo hiisen. Odoo tednii Mongold hiisen zurag n 2010 ond garahaar Mongolchuud iheer uzej sain taniltsah baih gejbodoj baina.

New Milestone wrote on 2008/12/24 - 12:12
#20

tanii ene sanal bolgoson kinonuudiig uneheer tanii helsen shig nohtsol bdald uzej chadahgui bolhoor muuhai bnaa. gehdee bi anh Harry Potter hemeeh uran zognolt huuhdiin kinog uzsenees hoish kino urlag gj hunii oyun uhaan bodol sanaand gun hurch bolhoor urlag yum gj bodoj ehelsen tuunees hoish bi 1 ooriin gsn chuhal moroodoltei bolson ni ooriin gsn kino thaetre tai boloh husel yum. Tsag uyiin shildeg kinonuudaas gadna delhiin uyiin uyiin shildeg kinonuudiig uzuuleh tiim l kino theatretai bolohiig husej zorij yvdag bolson yum.Kinonoos uneheer ih zuiliig mederch bas medej surch boldog yum shig nadad sangddag.Humuus ihenhdee kinog zuer l tsag nohtsooh zuil gj huleej avaad bdag.Bi ih olon kino uzsen ted uzsen kinoniihaa talaar setgedel bolon uil yvdliig huvaatltsah geheer nadtai yriltsah hun unheer tsoohon bdag. yrisan ch ted orond ni nmg chamd uzeegui kino gj bna uu geel shooldog. Bi iim 1n kino sonirhogch bna daa. minii commentiig unshinaa gj naidaj bna.

uka wrote on 2010/05/17 - 04:29
#21

Ene kinog uzekh gej hicheesen ch setgeld mash ikh uitgar gunig turuuleed teselgui uur suvag deer tavisan.

uga wrote on 2011/08/18 - 19:33
#22

Спани биш Испани гэж бичдийшд,уг нь

Henmedeh wrote on 2012/02/07 - 12:13
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.