Өчигдөр интернетед явж байгаад Миний хайрт ээжийн ярилцлагийг олж уншаа. Тэгээд өөрийн блогдоо байрлуулахаар шийдлээ. Энэ блог миний болон аялалтай холбоотой бүх мэдээллүүдийг цуглуулдаг газар юм. Миний аав Ээж, гэр бүлийнхэн , найз нөхөд надаар бахархаасаа гэж би байнга бодож явдаг юм .

Гэхдээ ганцаараа дэлхийг тойрч яваа анхны Монгол залуугийн Аав Ээж ямар байдаг тухай та нар төсөөлөхчгүй байх. Хэрвээ таны хүү зурагтаар гарч буй асуудалтай, дайнтай газраас холбогдоод,- Ээж бүх юм зүгээр! гэж хэлбэл яахуу? тэгээд энэ нь нэгхэн удаа биш бүхэл бүтэн 3 жил, тэгээд дахиад харитлаа удна гэж байгаа бол?

Миний аялалаас болж Аав Ээжийн маань үс нэлээд цайсан байх гэж бодож байна. Гэхдээ юуны төлөө хийж байгааг тэд ойлгож байгаад би маш их баяртай байгаа.

Хааяа Ээжтэйгээ яриад
- Миний хүү! аялаа түр зогсоогоод гэртээ ирээд сар гаруй амарчихаад, тэгээд буцад зогссон газраасаа үргэлжлүүлж болдоггүй юм уу? гэж хэлэх үед миний аялалын гинжин холбоо тасрахгүй байх ямар чухал болохыг хэлээд ч нэмэргүй юм байна даа гэж бодох юм.

Канарын арал дээр байхад миний аав анх удаа
- Миний хүү! аялалаа эргэж буцалтгүй дуусгах нь маш чухал шүү! гэж хүлээн зөвшөөрч билээ.
3 жил гаруй аялсаны дараа л Аав маань ингэж хэлж байгаад би үнэхээр их баярласан. Энэ цагаас надад бүрэн итгэж, бүрэн найдаж байна даа гэж бодож билээ.

Таны хүү дэлхийг тойрохоор явлаа гэсэн бол яах байсан бэ?

Би лав гадаад ПАССПОРТ-ыг н хураагаад гэрийн хорионд оруулах байсан байх.

Үүргэвчнээс өөр хань бараагүй, ганцаараа дэлхийг тойрохоор яг гурван жилийн өмнө нутгаасаа гарсан Амай одоо 50 дахь орон Испанид хөл тавиад байна. Багаасаа л бүхий л зүйлийг сонирхож хийх дуртай мөрөөдөмтгий хүү байсан тэрбээр хожим нь ч тэр зангаа гээлгүй МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан байхдаа оёдолчны сургалтанд ч хүртэл сууж, фото зурагчин, радиогийн сурвалжлагч, DJ, хөгжим зохиогч, диско клубын менежер, продюсероор ажиллаж байсан элдэвтэй нэгэн. Тэрчлэн хүн зорьсон зорилготой түүнийхээ төлөө тэмцэж чадвал хүрч болдогийг олон Монгол залуустаа үлгэрлэж явна.
Амай өнгөрсөн хугацаанд Израйль-Палестины хил хавьд бөмбөг дэлбэрэх, буу тачигнахыг сонсож, Өмнөд Африкийн хамгийн их гэмт бүлэглэл бүхий районд амьдарч, Этиопд автын осолд орон бэртэж, Конгын босогчдын онилсон буунд чичлүүлж, Кенийн битүү ойд унаагүйдэж, ангаж цангаж 30 км бурханд залбиран алхаж. Канарын арлын орчим далайн шуурганд туугдан амьдралдаа айж үзээгүйгээрээ айсан гээд тоочоод байвал их зүйлтэй нүүр тулжээ.
Гэсэн ч тэр одоо хүнд хэцүүгийн ард гарч чадсан. Аялалаа ч үргэлжлүүлж явна. Энэ дашрамд түүний нөр их хөдөлмөр заран хийж буй энэ аяллалыг манай төр засаг, ард түмэн анхааран дэмжвэл эх орноо дэлхийд сурталчлан таниулах гэсэн залуу аялагч судлаачийн хүсэл мөрөөдөлд том дэм болох биз ээ.

-Амай баргийн хүнээс гарахгүй эр зоригийг гаргаж дэлхийг тойрохоор явснаас хойш 3 жилийн нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд таны хүү ихээхэн саад бэрхшээлийг даван туулж, эх орноо гадаад ертөнцөд таниулж явааг бид эчнээ мэднэ л дээ. Гэхдээ энэ мөчид түүнийг анх дэлхийг тойрно гэдэг шийдвэрээ гаргахад аав ээж нь яаж хүлээж авч байсныг эргэн дурсмаар байна л даа?
-Хүүгийн минь шийдвэр залуу хүний хувьд их эр зориг юм шүү дээ. Мэдээж өөрөө зориглоод л явна гэсэн учраас түүнээсээ ухарч няцахгүйгээр хэчнээн л улс орон байдаг юм бүгдийг нь дуусгаад ирээсэй гэж бодож байна. Хамгийн гол нь эрүүл энх байж аялалаа амжилттай үргэлжлүүлээсэй л гэж хүсэх юм даа.
Хүү маань бүр эхлээд бол их л ойрхон яваад ирэх юм шиг хэлсэн. Тэгээд аялаад эхэлснээс хойш зориг нь нэмэгдсэн гэх юм уу даа. Ерөөсөө л цаашаа явна гэсэн эр зоригоор үргэлжлүүсээр яваад одоо гурван жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд эх хүнийхээ хувьд өглөө болгон цайныхаа дээжийг өргөж тэнгзр бурхандаа залбирч хүүгийн минь аялалыг ивээж харж байхыг хүсч ирсэн. Заримдаа бүр хоёр, гурван сараар сураггүй таг болчих тохиолдлууд ч байлаа Харин сүүлийн үед овоо гайгүй холбоотой байна. Ерөнхийдөө интернэтээр холбоотой байх юм даа.
-Таны хүүг дэмждэг олон олон залуусын хүрээлэл хэдийнэ бий болж. Тэр ч утгаараа түүний туулж яваа бэрхшээл хэцүүгийн тухай ярих нь олонтаа. Зимбабвейн хорт шумуулд хазуулан олон хоног эмнэлэгт хэвтсэн, Этиопын замд автын осолд орж бэртсэн гээд л үнэхээр амаргүй замыг туулж байна. Одоо бие нь гайгүй юу?
-Одоо бол эрүүл мэндэд нь санаа зоволтгүй байгаа. Өнгөрсөн тэр хугацаанд бүр 2 cap гаран сураггүй болчихсон шүү дээ. Бидэнд мэдээж хүнд л байлаа.Тэгтэл тэр хугацаанд найз нараараа харуулж хандуулаад эмнэлэгт хэвтэж байсан юм билээ. Тэгээд ээж аавд санаа зоволтгүй гэж хэлээрэй гээд дамжуулсан байсан.
Яг тэр үед бидэнд ерөөсөө холбоо барих бололцоо болоогүй. Тэнд чинь хортой шумууланд хазуулаад их халуурдаг юм байна л даа. Түүнийхээ улмаас арваад хоног эмнэлэгт хэвтсэн. Харин тэнд их сайн залуучуудтай найзлаж байсан юм билээ. Мөн зам нийлсэн улсууд нь ч туслаад шууд л эмнэлгийн тусламж үзүүлээд зогсохгүй бүр танилуудынхаа зуслангийн байранд арваад хоног амраагаад явуулсан байна лээ. Сайн санаат хүмүүс манай хүүд их тусалж байгаа. Ёстой л цаанаасаа бурхан л харж байгаа байх. Ерөнхийдөө блогт нь бол хангалттай мэдээлэл байдаг л даа . Өөрийн чинь хэлж байгаачлан одоо Амайг дэмждэг маш олон залуусын хүрээлэл бий болчихсон байна шүү дээ. Интернэтэд ороод үзэж байхад хүүд минь сайн сайхныг хүссэн, “Амай чи бол Монгол залуусын бахархал болсон залуу шүү. Эх орноо үнэхээр гадаадад сурталчилж таниулж чадаж байна шүү” гэсэн урам өгсөн залуусын сэтгэгдэл их байдаг. Та нар ч гэсэн танилцдаг байх. Би хувьдаа интернэт байнга л харж байгаа л даа. Ер нь манай хүү зүгзэр л яваад байгаа юм биш, интернэтээр эх оронтойгоо найз нөхөдтэйгөө байнгын холбоотой байж ирсэн.
-Тийм шүү. Түүний нийтлэл бичлэгүүдээс зөвхөн залуус төдийгүй Монголчууд их зүйлийг олж харж байгаа гэхэд болно?
-Зөвхөн өөрөө нэг газар оччихоод ирэх нэг өөр хэрэг. Эх оронтойгоо үргэлж хамт байж, эх орныхоо асуудлаар залуучуудтай санал бодлоо солилцож өөрийнхөө санал бодлыг хэлж, дэлхийн хэмжээний асуудлыг хүртэл дэвшүүлж яваа шүү дээ. Тэр халим хамгаалах асуудал бас бодууштай л юм байна лээ дээ. Тэр гэмгүй амьтан ямар Монголд гай хийсэн биш агнах зөвшөөрлийг манайхан өгөөд сууж байдаг бас буруу л байхгүй юу. Энэ мэтчилэнгээр эх оронтойгоо холбоотой байгаа.Энэ ядуурал, эдийн засгийн байдал, хөгжлийн ирээдүйн асуудлууд, залуучууд цаашид яаж ажиллах, юу бодох ёстой вэ, наад зах нь гадаад харилцааны асуудал дээр их олон бодол санаа дэвшүүлж ярьж байгаа л даа. Манай гадаад бодлого сүүлийн үед их идэвхижиж сүүлийн 10-аад жил дэлхийн улс орнуудтай харилцах харилцаа их хөгжлөө. Гэхдээ бид өөрсдөө сайхан байна гээд явах биш, Монголын гадаад бодлогод яавал гадаад орнуудыг хүндэтгэлтэй ханддаг болгох вэ гэдэг талаас санаа бодлоо их бичиж байгаа. Нөгөө талаар манайхны урд өмнө хийж чадаагүй зүйлийг бас хийгээд яваа юм ч бий. Жишээ нь Суданы виз авна гэж ер нь 6 cap гаруй Египетэд хүлээсэн байгаа. Учир нь тойроод явах аргагүй. Цаашаа явбал яг Суданаар явах ёстой байсан юм билээ. Тэгээд ч ер нь хүү маань Монголд виз өгдөггүй улс дэлхийн хаана ч байх ёсгүй гэдгийг л газар болгонд ойлгуулж харуулах зорилтыг тавиад байгаа. Тийм ч учраас дахин дахин орж хүлээж байгаад тэр визээ даруулсан. Одоотэрнээс хойш Суданыхан визний асуудал дээр Монголчуудад нааштай хандах нөхцөл бүрдлээ гэж ойлгож болох юм. Сая л гэхэд Марокк руу орох гэсэн эхлээд виз өгөөгүй байна. Хажуудах улсаар нь дамжиж Марокк руу орох гэсэн бас өгсөнгүй. Марокк чинь өөрийгөө бас Африкийн хөгжилтэй орон гэж тооцдог учраас бусад хоцрогдонгуй орнуудад тогтоосон хязгаарлалтууд байдаг юм гзнэ. Гэтэл манай Монголчууд ядуу зүдүү байдалтай гээд тэрэнд нь харьяалагдахаар зарим хүмүүс визийг нь өгөхгүй гэсэн бодлого барих явдал байна. Мөн нөгөө талаар Монголын нэг том баян хүн жуулчилж явна гэж боддог ч юмуу. Ер нь нэг аятайхан тохиролцчих санаатай ч улсууд бас байдаг бололтой юм. Энэ мэт зүйлээс үүдээд хоёр улсаас орох виз өгөөгүй л дээ. Тэгэхлээр нь бүр цаашаа Испани орсон. Тэнд Америк, Япон гээд ер нь бүх л хөгжилтэй орноор Шенгений орнуудаар явчихсан хүнд виз өгөхгүй гэсэн юм байхгүй. Тэгээд бүр дахин дахин орох эрхтэй виз тавиад өгчихсөн. Тиймээс Испани ороод тэндээсээ Канарын арал дээр байсан консулаас нөгөө Мароккийн визээ авсан. Тэгж Мароккод очиж дэлхийн хэмжээний асуудал сонирхож явж байгаа. Ер нь өөрийгөө виз өгөх ёстой хүн байсан юм байна гэдгийг ойлгуулаад л гарсан гэж байна лээ. Тэгэхээр нэг үгээр хэлбэл ийм маягаар бусаддаа зам тавьж явж байгаа.
-Нээрээ л Амайг монголоос явж байгаа баян жуулчин гэж харах явдал их гэсэн. Ямартаа л Африкийн зарим орнуудын иргэд манай хүнийг хүлээж аваад хандив туслалцаа өгөөч гэж ил далд гуйсан гэж дуулсан?
-Үнэхээр тийм юм болсон. Монгол гэдгийг Монако гээд ойлгочихсон. Манай хүүг тэдний ханхүүгийн төрлийн баян залуу гээд ойлгочихсон. Гэтэл үнэндээ бид тийм хэмжээний баян хүмүүс биш. Хүү маань жирийн сэхээтэн багш хүний хүүхэд болохоор тэдэнд тэгтлээ туслаад явж чадаагүй л дээ. Гэхдээ одоо бол дэлхийг тойрох ажилтай явж байгаа учраас боломж гарахгүй байна. Гэхдээ би тэднийг мартахгүй. Болдогсон бол хэдэн төгрөг өгчихмөөр байлаа гэж бидэнд бичсэн байсан л даа. Иймэрхүү тохиолдлууд нэг биш удаа л таарч яваа л даа.
-Амай олон улсын харилцааны мэргэжилтэй байхаа. Энэ аялал ч яах аргагүй амьдралын нэгэн том сургуулийг дүүргэсэн хэрэг болж байна.
-Хүүгээ маш их зориг тэвчээр гаргаж явж байгаад нь бид их баярладаг. Нөгөө талаар ингэж ядарч зүдэрч явааг нь бодохоор их хүнд байдаг. Би чинь одоо байнга л тэр Африк тэнд л байдаг юм байх гээд л цонхоороо л цайны дээжээ өргөсөн байдалтай байдаг даа. Гэхдээ нэгэнт шийдэж зориглосон хүнийг одоо “ядарч байна уу миний хүү одоо хүрээд ир” гээд тэр замаас нь хазайлгахыг бодохгүй. Хүү маань олон улсын харилцааны мэргэжилтэй. Мэдээж залуу хүүхэд учраас хөгжим дуу транс гээд жаахан явсан. Тэгээд сүүлдээ ер нь мэргэжил рүүгээ л голлож анхаарья , одоо энэ олон улсын харилцааг судалья, биеэр очиж харья, дэлхийн орнуудын хөгжлийн загвар жишиг бэрхшээл юу байна. Монголчуудад ашигтай хэрэгтэй юм юу байна гэсэн зорилго тавиад явсан. Эхлээд Европоор явж байхдаа нэлээн шуурхай ч явсан. Харин Дундад Ази, ойрхи Дорнод зэрэг саад бэрхшээлтэй газруудад очоод нэлээн тогтож судлах үзсэн харсан асуудлуудаараа бичиж үлдээх хэрэгтэй юм байна гэсэн зорилго тавиад явж байгааг нь бид дэмжиж байгаа.
-Анх бол 2 жил аялаад л ирнэ гээд нутгаасаа гарсан байх шүү?
-Дэлхийг тойрч аялна гэдэг юу болохыг анхнаасаа бага төсөөлсөн байх. Бас санхүүгийн өндөр чадамжтай хүн байсан бол онгоцоор нисээд буугаад машин унаа хөлсөлж давхиад тэр олон орноор аялчихна гэхсэн. Харин манай хүний зорилго бол зүгээр нэг тоо гүйцээж оромдоод хэдэн орноор ороод гарах гэсэндээ биш. Гол нь ард түмнийх нь дунд орж үзээд тэр хүмүүсийн сэтгэл зүй ямар байна түүх соёл нь юу байна. Тэр бүгдийг өөрөө дотор нь орж жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа хүний хувьд их үнэтэй мэдээллүүдийг бидэнд ирүүлж байгаа л даа.
-Ингэхэд монголдоо байхдаа нэлээд хүнд гэмтэл авч байсан. Одоо ямар нэг зовиур байдаг болов уу?
-Тэр бол бидний эмзэг асуудал. Эрүүл мэндийн хохирол бүр огт арилчихна, сайн сайхан болчихно гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Тиймээс ноцтой хор уршиг дахин илрэх вий гэдгээс бид санаа зовсон хэвээр л байгаа. Бурхны ачаар одоохондоо толгой тархи нь өвдөөд хэвтээд байгаа байхгүй л байгаа. Бид ч энэ асуудлыг нэг их тойруулаад шуугиулаад ч байя гэж бас боддоггүй. Хүүхдийн аян замд хэл ам ер нь дэмий.
-Ингэхэд НҮБ-ын сэтгүүлч болчихсон гэл үү?
-Яахав. Өмнөө том зорилго тавьчихсан том үйл бүтээгээд явж байна гэдгийг нь гадна дотныхон ер нь их ойлгодог юм байна. Ямартаа л Бангладешийн энхийг сахиулагчидтай нэг улсад таарсан чинь тэд хүүг маань 2, 3 хоног бүр дээд зэргээр харж хандаад. Тэгээд НҮБ-аас манай хүүд олон улсын НҮБ-ийн сэтгүүлч гэсэн баримт бичиг өгсөн байна лээ. Тэр нь НҮБ-ийн бүх обьектуудаар чөлөөтэй орж гарах, НҮБ-ийн эмнэлэгт эмчлүүлэх, тэгээд энд тэнд явж байгаа НҮБ-ийн унаанд дайгдаж яваад хүссэн газраа бууж болох эрхтэй байдаг юм байна. НҮБ-ийн унаа бол замын хүн авдаггүй байхгүй юу. Ер нь бол манай хүүгийн хүсэл зорилгыг олон улсын том байгууллагууд анхаарч дэмжиж байгаа хэрэг гэж бид баярлаж байгаа. Сьерро Леонын наад талын улсаас, НҮБ өөрийнхөө онгоцоор энхийг сахиулах дээр буулгаад өгчихөж байгаа юм..
-Дайн тулаантай, буун сум шунгинасан айдас хүрэм газруудаар нэлээд явсан байх шүү?
-Израйль Ливаны нөгөө нэг сөргөлдөөн буудалцааны үед Израйльд байсан. Тэгээд нөгөө л аймаар буудалцаан болж байгаа газруудад байж үзсэн. Мэдээж дайн тулаан үзээгүй болохоор үхэж үрэгдсэн хүн хараад аймшигтай сэтгэгдэл төрсөн л гэж байна лээ. Африкт бослого төрийн эргэлт гарчихсан цэрэг цагдаагийн дэглэм бий болчихсон газруудаар их явсан байна. Зам зуурын хүмүүс болохоор автомат буу энэ тэрд тулгагдаад юм юм л үзэж байгаа юм байна. Ямартаа л Монголчууд бид ямар сайхан тайван амьдардаг юм гэж бодож байгаагаа бичсэн л байна лээ. Тийм дайн тулалдаантай газар чинь хүүхдүүд хүртэл хутгатай явах юм гэнэ. 10-аад настай хоёр хүүхэдтэй таараад юм ярих гэхгүй юу. Гэтэл бүр чоно үзсэн хүн шиг хутгаа бариад байх юм гэнэ. Тэгэхээр хүүхдийн сэтгэлзүйд улс орны амьдрал нөлөөлдөг. Монголын хүүхдүүд тийм юм битгий үзээсэй. Сайхан тайван нөхцөлд амьдраасай гэж бодож байгаагаа бичиж ярьж байсан л даа. Тиймэрхүү юм байнга бололтой юм. Бүр гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтандаа авчихсан, өмнөд Африкийн Йоханс-Бургт бас тийм газар хонож өнжиж явсан байна лээ. Тэнд чинь буу зэвсэгтэй улсууд нь гаднын хүн байна гэдгийг мэдчихээд хяналтандаа авчихдаг юм байна. Харин бас л сайн санаат хүмүүс тэрнийг нь мэдчихээд гэр орондоо аваачаад хонуулж аюулаас гэтэлгэсэн азтай явдлууд болж байсан гэсэн. Унаа бол олддоггүй гэнээ, тэр Африкт чинь. Тэгээд нэг улсаас нөгөө улс руу орох гэж л дээ. Тэгсэн нийслэлүүдээр нь дамжиж явна гэхээр бараг 4, 5 дахин урт зам туулах болчихоод чигээрээ явна гэхлээр 30 км газар ой байж л дээ.Тэгэхээр нь манай хүү тойрч явснаас замын унаа таарч магадгүй гээд тэр муухан элэгдсэн замтай ширэнгэн дундуур алхчихсан байна. Тэгээд 20, 30 км газар эзгүй Африкийн ой дундуур алхаад сүүлдээ уух усгүй болж бараг муужирч унасан тухайгаа сүүлд нь ярьж байсан.
-Тэгээд яаж нэг хүн амьтантай таарсан юм бол оо?
-Бүр ачаагаа ч дийлэхээ байгаад ерөөсөө муужирсан юм байна л даа. Тэгэхлээр нь хамаг юмаа хаячихаад өөрийгөө аваад нэг сажлаад цаашаа явсан чинь
10-аад км-т нэг жижигхэн модон байшинтай хоёр гурван айл таарсан гэнэ. Тэгсэн гадна талд нь нэг ундааны шилэнд хийсэн дундуур ус байх юм гэнэ. Тэгээд хэн тавьсан, хэдэн жил болсоныг нь мэдэхгүй ч, нөгөө ус хайж яваа хүн чинь дор нь ууж нэг амьсгаа аваад. Тэгээд тэнд хүмүүстэй таарч тэднээрээ туслуулж буцаж нөгөө газраа ирж орхиод явсан ачаа бичиг баримтаа олсон гэсэн.
-Монголын сэтгүүлчид Египетэд Амайтай таарсан гэсэн л дээ. Яг л тэндхийнхэн шиг толгойдоо цагаан даавуу нөмөрчихсөн үүргэвчээ үүрээд харанхуй гудамжаар ганцаараа явж байсан гэсэн. Тэр үед хүн бүр л аялалд нь нэмэр болгож боломжоороо 10, 20 доллар өгөөд салцгаасан гэсэн.
-Тэр болгон Монголчуудтайгаа таарна гэж байхгүй л дээ. Тэр нэг тохиолдол байх. Бас нэг нь Өмнөд Африкийн БНУ-д цирк тоглож байсан гурван хүнтэй таарсан. Тэд миний хүүд их тусалсан байсан. Мөн Сьерро-Леонд Монголчууд дээрээ очсон. Тэнд байсан манай цэргийнхэн хүүд маань бас их анхаарал тавьсан байна лээ. Наанаас нь НҮБ-ийн онгоцоор аваачаад буулгасан юм шиг байгаа юм. Тэгээд эндээс яам энэ тэрээс ч анхаарал тавь гэж тийш нь хэлсэн байсан. Хүү маань тэнд бараг сарын хугацаанд үнэхээр сайхан амарсан гэж байна лээ. Сүүлд тэр Сахарын цөлөөр явж байгаад Марокко руу гарах гээд чадахгүй болохоороо шууд далай руу Испани руу гарсан юм байна. Харин тэнд Монгол айлтай таарсан гэнэ. Тэнд сайхан амарсан. Тэр эрчээрээ Монголчуудыг оруулдаггүй тэр газар руу орж визээ ч авсан. Тэгээд монгол хүмүүстэй мэр сэр таарсан гэсэн.
-Мэдээж өнгөрсөн хугацаанд олон л бэрхшээлтэй таарсан юм чинь бүр больё нутаг буцъя гэж шантарсан үе гараа болов уу. Аав ээждээ аминчилж хэлсэн үе байна уу?
-Аваарт орсон үедээ нэлээд сандарсан гэсэн. Зам их муутай газар байсан юм билээ. Тэгээд машин дотор байсан ачаанууд хөл дээр нь унаад хөлийг нь хүнд гэмтээчихсэн. Тэр үед жаахан сэтгэлээр унасан. Бас Судан руу гарах гэж хүлээж байхдаа хэцүү байсан гэж байна лээ. Нөгөө шумууланд хазуулчихаад халуурдаг үед жаахан шантрах юм байсан гэнээ. Мөн нөгөө 30 км ширэнгэ дундуур ганцаараа явчихаад усгүйдэж хүнд байдалд орж байхдаа ёстой л бурхан тэнгэртээ залбирсныхаа хүчээр л амь гарлаа гэж хэлж байсан. Ер нь бол шашин шүтлэг их тааруухан хүн байгаа юм. Гэвч тийм үед аргагүй л бурханд л залбирна шүү дээ. Би ч эх хүн л болсон хойно “миний хүү ядарч байвал ирчихээд явж болдоггүй юмуу” гэж хэлсэн тохиолдол бий. Аав нь бол юу гэж л шийднэ дэмждэг. Нэгэнт л зориод явсан. Туршлага суулаа, хамгийн хүнд бэрх газраар явчихлаа. Одоо харьцангуй соёлтой газраар явах учраас ядахдаа унаатай’байна биз дээ
-Одоо үлдсэн улс орнуудаар ямар хугацаанд аялна гэж хэлж байна?
-3 жил болчихлоо. Өөрийнх нь төлөвлөснөөс их хугацаа л даа. Одоо бас хаширлаж байгаа бололтой. Миний дараагийн хугацаа ер нь энэ гурван жилээс ч урт байж магадгүй гэсэн юм бичсэн л байна лээ. Би хувьдаа бодохдоо одоо соёлтой газраар явна. Тийм учраас арай хугацаа наана байж болох юм гэж бодож байгаа.
-Мэдээж мөнгөгүй бол яаж ингээд олон газраар яваад байх вэ. Энэ хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан бол оо?
-Мэдээж бага биш. Баримжаа бий л дээ. Энэ “Бодь даатгал” манай хүүгийн эрүүл мэндийг нь даачихсан байгаа. Тиймээс хүү маань их зоригтой явдаг юм байна. Ямар нэг юм болвол үнэ төлбөргүй эмчилгээтэй. За тэгээд л ах дүү нар гэр орон нь байна. Хоёр гурван ах дүү нь Америкт байдаг. Тэд нь ч их тусалдаг. Ер нь нэг хоёр жил болсны дараа хүмүүсийн туслалцаа хэрэгтэй болсон л доо. Бид ямар бэлтэй чадалтай улсууд биш. Ах дүү нар нь бас л хүний газар ажил хийж амьдрах гэж яваа улс . Энэ дэлхийг тойрно гэдэг чинь тийм амар асуудал биш юм. Гэхдээ чадах ядахаараа дэмжээд ямар ч гэсэн хамгийн хүнд газраа дуусгаад Европ руу ороод ирлээ. Одоо бол сэтгэл санааны хувьд их хөнгөн болчихож байна л даа. Гэхдээ 50 орноор очлоо гээд эргэж ирэхгүй гэдгээ хэлсэн. Цаана нь одоо хэдэн ч улс байгаа юм. Зургийг нь гаргачихсан явж байна. Тэгэхээр одоо хүүгээ яаж дэмжих вэ гэдэг асуудал яригдаж байгаа л даа. Хүү маань жирийн монгол залуу. Гэхдээ Монголын түүхэнд бас нэг шинэ юм хийчихье, монголын нэрийг нэг гаргачихья, дэлхийд мэдүүлчихье, дэлхийн тухай мэдээллийг ард түмэндээ өгчихье гээд зориг шулуудаад явж байгаа. Үүнийг нь үнэлээд дэмжвэл аялал нь илүү амжилттай болох байх л даа.
-Амайг охид бүсгүйчүүдтэй их холбогдож байна гэж ярих хүмүүс ч байна ?
-Би бас л та нарын хэмжээнд интернэт ашиглаад харж байгаа. Мэдээж болгоомжтой яваарай гэж хэлдэг. Хүүд маань олон газраар явсан туршлага байна. Тийм учраас ээжийгээ “та тайван байгаарай” л гэдэг. Мэдээж өнгөрсөн хугацаанд хэдэн зуун мянган хүнтэй л танилцаж явж байгаа шүү дээ. Ямартаа л аялал жуулчлалын ганц компани надтай хамтарч ажиллаж байгаа бол би ийш тийшээ явья гэсэн жуулчидтай зөндөө таарч байна. Тэднийг замыг нь заагаад Монгол руу явуулаад байх юмсан. Тийм харилцаа тогтоолгүй явчихаж гэж дүгнэлт хийсэн л байна лээ. Блогтоо охид бүсгүйчүүдтэй холбоотой юм тавиад байгаа л даа. Бас одоо амьдрал байна, 3 жил байна. Танилцах үерхэх юм бол байж болох л асуудал. Гэхдээ сайтдаа тавиад байгаа нь залуучуудтай холбоогоо бэхжүүлэх санаа байгаа л байх. Залуучууд юу сонирхдог вэ гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Тийм юм хааяа бичиж байхгүй бол дандаа л үхэх шахаад тэгж халуураад ингэж өвдөөд гээд зовлон тоочоод явбал бас уйтгартай шүү дээ.

Э.Болорхажид

Horaayy..there are 23 comment(s) for me so far ;)

#1

sonin deerees eejiin chin yariltslagiig unshisan,uneheer goy setgel hosolson shuu chi bolon hairt eej ah egch ger buliihend chin az jargal husey!

Fog wrote on 2008/11/20 - 20:32
#2

Tiimee news.mn-ees 3 honogiin omno olj unshsan . Hamgiin gol eruul enkh l aylaad eh orondoo ergeed ireerei …. !

Batbayar wrote on 2008/11/21 - 01:57
#3

ODOO TEGEED TA EH ORONDOO IRHEEREE PRODUCER_IN AJLAA BUR HIIHEE BOLINO GESEN UGUU ????? TRANCE HOGJIMOO BUR ORHIJ BAIGAA MUU ? NEG UYE BODHOD ODOO MONGOLD ENE HOGJIIM OILGOJ SONSDOG ZALUU IH BOLSON > UGAASAA MANAI MONGOLCHUUD SHINE YUMAND AMARHAN HOSHUURDAG SHUURTSGAADAGSHD > ENE TA HARIULT OGOOREI >>>

Batbayar wrote on 2008/11/21 - 02:00
#4

amai n eejee tanai huu chin lag huu shu, tuund ene buhniig duusgaj chadah chadal bgaa, huu chin neg odor l hajuud chin ineegeed zamiin soninoo yariad suuna bh da

ene blog s uneheer minii ooroo olj harj chaddggui amidraliin bolon busad ulsuudiin soyol n yalgaa, humuusiin talaar asar nariin zuiluudiig olj harj chaddag shu, neg yosondoo uugeer zochioldog zaluusiin nudiig baga ch gsn neej ogdog gej boddog shde

alchemist wrote on 2008/11/21 - 02:44
#5

Sain u?Amai..
Yunii umnu chamd eruul enh sain saihan buhniig husen eruue!Tanai eejiin chini ugsun yariltslagiig unshsanaar bi chinii tuhai iluu sonirhood ter udruus hoish 3 udur nileed ih tsag zav gargan bj chinii ayalaliin adal yavdal uzel bodoliin ertuntstei chini taniltsaad tuhain unshij bh uedee uneheer ter dotor ni orood l hamt tusuuluud l yavlaa…
Yahav chamaig ter ued ni mongolchuud sain demjij sponsor baiguullaguud oldoogui ch gesen mongolchuud chamaar maaash maash ih baharhaj bgaa gedegiig bardam helmeer bna.
Chi bol uneheer odoonii mongol niigemd hovor tegeed heregtei hun…iim ih yum bodoj eregtsuulj chaddag deerees ni urgelj shiniig erelhiilj tegeed yamarwaa yuman yagaad gedeg asuultiig tavij nuhatstai bodon tungaaj hariult olj bdagt chini bodson sanasan bolgondoo unench bdagt chini bayarlalaa gej helmeer bn.Yagaad geheer chamtai tustei uzul bodoltoi zaluus ene niitleluudiig chini unshaad sanaa bodloo ulam batalj bdag bol bas busad zaluu ue chamaas ih zuil suraltsdag gedegt uneheer itgeltei bna..
Bolgoomjtoi yavj bgaarai…Sain saihniig huseye..

Tuya wrote on 2008/11/21 - 04:58
#6

Sain baina uu Amai.
Chinii aylaliin tuhai bi suuliin jil garui Jambalsuren bagshaas medsenees hoish zav l garval uzeh durtai baidag yum. Jambaa bagsh ajil deer ikh idvehtei uzdeg yum shuu. Blogtoo mash sonirholtoi medee, barimttai sanaa sedel avahaar zuilsiig tavij bui chini ikh sonin baina. Mun ene aylal hojim nom bolj Mongolchuudiin tuukhend ikh sonin nom baih bolov uu. Uchir ni XIX-XX zuunii ued delhiin ulsuud orhigdson martagdsan Mongol oroniig uzej,tanih gej ayldag baisan bol XXI zuund mongol zaluu delhiigeer neg heren yavj Ekh ornoo, uursdiiguu tanin medeheer ayalaj yavaa ni ikh sonin yum shuu. Aylaliin hund ueiig erunhiiduu davsan gej baigaa bolovch olon olon berhsheel suruh shaardlaga tzag urgelj umnu chini baigaag oilgoh heregtei. Heden zuiliig anhaarch yavbal zugeer bolov uu. 1.Gadaadad haraar ajildag mongolchuudtai uulzaj tednii ertuntziig tanih heregtei baih. 2. Gadaadiin zarim gazar mongolchuudiin holboo bulgemuud neleed bui tedentei bas uulzaj baival. 3. gadaadiin uls orond ochood Mongol sudlaachidtai bas uulzaj baival. ali boloh bolomjooroo. Ted bol bidnii ertuntziig hamgiin ikh tanihiig hicheedeg tul. Hojim ch uurt tani nomoo bichihed sanaa sedel bolj magadgui yum. 4. Mongoliin tuhai, nuudelchdiin ertuuntziin tuahi, geopolitikiin tuhai nom material harj yavaarai. 5. USA-d ochvol Dalai bagshtai zaaval uulzaarai. Mongol hunii zorigiig ter unelj neg zuil zaaval helne.
Za amjilt husey.
Angli uls. Cambridge Ikh Surguulias

Chuka wrote on 2008/11/21 - 05:25
#7

Sain bna uu.

Chinii site-iig dandaa unshdag shuu. Tsaashdiin ayalald chini undruus undur amjilt khusie.

Naraa wrote on 2008/11/21 - 10:02
#8

Энэ ертөнцөд хүнд хоёр хүн ихэд ач тустай байдаг .Тэр хоёр хүн бол нэг нь эх хүн,нөгөө нь лам багш болой.
“Эх хүн үрээ өсгөж Хүн болгодог,
Лам багш шавиа сургаж Бурхан болгодог” хэмээн бодох юм.
Иймд Амай минь, зорьсон зорилгоо биелүүлээд эх орондоо эсэн мэнд эргэн ирж ээжийнхээ ачийг хариулаарай.
Хамаг амьтны тусын тулд гэгээрлийн замд ороорой.
Гэгээрэхийн тулд азийн Бутан,Непал,Энэтхэг,Тайланд гэсэн буддын шашинт орнуудаар орж ариун дагшин газрын эерэг энергийг мэдэрч боди сэтгэл үүсгэхийг бодоорой.”Тэгш сэтгэл агуулж явбал дэлхий ч тэгш болдог”гэсэн бурхны сургаалийг санаж яваарай.

D.Sukhbaatar wrote on 2008/11/21 - 12:06
#9

hi namaioag Taivanbat gedeg khuvsgul aimagt ehner huugin hamt amidardag30 nastai.Amaig bainga demjij sitees chin chinii ayalaliin tuhai unshidag.tus bolmoor baivch daanch argaa olohgyi bna.ireheer chin uulzanaa.bainga hamt ga shuu amjilt hueye.

taivanbat wrote on 2008/11/21 - 14:56
#10

amai ahaa zahai unshih odrin mend bi koread surdag amraltara mgl ywdag bi dahaid 3 jil surna bas tanitai adilhan 3 jil shude tani shig nad shig olon hun bii shuu bur 10 20 jil bolood harih hun ch zunduu bii amjilt ah amaid

vaanii wrote on 2008/11/21 - 16:20
#11

Таниар бахархаж байнаа. Цааш цаашдын аялалд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе. Шантралгүй зорьсон үйлсээ бүтээгээрэй. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж нэг сайхан үгс байдагсан. Ийм сайхан ээжтэй хүн алзахгүй.

МОНГОЛХҮҮ wrote on 2008/11/21 - 18:06
#12

Bi tanai eejiin ueiin 3 huutei hun baina. Eej chini sanaa zovj, bas sanaj baigaa, gehdee mongoliin olon zaluusiin nudiig neej ulger duurial baharhal bolj baigaag oilgoj baigaa tul eh hunii dotood setgelee neg ih il gargalgui saihan yariltslaga ogchee. Chamd amjilt husiye.

ganga wrote on 2008/11/22 - 09:11
#13

AMAi ta shuu
Аялалаа цааш нь үргэлжлүүлээд байгаарай АМЖИЛТ

helloworld wrote on 2008/11/22 - 16:10
#14

АМЖИЛТ ХҮСЪЕ

helloworld wrote on 2008/11/22 - 16:12
#15

европчууд хүйтэн цустай улс болоод та тэднээс халшираад байдаг юм уу?

helloworld wrote on 2008/11/22 - 18:14
#16

Amjilt husie. huuhnuudtei holbogdolgui myadag um ve. tegehgui zaluu hun um uzej uerhej boldoggui um uu tee. ushuu olon huuhnuudtei holbogdooroi tegehdee CONDOM hereglehee martav. hehehhe

Bayaraa wrote on 2008/11/22 - 18:39
#17

Bi ene zalyyg oilgohgui yum. Henii omnoos ayalchixaad odoo zovlon toochood bgaam be dee. Bi 3 jil yavlaa ih zovloo tegeed yu gej yag yaah geed bgaam. Ard tumneer orovduulmeer bgaam yy esvel baatar bolmoor bgaam yy. Xyn amitan toohgui bolhoor ooriigoo tovoilgood bgaam yy. Bi hodolmoriig chini uguisgehgyu mon uchirsan berhsheeluudiig chini ch oilgoj bn gehdee teglee geed yaxii chi ooriin dur huseldee l hotlogdoj yavaa biz dee. Mon ter utgaaraa ch chi bas enjoydej bgaa biz dee. Temdegleluud chini taalagddag harin iimerhuu niitlel chini nadad ogtoos ul taalagdana. Za tsaashdiin ayalald amjilt… Shiidveriig chi ooroo hiisen tiimdee ch teriigee busdad tailagnaad blgui ooroo hulee…

caakk wrote on 2008/11/27 - 01:54
#18

Amai bi chamaig hycheer Mongoliin uls tor lyy oruulmaar bna. chi Mongoliinhoo toloo ihiig hiij chadna. chamaig mash iheer demjdeg boh duuchin geed geriihee toirogoos garch yzeegyi bolobsrolgyi garuud tsaana chini uls tord orood Mongol orniig mini hyataduudad hudaldaj bna. ayalalaa erch hychtei ogoojtei duusgaad ard tymniihee toloo ihiig hiij bidnii duu hooloi bolohiig tesen yadan hyleej bna. amjilt hysie. ANU-s

gaadaa wrote on 2008/11/29 - 16:42
#19

ZA uneheer gaihaltaa zuiluud ih bnaaa Mongol zaluu gej bodhoor l uneheer baharhaj bna. Oshoo tsaashaa ihiig uzej sudalj bidenteegee huwaaltsaarai. Bas nutagtaa ireed yu hiih sonirholtoi bgaagaa bichwel ih sonin bna yamar ch bsan neg nijgenesen tom SHOW PARTY zohiowol ih goyo baih baihdaa teed ELECTRONIC hugjimoo bitii hayarai producer aa hiigeeree duunuud chine uneheer goyo shuu tanii Mongolian trance minii mashind bainga hanginaj yawdag. Bas saya Beijing 2008 Olympic oos manai tamirchid ALTan medal awhad ter shonojingoo odorjingoo Mongolchuud chine gudamjindaa Sukhbaatriinhaa talbai deer bayarlaj ungruusun ter dund tanii buteesen Mongolian Trance uneheer tsoilon garch irj busdiig ih gaihshruulj bsan shuu bi hugjimoo tultal ni changalaad yawj bsan yumaldaa. ZA teed tanid amjilt husii taniig hundelj yawdag shuu.

Bayasaa wrote on 2008/11/29 - 23:08
#20

Hehe, Eej nar iim l baidagdaa, yamar ch uyd urgelj manai taliihan, hehe,

Tengis wrote on 2008/12/03 - 18:39
#21

Amai, чи их хөгжилтэй залуу шүү. Чиний зан чанар их таалагддаг.

Gegeenee wrote on 2010/03/07 - 11:55
#22

Tr#17 u ve.oroo albtai um shg amai gn blogd orj irchd u u gn ve.uru harin ysn sonin hun be.chmg um bicheeth gj harin gusiimu albatai um shg uru orj irj unshchaad.amaign ingj ih stgl shingdg niitlel tmdgleluudig uch blogum shg unshal tgl hussn uma bijel davartsiin.shumj bh hrgtei ghd shuud tulgaj bolku shde.eejn bs ih snaa zowj bga eh hund hetsu l bga.amai chi unhr mundag shu..sxn ger bultei bolod sxn stgl taiwn eh orndo amidrarai

Nora wrote on 2012/06/12 - 09:03
#23

Bi neg zuiliig medehiig Hussein yum hairtai hunee amidraliin hania Olson uu ?

Khongoroo wrote on 2012/07/23 - 08:31
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.