Үүнийг уншихдаа өмнөх хэсгийг дахиж харахгүй бол сайн ойлгохгүй шүү!

2008.05.07 Нигэриан Окэнэ суурин 02 цагийн үед

Автобусанд цүнхээ үүрээд шинэ найзынхаа өмнөөр орлоо. Уул нь гаднаасаа Lux харагдаж байсан ч дотроо ямар ч суудал байтугай шалан дээр ч зайгүй байлаа. Зарим хүмүүс хамаг уртаараа налайж хэвцэн байсан бөгөөд нэг хүнийг гуйж байгаад цүнхээ тавих зайтай боллоо. Цүнхээ тависан бол дээр нь суух боломж давхар гарлаа. Ёое.

Яаж ингэж 6 цаг явнаа.

Монголд байхдаа унаатай болоод ч тэр үү, уран бүтээлч болоод ч тэр үү нийтийн тээврээс зайлс хийдэг болсон байсан санагдаж байлаа. Нийтийн тээвэр олон хүний газар байснаас ганцаараа алхах нь илуу санагддаг байлаа.

Хүн болгон намайг яг юу хийдгийг мэддэггүй байсан ч, зүс танидаг болсон тул яриа өдөхөөс эхсүүлээд элдвээр өдөх явдал маш их байлаа.

Манайхан урлагийхныг их зантай гэж шүүмжилж,- Та нар бидний ачаар байгаашт! Гэж загнах бөөн дур хүслэн байдаг ч, уран бутээлч зүгээр л хүний танил байх ямар хэцүү байдаг тухай төсөөлөхчгүй байгаа шүү дээ. Зүгээр гудамжинд явж байхад

- Сайнуу, би чамайг шүтдэг шүү, хоёулаа ганц юм уух уу?

Гэж асууж байгаа хүнд уурлах нэг хэцүү, байх хэцүү болно биз дээ!

За тэгье, бөөн аз, гээд дагаж явах нь соёлтой, үзэгчидээ хүндэлж байна гэж харагдахгүй нь лавтай.

Энэ аялалын явцдаа маш олон төрлийн нийтийн тээврийг ашиглаж үзлээ.Ямар сайндаа “Тээвэр” гэж булан нээгээд нийт сууж, хөлөлөж үзсэн бүх тээврийн хэрэгслуудэд төрсөн сэтгэгдлээ бичиж эхэлсэн билээ.

Гэхдээ энэ халуун бүхчим, ямарч зайгүй, өвдгөн дээрээ эрүүгээ тавиж өнжсөн шөнө, хэзээд мартагдахгүй болов уу. Тээврийн хэрэгслэл нь тухайн улсын хөгжилтэй хөгжилгүй гэдгийг бас тодорхойлдог нэгэн шалгуур юм.

Хөлөө жоохон гарсан зайнд чихээд, цүнхэндээрээ арай ядан багтаж суух явцдаа түрүүхэн харсан хоёр цагдааг бодлоо.

-Сонин юм манайхдаа яг адилхан, ялгаа нь тэд автомат колашниковтай харин манай замийн цагдаа нар дурэмт хувцсаа ядахнаа өмснө.

Монголын замын цагдаа нар шөнө ганц хоёроороо зам сахиж, ялангуяа баасан ахын төрсөн өдөр, бямба эгчийн төрсөн өдрүүдээр бүр хаа сайгүйсан.

Маш соёлтойгоор мэндлэн, тэгээд бичиг баримт шалгана. Тэнд бичээстээ нэрийг сайн санаж уншихгүй ч амаа үнэртүүлэх нь илүү чухалд тооцно. Харин жолооны үнэмлэхийг гартаа барьж байвал зүгтахгүй гэдэгт итгэлтэй.

Би найзтайгаа нэгэн удаа тэрэлж явж байгаад уулзвар дээр цагдаа зогсоож билээ. Бичиг баримт зүгээр, огт юу ч үнэртүүлээгүй. Цагдаа шөнө явсан ганц машинаас өө хайж нэг тойрсноо.

-Хойд нэг гэрэл чинь асахгүй байна.

Би гарж хартал гайтай юм шиг асахгүй байлаа.

-Хэлсэнд баярллаа, би хот орохоороо янзлуулчъя.

-Одоо янзлуул эсвэл цуг хашааруу явах хэрэг гарна.

Тэр хашаааруу явах ач холбогдол бага байсан бөгөөд- торгуульчъяа! Гэлээ.

5000 төгрөг цагдаа кармандаа авч хийгээд хураамжийн хуудас өгөлгүй – За яв яв! Гэлээ. Би зүгээр хот ороод засуулчиж болох зүйл дээр цагдаад торгуулихаар асуудалгүй болдог ямар зарчим байна?

Тухайн үед үнэхээр маргах аргагүй байсан бөгөөд , цагдаатай маргах эрхээ хамгааалуулах гэсэн ойлголт Монголд байдаггүй бөгөөд дуугүй өнгөрч билээ.

Манай цагдаа болон төрийн ямар байгуулга байсан хоорондоо сулжээ болсон байдаг тул тэд бие биендээ шаардлаг тавиж чаддаггүй юм. ТӨР гэж байвал сөрөг хүчин гэж байх ёстой бас дээрээс нь ард түмний хоолой гэж бас байдгийг манайхан мартсан болов уу.

Өнөөдөр энэ автобусанд суухынхаа өмнө харсан бүхнээс.

- Хэрвээ бид одооноос цагдаадаа хяналт тавьж, үнэхээр бидний төлөө ажилдаг тийм албан хаагчдыг авч үлдэхгүй бол сүүлдээ байдал ямар болж болох тухай төсөөллөө.

Иргэддээ захирагддаггүй тийм хүчний байгуулгуудын жишээнүүдийг миний блог дээрээс зөндөөг олж унших байхаа.

Ийнхүү автобус хөдөллөө. Хаа явсан газар ганцаараа байгаад дассан тул энэ удаа бүх зорчигчдын анхаарлыг татаад сууж гарлаа. Маш их ядарсан байсан тул нойр хүрээд дуг хийх гэхлээр юмаа алдчих гээд бас налж суух юмгүй, автобусны явган зам дээр цонх ч харагдахгүй суулаа.

Надтай хамт байсан сэтгүүлч хойхон Байсан бөгөөд тэрээр надаас долоон доор байр олдлоо. Автобусанд ихэнх хүмүүс өчигдөр шөнө энэ зам дээр болсон явдлын талаар сонссон байсан нь хөдөлгөөнөөр харагдаж байлаа. Автобусны хурд бага зэрэг багасахад хүмүүс урагшаа эсвэл цонхруу шагааж байлаа. Нигэриа улсад шөний цагаар замаар болон нийтийн тээврээр явхааас зайлсхийгээрээ гэж захимаар санагдлаа.

Нигэриа улсын гэмт хэргийн байдлийн талаар хүн бүр сонссоор байгаад дассан байдаг байх. Бүхэл бүтэн 20-30 аад хүн бүрэн зэвсэглээд улсын хамгийн чухал замуудын нэгийг хааж дээрэмдэж байхад улсын хэвлэл мэдэээлэл огт байхгүй, бас иргэний хамгаалах байгуулгууд юуч хийдэггүй. Цагдаа нь иргэнэ хамгаалах бус иргэдээсээ татвар авсаар байгаад иргэд хүчнийхнээсэээ айдаг болсон нь Африкын маш олон оронд мэдэгдэж байсан.

Харин манайд цагдаагийн хувьд мэдэхгүй, явчиж байсан цэргүүд эх орон ард тумнийхээ төлөө тэмцэхэд бэлэн гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа юм.

Тухайн үед би зөвхөн дээрэмчидээс айхгүй байлаа. Учир нь энэ аялалын туршид би индукц дэдукц сэтгэлгээг хөгжүүлж сурсан юм. Хэрвээ өчигдөр маш том дээрэм энэ зам дээр болсон бол өнөөдөр дахин энд дээрэм хийнэ гэдэг бол жинхэнэ дуракуудын хийх ажил байх. Гэхдээ энд зарим үед логиг ажилдаггүй байж магад.

Шалан дээрээ сууж явж байхдаа нэгэн өөр зүйл миний санааг илүү их зовоож эхэллээ.

Би өмнөх хэд хэдэн өдөр энэ улсад хүмүүсийн машин бариж байгааг харсан бөгөөд, замийн хажууд осолд орсон тээврийн хэрэгслийг эндээс өөр хаанч хараагүй юм.

Хурдны зам гэдэг нь нэг чиглэлд яваа машиныг өөдөөс яваа машинтай зураасаар тусгаарласан эсвэл хашлагаар хаасан байдаг бол энэ өчигдөр хурдны замын манай машин яваа урсгалаар гуравдугаар эгнээ буюу хамгийн хурдтай явах эгнээгээр өөдөөс машинууд зурж байгааг харсан юм. Тэд бас сигналаа дарж – Замаас зайлаач! Гэж орилож байсан шүү.

Шөний 3 цагийн үед 120 км хурдтай том нийтийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалтай 2 хон эгнээтэй замаар явах ямар байдаг тухай мэдрэмж авсан хүн цөөхөн байх. Энэ маш их хөдөлгөөнтэй зам тул өөдөөс яваа машинууд шүргэж байгаа мэт санагдаж байлаа.

-Ю ч болохгүй, бүх юм зүгээр шүү! Гэж өөрийгөө тайтгаруулж байсанг эс тооцвол үнэхээр аймшигтай юм байна лээ. Тухайн автобусанд сууж байсан 40өөд хүнээс хэнч юу ч хэлсэнгүй, магадгүй бүгд яаралтай хүрэхийг хүсэж байсан байх. ГЭХДЭЭ ХААШАА?

Ийнхүү хурдтай явж байх үед бага зэрэг дуг хийгээд авлаа.

-Хүүе хажуугаар чинь гаръя! Гэж хэлэх үед сэртэл хүмүүс бууж байлаа

-Лагос? Бишээ замын суурин..

Ийнхүү зарим хүмүүс автобуснаас бууж би бага зэрэг чилээгээ гаргахаар шийдлээ.- Яаж автобусандаа буцаад орноо! Гэж айж байлаа.

Бүх хүмүүс буцаад орох үед урд нэгэн хоосон сандал харагдсан тул гялс очоод суучихлаа. Сандал дээр суусан ганц сайхан зураг дараад авлаа. Миний ихэнх зургууд өөрийгөө бус хойно байгаа зүйлээ харуулахыг хичээдэг юм. Харин хойшоо харааад зураг дарах юм бол хүмүүс болон цагдаа цэрэг бөөн төвөг болдог тул ийнхүү стилийн зургууд дарж байгаа юм.

Миний блог дээр камераа урдаа бариж байгаад өөрийгөө авсан зургууд байгаа тэдгээр нь ихэнх нь хойно байгаа зүйлээ харуулсан юм шүү.

Миний танилцсан сэтгүүлч харагдахгүй байсан бөгөөд өмнө буудал дээр юм авах гээд гарсан хойгуур нь автобус хөдөлчихсөн юм болов уу?
Хэрвээ тийм бол миний түмэн бүруу. Цуг яваа хүнээ анзааралгүй хойно орхиж явдаг хүн чанарын асуудал байхаа.

Автобусны сандал ямар зөөлөн юм бэ!

Адуучин удмых хэрнээ Африкчуудтай адил өгзөг заяагаагүйд аялалын турш байнга харамсаж байлаа.

Дүүрэн хүн ачсан автобус байдаг эрчээрээ давхисаар. Жолооч өөрийгөө боддоггүй юмаа гэхэд яагаад бусад 40 хүн, тэдгээрийн гэр бүл, бас мөргөлдөж болзошгүй өөр тээврийн хэрэгслийн талаар бодож болдоггүй юм болоо!

Одоо хүртэл тэрхүү нарийн замаар давхиж байгаа автуус, хажууханд шүргэх төдий өнгөрч буй тээврийн хэрэгслэл, ачааны тэргүүд санаанд ордог юм. Сайн мэдэээ гэвэл миний энэ замыг туулж буй үед замыг өргөтгөх тал дээр ажил эхлүүлсэн байсан , харин өргөн том замаар машины хурд нь илүү их болох болов уу!

Монголын нийтийн тээвэр хурдаа хэтрүүлдэг ч түүнтэй арга хэмжээ авдаг байгуулга байдаг болов уу?Энэ тал дээр авсан арга хэмжээний талаар коммэнт дээр бичээрэй. Бид одооноос асуудалд тууштай хандаж, бүх алдааг засаж эхлэхгүй бол бүх зүйл улам бүр муудах аюултай нь энхүү аялалын туршид харагдаж байлаа.

Үүрээр Лагос хотын захруу орж ирлээ. Африкын хамгийн том, хамгийн зохион байгуултгүй гэж нэрлэгддэг хуучин Нигэриа улсын нийслэл Лагос хот яагаад ч юм надад маш хөндий санагдаж эхэллээ.

Өнөөдөр хил давчих юм бол Монголчууд дээрээ хүрэхэд 4 улс үлдлээ.

Үргэлжлэл бий.

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

Amai chamaig endees yavsanaas hoish hotiin zamiin hudulguun yamar bolson talaar bodvol nz nuhud ger buleesee duulsan l blgui de. Uneheer mash ih buglurul stress, durem zurchsun micro taxi exceluud…. yo! Ajil turluu amjuulya geheer mashin unahaas uur argagui. Niitiin teeveriin tom autobus-uud n dotroo barag 100 huntei yavdag bhaa. terend suuhgui gevel microos uur songolt bhgui. Micro-uud bol yag chinii suusan autobusnii joloochtoi adil. hun teeverlej yavaa gedgee ogt medehgui dotor n suuj yavhad yag l chinii medersen ter aidasiig mederdeg. Manai turiin terguunuud songuuli gej heden ter bumaar n tsatsaj bhaar ded butets zamiin asuudlaa shiideh tiim uhamsartai humuus garch ireeguil bn daa.

Zoloo wrote on November 19, 2008 - 12:36 pm
#2

Sain uu zaluu yadarch bn u chinii ayalaliig unshlaa ih sonirholtoi yumaa bi bas yavmaar sanagdlaa chi ch zorigtoi bn shuu amjilt…

ORGIL wrote on November 19, 2008 - 3:26 pm
#3

Sain uu zaluu ayalaad l bn u amjilt shuu..

ORGIL wrote on November 19, 2008 - 3:27 pm
#4

hi chi ali 5,6 sarin uil yavdlig biched bga ymu?!ug n daraallara baival iluu oilgotstoi ym bishu.odo haana yamar gazar yavj bga ve

buya wrote on November 19, 2008 - 4:41 pm
#5

God bless u man!

Pro 31 wrote on November 19, 2008 - 5:21 pm
#6

neeree 4 uls gesen chini goe sonsogdoj bnaaa. momgol eh oron gedeg chini divaajin shuuudeee.Chi mongoldoo yunaas ch aihgui

gerleee wrote on November 19, 2008 - 5:24 pm
#7

oo odoo buur zambraagui yum bolj bgaa.mashin unaa gej odor bur 100 100-gaaraa nemegdej bgaa.nugoo deer uyeiin mashin nemegdene gej tootsooloogui barigdsan zamuud ni achaallaa diilehee bsan.ogloo oroi ajil orj tarah uyeer buur yariltgui,shuluuhan alhaad yavtsan ni deer.mikronuud morgoldoj hun osoldloo gesen medee uye uye sonsogdoj l bdag.barag dasal bolj dee.ted nariig niitiin teevrees gargya geheer bas niitiin teevriin uilchilgeend huvi nemree oruulaad ch bgaa yum shig.gehdee tged manaid gants mikro avtobus,taxi geltgui bugd l durmee zorchdog sh dee.hodoonii humuus hotor orj ireed,durmee medehgui durtai gazraa zogsoj,durtai tiisheegee ergedeg zergees bas ih asuudal uusj bgaa yum shig sanagddag.ene hotluu nuusen ih nuudliig bagasgaj,oor hotuudaa tohijuulmaar yum.

from mongolia wrote on November 19, 2008 - 9:39 pm
#8

Bid zaluuchuud odoo l iimerhuu baga zergiin asuudliig zasahgui yum bol buh yum suirlee gedeg unen shuu. Buh gol zamuudad deer camer tawij durem zurchisun hunees n torguuli awbal zugeer bolow uu.

undraa wrote on November 20, 2008 - 2:49 am
#9

mini huwid chamaig ih demjij baigaa shuu

neg zawandaa http://www.wayn.com d neg burtguulcheeree gaduur ih ayladag garuud ih baidag yum chamd sonirholtoi baij magad eswel chi meddeg baij magadgui ee

baado wrote on November 20, 2008 - 4:50 am
#10

AMJILT HUSYE! BOLGOOMJTOI YAVAARAI, HEND CH BITGII ITGEEREI!!!

Anonymous wrote on November 21, 2008 - 12:31 am
#11

Mongoliin zamiin hodolgoona aimar aa. Ajil tarah . Ogloo oroi yer ni buten odor shahuu hotin tov bolon hodolgon ihtei bdg zam bugd tugjreltei . Deer ni Micro avtobusnii jolooch nar yag tanii helsen shig hun teeverlej yawdagaa medehgui . Huniig baraa tawaar met . Duurtel achaad hurdalj garna daa . Osol awaar ih gardag bolson . tanig yawsanaas hoish . Mashin technik nemegdej . hotin maani agaar bas borhidood . ovoldoo amisgalhad hooloi am horsoj . nud ulaij nulims goijij yer ni hestuhen l bolsondoo . Turiin tusheed yadaj garsan toroigtoo yumaa hiigeed zamaa orgosgood . toliison saihan zamtai bolchuul bas ch gej manai UB saihan hotoo . daanch tegej hij bga yum alga .Odor tutam heden zuun mashin . shine jolooch nar nemegdej baiga onoo ued . Zamiin tatvar . mashin bolgonoos tatvar . jilin uzleg geh met asar ih tatvar avch baij zamiin asuudal manai hotod maani tulgamdaad baga asuudliin negdee . ZA ZA . MONGOL ORON MANDAN BADRAG .AMAI AH ERUUL MEND > AYLALAA URGElJLUULEG >

Batbayar wrote on November 21, 2008 - 1:51 am
#12

bas l hetsuu l yavsan bn shu hogshoon, niitiin teevreer hetsuu yavah ih hetsuu sanagddag bj bilee, hamgiin anh zamiin uudees UB oroh kupe oldohgui obshee d orchihood uilj bsii shd bi hahaha, odoo bodohoor teneg ch um shig, daraa ni hujaa d ooriinhoo surdag hotoosoo beejing yavah gj hun pig chigjsen, gazar deguur ni alhah argagui boltoloo gazraar zulchihsan ov omhii vagon d nileen yavaad her bargiin hetsuug ajirahaa bsn daa hehe,

hoorhii ter hamt yavsan survaljlagch huud buur sanaa zovchloo hehe, ter bus nii tsonhoor haragdaj bgaa dur zurag nileen l hetsuu amidral haragdaj bh shig bn da te

alchemist wrote on November 21, 2008 - 2:36 am
#13

Ахиад 4хөн улс үлдсэн нь үнэн юм уу

helloworld wrote on November 22, 2008 - 5:15 pm
#14

Heere l anh mongol ired tursun hamgin anhnii muuhai setgegdel n ene traffic bsan, Huuli durmee sain bolovsruulad yas ter durmee bariad uneher durmee zurchsen bol torguulj chaddag, torgoson turiin tsagdaa n huvida zavshdaggui ulsru ordog bolmoriin. Ter tow eneter-g yagad barij boldoggui iin barisaniig n yagad haasin bol do.

Yutai ch amai chamd amjilt husie. Zorisonoo hij chaddag zorigtoi sain zaluu. Amjilt

Hanna wrote on November 28, 2008 - 1:56 pm
#15

sn bn uu? chinii buh aylaliig uzlee. ih taalagdlaa. bi mgl-s garaad udaj bn l da. tm bhoor mgl-n amidraliig yor ni bol odoo medehgui. gehdee ger bul nz nohdoosoo sonsoj bhad arai l bish bson yum shigee. urd ni mgl yvj sham amidarnaa gj boddog bsan. odoo harin ergelzej ehelj bn shuu. nigeria-n aylaliig uzlee. nadad 1 nigeria nz bdag yum. setgel saitai zaluu. bi terned chinii tuhai heleed mgl hun tanai orond ochson bn gj helehed ter mash ih bayarlasan. tgd bi chamaar baharhaj bailaa. ymr ch bsan chamd amjilt husey. setgeliin tenheetei, tevcheertei bgarai.

soko wrote on December 17, 2009 - 1:46 am
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.