2008 оний 11 сарын 03 11 цагийн үе Африк тивийн Морокко улсын Тэнгэрийн боомт
Усан онгоцондоо гишгэхийн өмнө шатаараа бууж, Африк тивийн газар дээр сүүлийнхээ зургийг дарлаа.
Энэ газар намайг тэжээж , хамгаалж, сургаж байсан шүү!
Усан онгоцондоо суугаад хөдлөх цагийг хүлээж суунгаа хэдэн аялагчидтай буу халлаа.
Цагаасаа нэлээд хоцорсоны эцэст усан онгоц эргээс хөдөллөө.
Усан онгоцны тавцан дээр гарж Мороккогийн Тэнгэр хотын холдож буй усан боомтыг харж зогсонгоо яг ямар мэдрэмж төрж буйгаагаа мэдэхгүй байлаа. Уйлмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг.
Миний нүдэнд давж туулсан 2 жил хагсын бүх адал явдал, бэрхшээлүүд, сурсан сургамжууд харагдаж байлаа. Нэг хэсэг нүдэнд нулимс хуримтлагдсан ч, аялах явцдаа хий нулимас гаргахгүй гэж ам тангарга өөртөө өгсөн тул тэгэхээр шийдлээ. Үнэхээр шууд Монголруугаа явж байсан бол сэтгэлээ нээтэл уйлах байсан ч, дараа Дараагийн даваанууд байгаа тул тайвширч болохгүй байлаа.
Хэдийгээр европ Африкыг бодвол унаа тээвэр, хоол унд асуудал бага ч, зардлаас эхсүүлээд хүйтэн хөндий гаднийхний дунд байна гэхээс хэцүү санагдаж эхэллээ.
Гэм хийгээгүй ч гэмтэн шиг болдог европ намайг хулээж байлаа.
Өдөр бүр африкын газрын зураг, туулж буй улс орнуудын газарзүйн байрлал, байгалийн онцлогийг харж байсан тул Африк тив миний өмнө бүтэн төрхөөрөө харагдаж байлаа.
Ялангуяа Сэнэгалд Олимпын тоглолтыг үзэж байхдаа нэрлэж буй Улсын төлөлөгч нар стадион дээр гарах үед тухайн Улсын соёл шашин, хүмүүсийн амидрал эдийн засгийг мэдэж байсан тул. Миний гадаад ертөнцийн мэдлэг өмнөд Олимпын тоглолтыг үзэж байх үеийг бодвол хамаагүй тэлсэнийг ойлгож байлаа.
Арван жилийн газар зүйн хичээл дээр муугүй улсуудын байрлалыг заадаг байсан ч энэ удаа төгс сайн мэдлэгтэй болсон юм.
Африк тив танд баярллаа!
Усан онгоцны тавцан дээр холдож буй эрэгрүү харж зогсонгоо болж өнгөрсөн бүх дурсамжууд, хүмүүс, соёлуудыг дахин санангаа 6 удаа бөхийж мэндэллээ.
Африк тив нь дэлхийн 6 тивийн нэг бөгөөд түүний агуу их хүч, үзэсгэлэнг хэзээ нэгэн цагт Монголчууддаа хүргэх болно гэж амлаж байсан санаанд орлоо.
6 удаа бөхийх болгондоо
- Надад хичээл заасан Африк тивдээ баярлалаа.
- Надад байгалийнхаа үзэсгэлэнгээ нээсэнд баярлалаа
- Хүмүүсийн соёл түүхийг ойлгуулсанд баярлалаа
- Африк тивийн ард Түмэн амьдралаар эх орны амьдралтай харицуулах боломж олгосонд баяраллаа
- Амь нас, эрүүл мэндийг харж хамгаалж байсанд баярллаа
- Намайг өөртөө илүү итгэлтэй болгосонд баярлалаа.
Ийнхүү харанхуйд замхарч буй Тангир хотын эргийн гэрлүүдийг харангаа хүйтэн салхинд зогсож,
- Энэ мөчөөс дахин нэг даваа давах бэлтгэл хэрэгтэй юм байна гэдгээ ухаарлаа.




2008/11/07
| 3,731 Үзсэн 
























Horaayy..there are 34 comment(s) for me so far ;)
goe shuuu, 6 udaa sak l murgusun b,na shtee. daraa daraagiin davaa nd chine amjilt husie!!
Amjilt! Olon goy article bicheerei!
Goodluck!
yaasan goeiiin beee… emegtei khun ngej ayalakhad ikh osoltoi l bkhdoo…boldogson bol ayalmaar sanagdjiishooo uuuuffff
bi uilj bna
Энэ өдрийн мэндийг хүргэе.Тиймээ бүхэл бүтэн 2 жил гэдэг бол их хугацаа.Одоо өөр орчин,өөр соел,өөр цаг уур,өөр хөгжил…чамайг хүлээж байна.Хэдийгээр мэдэх,сонссон улс орноор аялах боловч өнөөдрийн,бодит,шигшээгүй мэдээлэлээр биднийгээ хангах байхаа гэж бодож байна.Ихийг хүлээж байна.Хийдэг нь ганц ,хүлээдэг нь олон болхоор өөрөөс чинь их ухаан,тэвчээр,хүч шаардах болох нь.Амжилт,боломж ,аз жаргал сайн сайхныг хүсэе.Бурхан ивээж байх болтугай.
good job!
NMG AVAAD YAWAACH
TEHVV
Europe-g dailaar mordloo do Amai
tiim shvv, hvnd talarhuushtai yum baiwal vrtelj talarhasan setgelee ilerhiilj baih yostoi gej boddog. bi ch gesen chinii omnoos minii Mongoliin irgend eeltei baisand tani bayarlalaa gej heliy!
africa ch asar tom davaa shu, haa gazar bugd l berhsheeltei, gehde soyol humuusiin torhoos avahuulaad l buh um ni bidnees hol hondii africa g bi l lav hamgiin hetsuu davaa chin bsn bh gj bodoj bn. Medeej europe, aris ongonii uzeltei une ortog ihtei gazruudad ch bas hetsuu l bh bh, gehdee hetsuug bodohgui zugaatai hesgiig ni bodood tsaashaa uramtai alhaad marsh
sain baina shuu, Hamgiin hetsuugee davaad garsan gesen ug tsaash urgeljiluuleed yavaad baigaarai, god bless you.
За найз минь жирийгээд бай. Би чамд Испанид туслах хүн олсон шүү. Манай нэг найзын эхнэр нь юм байгаан. Барселонд байгаа гэсэн. Мэйл бичээрэй.
mori unaj sevseg agsaagui delhiig dailaar mordogch orchin uyiin baatar zaluudaa amjilt husiy… Good luck! hurdhan shine niitlelee hiigerei huleej bna shooo…….
сайн уу амай чиний тэмдэглэлvvдийг уншиж чамаар маш их бахархаж суудаг юмаа Тэгээд чамд хэрэг болох байх гээд нэгэн зvилийг yahoo хаяг руу чин явууллаа . Энэ юу вэ гэвэл чиний тэмдэглэлvvдийг шууд крилл рvv хорвуулэх боломжтой программ байгаа юмаа , чи оороо ороод vзээрэй …. тэр web хуудасний баруун дээд буланд хорвvvлэгч гэсэн цонх байгаа … тvvн рvv ороод л чиний бичиж байгаа латин галиг чин давхар дээр н крилл болон хөрвөгдөөд л явах болно… тэгвэл чамд болон чиний вэб хуудас руу орж уншдаг хvн бvхэнд хэрэг болох байхаа
Amai ah aa ta shuu .Za ireh davaanuudaas bitgii shantraarai
Салхийг сөрөн давш
Сайхныг мэдрэн урагшил
Сэтгэл нь ариун байг
Санасан бүхэн нь бүтэж байг…
Амай ахын дүү сайн явж байна уу Одоо сайн таньдаг ч юм шиг таньдагүй юм шиг орчин хүлээж байгаа даа
So long africa!!!! Hello europia!!!!
SAihan setgegdelee hubaaltsajee! Amaa Engehed Manai hvn shashin shvtleg yu bilee? Ene tuhaigaa setgelee hubaaltsaaast unshagchtaigaa en bvhnii daraa yu gej oilgolj bnda?
14-T
KIRILL RUU HURVUULEH YAMAR HEREGTEI YUM BE,UGAASAA STUPID SHDEE! LATINAAR UNSHIJ CHADDAGGUI HUN ODOO BAIDAG YUM BISH BIZDEE ?
ENE MANAIHAN SHAL HEREGTSEEGUI DEMII YUMAND SANAA ZOVJ TSAG GARZDAH YUM! AMAI UURUU MEDEJ L BGAASHD,KIRILEER BICHIH BSAN BOL ALI DEER L TEGSEN BAIGAA. INGEJ BICHSEN NI HAVIGUI DEER. GAZAR US,HUN AMITNII GADAAD NERIIG STUPID KIRILLEER CHIN BICHIHEER UNEN TENEG,UTGAGUI SHUU DEE.
BAS HUMUUS ZUV BICH GEEL UHCHIH GEED BAIH YUM,ZAAVAL DURMIIN SHALGALT UGCH BAIGAAM SHIG TEGEH YAMAR SHAARDLAGATAI YUM BE,ODOO MASH CHULUUTEI,ALI BOLOH TSAG HEMNEJ TOVCHILJ AMRAAR BICHDEG BOLSON,ANGLI UGIIG CH YALGAGGUI MASH TOVCHILJ BICHDEG. TA NAR BAITUGAIGAA CHADAHGUI BAIJ BITGII IIM INEEDTEI JIJIG YUMAN DEER NEEH ACH HOLBOGDOL UG L DUU.
I WANT YOU!!!!!!!!!!!!
Za odoo europe ruu uragshaa!!
Saihan medeelel huvaaltsaj bsan chamd bas bayarlaj bna,
20-т бичсэн веве-д хандаж хэлэхэд хүний тус болъё гэсэн сэтгэлийг ингэж болохгүй шүү! галиглаж бичих нь зарим хүмүүст уншихад хэцүү байдаг байх харих зөв бичихийн хувьд мэдээж чухал зүйл, чөлөөтэй гээд хэтэрхий замбараагүй байж болохгүй, гэхдээ их ажлын хажуугаар тэмдэглэлээ бичиж байгаа нь бас л хэцүү байгаа даа. Амай ах маань ямар хэлээр бичихээ өөрөө мэдэж байгаа шүү дээ. Амжилт хүсье Амай ахаа! нээрээ таныг Золбаяр гэдэг юм уу
Амай ах амжилт хүсье.
Африк тив зэрлэг онгон гээд сайхан л газар байх. Гэхдээ бид ч гэсэг зэрлэг онгон гээд өөрийн улсаа магтаад байдаг… Амай манай улс дэлхийн улс орнуудын хэмжээнд зэрлэг онгон байдал, үзэсгэлэнт байгалаараа хаана нь явж байнаа. энэ талаар заавал бичээрээ гуйж байна…
gemgui hernee gemten shig baidag europe yneeeeeer goyo heljee.ugaasaa iim l baidag. mail bicheerei naizaa.
Uragshaa
hi amai goy bolgoson baishuu blog chin umnuhuusuu hamaagui goy bolj chamd amjilt jiljengee oroogui baij baigaad odool orj baina
Тив болгон шинэ ухаарал, шинэ адал явдал, Шинэ мэдрэмж. Африк тивийн тухай тэмдэглэлүүд чинь над шиг олон хүмүүст их зүйлсийг ойлгуулсан. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн тэмдэглэл чиний үхэлтэй тэмцсэн тэр хэсэг байсан. Уншаад үнэхээр сэтгэл хөдлөж байсан шүү. Үнэхээр зарим нэгэн тэмдэглэлд чинь сэтгэгдэл үлдээхээс залхуурч байсан юм. Цаашид аль болох өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байхаа амлаж байна. Эргэж ирсэнд, тэмдэглэлээ үргэлжлүүлсэнд баярлалаа. Аялалд чинь олон сайхан адал явдалыг хүсье.
БИТГИЙ ШАНТРААРАЙ
Таны аялын тэмдэглэлийг уншаад байхад үнэхээр агуу санагдлаа. Ямар сайхан адал явдал вэ? Өглөө бүр нүдээ нээхэд цоо шинэ ертөнц. Амьдралыг огт өөр нүдээр харна гэдэг гайхамшигтай. Бас ийм зориг гаргасанд чинь баярлаж байна. Та ганцаараа биш монголын олон олон залуус таньтай хамт аялж, таны нүдээр ертөнцийг харж байгаад итгэж байна.Харамсалтай нь өөрийн биеэр энэ бүх адал явдлыг туулж чадахгүй гэж бодохоор… өөрт чинь бяцхан атаархаж байна шүү!
its me Amaraa again, i just posted a comment on your zarlal page. 2 years from today, ill go to Africa to help , to learn, to do everything that i possibly could do, what im trying to say is that, your temdeglel will help me, so i thank you from the bottom of heart!!!!!!!!
Amai ch chamd ch gesen bayarlalaa gej helmeer baina. Chinii ayalal, temdegleliin achaar omno haalttai, ul tanih gazar, neg l adilhan har humuus gej boddog baisan afrik tiviin tuhai iluu ih medeelel medlegtei bolloo. Afrik tiviin ulsuudiin bairlaliig ch tudiilun sain meddeggui baisan bol bol odoo chinii ayalsan ulsuudiig ganzriin zurgaas bain bain haran unshij baisan tul odoo alzahgui sain meddeg bolloo. Africa tiv deh ayalalaa duusgan ayalaliinhaa daraagiin shatand shiljsend bayar hurgey! Tsaashdaa ulam zorigtoi, erch huchtei shantralgui ayalalaa urgeljluuleerei!