2008. 11.04

КХ- Зээ, Бадарч! Үзсэнэ туулсан нутгуудын талаар ард олондоо тайлагнах уу? Гэсэнэ боргилүүн хоолоотой 70 орчим насны хүн асүүлаа.

А – Жаа! Хурэлцэнэ ирсэнэ олон түмний амагланг айлтагаяа. Өчүүхэнэ миний бие өөрийн аян замынхаа сүүлийн 2 жил хагсыг Африк тивд өнгрүүлж энэ хугцаандаа нийт 32 овог аймгуудаар дайлж үзэсгэлэнэт нутгийн ард түмэнэ, түүх соёл байгаль орчны талаар хангалттай мэдээлэл цуглуулж өөрийн ард түмэнэдээ хүргэхэд бэлэн боллоо.

КХ- Тайлангаа эхлэхээс өмнө тохиолдсон хэцүү бэрхшээлүүдийг хэлнэ үү?

А – Миний бие энэхүү аяллыг эхлүүлж байхдаа энэ тивийн талаар мэдээлэл хомс байсан юм, замд олдож байсан ном сонин мэдээллийн эх үүсвэрүүд нь голцуу гадны Англи, Орос, Францэ хэлүүд дээр байсан тул түүнийг өөрийн хэл рүү хөрвүүлхэд нэлэээд бэрхшээл гарсан билээ. Зарим үед огт ойлголгүй замд гарсан тохиолдлууд ч бий. Надаас өмнө ямарч Монгол хүн  эдгээр улсуудаар аялаад хөтөлсөн тэмдэглэл гэж байгаагүй тул яалтачгүй гэрэл бариж хонгилыг гэрэлтүүлэхээр шийдсэн юм.

БОДЛООС

маш том бэрхшээл нь санхүүгийн асуудал байсан. Замд гарснаас хойш 2 жилийн дараа Боцвана улсад санхүү дуусч, миний аяллыг цааш дэмжэхийг аяллын дэмжигчид болон миний блог уншигчдаас гуйсан боловч, санхүүгийн бололцоогүй байгаа хүмүүсийг эс  тооцвол, бусдаас хараал доромжлол хүлээсэнэ юм. Ялангуяа хэнд ч гэм хүргээгүй миний аял тийм олон хүний уурийг хүргэж, зарим нэг хүн гэртээ тухтай унтаж чадхааргүй болтлоо уурлаж, намайг үхүүлэхээр хүртэл хараал бичсэнэ байсанд би гайхсан юм.

Бид бие биенээ ингэтлээ үзэнэ яддаг болсон шалтгаан нь юу юм болоо? Гэж тухайн үед бодож байлаа.

Монголд сайн хүн гэж байна уу? Ямар ч мэдээлэл интэрнэт дээр уншсан, бүгд л хараал. Хүмүүс  яагаад юмыг дандаа муугаар бодож, харааж цүхдэг болсон юм бэ?

Бидний гэрэл гэгээ хэдхэнэ жил үргэлжилсэн Эдийн Засгийн болон Төрийн хямралаас болоод алга болчихсон гэж үу? Хэдэн мянган жилээр хадгалж уламжилаж байсан зочиломтгой соёл, бие биенээ хайрлаж, ҮНДЭСНИЙХЭЭ СОЁЛЫГ хамгаалж байсан тэр сайхан уламжилал 15 хан жилийн хямралыг даасангүй гэхэд итгэмээргүй юм.

Эсвэл Глобалчлалд цохиулсан манай соёл жингийг нь даасангүй юу?

Бид өнөө үед амьдарч байгаа Монголчууд ийм маягаараа байх юм бол улсаа сүйрүүлж, бидний өвөг дээдсийн энэ их хөдөлмөрийг үгүй хийх аюул тулгараад байна. Мэдээж – Гадаад гараад амьдрана! Гэсэн хариулт хүн хэлж  магад, гэхдээ Монгол хүн хаана ч очсон эх нутагтаа байгаа юм шиг амар тайван амьдарч чадахгүй шүү!

Өнөөгийн өндөр хөгжилтэй улсууд  эдийн засаг нь ямар нэгэн шалтгаанаар хямрах л юм бол, гадаад иргэд цагаачдын эсрэг нүд үзүүрлэж, ирээдүйн нутаг гэж бодож байсан газар амар тайван хөл гишгээх газаргүй болно шүү!

Бусад орнуудын түүхийг сайн судалцгаа! Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Герман бол том жишээ шүү!

Миний хийж буй зүйлд бухимдсан хүмүүсийг үл тоон блогоо үнэ төлбөргүйгээр бүх хүмүүсд хүргэсэнэ хэвээр нь хадгалж, Өөрийн өдөр тутмийн хэрэгцээнээс мөнгөө хэмнэж тэмдэглэлдээ зориулсан юм.

Аялж үзээгүй хүн хоол унд, унаанаас авахуулаад ямар их зардал гардгийг ойлгохгүй ч нэг тэмдэглэл бичхэд цаг зав,оюуны хөдөлмөр орж байгааг ядахнаа ойлгож, тависан асуудал дээр санлаа бичхээс залхуурч байгаа тийм л шинэ үе бие болж байна даа гэсэнэ дүгнэлт хийхэд бас хүргэсэнэ юм.

Тэр өдөр цөллөгийн ганцаардлыг мэдэрсэн.

Эх нутгаасаа, Монголчуудаасаа тусламж ирээд хэрэггүй юм байна. Ганцаараа туушдаа явахаас өөр аргагүй, буцах зам байхгүй гэдгийг ойлгосон. Хүний нутагт ганцаараа виза, хоол унд санхүүгийн бэрхшээлуудтэй өдөр бүр тулгарч байхдаа

-Монгол хүн ямар байдгийг хүн бүрт нотлондоо! Гэсэн зорилготой байсан тул хэд хэдэнэ удаа гадны хэвлэл мэдээлэл, төрийн албан хаагчид, НҮБ-ийн хүртэл хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж хамгаалтанд нь хуртэл орж байсан юм.

Би хэзээд – өвөг дээдэс, Эмээ өвөө, Ээж Аав ах дуу нар надаар бахархаасаа гэж боддог. Гэхдээ миний аяллыг дагадаг бусад Монголчууд бас бахархадаг юм байна гэдгийг коммэнт дээрээс ойлгосон. Нэр хүндтэй байх сайхныг Монголд байхдаа би мэдэрсэнэ, гэхдээ Нэр хүндтэй байхын хариуцлагыг би улам сайн ойлгосон. Тиймээс өнөөг хүртэл алхам бүрээ хянаж надад итгэл өгсөн хүмүүсийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээсээр байгаа юм.

Миний аяллыг эхлэхээс өмнө хэд хэдэн байгуулга туслахаа амлаж байсан ч БОДЬ даатгалаас өөр дэмжлэггүйгээр замдаа гарсан юм. Өөрийн болон гэр бүлийн санхүүгийн дэмжлэгтэйгээр аяллаа авч явах үнэхээр хэцүү байсан. Миний аяллын ач холбогдлыг ойлгосон хүмүүс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, миний төлөө  залбирсаны ачаар маш олон аюулыг бэрхшээлгүй туулж чадсан гэж итгэж байна. Магадгүй эдгээр хүмүүс Монголчуудын эв нэгдлийн эхний дуу хоолой байсан ч байж магад! Миний тэмдэглүүдийг алгасалгүй уншиж, санал хүсэлтээ бичиж байсан та бүхэнэдээ маш их баярлалаа. Мөн аюултай аян замд бүрэн Даатгаж, эрүүл мэндийн бэрхшээл тулгарвал хамгаална гэсэн баталгаа өгсөн БОДЬ ДААТГАЛ-ийн хамт олонд маш их баярлалаа.

Хувиасаа маш их дэмжсэнэ БОЛДХУЯГ ахдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

КХ – АЙ Ах, ганцаардах тохиолдол байв уу?

А – Тиймээ, миний хамгийн том бэрхшээл нь ганцаардал яалтачгүй мөн байлаа.

Манай улсын албан ёсны элчин сайдын яам Араб гэж хэлэгддэг Египт улсад л байсан бөгөөд үлдсэн 30 оронд ямарч дэмжлэг хамгаалтгүйгээр ганцаараа байлаа. Монгол улс  эдгээр улсуудад байгаа бусад улсын элчин сайдын яамуудтай Монгол иргэдийг батлан даах тохиролцоо хийгээгүй байсан тул хэрвээ ямарваа нэгэн асуудалд орвол 20 мянган км цаан байгааа эх нутгаас дэмжлэг хүсэхээс  өөр арга байхгүй юм байна даа гэж бодож өөрийгөө маш хүчтэйгээр дайчилж байлаа. АЙХ явдал өдөр тутам байсан, очих хаяг тодорхойгүй, хэлийг нь мэдэхгүй, тухайн нутгийн нөхцөл байдлын талаар цаг үед нь мэдээлэл авч чадахгүй гээд л гэхдээ энэ нь айдас гэхээсээ илүү сонор сэрэмжтэй байхыг илүүд үзэж байлаа, хаана ч очсон гадны хүн гэдэг нь гадаад төрөхөөр болон хэлний мэдлэгээр мэдэгдэж байсан тул асуудалд орох юм бол – БИ ГАНЦААРАА ШҮҮ! Гэдгийг маш сайн санаж явж байлаа.

Зөвхөн Монголийн бус дэлхийн аялалын түүхэнд бичигдэхээр тийм том бэрхшээлүүдийг ганцаараа туулсан нь Монголын уугуул шүтээн болох Байгаль дэлхийгээ хайрлах хөх тэнэгэртээ залбирахтай холбоотой байсан байх. Ялангуяа маш олон удаа байгалийн эд шидэт явдлууд тохиолдож байсан бөгөөд надтай цуг байсан гадны хүмүүс ч үүний учрыг ойлгохгүй байгаагаа хэлж байсан юм.

Сиэрра Лэоны нутагт Манай энхийг сахиулагчдын бүрэн хамгаалтанд орход үнэхээр сайхан байсан ч тэндээс ганцаараа замаа үргэлжлүүлэх тэр өдөр маш хүчтэй сэтгэл санаагаар унаж, аян замаа үргэлжлүүлж чадахааргүй болж байлаа.

Хэд хэдэн босогчдын нутгаар дайрч, маш аюултай гэгддэг гэмт хэргийн дүүргүүдэд амьдарч, Галт зэвсэг гэж зүйлийг ямарч хяналтгүй гар дээр байхыг харлаа. Дэлхийн хамгийн сайн гэгддэг Колашников бууг хүртэл тулгуулж, түүний загвар эд ангиудыг маш сайн судалж чадлаа.

КХ- Чиний энэ бадарчлах санаа бусдад ямар хэрэгтэй гэж бодож байна?

А – Монголын уугуул соёл болох бадарчлал нь түүхэнд эх орныхоо болон ард түмнийхээ оюунлаг мэдлэгийг тэлүүлэхэд маш их хувь нэмэртэй байсан гэж бодсон хэвээрээ байна. Хэдийгээр манай нүүдэлчний соёл өргөн уудам нутгаар нүүдэлж, шинэ газар нутаг байгалийг нээж байсан ч, эрдэм ном сурсаны дараа харь нутгаар ганцаараа тэнүүчилж, гадны түүх соёл, шинэ мэдээ мэдээлэл эх нутагтаа авчирч байсан энэ хүү БАДАРЧИН гэдэг соёлоо би дахин сэргээх хүсэл дүүрэн байна. Монголчууд сүүлийн 300 гаруй жил нүдээ таглуулж, дэлхийн хөгжлийг цаг тухайд нь харж дүгнэж хөгжиж чадаагүй билээ.

Ялангуяа сүүлийн 70 жилийн тархи угаалгын дараа Монголчууд хэмээх адил царайтай, нэгэн загварын Пасспорттай, Нэг  хэлээр ярьдаг ижил газар нутагт амьдардаг ард түмэн хэрнээ эв нэгдэлгүй, бие биендээ атаархадаг, хамтарч ажил хийж амьдарч чадахаа болисон байна.

Монгол соёл бүдүүлэг, Монгол хэл хоцрогдмол, нүүдэлчин малчин хүмүүс  өнөөгийн буурай МОНГОЛ улсын шалтгаан гэж хүн амын ихэнэх нь бодсоор байна.

КХ- Монголын олон залуус бадарчлах хэрэгтэй гэж хэлж байна уу?

А – Манай шинэ үеийн залуус гадаад орноор илүү их аялах хэрэгтэй гэхдээ тэнэд очихдоо “Усыг нь уувал Ёсыг нь дага” гэсэнэ уламжлалаа дагаж байгаа боловч үндэснийхээ соёлоо умартан гадны бүхнийг учир шалтгааны нь судлалгүй өөртөө шингээж байна.

Өөрийн ашиг сонирхолын төлөө бусдыг золионд гаргадаг, Монголчуудын уугуул шүтээн болох байгаль дэлхийг устагж улмаар нийт хүн төрөлхтний амидрах орчныг үгүй хийж байгаа соёл иргэнэшлийг бид  дахин харж эхнээс нь судлаж эхлэх хэрэгтэй гэж бодож байна.

2000 оны зуны халуун өдрүүд, 2001 оны өвлийн зуд Монголчуудад маш хүндээр туссан боловч энэ хүү байгалийн сөрөг үзэгдлийн шалтгаан нь бид байгааагүй юм шүү дээ!

КХ – Аялалаас өөр юу олж харж болж байна?

Миний аялсан энэхүү 3 жилд харь нутгийн улс орны түүх соёл аж амьдралыг харж байхнаа Монгол улсын өнгөрсөн , одоо , ирээдүй тэй адил аж амидралтай улсууд их байна.

Өндөр хөгжилтэй гэх улсууд бусад улсуудын аж амьдрал, эдийн засаг, түүх соёлыг судлаж, алдаан дээр нь сургамж авч, нээлтийг нь ашиглаж, соёлоос нь өөрийнхөө соёлыг тэтгэдэг юм байна. Гадаад орнуудын нийгмийн болон улс төрийн байдлын тандалтыг зөвхөн албаны Элчин Сайдын яамуудаар бус, тухайн улсад ажиллаж, амидарч, суралцаж буй Эх Оронч иргэдийн тусламжтайгаар цуглуулдаг юм байна. Ялангуяа олон төрлийн төрийн бус байгуулгууд, сайн дурын ажилтнуудын тайлан бичлэгтэй танилцаж байхад, Монголын гадаад харилцаа, Гадаад орнуудын аж байдлын талаар дэлхий дахинаа тарахсан Эх Оронч Монголчуудын тусламжтайгаар илүү тэлүүлж болох мэт санагдсан.

“ Шинээр дугүй зохиож яах юм бэ?” гэдэг хэллэгээр бусдын хийж буйг судлаж, суралцаж, хамгийн зөв шийдвэрийг нь ашиглъя гэсэн уриатай байдаг юм байна.

КХ- Зээ, Африк гэдэг тайлаангаа эхлэх үү?

А – Африк бол дэлхийн 6 тивийн хэмжээгээрээ хоёр дахь нь, Биднийг чартгар нүдэт Ази гэдэг шиг тэднийг Хар Африк гэж бусад улсуудад газар нутаг, арсны өнгөөр нь дууддаг юм байна.

Монгол улсын газар нутгаас 20 дахин том хэмжээтэй. 900 сая буюу өнөөгийн Монголчуудаас 330 дахин их хүн ам амьдардаг юм байна. Тэд нь 50 гаруй овог аймагуудаараа хуваагдаж, Хамгийн том газар нутагтай нь Судан, их хүн амтай нь Нигер хамгийн дүрсгүйгээр нь Чад, Ардчилсан Бүгд Найрамдах Конго, ирлиз тэгээд өндөр хөгжилтэйгээр нь өмнөд Африк, Царайлаг бүсгүйчүүдээр Морокко гэж онцгойлж болохоор байна.

Миний үзэж байсан бусад тивүүдээс байгалийн үзэсгэлэнэт газар, зэрлэг ан амьтнаар энэ тивийг гүйцэх газар үгүй болой! Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт, хүн амын өсөлт хэрэгцээнээс үүдэн энэ сайхан байгаль устгалын эрмэг дэээр ирээд байгаа нь илт харагдаж байсан.

Африк хүмүүсийн онцлог?

Африк хүмүүсийн нийтлэг онцлог нь юуны түрүүнд арьсны өнгө. Төв нутгаараа хар бор, өмнөд нутгаараа бор болон Европд, хойд нутгаараа Арабын холицтой цайвардуу арьстай байлаа. Цагаан Африк гэж нэрлэгддэг Африкт төрж өссөн цагаан арьст хүмүүс Өмнөд Африкын хэд хэдэн улсад байсан.

Африк хүмүүсийн үс хар өнгөтэй бөгөөд буржгар. Нүдний нийтлэг өнгө бор. Гэхдээ Хойд нутгаараа Европ холицтой цэнхэр ногоон нүд бас элбэг. Өөх тостой хоолоор бага хоололж, Жимс ногоо ихээр хэрэглэж, биеийн хүчний ажил их хийдэг тул булчин шөрмэс ихтэй. Байгалиасаа бас онцлог байх шиг байна.

Дуу хөгжмийн авъяас ихтэй боловч зохион байгуулагдах чадвар султай.

КХ – Соёлын талаар?

А – Африкын орнуудад эртний соёлоо авч үлдэх тал дээр доривтой ажил хийж чадаагүй тул мөдхөн уламжлалт соёлууд үгүй болох байх гэж санагдсан. Гадаад орнуудын колончлол болон дэлхийн соёлын хөгжлийн нөлөө үндэстнүүдэд маш хүчтэй нөлөөлж Ихэнэх орнуудад барууны соёлын харанхуйгаар шүтэх явдал илт байсан. Ялангуя колончлолын үед үндэснийхээ соёлоор амьдрах нь бүдүүлэг гэж зааж, Барууны соёл хамгийн тэргүүн гэдэгт итгүүлсэнэ байсан.

Энэ тивийн соёлын байдал Монголтой маш адил, Хүн бүр барууны гэж хэлүүлэхийн тулд үндэсний соёлоо далдуур нууж байсан. Цөөхөн хэдэн улсад хүмүүс үндэснийхээ соёлыг авч үлдэх нь ҮНДЭСТЭН хэвээрээ байх хамгийн гол тулгуур гэдгийг ойлгосон байсан.

Африк тив маш олон соёлууд холилдсон . Уугуул Африк буюу хар Африкчуудын хөгжим бүжиг,гар урлал, дараахан Ислам болон Арабчуудын колончлолоор бие болсон Араб соёл, европын Колончлолын орнууд нэвтрүүлсэн Кристианы болон европын соёлууд тэгээд сүүлд хүчээ аваад буй Глобалчлал буюу ДАЯАРШИЛ-ын соёлууд. Энэ бүхнээс үндэстний соёлд аюул учруулж буй нь Глобалчлалын соёл юм.

Араараа Эдийн засгийн маш хүчтэй тулгуур түлхэцтэй энэ соёл сул дорой эдийн засагтай, боловсрол муутай улсуудыг бүрэн залгиж байгаа мэт санагдсан.

Ихэнэх орнуудад Соёл гэдэг нь европын соёлыг хэлнэ гэсэн ойлголттой байсан. Харин Азийн орнуудад тийм биш гэдгийг сүүлийн үед нотлоод байгаа билээ. Япон, Сингапүр, Солонгос, Хятад улсуудад баярллаа!

КХ- Тэдгээр улсуудын хэл яриа бичиг үсгийн соёл ямар байх юм?

А – Тиймээ, энэ асуудал дээр Монголын бичиг үсгийн соёлтой дүйцэхүйц соёл олдсонгүй. Монголын түүхэнэд 10 цагаан толгойг зохиож ашиглаж байсан гэж хүмүүс тайлбарлах үнэхээр хэцүү байсан. Ялангуяа Монголын далбаан дээр байдаг соёмбо үсэг нь цагаан толгойн эхний үсэг гээд, дараа нь энэ цагааан толгой нь бусад 10н цагаан толгойноос тэс өөр гэж хэлэх үнэхээр бахархууштай байсан. Харамсалтай нь “Их устгал “ийн үед энэ хүү Монголын агуу соёлын ихэнэх үнэт зүйлүүд нь устгагдсан тул, манай ахмад үед байгаа бага ч болов архиваа сэргээж хойч үедээ үлдээнэ  гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.

Африк тивийн ихэнэх улсууд өөрийн гэсэнэ хэл яриатай ч Колончлолын нөлөөгөөр Араб, Англи, Франц, Португал, Спайн хэлүүдийг албан ёсны болгохоос гадна үндэсний хэл бичгээ зохиож, баталгаажуулж амжаагүй үндэстнүүд Латин болон Араб үсгүүдийг бичгийн соёлдоо хэвшүүлсэн байсан. Колончлогч улсуудын хүсэлтээр хил хязгаар, улсуудын нэр зохиогдсон тул зарим үед     нэг улсад албан ёсны 11 хэл байх жишээтэй байна. Тиймээс энэ олон хэл яриануудын аль нэгэнэд нь баригдахгүйн тул олон улсын гэж хэлэгддэг Англи хэлийг илүү хэрэглэж байсан.

Африк тивийн ихэнэх улсууд Латин усгийг ашигласны сайн тал нь сүүлийн үеийн компьютер техник, дизайнд сайнаар нөлөөлсөн ч, үндэстний нэр томъёо болон хэл ярианы хооронд маш их будлиан гарж байсан. Зарим үед аль улсын авиагаар уншихаа ойлгохгүй байгаа өөрийгөө өрөвдөж байсан ч тухай нь улсын иргэд хүртэл будилж байгааг хараад Латин үсэг Монголын хэл ярианд битгий ороосоо гэж бодсон. Өнөөгийн Монголын эдийн засаг технологийн сул байдлаас үүсэн миний бие латин үсэг ашиглаж байгаа ч, хэзээ нэгэн цагт зөвхөн Монгол хэлэнд зориулагдсан Монгол бичгийн цагаан толгойгоо эргүүлэн ашиглаж эхлэн гэдэгт бүрэнэ итгэлтэй байгаа юм.

Үргэлжлэл бий!

Би буцаад тэмдэгллээ бичиж эхэллээ. Миний блог бол хүний нутагт ганцаараа байгаа миний Монгол найз.

Түүндээ үзсэнэ харснаа хуваалцаж, улмаар түүний санал хүсэлтийг би уншдаг юм.

Амьдралын сайхныг хуваалцаж чадахгүй бол, Сайхан амьдрал утгаа алддаг юм!

Би нэг байрандаа зогсоод байх дургүй, аль болох хөгжиж дэээшлэхийг байнга зоридог тул өөрийн бичлэгийн загвараа ийм маягаар өөрчилж үзлээ. Хэдийгээр уугуул Монгол хэлний соёл тааруухан ч бага багаар сэргээж, миний тэмдэглийг уншсан хүн бүр өөрийн бололцоогоороо хувь нэмрээ оруулж хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай төрийн албан ёсны хэлийг хуучны Монгол хэлэнэд шилжүүлбэл маш сонирхолтой бөгөөд бахархууштай гэж бодож байна. Уламжлалт соёлоо хүндэлдэг өндөр хөгжилтэй орнууд бүгд төрийн хэл гэж уламжлалт хэл байдаг. Бидэнэд бас байдаг боловч одоохондоо түүнийгээ анзаарч амжихгүй байх шиг байна. Гудамжны хэлээр ярилцаад байгаа.

Монголын түүхэнэд төрийн Дөрвөлжин бичиг хүртэл байсан юм шүү дээ!

Энэхүү хэлээ сэргээснээр, бүх боловсролоо төрийн ажилд зориулсан тийм залуус ирээдүйд төрийн ажилд орж, хаа нэг газар ЛААЗ өшиглөж, наймаа хийж байсан хувийн ашиг сонирхолоо хөөгчид санамсаргүй тохиолдлоор төрд орохоос хамгаалах юм.

Африк тивийн 32 орныг туулсан миний бие энэ тивийн талаар нэлээд сайн мэдлэгтэй болсон гэж бодож байна. Ялангуяа жуулчны зочид буудалд бууж, нийтийн тээврийг ашиглалгүй нутгийн Иргэдтэй адил хооллож, тосгонд амидарч байгалиар нь өөрийн биеэр туулсан тул ийнхүү өөртөө итгэлтэйгээр хэлж байгаа юм.

Хэрвээ та бүхэнд Африк тивийн таалаар асуух зүйл байвал доор бичнэ үү! Дараагийн тайлангийн хэсэг дээр хариулахыг хичээе!

Horaayy..there are 37 comment(s) for me so far ;)

#1

augaa nuudelchin tanii ene uduriin amariig irey. iim ih bartaag davan tuulsan ta uneheeriin ih tevcheertei hun yumaa. ta MGL-oor buruu bichdg gdgtee bitgii sanaa zov, mgl hun oilgoj bolohoor yarij chadaj bvl boloo yum bishuu! tugs hun gj ene horvood bh bish. tand eruul enh sain saihan buhniig husey.
U GOTTA KEEP ON MOVING (Urban-NOMAD)

Bilegt wrote on 2008/11/04 - 07:44
#2

Өндөр УУЛЫН ХӨТӨЛ ЗОРЬ
ӨРГӨН ДАЛАЙН ОЛОМ ЗОРЬ
ХОЛ ХЭМЭЭН БҮҮ ЦӨХ
ЗОРИВООС ХҮРЭЕҮ
ХҮНД ХЭМЭЭН БҮҮ ЦӨХ ӨРӨГВӨӨС ДААЯЮҮ
БИЕ БӨХ БӨГӨӨС ГАНЦЫГ БАРЪЯ У
СЭТГЭЛ БӨХ БӨГӨӨС ОЛНЫГ ДИЙЛЭЕ Ү
(Их Эзэн Чингис Хаан)

Bilegt wrote on 2008/11/04 - 07:47
#3

hi, Amaid talarxaj bnaa. iim ix xund ayalalig xiij bgaad chin. Oilgoxiig xicheej bna. Nadtai xamt ajilladag bsan naiz busgui maani Zambia-d amidardag yum. ter say ireed yawaxdaa Africa-iin ornii talaar yarillaa l daa. Tegsen chin internet-d suuxad 1 tsagiin 4$ orchim genee. tegeed internet ni mash udaan 1 zurag achaalax gej 15 minute boldog gesen. tegeed manai xun bi gertee emailee bicheed internet-d orood xuulaad ilgeedeg gene. 128kbps xurdtai internetiig mongold 20$-oor sariin tursh xereglej bxad Zambia-d 600$ bdag yum bna. bas computeriin zuils mash unetei genee. manaid bdag mouse pad gexed l 7$ orchim bdag gesen. tegexeer yaduu buurai orond yamar ix zardal tulj internet-d orj bgaa chin oilgoj bna. chi 6 saraas chin blogiig unshdag bolson yum tegeed 7 sard nuguu xuuxendee chinii xayagiig yawuulsan chin chi Zambia-g dairaad ungursun bsan. Ter ch gesen xolboo barij chadsan bol chamaig dairuulaad gargaxgui yu gej bsan. Za tegeed ayalald chin amjilt xusie

uugnaa wrote on 2008/11/04 - 08:19
#4

hi монгол хүн монгол нутагтаа л аз жаргалтай байна гэдэг туйлын үнэн байхаа, орчлон дэлхийг таньж мэдэхэд асар их тусламж үзүүлж байгаа таньд гүнээ талархал илэрхийлье

jjjнэнн wrote on 2008/11/04 - 10:53
#5

amjilt shuu amai ahaa

vaanii wrote on 2008/11/04 - 13:30
#6

Амжилт хүсье. Хэдийгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж чадахгүй ч сэтгэл санаагаараа дэмжье. Манайхан үнэндээ бие биенээ дэмждэггүй, наанаа дэмжиж хэлэвч цаагуураа муу хэлдэг шүү дээ. Иймд элдэвийн муу хэлсэн сэтгэгдлүүдийг нэг их хүлээж авсаны хэрэггүй. Үндэсний соёл гэж хэлэхэд одоо манай монголчууд орчуулгын яриагаар илт ярьдаг болсон. Эргээд ирэхэд чинь бараг англи хэлний шууд орчуулгын найруулгатай ном, зохиол, хэвлэл, сонин сэтгүүл үзэх нь юу ч биш. Бүр ярьдаг болчихоод байгаа. Мэдээ нь хүртэл ийм болчихоод байгаа. Би их харамсдаг. Юу хийхээ сайн мэдэхгүй л байна.

Javhaa wrote on 2008/11/04 - 19:43
#7

Sainu Amai. Temdegleliig chin dahin unshij bgada mash ih bayarlaj bna. Chamd zoriulj Goviin noyon hutagt Danzanravjaagiin guramalsan ugiin suljeeg bichij uldeey. Uuniig bainga sanaj yavaarai. Jinhene mongol uhaan yum shig sanagdsan.
Osohiin tsagt sanuushtai ni bishrel, hicheel, setgel gurav.
Oodlohiin tuld nyagtluushtai ni surgaal, unen, ulger gurav.
Achlahiin deedeer achluushtai ni aav, eej, eh oron gurav.
Asrahiin deedeer asruushtai ni otgos, nyalhas, hani gurav.
Yalahiin turuund yaluushtai ni noir, zalhuu, ataa gurav.
Yaruu togs suruushtai ni yaria, duu, hogjim gurav.
Egshin buriid tsegnuushtei ni bie, hel, setgel gurav.
Egnegt tordoj yavuushtai ni bileg, uhaan, chadal gurav.
Badarch deeshlehiin undes ni sereh, sanah, temuuleh gurav.
Balarch dordohiin temdeg ni untah, martah, tersleh gurav.
Ajillah tsagiin hemnel ni ogloo, odor, oroi gurav.
Amidrah tsagiin hemjee ni balchir, ider, otol gurav.
Mochid hoosnii jishee ni ongo, mongo, zereglee gurav.
Monh busiin dohio ni otloh, eleh, buurah gurav.
Ajil buteehiin erembe ni medleg, chadvar, dadal gurav.
Alivaa shinjees erhem ni mergen, turgen, daamai gurav.
Tetgeh gorimiin eh ni naran, saran, hair gurav.
Tejeeh shimiin undes ni gal, us, gazar gurav.
Uil buhnees erhem ni bodoh, tuurvih, demjih gurav.
Unen buhnii tuil ni toroh, orshih, uheh gurav.
ene ugnuudiig unshaad ooriigoo olj harahiig husdeg hund bol negiig bodogduulahaar ugnuud. Amai mongol uhaan iim huchirheg shu gedgiig delhiid taniularai. hervee bolomjtoi bol gadad hel ruu horvuuleed gadadiin humuust helj ogch bno sh de. minii commentiig unshsan gj naidaj bn.

Otgonbat wrote on 2008/11/04 - 20:29
#8

Welcome back.

Gt wrote on 2008/11/04 - 22:42
#9

thanks, bichlegee ehelsend, mongol zan zanshil , hel bichig martagdaj baigaa n unen, minii bodoloor dor hayaj 8 jiliin hugatsaatai turiin iveel dor undesnii zan zanshil , hel bichigiig delgeruuleh , uchir utagiig taniulah hutulbur heregtei, er n tegeed zaluuchuud bid l hiimoritoi uhamsartai baival, busad n aandaa bolno shuu dee, adaglaad huneer shuumjluulj surchaad daraa n huniig haraamaaar b,na

batista wrote on 2008/11/05 - 01:09
#10

hi andaa ayan zamiin temdegleliig chin unshdagch anh udaa setgegdel bichij bn nad shig setgegdel bichdeguich bainga unshdag olon hyn bdag gej boddog tegeed chamd ochyyhench gesen setgeliin dem boloosoi gesen yydnees bichij bn,miinii bodloor chi hamgiin hetsyy tiv afrik iig davsan yum chin tsaashid ajirahgui baih gej naidaj bn da ,ugn minii bodloor bol chi evrop iig duusgaad daraan afrik ru orson bol deer bsan baih gej boddog yagaad gevel yadaj sanhuugiin tal deer baga ch gesen evropt bgaa mongolchuud tuslahl bsan baih , minii taamaglasnaar odoo evropoor yavah baih timyy? za tegeed ayan zam chin saadgui baih boltugai gej eroeoo….good luck……… be good be cool man

tsomoo wrote on 2008/11/05 - 08:34
#11

Ergeed bicheed ehelsend bayartai bna aa .. :) ) Setgel sanaagaar hamt baigaa shuu . Mongol Ahan Duus chini

Batbayar wrote on 2008/11/05 - 18:24
#12

Hehe blogiig uhaj baigaad. garhaasaa omno party hiilee gesen bichlegiig chini unshlaa . tegeed odoo giin amai ter ueiinh 2-t gazar tenger oor boljee .kk :D nadad tegej sanagdlaa

Batbayar wrote on 2008/11/05 - 19:42
#13

Afrik tiwiig esen mend tuulsand Bayr hurgey! Tsaasha arai ayul bagatai bolowch sanhuugiin huwid amar bish baih ni lawtai, Amjilt Husey! Eleg negtnuudees tuslah hun garna gedegt itgeltei bnaa.
Carry on Bro!!

Aagii wrote on 2008/11/05 - 19:51
#14

Africa ch Mongolchuud bidnii huvid asar oor yrtonts, oor amidral medehgui tanihgui buhneer l duuren gazar da. Africa g duusgasan gdg chin aylaliin berhsheeltei bogood sonirholtoi neg hesgiig avchihlaa gsn ug, Afric ruu hiisen aylal l jinhene aylal gdg utgaaraa bh bh gj bi bodood bdgiin hehe, Omnod America ch bas sonsood bhad ih asuudaltai gazar bn le shu, mongo nehej irsen tsagdaagtai hezee ch sorgoldoj boldoggui, bi gadaad, bi huuli meddeg geh meteer zorchildvol duusch bgaa ni ter dee l gj bn lee shu, yumiig yaaj medehev de te hehe,

africa humuusiin ontslog deer zan aashiin ontslogiig bichihgui, ug ni gaigui sain l humuus bh shig bdg um, african english g ch bi yaaj ch deldiij bgaad hicheej sonsood zarimiig ni oilgodoggui har zus bgaam da

temdeglelee bichij ehlej bgaad chin bayartai bn sho, yavaad bgaarai, bicheed bgaarai zaluu mini

alchemist wrote on 2008/11/06 - 02:44
#15

Эргээд тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн чинь баяртай байгаагаа хэлэхийг хүсэж байна. Өдөр болгон блогоор чинь орж хаана яваа бол юу болж байгаа бол гэж үзээд л байдагийн. Би Италид сурдаг. Энд мэдээж нөхцөл боломж их сайн л даа. Гэхдээ л гэрээ санана шүү дээ.
Энд харин дэлхийн бүх орноос хүмүүс ирдэг болохоор дэлхийн олон улсын онцлог соёл уламжлалыг сонсох заримыг нь харах боломжтой. Би 3 араб охинтой хамт амьдардаг.
“Чи хятад уу ?”гэдэг асуулт намайг үнэхээр залхааж байна. Найз нартаа газрын зураг үзүүлж байгаад л нутгийнхаа тухай ярьдаг. Гэрийн даалгавар, хяналтын ажил дээрээ нээрээ заавал монгол бичгээр бичиж тавьдаг. Эхэндээ багш нар гайхаад байдаг байсан ч одоо бол миний нэрийг хаана ч харсан таньдаг болсон байна лээ.
За тэгээд мэдээж чамайг яаж гүйцэхэв дээ. Гэхдээ л далайд дусал нэмэр гэгчээр аль болохоор улс орноо сурталчилж сайнаар харуулахыг хичээж явна даа.
За амжилт. Хорвоо дээр сайхан зүйлс нь муугаасаа хамаагүй олон байдаг юм шүү. Хичээгээрэй.

Tamiraa wrote on 2008/11/06 - 18:55
#16

Амжилттай явж байгаад чинь маш их баярлаж байна, найзаа

Tulgaa wrote on 2008/11/07 - 01:14
#17

Өнгөрсөн хугацаанд чамтай холбогдох гэж нэлээд их оролдсон боловч нэг л чадахгүй байна. Уг нь чиний хэлсэнчилэн монгол улс болхоо байчихаад байгааг бид ч гэсэн харсаар л байна. Ингээд л хараад суугаад байж чадахгүй нь, чам шиг ингэж ард түмнийхээ оюунд ухаан санаанд бага ч болов хөрөнгө оруулалт хийх юмсан гэж бодох юм. Үүний тулд бид эв санаа нэгтэй хамтарч ажиллах хэрэгтэй байх л гэж бодох юм, хүн бүр л дор бүрээ бачуурал тээсээр яваа… миний бодлоор монгол залуучуудын толгойд л юм хийх хэрэгтэй юм шиг, маш олон телевиз,радио, сэтгүүл, сонин байсаар гэтэл тэд дэндүү муу ажиллаж байна… хэрвээ амай хааяа зав чинь гарвал майл бичихийг бодоорой

Tulgaa wrote on 2008/11/07 - 01:21
#18

Yunii turuund blogoo urgeljluulj baigaad tuiliin ih bayarlaj bna.Uunees hoish yag yamar ulsuudaar aylah tuluvluguutei baigaa ve?Delgerengui medeelel blog deeree tavih bolomj baigaa yu?
Amjilt husey

anhaa wrote on 2008/11/07 - 09:54
#19

Сайн явна уу.
Өөрийн биеэр юм үзэж нүд тайлахаас гадна Монгол улсаа сурталчилж яваа гэдэгт итгэж байна.
Захих нэг зүйл байна.
Энд тэнд орхигдсон, мартагдсан Монгол угсаатай хүмүүс байх вий. Тийм байвал хамгаас илүү ойр байж, сайн судлаарай гэж хүсье.
Ийшээ ороод үзээрэй. Санаа авч юуны магад.
http://ariungolomt.blogspot.com/
Аян зам чинь өлзийтэй, аз хийморьтой явах болтугай.

CHULUUDAI wrote on 2008/11/07 - 11:54
#20

Blogoo urgeljluulj baigaad cnin’ mash ih bayarlaj bna. Blogiig 1 jil garui unshij baigaa. Mash ih sonirhiltoi, bayarlalaa. Daraagiin temdegleliig chin’ tesen yadan hulej bna. Amjilt hus’e, take care.

Saran wrote on 2008/11/07 - 15:57
#21

Сайн явж байна уу?Чиний тэмдэглэлийг уншхад олон орноор аялах замдаа элдэв сайн муу зүйлстэй тохиолдож,бэрхшээлийг ухаалаг даван туулж,сэтгэл санааны хүнд дарамтанд аялалаа үргэлжлүүлж,бэрхшээлээс шантраагүй чинь үнэхээр бахархууштай.Аялалын талаархи тэмдэглэлд тухайн үед болж өнгөрсөн явдлаас гадна үргэлж нэгэн чухал сэдвийг хөндөж байдагт чинь баярладаг.Энэ нь Монголчуудын дотоод сэтгэл,хүний чанар,хүнлэг сэтгэл,үндэс угсаа гэх мэт асуудал.Бид иргэнийхээ ес суртхууныг цэвэр ариун байлгах тал дээр юу хийж байгаагаа нэг бодмоор болжээ.Монгол төр минь ХҮНтэйгээ ажиллахгүй бол оройтох нь гэсэн бодол сэтгэлийг зовоодог.Ухаалаг залуус чиний тэмдэглэлээс ихийг олж мэдэж,өөрийгөө өөрчилж байгаа гэдэгт итгэдэг.Монголын МАРКО ПОЛО чамайг бурхан үргэлж ивээж байх болтугай

Ganoil wrote on 2008/11/08 - 10:07
#22

tv-geer uzej bhad afrikt mash olon NGO-uud tuslamjiin garaa sungaj,yanz buriin tosol ih heregjeed bh shig haragddag,ted nar ni tged yag tus dem bolson yum haragdnuu?gantsaaraa ayalahad hir ayultai nutag sanagdav?

from mongolia wrote on 2008/11/08 - 23:21
#23

Африкаас авсан мэдсэн зүйлс их буй
Ажиллаж амьдрах нь сонин буй
Ахуй байдал нь дорд мэт
Аймшигт нууц нь агуу гэнэм…
Амай-н аялал урт бас удаан
Амралт чөлөөгүйгээр явах нь хөөрхий
Алсдаа хийх үйлс нь их биз
Агуу Монголоо аврах сэтгэл нэг биз…

LG wrote on 2008/11/09 - 00:09
#24

10jiliin mongol xelnii surax bichig deer mongolchuud ymar ymar bichig vsgiin soyoliig newtrvvlj ashiglaj irsen talaar medeelel baidag baisan.
Amjilt xvsie!

suvd wrote on 2008/11/11 - 04:17
#25

Afrikchuudiin tuxai asuux yum bn. Bi negen Sudanaas irsen xar aristang tanix ba eldew zviliin tuxai yriltsdag baiw. Bi neg dvgnelt xiisen ene vnenii xuwitai yu. “Xar aristnuud tolgoi muutai bdg”. Ymar ch zviliig xichneen ch tailbarlasan uuduus ogt uur zvil yridag. Bas xed xeden xvnees sonsoj bsn xar arisnuud tolgoi muutai gedeg vgiig.

suvd wrote on 2008/11/11 - 04:21
#26

chi chdsan shuu afrik xumuusiin sex iin amidral xer ve chi er n vzew vv bas chinii xuvid

erka wrote on 2008/11/12 - 21:09
#27

xetsuu ch sxan ayalal bolj bgam bna daa

erdene_n wrote on 2008/11/13 - 19:28
#28

Hi Amai.chinii ayalald amjilt husie.
Helehed ch ichmeer ch. chamaas asuuh zuil bna. chi blog doo. Mongoliin turiin dalbaanii tuhai tailbarlaad bichvel mash sain bna. Mash olon mongol zaluus yamar uchirtaig ni sain medehgui gedegt bi itgeltei bna.

Bayaraa wrote on 2008/11/15 - 15:27
#29

hi amai ahdaa amjilt hvsie.tanii zorig vneheer aguu ium.olon olon birehsheel garj bgaa ch davan tuulsanii daraa bodohod hogjiltei sonirholtoi sanagddag shvv dee.ymar neg hitsvv bdal vvssench vvniig davaad garchuul nadad ilvv saihan odrvvd irehed oirtoj bn hemeen bodoj setgeleer unahgvi bgaarai. good luck.

munguunuu wrote on 2008/11/18 - 16:13
#30

Temdeglelee dahin bichij ehelsend talarhaj baina, ene bol chinii busdad ooriinhoo yu bodoj, zorij yavaag oilguulah gol heregsel yum shuu. Za tegeed amjilt!

Aba wrote on 2008/11/19 - 03:46
#31

chamaig uhuulj haraasan ter humuus chine ih sonin humuus baina shuu. yaagaad tegdeg yum boloo. tegj utsaarlahaasaa yadarch, stressdej zalhdaggui yum baihadaa. za tegeed amjilt husii. video hiij youtube deer tavih, english deer zarim neg yum bichih ene ter gesen ajluud hiivel ih zugeer baihaa gej bodoj baina.

gaihagch wrote on 2008/11/21 - 19:16
#32

Тийм шүү маш зөв сэдвийг сонгож авсан байна. Сүүлийн үед манай монголчууд юм бичихдээ улам залхуурсаар монгол үндэснийхээ бичиглэлийг алдсаар л байна. Жишээ нь: сууж байна-суужийна.
яагаад байгаа юм бэ-яагаадаагаан
гэх мэт. Эдгээр нь блог хөтлөдөг хүмүүст их харагдаж байгаа. Мөн хэвлэл мэдээллүүд хүртэл алдаатай бичиж ярьж байгаа нь миний сэтгэлийг маш их өвтгөж байгаа асуудлуудын нэг билээ.

helloworld wrote on 2008/11/22 - 18:05
#33

uuuuuuuhai l gej hashgirmaar baina

ENkhbayar wrote on 2008/11/27 - 12:15
#34

amjilt husey. ene ih zuiliig oilogj busdad tugeej bgaa chine saihan bna. gereesee garj uzeegui komputeriin ard odoriig ongoroodog nad metiin humuust iim zuiliig oilguulj ogj bgaa chine saihan bna. bolgoomjtoi bgaarai.

baterdene wrote on 2009/01/16 - 02:21
#35

танай аав чинь өөрийн чинь өмнөөс их сайн бичих юмаа

uugii wrote on 2010/12/25 - 04:09
#36

afrikt ajil hiihiin hajuugaar surah gesen yum yah ve? Visa haanaas yaj avah ve

ma wrote on 2011/07/24 - 15:59
#37

hariug ni emaileer yavuulaarai

ma wrote on 2011/07/24 - 15:59
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.