DSCN1434

2005 оны 11 сарын 16.

Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр.

ОХУ-ын Санкт Петербург хот.

Санкт Петербург хотод гурав хоноод дараагийн улс руу хөдлөх боллоо. Төлөвлөгөөний дагуу Финляндын нийслэл Хэлсинк.

Санкт Петербург хотоос онгоц, усан онгоц, галт тэрэг, автобусаар Хэлсинк явж болно. Хамгийн хямд бөгөөд сонирхолтойгоор нь автобусыг сонгов.

Буудлын үйлчлэгч надад автобусны буудлыг зааж өгөөд, өөрөө очоод жолоочтой нь тохирвол тасалбар хямд авч болно гэдгийг хэлж өглөө.

Тээврүүдийн дундаж үнэ 50$ харин автобус 12$.mongol badarchin books

Энэ хотод анх хөл тавьсан Московский вокзалын эсрэг талд байрлах Октябрский зочид буудлын хажууд ирлээ.

22 цагт хөдлөх автобусыг 17 цагаас хүлээв.

Буудал дахь олон төрлийн автобус дундаас аль нь Финлянд явах нь тодорхойгүй байлаа.

Орос эгч надад эдгээр унаа ямар учиртай болохыг тайлбарлаж өглөө. Эрээн явдаг наймаачдын тусгай галт тэрэг байдаг шиг энэ автобуснууд хүмүүсийг Санкт Петербургээс Хэлсинк рүү авч яваад өдөрт нь буцаан авчирдаг гэнэ.

Тухлаг автобусанд 16 хүн сууж хөдлөв.

DSCN1374

Хилийн шалгалтыг түрүүлж гарахын тулд тав зургаан автобус яаран замд гарч, хоорондоо уралдана.

Хилийн өмнөх зогсоол дээр хүмүүс бууж, татваргүй барааны дэлгүүрээс хэрэгцээтэй юмаа авахаар оров.

DSCN1400

Нэг хайрцаг (20ш) тамхи хилээр гаргаж өгөхийг үйлчлэгч надаас гуйхад, таньж мэдэхгүй хүмүүсийн эд зүйлс, дайварыг авч болохгүйг мэддэг болохоор татгалзлаа.

Хилийн шалгалтын өмнө бүгд илүү юмаа солилцоно.

Хамт яваа хүний яриагаар бол Орост Европын виз авах маш хэцүү, өргөдөл өгсөн бол гурван сар хүртэл хүлээнэ, урилгатай бол арай гайгүй. Энд яваа хүмүүсийн олонх нь Финляндын нэг өдрийн визтэй тул архи, тамхийг хайрцгаар авах эрхгүй. Харин дөрвөн өдрийн визтэй хүн нэг хайрцаг тамхи, эсвэл 1л архи оруулж болно гэнэ.

Яана аа! миний цүнхэнд гурван литр водка байгаа гэдгээ санаад сандарч эхэллээ. Хүмүүсийн визний хугацааг асууж байгаад, болж өгвөл хоёр шилээ өөр юмаар сольё гэж бодов.

DSCN1399

Хээгүй байрын нэгэн ах надад: -Чи юундаа сандраад байгаа юм бэ? Би чамд сайн арга хэлж өгье гэхээр нь хажууд нь суугаад шинэ аргыг нь сонслоо.

-Миний дүү битгий сандар, энэ маш энгийн. Чи паспортоо шалгуулаад цаашаа ороход улаан болон ногоон өнгөтэй үүд байгаа, ногоон руу нь битгий ороорой. Улаан руу ороод гурван шил водканыхаа хоёрыг гаргаж ширээн дээр тавьчихаад тэгээд цаашаа гараад явчих гэнэ.

-Тэгээд хоёр шил водка-гаа яаж буцааж авах вэ?

-Яахав дээ финууд сархдад дуртай юм чинь орой нь наргина биз гэхэд надаар даажигнасныг нь сая ойлгож, ямар тэнэг харагдаж буйгаа бодлоо.

Бэлгэнд авч яваа сархдаа ‘’дайсны’’ гарт өгөхгүйн тулд тэнд байсан франц залууд учраа хэлээд нэг шилээ шахлаа. Ингээд хоёр шил водка-тай хил давах болов.

Автобусанд яваа хүмүүсийн олонх нь оросоос водка, тамхи нууцаар гаргаж, үнэ хүргэж зараад оронд нь савхин эдлэл авчирдаг наймаачид юм байна.

Хил дээр байдаг татваргүй барааны дэлгүүрээс их хэмжээний бараа авахгүй байхыг нэг наймаачин анхаарууллаа. Худалдагч нь хилийн байцаагчдад хэлчихдэг юм гэнэ.

Автобус оросын хилийн шалгалт, байцаалтыг өнгөрөөд зогстол хоёр хүүхэн гүйж орж ирээд уйлж гарлаа. Юу болсныг ойлгоогүй бид гайхан асуутал, тэр хоёрыг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь бид орхиод явсан байжээ.

Хэнэггүй жолооч байна шүү.

DSCN1404

Оросын хилийг асуудалгүй даваад Финляндын хил дээр ирэх үед хүмүүсийн царай өөрчлөгдөж, миний юман дээр наргиж байгаа финуудыг бодоод надад ч бас эвгүй боллоо.

DSCN1406

Зорчигчид автобуснаас бууж, хилийг явган гарав.

Аз болж манайх хамгийн сүүлийн автобус нь байсан тул ядарсан гаалийнхан цүнх шалгаж цаг авалгүй өнгөрүүллээ. Нөгөө айлгаад байсан улаан, ногоон коридорт ч хүрэлгүй эргээд автобусандаа суулаа.

Хүмүүсийн ярьж буйг сонсохнээ оросын наймаачдыг финляндын гаалийнхан маш хатуу шалгадаг бололтой.

Хэрэг хийгээгүй ч хил давах гэдэг хэцүү шүү.

Шалгалт өнгөрөөд, эхний суурингийн дэлгүүрийн өмнө  автобус зогсоход нутгийн машинууд хажууд ирж, сигарет тамхины наймаа өрнөлөө.

Наймаачид азаар хураалгаагүй хайрцагтай тамхинуудаа үнэ хүргэж зарж байна. (Санкт Петербург хотод нэг хайрцаг нь 7$ хил даваад 35$)

Наймаа дуусч, бүгд автобусандаа орж сандал дээрээ унтаад, үүрийн таван цагт Хельсинкийн вокзал дээр хүрлээ.

Хэллоу Хэлсинк? Хэллоу Европ?

DSCN1407

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Hehe yostoi sonirholtoi yavsan bnasht.

Muugii wrote on 2007/06/10 - 23:08
#2

Ох Амай! Какая обалденная стрижка!!!!
Понравилось в Питере?

Tania wrote on 2007/06/18 - 17:24
#3

he he he

ganbat wrote on 2007/07/25 - 21:23
#4

kekeke adal yvdaltai l garaagaa ehelj bgaa ym bna

oojaa wrote on 2007/08/25 - 15:38
#5

eoeo nugu bulterdeg gar yag tusuulsunchlun tsaraitaimaa gah gah

ringo wrote on 2009/02/24 - 23:31
#6

ugaasaa uurgevchtei aylal chin ter chigeeree l adal yavdal bizdee

POP! wrote on 2009/11/02 - 00:02
#7

ayan zamiin ehen uedee yamar tarailag bgaa ve )))

zaya wrote on 2010/01/14 - 08:35
#8

oros oo gej

narka wrote on 2010/04/03 - 15:37
#9

goyo yumaaa ingej ayalah yumsan

puujee wrote on 2010/12/28 - 18:23
#10

daraaa tuhtai gegch ni zurag bolon text uudtei tanilcnaaaa

puujee wrote on 2010/12/28 - 18:24
#11

unshaad l baina unshaad uzeed bn
saihan baina

gerelmaa wrote on 2011/02/15 - 10:28
#12

sain baina uu bi chamd bayrlasanaa ilerhiileh gesen ym uchir ni ymar sonin tohioldol baisan ym guraw dahi nomin tugsguld minii setgegdel ojson baisanig ohini mini naiz olj bi gedeg hun zoltoi l huuhduud shawi nariinhaa dund gaihamshigt mongol zaluugiin hamt aylagch bolchihsongui neg heseg setgel undur ywlaa egch ni za olon ugeer yahaw oirin uyd haa ywna da duu mini bi chinii 3 nomig nomin sandaa nemsen odoo daraagiin nomoo gargasan uu udahgui garah baih gej huleej suugaa shuu amjilt amjilt bi odoo tetgewertee garaad uuriin hemjeend uls ornooroo aylah tuluwluguu muruudliin zuraglalaa setgeldee bolwsruulj baigaa

Ulziibat wrote on 2013/03/09 - 23:19
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.