Амай 2 сарын өмнөөс Мауританиа дахь Мороккогийн элчин сайдийн яамнаас виза хүсээд Монгол улсын иргэн тул бүтээгүй. Монголын Гадаад хэргийн яам, Бээжин дахь элчин сайдын яамаар яриулаад ч татгалзсан тул, тээврийн усан онгоцоор Атлантын тэнгисд гарч, Испаний газар нутаг болох Канарын арлууд дээр очсон билээ. Тэнд байрлаж буй Мороккогийн элчин сайдийн яамнаас өөрөө хүсэлт гаргаж хөөцөлдсний эцэст виза аваад өчигдөр 12 цагийн үед Мороккогийн боомт дээр хөл тавив. Тэрээр Африк тивийг дуусгахад Морокко улс маш чухал байсан бөгөөд Африкийн 32 дахь улсыг даваад бүр мөсөн энэ тивээс гарж байгаа юм байна. Түүний аяллын явцад маш их бэрхшээл тулгарч байгаа бөгөөд, өөрийн бололцоогоороо даван туулж байгаа юм. Түүний явуулсан e-mail-ийг эх хувиар нь блог дээр нийтэллээ.
Сайн уу? миний найз нар!
Та нарын ажил сайн уу? миний блог дээр хүмүүс одооноос саналаа бичдэг болж байх шиг байна. Бидэнд тулгараад байгаа асуудлуудыг хамтдаа хэлэлцэх цаг болсон байхаа! Алийн болгон хэн нэгнийг хүлээж байх юм.
Блог дээрхи тэмдэглүүдийг кирилл болгож байснаа яагаад больсон бэ? миний үг үсгийн алдаа, найруулгын алдааг засаж байсан хүн ягаад алга болсон юм бол оо? Тиймэрхүү завтай хүмүүс олохыг хичээгээрэй! алдаагүй болговол уншихад амаар болох байх Аяллын явцдаа интернет кафе олох болгонд тэмдэглэлээ цагтаа багтаах гэж яаравчлан бичсээр баахан алдаатай болсон дээрээс нь улс бүрийн үсгийн байрлал өөр! А үсэг гэхэд л хэд хэдэн удаа өөрчлөгдөж байгаамдаа.
Харин саяхан Канарын арал дээр Монгол гэр бүлтэй танилцаж, намайг явахийн өмнө хуучин хэрэглэж байсан Лаптоп оо өгсөн. “Тэмдэглээ үргэлжлүүлээрэй” гээд. Маш сайхан гэр бүл байсан.
Гадаадад гарааад удсан тул миний уран бутээл, дэлхийг тойрч буйг мэдээгүй ч жинхэнэ Монгол ёсоор намайг хүлээж авч, гэр бүлийнхээ гишүүн шиг сар гаруй тордсон. Үнэхээр сайн амарч авсан. Хэдийгээр гадаадад байгаач Монгол соёлоо ингэж хадгалж үлдсэн байсанд үнэхээр бахархууштай санагдсан. Намайг ганцаараа дэлхийг тойрох гэж буйд үнэхээр гайхаж байсан.
Би аяллаа үргэлжлүүлсээр. Африк тивийн сүүлийн 32 дахи улс, Аялийн 49 дахи улс Мороккод өчигдөр хөл тавилаа. Болсон явдлын талаар маш тодорхой бичмээр санагдаж байна.
Матрикс киног санаж байн уу? Морфиос Нио-той анх уулзахдаа
- Миний зүүн гарт ногоон өнгийн эм байна, түүнийг уувал бүх зүйл мартагдаж, амидралаа хэвийнээр үргэлжлүүлнэ, харин баруун гарт байгаа улаан эмийг уувал амидралийн үнэнийг олж мэднэ гэхдээ хэзээч буцаж алхаж чадахгүй! гэдэг шүүдээ!
Магадгүй хэрвээ аялалаа эхлэхэээс өмнө надад ийм сонголт байсан бол би ногооныг сонгох байсан гэж өдөр бүр бодож байна, ялангуяа өчигдөр Мороккогийн боомт дээр хөл тависан цагт илүү их бодогдсон. Канарын арал дээр Лас палмас хотод виза аваад буцаад Африк тивд хүрэх зам хайж эхэлсэн. Гран Канарын боомт дээр ямарч усан онгоц байгаагүй бөгөөд хажуугын Фүртэвэнтура арал дээр ч бас усан онгоц хайж үзсэн боловч бүтээгүй.
Өмнөхөн Фүртэвэнтура Морокогын хооронд хүн, ачаа тээврийн нэг усан онгоц явдаг байсан ч тэр нь далайд хөмөрсөн гэлүү, живсэн гэсэн. Тиймээс одоо арал тив хоёрийг зөвхөн онгоц л холбож байгаа.
Би аялдаа онгоц ашиглахгүй бүх бэрхшээлүүдийг газраад давана гээд товолсон тул яалтачгүй өөр зам хайх хэрэг гарсан. Фүртэвэнтура арлаас Ланзарот гэдэг арал дээр хүн тээврийн усан онгоцоор очоод хамгийн сүүлчийн боломж далбаат завины боомт дээр гарц хайж эхэлсэн. Боломж хайж очсон 2 дахь өдөр азаар франц эзэнтэй далбаат завь олдсон.
Хүмүүс 10 сард бүх усан онгоцууд хойд салхинд түрэгдэж өмнө зүг явдаг гэж байсан бөгөөд энхүү хойд зүг рүү Агадир хот орох далбаат завны эзнийг хараад тэд гайхаж байсан. Далбаат завь олсон 2 дахь өдрөөс далаайн шуурга тавиж салхиний хурд 32 зангилаа хүрсэн. Энэ үеэр цаг агаар эрс мууддаг юм байна.
Хойноос хүйтэн салхи салхилж 3 хоног боомтон дээр 11 хэн метрийн урттай жижиг далбаат завинд амидарч, салхин шуурга бороо зогсохыг хүлээсэн. Өдөр бүр давалж буй Атлантийн далайн давалгааг харж зүрх үхэж эхэлсэн. Цаг агаарын уридчилсан мэдээгээр бямба гаригт ВИНДОВ буюу цаг агаарын таатай нөхцөл бий болохоор байсан. Одоо энэ тэмдэглээ бичиж байх үедээ ч миний зүрх маш хүчтэй цохилсоор байна. Өчигдөр газар дээр хөл тавих үедээ толгой эргээд өнөө өглөөнөөс л юм сэтгэх бодох боломж нээгдэж байх шиг байна. Харин зүрх огт зогсохгүй цохилсон хэвээр байна. Тэр виндов нь зөвхөн нэг л өдөр гэж бид хоёр мэдээгүй.
Өмнөх хүлээсэн 3 өдөрт маш гоё Испани охидуудтай танилцаж тэд намайг бүх аралын гайхамшигтай газруудыг үзүүлсэн ч миний дотор нэг л биш байсан. Өмнө хэд хэдэн удаа задгай тэнгис далайд гарч байсан ч далбаат завиар шуургатай 10 сард явна гэхээс өөр арга байхгүй гэж бодхооор үнэхээр айж эхэлсэн.
Явахын өмнөх өдөр бүтэн өдрийн турш өндөр даваалгайтай далайн эрэг харж, хэзээ нэгэн цагт Африк тив дээр хөл тависан байх болно гэсэн бодол эргэлдэж байсан.Та хэд төсөөлөхгүй байх!
Миний тэр шашины тухай тэмдэглийг санаж байн уу? тэнд Монголын уугуул шашин шүтлэгийн тухай бичсэн, тэр үнэн шүү! би далайд гарахын өмнө дэлхий ээжээс маш их гуйсан. Бямба гаригийн өглөө бид хоёр мотороор эргээс хөдлөх үед Пиэр
-Амай үүнийг хараа! ямар сонин юм! би амьдралдаа анх удаа ийм зүйл харж байна.
Энэ үед маш хүчтэй салхи хойд зүгээс үлээдэг тул далайн давалгаа хойноосоо урагшаа байдаг юм, тэгтэл энэ давалгайнууд манай завийг хойд зүгрүү түрж байх юм! Манай капитан тэгэж хэлэх үед би ягаад байгаль тийм сонин байгаа юм бол гэдэгт эргэлзэхгүй байсан.
Өмнө үсгүй африкийн шигүү ойд байсан тэмдэглийг санаж байн уу? тэгхэд ч гэсэн хаанаас ч юм үүл гарж ирээд нарыг таглаж бага зэргийн бороо орж эхэлж байсаншд! Бүх аялалын туршид би Монгол хүн болоод ч тэрүү байгаль, эсвэл бурхан намайг хамгаалаад байгаа мэт санагддаг болсон.
Бямба гаригт бид задгай далайр уу гарах үед би маш их айж эхэлсэн, уртаашаа 5 хан алхам хийж болох жижиг завин дээрээс холдож буй аралыг харж байх явцдаа далай руу үсэрж, эрэгрүү сэлэх тухай ч бодол хэд хэдэн удаа төрсөн. Солиоормоор!
Хэдийгээр цаг агаар маш сайхан, далай 10 сард баймааргүй тайван байсан ч би дотроо үхтлээ айж байсан. Далай тэнгист далбаат завиар аялах боломж гарсандаа баярлаад хэд хэдэн удаа инээмсгэлсэн зураг дарж байсан ч, амидрал дээр бүх юм шал өөр байсан. Бид хоёр 6 цаг явсны эцэст 4 тал 8 зовхисоороо далай, хязгааргүй усаар хүрээлэгдсэн.
Би аялалынхаа явцад маш олон зүйл үзсэн. Колашников буу тархиндаа тулгуулж, Дэлхийн хамгийн аюултай хотын аюултай дүүрэгт амьдарч, шөнө дунд намайг дээрэмдэх гэж буй 4 залуугийн дунд ганцаараа байж байхдаа ДАЛАЙ-д байсан шиг айж үзээгүй. Хүн бүр миний зоригтойг гайхаж, НҮБ-ийн цэргүүд хүртэл ёсолж байсан тэрхүү баатарлаг залуу уснаас тэгтлээ айдаг гэж тэд төсөөлөөгүй байх. Хаяа манай хүн
- Бид далайн гүнээс 30 метрийн зайтай байна гэж хэлээд удалгүй далайн гүнээс хэдэн зуун метрийн зайтай байна гэж мэдээлдэг байсан, би яахав айгаагүй, юу ч болоогүй юм шиг царайлж
- аан тийм үү ! гэж байсанч, дотроо тэрхүү нэмэгдэж буй усний гадаргуй гүн хоёрын зайны тухай бодож, улам бүр түгшиж байсан.
Эхний өдөр маш азтай, завийг дагаад сэлж, хаяа үсэрч буй ДЭЛФИН-үүдийг харсан сүүлд камераараа бичсэн бичлэг явуулнаа.
Байгал дэлхий ямар гайхамшигтай юм бэ! Жижиг завинд хөдөлгөөнгүй байх үедээ маш их бачимдаж эвгүй болж байсан. Хүссэн үедээ буугаад алхаж болохгүй гэж бодхоор бас завь энэ хязгааргүй далайд юу ч биш гэж бодхоор Далайд өнгрөөсөн эхний шөнө сар тусаж бүх зам маш тодорхой харагдаж, бид хоёр ээлжээр завины урагш ажиглаж байсан. Зам гэж байхгүй тул ямарваа нэгэн зүйлтэй мөргөлдөж магад гээд.
Тэр шөнө ПЛАНГТОН (халимны хоол) гэрэлтдэгийг мэдсэн. Завь плангтонтой газраар явж байсан тул яг л хязгааргүй огторгүйд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Эргэн тойронд плангтаонууд флаш гэрэл шиг гэрэл цацруулаад. энэ бүхнийг болдогсон бол хүмүүсд үзүүлбэл итгэхгүйдээ! Далай тэр чигээрээ одод шиг гэрэл цацруулаад.
Нээрээ та хэд далайд гарч үзсэн үү? би өмнө Улаан тэнгист анх удаа ДИВИНГ хийх үедээ бага зэрэг айж байсан ч хөөрхөн Италы охиний хажууд нэрэлхсэндээ 20 гаруй метрийн гүнд шумбсаншд. Тэр үед эрэг хажууханд, бас тусгай зориултын хувцастай зааварлагчтай байсан тул арай гайгүй байсан.Харин энэ удаа!!!!
Эхний шөнө бид хоёр ээлжилсээр нэг нүдээ нээтэл нар мандаж эхэлсэн. Энэ шөнө гайхамшигтай тайван өнгөрлөөдөө гэж бодож байтал, цаг агаар эрс өөрчлөгдөж эхэлсэн. Салхины хурд 5-аас 35 зангилаа хүртэл нэмэгдэж, 0.5 метрийн давалгаанууд 3метр хүртэл болсон, зарим үед дотор муухай оргихгүйн тулд хөдөлгөөнгүй хязгаарыг хардаг байсан бол энэ удаа хажууханд ирж буй далайн давалгааний орой хараагдаж эхэлсэн. хүчтэй давалгаанд цохиулж далайн гадаргуй хана мэт босож байсан. Бас өөдөөс сөрж буй давалгаанууд жижиг завийг хүчтэй цохиж эвдрэхвий гэж айсан. Гэхдээ би ингэж айсан болохоос дэлхийн олон аялагчид энэ байтугай шуургыг давдаг гэж бодхоор үнэхээр хүндлүүштэй.
Манай найз хүртэл маш их гайхаж байсан. Урдчилсан мэдээгээр ийм салхигүй гэж байсан, хаанаасаа салхи ирвээ! хэд хэдэн урдчилсан мэдээ, Америкийн усан флотийн мэдээ хүртэл хүдлаа болж байна гээд гайхаад байсан.
Би замд гарахын өмнө дотор муухай оргиулдаггүй эм авж 6 цагийн зайтай ууж байсан ч энэ давалгаанууд намайг шууд хэвтрийн байдалд оруулсан. Би аль болох хөдөлгөөнгүй хэвтхийг хичээж, яанаа гэж бодож, Хүний завийг албатай юмшиг гуйсан байсан тул гомдлох эрх байгаагүй.
Хэрвээ найзуудтайгаа эсвэл гэрийхэнтэйгээ байсан бол яаж намба алдах байсан болоо!
Би багадаа тоглоомон завь ваананд хийгээд далайн давалгаа гэж тоголдог байсан Харин энэ удаа тэрхүү тоглоомонд сууж байгаа сэтгэгдэл төрсөн. Завины хажуугийн сандал дээр дээшээ харж хэвтэж байх үедээ хэд хэдэн удаа шалан дээр унаж, далбаат завиар явж буй хүмүүсийн хэргэлдэг гэнжээр өөрийгөө усан онгоцтой холбосон байсан. Манай хүн
- Би цаг агаар ингэж өөрчлөгдөж, 35 зангилаа салхины хурдтай болохыг мэдсэн бол замд гарахгүй байсан юм ! гээд л үглээд байсан. тэрхүү 35 зангилаа гэдэг нь надад ямарч ойлголт өгөхгүй байсан ч давалгайг хараад лав сайн тоо биш гэдгийг мэдэрсэн. Бид далбайгаа дэлгэж, буулгаж, мотоороо гол төлөв ашгилсан. Дотор буй мотор хаанаас ч юм усаар дүүрч эхэлснийг эс тооцвол бүх юм зүгээр болно гэдэг итгэлтэй байсан. Хэзээ эрэг дээр гарах болоо гэсэн бодол мөч бүрт эргэлдэж байсан.
Далай гэдэг бол хязгааргүй хүч юм байна! Энэ 3 өдөр миний аялалд мартагдхааргүй хэцүү байсан ч нэгэн сонин зүйл болсон. Дотор муухайрч, айж, бас бачимдаж байх үедээ дээшээ харж хэвтдэг байсан.
3 өдөр гадаа унтаж өнжсөн. Замд гархаар хөдөлж байх үедээ завиныхаа орой дээр Монголынхоо тугийг тогтоосон юм. Хүчтэй салхитай үед миний туг маш сүрлэгээр намирч, юч болоогүй юм шиг байсан. Дотор маш муухай оргиж хэвтэж байснаа тэрхүү тугаа хараад миний энэ аялал яг хэний төлөө, юуны төлөө хийж байгаа билээ! гэдгээ ойлгосон.
Миний айдас бага багаар арилж, шөнө дунд гэхэд шөнийн харуул хийж, хязгааргүй далайг ширтэж байх үедээ нутгийн аялгуугаа дуулж, тэрхүү хүчтэй давалгаанууд яг л морь унаж буй мэт таалагдаж эхэлсэн. Айдас гэж үгүй болж харинч давалгаанд дуртай болж эхэлсэн. Ээлж солигдох цаг болж Пиэрр надтай байраа солихоор босох үед
- Транкило! амар амар, бүх юм зүгээр гээд. Далайн дунд ганцаараа байгаатайгаа эвлэрсэн. Завины оройд намирч буй туг мань салхиний хүчинд хийсчих вий гэдгээс маш их айж байсан бөгөөд, тэрхүү тугний хүч надад маш их нэмэр болсон гэж одоо бодсоор байгаа. Өнөөдөр би та нарт энхүү е-mail бичиж байх үедээ нэгэн зүйл хэлмээр санагдсан. Энхүү салхи нь миний хувид дахин нэгэн том шалгалт байсан бөгөөд
- Энэ мөчөөс миний дэлхийг тойрох аялалыг хэн ч, юу ч зогсоож чадахгүй гэдгийг амлаж байна! Анх завинд суух боломж гарсан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл энгийн сэтгэж чадахгүй, юу болж буйг цаг тухайд ойлгохгүй байхаар тийм их уснаас айх айдас Монголчууд бидэнд бүгдэнд байдаг байх гэж би боддог.
Та хэд бусдаас асуугаад үзээрэй! За за, баахан сэтгэгдлээ биччихлээ.
Сүүлийн үед тэмдэглээ бичээгүй тул энхүү гар загтнасан байх. Та хэд сайн сууж байгаараа!
Миний блогийг илүү сайжруулах тал дээр анхаараарай! бас миний явуулсан зургуудийг тусдаа нэг хэсэг болгоод тайлбаргүй тавибал ямар вэ?
Сүүлд тэмдэглээ эхлуулэх үед тэндээс зураг аваад тавиад бай! ямар DVD-нууд гэмтэлтэй байгаа, юу юу гарахгүй байгааг тодорхой явуулаарай! Гар утасны компаниудтай уулзсан уу? тэд хариу илгээсэн үү?
За за , Би энд удалгүй Испанид орно тэндээс бас захиа бичнээ! тнкс



2008/10/17
| 6,032 Үзсэн 
























Horaayy..there are 58 comment(s) for me so far ;)
Kanariin aral deer hurtel mongolchuud ochtson baina gedeg bas gaihaltaiya
wow yamar goe yum be, ugui ee bish yamar baatarlag yum be gj bi helmeer bna. bi umnu n chinii ene ayalaliin tuhai sonsoj baisan l daa gehdee oilgolt bagatai baisan, harin ene blogiig olj unshaad ih yum olj medlee. olon sonirholtoi yum bichsen bna. uneheer gaihaltai. chi bas ih goe bichdeg yum bna nudend tusuulugdtul. bainga orj unshij bnaa
neeree bas orsod neg iim hun baidgiig medeh uu, bas ayaldag gehdee ingej cham shig tasraltgui ayaldaggui ene hunii tuhai http://www.tema.ru/travel/ uzvel iishee orooroi kkk. sonirholtoi sanagdaj magadgui
Zarim humuusiig shuud harhad l, ene huntei zaaval neg er busiin yum tohioldono gedeg ni haragddag biz dee…
Uneheer setgeld buutal saihan bichsen bna a, barag uuru l yavaa ch yum shig l sanagdchihla.
Neere hun buhen gants udaa ch bolov uurtu:`aldahguin tuld amidardag u esvel yalahiin tuld amidardag u?` gedeg asuultig taviad hariulah gej oroldvol amidarch buin utga uchir baga ch bolov oilgogdoh shig boldiin shu.
Ene hun yalahiin tuld baiga uchraas odoo tsaashdiin zam ni dardan baina gedegt itgeltei baina amjilt amjilt.
I hope you arrived save to Marruecos, and that your first experience in a sailing boat was more than great!!
I have to say that it was a pleasure to meet you and to hear all your histories sounds body music …wish I could understand your language to be able to follow you around with words and not only with your fantastic and juicy pictures…
Also it was a shame that we could not take more chance to enjoy more of the Saturday I hear that your departure was delay due to the bad weather…
I believe we will catch up one day somewhere in this world…and if is not meant to be…we will keep contact…somehow….
Loads of hugs and sunny greetings from Lanzarote
laura
wow, ene chin l jinhene aylal bn da zaluu mini, zugeeer l yu ch boloogui, togtuun dalaigaar zaviaraa gatalsan bol chi onoodor ingej bichihgui l bj shu de, baigali ooroo chinii aylal g iveej, chamd ooriin zugees uzuulj boloh hamag l sonin saihan gaihamshigaa delgej uzuuleheer hicheesen bn shu de, chi shoo, aylalaa bitgii zogsoogooroi
ter ger buliinhen saihan ulsuud bn, manaihan yr i ih zochlomtgoi saihan ulsuud shu de, bur tsusand ni shingesen bdg bh, odoo ch ene zangaa geegeegui bgaad ni talarhaj bn
bi anh udaa chamd zahia bichej bna aa ene dalai deer h aylal chini tasarhai boljee Ìîíãîë khuu chamd amjilt husey!!!
Ayan zamdaa sain yavj baina uu Amai!
Yum uchir jantsantai gej Mglchuud heleh durtai. Hun baigal hoyor huin holbootoi gej, ene sav shim ertuntsiin buhel zuils nariin shuten barildlagatai. Tanii bichsen buhen ochuuhen namaig tsag ue, gadaad yertonts, baigal delhii humuusiin uyaldaa mun eh orniihoo tuhai ergetsuulehed hurgedeg. Bi taniig nom zalahaar yavsan orchin ueiin badarchin gej boddog. Ene tsag ued tanii zalah nom l bidend heregtei met.
OLON-ii tuluu yavsan hund huch bii. Siddharta unenii tuluu yavj shalguuruudiig davj horvoo ertuntsiin gashuun uneniig oldog shude. Magadgui ter nogoon emiig n uudag baij gej bodson baih. Jesus gedeg hun bas olnii tuluu temtsej yavsan tuhai uran zohiol shig saihan temdegleluud ih baidag shude. Manaid ch gesen olnii tuluu yavsan tsos iht baatruudiin tuuh olon bii. Ted zogsoogooroo nogchij morin deeree ch nohchij uzgeeree hurtel temtsej yavaad ugiin sumaar nevt harvuulaad etssiin amisgalaa duustal eh orniihoo tuluu, olniihoo tuluu yavj baisan. TA BOL TEDNII NEG yum shuu. Tur gedeg bol OLON. Tur bol burhnaas ch huchtei. Ene bol boogiin shashnii onol(undur turiin onol)
Boogiin shashin bol gazar delhiigee shutdeg, baigaltaigaa mash saihan zov haritsdag mon geniig deedelden shashin. Mongol hun tengeree shutej yavbal hiimoritoi yavdag gedeg. Tiim bolohoor boogiin shashin bol Mglchuudad hamgiin tohirson shashin yumuu daa. Akademich Byambiin Rinchin-g boogiin shashin shutdeg burangui gej humuus muuldag baisan genelee. Ter hun harin ch mundag soyoltoi hun baij dee.
Ingeed daraagiin zalah “nomiig” huleeye.
Ayan zam tani ulziitei baig!
Yg Monte Kristo-g sanagduulj bna unshij bhad
amjilt husie tsaashdiin aylald
Amaigiin zarim temdegleliig unshihad vneheer tseneglvvvlj baigaa yum shig boldog, bayarlalaa, yalanguya ene zahia vneheer setgel hodlogloo, ter hyzgaargvi met dalain dund namirsan eh oronii mini tug…..
http://www.sonin.mn/2008/10/14/8062/
ta ner ene surwaljlagiig unshsan bolowuu, Dagwadorjiin ene yariltslaga vneheer negiig bodogduulaashvv
Gaihaltai adal yavdal bnaaa. 15 nast kapitan zohiol shig.
Zorig tevcheer gargaj bgaa chini bahrahmaar bna. Zorison zorilt chini tom bolhoor ene ochuuhen zuiliig davah huchiig chi ooroosoo gargaj chadjee.
Chamd huch dutval tengertee zalbirch yav
Chamd tevcheer dutval eh ornoo bodoj yav
Chamd zorig dutval ard tumnee sanaj yav
Chamd itgel dutval dotroosoo omogshij ayavaarai
Amjilt husii setgeliin guneesee demjij bgaa shuu.
hooy Amai chamtai hamt ayalliig chin urgeljluulj bolohuu? herhen yaj haana hezee ter tuhai medeelel avmaar bna !
Unendee chamaig ayalaj yavaag chini medsen ch haanaas medeelel olj avahaa medehgui bsan yumaa. Blogiig chini butneer ni unshihad uneheer tsag ih orj bgaa ch uidahgui bgaa shuu. Chamaar uneheer ih baharhaj bgaagaa heleh gesen yumaa. Chamaig mongold bhad chini “Aa, neg iim zaluu bdagiin” gd neg ih tooj uzdeggui bsan chini odoo bol uneheer baharhah setgel turj unen setgeleesee amjilt husmeer bn. Hari nutagt bhad nutag us, mongol gedeg ene 6han usegtei ner yamar aguu hundtei bolohiig mederdeg yum bn. Herev minii comentiig unshij bgaa zaluus bval Yum uzej nud tailtsgaagaa, surtsgaa, daraa ni harin eh orondoo ireed ter buhniihee hergiig garga gej helemeer bn. Zarim zaluus gadaad yavj ircheed mongoliinhoo muu muuhaig gaihaad butsaad yavdag. Bid l hugjuulehgui yum bol hen ene eh orniig chini avch yavah yum be? zaluusaa.
Za za olon yum bolchihloo. Amai yagaad ch yum chinii tsusaar mongol etsegiin tsus guij bgaa bolohoor chi iim zorigtoi huchtei bas aztai bgaa yum shig sanagdaj bn. Uneheer nutgiin chini uuls tushij bgaa shuu. Chi Italy-d ireh uu? ireh bol hezee be? Bi Trieste gedeg hotod surdag. Bolomjtoi bol hariu heleerei.
ZA tegeed amjilt l husehees oor ug orj irehgui bn daa.
ene horvoo dr tugs hun gj bdggui shu de! buh yum ni saihan zohitsson bietei hun bsn chi ter hunees gants dusal tsus unahad ter hun tugs bish bolno. tiimees aldaatai bichsen ch yadag yum be! zov l yarij chaddag bhd l hangalttai bus uu? Tanii bichsen niitleluud ih aldaatai gedeg ch oilgomjtoi l bdg. bi ch gsn aldaatai bichdeg, humuus minii blogiig unshaad zarim 1 ni sonin sonin setgegdel uldeesen l bdgiin. gehdee bi bicheed l bna. tiimees erch huchteigeer yavaad l bgarai. chingis khaanii urlug janjidiin neg Boorchi helehdee “Davashgui davaa bna gj duuldav uu? davna gej zorivol davna! getleshgui tal bna gj duuldav uu? getlene gj zorivol getlen” gj helsen bdg yum genelee. MUNH HUH TENGER TANIIG IVEEG! amjilt husey
http://urban_nomad.blog.mn/
manai ah bolood manai ger bul taniig setgeleeree demjij bgaa shuu!!!! aldaatai bichdeg l bga biz yaadiin! bicheed l bhgui yu! sanaagaa zuv ilerhiilj l bga bol bolloosht tiim bizde! neeree ALTAN GADAS gdg duunii chin klip ih taalagddag shuu!!! bas Nutgiin ayalguu gdg duu chin!
ene manai nziin blog bga yum. ta neg orood niitleluudiig ni chadwal unshaad uzeerei. http://urban_nomad.blog.mn/
ene deer ter ooroo bas setgegdl uldetsen l bh shig bna. yu ch gsn orood uzeere, tand amjilt
uuu laitai ayalal baisan bna shdee… dalaigaar aylah bol minii muruudul bi amid yawaa nasandaa darwuult zawiar ayalnaa … unshihad uneheer sonirholtoi bas meduushtei bailaa thx
it is SO Nice to hear from U. I agree with #19. Strong MAN you will be Legend ever.
huue e chi butsad hured irev u??!!ymar saihan hereg ve.yah n medegdehgui alga bolchxor chin sanaa zovloo shd.
aylala urgeljlulj baigad chin bayar hurgie!tugsguliin ug deer gomdol meduuled baisan,humus ch zunduu olon setgegdel bichsen bsan shu.odo setgel sanaa chin gaigui bolson ym shig bn tee.odoo teged temdeglele hutlud demjigch unshigch bidnige bayrlularai za!!olon saihan zuragnud taviarai.ayalalinxa tuhai urgeljlulj bichne gedegt chin itgej bga shu.bi chamd zaaval mungu shiljuulne.dansni dugaara bicheerei.busdin tuslaltsaguiger urgeljlulehed hetsu shu de,nerelxsenii hereggui.aja aja amjilt!!
Amaidaa ayn zam ni olzuutei baihiin erooliig devshuuliee.Hol zamd chamaig nutgiin chini uuls tushij eejiin chini tsagaan suu muu buhnees holuur bailgah boltugai. hurai hurai
wow bi anh udaa site-g chin yzej bn, ih zorigtoi yum aa, buur kalashnikov tulguulsan gj bn shd, “you’re the man, you can do it” l gej helmeer bn daa
plangton ix goyo sanagdlaa
ernst hemengwei “uvgun tengis 2″ sanaand orchloo, Amai tanii bichgiin chadvar mash sain bolson baina, ayalaliin tuuhee bazsan nom gargaad English-eer hevluulvel amjilt avchirch magad, olon demjigch zaluus chine uun deer uursdiin sanaa bodol bodit ajiluudaar tuslahad belen baiga.
Үнэхээр гайхалтай…, аялалын тухай бичсэн энэ сэтгэгдэл бас аялж яваа Амайгийн нугаршгүй зориг тэвчээр гээд л бүгд гайхалтай. Би танай блогоор байнга зочилж шинэ бичлэгүүдийг шимтэн уншдаг билээ. Энэ удаагийн бичлэг коммент үлдээхгүй гараад явчихаж болмооргүй гүн сэтгэгдэл төрүүллээ. Амжилт хүсье, бас бахдаж байна.
Хүлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад
Хөндийг туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох ээжийд
Ханисаад үлдэх аяны харгуй
Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай…
Зовлон жаргал ээлжлэн хөврөөд
Зураг төөрөгтэй нутгийн зам аа
Зүрх догдлон таньдаа очиход
Зөрөг жим нь тодрох харгуй…
Hereg zorigoo buteegeed sairtai tavhaigaa gyalalztal guigeed tandaa ochnoo eejee!
Тэнгэртэй хүн гэдгээ дэлхийн хаана ч мэдэрнэ
Тэнэг биш гэдгээ хүмүүстэй уулзаж байж мэдэрнэ.
Тулга минь, гал минь ариусгадгийг
Тэнгэр минь, сүлд минь хамгаалдгийг
Тэнэж хаа саагүй явсан ч
Тэнгэрээс тамгатай Монгол хүн
Төрөлх өөрийн зангаараа
Төвшин зөн билгээрээ мэдэрнэ.
Amai chamd amjilt khusie, Bi Mongold surguuli tugssun odoo Seould IT chigleleer ajilladag, er ni bol delkhiin 20 garui ornoor ochij uzsen. Unendee chinii blog nadad taalagddag. Bi Mongol khun burtei yarikh bolgondoo ter goe nandin saikhan khunleg zuilee aldchikhsan uymuu da gesen bodol turduug. Unendee nadad odoo career, mungu tugrug sonin bish bnaa khun l uym chin sankhuugiin asuudal baij l bna. Saykhan Seould neg Mongol khuu ireed khort khavdartai emchilgee khiilgekh kheregtei gesen, tegeed Koread baidag Monoglchuudad khandsan bolovch end bdag 30.000 garui Mongol khunees neg ch khun tuslay geegui gesen. Bi tsaini tsagaaraa emneleg deer ni ochood uulzsan tegeed bi ter khuukhded chadakh chineegerei tsuslakh ged beltgej bna, End amidardag gadnii irgeded zoriulj khandiv tsugluulakh party khiikh gej bgaa uym. Unendee ter 13tai khuugiin tuluu bi metronii buudal deer duu duulad zogsson ch chadnaa, Bi te r khuud amidral beleglemeer bna, He is too young to pass away. Getel minii neg American emegtie naiz blog neesen bas Changwon khotod khandiv tsugluulna genee tuunii dansruu khumuus mungu khiikh uym. Khunii khunleg setgel gej rich uym da. Getel minii nuguu saikhan Mongolchuud maani yasan uym bol gej bodood bi unendee kharamsaj baina. Bas negen zuil bol minii sexuality. I am Gay, gekhdee ene bol turulkhiin, bi teenager baikhda ikh shokond ordog baisan gevch suulde bi bur shinjlekh ukhaani undesleltei barimt olj medsen getel Mongold maani ene talaar oilgodog meddeg khumuus tsuukhun ikhenkh ni ter balai uzen yadsan uzelteige kheveer bna. Medeej bi chamaig gazar uzej, nud tailj baigaad mash bayartai bgaa. Bi ikh orniikhoo nutag usniikhaa tuluu uy khiikh estoi ve?
solongosoo chi amia uguu eh orniihoo tuluu
Zolo tak derjat !!!!!!!!!! ne padai duhom ,ya smotryu ti sovsem izmenilsya .
WE MADE WORLD CLOSER
BUT DO WE FEEL CLOSER?
Amai!!
it looks like you had a fantastic sailing trip…nice blue & calm sea and a good skipper…great to see you on deck on your night guard duty!!…did you get sea sick?…I think you did not because you look so cool on the pics!! any luck with dolphins…
Amai I send to you all my best thoughts from Lanzarote…as close as we can be…
laura
Ñàéí óó Àìàé.×èíèé áëîã ðóó îðîõã¿é íèëýýä óä÷èõëàà.Òýãñýí ÷èíü ìèíèé àìüäðàëûí õýìíýë ººð÷ëãºä÷èõñºíã ºíººäºð ë ìýäëýý.Óã íü ºã뺺 á¿ð àæèëäàà èðýýä ë ÷èíèé áëîã ðóó îðäîã áàéëàà.Îäîî áè÷ëýãýý ¿ðãýëæë¿¿ëíý ãýæ íàéäàæ áàéíà ø¿¿.Àìæèëò õ¿ñèé.ªäºð á¿ð øàëãàæ áàéíàà .:
)
bayan bsan bol amai daa 100$ ch boltugai ogohgui yu, sain yawaad eh orondoo ireeree
sain uu amai
chi hamgiin mundag ni shuuu chamd ih amjilt huse ayan zamdaa sain yavaarai
kino shig l yumaa. sain saihniig husie
bolgoomjtoi yvaarai amjilt husey!!!
Good job, god bless you,
Za Amai amjilt shuu, strong baikh l kheregtei shuu,
Amjilt husch bna naizdaa…
Hey u r doing great job AMAI.GOODLUCK and have safe trip. if you’re come in washington dc contact me at ESHUUDAN@YAHOO.COM
Sain baina naiz mini. Dahiad blog-oo hutulj ehelsen chin saikhan baina. Bainga unshidag shu.
I’m proud of you. Real man… Real Mongolian man.
amaig anh temdeglel hotolj baih yed bi haaya ordog blaa, ter yed neted mail shalgah gej l ordog blaa, gehdee comment uldeej medehgui bsan hereg, harin odoo ergeed bodohod amaigiin adal yabdal, amidraliig oilgoh gej, bashuu ter asar undur uneer bii bolj bui surgamjuudiig medreh gej humuus iheer orj irdeg bolsond bi bas hubidaa amaid talarhaj bna, chinii tuulsan gashuun turshlaguud mongol zaluuchuudad sainaar noloolno gedegt itgej bna,
za amjilt shuu
Их сонирхолтой байна шүү. Хамгийн гол нь биеэ бодож явдаг юм шүү. За амжтилт шүү хөө.
Ex orniihoo tugaa manduulaad l yawaad baidagt chini ih bayarladag shuu ..
amjilt amjilt bas buur ih amjilt shuu
Mongoliin tugaa ushuu olon gazar manduularai, AMJILT.
sain yavj baina uu. chamtai adil delhiig toiroh gej bodood tus tusyn yamar neg shaltgaanaar muruudul ni biyeleegui olon mongolchuud setgeleeree hamt ayalaj baigaa shuu, minii huvid nas 40 hol garsan ger buldee iluu anhaaral handuulah shaardlagatai bolohoor delhiig toiron ayalah bolomjgui bgaa yum. ug ni oyutan baihad 42 orny oyutnuudtai hamt surch hayagaa soliltsoj baisan bolohoor delhiin ali neg uls orond ochij ter naizuudtaigaa uulzval sonin baih. uhaan gedeg zaaval hunii medlegiin huree uzsen harsnaas shaltgaalj hugjdug gej boddog. ene ayalal chamd tudiigui olon mongol zaluust surgamj bolj baigaa shuu. amjilt husiye.
Amai, uchigdur UBS TV-r chinii tuhai sonsood orj irlee. Mash ih zorigtoi, tom zorilgotoi ayalj yavaa yum baina. Amjilt husie dear! Shantarch yadrah ue garval umnuu tavisan tom zorilgoo bodood, gunzgii amisgaa avaad ineemsegleerei, ug usgiin aldaag chin bi zasaad ugch bolno shu, tuslahad belen, mash sonirholtoi niitlel baina, bayarlalaa, Mgl-d odoo tsas orj bna. See u
GLAD U HAVE COME BACK
Hi,zamdaan sain yavaj baigaad chini bayrlaj baina.Chamaig ingeed zogsoh ni uudaa gej dotroo bituuhen emeej bailaa.Sain zaluu,uragshaa.Burhan chamtai hamt shuu.Sanaa buu zov.
hi ayalsan gazar goe bna
hi cham shig ingej duraaraa ayalah yumsaan. Ayalsan gazruudiig chini uzeed shan setegdel turj bna. Amjilt husie.
It’s hard ot undeestand..
Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Зоривоос хүрюү
Хүнд хэмээн бүү цөх
Өрөгвөөс дааюу
Бие бөх бөгөөс ганцын барюу
Сэтгэл бөх бөгөөс олонынг дийлэеү
(Чингис Хаан)
Тасархай аялал болжээ. Яг л кино шиг.