Золоо чи солиорсон уу? гэж миний дотоод хоолой асууж эхэллээ. Хаа сайгүй десант хувцасласан залуус над руу гайхан байлаа.

- Who Da F….. this guy? гэж тэд хоорондоо асууж ярилцаж байсан байх.
Би, иргэний дайн дуусаагүй, түр гал зогсоох гэрээ хийсэн газар ганцаараа, сайн танихгүй хүний мотоцикл дээр сууж, харанхуй Африкийн ширэнгэн ойн замаар явж эхэлж байгаадаа итгэхгүй байлаа.

Золоо, чи өмнөх туршлагаа мартаа юу? Конгод байхдаа босогчдын нутгаар ганцаараа яваад ирэх ямар байлаа? Байнга айж, хажуугаар яваа хүн бүр хохирол учруулж болзошгүй гэж байнгын бэлтгэлтэй байсан. Тухайн үед, за дахиад ингэж амь туршихгүй! гэж ам өгч байсан хүн өнөөдөр босогчдын нутгаар бусад хүмүүстэй биш, нэгэн залуугийн ард суугаад явж байгаа ч, үүнээс өөр зам байхгүй байсныг ойлгож байлаа.

Ямар нэгэн юм болвол… Дотроо байж болох бүх аюулыг төсөөлж, түүнд авах арга хэмжээнүүдээ бодлоо. Хажуугаар өнгөрөх мотоцикл бүр миний дайсан байж болохоор, түгшүүртэй байлаа. Ялангуяа сүүлийн тэр сууринд сууж байхад хажууд зогсоод машинаас бууж байсан тэр хүйтэн царайтай залуус санаанаас гарахгүй байлаа.

Би аюулд тийм дуртай болсон гэж үү?

Миний зүрхний цохилт цохиж, би яасан ч яахав гэсэн бодлыг өөртөө үнэмшүүлж эхэллээ.

Намайг өнөөдөр, дэлхийн мэдээнд байгаа асуудалтай цөөхөн газрын нэгэнд ганцаараа танихгүй хүнтэй мотоцик дээр сууж ширэнгэн ой руу явж байгааг Аав Ээж маань мэдэх юм бол ёстой……… Би баригдах юм уу асуудалд орвол ямар бэрхшээл тулгарч болох тухай төсөөлөхөөс ч айж байлаа.

Хажуугаар Тропик Африкийн ширэнгэ өнгөрч байсан бөгөөд, өмнө Конгод байхдаа ширэнгэн ой ямар харанхуй байж болох, хэрэв би дотогшоо орох юм бол огт баригдахгүй гэж төсөөлж байлаа.

Мотоцикл дээр суух үес ”AMAI SECURITY 5” дээр тавьсан байсан юм. Гэхдээ хамгийн их айж байсан нь ЕГИПЕТ улсад авч байсан зургийн цуглуулгын ганцхан хувийг цүнхэндээ хадгалж байсан тул 4-р зэргийг ч бас авч магадгүй байлаа. Би сүүлийн таван сар гаруй хугацаанд амьд үлдэх эцсийн бяцхан дайн хийж байгаагаа ойлголоо.

Монгол байтугай гадаад залуу босогчдын нутгаар ганцаараа өнгөрсөн тухай амьдралдаа сонсож байгаагүй тул өөрийнхөө хийж байгаа зүйлийг насан туршдаа мартахааргүй, солиотой зүйл байна даа гэж бодлоо.

Хэрвээ амьд гарвал шүү дээ.

Би цагаан арьст биш ч гэлээ, бусад хүмүүс хар арьстай тул хаа ч явсан содон, хүний анхаарлыг татдаг байдалд дасаад удаж байна. Намайг анзаарч, хуруугаа заагаагүй тосгон байсангүй

Явж байтал нэгэн цэг дээр зогслоо. Африкийн замын хажуугийн жижигхэн суурин. Модны мөчрүүдийг цуглуулаад монгол гэр хэлбэртэй хийсэн орон сууц, шавраар барьсан жижиг өрөөнүүд өмнө үзсэн газраас ялгаагүй байлаа.

Залуу мотоциклоо зогсоох үед би – Одоо яах уу? Миний зүрх хүчтэй цохилж эхэллээ.

Кот ДИвуар улсын албан ёсны хэл нь франц тул тэр надад юу гэж хэлснийг ойлгосонгүй. Ямар ч байсан буу гэж байгааг нь гадарлалаа.

Ойн дундах шороон замын хажууд жижигхэн сараалжинд хэдэн хүмүүс сууж байлаа.

Голд нь суугаа хөгшин хүнийг тооцохгүй бол хажууд нь суусан 5 хүн үнэхээр эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Төрөл бүрийн десант хувцас өмссөн залуус бүгд нүдний шил зүүсэн байсан бөгөөд над руу чөлөөтэй ширтэж байлаа.

Харин би тэдний нүдийг харахгүй байсан ч нүдээ чичрээхгүй, өөрийгөө тэднээс дутахгүй залуу гэж харагдууллаа.

Би хэдийгээр зодоонч байгаагүй ч кинонд явах, бааранд орох, гадуур өдөр явахад нэгээс доош удаа муухай харж өдөхийг оролддогг  хотын залуу тийм ч амар биш гэж бодож байлаа.

Тэр жижигхэн саравчинд суусан 6 хүний өмнө би тоглолт хийж байгаа юм шиг ганцаараа эвгүй байлаа.

Бусдынхаа хажууд үнэхээр байлдагч царайтай 40 орчим насны залуу

– Бичиг баримт, үүгээр нэвтрэх зөвшөөрөл! гэж амандаа байгаа шүдэнзний модыг хөдөлгөнгөө хэллээ.

Миний жолооч залуу жижиг туулай шиг болчихлоо.

– Хэй чи 500 фр! гэж түүнд тушаалаа.

Манай хүн түүнд учрыг хэлж байгаа бололтой. Яагаад ийм жоохон нутагт 7000 гэж үнэтэй байсныг сая л ойлголоо.

Би урьд шөнө босогчдын дунд байсан ч, тэнд маш олон хүн байсан тул тэгтлээ айгаагүй юм, харин энэ удаад би ойд энэ хэдэн клашников барьсан залуучуудтай ганцаараа байх шал өөр байлаа.

- Чи юу юм бэ?

- Сэтгүүлч, танай улсын тухай бас НҮБ-ийн үйл ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж байгаа юм. Өчигдөр манай 2 машин ийшээ явсан, би амжаагүй тиймээс өөрөө унаа аваад явж байгаа юм гэлээ! Ингэж хэлж юу болохыг харахаас өөр арга байсангүй.

Өчигдөр Бангладэшийн НҮБ-ийн 2 машин энэ зүг явсныг би өмнөхөн сонссон, харин тэд энэ зам дээр өдөр бүр байдаг тул НҮБ-ийн машин явсныг мэдэж байлаа.

Өөрийн НҮБ-ийхэнтэй авахуулсан зургаа үзүүлээд – За камераа эдэнд харуулдаг буруудав уу! гэж бодлоо.

Миний паспортыг үзэж байсан ч виз ямар байдгийг огт хараагүй нь мэдэгдэж байлаа.

Африкийн ихэнх оронд маш хүчтэй цэрэг цагдаагийн шалгалт хяналт хийдэг тул хүн бүр дүрэмт хувцастай хүнд үнэмлэхээ үзүүлэх нь ёс болсон байсан.

Тиймээс энэ залуу хаа нэгэн газар мал хариулж байгаад иргэний дайн эхлэх үед хүчээрээ цолтой болоод сурсан ёсоороо миний бичиг баримтыг шалгаж байгаа юм байна даа гэж бодлоо.

Тэр бас америкийн БОЕВИК киноны фэн байх гэж бодлоо. РОККИ шил зүүгээд шүдэнзний мод амандаа хийж ингэж ярьдаг юм билээ! гэж бодсон ч тухайн үед санаанд ороогүй.

Тэдний өмнө зогсож байх үед манай жолооч залуу өөр нэг хүнийг бас авч явахаар шийдсэн байлаа. Би дургүйцлээ илэрхийллээ, ийм муу замаар, цүнхтэйгээ тэгээд хойноо дахиад нэг хүн суулгах тухай бодмооргүй байлаа.

Бас босогчдын нутгаар явж байгаа юм чинь хүнгүй байсан нь дээр.

Тэгэхдээ хамгийн гол нь би тэр цэргүүдийн анхаарлаас гарах хэрэгтэй байсан тул тэрхүү жолоочтой маргаж байлаа. Тэгээд:

– За за, би энд буулаа, чи наад хүнээ аваад яв! гэж хэлээд цүнхээ мотоциклоос буулгалаа. Жолооч бодлоо өөрчлөөд миний цүнхийг буцаагаад уяж эхэллээ.

Намайг хүний нутагт айлгаж байгаад хэдэн төгрөг салгах бодолтой байсан залуус гайхчихлаа. Намайг эндээс хамгийн хурднаар явахыг хүсэж байгаа байх гэж бодож байтал, цүнхээ мотоциклоос буулгаад – Би энд хүлээж байгаад дараагийн унаагаар явна! гэж байдаг.

Би албаар, огт айгаагүйгээ үзүүлсэн үйлдэл хийсэн юм.

Буцаад залуус руу хараад, паспорт гэлээ.

– Энд тусгай пасс гэсэн бичиггүй л бол явуулахгүй. Миний паспортон дээр танай даргын тамга байгаа шт гээд тэр цагдаагийн газар тавиулсан тамгыг үзүүллээ. Хэдийгээр дарга нь тусгай зөвшөөрлийн бичиггүй бол нэвтрэхгүй гэсэн тушаалыг өөр тамгаар аргадаж аргалж.

Тэрхүү бичгийг нь авахын тулд мөнгө төл гэж босогчдын газар өмнөхөн хэлж байсан юм. Тэд ийм маягийн зөвшөөрлийг олгож мөнгө хийдэг юм шиг байна лээ. Тэгээд би мөнгө төлөхгүй гэхээр өгөхөө больчихгүй юу!

Цэрэг залуу над руу мөнгө гэсэн санаа өгсөн бөгөөд би гол анхаарлаа өвгөн рүү чиглүүллээ. Африкт удсан тул ийм жижиг суурингуудад овгийн ахлагч, ахмад насны хүн бүх хууль дүрэм нь байдаг юм.

- Хөгжим сонсгох уу?

- Ямар хөгжим?

Би эхэндээ нутгийнхтай төстэй амайдаж үзүүлээд дараа нь хархираадсан чинь бүгд ухаан алдах шахсан, өвгөн жоохон цочсон. Харин бусад нь миний амнаас хөгжим гарч байгаад итгэхгүй байлаа. Тэнд цахилгаан гэж байгаагүй тул хүмүүс хуучны транзистораар хөгжим сонсдог байх, түүгээр нь явдаг хөгжмийг амаараа тоглосон хүн хүндэтгэл хүлээхээс яах билээ?

Ингээд паспортоо авах гэтэл залуу:

– Чи хоолны мөнгө өгчих, өлсөж байна гэлээ. Би цүнхнээсээ Бангладэшүүдийн өгсөн 4 печений нэгийг гаргаад, найрсгаар задалж бүгдийг дайллаа. Тэд надаас мөнгө салгах хүсэлтэй байсан төлөвлөгөө нь печень хүртлээ буурсанд дургүйхэн байсан ч миний печень амттай гэдгийг тэд анзаарсан юм.

Хэрвээ би печенийг задлалгүй өгсөн бол тэдэнд – ийм жижиг печениэр явдаг гар гэж бодож байна уу? гэсэн бодол үлдэх байсан юм.

Мотоциклдээ суугаад залуу хөдөллөө. Хойноос дуудах вий гэж айж байсан ч сүүлд үзүүлсэн хөгжим, амтат печень хоёр тэдэнд хангалттай байсан юм.

Буцаад л хэцүү зам руу гарлаа.

Өмнөх олон удаагийн туршлагаар унтлагынхаа уутыг доороо тавиад буйдан дээр байгаа юм шиг явлаа.

Хэд хэдэн тосгоноор дайрсан бөгөөд тэр хавийн хүмүүс над руу гайхан харсан хэвээрээ байлаа. Бид явсаар дараагийн шалгалт дээр зогслоо.

3-ийн зарчмаар эхний шалгалтыг давах юм бол дараагийн шалгалт сул байна, учир нь өмнөх нь шалгасан юм чинь болж байгаа байх гэж бодно.

Саравчин доор ортол хоёр БАЦААН сууж байлаа.

Өчигдөр л найзуудтайгаа энд хөл бөмбөг тоглож байсан бацаануудад десант хувцас өгөөд буу бариулчихаар ямар онгироо болдог юм бэ?

Нэг нь баруун гартаа барьсан клашников буугаа ширээн дээр миний зүг үзүүллээ.

Хатуу тоглоом шиг.

Яг айлгаад, ална шүү гэж байгаа биш ч яах нь вэ гэдгийг нь шалгаж байгаа мэт.

Өмнө байнга буун дунд, бөмбөгдөлттэй бүсээр явж, клашников буу тулгуулж үзсэн хүнийг бацаан айлгахаар тийм амар байсангүй.

Бацаанууд юм чинь өөрсдөө шийдвэр гаргах нь юу л бол, бас би 2 дахь цэг дээр байгаа юм чинь намайг оролдоод хэрэггүй хүн байж магад шүү дээ. Гэхдээ мөнгө! гэлээ.

Бүтэн өдөр ямар ч хөдөлгөөнгүй зам хүлээж, хэдэн төгрөг шаналгахгүй бол ямар ч хийх юмгүй газар хүн харахаараа ёстой лайтай цавуу шиг болдог юм байна лээ.

Миний паспортыг баруун зүүн эргүүлж, элдэв юм ярих гэж хичээж байсан ч гадаад хэл мэддэггүй байхад бас амар юм уу гэж бодлоо.

Нөгөө жолооч тэдний нэг болсон мэт өөдөөс хараад байлаа. Гэхдээ өмнөх удаад тэр цэргүүд түүнээс мөнгө шаналгаж байхад би түүнийг тэднээс мөнгө төлүүлэлгүй авч гарсан тул тэр надтай хамт гэж итгэж байлаа.

Сэтгүүлч, НҮБ, Либэриа, Монголиа гэсэн үгсийг өөрийн мэддэг хэдхэн Франц үгний завсраар шургуулсаар асуудлыг шийдсэн ч, ганц таарсан үнээнээс яаж ч байсан нэг юм зулгаана гэж бодсон залуучуудад өмнөх аргаа хэрэглэлээ. Печениэ задлаад бүгдийг дайлаад мотоциклдээ суухдаа жолооч надтай байгаа гэдгээ мэдэгдүүллээ.

Босогчидтой цуг амьдарсан хүмүүс дасчихдаг юм байна лээ, хэлснийг нь хэлээд өөрийн ажлаа бодохгүй бол болохгүй. Тэд энэ их хамгаалалт, шалгалт дарамтанд аргагүйн эрхэнд тэвчиж, амьдралын төлөө явж байна даа гэж бодлоо. Цаана нь гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээх гэж. Манай жолооч өмнөх зогсоол дээр айсан байснаас харагдаж байсан.

Өнөөдөр ажилдаа яваад орой гэртээ ирнэ гэсэн сэтгэлгээтэй хүмүүс ямар ч цагдаа үйлчилдэггүй, буутай л бол хүчтэй гэсэн хуультай газар ямар хэцүү байдаг бол гэдгийг мэдэхгүй.

Буу байнга харж хааяа дуу чимээг сонсдог хүн ийм газар маш чөлөөтэй, хамгийн гол нь сандарч, намба алдахгүй бол чонын нутагт чоно царайлаад гарч л таараа.

Би тэнд гэртээ байгаа юм шиг, хүмүүст ганц хоёр нутгийн үг хэлчихдэг, нутгийн залуустай РЭП хөгжмийн гар барилтаар гараа барьдаг байхад алзахгүй гэж бодож байлаа.

Буцаад замдаа гарлаа, дараагийн зогсоол дээр бас хоёр залуу сууж байсан бөгөөд энэ шалгалт хэцүү биш байлаа. Нөгөө л өнгөрсөн НҮБ-ийн 2 машин, сэтгүүлч, тамгаа үзүүлээд замд гарлаа. Тропик ойн дундуур явж байгаад хааяа харагддаг суурингуудад хэдэн хоног ярих мэдээлэл, өөрийнхөө Монгол царайгаараа үлдээж байлаа.

Африк бол хар арьстай, тиймээс хэрвээ клуб эсвэл төмөр зам дээр байх юм бол хэзээд хүний нүдэнд өртсөн байгаа гэсэн үг

Ингээд хил рүү дөхөж эхэллээ.

Нэгэн сууринд зогслоо. Хэдхэн хүн, модны доор хэсэг цэрэг хувцастай залуус хэдэн охидуудтай буу халж, Африкийн тоглоом шоглоомоороо бие биенээ хөгжөөж байлаа.

Намайг хараад нэг нь өрөө лүүгээ дагуулж явлаа. 10 мянган фр гэлээ, тэгэж байж тамга дарна.

- Би сэтгүүлч байна, энэ хүртэл юу ч төлөөгүй, чи яагаад надаас авах гээд байгаан? Тамгаа дар!

- Үгүй мөнгө өгөх юм бол тамга дарна гээд гүрийчихлээ.

Бас нэг залуу нь над дээр ирээд цүнхээ үзүүл гэлээ, би цүнхээ нээж үзүүлээд

– Би сэтгүүлч хүн байна, НҮБ-тэй хамт байгаа юм гэж тайлбарлаж байж цүнхээ баглалаа.

Хамгийн гол нь камертаа байгаа Бангладэшийн цэргүүдтэй зургийг үзүүлэх үед намайг НҮБ гэж ойлгоод итгэсэн байлаа.

Буцаад нөгөө залуу дээр очоод

- Тамга дар л даа!

- Үгүй чамд тамга дарахгүй, чи шууд яв!

- Би яаж шууд явах юм?

- Яв яв гэлээ.

Би цүнхээ үүрээд нөгөө жолооч залууд баярлалаа гээд хүмүүст харагдахгүйгээр 4000 төгрөгийг нь өглөө.

Би оффисоос гартал хоёр босогч сууж байсан бөгөөд, паспортоо үзүүл гэлээ.

Хэрэв хэт царайлаг паспорт хийчихвэл хүн бүр үзэж цаг гарздах юм болов уу гэж бодож байлаа. Тамга гэтэл өмнөх босогчдын эзэлсэн цагдаагийн газрын оффис дээр тавиулсан тамгаа үзүүллээ.

За за яв. Гэхдээ мөнгө өг гэлээ.

Би сэтгүүлч . . . . . . . . . . . . . .

Нөгөө л юмаа тайлбарлаж гарлаа. Ингээд паспортоо буцааж авахдаа паскандаа биш кармандаа хийгээд замын зүг алхлаа. Жижигхэн жалгын цаана Либэриагийн америктай төстэй туг нь харагдаж байлаа. Би зогсож Либериагийн талын нэг зураг авч байхдаа,

хил дээр байсан залууг бодлоо. Би түүнээс тамгаа дарчих л даа! гээд л тэр үгүй, мөнгө өгвөл дарна гэж надаас зугтаж байсан чинь, тэр тамгатай тамгагүй хилээр гараад явж байгаа бол тэр тамга ямар хэрэгтэй юм?

Тэгээд би гарах тамгагүй Либериагийн хилийн пост руу алхаж байхдаа ингэж бодлоо.

Яагаад ч юм тэр, зүгээр нэг залуу мал хариулж байгаад гэнэт хилийн байцаагч болсон байх, тамгууд ширээний шургуулганд нь байсан бөгөөд мөнгө өгвөл тамга дарна гээд сурчихсан байсан бололтой, тэгээд л би тамга даруулъя гэж гуйхад гэдийгээд байсан байх.

- Ха ха, надад мөнгө өгөөгүй юм чинь тамгагүй яваад зутарна даа! гэж бодож байсан байх. Хэ хэ. Шал балай юм.

Намайг модон гүүрэн дээгүүр явж байхад зүүн талд нурсан галт тэрэгний гүүр харагдлаа. Би маш хурдан Либериа улсын хил дээр харагдаж байсан НҮБ гэсэн цэнхэр бичигтэй цагаан тугийн зүг алхаж байлаа.

Саяын хоёр хоног юу болов оо? Би хаагуур, юу хийгээд явчихав аа? Найзууддаа юу болсныг хэлээд итгэхгүй дээ! Монголоо? Босогчдын нутгаар бас яваад аа? Ганцаараа? гээд галлах байх.

Тэр тамганы эзэн залуу одоо болтол надад харагддаг юм. Хэ хэ

Энэ хэсэг магадгүй миний аяллын хамгийн хэцүү хэсэг байсан байж магад! гэж найдаж байна.

Энэ өдрөөс эхэлж би байлдаантай эсвэл иймэрхүү сэдэвтэй кино үзэх болгонд тухайн нөхцөл байдлыг жинхэнээсээ төсөөлдөг юм.

Кирилл үсэг рүү хөрвүүлсэн Намухай

Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)

#1

Chi zorigtoi yumaa

ganaa wrote on 2008/09/15 - 13:15
#2

sergelen yumaa, yer n tegeed sergelen uurtuu itgeltei bol yamar ch berhsheeltei zamiig tuvuggui tuulah bha da, hunii setgel zuig zugeer l bgaa uildeleeree udirdaad mash sain bnaa, chinii umnuus mash bayartai bn

chamd hairtai ohin wrote on 2008/09/15 - 13:26
#3

amai chi neeree soliorson baihaa

zochin wrote on 2008/09/15 - 15:13
#4

Asuudliig uneheer hurdan shiidej surjee. Nudend haragdaj bna tuhain nuhtsul baidal. Itgehed ch berh yum. Zorigtoi bnaa. Amjilt husey andaa! TSaashdaa delgerengui nom gargana biz de?

Aagii wrote on 2008/09/15 - 21:17
#5

pechen tsagaa tulhaar heregtei ed shuu!!! buuduulchbaa bolgoomjtoi yvaarai

BooXo! wrote on 2008/09/16 - 22:35
#6

Hi sonin saihan yu bna da ah mini duu ni hicheeldee yawaad baij l baina.Ta aihgui baina uu? Aminaasaa uidaagui l bol erthen naad gazraasaa yawsan deer shuu ah mini.Iim aimaar gazraar yaeaag ghni medtsen ym chini naad gazraasaa yawtal chini noir hurehgui ym baina l da.hurdhan yawaarai za.Duu ni tantai urgelj hamtdaa baij tanii tuluu udur bur zalbirch baidag shuu.

burnee wrote on 2008/09/17 - 10:25
#7

Sain saihan zorilgo urgelj sain saihan-g avchirch baidgiin adilaar chinii zorilgo chamd sain saihan-g avchirnaa. Bi haaya zorilgoo umartsan uedee esvel unheer bayar hoortei uedeee er n l zavtai uedee chinii site-r zochloh durtai. Za tgd amjilt husii. Iluu ih medeelel hurgej baigaarai. Chi zorigotoi Chi chadna

Mongol zaluu wrote on 2008/09/17 - 19:14
#8

амжилт, аз, хувь тавьланд тохиолдож болох хэцүү бэрхийг давах хүч чадалыг ерөөе…

сайхан санаа wrote on 2008/09/18 - 14:54
#9

Sain uu amai. Odoo ispanidaa l baina uu, hezee germand ireh ve?

tuguldur wrote on 2008/09/19 - 01:26
#10

manai aav krileer l unshdag angilaar bichchiheer chin unshij chadahgui bna

amjilt husii wrote on 2008/09/21 - 17:44
#11

wow…burkhan mini…

khuygaa wrote on 2008/09/23 - 18:21
#12

hi amai chinii temdegleliig bainga ynshdag nadan taalagddag shuu

tsoogii wrote on 2008/09/26 - 14:04
#13

dajgyi sh yy mgl xaana ch gazardaxgyi sh yyy good luck xezee irex um be
ireed tailan uzesgelen gargaaraa ok

leopard wrote on 2008/10/10 - 12:44
#14

asar ih zorig asar ih tevcheer . yavaad bai hu,

bilgee wrote on 2008/10/13 - 00:47
#15

tamganii ezen gehuudee ter hunl amaig ih ailgasiin bizdee hehehe gehdee aimar yavjee yaasanch ayultain uym uneheer zorigtoi bainshuuu neg harsan bi todrono yavj bainshdee aimar aimar

javhaa wrote on 2008/10/13 - 20:30
#16

Эр хүн зоригтой бол чоно чацга алдана. Залуу минь урагшаа…

КУЛА wrote on 2008/10/19 - 14:46
#17

I am so proud of you. Chinii ene ayalal nadad l lav mash ix zorig ogdog shuu. Go on man and I pray for you.

zochin wrote on 2008/10/21 - 07:22
#18

galzuuu gedheeeeee coool. wowow chi gaihamshig

tsetsee wrote on 2008/11/10 - 17:33
#19

uneheer baatarlag yumaa, ingej ayalhiin hund zovlong uuriin blogtoo bichsend bayarlaa. Bi chamar baharhaj bna

ugang wrote on 2009/08/03 - 12:03
#20

End bichihdee hudlaa aigaaguigeer bichij bhgui yu. Yag bodit baidal deer sogdoj guigaad chichreed golog bolson blgui yehehe

shaki wrote on 2011/08/23 - 17:45
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.