1523543_10151808834643202_128727083_o

2013 оны 12 сарын 22

Монгол улс Улаанбаатар хот

“Аз жаргал хуваалцаж байж мэдрэгддэг”

2012 оны сүүлээр нэгэн шинэ санаа төрлөө. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бичил кинотеатр байгуулж, англи хэлийг нь киноны тусламжтай сургах боломж олговол ямар байх бол оо гээд Самсунг электрониксийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Энхтуяатай ярилцаж, техник төхөөрөмжийн туслалцаа үзүүлж болох талаар лавлав.

Самсунг электроникс 2013 оны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын төсөвт “Сургууль бүрт бичил кинотеатр” төслийг маань дэмжин Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуульд байгуулж өгөх хүсэлтэй байгаа бичил кинотеатр болон англи хэл сургалтын ангид 3 зурагт, 3 blueray тоглуулагч, 2 home theater хандивлах болов.

20131202_155816

20131202_154048

29 сургуулийн засвар хийгдээгүй нэгэн ангийг сонгоод засварын ажилд орлоо

20131206_140328

Сургууль анги танхим гэхээр яагаад ч юм хүйтэн хөх ногоон өнгө санаанаас гардаггүй бөгөөд шинээр байгуулж байгаа кинотеатраа тэс өөр загвартай байлгахаар шийдлээ

20131218_171414

Хүүхдүүд сургуулийнхаа коридорт зурагт үзэж буй байдлыг өөрчилмөөр байна

15400

Самсунгийн 47 инчийн дэлгэцийг үүдэнд байршуулах болов

20131209_133147

Засвар чимэглэлийн ажилд мэргэжлийн болон сургуулийн ажилчдыг хамруулсан нь хугацааг хурдасгав


20131216_162107

Өрөөний засварын мөнгийг гэр бүлийн төсвөөс гаргаж, 2 хоногт хана таазыг нь тэгшлээд, улбар шар өнгөөр будав.

ДСП болон прус модоор суух газарыг сургуулийн мужаануудын тусламжтай босгов.
20131206_142624

Одоо та нарт Тэнгис шиг кинотеатрыг сургуульд чинь байгуулах боллоо. 3D шилтэй кино үзэх болно гэхэд хүүхдүүдиййн олонх нь юу байдаг тухай мэдэхгү байв.

Амьдралын бололцоогүй айл гэр бүлээс гаралтай, хөдөө орон нутгаас ирсэн эдгээр хүүхдүүдэд миний хийж буй зүйл сонин байв

20131206_134800

29 сургуулийн урд байрлах хараагүй хүүхдийн 116 сургуулийн хөгжмийн өрөөнд HOME Theater бэлэглэх болсонд захирал, багш нар нь баяртай байв20131206_132730

1486885_10151804059023202_979430283_n

Олон нийтийн байр, сургуулийн ханын будаг, засварын чанар нь шаардагад нийцэх нь хол байдаг тул Монголын анхны сургуулийн кинотеатрыг бүтээх ажилд сэтгэлээсээ хандах нь маш чухал байв

Samsung

2013 оны 55 инчийн Самсунгийн 7000 загварын смарт зурагтын чанар хүүхдүүдэд таалагдах нь ойлгомжтой

13558604901

хэдийгээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд кинотеатр байгуулж байгаа ч, хичээл номдоо сайн, шалгалтуудаа сайн өгч байгаа хүүхдүүдэд гэр бүлээрээ ирж кино үзэх боломж, хуваарь гаргаж байгаа юм

20131219_183948

N EXT Electronics  дэлгүүрээс авчирсан зурагт болон төхөөрөмжүүд 29 р сургуулийн захирлыг гайхшруулж байв. Уул нь сургуулиуд ийм сүүлийн үеийн зурагт авдаггүй юм гэж тус дэлгүүрийн хүн хэлхэд – Хамгийн шилдэг кинотеатр байгуулж байгаа юм чинь энэ байхаас өөр аргагүй гэлээ

20131219_190932

Ширээ сандал дээр сууж хичээл хийнэ гэсэн ойлголтоос салгаж том хэмжээний дэрүүд хийх санаа төсөвтэй шууд холбоотой билээ. Өөрийн зардлаар тус ангид буйдан авч өгөх нь боломжгүй байгаа тул ийнхүү даавууны өөдсийг үйлдвэрийн газраас авчрууллаа. Тус сургуульд өөрийн оёдлын анги байдаг тул багш сурагчдын оролцоотойгоор 12 ширхэг том дэр оюууллаа

20131219_184346

1520653_10151804218428202_1928007002_n

Зах орж даавууны газраас өнгөлөг, сайн чанартай даавуу, хөшгийг сонголоо

20131219_132658

Багш нар тус кинотеатрыг хугацаанд нь нээхийн тулд өдөр шөнөгүй оёдол дээр суув

20131219_160850

Бодит кинотеатр шиг байлгахын тулд бууруулагчтай 5 ширхэг гэрлийг арван жилийн найз Хэрлэн хандивлалаа

20131219_143352

Паркетан шалыг Болор-Эрдэнэ найз хандивлалаа

20131219_135525

Самсунг электрониксын хандивласан эдгээр төхөөрөмжүүд нь төсвийн сургууль байтугай Монголын боломжийн айлуудын мөрөөдөл билээ

20131219_205910

Найз Дашаа, дүү Отгоо нар цаг заваа гарган уг төхөөрөмүүдийг суурилуулж, 3D кинонуудтай хард диск бэлэглэв

20131219_213221

Скай Медиагийн удирдлага тус сургууль руу шилэн кабель татаж, IP телевиз, интернэтийг үнэгүй суурилуулж өгөх болов

20131220_150717

Хэдийгээр сургуулийн дотоодын олон арга хэмжээнүүд байсан ч Кинотеатрыг бодит болгох ажилд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зарсан Батсаййхан захиралтай 29-р сургуулийн хамт олонд баярлалаа.

20131220_153354

2013 оны 12 сарын 20 ны өдөр тус сургуулийн шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд, ёлкоо тараад эдгээр хүүхдүүд болон багш нар нь Монголд анх удаа байгуулагдаж байгаа, хамгийн орчин үеийн технологийн сургуулийн кинотеатраа хүлээн авсан юм.

20131220_172645

Албан ёсны нээлтээс өмнө Багш нар болон ажилчдад кинотеатрын техник төхөөрөмжтэй төнилцууллаа

Хүүхдүүдэд шилийг нь зүүж өгөөд АВАТАР 3D-г эхлүүлэхэд тэд харагдаж буй зүйлд итгэхгүй шахуу байв. Зарим хүүхдүүд нь бага зэргийн чимээний мэдрэмжтэй гэсэн тул HOME THEATER-ийг чанга дээр нь тавьлаа.

Ийнхүү кинотеатраа нээж үг хэлээд, хүүхдүүдэд анхны мэдрэмжийг авах боломж өглөө. Бүх ахмадуудыг гарган Кино Ертөнцөд орхив

Би өөрөө англи хэлээ кино үзэж байж сурсан болохоор “Сургууль бүрт кинотеатр” гэдэг төслийн эхний хэсэг болох “KD29″ бичил кинотеатрыг бодит болгох ажлыг дэмжиж хувь нэмрээ оруулсан Манай Аав Ээж, Ах дүү нар, техник хангамжийг шийдсэн Энхтуяа захиралтай Самсунг электроникс  компани , интернэт сүлжээг хангасан Скай Медиа компани, 300 000 хандивласан Микролинк компаний Энхтөр Баярмаа, Төхөөрөмж суурилуулалт, кино санг бүрдүүлхэд тусалсан Даш, Отгоо, 100 000 хандивласан Эрка, Гэрэлтүүлгийг шийдсэн Хэрлэн, уг кинотеатрын ажлыг удирдан явхад сэтгэл зүрхээ зориулсан Батсайхан захиралтай 29 сургуулийн хамт олонд маш их баярлалаа .

Цөөхөн хэдэн хүн нэгдэж ямар зүйл хийж болохыг та бүхэн харсан байх, олуулаа нэгдвэл? …

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

sain uil buteesend tani bayar hurgie!

Buya wrote on 2013/12/28 - 16:24
#2

энгийн хэрнээ эгэлгүй энэ их үйлсэд тань улам их амжилт хүсье. хүн бүр л хийж чадах зүйл гэж боддог гэхдээ зориг гаргадаг нь цөөхөн, энэ зоригтнууд улам олон болох болтугай. :)

Odmaa wrote on 2014/03/05 - 22:41
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.