Durvuulee2013 оны 11 сарын 25

Монгол улс, Улаанбаатар хот.

Би социалист БНМАУ-д төрсөн. Дэлхийн улс орнууд улс төрийн хоёр тогтолцоонд хуваагдсан тэр үед Монгол орон маань хаалттай улс байлаа. “Атлас мира” гэх ЗХУ-ын А6 хэмжээтэй, газрын зурагтай ном, орос хэл дээрх танин мэдэхүйн хэдэн сэтгүүл, Монгол, Зөвлөлтийн ТВ-ийн хоёрхон суваг дэлхий ертөнцийн тухай ойлголтыг бидэнд өгч байв. Тэр үеийн ном бол одоогийн “интернет” л гэсэн үг.

Улс, хотуудын нэр, газар зүйн байрлалаас өөр зүйлгүй номууд чамлалттай санагдаж, хэл соёл, ёс заншил, хоол хүнс, хот суурингийнх нь тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, зурагтай, ойлгомжтой хэлээр бичсэн ном байдаг ч болоосой гэж тухайн үед хүсдэг байв.

МУИС- ийн ОУХДС-ийн оюутан байхдаа 2000 оноос амны тусламжтай өвөрмөц хөгжим гаргаж болохыг нотлох “Амай”, электро хөгжмийг Монголд дэлгэрүүлэх “Клуб 21” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, 2005 оны 11 сарын 4-нд уламжлалт соёлоо сэргээн, “Монгол Бадарчин” гэх төсөл эхлүүлж, мэдлэг, чадвар, боломжоо ашиглан 20 гаруй улсаар дэлхийг тойрох аялалдаа гарсан билээ. Европ, Америк, Ази….

Хэдхэн жилийн дотор эх орон маань улс төр, эдийн засгийн хувьд хямарч, хүний хамгийн чухал хэрэглээ байсан талханд хүртэл дугаарладаг хүнд нөхцөлд амьдарч үзсэн хүүгийн хувьд “Хөгжлийн нууц” гэдэг зүйлийг олж мэдэн, эх орондоо нэвтрүүлэх нь миний үүрэг гэж ойлгосон юм.

Хоёр мянга гаруй жил амьдралынхаа хэв маягаа бүрдүүлсэн Европт хөгжлийн нууц нь нийгэм, эдийн засгийн зөв бодлого, зохион байгуулалт болов уу гэж бодогдсон. Нийтийн тээвэр хөгжсөн энэ цаг үед дэлхийг тойрох гэдэг хувь хүнээс хичээл зүтгэл бараг шаардахгүй, санхүү, цаг завтай бол бүтэх асуудал гэдгийг ойлгож, төлөвлөгөөгөө өөрчлөн бидний мэдэхгүй Араб, Африк ертөнцтэй танилцахаар чиглэлээ сонгосон билээ.

54 улстай Африк тивийг тойрох тухай бодох нь тус тивд элчин сайдын ганцхан яамтай улсын иргэнд амаргүй байв. Өөртөө итгэл өгөх ганц зүйл бол Нүүдэлчдийн Ургийн холбооны улсын 800 гаруй жилийн түүхэнд “Хамгийн хол замыг туулах” гэсэн шинэ санаа минь байв.

Африк тивийн зүүн хойд эргээс нь өмнөд цэгт нь хүрч, тэндээс баруун хойд эрэг хүртэл аялахад хэдий хугацаа, хэчнээн мөнгө зарцуулах нь чухал биш, харин эсэн мэнд эргэн ирж чадах болов уу? гэдэг асуулт л гол нь байлаа. Африк тивийг эргийнх нь дагуу тойрлоо гэхэд дайн дажин, гэмт хэргийн нөхцөл байдлаараа дэлхийд цуутай арав гаруй улсыг цор ганцаараа туулах хэрэгтэй болсон сон.

Хоёр жил хагасын дараа Африк тивээс бага багаар холдох усан онгоцны тавцан дээр 32 улсад үзсэн бүхнээ эргэцүүлэн бодож, энэ хүнд хэцүү замын дараа амжилттай туулж, тэсэж чадсандаа баяртай, бардам байв. Амьдралыг өөрөөр харж болно гэдэг хичээл заасан бас хамгаалсан, байгалийнхаа нууцаас дэлгэж үзүүлсэн, ид шидийн гэмээр өвөрмөц Африк тивд хүндэтгэл үзүүлэн мөргөж билээ.

Эхний аяллаасаа ирсэн даруйдаа аяллын явцад өөрийн үзэж харсан, мэдэрсэн, ойлгож ухаарсан олон олон зүйлсийнхээ талаар “Монгол Бадарчин” цуврал номын нэг, хоёр дугаар ботио хэвлүүлээд, буцаад АНУ гэх 200 гаруй жилийн түүхтэй Шинэ ертөнцийн улсыг судлах замдаа гарч, зургаан сарын хугацаанд тус улсын гол газруудаар бадарчилж, дахин шинэ амьдралын хэв маягтай танилцаад эх орондоо ирэв.

Ингээд “Монгол Бадарчин” номын гурав дугаар ботио бичиж уншигчдад хүргээд, зүүн өмнөд Азиийн аялал жуулчлалыг судлахаар “Монгол Бадарчин” дөрөвдүгээр төсөлдөө орох үед Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гуай хүлээн авч уулзан, “Монгол Бадарчин” төслийг ивээлдээ авч, гурван боть номын нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг үнэлэн, бүх аймаг сумдад хүргүүлж, Монголд буй гадаадын албаны хүмүүст зориулан уулзалт зохион байгуулж, Монгол залуугаа бахархалтай танилцуулсан юм.

Бидний хийж буй ажлыг анх удаа Монгол улсын Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал Эх орныхоо төлөө сайн үйл хийвэл хэзээ нэгэн цагт Улс, эх орон хүлээн зөвшөөрч, дэмжинэ гэдгийг шинийг бүтээх хүсэлтэй бусад залууст харуулж, нотолсон явдал болсон юм.

Хэдийгээр өнөөдөр хүн бүр дэлхийн мэдээллийн сангаас сонирхсон асуултын хариултаа олж болох ч Монголчуудын хэдэн хувь нь гадны хэлээр шаардлагатай мэдээллээ авч чадах билээ? Интернэтэд Монгол хэл дээрх мэдээллийн сан хэр вэ? Интернэттэй холбогдох боломжтой хүн хэд вэ?…

Баруун зүүн Европ, төв болон зүүн өмнөд Азийн түүх, шашин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлог, соёл, амьдрал ахуйг судлаад, эх орондоо эргэн ирэхийн тулд 2000 гаруй өдрийг гэр бүлээсээ хол, гэр оронгүй харийн хүмүүсийн дунд, ганцаардлын замд өнгөрөөжээ.

Амь насаа золиослон, хувийн амьдралаа орхин, гэр бүлийнхээ бүх орлогыг зарцуулан байж, Монголын байтугай дэлхийн хүн амын 99% нь нэг амьдрах насандаа үзэж амжихгүй олон зүйлийг сурч, гэртээ ирэхэд тэс өөр, үл мэдэх, харь улс шиг болсон эх орон маань угтсан юм.

Багын мөрөөдлөө биелүүлж, “Монгол Бадарчин” төслийн есөн цуврал ботийн дөрөв дэх номоо “Дэлхийн Нэг Өдөр” гэх гэрэл зургийн альбом болгон олон нийтэд хүргэж, Монгол хүний нүдээр дэлхий ертөнцтэй танилцаасай гэж хүсэж байна. Ази, Африк, Европ, хойд Америкийн 76 улсаар аялж, XXI зууны эхэн үеийн дэлхийн улс орны амьдралыг харуулсан олон фото зургийн заримыг нь энэхүү номдоо орууллаа.

Хэдэн зуу гаруй жил хаалттай байсан улсын иргэн дэлхий ертөнцтэй танилцаад, түүнийгээ Монгол сэтгэлгээгээр, Монгол хүмүүсдээ хүргэсэн, 2900-аад өдрийн нөр их ажлын үр дүн болох “Дэлхийн Нэг Өдөр” номтой маань Та танилцаж, Миний нүдээр Дэлхийгээр аялаарай…

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Gaihaltai nom bolson bolovuu gej bodoj bna.Tsaashdiin ayalald tani amjilt,sain saihniig husen eruuy.Magadgui Latin America ch yumu!

Batuk wrote on 2013/12/03 - 22:35
#2

Uuchlaarai bi ene nomiiig hudaldaj avag gj nomiin delguur orloo guigeed uztel unendee oligtoi zuil bsangui bituu zurag bna bid nomiig unshij tanih gj avdag bh gj bi boddog

Galaa wrote on 2013/12/11 - 23:28
#3

Sain baina uu Amai ahaa bi tanii nomiig unshsan oor boti gargah uu.

sergelen wrote on 2014/01/07 - 23:57
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.