Amai Darkhan Selenge (161)

2012 оны 07 сарын 24-нөөс 30 ны өдөр.

807 жилийн түүхтэй Нүүдэлчдийн ургийн холбооны МОНГОЛ улсын шинэ нийслэл Улаанбаатар хот.

(Энэ цаг үеийн байдлаар магадгүй ЧИНГИС ХААН хот).

Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг өнөөдөр л мэдэрлээ.

19 -ТЭЙ

Эрч хүчтэй,

Илүү сайхан ирээдүй, өөрчлөлт дэвшилтэд итгэдэг Залуу

Нэг л мэдэхэд 34-тэй!

Дэлхийн

ХҮН төрөлхтний

ХОЛБОО,

УЛС, ҮНДЭСТЭН,

Овог Аймаг, ЯСТАНы иргэдтэй олонтай уулзаж учирсан.

Байгалийн гайхамшигт үзэгдлүүдийг Өөрийн биеээр туулсан.

БУРХАН, ЭХ ОРОН, Цаг хугацаа, Ганцаардал гэдэг үгийг бүрэн мэдэрсэн

Дэлхийн цөөхөн хүмүүсийн нэг болсон байна.

Дэлхийн Түүх соёл, шашин ёс жаягийг нь хялбар ойлгон авч, БАЙГАЛИЙН ТӨРӨЛ БҮРИЙН БҮС НУТГУУДАД 100 % шахуу Чөлөөтэй, Зөв Мэдэрч амьдрах боломжийг, “Усыг нь уувал ёсыг нь дага” уламжлал маань надад өглөө.

“УСЫГ НЬ УУВАЛ, ЁСЫГ НЬ ДАГА!”

8 сарын хугацаанд ганц ч тэмдэглэл блогтоо оруулж чадхааргүй их ядарснаа мэдэж байгаа ч хийж бүтээсэн, олж мэдсэн, ухаарч ойлгосон зүйлсээ бусадтайгаа хуваалцахгүй бол амьдралынхаа хагасыг зориулсан ажил маань ямар ч үр дүнгүй болох тул ийнхүү аавын номын өрөөний ажлын ширээний ард өнөөдөр сууж, удаан хугацаанд гутранги байсан сэтгэлийнхээ галыг сэргээлээ.

Сүүлийн өдрүүдэд болж буй олон үйл явдлууд ч гэсэн үүнд нөлөөлсөн байх.

www.amai.mn

http://www.amai.mn/wp-content/uploads/2013/07/Amai-Sukhbaatar-129.JPG

Өчигдөр тагтан дээр аавтайгаа юм ярьж суух үед:

–Миний хүү, хүмүүс чиний тэмдэглэлийг чинь хүлээж байгаа шүү! Зөвхөн тайлбаргүй зураг тавиад байх тийм ч сонин биш шүү дээ, тэдгээр зургуудыг хэн ч байсан интернэтээс олоод үзчихнэ! Америк болон Гурав дугаар аянаас олж мэдсэн зүйлсээ хуваалц, номынхоо үргэлжлэлийг бич! Хэдэн мянган хүн нэг тэмдэглэлийг чинь уншдаг байсан бол одоо хэдхэн зуун хүн блогт чинь орж байна. Энэ юуг хэлж байна вэ? Чиний тэмдэглэлүүдийг, номыг чинь хүлээх хүн олон байна! гэж өдөр бүр хэлдэг зүйлээ давтав. Аавын үг үнэн боловч

–Ааваа, Та намайг өдөр бүр юм хийхийг шаардаж шахах юм. Над шиг 34 насандаа Монголд шинэ хөгжмийн урсгалын хувьсгал хийж, гурван ч цомог гаргаж, дэлхийн хүн төрөлхтөний 99.9% нь мөрөөддөг Дэлхийг тойрч аялж, 76 улсын байгаль дэлхий, хүн ардын соёлыг үзэж судалж, Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол замыг БАДАРЧИН ёсоор ГАНЦААРДЛЫН орчинд туулж, Монголын тэргүүлэх хүмүүс гэр орондоо урьж хүндэтгэл үзүүлхээр “Монгол Бадарчин” гэдэг 3 ном гаргачихаад байхад та –ХАНГАЛТГҮЙ БАЙНА, дахиад хийх хэрэгтэй! гээд байх юм. Миний үеийнхэн аль хэдийнээ өөрийн амьдралаа хөл дээр нь босгоод, гэр бүл үр хүүхэдтэй болсон байхад би өдий болтол ганцаараа, өөрийн орон зай, ажил хамт олонгүй Дэлхийгээр далбаагаа мандуулж, Монгол хүний мөрийг хамгийн хол, олон газар нутгуудад гаргасан гэдгээр л өөрийгөө тайтгаруулж байна шүү дээ. Монгол хүн байтугай дэлхийн хүмүүсийн туулхааргүй хэцүү замыг арай гэж туулаад эх орондоо ирсэний дараа миний хувийн амьдрал ямар хэцүү байсныг та мэдэж байгаа шүү дээ,  тухайн үеийн төр засаг нь ч хүлээх зөвшөөрөхгүй, Олж мэдсэн зүйлсийг тоож хайхрахгүй байх үед Гэр бүлийнхээ сүүлийн 10 гаруй жилийн бүх хөрөнгийг салхинд хийсгэсэн мэт санагдаж байсан.  8 сарын өмнө Алтанхуяг сайдын засгийн газар л анх анхааралдаа тавьсан болохоос биш одоог болтол хийсэн болон хийж буй зүйл хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт эргэлзсэн хэвээр байна шүү дээ. Ямарч их сургуульд заадаггүй, олон нийтэд зарлаж болохгүй ямар олон зүйлийг эх орондоо авчирёан билээ?

–Тийм бишээ, хүү минь, түүх гэдэг өнөөдрөөр дүгнэгддэггүй юм. Цаг нь болохоор миний хүүгийн хийгээд байгаа зүйлийг хүмүүс ойлгоно, гэхдээ одоо бол зогсож болохгүй. 76 улс гэдэг чинь миний хүүгийн хувьд хангалттай. Одоо хувийн амьдралаа анхаарах хэрэгтэй. Тийм амжилт гаргасан хүн МОНГОЛД байхгүй юм чинь. Ийм их зүйл хийчихээд одоо цаашаа л явах хэрэгтэй. Бүх зүйл сайн болно.

–Би сүүлийн аяны үед яалт ч үгүй бууж өглөө ш дээ! Ээж Та хоёр ирж дэмжлэг хийгээгүйсэн бол Тайландыг барах ч үгүй байсан. 2000 гаруй өдөр ганцаараа өдөр бүр зам туулна, өдөр бүр шинэ хот, шинэ хүмүүс, шинэ мэдээ мэдээлэл гээд ямар хэцүү байсныг та нар одоо л ойлгосон биз? Та хоёр над дээр ирээд 26-хан өдрийн дотор ямар их ядарлаа? Отгоо дүү 30 хоногийн дотор хоолноос гарч, шинэ мэдээ мэдээлэл хүлээж авч боловсруулах чадваргүй болж, цаг хугацааны төөрөгдөлд орж байсан шүү дээ. Тэгтэл та дахиад юм хий гээд л байх юм. Амьдралын  5 жил хагасыг Эх орон, гэр бүл, орон гэргүй, байнга өөрчлөгдөх хот суурин хүмүүс соёл иргэншлийн дунд өнгөрөөлөөшт!

гэж болдогоор нь аавдаа л гомдоллож зогслоо…

Эх орондоо ирээд сайн амарч чадахгүй л байна…

Эхэлсэн зүйлээ дуусгахгүй бол… гэж бодохоос.

Өөрийн блогтоо тэмдэглэл бичихээ болисон гол шалтгаанаа аавдаа хэлээгүй юм. Гэхдээ гадарлаж байгаа байх гэж бодож байна. Замд гарахаасаа өмнө сайн найзаа аврах гэж хичээгээд чадаагүй тэр мөчид  юм хийх хүсэл үгүй болж, тэмдэглэл бичих хэрэг байгаа юм болов уу даа гэсэн эргэлзээ бий болсон юм. Энэ бол амьдрал гэдгийг ойлгож байгаа ч хийж буй зүйлийг дотны хүмүүс ойлгохгүй байгаа үед яаж бусдад хүргэх билээ дээ гэж бодож эхэлсэн.

Социалист буюу “нийтээрээ” гэдэг уриан дор амьдарч байсан нийгэмд төрж өссөн болохоор тухайн нийгмийг олон талаас нь харж, үүсэл гарал түүхийг нь ч сайн мэдэж байна, нурсан шалтгаан нь ч гэсэн ойлгомжтой. Харин түүний дараа бий болсон Капиталист гэж андуурч буй Консюмерист нийгэм хэрхэн бий болсон, хаашаа явж буйг өөрийн амьдрал дээрээ мэдэрч, ойлгож байгаа тул, айж эмзэглэсэн сэтгэл намайг хийж буй зүйлээ заавал дуусгах ёстой гэдэг хариуцлагыг мэдрүүлж байна…

ХӨГЖИЛ гэх Хүмүүн төрөлхтний Цаг Хугацааны урсгалд, ЭХ ОРОНы маань байдал ямар байна гэдэгийг ДЭЛХИЙ ГАРИГаар 5 жил хагас БАДАРЧИЛахдаа барагцаалсан тэр мөчид

Миний ААВ ЭЭЖийн Төрсөн,

Дэлхийн хүмүүс Уухайлдаг

ГАЙХАМШИГТАЙ УЛСын хүү би

УЛСЫНХАА ХӨГЖИЛД жоохон ч болов

өөрийн хувь нэмрээ

Эерэг үр дүн нь гарахуйц, АНЗААРАГДХУЙЦ төвшинд…

ОРУУЛАХ ЮМСАН…

Гэж бодсон.

Өдөр бүр БОДОЖ АМЬДАРч байна.

Миний хийж буй зүйлсээр Миний сэтгэлд хамгийн дотно хүмүүс маань БАХАРХААСАЙ! Миний хийж буй зүйлс Тэдэнд ТУСТАЙ БАЙГААСАА гэж ҮР ДАГАВАРТ НЬ бас санаа зовно.

Зөндөө олон хүмүүс -ЭНЭ ХОЛ ЗАМЫГ ДАВААД, ХУГАЦААГ ТУУЛААД ЮУ ОЙЛГОСОН БЭ? Гэж асуух үед. Би  -МЭДЭХГҮЙ, АСУУЛТ ЮУ ОЙЛГОХОД БИШ,  ЮУ МЭДРЭХэд юм байна гэж хариуулдаг.

2000 гаруй өдөр ганцаараа, Дэлхийн олон соёл иргэншлүүдийн дунд өнгөрөөж байхдаа

Бидний хувьд жирийн үзэгдэл боловч Бусдад байхгүй АГУУ БАЯЛАГ гэж яааг Юу байна аа? Гэдэгийг хайж байж олж хараад өөрийн ҮҮСЭЛ ГАРАЛААРАА БАХАРХСАН!

Тэд –МОНГОЛИЯ гэж

НГ авиаг нь нь хаяж, Н-ээр, Л дуудлагыг нь хэлний үзүүрээр зөөлрүүлэн нэрлэж байна.  Бид өөрсдийн итгэдэг ДИВААЖИН гэдэг сайхан үгээ дууддаг шиг дуудаж байна.

БИД бүгд гэрээсээ гарч үзэх хэрэгтэй!

Юм үзэх хэрэгтэй!

Санхүү, визний бэрхшээл, танихгүй орчинд, ганцаараа байхаас айх айдас зэрэгийг давж болно гэдэгийг би, жирийн багшийн хүү, Монгол залуу харууллаа шүү дээ…

Бид дэлхийн хаан ч ОРШИН ТОГТНОЖ ЧАДНА! Гэдэгийг нотоллоо.

Сансарт нисч, Дэлхийн хамгийн орой болон хоёр туульд ДАЛБАЙгаа мандуулж, тэсвэр хатуужил хүч чадалаа Дэлхийн хүн төрөлхтний улс үндэстнүүдийн тэмцээнүүдэд харуулсан Монгол үндэстний түүхэнд, Хамгийн хол газарыг ганцаараа туулсан гэх нэгэн шинэ босго бүтээж чадсандаа би баяртай байна.

Олноо А.M.A.I гэх,

BIT BOX, ELECTRO MUSIC (TRANCE), PARTY and EVENT PROMOTION, WORLD TRAVENING, real PATRIOTISM, BELIEVE  зэрэг хүн төрлхтний хамгийн өндөр хөгжилтэй соёл иргэншилийн амьдралын нэг хэсэг болсон, оноосон нэртэй үзэгдлийг Монгол Эх Орондоо, иргэд, залуусдаа хүргэх ажилд чадах хэрээр оролцсон Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр надад дахиад зөндөө шинэ зүйл бүтээж, хойч үедээ өвлүүлэх ажил байна гэж итгэнэ.

Amai. Naadam (68)

Зөвлөлт Холбооны улсад амьдарсан 4,  Дэлхий ертөнцийн гайхамшигт байгаль, хүмүүсийн амьдрал, соёл иргэншлүүдийн дунд өнгөрөөсөн, аяллын 5 жил хагасад би хэрхэн өөрчлөгдөв өө?

Надад хэр нөлөөлөв өө?

2005 оны 11 сарын 04-ний өдөр эхэлсэн Монгол Бадарчин төслөөс хойш юу бүтээж? Юу хийв ээ?

Бидэнд хэрэгтэй юу олж мэдэв ээ?

Би өөрийн амьдрал гэж гайхамшигтай зүйлийн хувь заяаны хаана нь, аль мөчлөг дээр нь явна вэ? гэсэн олон асуултуудын хариултыг олох, бодох боломжийг өөртөө гаргахын тулд, гэр бүлийнхээ дотно орчинд, өөрийн хүмүүсийн дунд байх хэсэг хугацаандаа, утасаа салгаж 30 хоносны  дараа бичлэгээ сэргээж эхэллээ.

Блогтоо бичлэг огт хийгээгүй 222 өдрийн дараа…

Надтай холбогдохыг хүсдэг хүн бүрийн дотно захиа, санал бодлуудад хариулах зав огт байхгүй болсон шалтгаануудын нэг нь энэ.

МОНГОЛД байдаг боловч нэгдсэн зохион байгуулалтгүй, уламжлалт бодлогогүй, улс төрийн тогтворгүй байдалд маш их автдаг аялал жуулчлал гэдэг салбарыг хөгжүүлж болох шинэ санаа, туршлага олж ирэх нь МОНГОЛ БАДАРЧИН 3 ажлын гол зорилго байсан юм.

Хэдийгээр төлөвлөсөн хугацаандаа явалгүй 4 улсын өмнө ирсэн ч гэлээ, хайж байсан зүйлсээ ерөнхийдөө олсон гэдэгтээ итгэлтэйгээр мэдэгдмээр байна.

Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгуудын тал нутгаар, алтан шаргал нар дор, тэнгэрт хамгийн ойр мэт хөх өнгөт, цагаан, саарал үүлт тэнгэрээр хүрээлүүлж, хээр талаар зэрлэг байгаль, бидний уг түүх үүсэл гарал энэ цаг үед ч оршин тогтнож буйг нотолсон амьд жишээнүүдийн нутагт, сэнгэнэсэн салхийг гижигдсэн хүйтэн бороотой хамт мэдэрч явахдаа –МИНИЙ НУТАГ БОЛ ДИВААЖИН ЮМ БАЙНА! гэж хашгирмаар болтлоо баярлаж байлаа…

Amai. Naadam (46)

Дэлхийг туулсан Монгол залуудаа итгээрэй!

Эх орондоо, ямарваа нэгэн дарамт, шахалтгүй, хязгааргүй мэт хол замаар явахдаа маш их зүйл бодлоо.

Ямар гоё нутагт бид амьдардаг юм бэ!

МИНИЙ ЭХ ОРОН! Гэдэг үгийг аянаасаа ирээд байнга хэлж байна.

Ажлаа бүрэн дуусгаагүй байгаа болохоор ТЭНИЙТЛЭЭ САЙХАН АМАРЧ ЧАДААГҮЙ ч… Энэ цаг үед, компьютерийнхээ ард мэдэрсэн сэтгэгдлүүдээ ингэж бичиж чадахгүй байх нөхцөлд аяллын үед олонтаа орж байсан тул, эх орондоо ирээд, өнгөрөөсөн аяллын өдрүүд маань ГАЙХАМШИГТАЙ САЙХАН байлаа.

Эх орон дахь аяллаа дахиад үргэлжлүүлнэ гэж бодож байна.

Одоо БАРУУН БҮС!

Монголын маань аль нутгийн юуг бид ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэх салбарт танилцуулж, Монголын эдийн засгийг, байгалаа сүйтгэлгүй аварч, хөгжүүлж чадах вэ гэж бодож явлаа.

Бид зарим соёл иргэншил, үндэстнүүдийн эдэлж хэрэглэж байгаа эд зүйлд нь ангайж, хууртаж, биширч байхад, ДЭЛХИЙН олон хүн бидний өдөр тутмын амьдардаг Монгол орныг минь мөрөөдөж байдаг!

Мөн ч сонин хорвоо юм даа… гэх гайхширах үе олонтаа тохиолдож байлаа…

Цас гэж зүйл үзээгүй хүмүүс дэлхийд олон байна гээд боддоо? Тайлбарлах үнэхээр хэцүү. Хөлдүү хүйтэн гэдгийг цахилгаантай, хөргөгчтэй хүмүүс нь гадарлана. Гэхдээ л цав цагаан цасан ширхэгүүд салхины чиглэлд бүжиглэн, гадаа гарахад бүх зүйл ЗУРАГ мэт цагаан болсон байдгийг хэлэх биш харуулж байж л жинхэнээсээ мэдрэнэ .

Нэг өдөр сэрэхэд яг л цагаан, саарлаар бурхан байгалийг будсан мэт үзэсгэлэнтэй болгосон байдаг. Хэрвээ тэр өдөр нь алтан шар нар гийж, хөх цэлмэг тэнгэртэй байх юм бол яая…

Сэнгэнэсэн хүйтэн агаарыг нь амьсгалж зогсох…

Яагаад ч юм Монголын өвөл тэс хүйтэн ч халуун африкт байсан 2 жил хагасын хугацаандаа шөнө зүүдэлтлээ санаж байж билээ.

Уушгаа дүүргэх хүчилтөрөгчгүй мэт халуун бүгчим агаартай газар нүдээ аниад л сэнгэнэсэн хүйтэн салхиа санана, төсөөлнө. PLANET EARTH  гэх дэлхийн байгалийн гайхамшгийг харуулсан баримтат кинонд Дэлхийн цаг агаарыг өөрчлөхүйц их хэмжээний хүчилтөрөгч үйлдвэрлэдэг Тайга манай хойно байдагийг мэдээд, Монголын маань агаар яагаад ийм өөр, сайхан байдагийг ойлгосон. Тэр их хүчилтөрөгчийг хойд салхи бидэнд, Монгол гэрийнхээ үүдийг өмнө зүг харуулан баридаг соёл болтол их хэмжээгээр хүргэж байна.

Хязгаар нь үгүй хээр тал…

Бусдын хувьд морьтой харьцаж үзэх, морь унах хүсэл мөрөөдөл нь миний багаасаа мөрөөдөж ирсэн сансарт нисэхээс дутхааргүй том гэвэл итгэх үү?

Гэтэл тэр нь Монголчуудын хувьд амьдралын зүгээр л нэг хэсэг…

Цаг хүрэхгүй хугацаанд давхиад дуусдаг улс олон байна.

Гэтэл бид хамгийн ойр оршдог хоёр дахь том гэх хот руугаа хүрэхийн тулд хэдэн цаг зэрлэг, онгон байгалиараа дайрч явдаг. Тэр хот нь ТУСГААР МОНГОЛ УЛСЫН хамгийн ойрын цэгүүдийн нэг.

Харин аль нэг алс хязгаартаа хүрэхийн тулд замдаа хаа нэгэн газар хонох тухай бодох шаардлагатай улсын тоонд МОНГОЛ улс ордог гэж бодохоор.

Тийм том.

Бид үнэхээр азтай шүү.

Шинэ нийслэл, Улаанбаатар хотоос гарч,  аль зүг рүү явж буйгаас шалтгаалж байгаль нь ДЭЛХИЙН ХОЁР ТИВ хооронд байдаг шиг тийм өөр байдал руу шилждэг.

Их Хаандаа үнэхээр их талархаж байна!

Газар бол улс үндэстний оршин тогтнох гол үнэт зүйл! гэж хэн хэлсэн байдаг билээ дээ…

Хонг Конг, Макао, Сингапурт газар хүрэлцэхгүй байгаа тул уул дэлбэлж бий болгосон шороог, гадны улсаас худалдаж авч, хилээрээ оруулж ирж, хязгааргүй мэт далай руу асгаж, дүүргэж байж, алд ч болов гишгэх газрыг хязгааргүй ДАЛАЙ ээжээс гарган авч байхад. Монголд алс хээр газарууд эзгүдсэн байгаа тул Төрөөс бодлого боловсруулж байна гэж мэдээгээр гарч байдаг.

Macau 1 (25)

Өмнө сонсож байсан ч өөрийн нүдээр харсан Монгол хүн бүр амаа ангайна. Зарим улсуудын хувьд газар (орон зай) тийм үнэтэй! Усан онгоцоор контейнэр тээвэрлэлт хийх ямар үнэ өртөг гардгийг гадарладаг хүний хувьд өдөр шөнөгүй хоёр тийш сэлж буй аварга том хэмжээний, элс шороо ачсан усан онгоцуудыг хараад ГИШГЭХ ГАЗАР гэдэг бол хүн гэж амьтны АГААР, УС, ХООЛ-ны дараа орох 4 дүгээр АМИН ЧУХАЛ зүйл юм байна гэдгийг ойлгоно.

Надад Эх орноороо бахархах шалтгаан хэтэрхий олон байна.

–Where are you from? гэж миний үүсэл гарал, төрөлх нутгийг минь асуусан хүнд I’M FROM BEAUTIFUL MONGOLIA (Би үзэсгэлэнт Монголоос ирсэн) гэдгийг гоё аялгуутай хэлэх сайхан.

Хариуд нь Woooow гэдэг үгийг олонтаа сонсдог.

Би жирийн хүмүүсийн дунд биш ДЭЛХИЙН АЯЛАГЧДЫН дунд байхад байдал ийм байна.

ЭЗЭН ХААНЫ маань бүтээсэн улсынхаа нэрийг өөрийн нэртэй хэлэх тэр үед гадаадуудад –Хязгааргүй хээр тал, ямар нэгэн саадгүй харж болох ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ОРОН ЗАЙ, магнайнд тулсан мэт ойр одод, сэнгэнэсэн цэвэр агаар, зэрлэг байгалиас бидэнд хамгийн ойр байдаг амьтад, морь унаж давхиж байгаа дүрслэлүүд харагдаж байна гэж тэд ихэвчлэн хариулдаг.

Үүн дээр нэмээд дэлхийд мэдрүүлэх зүйл бидэнд олон байна.

Монгол гэрт, нүүдэлчидтэй хонож үзсэн гэдэгээ тэд хоорондоо ярьж байгаа нь, бид Эффелийн цамхаг дээр үзэсгэлэнт хот харж зогссон, Пирамидад авирсан, Австралид Кенгуруд гараараа хүрсэн тухайгаа бие биендээ ярьж, амьдралдаа хийсэн хамгийн гайхамшигтай зүйлүүдийн нэг гэж итгэдэгтэй адил байна .

ГОВЬ, АЛТАЙ, МОНГОЛЫН ТАЛ, ХӨВСГӨЛ,  Монголын дэлхийд хамгийн сайн танигдсан олон брэндүүдийн хэд нь гэхэд л ийм байна.

Nomads буюу өнө эртний соёл, хүн төрөлхтөний өөрчлөлт шинэчлэлийг тэсэн өнөөг хүртэл, Хүн гэдэг устгагчийн гар тийм ч их хүрээгүй байгалдаа, төрсөн нутагтаа, гэр бүл дотны хүмүүсээрээ хүрээлүүлж, АМАР ТАЙВАН орчинд, амьдарч буйг хараад бидэнд атаархах хүн олон байдаг.

Дайн дажин, байгалийн онц аюултай үзэгдэл, олон үндэстэн, шашин, өөр үзэлтэнгүүдийн хурц сөргөлдөөнгүй, нэг амьдралдаа бархааргүй зээлийн өргүй, Вант улсуудын Хаан нь эсвэл онцгой баян хүмүүс нь л эзэмшиж чадах газар нутгийг эзэгнэхэн амьдардаг НҮҮДЭЛЧИД бол бидний бахархал юм байна.

Монголыг олон хүн мэддэг үү? гэж асуух олон Монголчуудтай учирлаа. Mongolian History (Монголын Түүх) боловсролын програмд ордоггүй, иргэддээ заадаггүй улсууд дэлхийд байна, гэхдээ тэд нь боловсролын бодлогоо анхаардаггүй, буурай хөгжилтэй улсууд. Бүдүүлэг зэрлэг Варварууд гэж бидний өвөг дээдэс, үүсэл гарлын тухай өөрийн иргэддээ ойлгуулж буй улс орнууд ч байна. МОНГҮ буюу өнө эртний гэсэн ханзаар биднийг нэрлэж, өөрөөс нь эрт соёл иргэншил гэдэгийг хүлээн зөвшөөрч буй урд хөрш ч байна. Харин Хүн төрөлхтөний үүссэн цагаас хойш үржиж, хөгжсөн түүхийн нэгэн чухал цаг үед, газар нутагт оршин тогтнож, ул мөрөө өлгийтэй хүүхдийн өгзөг дээр байдаг хөх толбоор дэлхийн өнцөг булан бүрт түгээсэн соёл иргэншилийг мэдэхгүй байна гэдэг Египет, Грэк, Перс, Ромын соёл иргэшил зэрэг хүн төрөлхтний түүхий үргэлжлэлийг мэдэхгүй байгаатай адил харанхуй байдал юм.

Бид Бусдаас ТЭС ӨӨР…

ЭНЭ Л БИДНИЙ ДАВУУ ТАЛ.

Бид заавал бусад шиг байх албагүй гэж бодож байна.

Өөр өөр үнэ ханштай, өөр өөр төлбөр тооцооны нэгж, эд зүйлтэй улсуудын ДАЙН ДАЖИН үл ойлголцох байдлын гол шалтгаан нь төлбөр тооцооны зөрүү байсныг ойлгож, арилгах шинэ санаа арга замыг бүтээн дэлгэрүүлж чадсан үндэстэн өнөө цагт интернэтийг бүтээсэн улс үндэстнээс илүү гавъяатай юм.

800 гаруй жил ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ төлбөр тооцооны үндсэн хэлбэр болж байгаа ЦААСАН МӨНГИЙГ бүтээсэн үндэстэн чинь бид гэдгээр бахархах хэрэгтэй.

Буддизмын дараагийн төв МОНГОЛ болох байх гэж итгэж байна. Дэлхийн хамгийн ул суурьтай, шашин бус, БУДДЫН гүн ухааны соёлыг дэлхийд түгээх ажилд гол үүрэг гүйцэтгэж, тэргүүнд нь Монгол хэлний Хязгааргүй өргөн Далай гэсэн нэрээр ЦОЛОЛСОН…

Бүс нутгийнхаа, Дэлхийд газар нутаг, хүн ам, эдийн засгаараа эхний 5-д багтдаг хоёр хөрш орноо бүтээх ажилд оролцсон…

Хүний гараар бүтээгдсэн хүн төрөлхтөний соёл иргэншлийн 7 гайхамшгийн нэг Таж Махал гээд Түүх соёлоороо бахархах зүйл хэтэрхий олон байна.

Гэхдээ энэ цаг үед, 21 дүгээр зууны эхэн үед, миний аялсан хүн төрөлхтөний улс орнуудаас хамгийн арчаагүй, муу амьдарч байгаа улс нь бид гэдгийг ч бас хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Шинэ зүйл сурч мэдэж, сэдэж, бүтээж хөгжих тухай бодох бус богино хугацаанд маш их хөрөнгөтэй, алдартай болох тухай бодсон хүмүүс Төр болон Нийгмийн удирдлагын олон салбаруудын товч дарах суудлууд дээр сууснаас болж ийм байдал бий болоод байгаа нь асуудлын олон шалтгаануудын нэг.

Өөрийн биш зүйлийг зарж, устгаж түүгээр хөрөнгөжихийг илүүд үздэг хүмүүс олон байна.

Гудамжинд хоолгүй хонож байгаа хүүхдийн, насаараа эх орныхоо төлөө амьдралаа зориулсан ахмадын, ирээдүйн шинэ Монголыг бүтээх залуусын боловсролын, аюулгүй амар тайван орчинд амьдрах орчны мөнгийг хувьдаа хулгайлж байгаа хүмүүс нэг л зүйлийг ойлгохгүй байгаа юм.

Түүх бүх зүйлийг байранд нь тавьдаг гэдгийг ТЭД мартаад байна…

Эх орон, Эв нэгдлийн билэгдэл болсон 807 жилийн түүхтэй Төр, Засагт итгэх итгэл үгүй болгож байгаа явдал надад хамгийн аймшигтай санагддаг.

Нийт ард олны сайн сайхны төлөө ажиллах ёстой, тэр зохион байгуулах иргэдийн ТОМ ХҮЧИЙГ хэн нэгэн нь, бүлэг хүмүүс өөрийн гартаа аваад Эх оронч сэтгэлээр бус хувиа хичээсэн үзлээр удирдсан жилүүдэд ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ улс үндэстнүүд хөгжлөөс ухарч, иргэд нь Эх орондоо үл итгэх байдал хүрдэг жишээ эх орныг оруулаад дэлхийд олон байгааг харлаа.

Шударга бус байдал хэзээ нэгэн цагт тэсэрдэг жишээнд ч амьдарч мэдэрч үзлээ. Юунаас болж тэсэрсэн нь өөр өөр үүсэл гаралтай ч үр дүн нь нэг л болж байна.

Үзэн ядалт…

Хөгжилтэй улс хөгжилгүй буурай улсуудаас давуу байгаа нийтлэг онцлог нь ШУДАРГА ЁС гэдгийг ойлгов.

Ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд НИЙГЭМД шударга ёсыг тогтоох явдал нь бидний хөгжил рүү хийх хамгийн гол СУУРЬ алхам юм байна гэдгийг дэлхийн 76 улс орноор аялахдаа, ном, мэдээ, хүмүүсээс бус бодит жишээнүүдээс хараад мэдлээ, үүнийгээ МОНГОЛ ХҮН БҮРТЭЭ хэлмээр байна.

Итгэхгүй байгаа бол аялж үзэхийг зөвөлмөөр байна.

Яагаад аялах ёстой юм? гэж надаас асуудаг хүмүүст ЁСТОЙ гэж хэлмээр байна.

Олонхи хүмүүс аяллыг зөвхөн шинэ юм үзээд, амраад, жаргаад явах гэж боддог. Үнэн хэрэгтээ өдөр тутмын МОНО давтамж болсон амьдралаасаа гарч, түүнийгээ өргөн хүрээнд, хөндлөнгөөс тунгаан ойлгож, алдаагаа засч, тэмцэж, үзсэн харсан зүйлээ харьцуулан бодох боломжийг олгодог, амьдралын ДИПЛОМГҮЙ төгөсгөдөг их сургууль юм .

Иргэддээ, Бусад соёл иргэншлүүдтэй ямарваа нэгэн улс төр, эдийн засаг, визний бэрхшээлгүй харьцах боломжийг олгосон улсуудын хүмүүс нь хамаагүй соёлтой, боловсролтой, юм үзсэн, өргөн нээлттэй сэтгэж байна.

Зөндөө олон үндэстний олон хүмүүстэй танилцаж, уулзаж, нөхөрлөж, таньж таниулж байх үедээ үүнийг анзаарлаа.

2000 гаруй өдөр замд өнгөрөөхдөө, хүн төрөлхтөний өөр өөр хүмүүсийн үүсэл гарал, зүс царай, шашин шүтлэгийг бүрэн мэдрээгүй ч ойлгож болох замыг нь мэдэж ирлээ.

Аялал дандаа сайхан, адал явдалтай байдаг гэвэл үгүй. Амь нас эрүүл мэндээ маш их эрсдэлд оруулсан нэгэн үеийг бичье.

Ганцаардлын хэд дахь өдөр билээ дээ, 72 дахь улс Камбожид мотоциклтэйгээ явж байгаад осолд орж 12 хоног хүний нутагт, буудлынхаа өрөөнд, хүний хүмүүсийн дунд байхдаа –Гэртээ байсан бол гэр бүлийнхэн, хамаатнууд, найзууд, хоолыг минь хүссэн үед дөхүүлж, хань болж арчилах байсан даа… гэж боддог байв.

Өдөр бүр шархаа цэвэрлэж боогоод замын эсрэг талын хоолны газар хүрэх үед шарх заавал сэдэрнэ. Зүүн мөр хамгийн их шалбарсан. Ясыг гадны нөлөөнөөс хамгаалдаг бүрхүүл хүртлээ шархадсан. Бугуйны яс гэмтэж хэлтэрхий нь өнөөг болтол өөрийгөө сануулж өвдөнө. Гэхдээ ХҮНИЙ НУТАГТ ГАНЦААРАХ нь ослын эхний шалтгаан байв.

Халуун оронд шарх эдгээнэ гэдэг маш хэцүү байж билээ. Халуун чийглэг агаарт халууцаж хөлөрч, шарх нь сэдрэх гээд. Хэцүү үед над дээр ирж хэд хоног халамжилж тусалсан АНДдаа баярлалаа.

Тэр цаг үе миний амьдралын хамгийн сонин, хөгжилтэй, анхаарууштай үе байсан. Жижиг мотоцикл авчихаад хотын хөдөлгөөнд оролцож байхдаа –Би яагаад өмнө мотоцикл унаж байгаагүй юм бол оо гэж боддог байв. Яг л 16 настай жоохон жаал шиг хөөрч, машинд байхдаа хажуу цонхоор мэдэрдэг тэр хурд, байгалийн нөлөө, орон зайн эрх чөлөөг хамаагүй ихээр хүлээн авсан. Гэхдээ маш аюултай тээврийн хэрэгсэл гэдгийг өөрийн ослоос биш, замдаа харсан осол авааруудаас ойлгосон. Хэрвээ тэр өдөр би малгайгаа өмсөөгүй байсан бол өнөөдөр энэ тэмдэглэлээ бичих байсан ч болов уу ч гэж бодож байна.

Мотоцикл унах гэж байгаа бол толгойныхоо аюулгүй байдлыг 100% хамгаалах ёстой! гэдэг нь Төр засгийн хууль биш, зөв үү буруу юу гэж бодох асуулт ч биш. Энэ бол өөрийнхөө ирээдүйг, гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах ухамсрын эхний зөн совин юм байна! гэж миний үгийг сонсдог хүмүүст захимаар байна…

Эх орондоо ирсэнээс хойш, сүүлийн сар хагасын хугацаанд л чөлөөтэй өөрийнхөөрөө байх боломж гарсан тул, хүнд ажлын дараах амрах хугацаандаа би тэмдэглэлээ бичиж эхлэхээр шийдлээ.

222 өдрийн турш юу ч бичиж чадахгүй, Facebook-ийнхээ profile дээр жижиг санаа, тэмдэглэл төдий зүйлтэй л энэ удаан хугацааг өнгөрөөлөө. Арай гэж Facebook-ийнхээ 7 page-ээс хүлээн авдаг та бүхний захиаг дуусгатал өчигдөр Twitter дээр миний тэмдэглэл, бодол санаагаа хуваалцсан жиргээн дээр олон тооны Communication олоод айлаа.

Асуулт тус бүрд хариулна гэдэг амаргүй шүү дээ. Amai_around@yahoo.com дээрх имэйлүүдэд хариулахаа больсон. Зөвхөн уншаагүй имэйл 300 гаруй байна. amaimongol@gmail.com дээр байгаа идэвхтэй олон зуун хүний хаяг руу сүүлийн 8 сарын хугацаанд ямар ч илгээмж, хариу бичиж чадаагүй. Тэнд Youtube бас нийлдэг учраас барахгүйгээ хүлээн зөвшөөрч түр орхисон.

Зөвхөн www.amai.mn блог, facebook дээрээ гол анхаарлаа хандууллаа. Instagram гэх application бол зураг сонирхдог миний хувьд шинэ нээлт байсан, гэхдээ үзэж харсан, сонин санагдсан бүх зүйлсийнхээ зургуудыг тайлбарын хамт оруулна гэдэг дийлхээргүй ТОМ ажил тул бага багаар хааяа нэг share хийж байна.

Сэтгэгдлүүдийг нь бас бүрэн уншиж амжихгүй л байна. Миний блог, номуудыг уншаад таалагдсан сэтгэгдэлүүдээ илэн далангүй, соёлтойгоор илэрхийлээд, хэзээ ч бодхооргүй байсан тийм сонин, шинэлэг санаануудаа хуваалцдагт би Та бүхэнд гүнээ талархдаг шүү.

Алс, хол, эх нутгаасаа хол амьдарч буй өөрсдийнхөө хүүхдүүд гэр бүлийнхэндээ миний номыг авч хүргэж өгсөн, өөрийн ачааныхаа багтаамжид чухал гэж зайчилсан хүн бүрт баярлалаа гэж бас хэлмээр байна.

үргэлжлэл бий…

ТОМ

Horaayy..there are 21 comment(s) for me so far ;)

#1

баярлалаа. энэ бичлэгийг удаан хүлээлээ. үргэлжлэлийг хүлээж байядаа.

bayaraa wrote on 2013/07/30 - 19:15
#2

ашгүй гараад ирлээ хүлээдэг шүү

burmaa wrote on 2013/07/30 - 20:55
#3

amjilt husey. nomiig unshsan mash tom huviin sudalgaa turshlagiig mine hongovchilson met sanagdsan shuu. bitgii shantraarai bitgii gutraarai. oodrogoor harj baij oshoo tsaashaa yavna. ingehdee bur jargaltai yavna shuu dee. chin setgeliinhee gunees BAYRLLAA :)

sar wrote on 2013/07/30 - 22:12
#4

horaayy gedeg vg yasan ih tanil haragdaj bainaa. 2007 ond anglid ajillaj baihdaa Amaigiin ene blogiig olj vzchiheed ajliin daraa bainga unshdag baij bilee.

monhoo wrote on 2013/07/30 - 23:17
#5

Sain bna uu? zovlon,jargal,uhaaral,tuurugliin garts,setgeliin gundeh medremj geh met olon talin zuiluudig bagtsalj oruulsand Gyllaa Ene ih zuiliig bichij oruulna gedeg…

Gerel6 wrote on 2013/07/31 - 01:09
#6

Mongol gesen baharhalaaraa ter ih zamiig tuulj ene hurtel yavj irsniig chini oilgoj baharhaj baina. Asar ih tevcheer zutgel shuu. Uur hen ch ene alhamiig hiij chadaagui shuudee. Odoo uuriin huviin amidralaa bas davhar bodoltsoj baih ni zuv gej bodogdoh yum.Hamt olon ger bul gedeg bol iluu ih amjiltand hurehed tulhets boloh buizaa.

Neeree, Mongoliin ayalal juulchlaliin salbariig hugjuulehed chinii turshlaga, exotic sanaa zailshgui heregtei gej bodogdoh yum. Uzeed aldval yasiin be hu. Demjij yavdag shu. AMJILT

bayara wrote on 2013/07/31 - 10:35
#7

Эх орныхоо хүн бүрийн нүдийг нээж, дотор сэтгэл руу бодол, ухаарал, эргэцүүлэл өгч байгаа танд чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлье.
Олон газар улс орноор явж юм үзэж, нүд тайлхын хэрээр түний хамт аюул, бэрхшээлүүд байсан гэдгийг тэмдэглэлүүдээс нь бид бүхэн ойлгож байгаа.

Хүн хэрэгтэй зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа хэдий ч хөндлөнгөөс-бусдаас талархал, санал, бодлыг нь сонсосны дараа хэрэгтэй зүйл хийжээ гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг мэт санагддаг. Өөрөөр хэлбэл бусдын дэмжлэг өгч буй үг их нөлөөтэй.

Өнгөрсөн хугацаан дахь таны зөвхөн бичсэн тэмдэглэлүүдийг л авч үзэхэд нөр их хөдөлмөр, нэлээдгүй хугацааг зарцуулсан нь бага ч болов үзсэн, мэдсэнээ бидэндээ өгч өөрийн мэдэрснийг хүртүүлэх гэсэн сэтгэлийн их тэмүүлэл гэж санаж байна.

Эгээл бидний дотор нуугдан буй хүнийг сэрээж буй мэт.

Энэ хийж бүтээж, санаж сэдэж, хуваалцаж буй бүхэн нь чин сэтгэлийн угаас гарч, бидний урд сүүн цагаан замыг хол холруу тусгайлан засаж байгаа мэт санагдаж юм.
ГАЙХАЛТАЙ…

Бидэнд унтсаныг сэрээж, умартсаныг сануулах залан чиглүүлэгч гэлтэй.

Санаа зовоох, болох бүтэхэд санаа зовоосон, дуусгах ажил олон байгаа хэдий ч зорисон нь биелэх нь гарцаагүй юм аа, учир нь сэтгэлийн гарч, сэтгэлд хүрч байгаа учир…

Сэрээж, сануулах, хийх бүтээх их үйлсэд нь олон залуус хамтарч оролцон, хамт алхан зорисон газраа хүрэх нь дамжиггүй…

Хонгорзул wrote on 2013/07/31 - 14:07
#8

sain b.na uu?
erhem ahad eeljit aylalaa amjilttai duusgaad ersend bayr hurgie. tsaashdinh ni ajilt amjilt husie.

CHA wrote on 2013/07/31 - 23:03
#9

Эрч хүчтэй байгаарай! SHOW MUST GO ON!!!

Ganbold Batbayar wrote on 2013/08/01 - 15:39
#10

zamd garahasa umnu sain naiza avrah geed chadagui gesnig sain oilgosongui yu bolson yum be? delgerengui bichihgui,gehde gadarlalaa.
chi huviin amidralda anhaarah tsag chin bolson bhaa,setgeltei hun bga yumu ingehed.
manaih shig juulchlalara gadnihnig tatah saihan bolomj haa bnaa.uchnuun bolomj bgad bhad bid nar sain ajillaj,setgej chadahgui bn uur yu gehev.sanal neg bna.yu l bol yu bn shd.hiih l heregtei gol n.
goe zuragnuud oruulje.deeres 2 dahi buyu boroo orohin umnu tald zelen deer uyatai bga moridtoi zurag sain zurag bn,taalagdlaa.

Buya wrote on 2013/08/03 - 17:44
#11

2 aimgiin nutgaar ayalaad ingej helj bga yum chin busad gazraar yavbal yu gej heleh ve,uulga aldah ch bagadah bh da.chi aavinha nutag uvs-ru yavj uzeech.tuv deer n buugaad harhiraa uulig harchaad hajuud n yun bogd uul gej helheer yum bailee.

Buya wrote on 2013/08/03 - 17:50
#12

Амай дүү бичлэгээ үргэлжлүүлэн бичих шийдвэрт хүрсэнд баярласнаа илэрхийлээд чадаж хийх зүйл,дэмжих тус байвал хүчин зүтгэж болно. Одоо цагт орон зайн хамааралгүй болж байхад, хүмүүсийн хүчийг хувиарлан зохион байгуулж, хөдөлмөр
,хугцаа орсон ажлаа нугалж болно шүү дээ, амжилт хүсье

Ganoil wrote on 2013/08/06 - 16:36
#13

Сайн уу анд минь жоохон сэтгэлээр унаа юу даа, намайг 17 той анх солонгос явхад ангийнхан маань бүгд нэг нэг ерөөл урам хайрласан богинохон захиаг өгч байж билээ тэрэн дунд Харамсахгүйгээр өгөрүүлсэн цаг мөч бүхэн хамгийн их аз жаргалыг авчирдаг гэх мэргэн үгийн бичсэн байж билээ. Чи хэнээс ч илүү жаргалтай хэнээс ч илүү дурсамжтай чамд амжилт хүсье.

Багын анд wrote on 2013/08/07 - 23:48
#14

Нээрээ нэмэрлэхэд мотоциклтой хүн гурав баярладаг гэдэгдээ юу гэвэл Авлаа гэж нэг баярлана Амьд гарлаа гэж нэг баярлана Зарлаа гэж нэг баярлана. Би бас солонгост осолдоод эрлэгийн үүдээр ороод гарсан тэр үед хүний нутаг жинхэнэ царайгаа таниулсансан харин чамаас ялгаатай нь яг арван гурван найз нөхөд минь дэргэд минь байж намайг асарсан тэдэндээ үргэлж баярлаж явдаг даа.

Багын анд wrote on 2013/08/08 - 00:00
#15

bayarlalaa. bichlegiig chin unshaad buh aris birjiichihlee :-P mun nomnuudiig chin avch unshih husel turj bna.

Энэ их аялалын дараа, цуглуулсан их мэдээллээ боловсруулах хугацаа хэрэгтэй байсан байхаа. ганцаараа аялсан чинь Хамгийн их гайхширлыг минь төрүүлж байна, ямар их зоригь тэвчээр, тэмүүлэл

өөрийнхөө хамгийн дуртай, амьдралд чинь өөрчлөлт хийсэн номнуудынхаа тухай блогтоо цаг гарган оруулвал туйлын их баярлана шүү.

chimgee wrote on 2013/08/08 - 11:16
#16

ene hesegt oruulsan buh zuragnud taalagdla.unasan morindoo chi tomdood bn u mori jijig haragdaad bn u.
sain naiza avrah geed chadagui gedeg arai Enhtaivan naizad chin muu yum tohioldogui bizde!?

Buya wrote on 2013/08/10 - 02:27
#17

Энэ бичлэгийг тань маш удаан хүлээлээ шүү. Таниар бахархаж, үлгэр дууриалал авч, хэлсэн үгсийг тань сонсдог, сэтгэл зүрхээрээ нэгддэг олон хүмүүс байгаа тэд бүгд танд, хожмоо “агуу” хэмээн дуурсагдах таны үйл хэрэгт итгэдэг шүү гэж хэлмээр байна. Та бол Монголын БАХАРХАЛ.

Akilla Гантулга wrote on 2013/08/12 - 00:50
#18

Манай Жамбаа багш ухаалаг хүн болохоор залуу насандаа хийж бүтээхийн, дараа харамсахгүй яваасай гэж л зөвлөгөө өгч байгаа байхаа. Монголынхоо тухайд, Улаанбаатараасаа хааяа гарахдаа л үнэхээр ийм сайхан эх оронд төрсөндөө, ийм сайхан түүхийг үлдээсэн өвөг дээдсийгээ залгамжилж яваадаа үргэлж баярлаж явдаг юм. Чиний хийсэн бүхэн цаг мөч өнгөрөх тутам үнэ цэнэ нь улам тодорч гялалзах болно оо. Чамд амжилт хүсье

bayaraa wrote on 2013/08/16 - 17:51
#19

САЙН УУ дүү минь чамаараа үнэхээр бахархдаг анхны алхам кинонд гардаг шиг чам шиг залуус олширвол монголыг шинэчлэх санаанд багтаж байна Энэ тэмдэглэлийг сонин сэтгүүл болон мэдээллийн бүх хэрэгслэлээр нийтийн хүртээл болгох юмсан Үзсэн харсан сонссон дуулсан юмтай хүн сайхан юмдаа

NARANGEREL wrote on 2013/10/13 - 22:42
#20

Mongoliig hugjuuleh Mongoliin eruul niigmiig buteeh ter eruul oyun uhaan ba uhaarliig Amai zaluust ugch chadaj baina uu?! Suuliin 10 jild het burangui materialist handlagad orood idegdsen soyliig eruuljuuleh saijruulah talaar badarchilj yavsan hun yaj uhaan zartsuulah yostoiv? ene buhen bol mash unetei tusgai asuultuud yum.

Sdd wrote on 2013/10/22 - 00:05
#21

Тиймээ. Хүмүүс боломжит нөхцлөөрөө явах л хэрэгтэй. Давааны цаана даваа, үүнээс цааш газар бий гэдгийг аль ч утгаараа бодож явууштай. Миний багаас хүсэж мөрөөдөж ирсэн нь хаа нэгэн мэдэхгүй танихгүй тэгсэн хэрнээ адал явдалт аялал байж чадахаар тийм газар. Би АНУ явья гэхээсээ илүүтэй Латин америкын орнуудыг сонирхдог. Өмнөд Солонгосоос илүүтэй Умард хойг нь сонирхолтой. Тиймээ би адал явдалд дуртай. Тиймдээ ч түүнийхээ төлөө боломжит нөхцлөөрөө явсаар л байна. Миний явсан, үзсэн бүхэн таны 10% д хүрэх ч танаар дамжуулан бүгдийг ойлгож, ухамсарлаж, хамгийн гол нь мэдэрч чадаж байгаадаа нэн тааламжтай байдаг шүү. 3 боть ном гарын үсэгтэйгээ номын тавиурыг минь чимэн оршино. Одоо 4 дэх ботийг тэсэн ядан хүлээнэ…

Suvd wrote on 2013/11/02 - 00:43
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.