2008 оны 09 сарын 12.
Канарын арлын Лас Палмас хот.
Миний ээжийн талын өвөө, эмээ цэрэг хүмүүс. Тэтгэвэртээ гаран амьдарч байгаад ноднин жил өвөө маань бурхан болсон. Эх орноосоо гарах тэр өдөр хүртэл өглөө бүр сахлаа хусаад үсээ самнасан, хуучирсан ч гэсэн цэвэрлээд өмссөн костюмтайгаа яасан ч яах вэ гэсэн бэлтгэлтэй байсан. Хааяа гав ганцаараа хуучин орос машины гайгаар хээр даартлаа хонож байснаа ярина. Дүнсэн тамхи нь марлборогоос хамаагүй дээр гэдгийг над нотолно.
Машинаа хөдөлгөхийн өмнө 4 дугуйгаа өшиглөж байх хэрэгтэй, хий алдсан байвал замд аюул таарна, дэмий! гэдгийг миний амьдрах ухаанд өнөөдрийг хүртэл хийсэн байна шт.
Өөрийгөө зохион байгуулахад юу юун дээр анхаарахыг хэлээгүй ч хүмүүжүүлэх аргаараа бүх ач нартаа хүртэл үлдээсэн тийм агуу хүн миний цэрэг өвөө НОРОВ байсан юм. Өнөөдрийг хүртэл төрийн дуулал сонсогдвол цээж тэнэгэр зогсох үедээ өвөөгөө бодох сэтгэл хэвээрээ байгаа юм даа. Сьерра Леонд байхдаа өглөө унтаж байх үед төрийн дуулал эгшиглэвэл босоод манай залуустай дуулаад буцаад унтах ямар гоё бахархалтай байсан гэж санана. Миний өвөө намайг дэлхий тойрох аялалдаа ой хээр, усаар туулж, буу зэвсэг аюул бүхний өмнө зоригтой байж асуудлыг ганц ч хохиролгүй, зодоонгүй шийдэж болохыг багаас минь зааж байсан юм.
Өвөө бид хоёрын хооронд маш дулаахан харьцаа байсныг ээж маань ч анзаараагүй. Хааяа эмээ ээжээс нууцаар согу дэрэн доор нь нуугаад орхино. Азаартвал хоёулаа авхуулна. Миний өвөө, эмээ ачийнх нь ажил сайн байгаад маш их баярладаг байсан. Найзууддаа ачийнхаа тухай яриад л, хааяа сонин дээр гарсан хуудсыг үлдээгээд орсон гарсан хүмүүст үзүүлээд. Унаа үнэтэй биш, унааны мөнгө дутуу авч байгаа тэтгэврийн хөгшин хүнийг би өрөвдсөн. Зөвхөн над дээр ирээд явах замын мөнгийг урьдчилж бэлдэх хэрэг гарч байдаг. Миний мэдэх бүх хугацаанд миний өвөө мөнгө асууж байгаагүй, боломжоороо зохицуулна. Хааяа хэрэглээний мөнгө, хоол хүнс дөхүүлэхэд баярлана. Гэхдээ хэзээ ч толгой гудайлгаагүй. Энэ явдал зөвхөн миний өвөөгийнх биш, хэрвээ та нар залхуурахгүй бол өөрсдийнхөө хөгшдөөс асуугаарай! Яаж амь авч гарч байнаа? Өвөл хөлдчихгүй, өлсчихгүй шүү амьдарч болж байна уу? Сайн чанарын баталгаатай эм авах нь зөв боловч зах дээрээс юм уу баталгаагүй газраас авч эрүүл мэндээ улам хордуулж байгаа хөгшид манайхаар дүүрэн байгааг би одоо сайн санаж байна. Дунд сургуулийн багш байж байгаад гадаа буудал дээр ном зардаг болтлоо амьдрал муудсан байна шт!
Улсынхаа сайн сайхан, хүн ардын аюулгүй байдлын төлөө насан эцэс хүртэл амиа өгөхөд бэлэн байгаа хүн яагаад тоглолт үзэх, салхинд гарах, хүссэн зүйлээ авах тухай бодох биш дэлхийн хамгийн ядуу улсад байгаа юм шиг 2 талын унааны мөнгөн дээр санаа зовж байсан юм бол оо? Хөгжилтэй орны тэтгэврийн хөгшин амралтаараа аль улсын ямар буудалд хэд хоног сайхан амраад авах вэ? гэж бодож байгаа өнөө үед шүү дээ!
Тэтгэврээ авахаар явахдаа хамгийн сайхан хувцсаа өмсөнө. Тэнд бусад хөгшдөд муугаа харуулаад яах вэ гээд нэрээ бодно. Зарим улс 24 цагийн алинд ч очоод авдаг болгосон байхад манайханд заавал нэг өдөр бүх мөнгийг нэг доор. Манай өвөө банк руу ороод зүгээр мөнгөө бариад гараад ирэх энгийн зүйл дээр гадаа хүлээж магад гэж хувцсаа сольж байдаг билээ?
Тэтгэвэр өгдөг газар нь бөөн хэл ам болж байж нэг муу гар дээрээ мөнгөтэй болно. Энэ тэмдэглэл интернэтийн ачаар маш олон газар очих тул хойч үед энэ уншигдахдаа Өнөөдрийн Нарлаг Монгол улсын 2005 оны байдал ямар байсныг ойлгох биз.
Бид хамгийн ядуу юм бол манай улс хамгийн их тооны жийп машин нийслэлдээ явж байгаа юм бэ? Миний аялсан бүх улсуудад Улаанбаатар хотод харагддаг шиг олон жийп машин хаана ч харахгүй! Улаанбаатар шиг жижиг ядуу хот, жижиг хот тул такси хүртэл хүн суулгаж байж шатахуунаа авсаар байхад. Улсын гэсэн газар болгоны өмнө дэлхийн хамгийн үнэтэй машинууд, жагсаад, улс орлогоосоо илүү зардал жил бүр төлөвлөөд байгаа юунаас болоод байна? Эдгээр асуултуудыг хүнээс биш өөрсдөөсөө асууцгаая!
Миний цэрэг эмээ маань өнөөдөр сүүлийн 3 жил гаруй ач хүүгийнхээ хаа яваа талаар хүүхдүүд ач нараасаа сонсож байгаа. Өдөр бүр зул өргөж, бурхан тэнгэр, будда багшдаа залбирч байгаа –Миний хүүгийн зам сүүн цагаан байг гэж амандаа хэд хэлж байгаа бол оо.
Эмээтэйгээ ярих болгонд –Миний хүү энэ жил ирж байгаа юм уу? гэж асуухад –Үгүй болоогүй байна гэж хариулах ямар хэцүү гэж та нар бодож байна.
Хажууд нь байгаад сүүг нь дөхүүлээд, хааяа нааш цааш унаагаараа тусалчхаж чадахгүй байгаадаа би маш их харамсдаг.
Миний цэрэг эмээ маань холын замд байгаа бол хэрхэн гал түлэх, нүдний баримжаагаар хэдий хэмжээний хоолыг хэдэн хүнд хүргэх вэ? Орсон гарсан хүнийг идээ бяслагтайгаар угтах гээд маш олон зүйлийг над болон бүгдэд ойлгуулсан.
Эмээ маань өнөөдрийг хүртэл ач гуч нараа жинхэнэ монгол хэлээрээ зөв ярихыг зааж, манай удмын үргэлжлэл болох бүх үеүддээ өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдээ үлдээсээр байгаа юм. Ийм л жирийн хүмүүсийн жирийн амьдралыг би өдөр бүр боддог тул дэлхийг тойрохдоо хөгжлийн түлхүүр юу байгааг хайж байгаа юм.
Миний өвөө насаараа цэргийн алба хааж байхдаа намайг ч гэсэн нэгэн өдөр улсаа хамгаалах чадалтай эр болно гэж маш хатуу барьж хүмүүжүүлж байсан. Над ганц ч удаа гар хүрээгүй ч –Өглөө нар мандахад сэрээд гэрэл унтраахад унтана гэсэн дүрмийг маш сайн суулгасан. Өөртөө цэгцтэй байх гэж юу вэ, цаг хугацаа, ариун цэвэр гэж юу гэдгийг багаас бэлдэж өгсөн. Миний өвөө намайг дэлхий тойрохоор ганцаараа явахыг дотроосоо мэдэрч байсан байх. Бид хоёр сүүлчийнхээ удаа уулзаж байхдаа ч нулимсаа гаргахгүйг хичээж, намайг тэвэрсэнсэн.
Ийм жирийн олон хүмүүст, улсын хүн бүрийн сайн сайхны төлөө ажиллах ёстой төр засаг маань сарын 25$ өгчхөөд, өөрсдөө тэрбум тэрбумаар нь хөрөнгө үгүй хийж болоод байгаа нь сонин.
Би Монголдоо цалин тийм сайн ч байгаагүй гэхдээ би боломж л гарвал эмээ өвөөдөө ганц хоёр шуудай гурил эсвэл ногоо дөхүүлж байсан. Монгол улсын үндэсний мэдээгээр хүртэл талхны үнэ, 1 кг төмсний үнэ гэж гардаг ядуу ард түмэнтэй байгаа юм даа.
ХӨГШИД
Би барууны хүнд өвөөгийн тэтгэвэр нь сарын хоолонд бүрэн хүрэхгүй байгаа учраас хоол дөхүүлж байсан шт гэвэл, Монгол дайнтай, бас нэн ядуу улсын бүлэгт багтдаг юм байна гэж ойлгоно.
1990-ээд оны өөрчлөлтийн үед улс даяараа бэрхшээлтэй байсан тул ойлгоно, гэтэл өнөөдөр 2008 он! Улсын төсөв, нийт эргэлдэж байгаа мөнгөнийхөө хэмжээгээрээ хамаагүй өндөр болж. Сайд дарга нар дэлхийн баячуудын хэрэглэдэг унаа тээвэр, орон сууц, хөрөнгө мөнгөтэй байгаа хэрнээ –Монгол улс мандтугай! гэж насаараа залбирч, ажиллаж байсан манай өвөө шиг хөгшид жирийн хэрэглээний хоол хүнсээ хангаж чадахгүй байна аа? Үүнийг аль нэг байгууллага тооцоолоод гаргавал итгэхгүй дээ!
Манай бүх хөгшдийн сарын цалингийн мөнгө нь нийтийн тээвэрт нь хүрэхгүй байгаа тул улсаас үнэгүй унаанд суух үнэмлэх хүртэл гуйж авч байгаа явдал бол үнэхээр гутамшиг.
Тэр үнэмлэх нь бүх нийтийн тээвэрт хүчингүй тул үнэмлэхтэй хэрнээ зарим унаанд туулай шиг байх ямар байгааг сайд нар мэдэж байгаа болов уу?
Монголчууд бид өвөг дээдэс хөгшдөө хамгийн түрүүнд хүндэлж хайрлах дүрэм манай соёлд байсаар байхад бид яагаад өнөөдөр тэднийгээ гудамжинд ширхгийн тамхи заруулаад, гудамж шүүрдүүлээд байна аа? Бидний амьд бурхад гэдэг хүмүүс маань дэлгүүрийн гадаа хоолны мөнгө гуйсан, ачтайгаа явж байна шүү дээ!
ӨВӨГ ДЭЭДЭС
Манай тэнгэр бурхны шашинд өвөг дээдсийн сүнс нь монголчуудыг хамгаалж байдаг юм гэсэн. Тэгвэл коммунистууд биднийг энэ холбооноос таслахын тулд овог нэрээс салгасан юм биш үү?
Виз бөглөх хуудсан дээр овог, аавын нэр гэдэг дээр адил нэр бичиж байхдаа би -Манай аав багш хүн, манай өвөө цэрэг хүн гэсэн мэдээллээс өөр юу ч байхгүй байна шт! 4 үеийн өмнө зохиолч, эсвэл зураач байсан гэсэн мэдлэг огт байхгүй болж байна шт. Бид өнөөдөр эрүүл амьдарвал үр хүүхэд эрүүл төрнө гэж хүн бүр төлөвлөдөг шиг ямарваа нэгэн мэргэжилтний хүүхэд тухайн мэдлэг чадварыг нь өвлөж авч л таараа, тэгэхээр өмнөх үеүддээ тийм тийм мэргэжилтэй хүн байсан гэвэл, би яагаад зарим авьяас нь илүү юм бэ гэдгийг шууд ойлгоно шүү дээ!
Түүхээ сэргээцгээе! Хамгаалцгаая!

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

hunii gazaraas hugshin aav eejdee buhnees iluu zovoh yumdaa, europiin hugshid yamar hangaluun tansag, jil bolgon uur uls ornoor yvj amarch bhad huurhii bidnii nastai hugshuul mine haanaa ch hurehgui tetgeveree avah gej udurjin biee uvdtul oocherloj heden bor yumaa avchaad turiin min hichig geed udurjin ydarsan ydargaagaa martaad gertee oroi irdegiig bayan luivarchid n meddeg bolov uu?? uursdiinh n aav eej bol tetgever n ch gaigui undur, busad jiriin hugshid shigee oocherloj yvdagui biz!!!!

chamd hairtai ohin wrote on 2008/09/12 - 16:24
#2

sain uu duu mini. Bi bolon tetegeber abah duhsun bid saihan hangaluun tsalintai tsalingaaraa durtai gazraa bur eh ornooroo aylah umsan gej bodood ch daanch hurdeggu tsalingaaraa udur honogiig ungruulj nasaaraa muruuduud ch hurehgu ,etsest n uuntegee eblerch hezee ch uhehed belen bolj dee.Za daa amidalch barzak baisaar duusah chib dee.hoid nasandaal uzeh um chig baina doo. Odoo Amai duugiinhee nudeer unuugiin aylaliig hiij baina doo. Gebch uuriin nudiig yaj gutseh dee. Sain aylaarai.hunduur sedeb bailaa.

A.Mtsg wrote on 2008/09/12 - 17:43
#3

Good day Amai,

Mash saikhan bichleg boljee. Minii khuvid uvuu naraa medekhgui bolovch khaluun dulaan, ineed, duugaar duursen khuuhed nasnii mini tom dursamj bolson emee naraa sain sanadag. Kharamsaltai ni Mongol khumuusiin bogino naslaltaar emee nar maani 10 aad jiliin umnu nas bartsgaasan. Tukhain yedee tetgevriin munguu avaad bukh ach nartaa khuukhdiin bayar, shine jil, tursun udruur ni ugluu uureer belegtei irdeg baisan uurtni mungu uldeegui ch gesen, uuriin khuukhdduudee khurgen berteigee khamtad ni erkhluulj zagnaj, baisan khuuchin palitoi & tsetsgen kheetei neilonon palaaj or deel umsuud yavgan alkhak durtai emeegee sanakhaar ene khorvood yamar ch khund khetsuu zuiliig davaad tuuluulakh ter khair ni munkh.. Minii amidardag khugjiltei khun bolgonii irj amidrakhiin tuld bugdiig zolioslokhod belen ene gazart bi emeegiin maani nasnaas undur nastai khumuusiig kharaad kharamsakh setgel turdug. nuguu talaasaa western undur nastai khumuus ni ikhenkhdee khuukhduud ach nartaigaa khuiten khol kharitsaatai mash ikh bye daasan amidraltai baidgiig bid bugd medekh bilee. Unuudur Mongolchuud maani baruunii amidraliig devote bolgon dagaj bui bolovch bidnii surch medekh amidraliin ukhaan & yos zanshil maani khugjil uurchlultiig dagaad ustgagdakh bui zaa?
Anyway, thanks for your great commentary and I know that my memory of my grandmothers will stay with me forever and I hope to be one like them and make my grandkids feel so special..
Cheers and have a safe trip.

anu wrote on 2008/09/12 - 23:53
#4

Zob bichjee!!! Alsiig zaagch ALTAN GADAS haan baina Zaabal hogjiliin tvlhvvrtei ireerei ok Amaa? Amjilt hvseyee

BAZIK wrote on 2008/09/14 - 14:20
#5

bi chinii bichsentei sanal neg.Yamar ch uur ornii humuus zaaval 4 ueiin tuuhee madaj baih yostoi ym bilee Bi l lav uvuuguu yag yamr hun baisaniig er meddeggui harin chi meddeg ym baina Manai mgl-chuud 4 ueiin tuuhee medej avbal sain san bi zaaval Mumaasaa asuuj mednee Chamd amjilt husie

Tuya wrote on 2008/10/01 - 19:34
#6

sain baina bna amai ah mine zov bodoltoi zow humuujiltei yum bna ovoo chine tanid ih uym zaaj surgajee neereel bid nar 4 ue medeh estoi shude ted bidnii tolool baildaj tulaldaj yavsan uls shude 1 esondoo bid bugdiin ovoo baigaagui bol amai gedeg hun bas javkhaa gedeg hun baihguil baigaa esvel chiha ulsiin oortoo zasah oron gedeg ovor mongol boltson tuuj yavhiin biluu hehe yutaich bi zondoo ih uym unshlaa onoodortoo ingeed tur zavsarlie margaash orj dahin neg hesgiig unshinaa unshinch gejdee setgel zurheeree medrie gehudee tur bayartai amai ah mine

javhaa wrote on 2008/10/13 - 21:03
#7

sain bna uu amai
odoo xaa ybna be.ex orondoo xezee irex bilee dee.chinii card dans gej bgaa biz.bi aaxan $ ybuulax yumsan gej boddog yum.sitiig chini bainga vzeed baij chadahgvi yum daa.gexdee xaaya orj vzex ix saixan shvv.bi bas wep medleg taaruu tul rgon delger unshij orj garch chadahgvi yum daa.sain ybaarai daa.zalbirch suuya

a.erdenebat wrote on 2008/10/14 - 16:29
#8

uvuu emee 2iin talaar bichsen yavdal chin uneheer sain bna. emee taniig dandaa yaridag bas ih huleedeg. bi taniig hurdan ireesei gej bodoj bgaa ch zorisondoo hureesei gej bodoj bna. duuruugee neg holbogdooroi mailee uldeesen bgaa. ger buliihen tani tanid hairtai shuu amjilt!

uyanga wrote on 2008/10/17 - 09:59
#9

amai ahaa ta bol bidnii baharhal shuu tanii blogiig unshih bolgondoo zurgiig ni uzeh bolgondoo dandaa eyreg enyerg awch dandaa setgel sanaagaar duuren boldog shuu amai ahdaa amjilt shuu bid chin henii ur sad bilee bi ch bas tani shig gereesee hol gazar baigaa ch tani shig zorigtoi hun medehgui ee amjilt shuuuuuuuu

vaanii wrote on 2008/11/03 - 14:40
#10

amai amjilttai yawaad eh orondoo hurdan ireerei! ayan zam chn saadgui bh bolnoo! what ever u do, do ur best amai!

zolboo wrote on 2008/11/27 - 17:23
#11

hi.ih yadarch bna u?duu mini.chamaar mash ih baharhaj bna.hurdan eh orondoo ergej ireerei.biyee bodoj yavaarai!

ganaa wrote on 2009/05/23 - 02:10
#12

Otobragayutsya kakie-to ieroglifi. :(

Jarmolnik wrote on 2009/07/29 - 15:20
#13

zarim bichilyygyyd yum bodogduulmaar saixan bolson bx yumaa

enkh wrote on 2009/09/16 - 02:37
#14

Sain bnuu Amai. Yunii umno eh orniihoo tuloo hiij baigaa chin setgeliin uilsed tani amjilt buteel, od hiimori buhniig husen erooy. Olon humuus dotor chamaig oilgoj demjij bgaa humuus ih bgaa, bas oilgohgui ene buh zuiliin ach holbogdliig medehgui humuus ch bas bgaa bh. Gehdee ymar ch ued zaluu mini ooriihoo itgel,uram zorigiig aldalgui bugdiig chin setgeleesee hiigeerei. Cham shig iim saihan setgeltei, eh ornoo gesen chin zurhtei tiim zaluuchuud ulam ulam olon bolj Mongol ulsaa mandan badruulah boltugai gej erooy doo. Sain uils buhen delgereh boltugai!

sarnai wrote on 2010/01/08 - 13:31
#15

HI Zoloo ahaa.Aylald ni amjilt ihtei bizdee.Bi ajil ihtei bolood namraas hoish emee deer ochoogui bga.Oyunaa egchtei butensaind ulziit yavah bsan chin bas l amjaagui.Tanii niitlel unshsan chin dotor neg sonin bolj bnaa…Ta yorni hurdan irsen ni deer bhaa.Namaig ochihod emee zoloo yu genuu surag bna uu geel….am angaih bolgondool tanii tuhai yarih yum bna lee.argagui bhdaa usgusun huu ni bolhoor….

Babu wrote on 2010/04/01 - 04:01
#16

Greetings! Very useful advice in this particular post!
It’s the little changes that produce the largest changes. Thanks a lot for sharing!

business games online for free wrote on 2013/04/24 - 10:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.