20051116-DSCN1307

2005 оны 11 сарын 17

Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр.

ОХУ, Санкт Петербург хот

Санкт Петербург хотод миний сэтгэлийг маш догдлуулсан зүйл бол явган хүний замын хажуугийн ханан дээрх “2 хүн 8 хүнтэй зодолдох шударга уу?” гэсэн утга бүхий үгтэй цаас, ассан лаанууд, цэцгээр хүрээлүүлсэн нэгэн залуугийн зураг байлаа. Надад болон хажуугаар нь өнгөрч буй хүмүүст энэ залуу бусдад зодуулж нас барсан юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлж байв.mongol badarchin books

Тэр газрыг тойроод цугларсан олон залуучуудаас болсон явдлыг асуухад ингэж ярилаа. Санкт Петербург хот сүүлийн үед үндэстэн хоорондох зөрчил, национализмтай холбоотой гэмт хэргээр ОХУ-ын мэдээллийн сувгуудаас салахгүй байгаа юм байна. Энэ хэрэг уг асуудлыг улам хурцатгаж, хотын захирагч хүртэл анхаарлаа хандуулж буруутан этгээдүүдэд хариуцлага тооцохоо амлажээ.

20051116-DSCN1308

Национализм (бусад хүмүүн төрлийг үзэн ядах) үзлийг эсэргүүцэгч залуус дуу хоолойгоо нэгтгэн, фашизмын улаан өнгө дээрх хар, цагаан хослол бүхий хас тэмдгийг үгүйсгэсэн утгатай хувцас өмсөж, олон нийтийн арга хэмжээ цуглаанууд зохион байгуулан, тэмцэж байгаа юм байна. Гудамжинд зураг нь байсан тэр залууг Тимур (Төмөр) гэдэг байсан бөгөөд энэхүү хөдөлгөөнийг тэргүүлэгч асан ажээ. Нэрээс нь харахад бидэнтэй угсаа нэгтэй байж болох мэт санагдлаа. Тэрээр 2005 оны 11 сарын 13-ны өдөр (намайг Санкт Петербургт ирэхээс 2 хоногийн өмнө) Цагаанууд давамгайлах ёстой (национализм) үзлийг эсэргүүцсэн жагсаал тараад явж байтал, 7-8 залуус гэнэт дайран түүнийг газар дээр нь хэрцгийгээр хөнөөж, найзыг нь сэхээнд ортол зоджээ. Гэрчүүдийн ярьж буйгаар халзан толгойтой, жигд хар хувцасласан залуус цуглаан тарах үед Тимурын хойноос дагаж уг хэргийг үйлдсэн нь тодорхой болжээ.

20051117-DSCN1383

Хамгийн хачирхалтай нь уг хэрэг 19 цагийн үед Санкт Петербург хотын төв “Октябрьский” зочид буудлын өмнө болсон боловч олон хөлийн энэ газар цагдаа, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Уул нь зэрэгцээ байрлах “Московский вокзал” дээр би галт тэрэгнээс буусан даруйдаа цагдаа нарт 5 удаа паспортаа шалгуулж, нийт 10 гаруй цагдаа миний овог нэрийг уншиж үзсэн билээ. Жуулчдын очих дуртай, олон үндэстэн амьдардаг энэ хотод иймэрхүү явдал давтан гарч байгаа нь тус хотын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа нь мэдээж.

Монгол үндэстний нэг болох ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа Буриад, Халимаг, Тува нар бас ийм дайралтад өртөж амь насаа алдах явдал гарч байсан нь ОХУ-ын дотор илүү их зөрчилдөөн үүсгэхвий гэсэн болгоомжлол төрүүлнэ ээ.

20051117-DSCN1381

Оросын вант улсын залгамж СССР буюу ЗСБНХУ нь социализмыг бүтээж, ард түмнийг боолчлолоос гарган, ардчилал, коммунизмыг байгуулахын тулд хүчээр олон улс үндэстнийг нэгтгэсэн байдаг. ЗСБНХУ-ын 70 жилийн түүхэнд олон үндэстнүүд ургийн нэгдэлд орж, уг холбооны улсад багтаж байсан бүх улсуудын хувьд цэвэр үндэстэн үлдсэн гэхэд хэцүү болсон билээ.

Хойд хөршийн бүтэн нэр бол Российская Федерация буюу Оросын Холбооны Улс. Дотроо хэд хэдэн бүгд найрамдах улсыг багтаасан, Мушгиа удирдлагатай, олон үндэстний холбооны улс. Ийм улсад үндсэрхэг үзэл, арьсны өнгөөр ялгаварлах үзэл гарах нь нэгдмэл улсын дотор бухимдал тэмцэл, иргэний дайн дэгдээж болзошгүй тул төр засаг нь энэ тал дээр их анхаарч ажилладаг.

20051117-DSCN1384

ЗСБНХУ дэлхийн II дайнд олон сая хүнээ фашизмын дайралтад алдаж, улаан, хар, цагааны хослолтой хас тэмдгийг хориглосон хэрнээ залуу шинэ үедээ тэрхүү урьд өмнөх гашуун сургамжаа ойлгуулж, ухааруулахгүй байгаа нь олон сая иргэдийнхээ амь насыг алдсан явдлыг үл ойшоож буй мэт.

Ялангуяа Орос улсыг эзлэх гэсэн фашистуудыг зарим залуус тахин шүтэж байгаа нь тун харамсалтай санагдах юм.

Монголд 1990-ээд оноос хойш үндсэрхэг үзлийн тухай бишгүй ярих болсон. Үндсэрхэг үзэл гэдэг нь хэдийгээр үндэстний эрх ашиг, улс орны тусгаар тогтнолтой шууд холбоотой боловч, национализм гэдэг үгийн орчуулга болгон буруу хөрвүүлснээс болж утга санаа нь өөрчлөгдсөн.

Нэйшн (Nation) гэдэг үгний утгаас эхэлье. Энэ нь нэгдэх гэдэгтэй адил, харин национализм гэдэг нь манай нэгдлээс бусад нь дорд хүмүүс гэсэн утга агуулдаг юм. Цагаан хүмүүсийн ертөнцөд бий болсон ухагдахуун.

Бид түүх соёлоо судлаагүйгээс орчуулгын алдаа гаргаж, Нэйшн (Nation) гэдэг үгийг Монгол хэлнээ үндэстэн гэж орчуулсан. Тиймээс Үндэстнийхээ эрх ашгийн төлөө үйл хэрэг бүтээх нь Национализм гэж тайлбарлагдаад байгаа юм. Бид нэг үндэстэн улс тул Mongol Nation бус Mongol Roots гэж орчуулах ёстой билээ. Нэйшн-ээс тэс өөр.

Үндэсний үзэл гэдэг нь нэгдэж байгаад бусдыг гадуурхах бус бие биенээ дэмжиж, эвлэлдэн нэгдэхийг хэлж байгаа.

Өнөөдөр үндсэрхэг үзэл гэдэг бусад нь доод гаралтай, гаднынхныг хөөж зайлуул гэсэнтэй адил болоод байна.

Үндэсний үзлийг Фашизм, Национализмтай андуурах явдал ихээр гарах болжээ. Гэтэл бид дайтах гэж ирээгүй л бол танихгүй зочин гийчнийг ч дайлж, алжаалыг нь тайлаад үддэг соёлтой.

Бид хамгийн шилдэг нь биш, бид хамгийн эртнийх нь билээ.

Гадны ажилчдыг, тухайлбал жунгаа хар ажилчдыг гадуурхаж дайсагнах явдал манайд элбэг болсон. Гэтэл тэд хүчээр орж ирээд ажлын байруудыг аваагүй шүү дээ. Монгол албан тушаалтан, хувиа хичээгч үүний цаана байгааг ойлгох хэрэгтэй. Амьдрахын төлөө ажил эрж яваа гадны хүмүүсийн буруу биш. Бид ажлын байраа хамгаалж, монголчууддаа өгөхгүй байгаа бодлогын алдааны буруу юм.

Амьдрал хүнд болсон шалтгааныг гаднаас хайдаг байдлаа зогсоогоод, дотроосоо цэвэршиж, алдаа бэрхшээлүүдээ өөрсдөө засаж эхлэхгүй бол үзэн ядаж амьдарсаар мөдхөн бие биенээ зүс царай, нутаг ус, хөгшин залуу, хөрөнгө мөнгө, шашин шүтлэг, үүсэл гарлаар ялгаж, улс дотроо тав тухаа алдаж болзошгүй юм байна гэсэн бодол Санкт Петербургийн эмгэнэлт үйл явдлыг харсан өдөр надад төрсөн юм.

Үзэн ядалт, бие биенээ үл ойлгож, хүндлээгүйгээс болсон улс доторх иргэний дайны аймшиг гэж чухам юу байдгийг хувь заяа надад нэгд нэгэнгүй үзүүлэхээр бэлдсэнийг энэ үед би мэдээгүй.

Фашист Германы хэрэглэж байсан улаан, хар, цагаан хослолтой хас тэмдгийг бидний хастай андуурч, герман далбааг дүрэмт хувцасны хамт манайхан хэрэглээд байгаа нь зөв үү?

Ари цус буюу шар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс бурхны ивээлд бий болсон, харин бусад нь боолууд гэж номлон их устгал, түрэмгийллийг хийж байсан фашист Германы үзэл баримтлал Мөнх тэнгэр шүтдэг, эв эе хичээдэг нүүдэлчдийн ургийн холбооны Монгол үндэстэнд тохирох уу?

Хэдийгээр фашизмыг дэлгэрүүлэгч Гитлер хас тэмдгийг Хүннү гаралтай Монголчуудаас авсан байж болох тухай зарим эх сурвалжууд өгүүлдэг ч хар өнгийн хасыг цагаан тойрогт багтаан, улаан далбаан дээр байрлуулсан далбаа нь онигор нүдтэй Нүүдэлчин Монголчуудад ямар ч хамаагүй билээ.

Бид хэн нэгнийг дуурайх, даган баясах шаардлагагүй том соёлтой агуу үндэстэн шүү дээ. Үндэстнийхээ түүх, соёл, бахархлыг үнэн зөвөөр сэргээж, түүн дээрээ тулгуурлан Эх орноо хөгжүүлье!

Национализм бус үндэсний үзэл, үндэсний бахархал, эх оронч үзлийг сурталчилъя.

Үзэн ядалт дээр нэгдсэн хүмүүс уур хилэнгээ хянаж чадахаа болихоороо бие биенээ “барьж иддэг” явдал хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй.

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Ho’orhii do’o yamar haramsaltai yumbe.Tuuniig burhan iveeldee avah boltugai ! Orost iimerhuu herguud ih geseen dan gants st peterburg-d bish.

Muugii wrote on 2007/06/10 - 23:17
#2

eee ymar ontsgui ym be? gehdee bas baharhmaar zaluu bj dee uil heregiig n urgeljluuleh hun zunduu bgaasai

nomadic girl wrote on 2007/07/06 - 04:39
#3

Emee ovoo n Nazismiin esreg say sayaaraa aluulsan bhad, iim teneg yum hiij baidag teneg l Orosuud bn daa… Amai – Zuv Point baina!Bi lav Oros yavna geheer Skin headuudees n l aidag.

Idrenova wrote on 2007/09/11 - 10:51
#4

Say l uuniig unshlaa, aimshigtai hereg baina daa, uuniig iim sain survaljilsan ni sain hereg baina shuu Amai!

Boki wrote on 2007/09/21 - 14:38
#5

Амай минь дээ…Болгоомжтой л явдаг юм шүү…Аймшигтай юмнуудыг алийг тэр гэхэв…

Манлай wrote on 2008/01/08 - 04:23
#6

Amai amia bodooroi hehe

Moogii wrote on 2008/05/06 - 19:39
#7

hetsu l yum da gehde zorigto l zalu basisan yum shig bna

tsagaana wrote on 2009/02/18 - 12:37
#8

2vs8 shudarga bus

ringo wrote on 2009/02/24 - 22:51
#9

dayar mongol gesen bas heden urod uud olshirchiinoo ub-d..ted nariig orsiin skinheaduudiin dund 1 tavihiimsan..yaj kashirch uzen yadah bol doo durakuud

bat wrote on 2009/03/03 - 16:31
#10

Manaid ch gesen dayar mgl ntr geed hodolgoon bdag shdee. yur ni tiim het yavcuu uzeltnuud nutgaasaa garch uzeegui humuus l bdag bhdaa. ooriigoo busdiin orond tavij uzeh heregtei l dee. tiimuu?

POP! wrote on 2009/11/01 - 23:52
#11

bas Sanktiin tsagdanaraas n aih heregtei!! bichig barimt zurchilgui bsanch tengerees tsurchil gargaad mungu nehdeg mash ih hvnd surtaltai hvmvvs!!

ochkii wrote on 2010/03/29 - 15:16
#12

hey tanii nomiig unhsssn ih sonirholtoi bsilaa haramsaltai oroitoj medsen ert medsen bol nomnii chin neeltend oroltsoh bsiin zz tanind amjilt hyse

tsemka wrote on 2011/11/21 - 18:37
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.