Leon хотод хэд хоноод манай найз намайг зам дээр гаргаж өглөө.Би замын унаагаар Paris явхаар шийдсэн тул, зам дээрээс хурдны замын төлбөр төлдөг газар хүргүүллээ. Хурдны зам дээр зогсох юм бол 100-150 км цагийн хурдтай явж буй машинуудад миний монгол царай замхарч харагдах тул энэхүү төлбөр төлдөг газар ирж тооцоогоо хийж буй үед нь Paris орохыг гуйхаар шийдлээ.
Бас хурдны зам дээр hichhike хийх хориотой байдаг юм.
Янз бүрийн машинууд ээлжлэн өмнүүр өнгөрч байсан бөгөөд унаа таарсангүй. Нэгэн Араб царайтай хүн
-Чи хаа хүрэх юм?
- Парис
- Чиний бичиг баримт, виза зүгээр үү?
- асуудалгүй,
- Тэгвэл суу, би Парис орно.

Би өмнө хэзээ ч АРАБ хүнтэй танил байж үзээгүй тул энэ удаад бага зэргийн гайхсан байдалтай байлаа. Ялангуя манайх шиг жижиг гадаад харилцаатай улсууд барууны хэвлэл мэдээллийн ухуулга сутлалын нөлөөнд байдаг улс АРАБ гэхлээр л нөгөө террорист гэсэн бодол толгойд бууж байлаа.

Ачаанд цүнхээ хийгээд жолоочын хажуугын суудалд суулаа. Тэрээр хуучин АУДИ машинтай байсан бөгөөд Германаас хуучин машин авж Мороккод зардаг гэж мэргэжлээ хэллээ. Тэрээр Парис-д байгаа гэр бүлийхэнтэйгээ Ислам шашнийхаа нэгэн баярийг хамт тэмдэглэх гэж байна гэж хэллээ.
Леоноос ямарч унаа дамжилгүй шууд Парис орох болсондоо би маш их баяртай байлаа. Бид нэлээд хурдтай явж байсан ч манай хүн
- Францийн нутагт анхааралтай машин барихгүй бол цагдаа нар нь маш үндэсхэрэг үзэлтэй, баригдвал ёстой тамалж гарна.
Бид хэсэг явж байх зуур нар жаргаж эхэллээ. Мохамэд хурдны замын хажуугын шулуун зураасыг даваад зогсчихлоо. Яах гэж хурдны зам дээр зогсож байгаа юм болоо гэж бодож байтал тэрээр машинаасаа гараад өмну нь жижигхэн хивс дэвсээд машиний зүг мөргөж эхэллээ. Сүүлд ойлгсноор лалын шашинтнууд Саудийн Араб улсад байдаг Мэкка-гийн зүг дандаа мөргөдөг гэлээ.

Би Мусулман шашинтай хүмүүсийг олноороо сүмд нэгэн зэрэг мөргөж байхийг өмнө зурагтаар бишгүй харсан ч энэ удаа миний хажууд мөргөөд эхэлхэд үнэхээр гайхлаа. Би буддын шашны сургаалыг дагдаг хүний хувьд бас газар өвдөглөж урагш бүхийж мөргөдөгч, Лалын шашинтнуудын мөргөл нь үйлдлүүдийг ёсчлон яг заагаад өгсөн байдгийг ойлголоо. Тэгээд амандаа номоо цээжээр уншиж байлаа.

Ийнхүү аялийнхаа төдийгүй амидралдаа анх удаа Араб хүнтэй нэг машинд сууж хажууд номоо уншиж мөргөж байхийг харлаа. Удалгүй тэрээр машиндаа суугаад замдаа гарлаа. машиндаа МОРОККО-гийн араб хэлэн дээрх хөгжмүүдийг тавиж байсан бөгөөд маш уянглаг гоё урлагтай юм байндаа гэж бодлоо.

Хэдэн цаг гаруй явсний эцэст Парис хотын захруу орж эхэллээ. Харанхуйд би Effel-ийн дүрсийг л олж хармаар байлаа.
Захын дүүргүүд гээд нэлээд удаан явлаа. Мохамэд – Би уул нв энд хурдны замаас гараад явах ёстой юм байгаа, гэхдээ чи хаашаа хүрмээр байгаа? гэж асуулаа. Би аялж байхдаа яг ийм тийм гэсэн төлөвлөгөө хийдэггүй ч Парисс хотод байгаа Элчин Сайдийнхаа яаман дээр байрлах төлөвлөгөөтэй байсан тул -Төв хүрвэл сайн байна. гэлээ

Бид хэд хэдэн сүлжээ замаар явсаар нэг түнэлийн доор огцом зогсоод – За чи маш хурдан буугаарай, би энд зогсож болохгүй, эндээс би буцаад явна. Хэрвээ хурдны замаас гарвал буцаад орох гэж хэцүү байх болно, чамайг хүргээд өгчихмөөр л байна, даан ч амжихгүйн, уучлаарай!

-Юундаа уучлалт гуйгаад байгаа юм бэ? намайг хотын төврүү ойртуулж өгсөнд баярлаа. замдаа сайн яваарай !гээд цүнхээ үүрээд түнэлний дээшээ зүлгэндээгүүр алхаж гарлаа.

Хотын төвөөс нэлээд зайтай байсан бөгөөд миний хархыг хүсэн мөрөөдөж байсан, магадгүй дэлхийн хүн амын хагсаас илүү хувь нь бас мөрөөддөг Effel-ийн цамхаг холын хол гэрэлтэж байлаа.
Гав ганцаараа төвд шав шар гэрлээр чимэглэгдсэн, намайг улам бүр өдөөж байлаа.
Би алхсаар хурдны замын бүсээс гарж хот дотрох зам дээр ирлээ. Хол харагдаж буй цамхагийн зүг замаа дагаж нэлээд хол алхсан бөгөөд, сүүлдээ хүнд цүнхэндээ дарагдаад түр суулаа.

Замаар явж байсан хүнээс хэрхэн автуусаар төврүү хүрж болохыг лавлаад автуусанд суулаа. Автобус Effel-ийн цамхагаас холгүй буулгасан бөгөөд улам бүр ойртож байгаа гэрэлт цамхаг намайг илүү догдлуулж байлаа.
Өмнө зурагтаар л харж байсан ч хэзээ нэгэн цагт өмнө нь зогсож байх тухай зөвхөн мөрөөдөж байсан газар ирлээ!

ТТТ байрны өмнөх шатаар дээш алхтал Effel цамхаг бүх гоёогоо асаасан, намайг дуудаж байгаа мэт орой дээрх гэрлээрээ миний зүг тусгалаа.

УРА! УРА албан ёсоор аялийнхаа 09 дахь улсыг дайллаа гэж тооцов цаг 10 өнгөрч байсан бөгөөд аян замынхаа цүнхээ үүрээстэй чигээрээ Effel цамхгын фон дээр зургаа хэд дарууллаа.

Ягаад ч юм өмнөх очсон улсууддаа ингэтлээ догдолж байгаагүй юмсан, Боломж гарах юм бол ирсэн даруйдаа дээр нь гарж үзхээр цамхагын зүг алхлаа.

өмнө зурган дээр харж байснаас барилга гудамжууд нь хамаагүй өөр байрлалтайг анзаарлаа. цаг бүрийн тодорхой минутанд цамхагын бүх ханаар байрлуулсан флаш гэрлүүд нь гэнт асч эхэлхэд өөрийн эрхгүй биширч эхэллээ. Яг л шинэ жилийн ёлкний гэрэл мод шиг тал бүрээрэ одод шиг гэрлээр цацраад. Француудын урлаг , гоо сайханд ханддаг, хүмүүсийн эмоцыг хөдөлгөж чаддаг чанарыг нь маш их хүндэлж эхэллээ.
WOW WOW WOW гээд л зогсоод байлаа.
Төмөр арматууруудаар холбож хийсэн тул доор нь очсонч дээвэр нь нэвт шахуу харагдаж байлаа. тэр хавиар маш олон жуулчид байсан
бөгөөд тэдний дунд үүргэвчтэй залуу би ганцаараа байлаа.Францэ дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авдаг улс, тэгвэл Effel цамхаг тэдгээр жуулчдийн хэдэн хувийг урин дуудсан болоо? Монгол уламжлалт сайхан соёлтой ч жуулчдад үзүүлж болох урлагийн бүтээл хойч үедээ үлдээж болох ямар барилга байгууламж байдаг билээ? Хар хорин мөн боловч 70 аад онд шинчлэн барисан тул түүхэн бүтээл болтол дахиад 100 гаад жил хэрэг болно, урлагын хамгийн гайхамшигт бүтээл гэж хэлхэд бас хэцүү, учир нь өмнөд азийн буддийн шашны барилгуудийн хаан ч хүрхээргүй шүүдээ. Бид нээрээ Пирамид, Эффэл, Улаан талбай шиг гайхамшигт бүтээл нэгэн өдөр хийвэл манай хойч үйн бахархал болж ядахнаа жуулчлаар эдийн засгаа тэтгээд байж болох талтай шүүдээ!

Би хурдхан дээшээ гархийн хүслэнд автаж байлаа.
Маш их хүн байсан тул оочирлож зогслоо. нэлээд удаж байж арай гэж үүдэн дээр очоод 8 евро төллөө. Эффэл цамхаг өдөртөө хийж буй мөнгөөрөө манай ЭРДЭНТ-тэй зүүрлхээр байндаа гэж бодогдлоо. бараг зогсолтгүй энэ олон жуулчид оочирлоод мөнгө төлж орж байлаа.

Үүдэн дээр билэтээ автал хамгаалтыхан намайг шалгаж эхэллээ, нээх том үүргэвчтэй залуу яах гэж дээшээ гарах гэж байгаа нь сонин байсан байж магад.
Европ Америк тэрроризмийн паранойа-тай болсон тул шалгалт гэдэг зүйлд байнга бэлэн байх ёстой. гэхдээ Исраэл ямар хатуу шалгалт давах тухай энэ үед төсөөлөөчгүй байлаа.

Миний бүх төмөрийг шалгаад, цүнхийг рэнтгэнд оруулж, дараа нь бас уудлууллаа. Үнэхээр Эдийн засгаа тэтгэдэг хамгийн чухал байгууламжаа ингэж хамгаалхаас өөр яах билээдээ. Би ч аз болж араб царайтай биш, тэгсэн бол Effel-рүү дөхөх үес тусгай СВАТ дуудаад миний том цүнхнээс болж тэр бүсийг хязгаарлалтанд тавих байсан байх.

Шалгалтийг даваад хүлээж байгаад лифтэнд суулаа.

Дээрээс ирсэн лифт буугаад нөгөө талаар хүмүүсээ гаргасны дараа манай талын хаалга нээгдэж бид орлоо. Лифтний онцлог нь эгц дээшээ бус баг зэргийн хажуулдаж дээшилж байлаа.

Сонин санагдсан зүйл нь тэнд ажилж байсан хүмүүс хоорондоо Орсоор яриад байлаа.
Яагаад Effel цамхаг дээр тийм олон орос хүмүүс ажилдаг байнаа?
2 давхарт нь гарлаа.
дахиад дээшилмээр байвал бас мөнгө нэмж төлнө. харин хүсвэл шатаар гарж болно. 22кг цүнхтэй өөрийгөө тамлах хүсэл байсангүй. юуний түрүүнд анх ирсэн өдрөө богинхон хэмжээний эxцурс хийгээд сүүлд тухтай үзэж судлах нь зүйтэй гэж бодлоо.
маш их салхитай. Өвлийн 1 сар гэхэд арай ч монголшиг инээмсгэлийг нүүрэн дээр хөлдөөхгүй, манай хавартай адил байлаа.

Парис хот үнэхээр үзэсгэлэнтэй!
Effel-ийн цамхагыг холоос харагдуулхын тулд хажуу хавид нь өндөр барилга барихийг хоргилсон байдаг гэж сонссон. барилга байгууламжийн соёл маш олон жилийн туух уламжлалтай тул гоо сайхан, өнгө үзэмж, хамгийн гол нь бусад орчинтойгоо зохицож байгааг тусгай хяндаг байгуулгаар шалгуулдаг гэсэн.

Хуучны түүхийн дурсгалт байшингуудын хажууд тоосгон үзэмжгүй барилга, орчин үеин шилэн барилга бариулахгүй гэсэн үг!
Бид хотын соёлын талаар өөрсдөө туршиж үзэх бус эдгээр өндөр хөгжсөн улсуудын дүрэм журмаас суралцмаар ч юм шиг санагддаг юм. Сүүлийн үйин 3-4 дүгээр хорооллын зураг харж байтал бүх худалдааны дэлгүүрүүд явган хүний гарцний хажууд байхаар анх хот тулувлут хийгдсэн байсан чин нэгэн эрх мэдэлтэн зувшуурул олгоод нэгэн дэлгуур сунгалт хийж явган хүний замийн дээгүүр өргөтгөл барисан байсан. Тэр нь нийт 3-4 дүгээр хорооллын архитэктур, мастэр плантай огт цогцоогүй.

Анх хотын план гаргах гэж, эдгээр гудамжуудийн хажуугийн дэлгүүрүүдийн байрлалийг зөв шийдэх гэж маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан байж таараа, гэтэл ардчилсан нийглийн гэж өөрийгөө дуудхаар дарга бүх гудамжны өнгө үзэмжийг устгахаар тэнэг төсөл дээр гарын үсгээ зураад тэрхүү хувийн компанид явган хүний зам дээгүүр барилга барих зөвшөөрөл өгсөн байдаг. Олон давхар орон сууцууд өөрийнхөө болкон, ханаа янз бүрээр будаж янзалж эхэлснээс хойш улаанбаатарын барилгууд алаг ирээн болсон, гэхдээ энэ супэр төсөлтэй харицуулхийн аргагүй! Гар цайлгахад хэдийг төлсөн болоо? мэддэг хүн байна уу? зөвшөөрөл олгосон хүний овог нэр албан тушаалыг мэдэж өгж тусална уу? би хол юу ч хийж чадахгүй юм шиг хэрнээ ийнхүү ажлийнхаа ач холбогдол,мэргжилээ мэддэггүй хүмүүсийг өөрийн тэмдэглээрээ олон нийтэд таниулмаар байна. Үүгээрээ түүхэнд ч нэрийг нь үлдээмээр байна. Сүүлд хотын архитэктурын сургуулийн оюутнуудад бас ямар ч мэдлэггүй хүнийг ийм албан тушаалд тавихаар ямар муу үр дүн гарж болох талаар заан биз. тэрхүү гудамжинд ганцаараа сордоогоод байж байгаа дэлгүүрийн зурагтай хамт. хэ хэ.
Удирдлагийг гартаа авсан цагийн анхны алдаанууд гэж бас зааж болно.
Та нарт 3-4 дүгээр хорооллын тэр ганц мулгуу дэлгүүрийн зургийг дахин надруу явуулах боломж байвал би маш их баярлана шүү! вэб дээрээ тавиад үүний талаар мэдээгүй байгаа хүмүүсд харуулая. Үнэхээр муухай. бас тэнэг

Ийнхүү богино эмоц аваад, сайхан мэдрэмжээс сүүлд бас үлдээхээр шийдлээ. буцаж бууж ирээд хэрхэн Монголын Элчин сайдын яаманд хүрэх тухай бодлоо.
Бэрлинд байхад Монголын элчин сайд Ганбаатаргуай Францэ дахь Элчин сайдын ямаруу миний дэлхийг тойрч буй аялийн талаар мэдэгдээд намайг очхийг хэлчихэн гэсэн тул санаа зовохгүй байлаа. Шөнө хотод буусан тул газрийн зураг олж амжаагүй юм. Европийн хотуудад буухдаа том зочид буудлын рэцэптионоос хотийх нь газрын зургийг олчихдог байсан юм.

тодорхой чиглэлгүй алхаж байгаад цагдаагийн газар таарлаа, Одоор Монголын элчин сайдын яам хаан байгаа талаар асуутал
нэг цагдаа – Би мэднэ, жоохон хүлээвэл чамайг тэнд хүргээд өгөе гэлээ. Бөөн аз! цагдаагаар хүргүүлээд авдаг. Таxь хөлслөх тухай сансний гарз. маш үнэтэй, зөвхөн сууханд л 6 еврогоос гэж тоо эхлэнэ.

Ийнхүү 2 цагдаа намайг элчин сайдын яаман дээр хүргэж өгхөөр боллоо. би арын суудал дээр суух үедээ – Би анх удаа цагдаагын машинд сууж байгаа юм байна гэж бодлоо. Аялийнхаа туршид суусан бүх тээврийн хэрэгслүүдийн талаар бичиж байгаа бөгөөд энэ машинийг сүүлд бас бичнээ.

Шөний Парисийн гудамжаар явах сонирхолтой байлаа. Нэг гудамжруу иргэтэл замын дагуу зогсож байсан богино банзал өмссөн олон охидууд пэрр хийгээд зугтаж эхэллээ.
-нээрээ би цагдаагын машинд байгаашдэ!

Машин бариж байсан цагдаа маш муу англи хэлээр
- Чи эдгээрийг авж болохгүй шүү!
- Хүүхнүүдийг үү?
- Чамд л тэгэж харагдаж байгаа! гээд тэр хоёр инээлдэж эхэллээ.
Удалгүй бид Францэ улс дахь Монголын Элчин Сайдийн ямний уудэн дээр ирлээ. Би цүнхээ ачаанаас нь аваад хаалгны хонхыг дарах үедээ цагдаа нарт
- Та нарт баярлаа, та хоёр явал явахгуй ю, гэлээ
- Зүгээрээ чамайг оруулж байж хөдлөе гэлээ.
Машиний дээрхи улаан цэнхэр гэрэл асч унтарсан хэвээр байлаа.

хоёр гурав дарсний дараа
- Хэн бэ?
- Сайн байна уу? би Амай гэж хүн байна, би дэлхийг тойрч яваа, намайг ирнэ гэж та нарт мэдэгдсэн байх ёстой!
- Мэдэхгүй, байж бай!

хаалганий цаан чимээ сонссон цагдаа нар машиндаа суугаад хөдөллөө. хэсэг хугцааны дараа нэгэн хүн хаалга тайлж намайг юу хийж байгааг асуулаа дэлхийг тойрч байгаага тайлбарлаад маргааш өглөө Элчин сайдтай уулзах хүсэлтэй байгаага хэллээ. -Элчин сайд байхгүй бигаа, маргаашнаас ирнэ
- Би энд хонох боломж байна уу?
- Пасспортоо өгдөө! гээд намайг дагуулж дотогш орлоо.
Миний пасспортийг авж цаашаа орох үедээ намайг гал тогооны өрөөндөө орхилоо.

- за за, өнөөдөртөө чи энд унтчих, маргааш консултай уулз! гэлээ. Элчин сайдийн яамны гал тогоонд эвхдэг ор авчирч өгөөд гудас дэвслээ. Аялаа эхлэх үеэс гадаадад байгаа бүх Монголийн элчин сайдийн яамуудад байрлаж, тэдгээрийн тухай бас бичих төлөвлөгөөгөө санлаа, харамсалтай нь Москва дахь элчин сайдийн яамтай холбогдтол, байнга нэгэн санаа, бизнэс ярж очдог Монголчуудаасаа залхсан тэд намайг тоогоогүй юм. Би унтлагны уутаа дэлгээд , маш их өлссөн байсан тул шидэт борцтой шөлнөөсөө хийж идхээр шийдлээ. Хаалгаа тайлж өгсөн хүн Элчин сайдын яамны жолооч байсан бөгөөд гэртээ орохдоо Амай гэж залуу дэлхийг тойрох гэж байгаа гэж хэлсэн бололтой, хэдэн минутийн дараа түүний охин над дээр ирж
- Та Амай юмуу? би таний 247 дуунд дуртайшдэ, та цай уухуу, гээд ус дүрдэг цай элсэн чихэр авчирлаа.

Би хоолоо идчихээд гал тогооныхоо өрөөнд Effel цамхаг үзсэн сэтгэгдлээ бодож байгаад унтчихлаа.

Сүүлд сонсож байхнээ, Францад байгаа Монголын цагаачид болон хууль бусаар ажилдаг хүмүүс архидалт, зодоон бас хулгайн хэргээр маш их баривчлагдаж Элчин Сайдын Яамнийхнийг чихэнд хонх уяж, сандраадаг гэсэн бөгөөд. Элчин Сайдийн Яамний үүдэн дээр 2 цагдаагын хамт машиний гэрлийг асаасан ирхэд тэд намайг баяртай угтаагүйн ойлгомжтой байлаа.

Үргэлжлэл бий!

Вэнецэ хотод байхдаа Парис болон Милано хотуудын зурагтай cd-гээ гээсэн тул эдгээр сэдвүүдээр зураг хомс байгааг бас хэлэе.

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

hi Amai? hezeenii zurag taviad bnaa

chamd hairtai ohin wrote on 2008/08/28 - 04:00
#2

Update hiij ehelj bgaad chine ih bayartai bna. More more

Puujee (Pj) wrote on 2008/08/28 - 13:36
#3

tiim bn, huuchnii eduud ni bn, gaihlaa shd

Alchemist wrote on 2008/08/30 - 17:22
#4

Sain uu amai,
haaguur yavna da, hamgiin suuld marokkogiin viz garahgui baina gesen, tegeed yu bolson be, zunduu l mongol huuhnuud marokko nuhurtei baidag shde, chamd tanidag urilga gargachih hun oldoh baihaa… bi ajlaa taraad l gertee ireed shuud netee asaagaad chamaig haan yavna gej uzeh yum..shine medee garahgui setgel gonsoigool…

Zula wrote on 2008/08/31 - 00:24
#5

Parisaa gej

Bizya wrote on 2008/08/31 - 08:30
#6

chamd hairtai ohin urgelj setgegdle bichih ym.chi urmig n bodood mailru n hariu bicheech ih bayarlana daa.zurag baihgui ontsgui bnaa.zurag avanguta neted bairluulj bolohgui bga ym bh da,deeres n yma ih hayj geeh ym da

buya wrote on 2008/08/31 - 12:14
#7

Ёоох нэг соёлжсон ертөнцөд ирэв үү гээд уншсан чинь өмнөх аялалаа бичжээ. Шалавхан Европ ороо ч дээ
Амай чи шүү.

Авраам wrote on 2008/09/04 - 16:14
#8

tand amjilt husiii
bi ayalal juulchlallin chigleleer surdag.taniig delhiig toirch bgaa gadgiig sonsood mash ih bayarlsan.amai ahaa neg huselt bn a.ta bolomjto bol ayalj bui ulsiinhaa tuhai too barimttai iluu delgerengu medeelel ugch bolohuu.taniig setgel zurheeree demjij bh bolonoooooooooo

ggggggg wrote on 2008/09/21 - 23:39
#9

hey bi tanii talaar urid ni sonsoj bsan… ghdee saya l anh udd hayagt chini orj vzlee.. vneheer taalagdlaa…. bainga unshij bna a.. za keep moving forward…

Soko wrote on 2008/11/18 - 10:04
#10

YAMAR GOY YUMBE
ZONDOO L YUM ASUUMAAR BNA
DAANCH TA ZAWGVI BDAG BHDAA
TGEEED AYALSAN ZURGUUDAA SAIN TAWI L DAAA

oogii wrote on 2009/05/04 - 22:30
#11

Amai ahaa yuii turuund AMJILT.. Minii ochihiig muruuddug hot bol Paris uzesgelentei bas tansag.. Bi magadgui ochij chadku ch bj magadgui ch tantai hamt setgeleeree hedhen horom ch bolov ochood uzlee tiim bolohoor minii muruudliin hesgees n amsuulsand tyand mash ih bayarlalaa.. tgd dahiad tand amjilt………

asuka wrote on 2009/05/30 - 06:44
#12

hi ahaaa tanii blog chin ih taalagdaj bn.za ter yhuu minii moroodol negdsen undesnii baiguullagad ajilah vmlldaa tegeed odoonoos iheleed beltgej ihelj bgaa vm ta ywsan ywsan ornuudiinhaa hun amiin too buyu odoogoor ymar eronhiilogch bgaa bolon gazar nutgiin hemjeeg n bicheed ogch boloh boluu teguul bi mash ih bayarlah bn kkkkkkkkkkk eswel minii id ruu add hiigeed bicheed og tehuu guiy

ireeduin nvb wrote on 2010/08/13 - 05:54
#13

yamr shn yum be temdegleliig tani unshih zuuraa nom unshij bgaa yum shig l dogdlol mederlee …………….
tanii zorigiig bishirch bn

eegii wrote on 2011/01/19 - 23:56
#14

Sainuu! Tanii bichsen nom ih taalagdsan shvv bi 2dah boti-g unshaad duusgasan daraa daraagiin botiig olj avnaa 1 unshihaaraa zogsohoo medehgvi unshaad ^_^ svvldee Nomoo hairlaj unshdag bolsonshde odort 2 huudas ch ymu tegehgvi bol odortoo duusgah bsan bh Leon hotod bolson yvdal chine vneheer hogjiltei bsan shvv! Taniig ih bishren svrddeg shvv. Bvh zvild chine Amjilt az jargal Hvsye BennywooD

Bennywood wrote on 2011/10/19 - 20:10
#15

Тэмдэглэлээ маш сайн бичих юмаа.Би хар багийн л france Parisp луу явж үзэх юмсан гэж байнга мөрөөддөг байлаа.Энэ тэмдэглэлийг уншаад бараг л өөрөө очисон юм шиг л болчихлоо.Effil цамхаглуу гардар хэсэгийг уншихад маш их догдоллоо.Илүү их зүйл бичисэн бол…..Маш их хүндэлж бахархаж явдаг шүү.

saruul wrote on 2012/01/29 - 00:37
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.