20090214-IMG_6722

Сайн байна уу? миний энэ тэмдэглэл ”Монгол Бадарчин” цувралын  2 дахь бүлэг болох “Амьдрал Сайхан шүү” номд орж байгаа тул түүнийг авч уншаад блогийн зургуудтай хослуулж, миний аяллыг илүү сайн мэдрээрэй! Баярлалаа.

123

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-%D0%A1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A8%D2%AF%D2%AF/212910968744783?ref=tn_tnmn

РЮУ аль зүгт байдаг вэ?
2006 оны 01 сарын 09.
№9, Франц улс, Леон хот.
Хүн хичнээн хашир байя гэж бодсон ч гэнэдэх, инээдтэй байдалд орох тохиолдол бас байх ажээ. Аяллын явцад шинэ улс орон, өөр соёлтой танилцах үед янз бүрийн хөгтэй явдал байнга тохиолддог бөгөөд тийм нэгэн тохиолдлыг бичихээр шийдлээ.
Францын Леон хотод найз Гаспардынд ирээд, үдэш нь гадагш гарахаар шийдэж хэлний бэрхшээлээ нимгэлэхийн тул Гаспардыг хамт явахыг гуйлаа. Гэвч найз маань маш их ажилтай байсан тул би ганцаараа явахаар болов. Гаспардын гэр Леон хотын төвөөс холгүй учраас такси унаа гэлтгүй явган явж болохоор байв.
Би тэднийхээс гарахдаа төөрөхгүйн тулд байшингийн ханан дээрх хаягийг нь тогтоож авлаа. РЮУ тэгээд на на на, за яахав төөрвөл хүмүүсээс асуухаас гэж бодов. Би тэндээс гараад Францын 3 дахь түүхийн дурсгалт том хотын нарийн гудамжаар зоргоороо бодож санах юмгүй алхаж гарлаа. Эртний дурсгалт барилга байшин, соёлын төв, дэлгүүр гээд бүгд сайхан, гоё байлаа. Заримдаа ямар нэг шинэ зүйлийг жуулчны элдэв тайлбар номгүйгээр зөвхөн өөрөө л нээх нь дээр юм шиг санагддаг. Замдаа баар, клубд орж үүр цайтал цагийг аятайхан амарч өнгөрүүллээ. Өглөө клубээс гарахад хотын ихэнх гэрэл унтарсан байсан бөгөөд хэдэн шил пивоноос болж гэрээс ирсэн зам миний оюун санаанаас замхарсан байлаа. Орчин үеийн хотуудынх шиг урт тэгш гудамжгүй тул байдал улам хүнд санагдав. Эхний таарсан хүмүүсээс: – Hello do you speak English? Та англи хэл мэдэх үү? -No! Үгүй. Дахиад хэд хэдэн хүнээс асуусaн ч лавлачих хүн олдсонгүй Францууд англиар ярих нь Монголчууд жунгаа хэлээр ярихтай адил байдаг тул мэддэг байсан ч үгүй гэх тохиолдол элбэг юм.
Нэлээд олон хүнээс асуусны дараа англи хэлтэй хостой таарлаа. – Би өнөөдөр Леон хотод анх ирсэн юмаа, тэгээд найзындаа байгаа. Гэрээсээ гарахдаа төөрвөл хүнээс асууна гээд гудамжны нэрийг цээжилсэн ч одоо эхний РЮУ гэдгийг л санаж байна. РЮУ тэгээд юу юу билээ дээ, нэлээд урт нэр байсан, аль зүгт байгаа юм болоо? Тэр хоёр бие биен рүүгээ гайхсан харцаар хараад, намайг тоглож байна гэж бодсон бололтой: -Юуны РЮУ? -Юу гэсэн үг вэ? Эхний үг нь РЮУ, тэгээд ард нь нэг үг байсан, танайд тийм олон РЮУ нэртэй гудамж байдаг юм уу? -РЮУ гэдэг чинь Францаар гудамж гэсэн үг шүү дээ! Тэгээд юуны гудамж гэдгийг чи санахгүй байна уу? гэх нь тэр.
Миний мэддэг ихэнх хэл болон аялж байсан бүх улсад хотын гудамжны нэрийг эхэнд, араас нь ГУДАМЖ гэж үгийг дагуулдаг бол Францад эхлээд гудамж буюу “РЮУ” гээд дараа нь нэрийг бичдэг юмсанжээ. РЮУ гэдэг үгийн дараа ямар үг байсныг санах гэж тархиа ачаалсан ч нэмэр байсангүй. Ядахдаа би нэр цээжлэхдээ таарууг хэлэх үү.
Нөгөө хоёр залууд төвөг болсонд уучлалт хүсэж явуулаад ганцаар үлдэв. Удалгүй тэр клубийн бүх хүн гэр гэртээ харьж, харин би ганцаараа европын том хотын тоонд ордог Леон хотын гудамжинд үүрээр зогсож байлаа. Нарийн олон гудамжны хаагуур нь ирсэн тухай бүр ойлголт ч байсангүй, ядахнаа ирж байхад баар, дэлгүүрүүдийн хаягны гэрлүүд гэрэлтээд танигдахаар байсан. Одоо яах билээ? Өөрийгөө ийм байдалд орсноо бодохоор инээд хүрээд байлаа. Гав ганцаараа, шөнийн Леонд! Бас нэг гэнэн зүйл нь би найз Гаспардын утсыг тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байсан бөгөөд, түүнийгээ шөнө гээж магадгүй гэж бодоод гэртээ орхисон юм. Франц хэл бага зэрэг сурсан боловч тэр минь тус болсонгүй, очсон газар, байрлалаа тун сайн цээжилж авах хатуухан сургамжийг энэ явдал над өглөө. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдгээр хамгийн сүүлд юу харснаасаа эхлүүлээд чонын зангаар гудамжны булан дагаж, мөрөө хайлаа.
Арай гэж гэрээ олоод ирэх үед үүр цайсан байсан бөгөөд найздаа: -Францад гудамж тэмдэглэхдээ РЮУ гээч үгийг эхэнд бичээд дараа нь гудамжны нэрийг бичдэг гэж чи над хэлэхгүй яасан юм бэ? гэж нэлээд бухимдтал: -Чамайг мэдэж байгаа байх л гэж бодсон! гэж инээмсэглэн хариуллаа.
Цагаа харахад клуб тарснаас хойш 2 цаг гаруй гудамжны булан бүрийг мөшгөсөн байлаа. Гаспардад юу болсныг ярьтал, тэрээр хөгжилтэй нь аргагүй удаан инээлээ. Миний хувьд юун инээхтэй манатай: -Шөнийн Леонд гэрийнхээ хаягийг мэдэхгүй, ганц Монгол залуу тийм ч хөгжилтэй байгаагүй шүү! Ямар урт замыг туулж байж, хичнээн их бодол болж байж гэрээ олсон гэж санана! гэдгийг нэмж сайтар ойлгуулав. Тэрээр: -Дараагийн удаа гарахад би чамд цаасан дээр хаяг болон англи хэл мэддэггүй хүн байвал францаар юу гэж хэлэх ёстойг тодорхой бичээд өгье! гэж тэр санал болголоо.
Дараагийн удаа би бас л өөр газар луу явахаар болов. Гаспард миний цаасан дээр Францаар ямарваа нэгэн юм бичээд, доор нь хаягаа бичиж байгаа харагдлаа. РЮУ гэж үгнээс миний хаяг энэ байна гэдгийг энэ удаа сайн мэдсэн байлаа. Тэр цаасыг нь авсан тул РЮУ-г цээжлэх шаардлагагүй боллоо.
Нэгэн клуб тараад гэрийнхээ хаягийг францаар хэлэх гэж зовж байснаас бичигтэй цаасаа л үзүүлсэн дээр гээд нэгэн хүнд цаасаа шууд үзүүллээ. Тэрээр эхэндээ уншаад, над руу маш их гайхаж харснаа, дахин уншсанаа гэнэт инээгээд эхэллээ. Яасан яасан гэж асуухад англиар тайлбарлаж чадахгүй байсан тул цаасыг над буцаагаад өглөө. Би тэр цаасан дээр юу бичсэн юм болоо гээд дараагийн залууст үзүүлтэл тэд бас л инээлдэж гарлаа. Бага зэргийн англи хэлтэй, байсан тул орчуулж өглөө. “Сайн байна уу? Би Монголоос Леонд ирээд удаагүй байгаа юм. Хэрвээ та энэ захиаг уншиж байгаа бол би төөрчихсөн явна гэсэн үг. Миний амьдарч байгаа хаяг хаана байгааг над зааж өгч тусална уу! Харин та царайлаг, бас ганц бие охин бол намайг гэртээ авч явна уу?” гэж манай найз надаар тоглоом хийжээ.
Хажуугаар явж байсан хүмүүс хүртэл миний тэр захиаг уншиж хөхрөлдөж байсан бөгөөд би ичсэн гэхэд хаашаа юм, гэхдээ л гайхсаар байсан юм. Гаспардыг өмнө нь Монголд ирж байхад би бас түүгээр хэд хэдэн удаа тоглосон маань санаанд орлоо. Аяганы хариу гэж ийм байдаг ажээ … хэхэ
Өглөө аажуухан гэртээ ирээд Гаспардыг сэрээгээд: -Тэр бичиг дээр тэгж тоглоод байхдаа яадаг юм. “Хэрвээ энэ захиаг уншиж байгаа бол би төөрсөн гэсэн үг!” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэрээсээ төөрсөн нохойны пайз шиг гэж тоглоомоор уурлалаа. Дараа нь би –Тийм зүйл бичсэнд баярлалаа, тэр бичгийн чинь ачаар би өглөө хүртэл уйдсангүй хөгжилтэй байлаа. Дөнгөж сая л гэртээ ирж байна шүү дээ гэлээ.

2006 оны 01 сарын 09.

№9, Франц улс, Леон хот.

Хүн хичнээн хашир байя гэж бодсон ч гэнэдэх, инээдтэй байдалд орох тохиолдол бас байх ажээ.

Аяллын явцад шинэ улс орон, өөр соёлтой танилцах үед янз бүрийн хөгтэй явдал байнга тохиолддог бөгөөд тийм нэгэн тохиолдлыг бичихээр шийдлээ.

Францын Леон хотод найз Гаспардынд ирээд, үдэш нь гадагш гарахаар шийдэж хэлний бэрхшээлээ нимгэлэхийн тул Гаспардыг хамт явахыг гуйлаа. Гэвч найз маань маш их ажилтай байсан тул би ганцаараа явахаар болов. Гаспардын гэр Леон хотын төвөөс холгүй учраас такси унаа гэлтгүй явган явж болохоор байв.

Би тэднийхээс гарахдаа төөрөхгүйн тулд байшингийн ханан дээрх хаягийг нь тогтоож авлаа. РЮУ тэгээд на на на, за яахав төөрвөл хүмүүсээс асуухаас гэж бодов.

Францын 3 дахь түүхийн дурсгалт том хотын нарийн гудамжаар зоргоороо бодож санах юмгүй алхаж гарлаа.

Эртний дурсгалт барилга байшин, соёлын төв, дэлгүүр гээд бүгд сайхан, гоё байлаа.

Заримдаа ямар нэг шинэ зүйлийг жуулчны элдэв тайлбар номгүйгээр зөвхөн өөрөө л нээх нь дээр юм шиг санагддаг. Замдаа баар, клубд орж үүр цайтал цагийг аятайхан амарч өнгөрүүллээ.

Өглөө клубээс гарахад хотын ихэнх гэрэл унтарсан байсан бөгөөд хэдэн шил пивоноос болж гэрээс ирсэн зам миний оюун санаанаас замхарсан байлаа. Орчин үеийн хотуудынх шиг урт тэгш гудамжгүй тул байдал улам хүнд санагдав.

Эхний таарсан хүмүүсээс:

- Hello do you speak English? Та англи хэл мэдэх үү?

No! Үгүй.

Дахиад хэд хэдэн хүнээс асуусaн ч лавлачих хүн олдсонгүй Францууд англиар ярих нь Монголчууд жунгаа хэлээр ярихтай адил байдаг тул мэддэг байсан ч үгүй гэх тохиолдол элбэг юм.

Нэлээд олон хүнээс асуусны дараа англи хэлтэй хостой таарлаа.

- Би өнөөдөр Леон хотод анх ирсэн юмаа, тэгээд найзындаа байгаа. Гэрээсээ гарахдаа төөрвөл хүнээс асууна гээд гудамжны нэрийг цээжилсэн ч одоо эхний РЮУ гэдгийг л санаж байна. РЮУ тэгээд юу юу билээ дээ, нэлээд урт нэр байсан, аль зүгт байгаа юм болоо? Тэр хоёр бие биен рүүгээ гайхсан харцаар хараад, намайг тоглож байна гэж бодсон бололтой:

-Юуны РЮУ?

-Юу гэсэн үг вэ? Эхний үг нь РЮУ, тэгээд ард нь нэг үг байсан, танайд тийм олон РЮУ нэртэй гудамж байдаг юм уу?

-РЮУ гэдэг чинь Францаар гудамж гэсэн үг шүү дээ! Тэгээд юуны гудамж гэдгийг чи санахгүй байна уу? гэх нь тэр.

Миний мэддэг ихэнх хэл болон аялж байсан бүх улсад хотын гудамжны нэрийг эхэнд, араас нь ГУДАМЖ гэж үгийг дагуулдаг бол Францад эхлээд гудамж буюу “РЮУ” гээд дараа нь нэрийг бичдэг юмсанжээ.

РЮУ гэдэг үгийн дараа ямар үг байсныг санах гэж тархиа ачаалсан ч нэмэр байсангүй. Ядахдаа би нэр цээжлэхдээ таарууг хэлэх үү.

Нөгөө хоёр залууд төвөг болсонд уучлалт хүсэж явуулаад ганцаар үлдэв.

Удалгүй тэр клубийн бүх хүн гэр гэртээ харьж, харин би ганцаараа европын том хотын тоонд ордог Леон хотын гудамжинд үүрээр зогсож байлаа.

Нарийн олон гудамжны хаагуур нь ирсэн тухай бүр ойлголт ч байсангүй, ядахнаа ирж байхад баар, дэлгүүрүүдийн хаягны гэрлүүд гэрэлтээд танигдахаар байсан.

Одоо яах билээ?

Өөрийгөө ийм байдалд орсноо бодохоор инээд хүрээд байлаа.

Гав ганцаараа, шөнийн Леонд! Бас нэг гэнэн зүйл нь би найз Гаспардын утсыг тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байсан бөгөөд, түүнийгээ шөнө гээж магадгүй гэж бодоод гэртээ орхисон юм. Франц хэл бага зэрэг сурсан боловч тэр минь тус болсонгүй, очсон газар, байрлалаа тун сайн цээжилж авах хатуухан сургамжийг энэ явдал над өглөө.

“Нохой хамартаа хүрэхээр усч” гэдгээр хамгийн сүүлд юу харснаасаа эхлүүлээд чонын зангаар гудамжны булан дагаж, мөрөө хайлаа.

Арай гэж гэрээ олоод ирэх үед үүр цайсан байсан бөгөөд найздаа:

-Францад гудамж тэмдэглэхдээ РЮУ гээч үгийг эхэнд бичээд дараа нь гудамжны нэрийг бичдэг гэж чи над хэлэхгүй яасан юм бэ? гэж нэлээд бухимдтал:

-Чамайг мэдэж байгаа байх л гэж бодсон! гэж инээмсэглэн хариуллаа.

Цагаа харахад клуб тарснаас хойш 2 цаг гаруй гудамжны булан бүрийг мөшгөсөн байлаа.

Гаспардад юу болсныг ярьтал, тэрээр хөгжилтэй нь аргагүй удаан инээлээ. Миний хувьд юун инээхтэй манатай:

-Шөнийн Леонд гэрийнхээ хаягийг мэдэхгүй, ганц Монгол залуу тийм ч хөгжилтэй байгаагүй шүү! Ямар урт замыг туулж байж, хичнээн их бодол болж байж гэрээ олсон гэж санана! гэдгийг нэмж сайтар ойлгуулав. Тэрээр:

-Дараагийн удаа гарахад би чамд цаасан дээр хаяг болон англи хэл мэддэггүй хүн байвал францаар юу гэж хэлэх ёстойг тодорхой бичээд өгье! гэж тэр санал болголоо.

20060109-DSCN8185

Дараагийн удаа би бас л өөр газар луу явахаар болов.

Гаспард миний цаасан дээр Францаар ямарваа нэгэн юм бичээд, доор нь хаягаа бичиж байгаа харагдлаа.

РЮУ гэж үгнээс миний хаяг энэ байна гэдгийг энэ удаа сайн мэдсэн байлаа.

Тэр цаасыг нь авсан тул РЮУ-г цээжлэх шаардлагагүй боллоо.

Нэгэн клуб тараад гэрийнхээ хаягийг францаар хэлэх гэж зовж байснаас бичигтэй цаасаа л үзүүлсэн дээр гээд нэгэн хүнд цаасаа шууд үзүүллээ.

Тэрээр эхэндээ уншаад, над руу маш их гайхаж харснаа, дахин уншсанаа гэнэт инээгээд эхэллээ.

Яасан яасан гэж асуухад англиар тайлбарлаж чадахгүй байсан тул цаасыг над буцаагаад өглөө.

Би тэр цаасан дээр юу бичсэн юм болоо гээд дараагийн залууст үзүүлтэл тэд бас л инээлдэж гарлаа.

Бага зэргийн англи хэлтэй, байсан тул орчуулж өглөө.

“Сайн байна уу? Би Монголоос Леонд ирээд удаагүй байгаа юм. Хэрвээ та энэ захиаг уншиж байгаа бол би төөрчихсөн явна гэсэн үг. Миний амьдарч байгаа хаяг хаана байгааг над зааж өгч тусална уу! Харин та царайлаг, бас ганц бие охин бол намайг гэртээ авч явна уу?” гэж манай найз надаар тоглоом хийжээ.

Хажуугаар явж байсан хүмүүс хүртэл миний тэр захиаг уншиж хөхрөлдөж байсан бөгөөд би ичсэн гэхэд хаашаа юм, гэхдээ л гайхсаар байсан юм.

Гаспардыг өмнө нь Монголд ирж байхад би бас түүгээр хэд хэдэн удаа тоглосон маань санаанд орлоо.

Аяганы хариу гэж ийм байдаг ажээ … хэхэ

Өглөө аажуухан гэртээ ирээд Гаспардыг сэрээгээд:

-Тэр бичиг дээр тэгж тоглоод байхдаа яадаг юм. “Хэрвээ энэ захиаг уншиж байгаа бол би төөрсөн гэсэн үг!” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэрээсээ төөрсөн нохойны пайз шиг гэж тоглоомоор уурлалаа.

Дараа нь би –Тийм зүйл бичсэнд баярлалаа, тэр бичгийн чинь ачаар би өглөө хүртэл уйдсангүй хөгжилтэй байлаа. Дөнгөж сая л гэртээ ирж байна шүү дээ гэлээ.

20060109-DSCN8190

20060109-DSCN8198

20060109-DSCN8245

20060109-DSCN8262

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

hehe

BAYARAA wrote on 2008/08/28 - 02:48
#2

neere yu ch medehgui hotod hul tavih hetsuu shu

chamd hairtai ohin wrote on 2008/08/28 - 04:08
#3

1:1 bolson baina shde.
amjilt.

life wrote on 2008/08/28 - 14:00
#4

хаха ёстой гоё юмаа. Амжилт хүсьеээ! Тасархай хөгжилтэй байлаа :D

xvv wrote on 2008/08/28 - 19:50
#5

hahahah funny, naa chin lag goy arga bn shd, daraa humuusiig tegnee, chi chin omnoh bichleg deeree spain yavlaa geegui biluu, bi buruu sanaad bgaan bh da, hezeedee france d hureed irvee

Alchemist wrote on 2008/08/30 - 17:09
#6

Sahilaggui er bna. Ta bas tegsiin bn sdhee.

bizya wrote on 2008/08/31 - 08:39
#7

hahaha ,,, yostoi muuhai chaduuljee ..tsarailag zaluuhan bvsgvi taarsan bol ch

todko wrote on 2008/09/01 - 00:03
#8

хэ хэ хэ би бас анх солонгост очоод нэг будилсан.Автобусны буудлынхаа нэрийг бичиж авлаа гэсэн Таны байгаа газар гэснийг нь бичээд авцан байсан.Тэгээд автуусаар тэнэж тэнэж харих гэсэн бүх автобусны зогсоол дээр тэр бичиг байсаншдээ.Тэгээд ажиллаж байсан үйлдвэрээ ч олж чадаагүй 14 хоногийн цалин будаа

buugiib wrote on 2008/09/02 - 17:13
#9

Evrop ch ug n ayulgui talaasaa gaigui l dee. Gehdee l bolgoomjtoi baih heregtei. Shoeno oroi tegj gantsaaraa yavah gemtei. Amid mend ergej irj uzeerei dee. Oor yu zahihav dee. Amjilt!

mayaguais wrote on 2008/09/05 - 04:53
#10

vnexeer ineedtei surgamjtai yum aa. bi bol medexgvi gazar ochixooroo gerees garanguutaa ontsgoi gazaruudiin zuragiig avchdii ix zvgeer baidag yum. olon udaa tus bolson

delgeen wrote on 2008/09/08 - 14:52
#11

Iim olon ornoor ayalchihaad naad zahiin engiin yavahaasaa umno gar zurag avah, yadaj gar utas, esvel tsaasandeer ug huniihee hayagiig bicheed garah, esvel gar utasaa biedee avch yavah geed naad zahiin zuiluudiig orhigduulsniig chin haraad ene talaar uuroo zohioj bichsen yum bolov uu gej bodloo,
ymar ch ineed hursengui

Amaraa wrote on 2008/09/09 - 04:10
#12

Uuchlaarai ene deer gazriin zurag´gej bgaa uhaantai

Amaraa wrote on 2008/09/09 - 04:11
#13

hahahahaha Rue yu.

Ene hotiin neriig Leon bish Lyon geh bhaa.France iin 3 dagch tom hot geheer Lyon bolj taarch bna.

Amjilt zaluu mini!

khulgee wrote on 2008/09/09 - 18:55
#14

chamd GPS (esvel PDA)heregtei yum bna daa. Hel medehgui buu hel heliig n meddeg gazariinhaa hajuu tanihgui hot ruu yavahad yadargaatai sanagddag.

g wrote on 2008/09/14 - 19:38
#15

yo yo, eleg hoshloo, ter yag french zaluu baina. Hogjiltei yavjee.

paris wrote on 2009/07/09 - 14:39
#16

uneheer hogjiltei bn

hatnaa wrote on 2010/05/17 - 16:36
#17

hi.mongol zaluu delhiig toirson vneheer gaihamshig.chamd amjilt AMAI. ªð㺺 ãýð ìèíü
Äýíæ ãî¸ñîí íîãîîí ç¿ëãýí äýýð
Äýëõèéã òàìãàëñàí ºð㺺 ãýð ìèíü
Äýýäñýýñ ºâëºãäñºí ýñãèé öàãààí
Äýëõèéí õààíà ÷ ¿ã¿é ìîíãîë ºð㺺 ìèíü
Óóë усаа äàãàæ í¿¿äýëëýäýã
Óäàì äàìæñàí ñàéõàí ¸ñ
Óõààíò ºâãºäèéí ìààíü åðººë øèíãýñýí
Óð õèéöýýðýý ãàéõàìøèãò ìîíãîë ãýð ìèíü
Òàë íóòãèéí ÷èìýã áîëñîí
Òàíàí öàãààí ìèíèé ºð㺺
Òóëãàíä íü àññàí ìºíõèéí ãàë íü
Òóñãààð òîãòíîëûí ìèíü îðøèõóé
Õàìàã ìîíãîëûã òýòãýñýí
Õàëõ íóòãèéí ìºíãºí ºð㺺
Õàòàí äýëõèéã òàìãàëñàí
Õààíò òºðèéí ñ¿ëäýò ºð㺺
Õóâèð÷ ýëýãäýõ îí öàãèéí óðòàä
Õóó÷èð÷ ýëýãäýýã¿é Ìîíãîë ºð㺺

jak wrote on 2010/11/19 - 20:50
#18

kkkk yostoi hogjiltei yumaa, neg yum helehed LEON bich LYON hot shuu dee

yanjaa wrote on 2010/12/26 - 00:03
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.