2008 onii 08 sariin 25 Mauritania 150 km from Nouakchott in SAHARA

Өглөө сэрээд майхнаасаа гарлаа. шөнө дунд маш их бороо орсон тул эргэн тойронд шалбаак харагдлаа. Өнгөрсөн шөнө Terjit-ээс нийслэл явах замдаа маш оройтсон тул хээр суурингаас холгүй майхнаа зоогоод ганцаараа хонохоор боллоо. хотоос 130 км орчим Гав ганцаараа замийн хажууд САХАР-ын цөлд хонох ямар байдаг тухай сүүлд тэмдэглээ бичнээ.

Сэрээд цүнхээ баглаад хотруу хөдөллөө. хэд хоногийн өмнө Morocco улс виза татгалзсан тул Spain улсын элчин сайдийн яамнаас виз хүслээ, болохгүй бол Morocco-г далайгаар алагсаад Spain орох төлөвлөгөө боловсрууллаа. Европийн Shengen-ий визийг эх орноосоо хүсэх ёстой гэж нээнтэглэж магад гэж бас айж байгаа хэвээрэ.Spain-ий элчин сайдын яам 7 хоногийн дараа ир гэсэн тул хотоос гарж бусад нутгийг судаллаа.
Chingetti гэдэг суурин дээр очоод цүнхнээсээ борцоо гаргаж идэх гэтэл хотод мартсан байлаа.

Миний ачаанд байгаа хамгийн чухал зүйлүүдийн нэгийг мартсан тул Удалгүй шууд буцах замд гарлаа.

Хотод байрлаж байсан буудал дээрээ маш яралтай ирж миний ширээн дээр орхисон борц байнуу гэж үйлчлэгчээс асуутал хогийн савийг заалаа.
Хогийн саванд миний борцтой уутийг хаясан байсан бөгөөд захаас нь манаач нохой идсэн харагдлаа.
-Хэзээ хаясан юм?
-Өчигдөр, энд байгаад байхаар нь хаясан юм. Тийм чухал юм байсан юмуу? Энэ юу юм бэ?
- БОРЦ, Монголын хатаасан мах.
- Аан уучлаарай, бид түүнийг мэдэхгүй, хэд хонхоор нь хаясан юм.
Тал нь нохой хазсан ортой, баг зэрэг бороонд норсон борцоо гадаа дэлгэж тавиад тайвширлаа. Тэрхүү хагас урагдсан уутруу санаа алдан харж суугаа намайг харсан Норвэг болон Францэ, Morocco, Mauritan-ний залуус ирж

- Юу болсон бэ? энэ юу юмбэ? гээд асуугаад байлаа.
- Миний эх орон! Нэг нь бусаддаа – Энэ Монголийн үхрийн хатаасан мах гэж байна.
- Санаа зоволтгүй, бид чамайг хооллий! гэж зарим нь санаачлаг гаргалаа.
- Зүгээрээ, энэ хоолонд учир байхгэй, БОРЦ гэдэг нь миний эх орны маш чухал хэсэг байгаа юм. хаяа гэрээ санхаар эсвэл өвдхөөр ганц хоёр халбгаар шөл хийж ганцаараа уух гоё байдаг юм. Хүнд өгхөөс ч хүртэл хармалдаг юм. Энэ махийг Монголоос онгоцоор Sierra Leon улсруу авчирсан гэвэл итгэхүү? тэнд байгаа манай цэрэг залуус надад өгсөн бөгөөд сүүлийн 2 сар гаруй хугцаанд хайрлсаар 3-4 хүн удаа буцалгаж идсэн, гэтэл хогийн савнаас олж байдаг. үйлчлэгч хүүхэн -Яанаа энэ тийм чухал юм байсан юмуу? гээд санаа зовоод байлаа.

- Чи юундаа уйчлалт гуйхав дээ, миний буруу, би л яар ч яваад марцан, миний тэнэгийх л байхгүй юу.

Монголчууд нүүдэлчин соёлтой улс нэг бүхэл үхрийн махийг хатаагаад ходоодонд багтхаар жижиглдэг авч явдаг юм. Энэ махыг идхээр хамаг өвчин, уйтгар алга болж хүч тэнхээ ордог юм.

Үлдсэн хэсэг борцоо хараад сууж байтал хэргийн эзэн нохой хажууд ирлээ.

-Чи миний маш чухал зүйлийг сүйтэгсэн байнштэ! гэж түүнийг загинах гэж байснаа,- за за, нохой юугаа мэдэхвээ, үлдээсэнд баярлаа! гээд иллээ. Нохой дуугүй хажууд илүүлж суугаад унтах шахлаа.

-Чи үүнийг мартсан гээд 800 гаад км газрыг туулаад буцаад ирж байгаа юмуу?
- Монголчууд бид өвөрмөц хүмүүс, өөрийнхөө уламжлалаа тэгэж л хайрлдаг юм. Нааш явж байх хугцаандаа борцыг идсэн эсвэл хаясан байвал яанаа гэдэг бодол өдөр шөнгүй толгойгоос гарахгүй байсан.Би үлдсэн ууттай борцоо гал тогооруу авж орон, нохой хүрсэн байх хэсгээс цэвэрлэж эхэллээ.

Баг зэргийг хогийн саван хийхдээ – Энэ миний 2 сард идэх байсан норм, гэж ам алдаж байгааг Mauritani найз хараад гайхаад байлаа.

Гэрээсээ гараад 48 орноор 3 жил гаруй аялх, цааш эх орон хүртлээ 7 жил гаруй явхад нутгийн юм бүхэн ямар үнэ цэнтэй болдгийг тэрээр ойлгох арай болоогүй болвуу гэж бодлоо.

- Жоохон ч гэсэн борцоо авж үлдсэндээ маш их баяртай байлаа. өнөө орой ганцаараа Монгол шөл хийж булагнан гэж бодхоор үнхээр сайхан байлаа.

Шөл хийгээд ганцаараа идэж юм бодож суух үнхээр сайхан. Ирж байх замдаа БОРЦ алга болсон байх гэж бодож байснийг бодвол, лав Бэрлин хүртэл хүч тэнхээгээ сэлбэхээр БОРЦоо хараад инээд алдлаа.
Өмнөд Африк дахь 5 Монгол, байсан борстой надад өгхөд би авмаар, бас авмааргүй байсан, учир нь тэд надтай адил хүний нутагт удаан амидар ч эх орон руугаа хэдэн жилд ганц очоод авчирсан БОРЦийг аваад явах муухайл байсан.-Хэрэггүй! гэж нэрэлхэж байгаад цүнхэлсэн тэр борц хүний нутагт огт мөнгөгүй, маш өлссөн үед аминд орсон бас санагдаж байна.

Борцоо цүнхлээд – Одоо яхуу ? гэдэг асуулт толгойд орж ирлээ. Визанд нөгөөдөр очин, Борцоо авхаар төлөвлөсөн өдрөөсөө 2 хоногийн өмнө ирсэн тул ячиж байсан интэрнэт орхоор боллоо.

Өмнө хэд хэдэн удаа орж байсан интэрнэт дээрээ очтол
- Хүүе Монголоо? танайх боксоор алт авсан гэлээ.

Би очсон газар бүртээ өөрийгөө Монгол гэж нэг хүнд ч болов хэлж байхийг хичээж байсан бөгөөд интэрнэтийхэн бас цээжилсэн байлаа.
-Хаана байдаг юм? гэж асуудаг байсан залуус өнөөдөр намайг Монгол гэдгээр нь хүндлээд эх оронд болж буй хамгийн том баярт үйл явдлуудийг хэлсэнд маш их гайхлаа.

Шууд юу болж байгааг хархаар www.olloo.mn, www.sonin.mn, www.mongolnews.mn, зэрэг вэбүүдийг нэгэн доор нээгээд нүднээс нулимс гарж эхэллээ. Холийн хол Африкийн Mauritani улсад Монгол гэдэг өргөн уудам газар нутагтай, Чингис хаан, Их гүрэн гэж хэлүүлтгүй өнөө цагт Монголын залуус дэлхийн хэмжээний том спортийн арга хэмжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаад би маш их баярлаж байлаа.
Хүмүүс ч гэсэн намайг шагнал авсан юм шиг хүндэлж байгаа нь харагдаж байлаа.

Олимпийн шагнал гэж ийм том зүйл шүүдээ.

Алт мөнгөн медалууд авсан тэмдэглүүдийг уншаад нулимс гарж сүүлдээ уйлж эхэллээ.

Дэлхийг тойрох Аялийн нулимс Н4 гэж бодлоо.
-Яагаад би уйлхаасаа ичих ёстой гэж, яагаад би эмоцоо барих ёстой гэж бодоод хоёр гараа дээш өргөөд ураа! гэж хашгир ч эхэллээ.
Интэрнэтэд байсан хүмүүс спорт сонирхдог бас тэр болгон Олимпийн шагнал аваад байдаггүй улсийн иргэд байсан тул миний баярийг ойлгож хамтдаа баярлаж байлаа. Энд үзэгдсэн ганц Монгол залуу баяраа тэмдэглэж байхад хамт эмоцоо хуваалцсан тэдэнд баярлаж байлаа.

- Та нар юу уухуу?
-Зүгээрээ, бид чамд юм авч өгий, баяр хүргий.
- Үгүй, би та нарт юм авч өгмөөр байна гэж хэлээд гарж дэлгүүрээс ундаа пэчэн зэргийг авч дайллаа. Mauritani улс СОГУ/Согтууруулах Ундаа/ худалдаалхийг хоргилдог тул пиво миний зэрэглээ төдийл өнгөрлөө.

Mauritani нь Монголтой адил 3 сая хүн амтай улс, тэд хүмүүсээ Олимпд явуулсан ч, эх оронд нь болсон цэргийн эргэлт тэдний амжилтанд сайнаар нөлөөлөөгүй болвуу, ялангуя төрийн эргэлтийн маргааш би Сэнэгал улсад Олимпийн нээлт үзэж байхдаа Mauritani-ийн баг гарж ирхэд тэдгээр залуусийг өрөвдөж байсан юм.

-Монголчууд ямар их баяртай байгаа болоо? найзуудийн хамт тэр мучид зурагт үзэж суух сайхан байхсан.

Манай найзууд эхний авсан алтан мэдалийн үеин ГЭР парты-ний зургуудийг надад явуулхад үнхээр атаархал хүрж байлаа. Бүгд пиво барисан, нүцгэн, Монгол улсийнхаа тугийг мандуулсан. Тэд өөрсдөө алт авсан юм шиг баярлаж байгаа нь зурган дээрх тэр агшингаас харагдаж байлаа.

Өнөө орой хэнтэй тэмдэглэх вэ?

Дахиад л ганцаараа.

Энд нэгэн зочид буудалд пиво авж болох ч үнэ нь 8$, нэг жижиг шил нь шүү.

Би шинэ улсийн хилээр нэвтрэх болгондоо нэг шил пиво авж, давсан даваагаа тэмдгэлдэг бол, Сиэрра Лэонэ болон Mauritani-д кока кола төдийл ёсолж байндаа.

Хэдийгээр Сиэрра Лэонд СОГУ борлуулах чөлөөтэй ч би Монголын Энхийг сахиулагчдын Бааз дээр байсан тул бусдын өмнө үнэртүүлсэн байх дэмий гэж бодсон юм. Төрсөн өдрөөрөө хүртэл гарж клүб орох боломж байсан ч энэ олон залуус 6 сар гаруй ямарч алжаал тайлахгүй хөдөлмөрлөж байхад би хажууд нь парты-таад байх дэмий гэж бодсон юм.

Монголын тамирчид Олимпд маш амжилттай оролцож 2 алт 2 мөнгө авчирсанд хувиасаа болон Монголчуудийнхаа өмнөөс баяр хүргэе! Төвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба та нар Монголчуудад итгэл авчирсан шүү! Бас энэ дашрамд эдгээр залуусыг бэлдсэн манай багийн ахлагч, дасгалжуулагчдад баяр хүргэж баярлаа гэж хэлмээр байна. Тэдгээрийн нэрсийг одоохондоо олж амжаагүй байна. мэдэж байгаа бол доор бичээрээ.

Бид хүсээд хичээвэл чадна шүү! энэ хоосон ЛОЗУНГ биш гэдгийг манай залуус харууллаа.

Баярлаааааааааааааааа!

Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)

#1

Баярын мэнд хүргэе анд минь. Яваад байгаарай.

3apaa wrote on 2008/08/25 - 23:38
#2

За амжилт хүсье андаа. Монголчууд 4 алттай тэнцэх 2 алт 2 мөнгө авлаа шүү дээ. Эх орныхоо төлөө цохилох зүрхийг чинь хүндэлье

Org wrote on 2008/08/25 - 23:55
#3

Bayar hurgie chinii aylald Mongolchuudiin maani alt mongo absan amjilt demjleg ogno gedegt itgej baina Mongol uls mandan badarnaaaaaaaaaaaa Mandan badarch ekhellee. Uuuuuuhai Uuuuuuuuuuuuukhai Uuuuuuuukhai

budaa wrote on 2008/08/26 - 08:33
#4

Tanii ayalsan oron bur chine, hariin orond amisgalsan moch bur chine mongol ahan duusiinhee toloo mongoliinhoo toloo baisand chine bayarlalaa. Beejingiin olympiin altan medeluud mongoliin ev negdel baharhal husel zorigiig badraasan uneheer saihan zuil baisan.Tanii aylald chin setgeleesee amjilt husie

bayarbat wrote on 2008/08/26 - 10:30
#5

amai uruunusu yavah bolgondo martsan ym bii esehig shalgaj bai l da.chi teged dahiad 4jil aylah ymu.yamar urt hugatsaa ve,sanhuuge yaj shiidej bgan?
eej aavig chin uruvduj bn da.ted avsan tsalinga bugdig n chamru yavuldag baih da.danda iim baidlar yavj bolohgui bhaa.ayan zam chin ulziitei baih boltugai

buya wrote on 2008/08/26 - 12:34
#6

hey naiz mini chamd amjilt husii!!! Mongol tumeniig bayarluulsan ter 4-n zaluu avsan medalia bugd mongolchuuddaa zoriulsan!!! gehdee chamaig medej bgaa bol ter zaluus bugd duu negteigeer chamd zoriulah baisan baihaa!! yagaad gevel chi ter zaluusiin adil Mongol zaluusiin shildeg ni shuu dee!!! buu shantraarai!!! chi Mongol tumnii baharhal shuu!!! uuniig unshij bui buh humuus Amaidaa 10$ ogii!! Amaigaa demjii zaluusaa

ayush wrote on 2008/08/26 - 13:54
#7

Bas chamd helehed manai Badar-Uuganatai hamt Mauretiin zaluu hurel medali avsansh dee.Za Amjiltene manai 4 medali chamd ih erch huc nemsen baihaa.Saihan baisan shuu!

bi wrote on 2008/08/26 - 15:18
#8

Залуу минь , чамд бас алт, мөнгөн медалийн баяр хүргэе. Бид бүгдийн алт, мөнгө шүү. Бичлэгийг чинь байнга уншдаг, чи тэр 4 залуугаас огт дутахгүй үйлс бүтээж байгаагаа мэдэх үү, чамаар бахархдаг, бид чамтай хамт аялж байгаа шүү. Болгоомжтой яваарай, анд минь

ganbat wrote on 2008/08/26 - 16:03
#9

SAIN UU AMAI . ENE SAIHAN MEDALUUDIIN TSAANA N BGAA DASGALJUULAGCH NARIIN GAVYAA AGUU SHVV TE…MINII MEDEHEEER judogiin dasgaljuulagchaar n Nasantogtoh . Boldbaatar 2uulaa MUGT, boxoor Batsvren, Bandi buudlagaar Undralbat/buudlagiin dasgaljuulagchaar OHU-d togsson gene lee/ IIM SAIN DASGALJUULAGCH NARIIN BUYANAAR MONGOL TVMEN MONGOL TSOS ZVRHEEREE BAHARHAJ OGSHIJ BARDAMNAJ BAYARLASAN ODRVVD BAILAA SAYIIN HED HONOG….ZA AMAI MIN URAGSHAA CHINII TOLOO VRGELJ SAIHAN BVHNIIHEE ERUULIIG ORGOJ BAIDAG SHVV

BATAANAA wrote on 2008/08/26 - 17:05
#10

Hehe goyo temdeglel bna aa.KK za good luck Amai ah aa.

Oojiinoo wrote on 2008/08/26 - 19:41
#11

Box-iin dasgaljuulagch Bandi, Buudlagiin coach UndralBat, Judo-iin dasgaljuulagchtai mash ih bayrlallaa Mongolchuud evtei baihdaa huchtei Tamiin togoonii ulgereer amidrahaa boliy bie beinee demjiey

Bat wrote on 2008/08/27 - 00:24
#12

Mongol hun olimpoos Alt avahiig harah uneheer saihan bas uilahgui baihiin argagui yum bilee. Gertee baihad iim baigaa yum chin hunii nutagt yavahad yamar baih n oilgomjtoi. Za tegeed chamd ch gesen amjilt husii chi ch bas uneheer saihan uil buteej yavaa zorigt Mongol er shuu. Spainii visa butehiin tuluu zalbirch bn. Burhan chamtai hamt baih boltugai.

Tulga wrote on 2008/08/27 - 15:34
#13

ene medee chamd huch chadal ogson gej naiday, yavaad baigaarai

bortstoi budaatai shol ch bas yanztai shu te, manaihanii neg paketalsan butaatai shol geed zardag da, ter ch bas dajgui shu

Alchemist wrote on 2008/08/27 - 19:11
#14

Tanii bichsen zuiliig unshaad uilah shahlaa. za ter ch yahav. Tand amjilt husie!!!

MONGOL

TUvshee wrote on 2008/09/04 - 15:35
#15

Best wishes for you!!!

TUvshee wrote on 2008/09/04 - 15:36
#16

hi. Manai gadaad naizuud ch gesen MGL 2 alttai geed l nad luu message bichhed bas l gogo l sanagdaj bailaa. Za tged amjilt huseye! tsaashaa zutgeed baidag yum shuu!!!

oonoo wrote on 2008/09/04 - 22:18
#17

amai ah aa bayarlalaaa ene zaluus tai ta ch bas adihan mongoliin neriig mongoliin soyoliig mongol gedeg ulsiig delhiid taniulj bishruulj baigaa aguu humuus shuu negdugeert Chingis haan daraa ni olimpiin tamirchid bas ta nar orno shuu ta nar tiim aguu humuus shuu amai amai amjilt amjilt bolgoomjtoi yavaarai burhan taniig taniizam harguig tanii husel zorig amjiltiig iveej eh orond mine avchiruulaarai.bayarlalaaa

magnai wrote on 2008/09/08 - 23:20
#18

klhdsnv wesmrc sknhp zuato bjsgnotp xlhgyqo igenvjlbo

tkwdp gzdtsk wrote on 2009/04/15 - 14:38
#19

dongoj boxoor manaixan 1alt 1mongo ixrel avlaa shyydee yrai

enkh wrote on 2009/09/12 - 22:59
#20

tiim ee ta chadsan tsaashid hicheegeerei

Naumi wrote on 2011/05/04 - 20:17
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.