2008 оны 08 сарын 16 Mauritani-гийн Noukchout нийслэл

Монголд байхдаа гадаадад болж буй онцгой уйл явдалын талаар мэдээллийг гол тєлєв гадны хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээс авдаг байлаа. Монгол хэлээр биш тул бvх мэдээллийг бvрэн ойлгохгvй, мэдээллийг хvргэж байгаа бас тухайн улсийн дотоод бодлог уг мэдээлэлд багтсан байдаг тул тэр бvр зєв дvн шинжилгээ хийх боломж тааруу байлаа.

Миний дэлхийг тойрч буй шалтгаануудийн нэг нь дэлхийн улс орнуудын амьдрал аж ахуй, соёлын талаар Монгол хэлээр, монгол сэтгэлгээнд тохирсон мэдээлэл хvргэхэд оршиж байгаа тул, аялийн сvvлийн хэд хэдэн орнуудад хvмvvсийн тэр бvр очидоггvй газрыг vзэж єєрийн тэмдгэлдээ бичхийг хичээж байгаа билээ.

Mauritania улс сvvлийн 10аад хоногийн турш дэлхийн хэвлэл мэдээллийн сувгаас салахгvй байгаа билээ, 10 хоногийн ємнє болсон цэргийн эргэлтийн дараа олон улсийн анхаарал энэ цэгт тєвлєрсєн юм.

Ингээд халуун цэг гэж болох газраас миний сурвалжлагийг уншнуу.

Mauritania улс н газар нутаг томтойч Монголтой тєстэй хvн ам нь 3 хан сая, амар тайван улс гэж тооцогддог юм. Гэхдээ амьдрал миний ємнє уншиж байснаас єєр гэдгийг эндээс ойлголоо.

Саяхны болсон тєрийн эргэлт нь 18 ний єдєр 08 цагт Мауританиа улсийн ерєнхийлєгч тєрийн удирдлагтайгаа уулзалт хийх vедээ дээд албаны гэнэралийг ажилаас н чєлєєлєх шийдвэр гаргаж , цаг орчмын дараа ажилаасаа чєлєєєлєгдсєн Гэнэрал нь єєрийн цэргийн хvчээр тєрийн эргэлт хийж ерєнхийлєгчийг баривчлаад саатуулжээ.

Єнєєдрийг болтол ерєнхийлєгчтэй юу болснийг хэнч мэдэхгvй байгаа юм байна.

Mauritan улс нь эдийн засаг султай, байгалийн баялаггvй улс тул олон улсын анхаарлын тєвєєс холуур байгаа юм.

АНУ, европын холбоо болон олон улсын байгуулгууд уг хууль бус тєрийн эргэлтийг эсэргvйцэж хєрєнгє оруулалт, тєслvvд, санхvvгийн тусламжаа зогсоож байгааг мэдэгдээд байгаа юм. Гадаадын хєрєнгє дээр тулгаварлсан эдийн засагтай ийм жижиг улсад эдийн засгийн хямрал мєдгvй эхэлж магад гэж би бодож байна. Африкийн холбоо Mauritani гийн хууль бус шинэ удирдлагийг vл хvлээн зєвшєєрч Африкийн Холбооноос хvртэл хєєсєн.

Энд ирсэн єдрєєс эхлэн зам дээр байгаа цэрэг цагдаагын шалгалтаас байдал тийм ч тайван биш гэдгийг мэдэрч байна. Ялангуя шєнєєр явж байгаа Жээпний дээр бvрэн зэвсэглсэн 8 цэрэг, урдаа зоосон пулимёттой эргvvл харсан хэн ч айхаар байлаа.

Маш гайхал татам зуйл нь ард тvмний ардчилсан сонгуулиар сонгогдсон ерєнхийлєгчийг цэргийн хvчээр саатуулж, тєрийн эргэлт хийгээд байхад хvмvvс чимээгvй байгаа явдал юм.

-Та нар яагаад ийм тайван байгаа юм ? та нарын сонгосон засаг төрийг хүн хүчээр булаагаад авсан байншт ?
гэж нутгийн залуугаас асуутал.

– Мауритани улс хэд хэдэн овгуудаас бүрдсэн юм. Төрийг араб Мауританууд удирддаг, хар аристай Мауританчууд боолууд гэж тооцдог. Саяний төрийн эргэлтийг Араб буюу цагаан арист хүмүүс хийсэн юм нь Сүүлийн ерөнхийлөгч 98 оны Мауритани Сэнэгалийн зөрчлийн үед бий болсон хар арист дайны дөрвөгсдийг Сэнэгалаас буцаж ирхийг зөвшөөрч эхэлсэн юм. Харин тухайн үед хар аристай хүмүүсийн эзэмшиж байсан хөрөнгйиг цагаан арист арабууд эзэмшсэн тул тэд буцаж ирхэд хөрөнгийн зөрчил гарах тул энэ төрийн эргэлт гарсан гэсэн тайлбар хэлж байлаа.

Миний аялж байсан маш олон орнуудад дайны дараа дөрвөгсөн буцаж ирхэд хөрөнгийг өөр хүн эзэмшсэн байх явдлууд байнга байсан юм. Миний бичиж байгаа зүйлийг та нар дэлхийн аль ч хэвлэл мэдээллээс олж уншихгүй тийм далд зүйл гэдгийг бас ойлгоорой.Мауритани улсад хар аристай иргэд хоорондоо овгын зөрчилтэй байдаг тул энэ хууль бус үйлдлийн эсрэг босччадахгүй байгаа юм гэсэн тайлбарч сонсож байлаа.

Хаа сайгүй мэдээлэгчид байгаа тул эсэргүйцэл хийнэ гэж төлөвлөх юм бол шөнө дундуур баривчлана. -Өмнөх төрийн эргэлтийн үеэр маш олон хүн алга болсон, хаана байгаа талаар одоог болтол хэн ч мэдэхгүй. Гэж бас хэлж байлаа.

Африкт Монголтой адил зүйл н хэн ч байсан төрийг авж явж чадна гэж боддог т байгаа юм. Зүгээр цэргийн Гэнэрал хүн улсийг авx ч явах ямар их хариуцлаг хэрэгтэйг ойлгож байгаа болвуу ? Монголд 90ээд оноос хойш төрөл бүрийн хүмүүс төрийн өндөрлөгт гарж улсыг удирдах сургуульд сурж байгаа юмшиг дадлаг хийлээ. Зарим нь зүгээр мөнгөтэй бол Их хурлийн гишүүн эсвэл засгын газрийн аль нэг албыг хаших нь нэр төрийн хэрэг гэж боддог явдал ч бий.

Үүний үндсэн дээр Монгол улс дэлхийн хамгийн ядуу 10 улсын дотор багтсан байгаа шүүдээ. Хизгааргүй их газар нутагтай, 3 дагч ертөнц гэж хэлхээргүй том түүх соёлтой, Глобал бодлог явуулж байсан байгалийн баялаг ихтэй улс ягаад ингэтлээ ядуу байгааг хүн бүр надаас асуудаг юм. Наймаачин, Луйварчин, Хахуулич, Хулгайч гээд төрийг бүрдүүлж байгаа хүмүүсийн мэргэжлийг тоочвол нээх олон болохгүй, дээр дурдсан мэргэжлийн гол зорилго нь өөрийгөө хангах, бусад яасан ч яхав. Төр улсыг удирдана гэдэг Нийгмийн хамгаалал, Боловсрол соёл, Эрүүл мэнд аюлгүй байдал гэсэн салбрууд уул уурхайгаас дутхааргүй анхаарлийн төвд байх ёстойг мартаж 70 жил бидний аав ээж ахмадууд бутээсэн хөрөнгийг хэдхэн хүн хувааж идсэн билээ. Олон жилийн турш тогтвортой бэлдсэн боловсон хүчин улсдаа байхийн аргагүй болж гадагшаа гарсан. Ард түмнээс хулгайлсан хөрөнгөөрөө бусдийн өмнө гайхуулдаг нь хамгийн гайхалтай. Түүнийгээ – чадаж байгаа юманд арга байхгүй гэж тайлбарлана. Ард түмэн өдөр тутмийнхаа хоол, талхний мөнгөө бодож байгаа тул тэдгээр мөнгөтэй хүмүүсийн гар харж амьдрана. Өөрийнхөө сонгох эрхээ хүртэл хэдхэн төгрөгөөр худалдана. Би ийм зүйлтэй эвлрээд байдаг тул Дэлхийн хамгийн ядуу улсуудийн төвшинд алмьдарч байна гэдгийн бусад ядуу орнуудад аялж байхдаа ойлголоо.

Хоёр хоногийн өмнө нэгэн тоглолт үзлээ гадаа гартал цэргүүд залмын хоёр талаар зогссон цаана нэг хэсэгт маш олон хүнийг газар хэвтүүлээд цэргийхэн нэг нэгээр нь татаж авчираад тал талаас бороохойдож байлаа. Эргэн тойронд маш олон хүн цугалсан байсан бөгөөд хэн ч ю ч хэлсэнгүй. Африкийн ихэнх орон ард түмэн ядуу тул боловсролгүй, тиймээс гэмт хэрэг хийх нь амьдрах ганц арга.

Тэдгээр хүмүүсийг хамгаалах биш удирдхийн тулд маш хүчтэй, олон тооны цэрэг цагдаагын хүчийг цалинжуулж ажилуулдаг. Тэр их хүчний хүмүүсийг хяналтаас бас гаргахгүй гэж хаяналтийн байгуулгийг ажилуулна. Өндөр цалингүй хүчний байгуулгийхан төрийн өмнөөс зам гудамжинд эргүүл хийх явцдаа иргэдийг дарамтлан төлбөр нэхнэ. Өчигдөр хүртэл ямар ч бичиг баримтний зөрчилгүй байхад мөнгө нэхэж байх жишээтэй. Намайг ч ариа оролдсонгүй харин нутгийхний шалтгаангүй саатуулах эрхтэй шүүдээ. Ийм явдал удаан ургэлжлхэд ард түмэн хүчний байгуулгаасаа айдаг болно. Саяхны болсон төрийн эргэлтээр ард түмний сонгосон ерөнхийлөгчийг унагаад төрийг гартаа авж байхад цөөхөн хүн эсэргүйцэл илээрхийлж гадаа зогсснийх нь төлөө хийн буугаар буудаж баривчилсан байлаа.

Энэ улсад ЖАГУАР гэж цэргийхний хэргэлдэг тамлах арга байдаг юм байн энэ нь хүнийг 4 мөчөөс нь хүлээд цөлд баг зэргийн устайгаар 2-3 хоног дуужилдэг гэсэн.Үүний дараа ямар ч эрх чөлөөний төлөө тэмцэг ч туулай болдог гэсэн. Ийм учраас энд ямар ч эсэргүйцлийн үйл ажилгаа явагдахгүй байгаа юм байна. Хэдийгээр би Мауританиа улсын тухай бичиж байгаа юм шиг боловч Монголд болсон үйл явдалтай маш төстэй санагдлаа. Өчигдөр интэрнэтээс 7 сарийн 1 ний тухай мэдээлэл олхоор хайж байгаад YOU TUBE дээрээс Монголийн цагдаа нар бослог болсон өдөр саатуулсан хүмүүсээ тойруулж байгаад хамаагүй балбаж байгаа бичлэгийг хэн нэг нь гар уцаараа бичээд байрлуулсан байлаа. Дайны үед олзлогдсон дайснаа хүнлэг ёсоор хандах ёстой гэсэн олон улсийн конвэнц байсаар байртал зүгээр бослогийн үед саатуулсан хүмүүсийг ийнхүү хуулиа эрх мэдлээ зөрчиж зодож байсанд үнхээр дургүй хүрлээ. Голд нь байсан хүмүүс нь ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд харагдсан тул уг бичлэгийг олон улсийн хүний эрхийн байгуулгад өгж Монгол улс цагдаа цэргийн дэглэмтэй улс болгохгүй байх тал дээр хүмүүс ажилаасаа. Өмнө бас цагдаа нар эрүүлжүүлэх, цагдаагын газраа саатуулсан хүнээс хууль бус байдлаар байцаалт авж, гавалж байгаад зоддог тухай сонсож байсан бөгөөд сүүлийн том тохиолдол нь цагдаа нар эрүүлжүүлхэд хүн зодож алсан явдал байлаа. Үүний төлөө засгийн газарын хууль зүйн яамны ажилчид, цагдаагын газрын дарга нар ямар ч хариуцлаг хүлээлгүй, тухайн хэдэн цагдаад л арга хэмжээ авсан байсан. Гэтэл тэдгээр цагдаа нар төрийн цагдаагийн хувцастай төрийн өмнөөс гэж хэлж байгаад хүнийг зодож байгаа талаар хэн ч хариуцлах хүлээхгүй байгаа нь гайхалтай. Цагдаа төрийн хувцас өмсөж хуулийн дагуу ажлуулах ёстой байдаг ч Монголын Төр, Хүчний удирдлаг албан хаагчидаа гаргуунд нь тависан нь энэ зэргийн зүйлүүдээс мэдрэгдэж байна.

Мауритани улсад байсан хэд хоногт байдал хавигүй тайван байгаа юм шиг болов ч бүх юм гэнт задарч магадгуй гэсэн сэтгэгдэл төрөөд байна. Миний санхүүгийн бололцоо тийм сайнгүй тул интэрнэтэд тухтай суугаад тэмдэглэлээ бичих боломж гарахгүй байна. Ихэвчлэн яаруу бичсэн тул найруулгийн болон үсгийн алдаа их байгааг уучлаарай.

Үргэлжлэлтэй

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

baigaa orniihoo talaar hamaagui bichij boloh yum uu.Hatuu deglemiin ue baina suudee. Bolgoomj.

lame wrote on 2008/08/17 - 03:42
#2

Uls tor bichjee. surgamj talaasaa bolohl yum.huchtei medeeleld l chi itgesen bololtoi.Gadniin orniig haraad l ooriin eh ornoo bodood baih shig.yag odoo ayulguin talaasaa gollon anhaar

tsend wrote on 2008/08/17 - 03:52
#3

ymar aimar um bee? za tgd bolgoomjtoi bgrai daa. gudluck!

mokuran wrote on 2008/08/17 - 12:25
#4

Sainuu Amai

Unkeer bodkoor zuil bichsen bna. Mongoliin ongiin baidal yag l Africa-iin yaduu buurai uls oron shig l bolchikson bn. Amai chamd amjilt kus yeah. Minii Kuvid Ene Olimp-iin altan medal avsan Tamirchin bish karin chi mongoliin Zaluuchuudiin Bakarkhal bolj bgaa shuu gej boddoj bn. ZA amjilt KUS yeah

HElloo wrote on 2008/08/18 - 09:05
#5

Mongold ch gesen toriin huvtsas omsson hun deerem hiij l baidag shtee. Zamii tsagdaa nar durtai joloochoo zogsooh erhtei. Tegeed mongo olohiin tuld baahan yum shalgaana, bur bolohgui bol galiin horoo gargaad ir, emiin sangaa gargaad ir, osliin temdegee gargaad ir gej ireed baahan shaltag haij torgoh boldog. Humuus ch tegeed torguulias ni arai baga mongo ogood zohitsood /deeremduuleed/ saldag ni nuuts bish shu de. Bas jaahan unertuuleed yavj bval shuud l tsagdaagiin olz bolno gesen ug. Ingej l Africa-d baidag deerem mgl-d ch gesen baidag yum. Uuniig bugd meddeg ch duugai l yavdag.

Bas eruuljuuleh gej neg shogiin gazar baina. Tsagdaatai jaahan taagui haritsah yum bol shuud eruuljuulehdee avaachaad hiine, Ter ni barag l shoron. Bugd l medej baigaa shtee

bold wrote on 2008/08/18 - 14:32
#6

Yagaad ch yum chinii niitlelees mgl-d baigaa uil yavdaliig davhar harj bgaa yum. Mongolchuud bolovsroltoi gedeg ni hudlaa. Oyutanuud ni barag odor onjuulehed yavdag gehed bolno.

Gaduur delguurt hudaldagch avna, Deed bolovsroltoi baih, achigch avna bieiin tamiriin surguuli togsson baih, ugaagch avna college togsson baih gesen zarlaluud zondoo l yavdag.

Getel ter surgaltiin tolboriig ni oloh gej eej aav ni hodoo uhtlee ajillaj baigaa. Tsalin baga bolohoor barag buh orlogo, deer ni tetgeveree ogdog baih. Getel nogooduul ni sursan ch yum baihgui, surguuli ni zaasan ch yum baihgui. Iim l hudaldagch, ajilch, ugaagch beldej baigaa yum.

Amai chamaig bi Mongoldoo hairtai gedegt ergeljehgui bna. Tegehleer zarimdaa jaahan shuumjleltei handaj bai,

Bas ug usgiin aldaa ihtei bichij baigaa chin ih muuhai haragdaj baina. Chi mongol l yum bol yadaj mongol heleer zov yarij, zov bichih heregtei biz de

bold wrote on 2008/08/18 - 14:37
#7

mongoliin tuhai medeeg endees avaarai.
za barag medeh biz dee.
http://www.news.mn
http://www.news.gogo.mn
nogoo l olloo.mn

ganaa wrote on 2008/08/18 - 18:41
#8

chi zurag hiihgui bolohor chini site-ru oroh bagasad bnaa.sanhuugin bolomj muu bgag chin medej l bn.sanhuugiin tal deer yu hij bga chin haragdahgui bn.humuses handiv avahih tuld hicheeh heregtei shu de.naad zah n hen gedeg hun heden tug chini dansru shiljulsen tuhai webde tavih,ene zaluud heden tug shiljulchih ymsan getel n humusig tatah bolomjtoi argudig heregleh heregtei shig sanagdhin.anhaarna biz de.
ug usgin aldaa ihtei l bh ymda kiriller bichihdee.mongold irher chin zaaj uguhus xe xe.

buya wrote on 2008/08/18 - 19:31
#9

Амай танд хїлээн авах єдрийн мэнд хїргэе. Болж єгвєл монгол хэл /кирилл/ дээр бичиж байвал сайн байна.

naku wrote on 2008/08/19 - 20:15
#10

Mongold 7.1nd bolson nohtsol baidliig olon talaas ni saitar sudalj baij bichsen ni deer bhaa.

Puujee (Pj) wrote on 2008/08/21 - 16:46
#11

sainuu?zoloo ahaa.amjilt husiy.ta hervee end bolj bga uil yavdliig harmaar bga bol http://www.mglvideo.com sited orood uzej bgaarai.tenchee mgl-n televizuudeer garj bga medee bas taviigdsan bdgiin.

babuu wrote on 2008/08/22 - 10:20
#12

Андаа жоохон сэтгэл санаа тавгүй байсан юмуу? Чи хэн хүний хийгээд байхгүй агуу үйлсийг хийж байгаа хүн шүү. Хичээгээрэй :-)

Хонгор wrote on 2008/08/22 - 19:46
#13

yunii omno alt mongon medal avsan mongol tanirchiddaa chin setgeliin bayar hurgey. Mongolchuud bayar bayasgalantai saihan odruudiig hedhen honog ch bolov mederch chadlaa. Mongol dayar donsolgoj chadsan tamirchid gedeg uneheer aguu yum. Uunees mash olon zuil oilgoson bizee. mongolchuud bid zorisondoo hurj chaddag Mongoliihoo toloo hemeen tsohiloh zurhtei zaluus hichneen olon bgaag. gehdee mongol mongol geed bardamnaad bhiin orond zaluus maani oorsdondoo baga ch bolov anhaaral handuulaasai. hervee bid amai shig tuvshinbayar shig gundegmaa shig badraa shig serdamba shig zorisniihoo toloo temtsej chadval mongol orniig delhii ehneesee huleen zovshoorch chadaj bna shuu dee. Tiimee ta bi chi sportoor urlagaar bish yumaa gehed yadaj oorsdiihoo chaddag yugaaraa ch hamaagui en orondoo heregtei hun boltsgooj ezed ni bolj amidartsgaay.Ur hoichdoo ihiig ovluuley. Amaigiin heldeg tuiliin zov.Oorsdiihoo chadah uguig ul meden ner aldar ed horongonii toloo temtsegchid bol hun bish. Harin tedniig shuumjlen harj jigshin zevuutsej Mongoliihoo toloo zovnin suudag zaluus bugd tednees 100 huvi iluu. Tiimees bugdeeree zangidsan gar shig huchtei bj medleg bolovsrol oyun uhaanaa daichlan zov argaar mongo olj zov zamar zov amidartsgaay zaluusaa. Hun buhen td zorilgotoi bj hun buhen chadaltai bj uls oron oodlon devjine.

Pixy wrote on 2008/08/25 - 11:57
#14

afrikiin ornuudiin zuragnuud tavigdah uu.odoo ali ornd bna ve

davaadorj wrote on 2008/09/08 - 11:26
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.