2008.07.11-ны өдөр. Guinea Bissau,Guinea-гийн хил дээр.

Монголчууд өнөөдөр наадам тэмдэглэх гээд завгүй байгаа болов уу? эсвэл саяхны
болсон онцгой байдлаас болж дахин талцан хуваагдаад бие биенрүүгээ чичилж суугаа
болов уу? Наадам бүрээр би гадуур явахдаа ард түний эх орондоо итгэж байгаа үгүйг хаа сайгүй өлгөсөн туг, Монгол гэсэн бичгүүдээс олж дүгнэлт хийдэг байлаа. Энэ жил тэр олон тугнууд гадуур харагдсан болов уу?

Монгол улсын иргэн байх хэцүү юу? Өнөөдөр аялийнхаа туршид хоёрдох удаагаа
замаасаа буцаж өмнөх улсруугаа хил давах хэрэг гарлаа. Өмнө нь Судан улс визанд
татгалзсан тул Исраэлаас улаан тэнгэсийг туулах усан тээвэр хайх гэж оролдож байсан санагдан.

Guinea Bissau улсын нийслэл дахь Senegal улсаас виза хүстэл татгалзсан хариу өглөө.
шалтгааныг нь тодруулах гэж хичээтэл танай улс C бүлэгт багтаж байна, заавал Нийслэл ДАКАР улсаас хариу авж байж виза өгнө гэлээ. Тэр нь хэр удах бол гэж асуух үед мэдэхгүй, 3 хоногын дараа ир гэлээ. Би баасан гаригт ирхэд цагаасаа өмнө хаагдсан байсан тул 1 дэх өдөр иртэл пүрэв гаригт элчин сайд ирнэ тэгхээр уулзаад үз гэлээ. Пүрэв гаригт ирхэд нарын бичиг нь элчин сайдын ямандаа ч оруулалгүй татгалзлаа.

Виза өгөхгүй байх эрхтэй гэдэг тайлбар тавилаа. Өмнө уулзаж байх үедээ дэлхийг тойрч буй зургууд, Манай гадаад хэргийн дэд сайдын хүсэлт, Монгол улсын Албаны пасспорт хүртэл ямарч нөлөө үзүүлсэнгүй.

C бүлгийн улсын иргэн бол юу ч биш гэсэн ойлголт төрүүллээ. Senegal улс нь жуулчлал хөгжсөн бөгөөд Европийн болон Хөгжилтэй орнуудийн иргэд хил дээр эсвэл элчин сайдын яманд очоод өдөртөө шахуу 12$ төлөөд л авдаг байхад намайг ингэж доромжилж байдаг.

Би тэглээ гээд яах билээдээ! улс нь хэнд виза өгөх өгөхгүйгээ мэддэг тул дуугүйл
замаасаа буцлаа.

Монгол иргэд Монголдоо гадаадын виза авж чадахгүй байхад холын Африкын виза надад олгосонгүй гэж хэндээ ч гомдлох билээдээ. Энд ирэх гэж нийт 5 өдрийг хэцүү замаар туулсан, виза авах гэж 7 хоног гаруй зарцуулсан, маш өндөр өртөгтэй тул нийт 380 гаруй доллар салхинд хийссэн мэт! одоо яахуу?

Миний өмнө харагдсан зам бол буцаад Guinea улсруу явж Mali улсаар дамжин Sinegal-ийг туулах л үлдлээ. Буцаад явсан замаа газрын зурган дээр хараад гүнзгий амисгаллаа. Ямар аз болж Sierra Leon дахь Guinea-гийн консул надад Multy буюу олон дахин орж гардаг виза өгсөн юмбээ. тэгээгүй бол энд Guinea улсийн виза авах гэж дахин зовох нь байна.

Гэхдээ миний энэ их хөдөлмөрийг ул ойшоосон тэрхүү муухай ааштай Sinegal-ийн элчингийн 2 ажилтанг би буруутгаад хэрэггүй гэж бодлоо. Үнэхээр Монголын гадаад харилцаа ийм төвшинд байгаа нь үнэн юм чинь. Миний виза хүсэж байсан орнуудын ихэн нь элчингийн албан хаагчин Монгол гэж юу байдаг юм? гэж асууж байсан юм.

Виза татгалзах үнхээр хэцүү, барууны жирийн нэг иргэн ямарч төвөггүй авдаг зүйл дээр Монголын албаны пасспорттой, дэлхийг тойрч буй иргэн бүдэрч байншүүдээ! Монголын иргэн байх тийм хэцүү гэж үү? Бид яах ёстой вэ?

Хахууль, бохир улс төр, мөнгө яридаггүй Эх орны маань ирээдүйг гэгээтэйгээр харж чаддаг тийм төрийн албан хаагч саяны сонгуулиар гарсан болов уу?

Sierra Leon-д сайн амарч авсан биш хувийн зохион байгуултаа умартаж, Bissau-д байхдаа маш чухал зүйлүүдээ алдсан, хаа явсан газраа юмаа мартдаг болсон байлаа. Маш сайн амарчдээ гэж инээхээс өөр яах билээдээ.

Манай аав – Авсан хүн нэг тамтай, алдсан хүн 10 тамтай гэж заадаг байсан. түүнээс хойш юмаа алдсан бол инээгээд л өнгөрч сурсан, тэгхээс өдөр шөнгүй бодоод байвал холын замд байгаа надад илүү хэцүү байх болно.

Холын замд явахад виза зэргийн бэрхшээлүүдээс болож дотор бага зэрэг хямар ч, уур
хүрч байгаа ч , би огт гутрахгүй байна. Өдий хҮртэл хэцүү замыг туулаад ирсэн юм чинь буцсан ч хамаагүй цаахаа замийг нь олоод явах л болно.

Магадгүй 10 -50 жилийн дараа миний энэ тэмдэглийг уншиж буй манай ирээдүйн залуус -Энэ Амай ямар сонин юм бичдэг юм бэ? виза авж чадахгүй буцсан ч гэхшиг, энэ тийм хэцүү байсан юм байхдаа! гэж бодоосой. Энэ бүс нутгаар газраар явах ямар хэцүү байсныг ч тэмдэглэлүүдээс олж хараад гайхах байх. хэ хэ

2 дахь удаа замаасаа буцлаа. Conakry нийслэл ч хол харагдаж байндаа.

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

Сайн байна уу?Өнөөдөр би хамгийн түрүүн бичиж салхийг хагалж байна өө.Гандан буурахгүй хөө, алхана шүү.Хэзээ нэгэн цагт Монгол улсыг маань С биш А зэрэглэлийн улс болоход дүү чиний энэ аялал чухам замыг нь зааж өгөх болно.Манай гадаад яамныхан ч үүнийгээ мэдэхгүй л сууж байгаа байх даа. Мэдэж авах болтугай. Бурхан ивээж байгаа шүү.

A.Mtsg wrote on 2008/07/15 - 20:57
#2

Амьдрал баян ш дээ. санаа зоволтгүй ээ. энэ хүртэл явсан юм чинь цаашдын аялал юүхэн байхав дээ тийм үү. Хэзээ нэгэн цагт /хэзээ нэгэн цаг нь хурдан л байгаасай/ Монгол гэдэг ямар улс байдгийг харах болно оо. зүгээр ч нэг улс биш дэлхийд ганцхан байдаг уламжлал, соёлтой МОНГОЛ УЛС байх болно оо. Бид чинь МОНГОЛ ХҮН шүү дээ.

zambaga wrote on 2008/07/15 - 21:45
#3

eh oron ,ard tumen chini chamaig harj itgej baina.Berhsheeliig davah jishee uzuuleh gej l yavaa gej bodoj baina.senegaliin tusgaar togtnoliig tuushtai demjij baisan Mongol ulsiig medehgui baigaa ter buduuleg tsereg l ichij yavag!Eh orniig chini medeed Oros ,Hitad, Amerik,Evropiin holboo geed 40 uls chamd viza ugsun.busad ornuud ch ugnu!Yum bolgoniig eh oronoos bolloo gej setgejhereggui.Olon mingan jiliin tuuh sudartai , 140 orontoi heviin diplomat harilltsaatai ,Chingisiin Mongoliin huuhduud cham shig lhiimortai yavag!

lame wrote on 2008/07/15 - 21:56
#4

zorigtoi bolgoomjtoi uragshaa! Mongol neriig duulaad daraagiin mongolchuudad viza saadgui ogoh anhnii oilgoltiig chi ogson gedegt naidaj baina.

lame wrote on 2008/07/15 - 22:10
#5

za nz mine yvaad bgaarai, chi chadnaa!

chamd hairtai ohin wrote on 2008/07/15 - 22:38
#6

amai chamd itgej bna bi chinii orond ooriigoo zarimdaa taviad afrikaar cham shig aylaj bna gej bododgiin uneheer amargui sanagddag shuu chi er hun yumaa zorihson zuildee zaaval hureed mongoldoo ireerei

chamd itgej bna wrote on 2008/07/16 - 04:34
#7

visa ugugui elchingiihen yamar durak novshnuud ve.oligtoi hugjiltei ch ym shig yunda tegdeg bnaa.
yadaj baiahd chi deeres n ym huma aldaad bhin.sonor seremjtei yavj bai l da.baiga heden zuile hyamgadad yavah tiim hetsuu bish biz de.naad ornoo toirood uur gazrar yavchihgui yu da arga n oldoh bizee.

buya wrote on 2008/07/17 - 07:34
#8

ayalaa evhdeg bicycle-eer hiij boldoggui yum uu?bied chin’ arai amar bain sh te,isn’t?

Sara wrote on 2008/07/17 - 13:49
#9

bitii buuj uguurei.. ene bol tur zuuriin asuudal bh bolno amjilt…

emi wrote on 2008/07/18 - 16:34
#10

amjilt yavaad l bgaarai
mgl n irged neeree ene visa nii asuudal deer hetsuu shu, turuu jil namaig macao ruu oroh uyd barag 2 tsag orchim saatuulj, yanz buriin application hurtel bogluulj biydee avch yavaa belen mongiig hurtel uzsen shdee, baruunii neg irgen zugeer l cholootei hajuugaar orj garch bhad Mgl n irgen bolohooroo ingej ih shalguulj bj orj garah bolj bgaan

alchemist wrote on 2008/07/19 - 20:46
#11

Tand amjilt husii. Ih baharhaj demjdeg shuu.

Ganzo wrote on 2008/07/21 - 13:30
#12

hey! sain yavj baina uu naiz aa?
ayan zamdaa bolgoomjtoi,setgel uudrug,eruul yavah n` chuhal shuu!
za 1 saihan nartai udur hurdan mongoldoo ireerei!

javga wrote on 2008/07/28 - 13:44
#13

Битгий шантар
Бүгдийг ялан дийл
Чи чадна аа
Чамд амжилт хүсье

Жавка wrote on 2008/08/01 - 11:36
#14

Аа хожмын нэг өдөр таны дэлхийг тойрч дуусахад магадгүй тэр элчин сайдын яамны ажилчид харамсана байх аа. Улс руугаа энэ аялагч залууг оруулаагүй гээд харамсах ч юм билүү. Таны сэтгэлийн тэнхээ, мэдлэг, ухаан энэ мэт саад бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй гэдгийг мэдэж байна аа. Аялалд чинь өндөр амжилт.

Гансүх wrote on 2008/08/12 - 16:07
#15

Tand amjilt hvsye! Bi mon tan shig asuudald tulgarj baisan saina oilgoj bain, Tand Odoo Nogoon passport heregtei dee…

BAZIK wrote on 2008/08/21 - 01:57
#16

Добавил в закладки.

xp0n1k wrote on 2008/09/09 - 19:13
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.