2008 оны 07 сарын 03 Гуйнэа Биссау улсын Питч хилийн пост

Гуйнэа улсад Цагдаа Цэргийн хооронд мөргөлдөөн гарсанаас хэдэн цагдаа амиа алдаж, цагдаагын ажилчид ажил хайсан байлаа. Нийслэл Цонацры-д хоносон шөндөө бөөн чимээ сонссон тул, тэндээс хөдөлж Гуйнэа биссауд ирлээ. Замын унаанд дайгдах явцдаа 10-аад залуучуудтай нэгэн жийпэнд суусан бөгөөд шөнө дунд Гуйнэа Биссау улсын хил дээр ирцгээлээ.

Машины гэрэл нь ажилдаггүй, урд суух үедээ гар чийдэнгээр гэрэлтүүлж байж ирлээ. Энд цагдаа машины бүрэн бүтэн байдалд анхаарал тавина гэж бараг байхгүй, жолооч татвараа төлсөн л бол явна. Гуйнэа биссау нь өмнө Португалын колони байсан бөгөөд Португал хэлээр яридаг улс тул, өмнөх Мозамбиqү, Анголаатай тустэй барилга байшин харагдлаа. 10-аад жилийн өмнө иргэний дайнтай байсан гэж сонсож байсан бөгөөд, одоо байдал тогтвортой байгаа гэлээ.

Гуйнэа Бисса-руу явхын өмнө интэрнэтэд орохдоо Монголд иргэний дайны анхны шинж тэмдэг илэрснийг сонсоод нойр хүрхээ болилоо. Би өмнөх тэмдэглууддээ – Би Монголд төрсөндөө бахархаж байна, маш олон жагсаал цуглаан хийж байсан ч хэзээ ч гудамжинд зэвсэгт мөргөлдөөн гарж байгаагүй. гэж байсан, үүгээрээ очиж байсан улсууддаа гайхуулж байсан.

Одоо байдал өөр болсныг ойлголоо.

Зарим хүмүүс үүнийг юу ч биш гэж бодож магад, тэгвэл иргэний дайнтай маш олон
улсуудаар аялсны хувьд зэвсэгт хүчин, буу зэвсэгтэй хүчний байгуулгууд хотын гудамж талбайг манаж эхлэх тэр үеээс иргэдийн эх орондоо иргэх, амар тайван байдалд итгэх итгэл нь үгүй болж эхэлдэг юм.

Монголчууд бие биенийхээ эсрэг буу галт зэвсэг хэрэглэж, Зөвхөн нэг намын эсрэг хорлон сүйтгэх үйл ажилгаа биш, монголын түүх соёлын өв санд гар хүрж устгасан байсанд би маш их харамсаж байсан юм. Морин хуурын чуулга, Филармони, зургын галэрэй Монголчуудын оюуны баялагт маш их нэмэр оруулдаг эдгээр салбарууд хэнд муу юм хийсэн гэж устгасан юм болоо?

Ийм байдал гаргаж, бид бүхний баялаг, өв уламжлалд хүрсэн
этгээдүүдийг олж хатуу цээрлүүлээсээ гэж би залбирч байна. Монголчууд ямарч бэрхшээл, зөрчилдөөн гарсан үндэснийхээ соёлд гар хүрж болохгүйг санаж байг

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

Хамгийн эхэнд сэтгэгдэл бичиж үзэж байна. Сайхан наадаарай Амай. Чамд утас чинь байгаа юу

Энхбаатар wrote on 2008/07/10 - 18:47
#2

za amai mine, aylaad l bn uu? yagaad ch yum haana yamarhuu yvaa bol gej dandaa bodogdoh bolloo, chamd ulsiin bayariin mend hurgey!!!

chamd hairtai ohin wrote on 2008/07/10 - 20:59
#3

chinii amnaas bas Hu nar shig urlagiin buteel geed bh yum, nadad bol aluulsan zaluuchuud ,aldagdsan hunii erh haramsaltai bna. Odoo ingeed bidniig zugeer yavj bhad buudaj bolno gej bodohod nadad l lav yana daa mgl gej bodogdoj bna. Tegeed ch ter gazruudiig chini jagsagchid bish tagnuuliin engiin huwtsastai humuus jagsagchid dotor orj tarj bsan jagsaaliig turhirch zohion bguulalttai sogtuu humuusiig boonoor n jagsagchid dund oruulsan gesen. Ter btugai aldagdsan PC-nuud n tagnuuliin yeronhii gazart bgaa, ted uimeen dalimduulj bas hard-iig n unshih gej yumnuudiig n avsan genelee. eagle-tv-iin huudasnaas gaigui medeelel avch bolno.

J wrote on 2008/07/11 - 04:47
#4

Mongold garsan zambraagui yavdal bol uls turtei yamarch holboogui,heden uchiraa medehgui 20-30 nasand hureegui huuhduud shuniin tsagaar hiisen ajil.Mongolchuud irgenii dain hiih hemjeend hurehgui uhaalag uls.Magadgui bid heduulhnee baij zarimiigaa tarenshend usgusnuus ter huuhduud nasand hureed ushuuguu ,horsoloo tailj ch baij boloh.Bidnii l buruu.Odoo huuramch medeelel end tend ih baigaa baih,ene uimeeniig heterhii ih devergej,zarim negen humuus uugeer uls tur hiih geed bainaa.Hen ,yamar uls ni daraa todroh bailgui dee.Chinii helj yarij,baharhaj yavdag MONGOLchuud chini neeg ih uurchlugduugui baigaa shuu.Setgeleer ih unalgui,uudrug sanaa amar aylalaa amjilttai urgeljluulhiig husey.

Ganoil wrote on 2008/07/11 - 09:05
#5

tan d ayan zam in amar amuglang ig aildgai!bi uvur mongol garaltai hun baina.tan nee bichees ig bi baharhan unshidag.bi tan ig sedgil jurhen nee goloosoo bishirdeg.tereh shiantarash gui sus zorig…. bi tan nee bichees ig tsag yamagt uigurjin mongol deer hurvuulj ui olon uvur mongolchuud daa sonirhuuldag.odoo bi yapon d ajillaj baina.herv zavshiyan tai bol yapon or morilan saataarai! minii mongol hel oilagamji gui magad aa! uuchilaarai!

tuvshin wrote on 2008/07/11 - 11:50
#6

morin huur chuulga filarmony uran zurgin galery-d haldsan yavdal bol medeej buruu.uimeenig ashiglaj ashig honjoo oloh gesen humuus diilenx bsan bolov u.gehde nadad zurgagin zurgaan hun buudulj uhsend ih haramsaj bga.yu gesen ug ve tsagda nar ard irgede hamgaldag estoi baital uudus n buu chuglulj buudna gedeg denduu sanagdaj bn.ene talar olon ug yarij boloh bolovch inged tur orhie.magnai batzandan 2-g barivchlad tsaaz tuluvluchihsun gesen unen hudlig medehgui bn.ymar 37 oni helmegduulelt bolj bga bisharai ugui bailgui

buya wrote on 2008/07/11 - 14:29
#7

biee bodoj ywarai.amjilt.

Hurelee wrote on 2008/07/11 - 14:32
#8

Монгол хуний хувъд баярын мэндийг оргон дэвшүүлъе!Би уг нъ чамайг орос сургуулъ тогссон овоо гайгуй духовний миртэй залуу байдаг байх гэж бодож чиний сайт руу орсон юм .Монгол урагшилсан биш хойш ухраад 20 жил болох гэж байгаа учир ард тумэн дахиж Монгол хунийг буу хуурч мэхэлж ядуурал гэмт хэрэг руу тулхэж оруулаач гэдгийг ойлгуулах гэж асар олон удаа хэлж яръж ирсэн гэдгийг чи ч мэднэ бух энгийн ард тумэн ч мэднэ.Энэ уймээн ганц намаас болсон юм уу , энэ уймэн ганц сонгуулиас болсон юм уу,энэ баяр наадмийн омнохон бухэл бутэн амъ насаа чиний толоо бидний толоо бух ард тумнийг сайн сайхан байлгахын толоо араасаа хойлгож байгаад буудyyлж амиа алдсан хоорхий залуус ,хогшид ,хуухэд хийх юмгуйдээ байшин шатааж эд зуйлсийг хулгайлсан болгож байгааг ямар ч эрүүл хун оноодор ухаарахтайгаа байгаа.Шунал балмад этгээдүүдийг оноодор хуний амиаас илуу Монголын урлагийн нэрээр шатсан зуйлд харамсаж гасалж байна.Та ямар хун бэ гэдгийг ердүү мэдхэд оноодор асар амархан болсон энэрэнгүй хун хуний амъ насанд харамсаж гашуудаж байхад шуналд автагдсан булхай этгээдүүд морин хууранд харамсаж эд баялаг шатсанд гуниж байна даа.Тийм учир би чамд уунийг бичиж байна .Комментийг оруулна биз дээ.Анхаарал тавъсанд баярлалаа.Аян замдаа сайн яваарай.

Unshigch wrote on 2008/07/12 - 05:00
#9

ene blog r anh udaa l orj irj uzlee, urd ni uzeh gsn ch aldaa zaagaad yroosoo ordoggui bsn, ene udaa orj irsendee tuiliin bayartai bn
yutai ch chi lag zaluu shu hehe, hen hunees garaad bhgui zorig, bas zaluu nasnii ih husel zorilgo, adal yavdal turshih gsn savaagui zan bdg um bn chamd, chamaar baharhdii shu :)

alchemist wrote on 2008/07/13 - 23:39
#10

TA NAR BUU ENE HUNIIG BURUUTGA,MEDEEEJ HUMUUS AMI NASAA ALDSAN NI HARAMSALTAI,GEHDEE TED UURSDUUSUU L BOLSON SHUU DEE,UNUUDUR HEN CH ZUGEER BAIHAD NI BUUDAAGUI,UIMEEN SAMUUN DEGDEEGCHID,HUDLAA SAMUURAGCHID L BAISAN SHUU DEE. HUNII AMIND HARAMSAAGUIDEE BISH,URLAGIIN BUTEELD HARAMSAH NI YUN NI BURUU BAIGAAM BE,YAGAAD GEVEL TED YAMAR CH GEM HIIGEEGUI YUM, A TER HUMUUS BOL.. THEY DESERVED..

me wrote on 2008/07/14 - 21:24
#11

AMAI AH KOMMUNIST UZEL SURTLAA UNERTUULSEN YUM BICHEED HEREGGUI EE. ARD TUMEN YAMAR AMIDRALD HUREED BAIGAAG MEDEHGUI BAIJ TER GALLEREI, METIIN YUM YARIJ BAIDAG. IIMHEN UCHUUHEN BAIJ BOLOHGUIEE.

Ya.B wrote on 2008/07/15 - 07:02
#12

сайн аялаж байна уу? Үүний өмнөх дугаар дээрх телевизийн орчуулагч хүүхэдтэй,мөн африкт байгаа монгол бэрийн тухай уншсан холбоо барисан гэдэгт итгэж байна. Монголд маань харамсалтай явдал болсон.Ерөнхийдөө эрх баригчдын дохио зангаагаар улс төрийн том жүжиг 6 хүний аминд,ард түмний хөрөнгөөр боссон байшин, цаашлаад хаа хамаагүй хол зайтай урлагийн байшинг шатаалгасан Суудалдаа үлдэж чадаж байвал хүн алах хүрээ талах юу ч биш бөгөөд одоо төсвийн хөрөнгөөр 70 тербум төгрөгөөр байшин барих гэж байна. Барилга барьдаг компаниуд мэдэж байгаа даа. Яавч 70 тербум хүрэхгүй.Бүх хохиролтойгоо нийлээд дундаас нь иддэгээрээ идээд идээд 3 тербум хангалттай хүрнэ гэж бодож байнө.Муу мэдээлэл бичсэнд уучлаарай.Энэ бүхэнд санаагаа бүү чилээ.Энэ бүхнийг эндээ зохицуулчих юм шиг байна.Харин Амай дүү минь чиний зам урд чинь хөвөрсөөр. Тэмээн жин явж л байна Бээжин сууж л байна гэдэг шиг .Бурхан ивээг

A.Mtsg wrote on 2008/07/15 - 09:30
#13

уучлаарай ахиад бичихгүй бол болохгүй нь.Энэ жүжигийн бурууг хэн нэгэнд тохохын тулд МАХН 37 оныхоо алдарт хэлмэгдүүлэлтээ хийгээд эхэлчихсэн.Хэлмэгдэж цаазаар авах ял сонсоод байгаа нь хөөрхий бидний өмнөөс амь амьдарлаа умартан ордны гаднаас орилж хашгирч дүлий чихтэнгүүдэд үгээ хүргэж асуудалыг зохих хэмжээгээр шийдвэрлүүлдэг байсан 2.Дөрөв хоног бүх мэдээлэлийн суваг,телевиз радиог хаахад хүний тархи цоо шинэ цаас л гэсэн үг.Ард түмний тархийг угаахад ийм амархан байдаг гэж бодоогүй юм байна.Одоо буруутанг алаад өг хядаад өг гээд л цагаан цааснууд орилоод байгаа..За нэг иймэрхүү.Муу мэдээлэл бичсэнд дахин хүлцэл өчие.Алдарт үг бурхан ивээг.

A.Mtsg wrote on 2008/07/15 - 09:49
#14

№3 чи ийм бичихээсээ ичдэг ч болоосой. Нэгэнт улс оронд хүнд байдал тохиолдсон үед ерөнхийлөгчийн зарласан онц байдал туйлын зөв. Тэгээд төр төмөр нүүрээ үзүүлэхгүй бол төрийн хэрэг хаа байна? Зүгээр л гудамжинд эвдэж сүйтгээд цагдаа руу чулуу нүүлгэж байх хэрэг үү? Жаахан бодолтойхон дуугарч байвал зүгээрсэн дээ.

Journalist wrote on 2008/07/17 - 14:08
#15

14 iig bichsen huntei sanal niilehgui bna hun yu yaj bichehee chamaar zaalgahgui za Amai sain bna zorigtoi cham shig zaluus ihiig hiine shuu uragshaa

turuu wrote on 2008/07/17 - 14:20
#16

Amai sain yabj bna uu chamd amjilt husie araas chine bainga sanaa tabij bga shu amjilt amjilt ok

denkh wrote on 2008/07/17 - 17:05
#17

Amai i chamaig uxantai zaluu gj boddog, bi chinii urlagaa gesen setgeliig, urlagiin san xumruguus ustsand xaramsaj baigaag chini oilgoj baina aa!
Xunii ami bol yugaar ch solishgui nandin zuil, xen durtai ni xunudug ed bish, gexdee xen teriig xiiseniig xiisen xumuus ni l medex baix, nugel ni nudeeree garax bz,
Mongol ulsiig xaant zasagtai bolgox talaar bodoj uzsen uu zaluus aa, xaan xezeed ulsiinxaa tuluu l baidag, naad zavarsan namagnii ulgerees garax gantsxan l zam….

Gunjii wrote on 2008/08/02 - 21:10
#18

Полностью согласна!

Kaij wrote on 2008/09/09 - 21:55
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.