logo-copy-custom.jpg

2008 оны 06. 10, Sierra Leone, Freetown.

Маш эрч хүчтэй амьдрал гэнт зогсож, амар тайван байдалд шилжлээ. Хүссэн үедээ өөрийнхөө өрөөндөө ороод хаалгаа хааж хүссэн цаг хүртлээ унтах ямар гоё байдгийг бараг мартсан мэт.

Шөнө дунд зүүн нүдээ аних үед барууд нүдээ нээж, байнгийн онцгой байдалд унтах шаардлаг байхгүй болсонд эхний хэдэн өдөр дасахгүй байсан бол, сүүлдээ нүдээ анисан л бол ямар ч ухаангүй өдрийн хоол хүртэл унтаж амарч байлаа. Хэт их амарсны ядаргаанд хүртэл орхоор! хэ хэ

Миний аялын онцлог нь жирийн жуулчин тэр бүр явдаггүй маршрут, улсуудаар , хамгийн хэцүү замуудыг сонгож байсан тул, өөрийгөө цэргийн ангид буй мэтээр дасгалжуулснаа сая л мэдэрлээ.

Цүнхээ баглах хугцаа тодорхой, Аюул учирсан үед ямар зүйлээ биедээ хамгийн түрүүнд авах, Өөрийгөө хамгаалхад юуг хэрхэн ашгилж болох, гээд бүх зүйл дээр тогцон дүрмүүдийг өөртөө хийсэн байлаа.

ОО-д байхдаа хэн нэгэн хаалга өшиглөхгүй гэдгийг мэдэж, хөлөөрөө хаалга хөших шаардлаггүй тайван суух ямар сайхан юм бэ! хэ хэ

Хэн нэг нь намайг буруу ойлгох бий гэсэндээ байнга өөрийгөө хянаж, өдөр бүр танилцаж буй шинэ хүмүүсээс сонор сэрэмжтэй байх шаардлаггүй тайван амидрал үнэхээр үгүйлэгдэж буйг Монголынхоо бяцхан газар нутаг дээр ирэхдээ л ойлголоо.

Маргааш өглөө 05.30 минутанд Sierra Leon дахь Монголын ЭС-чид намайг хамгаалттайгаар Guinea-гийн хил дээр гаргаж өгхөөр боллоо. Хэдийгээр Миний Монгол найзуудынхаа дэргэд сэтгэлээ барихийг хичээж байгаач, 3 долоо хоног хамт өдөр бүр ажиллаж, төрийн дуулал дуулж байсан мөчүүд хэзээ ч мартагдахгүй байх.

114_07991.JPG

Дахиад дэлхийн аль өнцөгт ингэж эх орондоо байгаа юмшиг сэтгэгдэл төрөх болоо?

Sierra Leon дахь манай энхийг сахиулах үйл ажилгаа нь Монголын хамгийн их хүнийг гадаадын улсад байрлуулж байгаа арга хэмжээ юм.

Манай гадаад хэргийн яамны мэдлийн Гадаад улсад ажилуулж байгаа элчин сайдын яам, консулын газруудын ажилчидийн нийт тоо, энд байгаа энхийг сахиулагчидтай бараг тэнцэх болов уу?

250 цэрэг эрс! Үнэхээр сүрлэг, гоё шүү.

Дээрээс нь Гадаад улсад эдгээр залуусыг байрлуулж, хооллож, ажлыг нь зохион байгуулж чадаж байгаа Зэвсэгт Хүчний Жанжин штабынхан, Sierra Leon-ны Энхийг Сахиулагчдийн багын удирдлага, бүх бүурэлдхүүнд, өөрийнхөө өмнөөс болон Манай залуусын үүргээ гүйцэтгэж байгаад бахархаж байгаа бүх уншигчдынхаа өмнөөс баяр хүрэгмээр байна.

Энэ үйл ажилгаа нь 250 хүний байр, хоол унаа эрүүл мэндийн бүх хариуцлагыг хүлээж байгаагаас гадна тэдгээр албан хаагчидийн гэр бүлийн амьдралд бас ач холбогдлоо өгж буй маш чухал ажил гэдгийг би энд байхдаа ойлголоо.Цаашдаа илүү их Олон улсын Энхийг сахиулах ажилгаанд оролцох туршлаг хуримталж байгаа гэдэгт итгэлтэй байна

Төрсөн Өдөр.

2008 оны 06 сарын 28, Sierra Leon, Freetwon, Нарлаг бааз

Өглөө 07 цагийн үед миний өрөөний хаалга нээгдэж – Амай явах цаг боллоо! Гэж санууллаа.

Энэ өдөр Тусгай Шүүхийн харуул хамгаалтын ажил гүйцэтгэж буй салаа солигдож, Нарлаг дээр 14 хоносон салаанууд байраа солигдох байсан юм. Тэд намайг цуг явж, далимаараа Тусгай шүүхрүү орж үзэж болно гэлээ. Энд байх хугцаандаа Тусгай шүүх гэдэг барилгыг хашааны цаанаас л харж байсан бол өнөөдөр дотор орох зөвшөөрлийг манай багын удирдлага авсан байлаа.

Маш хурдан босч, цайгаа уугаад, аль хэдийнээ бэлэн болсон цувааны арын машинд суулаа. 14 хонгын өмнө Манай ES-чдад зориулж VIDEO CLIP хийж байсан тул, бичлэг хийх гэж нааш цааш гүйж, ээлж солигдох ажлыг сайн харж чадаагүй юм.

Цуваа гарах үед бүх машин дотор байгаа станцууд дээр

–Нарлаг! Цуваа .. цэргийн албан хаагч, 1 энгийн иргэний бүрэлдхүүнтэй Нарлаг Баазаас Тусгай шүүхийн чиглэлд хөдөлгөөнөө эхэллээ.

-Нарлаг бааз мэдээг хүлээн авлаа.

Ингээд 3 НҮБ-ийн TOYOTA HILUX , 3 ачааны тэрэгтэй цуваа хөдөллөө.

Тусгай шүүх дээр манай цэргүүд замын хаалт хийж, бүх тээврийн хэрэгслийг зогсоож цувааг саадгүй нэвтрүүллээ.

Тусгай шүүх дээр ээлж солигдож, сарын эцийн ажлын тайлангаа товч танилцуулж, тэргүүний албан хаагчидаа шаганлаа. Багын захирагч намайг дуудаж – Манай баг дээр дэлхийг тойрч буй анхны Монгол залуу сар гаруй байж, бидэнтэй ……

Ийнхүү миний түхай яриж байх үед – Би энд байхдаа бүгдэнд нь дасчихсан байншдээ, өдөр бүр залуустай байх үнэхээр гоё байж дээ! Жагсаал хараад, хааяа хөгжилдөөд, цуг хоолонд орж, урлаг спортын арга хэмжээг нь үзээд л. Үнэхээр CHILL хийж чадлаа! Гэж бодож байтал

Багын захирагч Баатар -Хүүе Амай? Урд ирж бэлгээ ав гэлээ.

Тэрээр-Чиний аялыг бид маш их дэмжиж, манай багын бүх хамт олны өмнөөс бяцхан бэлэг бэлдлээ! Гээд ширээн дээр баахан зүйл байлаа.

-Яанаа , би цүнхэндээ яаж багтаанаа.

- Бид чиний аялыг цааш дэмжиж, бас өнөөдөр төрсөн өдөр чинь тул 500$ бэлдсэн юм , аян замдаа сайн яваад эх орондоо ирээрээ! Гэж эрүүлүү.

- 500$! Над шиг аялж буй хүнд энэ маш их мөнгө, ивээн тэтгэгчгүй тул санхүү тийм ч сайнгүй, бас маш өндөр өртөгтэй Европруу орох гэж байх үед надад ийм их мөнгө өгж дэмжиж байсанд би маш их баярллаа. Мөнгөтэй конвэртны дараа Монголын үндэсний цамц бэлгэллээ. Түүнийг нь шууд газар дээр нь өмшөд яг таарсан шүү! Цэргийхэн юмыг маш нарын тооцоолдог байх, тэгээд хайрцагтай борц, арвайн гурил, мах, juice гээд эцэст нь ууттай алчуураас авхуулаад гутал хүртлэ хийсэн байлаа.

Би Африкийн орнуудаар явахдаа аль болох муу хувцаслхыг хичээдэг юм. Хүний анхаарал татна гээд, Нарлаг бааз дээр ирхэд миний пүүз хэд хэдэн хэсгээрээ улалсан байсан тул, манай хэдэн өрөвдүүд гутал хүртэлбэлдсэн байсанд би баярлаж байлаа. Өдөрт нь тэр бэлгэлсэн хувцаснуудийг нь өмсөж үзүүллээ.

Надад микрафоноо өгөх үед яг юу хэлхээ мэдэхгүй байлаа, уул нь урлагт байсных микрафонруу тэмүүлнүү гэхээс зугтаж байгаагүй юм, гэтэл өнөөдөр юу ч бараг хэлж чадсангүй.

Миний санаж байгаагаар Та бүхэн сарын дараа гэртээ харьцгаана, би та нарт маш их атаархаж байна! Гээд дараа нь юу гэлээ, баахан будилж байгаад

-Монгол улс Мандан бадраг! Гэж хэллээ.

Цэргүүд ийм зүйл их хэлдэг, харин жирийн иргэн ингэж хэлхэд хүмүүс –Айн, юун лаг юм! Гээд инээлддэг , намайг ингэж хэлхэд бүгд маш их гайхсан санагдан..

3 долоо хоног цуг амидарч, Монголд байхдаа зугтдаг байсан цэргийн амьдралтай холын Африкт танилцсан нь маш сайхан дурсамжууд үлдээсэн юм.

Удахгүй бид буцаад бааз дээрээ ирж, би сүүлийнхээ эмчилгээ, дуслаа хийлгэж холын замд гарахад бэлэн боллоо. Үдийн хоолны үед Багын үдирдлаг хоолонд уриж, Будаатай хуургаар дайлаад дараа нь хуушуур бас нэмэгдлээ.

-Ээ! Хуурга идхээс өмнө хуушуураа гаргахгүйдээ! Гэлээ. Байнга гудамжны хоол идэж байх үедээ хэзээ нэг хуушуур идэх болоо? гэж боддог байсан тэмдэглийг манай залуус уншсан юм шиг ирсний дараа хуушуураар дайлхад нэг доор 10-аадыг идэж, шөнө нь хар зүйдэлж билээ. хэ хэ. Энд гоё дурсамжуудаар дүүрэн.

Тэд надад зориулж торт хийсэн байсан бөгөөд удирдлагын оффицэруудтай хувааж идлээ. Амидралдаа анх удаа juice-ээр тулгаж, зөвхөн залуусын дунд төрсөн өдрөө тэмдэглэж үзлээ. Бас л нэг дурсамж юмдаа. Африк тивд тэмдэглэж буй 3 дахь төрсөн өдөр.

Одоогоос 3 цагийн дараа хязгааргүй замдаа гарч байгаа тул, тэмдэглээ бүрэн бичиж амжихгүйн.

Зарим хүмүүс – Төрсөн өдөрт юундаа баярлдаг байнаа? үхэлд нэг жилээр дөхөж байж!гэж хэлхэд

Өмнөх төрсөн өдрөөс хойш энэ төрсөн өдөр хүртэл амьд, эрүүл саруул хүрсэн тул баярлдаг юм. гэж нэг удаа хариулж байсан санагдана. Бид хэзээ нэгэн цагт үхэж л таараа тэгхээр -Тэртээ тэргүй үхэх юм чинь амидарч яадаг байнаа ! гэж хэлж байгаатай адил.

Төрсөн өдрийн баяраар өнгөрсөн жилийн тухай бодох боломж гардаг тул Амьдрал Сайхан! “Их санасан газар 9 н шөнө хоосон” гэдэг үг байдаг бол “Их санасан газар Имээлтэй хазаартай морь хүлээж байв” гэдэг шинэ үг зохиохоор шийдлээ. Би Sierra Leon дахь Монголын Энхийг сахиулагчдын тухай анх Egypt-д сонсоод тэнд viza хүлээсэн 8 сардаа –Хэзээ нэгэн цагт СЛ-нд хөл тавиндаа! Гэж бодож байж билээ.

Намайг хүлээж авсан, надад тусалсан, эх орондоо байгаа мэт хүлээж авсан Монголын Энхийг сахиулагчдад бүгдэнд маш их баярллаа гэж хэлмээр байна.

Бүгдийх нь нэрийг энд бичмээр байвч, овог нэр, болон цол дээр алдаа гаргаж намба алдана гэдгээ мэдэж байгаа тул товчилхоор шийдлээ.

Та бүхэнд Эх орондоо сайн явж хүрхийг ерөөе!

Horaayy..there are 37 comment(s) for me so far ;)

#1

Hun bur zorilgotoi, tuundee hurehiin tuld tuushtai temtseh yum bol diildeshgui hetsuu yum gej baihgui gedgiig Amai ueiinhendee bolon shine ueiin zalhuu zaluust batalj ogj baigaa bilee. Uneheer baharhaj bna! Mongol tsereg ersteigee uulzsan ni uneheer tsagaa oljee. Bi end gants Amaid bish delhiin ontsog bulan burt baigaa Mongol zaluustaa Huch zorig, Tewcheer hatuujil, oyun medleg, Az hiimoriig huseh gesen yum! Mongol uls Mandan Badrag!

Altangerel wrote on 2008/06/29 - 11:38
#2

Амай чи шүү.Чамаар эх орон чинь бахархаж байна.Аюул осолгүй аян замдаа сайн яваарай.Чамайг бурхан өршөөг.

Galaa wrote on 2008/06/29 - 11:40
#3

MONGOL TSERGIIN SVR HVCH HIIMORI TSOG MANDAN BADRAG. TSEREG ERCHVVD TA NARAARAA EH ORON TANI EGEL TVMEN CHIN BAHARHAJ HVNDELJ YAVDAG SHVV. BAS AMAI CHAMD ONGORSON CH GESEN TORSON ODRIIN MEND HVRGEN AYAN ZAMIIG TANI CHAMAIG GESEN HVN BOLGONII SVVN TSAGAAN SETGELIIN ERCH HVCH VREGLJ DEMJIH BOLTUGAI GEJ HVSEN ERUUE … AMJLT HVS EEEEEEEEEEEEE

nganzaa wrote on 2008/06/29 - 14:40
#4

amai torson odriin mend hurgeye. chamaar mash ih baharhaj bna.chi nadad mash ih erch huch er zorig ogch bna . nadaas oor olon zaluuchidad ch bas huch chadal ogch bgaa bhaa. mongoliin zaluuchuudiin huchtei chadaltai hiimortoi baig

bayar wrote on 2008/06/29 - 17:43
#5

Тэр цэргүүдээр үнэхээр бахархаж байна.

Энхбаатар wrote on 2008/06/29 - 21:32
#6

Бас нээрээ төрсөн өдрийн мэнд

Энхбаатар wrote on 2008/06/29 - 21:32
#7

Амай чамд төрсөн өдөрийн мэнд хүргий. Чиний блогоос маш их эрч хүчийг авдаг шүү. Чамд талархаж байна. Аяан замд чинь аз хийморийг хүсэе. Монгол улс мандан бадраг!.

Ankhaa wrote on 2008/06/30 - 11:05
#8

urra mgl hero

amgaa wrote on 2008/06/30 - 11:48
#9

Good luck

beegi wrote on 2008/06/30 - 16:06
#10

hehe, yamar yanztai adal yawdal we… uneheer yanztai!!!

tengis wrote on 2008/06/30 - 17:48
#11

SOLAR MONGOLIA gesen logo haraad narnii energiig Mongold ashiglaj baigaa tuhai yum boluu geed orood irsen chini hehe. Lavlaad dahiad hartal NARLAG Mongol yum baisht. Solar bish Sunny gevel zov bolno.

Sierra Leond baigaa Mongol tserguud sain baina, saihan zochilson baina shu.

vive wrote on 2008/07/01 - 08:24
#12

Tanid tursun udriin mend hurgeye! urgelj unshdag shuu! comment bichihgiu l bga bolohoos… Tsaashdiin chini ayalald amjilt husye! Sain yawaad ireerei!

Good Luck! wrote on 2008/07/01 - 11:59
#13

tursun udriin mend hurgey!

ogo wrote on 2008/07/02 - 09:02
#14

nice nice, Amaig maani saihan huleej avchee! Bayarlalaa ta buhend!

baje wrote on 2008/07/02 - 18:18
#15

amjilt husie amai .. Mongold naana chine dain bolj bn medsen uuu .. HY nam humuusiig buudaj bn . 2 oyutan nas barsan . ih haramsaltai um bolj bn ..

togo wrote on 2008/07/03 - 08:41
#16

Өмнөх төрсөн өдрөөс хойш энэ төрсөн өдөр хүртэл амьд, эрүүл саруул хүрсэн тул баярлдаг юм. гэж нэг удаа хариулж байсан санагдана. Бид хэзээ нэгэн цагт үхэж л таараа тэгхээр -Тэртээ тэргүй үхэх юм чинь амидарч яадаг байнаа ! гэж хэлж байгаатай адил.

Ene yag unen shuu. Nadad xelex ug yag unniig xelxed oldoxgui baisan. Yag ene l baixgui yu.

Amai amjilt shuu…

Bux xussenee biyeluuleerei

Enba wrote on 2008/07/03 - 16:52
#17

Bi MGL-d bolj bga zuild mash ih haramsaj bna, jagsaal hiisen humuusiig hoinoos ni zugtaj bhad ni hooj buudsan bsan ted tsusaa goojuulaad oorsdoo emnelegt ochood nas barsan gesen, negniih ni uushigiig nevt tsoo buudsan bsan gej emch nar haramsan yarij bna lee zaluu saihan humuus bsan gesen. Minii setgel uimraad hetsuu bnaa. Bid chin tsoohuulehnee shuu de, bie bienee hairlaj yavie humuusee, SL-nd bga ES-chidaar baharhaj bna bas chamaar,..
MONGOL ULS MANDAN BADRAG!!!

zayaz wrote on 2008/07/03 - 22:41
#18

Bi bas SOLAR gesniig ehleed haraad narnii (sergeegdeh) erchim huch ene ter gej oilgochihson yavj bna sh de

zayaz wrote on 2008/07/03 - 22:44
#19

Amai, sain yavaad ih yum uzej suraad Mongoldoo ireed goyo nom hevluuleerei

Amar wrote on 2008/07/03 - 23:02
#20

Amai uuriin chini Blogiig anh udaa l unshij uzlee. Gaihaltai sanagdaj bna. Ene tuulj uchirch bgaa adal ywdluud chini hezee negen tsagt saihan nom boloh boltugai. Baharhaj bna. Mongol zaluusaa ew nairtai bie bienee hundelj eh ornoo hugjuultsgeey. Uuriin chini Blogiig unshij uurt chini comment uldeesen Mongoliin saihan zaluusdaa ali boloh hariu bichij baihiig hicheegeerei. Delhiin ergen toirond bgaa ch urgelj hamt baidag nz ahan duus shig baitsgaay Bi Mongol hund hairtai!

Ulzii wrote on 2008/07/05 - 01:57
#21

Amai ahaa uuriin chini temdegleleer newtruuleg hiij. Fan club baiguulah bolomjtoi yu. Minii commentuudiig zaawal unshaarai. Minii hayg blessing.bloom@yahoo.com

Ulzii wrote on 2008/07/05 - 02:29
#22

Amai bi mongoliin negen televized orchuulagch redaktor hiideg. Herwee chamaig huswel bi chinii temdegleliig netruuleg helbereer hurgej baij boloh uu. Minii huwid ymar negen ashig honjoo haihiig bodsongui. Harin newtruulgiig iween tetgegchtei bolgoj iween tetgegch baiguulgiig tanitai holboj ugch ta ter baiguulgaar ene gaihaltai aylalaa demjuulwel uuriin chini tsaashdiin aylald tus boloh bh.Uuriin chini ene aylal bol mash ontsgoi Mongolchuud dundaa bol tsoriin gants gej helmeer bna. Magadgui delhiid ch bj boloh ym. Altai gedeg gaihaltai hunii uurgewchtei aylal gedeg newtruulgiig medeh bh. Uuriin chini temdeglel Altaigiihaas ontslogtoi zuil ih olon bna. Nadtai holboo bariarai. Bas uurt chini uldeesen humuusiin comment buriig algasalgui unshij bgaa bizdee. Tanid erch huch uguh baih. Mongol ulsad tanitai adil olon saihan eh orionch zaluus bii. Mongol oron mandan badrag!
minii hayg blessing.bloom@yahoo.com

Ulzii wrote on 2008/07/05 - 02:30
#23

Biye sain bodooroi. Zorilgodoo zaawall hureerei. Mongol zaluus chadaltai shuu. Bid chadah yostoi amjilt husie.

Ulzii wrote on 2008/07/05 - 02:31
#24

Manai zahiral zaluu humuusiig mash sain demjdeg. Tanii tuhai newtruuleg hiihiig ter demjih bolno gedegt itgeltei bna blessing.bloom@yahoo.com Nadtai zaawal holboo bariarai. Bi tanii aylaliig uuriin hiij chadah hemjeenii zuilseeree demjih bolnoo. Amjilt husie. Taniig mongooliin buh ard tumen medeh yostoi. Magadgui taniig delhiig toirood gaihamshiguudtai uchirch bgaag ene Blogoor chini zochilson tsuuhun heden humuusees busad ni martsan bgaa bh. Uuniig chini Mongol ard tumen zaawal medeh yostoi. Holboo bariarai.

Ulzii wrote on 2008/07/05 - 02:38
#25
Ulzii wrote on 2008/07/05 - 02:39
#26

Saihan bichleg boljee uilah duhluu shd neg bodliin chamd ch ataarhmaar umaa AMAI :) za sain saihan buhniig husey

Bill wrote on 2008/07/05 - 15:28
#27

I’m very proud of you.

Good luck X

PS: Waar een wil is, is een weg

Ariana wrote on 2008/07/06 - 18:09
#28

Хожуу ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Ганц ч гэсэн ивээн тэтгэгчтэй болох ,мөн бүх хүн мэдэх сайхан боломжийн саналыг телевизд ажилладаг охин /хүү/ саналаа хэлж байгаад би хувьдаа баярлаж байна. Амай дүү минь холбоо тогтоогоорой. интернетэд ордог хэдээс өөр хэн ч мэдэхгүй.Чадлынхаа хирээр ярьж байгаа ч тэр бүр хүмүүс инт-тд орохгүй.Бид мэтийн нэг нь худлаа уриалаад өнгөрөх юм.Сүүлдээ ч нэрээ өөрчлөхөөс өөр мэх үлдсэнгүй.Санаж явахад учир бий.

Aan wrote on 2008/07/07 - 10:07
#29

Sain yvj bna u Amai? yag unendee heden jiliin omno chamaig delhiig toirohoor yvj bna gej sonsood l ongorson. Getel bi Singapore-t ireed ene mochid l (azaar) chinii web site-g olj uzej buten 2 odriig ogloonoos shono dund hurtel neg burchlen uzej duusgaj bna geed boddoo.. Hamgiin gol n namaig ingej tevcheertei suulgaj bgaa chamd bolon oorooroo ch bas baharhah setgel torloo. Uneheer chamd heleh goy ugsuud ch chamlaltai sanagdaj bna. minii huvid aylah gedeg ali bagaas min odoog hurtel husej bga moroodol, zorilgo yum. haramsaltai n cham shig iim zorigtoi shiidver gargaj amjaagui l yvna. Tehdee husel moroodoldoo hotlogdood ene Singapore-t uschin mergejileeree ajillah gej bga. Odoo ene uyes ehlen Amai chamda bnga mail bichij setgel zurheeree hamt hajuud chin bh bolnoo. Bas zalbirah bolno. Udahgui naiz n ajild orood anhniihaa tsalingaas baga geltguigeer chamd mongo yvuulnaa. Nadad ch gesen saihan sanagdah bolno. Za ingeed tur zavsarlay. Chinii shine medee, aylaliin temdeglel-g tesch ydan huleej suuy.
Taniig hundetgesen Singapore-s uschin Hurelee.

Hurelee wrote on 2008/07/07 - 14:33
#30

evii dee minii hongor, jinhene badarchilj bndaa chin mine! unsii, hairtai shuu!

chamd hairtai ohin wrote on 2008/07/08 - 17:06
#31

Eoooe Amai iiin site iig say tat aasl haralaa bugdiig ni unshlaa mash goe bna yagaadch yum uilmaar bnaa yadaj bhad neeh goe duug bainga sonsoood bgaa bolhooor bi taniii delhiig toirj bui aylaliig chine uneheer bishirch bnaa!!!!!!!
Goe yumaa Dotoroo tanid buur ataarhchihlaaa!!!!!

Davaa wrote on 2008/07/09 - 00:22
#32

heleh ug alga daa uneheer baharhaj bna eh oron chin chi chadah yostoi. minii heleh ged bgad zuil hend ch hereggui yumand urdeg sanhuujuuldeg munguuruu amai ene zaluud mongolchuud garaa sungaval yamar ve? bodood uzdee mongol eh oron bidnii neriig gargaj ene zovlon berhsheel deer ni uuriin husleer zorigtoi alham shuu uneheer gaihmaar amjilt uur yu gehev ireheer chin uulzmaar bn holboo bariaraa

khangal wrote on 2008/07/09 - 09:39
#33

amai chi yagaad oird orj irehgui bnaa?
bichgiig chine huleegeed l hetsuuu bna shuudee,,
amidaa medegdeechee sanaa zowood baihad !!

My angel wrote on 2008/07/09 - 15:20
#34

Amai unuudur chini siteruu zochlood ex ornosoo xol baigaa bolood ch ter uu geree sanaad baigaa ch yum uu, mongol ulsiinxaa tuluu xaramsaad ch ter ter uu, cham shig sain uil xiigeeguidee gutraad ch ter uu zunduu uillaa!
Buur setgel uimerchixlee
Gexdee yamar ch baisan bayarlalaa, Amai!

Gunjii wrote on 2008/08/02 - 20:41
#35

Яасан их алдаатай бичдэг юм бэ. Уншихад сонирхолтой мөртлөө хэцүү юм.

Lhama wrote on 2008/08/03 - 09:50
#36

Za yahav de, yaarch bichiheer bugd l aldaa gargadag shu de. Ter tusmaa yavuulin hund hestuu shu de. Comments bichij baigaa hed n aldaatai baihad yu yarih ve?
Aldaa madaggui bichih uudnees manaihan turulh helniihee durumiig shinechilj bolovsruulmaar yum!!! Orchin tsagiin Mongol helened zundoo shine ugs hereglegddeg bolloo shde, yadaj baiguullaga, bank-din ner hayag, darga tserguudiin alban tushaaal tom usgeer uu jijig usgeer uu geh met asuudaltai zuil ih olon baina sh de, hun bur ooriinhooroo bichij baina shu de! Bolovsrolin yam yu hiij bna???

Amai, GOOD Luck!

Tuya wrote on 2008/08/14 - 12:04
#37

AAY Harin bi chamd ataarhaj bainshdee gogogo

BAZIK wrote on 2008/08/21 - 02:16
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.