blooddiamondposter.jpg

2008.06.22 Сиарра Лэонэ. Фрээтовн. Нарлаг баз

Өнөөдрөр КД клубийхандаа “Блоод Диамонд” гэдэг дэлхийн кино урлагын маш олон шагналд нэр дэвшиж, авсан киног үзхийг санал болгохоор шийдлээ. Мэдээж надаар хэлүүлтгүй энэ киног та нар үзсэн гэдэгт итгэлтэй байна, гэхдээ миний энэ тэмдэглэлийн дараа киног давтан үзвэл зөвхөн Амэрикын сүпэр эффикттэй “РЭМБО” шиг дайнтай киноноос илүү ихийг олж мэдрэн гэдэгт итгэлтэй байна.

Энэ киног би анх Өмнөд Африкт байхдаа үзээд үнэхээр биширсэн, Лэонардо Дикаприог би өмнө олон кинонд үзэж байсан ч энэ кинон дээр үнхээр сайн жүжигчин гэдгээ маш олон чанруудаар харуулсан гэж бодож байна.

Тэрээр Родэзиа буюу одоогын Зимбабвэгийн цагаан арист залуу болж тоглохдоо тэр нутгын акцэнттэй Англи хэлээр нэлээд сайн яриж, гэр бүл нь арис өнгөний дайнд алагдаад цэргийн хүн болсон тийм хүйтэн, хатуу зүрх сэтгэлтэй залууг маш сайн харуулсан байсан.

Родэзиа буюу Зимбабвэ-д болсон хар аристний эрх чөлөөний тэмцлийн тухай түүхийг олж уншхийг зөвлье! Мэдснээр кинооны гол баатрын байгаа байдлыг ойлгох болно, бас одоогын ерөнхийлөгч Робэрт Мугабэ улс орноо хямралд оруулаад байхад хажуугын хөрш орнуудын төрийн тэргүүнүүд яагаад дэмжээд байгааг ойлгоно.

Энэ кинонд маш олон зүйлүдээр түүх болон амидралын тухай үзүүлсэн юм. Өнөөдөр энэ киноог санал болгосон бас нэгэн шалтгаан нь Миний одоо байрлаж байгаа Сиарра Лэонэ улсад болсон буй иргэний дайн, болон хүний амь насаар борлогдсон цуст алмазын тухай гарсан байгаа юм.

Цуст Алмаз нь зөвхөн Сиэрра Лэоний дайныг ивээн тэтгээгүй юм шүү! Африкт болсон ихэнх иргэний дайн, хүмүүсийг хомроглон устгах ажлыг ивээн тэтгэсэн юм шүү! Би өмнөд Африкт энэ киног үзэж байхдаа –Хэзээ нэгэн цагт Сиэрра Лэонэд байгаа Монголынхоо энхийг сахиулагчид дээрээ очиндоо! Гэж мөрөөдөж байсан бас санагдан.

ДАЙАНИй ХЭЛМЭГДЭГСЭД

Сиэрра Лэонэд ирээд удалгүй Амэрикийн сайн дурийхний хамт холын ядуу тосгон сууриудаар очиж үзлээ. Тэрхүү кинон дээр гардаг үйл явдлуудийн талаар газар дээрээс нь илүү ихийг олж мэдснээр та бүхэнд хүмүүс бие биэнээ үл хүндлэх , дорд үзэхийн үр дүн юунд хүрдгыг ойлгуулмаар санагдлаа.

Өнөөдөр Сиэрра Лэонэ улс энх тайван байгаа. Энд ирхээсээ өмнө Сиэрра Лэонийг “Болоод Диамонд” киногоор төсөөлж байсан бол тийм биш гэдгийг хэлмээр байна. Энэ кино 1999 оны буюу одоогоос 10-аад жилийн өмнөхийг өгүүлсэн байгаа шүү!

Энэ хотод тэр болгон зэвсэгтэй цэргийн болон цагдаагын албан хаагч олж хархааргүй тайван байгаа шүү!

Тэрхүү тосгонд байхдаа иргэний дайны үед аав ээж нь босогчдын болон дайны үеин дээрмийн бүлгүүдэд алуулсан, нүдэн дээр нь эх нь хүчиндүүлсэн тийм хүмүүс, хүүхдүүд ч байлаа. Тэдгээр өнчин хүүхдүүд өөрийн түүхийг бичсэн нэрийн хуудас шиг цаастай. Тэдгээрийг нь уншаад –миний өмнө сууж буй энэ гунигтай хүү ямар их зовлон амссан юмбээ! Гэж уурийн эрхгуй нулимас гархаар байлаа.

Миний өмнөхөн аялсан улсуудийн иргэдийг бодвол энд хүмүүс маш тайван, дайн дажингаас залхсан. Энх тайван амидрахийг хүссэн байгаа нь, намайг харсан үедээ хаа сайгүй гараараа далалж инээмсэглэж байснаас мэдрэгдсэн юм. Дайний үед мөдхөн болох гэж байсан сонгуулид хүмүүсийг санлийг нь өгөөлэхгүй гэж гарыг нь тасалж байсан гэсэн, үүнд хэлнэгдсэн хүнтэй хоромхон зуур ярилцахдаа тэдний мэдэрсэн зовлонг ойлголоо.

Түүний нэг гаргүй байгааг хараад үнэхээр өрөвдсөн, өгөх юм байхгүй байсан тул өөрийн ууж байсан литрийн савтай уснаараа дайллаа. Тэрхүү пявран сав энд маш их хэрэг болдог юм. Өөр яалттай ч билээ. Дайн тэр дотроо иргэний дайн ямар аймшигтай болхыг мэдэрлээ.

Улс хоорондийн дайнаас илүү иргэний дайн нь надад аймшигтай санагдснаа нуугаад яахуу, ийм дайнд дайснийг гадна турх, хувцаар нь ялгах аргагүй, тэгээд дүрэм журам байхгүй! Хэзээ эргэн тойрон хүрээлсэн бут ойн шигүүн дундаас дайсан гарах болоо гэж айж амидран!!! АЙАмшигтай. Тухайн хүнтэй ярилцаж суухдаа Монгол эх орон мань үнхээр амаглан тайван газр юм байндаа, Монголд төрсөн минь ямар аз вэ гэж бодлоо. 90-ээд оны ардчилаас хойш маш олон бослог, олон нийтийн эсэргуйцэл жагсаалууд болж хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан ч өнөөг хуртэл хэн ч буу зэвсэг, чулуугаар зэвсэглэж хайртаа хотоо сүйрүүлж биэ биенрүүгээ буу шагаалгаж, амь насанд халдаж байгаагүй юм шүүдээ!

Монголд эдийн засгийн бэрхшээлээс болж хүмүүс бухимдаж байгаа ч, Монголчууд бид эвтэй байгааг би олон орноор аялсний дараа л ойлголоо.

МОНГОЛИйН ЭНХИйГ САХИУЛАГЧИД

өнөөдөр Монголын Энхийг сахиуулагчид яг юу хийж байгааг ойлгохгүй байгаа хүмүүсд энэ мэдээлэл хэрэг болох байх. Монголийн энхийг сахиулагчид Сиэрра Лэонэд 2006 оноос эхлэн байрлах болсноос хойш 5 дугаар элж энд алб хашаад сар хүрэхгүй хугцааны дараа эх орондоо харина.

Миний бодлоос.Мөдхөн гэр бүл найз нөхдөө харна, Эх орондоо харин гэж яриж буйг сонсох үнхээр хэцүү санагдах юм. Чи үнхээр гэрээ санаж байвал бидэнтэй манай онгоцоор харичихгүй юу! Гэж нэгэн албан хаагч хэлэх үед- Тэгие !!!Гэж хэлмээр л байлаа. Даан ч болохгүй. Эдгээр залуусдаа би маш их атаархаж байна.

Монголын Энхийг сахиулагчдын ажил бусад НҮБ-ийн энхийг сахиуулагчдас үүр байсан. Тэд Дайны үеин гэмт хэрэгтнүүдийг шүүж, үнэнийг тогтоох тэрхүү үйл ажилгааний аюлгүй байдлыг хамгаалах үүрэгтэй юм. Намайг энд байх хугцаанд хэд хэдэн удаа шүүх хурал болж байгаа сонсогдсон, гэхдээ Дайний гэмт хэрэгтнүүдийг шуух ажилгааний дурэм ,аюлгуй байдлийн ууднээс намайг тэр газрийг үзүүлээгүй юм. Монголийн цэрэг залуус 24 цаг тэрхүү Тусгай Шүүх гэдэг газрыг өндөржүүлсэн байдлаар хамгаалдаг юм. Дайний хажуугаар дажин гэдгийг ашиглан хуний амь нас, эрх чөлөөнд халдсан тэдгээр гэмт хэрэгтнуудийг зув шүүж, зохих шийтгэлийг нь өгөх байх гэж би болон маниа энхийг сахиуулагчид итгэж байна. Монголийн Энхийг Сахиуулагчид хамгаалж буй газар үйл ажилгаа ямарваа нэгэн саадгуй болж унгурнуу гэдэгт бурэн тугс итгэлтэй болсон нь энд байх хугцаандаа тэдний мань ажлийн хариуцлаг, дэг журмаас харагдаж байсан юм.

ДАЙАНИй СЭТГУУЛЧИД!

Кинонд дээр дайны сэтгүүлчдийн тухай нэгээхэн хэсэг гардаг. Би өмнө Исраэл Либаний дайний халуун цэг дээр очихдоо анх дайний сэтгуулчидтэй учирч байсан. Буудлийнхаа өөрөөндөө суугаад ЦНН болон ББЦ-гийн мэдээг үзээд тэмдэгллээ бичиж байсан ахмад насны сэтгүүлчийг эс тооцвол, бусад нь миний дурсамжинд мөнхөд үлдсэн юм.

Монголийн мэдээний 80% н дандаа гэртээ суугаад гадаадийн мэдээг орчуулсан байдаг, тэгхээр гадний ухуул суртлаас болж бидний ухамдсар Монгол маягаар сэтгэхгуй байна гэсэн үг. Намайг хүмүүс барууний сэтгэлгээтэй гэж хэлхэд би дургүй! Би Монгол сэтгэлгээтэй. Ахмад хүний өмнө архийг стаканаар ууж, агсам тавиж байгааг Монгол сэтгэлгээ гэж буй хүмүүс андуурч байна шүү! Эсвэл гэрээ жилд 4 удаа залхууралгүй нүүлгэдэг үндэстэнг ЗАЛХУУ гэж байна уу? өдөр ч шөнө ч ирсэн зочныг цай хоолоор дайлж, амрах боломж өгдөг үндэстэн яхаараа Амиа Бодсон болдог билээ? Аль нь Монгол сэтгэлгээ аль нь гаднийх вээ гэдгээ сайн салгаж. Бидэнд байгаа зарим нэг муу зүйл байх юм бол түүнийгээ сайжруулцгая! Хамтдаа!

болж буй цэг дээрээс сурвалжлаг авна гэдэг ямар хэцүү байдгийг тэрхүү кинон дээр багаар ч болов хүмүүсд мэдрүүлсэн юм. Харин жинхэн амидрал дээр Сэтгуулчид яг л Адал явдалд дуртай солиотой хүмүүс гэмээр. Тэдний толгойд айдас гэж бараг үгүй болсон мэт, амьдралийнхаа хамгийн чухал сурвалжлаг, фото зураг авхийн тулд тэд юуг ч өгхөөс буцахгүй.Амь насаа ч! Зарим нь сэтгүүлчийн салбарт нэрээ дурсгахийг хүсдэг, зарим нь онцгой газар сурвалжлаг хийснээр өөрийн карэрээ өсгөх хүсэлтэй байдаг, бас нэгэн хэсэг нь маш өвөрмөц сурвалжлаг, фото зураг авснаараа их хэмжээний шагнал мөнгөн урамшуулал авдаг, харин миний хамгийн их хүндэтгэл хүлээсэн сэтгуулчид нь Дайн болж буй газар сурвалжлаг хийж дэлхий дахинаа хүний эрх чөлөө , амь нас хэрхэн хохирч байгааг харуулхыг хичээдэг юм. Дайны сурвалжлагчид бүгд улайран явдгаараа бүгд адил юм. Хайфи хотийн уулан дээр дохиолол дуграх үед бүх сэтгүүлчид төхөөрөмжөө бэлдээд бичлэг, зураг авхийг хүсч байсан бөгөөд – За, сайхан бөмбөгнөөд унж байгаа зураг авхиймсаа! Гэсэн хүсэлтэй хүн ч байгаа. Тэр бөмбөгний араас хүмүүсийн амь нас хөрөнгө мөнгө сүйдэж байгааг ойлгож байгаа ч … бөмбөг унсан, эсвэл ямарваа нэгэн зөрчил гарсан газар хамгийн түрүүнд ирж бусдийн амжаагуйг хийхийг хүсдэг хүмүүс юм. Бусад сэтгуулчид илүү мэдээлэл олчихвий гэж хардан, мэдээллээсээ хуваалцахгүй!үнэхээр сонин хүмүүс. Гэхдээ тэд бидэнд хэрэгтэй юм. БОСОГЧИДУг киноонд баг насны хүүдүүдийг цэрэгт авж байгаа гардаг. Хүүхдүүдийг дайнд оролцуулж байгаа явдал. Хүүхдийн тархийг угаах маш амархан. Бас тэд өвдөлт үхлийн тараар бодох туршлаг байхгүй тул сайн байлдан. Бас эсрэг талийхан хүүхдийг алхаас зайлшийн!!! Би аялж байхдаа босогчдийн газраар хэдэн удаа гарж байсан, зүгээр тосгондоо найзуудтайгаа тоглоод өссөн хүүхдүүдийг нэг өдөр цэрэг болгож. Дөнгөж 16тай бацаанд дэсант хувцас буу өгхөөр, ямар хүн болхийг төсөөлхийн ч аргагүй. Колашников автомат барисан дэсант хувцастай, өөрийгөө РЭМБО гэж бодсон 16-18 насний хүү – Хүүш цүнхэнд чинь надаа өгөх юу байгаа? Гэж хэлүүлэх ямар байдгийг мэдэрсэн хүн Монголд байтгай дэлхийд цөөхөн шүү. Цөөхөн хэвээрээ байгаасаа! Тэгээд буугаа туршиж үзэх хуслээр дүүрэн!!! Яаай

Амиа бодсон байдал.

Бид суулийн үед, ялангуя 90 оны хямралаас хойш ядуурч, маш муу санаатайгаас гадна амиа бодсон хүн чанаргүй муу хүмүүс болж эхэлсэн гэж би боддог. Хүн чанаргүй гэдэг нь бусаддаа туслаж, хүн хүнийхээ сайн сайхний төлөө явдаг чанраа алдаж. байнга биэ биэндээ өшөрхөж , мөнгө хүч хоёр бүхнийг давна гэж итгэж эхэлсэн билээ. Ард тумэн нь өдөртөө идэх хоолгүй байхад тэдний мөнгөөр маш үнтэй машин авч, хоусэ бариуулж байгаа хүмүүс, албан тушаалтангууд тэргүүн эгнээний жишээнүүд юм. Ард түмний мөнгөөр шүү!

Яагаад ингэж бодох болсон бэ гавэл “Блоод Даймонд” киноний нэг хэсэг байгаа дахиад узээрээ.Сиэрра Лэоний Фрээтовн хотын нэгэн баранд Дэцаприо сэтгүүлч хүүхэнтэй ярилцаж сууж байх үед зурагтаар Амрикийн эрунхийлугч Билл Цлинтон, Моница Бэлинский гэдэг хүүхэнтэй нэр холбогдсон тухай хоромхон зуур гарж байгаа. Улсийнхаа Их Хурлийн гишүүдийн нэрийг тэр бүр мэддэггүй би гэхэд хаа хамаагүй хоёр хүнтэй болсон явдлийг мэдэж. Нэрийг нь цээжилсэн байгаа нь тэнэг хэрэг юмдаа. Мэдиа эн хоёрийн талаар тийм том сэнсаци хийж дэлхий дахинаа хүмүүсийг мунхруулж байх үд Баруун Африкийн Сиэрра Лэонэ гэдэг улсад иргэний дайн болж, хүмүүс бие биенээ мянга мянгаар нь хядаж байсан байна. Би энэ талаар ерөөсөө сонсоогүй, эсвэл соншийг ч хүсээгүй, зөвхөн гадаадийн мэдээгээр гарсан хоёр хүний асуудлийг сонсоод найзуудтайгаа эн тухай сонин болгож хуучилж байсан санагдан.

Тэнэг байждээ.

Миний ийм турлийн тэмдэглийг зарим хүмүүс уншаад- Тэнд биэ биэнээ алнуу хяднуу бидэнд ямар хамаатай юм? Харууд дандаа тэгжил байдаг юм ,Энд талхаа яидаа гэж байхад! Гэж бодож магад.

Тэр хүний зөв.

Гэхдээ нийгэмд талхнаас илүү дээгүүр сэтгэдэг, хүнийг арис өнгө яс угсаагаар н ялгадаггүй хүндэлдэг, хайрлах сэтгэл зурхтэй хүмүүс байж байж улсийн ирээдүй, холийг харна шүүдээ!

Гадаад орнуудад болж буй уйл явдлуудийг бид мэдэж судалж байснаар Монголдоо болж буй үйл явдлуудийг харицуулах, дүгнэх, урдчилан таамаглах боломжууд нээгдэн гэж би бас итгэж байна.

Би Африкийн маш олон дайнтай, гэмт хэрэг ихтэй улсуудаар аялаад тэмдэглэл бичиж байх явцдаа, – Монголчуудаа! Бүгдээрээ хүлээцтэй, ухамсартай байцгая! Бидэнд иргэн хоорондийн, ястан хоорондын, улс хоорондын тэмцэл дайн хэрэггүй шүү гэж ойлгуулхыг хичээж байгаа юм.

Төгсгөл

Хэдийгээр би КД клубыхандаа ийм төрлийн акшион, коммэрциал кино санал болгохоос зайлшыдэг байсан ч энэ киноний талаар яриад байвал дуушааргүй сайн бүтээл болсон юм!миний энэ тэмдэгллийн цоммэнт дээр та уг кинонд олж харсан , бусдын мэддэггүй зүйл байвал нэмээд бичээрээ гэж хүсэе! Зөндөө байгаа, танд зай олгое!Таны цоммэнтээс КД клубын гишүүн болох боломж нээлттэй байгаа юм шүү! Э-майлээ зөв бичээрээ!

Horaayy..there are 23 comment(s) for me so far ;)

#1

tiim shuu ene kino uneheer gaihaltai bolson.ter dundaa Djimoun Hounsou/Solomon Vandy/ uneheer gaihaltai duriig buteesen ym shig sanagdaj bsan.bosogchid ba zasgiin gazriing murgulduuniig haruulsan kino bsan.Dicaprio/Archer/ iin huvid titanikaas hoish buteesen hamgiin saihan dur ni bsan ymuudaa

ganzorig wrote on 2008/06/24 - 09:15
#2

Supporting Role oor Djimoun Hounsou nileed heden shagnal garduulahar ylj bsan baihaa

ganzorig wrote on 2008/06/24 - 09:17
#3

here’s some stats:

Ene kino 11-n OU-iin shagnal garduulah yoslold yanz buriin toroloor niit 20-n ner devshsenees:

Las Vegas Film Critics Circle 2006 Best Supporting Actor – Djimon Hounsou

National Board of Review 2006 – Best Supporting Actor – Djimon Hounsou

Washington D.C. Film Critics Association 2006 – Best Supporting Actor – Djimon Hounsou

Women Film Critics Circle 2006 – Best Supporting Actor – Djimon Hounsou

… gesen shagnaluudiig avch baisiim bna. Tuhain jiliin Oscar-d 5 torold ner devshsen bolovch shagnal avch chadaaguim baina. (Ter jiliin ihenh shagnaliig “Departed” avsan shig sanagdaj bna)

baje wrote on 2008/06/24 - 12:00
#4

ene kinoog bi turuu jil uzej bsan yum baina. haramsaltai ni manai gants urdaa baridag TENGIS-d iimerhuu shildeg kinog hovor gargah yum daa. zogsoo zaigui savangiin duuri gargahiig ni yaaana. saishaaltai ni ene zun heden kino gargana gej tolovloson bsa. Uraaaaaa!!!. Blood Diamond -deer hamgiin ikh setgeld buusan ni huuhduud alivaa yumand hamgiin turuund bas mash ikheer hohirch ulddegiig humuust oilgogdolt ni gargaj chadsan. Diamond -nii toloo heden huniich ami nas uguu bolsonch hamaagui gesen setgelgeetei humuus yas yuman deeree yag yamar baidagiig haruulsan. Tsust dain gej yamar baidagiig hunii setgel oi tond ni ortol haruulsan kino. urid ni bi medeegeer neteer zondoo unshij bsan gehdee ene kinooog uzej baijil ene aimshigtai zuiliin talaar oilgolttoi bolj chadsan. Ene kinoon deer diamond-iin toloo herhen uhen hatan temtsej baigaa bdal ni Odoo MONGOL-d bolj bui songuulitai adil yum shig . Erh medliin toloo yaj ulairch baigaag haraldaa. arai chdee. oor ug daanch garahgui baina. Ineedtei, shivshig, ONIGOOOOOOTOI!!!!!! SHIVSHIG!!!!!!

saruul wrote on 2008/06/24 - 13:55
#5

Gaihaltai saihan hiisen kino.Uhaj ,bodoj uzhed ihiig bodogduulam kino .Unuudur ter kinog uzdeg ,tanii bichleg unshdag yag neg ued taarlaa.Delhii deer ingej hun hunee ut horhoi,shumuul shig alj baihad yaavch sain saihan zuil bolohgui ni oilgomjtoi.Hichneen gazar ,gem zemgui hichneen olon hun alagdaj baina?Tusuulhud aimaar.Deer ni hichneen amitang ustgaj,amiig ni horooj baina?Ted uhehdee hen negend sain saihaniig eruunu gej uu?Amid orshliin hamgiin deed ni HUN yum bol ,hun hunee ustgah ni buu hel garch hurehgui estoison.Daan ch hunii bie mah bodiig hereglesen ayultai amitnii setehguitei “HUMUUS” baih yum daa.Haramsmaar.

Ganoil wrote on 2008/06/24 - 20:08
#6

Tanii bichsen zvilvvd mash ih setgel hudluguj baina, bas hetsvv sanagdaj baina. Gehdee eh oronoo yamar bolgomoor baina tervvgeeree l tiim boloosoi gej yariwal goy yum shigee, yg biyelchih ch yum shig, dandaa yg tiim yg ter ni bolohgvi baina geed baiwal ter heweeree l baigaad baih yum shigee

Enerel wrote on 2008/06/25 - 09:20
#7

Neeree medehvv, Leonardo DiCaprio yer ni neeh oscar awaad baiddaggvi, yalanguya Martin Scorsese-tai hamtarch hiisen kino ni oscar awdaggvi, bvr ch awdaggvi geegvi l dee, hvmvvs personal zvilee tiim alban ajil deer gargaad hereggvi yum shig, minii huwid Leonardo DiCaprio gaihamshigtai jvjigchin, vneheer sain dvree gargadag. Martin Scorsese ch gesen mash sain nairuulagch

Enerel wrote on 2008/06/25 - 09:32
#8

Bas negen gaihaltai niitlel!

Humuus Amai-iin aylaliig oilgohgui, chi jargaj baij busdaas mungo guilaa ch geh shig … etssiin dundee tuunii hiij bui oyun sanaanii hurungo oruulalt mash chuhal ym shuu, jishee n gehed ene blood diamond niitlel !!! zaluusiin setgelgeend gartsaa baihgui oorchlolt hiij chadahaar medeelel, medleg, surgamj aguulsan niitleluud hiideg, bid uugeer damjuulan mash ihiig medeh bolomjtoi, hediigeer medeelel awah mash olon suwag unoodor neelttei baigaa ch bugd l todorhoi tuwshind aliwaa neg censored boldog. Harin Amai-iin niitleluudees hamgiin awuushtai n tereer yag l biden shig Mongol zaluusiin neg uchraas bidend ugch bui medeelel jinhene natural-aaraa gej oilgoj baidag. za etsest n chamd amjilt husye dee,

Hundetgesen

Baingiin unshigch Tengis

tengis wrote on 2008/06/25 - 11:09
#9

Ene kino ni uneheer saikhan kino. According to myself rating, Blood diamond is one of the “HAVE TO WATCH” list. Bi tegej boddgiin herev hen negen kino sonirhdog bol, kinonii donton bolohiig husej bgaa bol zaaval “HAVE TO WATCH” listiin kinog uzeh heregtei gej. gehdee ene zovhon my list gedgiig sanarai. U guys may add or edit the list accoding to ur experiences.
MY “HAVE TO WATCH” LIST OF 2004-PRESENT:
BLOOD DIAMOND
PURSUIT OF HAPPINESS
BROKE BACK MOUNTAIN
THERE WILL BE BLOOD
AMERICAN GANGESTER
BUCKET LIST
NO COUNTRY FOR OLD MEN

Za neg iimerhuu l bna daa.
Oor listend nemegdej oroh kino bval sanal bolgooroi.

Zugeer oor neg site-n ranking listiig harahiig husvel
http://www.imdb.com/chart/top

Regards ,
Puujee

Puujee (Pj) wrote on 2008/06/25 - 11:29
#10

Bayarlalaa Amai.
ene kanuug uzej bsan bdag l neg baidaantai kanuu bna gej bodoj bsan.
Odoo dahiad uznee.
Levinsky geed neg utas bdag bsan shdee. emegtei hunii bieiin helbertei muum ni deer ni darahaar untardag ch biluu.
Manaid ch naad tsust almas shig l yum bolj bnas huudee.
Ene olon uurhainuud hujaa nar himiin bodis huuli busaar hereglej bgaa zereg.
Tend yalgaagui hunii ami nas hohirch huuhduudiig boolchilj emegteichuud biee unelj bgaa.
Amaidaa bolon Kino sonirhogch humuust neg kanuug sanal bolgoyo.

The Bridges of Madison County
Clint Eastwood Meryl Streep 2iin gold durd ni togloson.

Ene kinoonii zohiol ni Guur geed tuujiin ehnii heseg ni gantsan dugaar garsan Badarchin geed setguul deer garch bsiin 97 98 onii
ued. ter uguulegiig unshaad Red wing gutalaa umsuud Levi umduu umch camelaa tataad Nikon camerkodak halisaar zurag avaad yabj bh yumsan gej bodoj bailaa.

Zaaval uzeerei gej zuvlii.
haaya uyarah zugeer shuu dee.

Amaidaa amjilt!

Bagabandi wrote on 2008/06/25 - 17:38
#11

ene kinog anh udaa buyu gantsahn udaa ongotsond uzej bsan tokyogoos nisch ireh uydee ongotsond uzeh tiim ch saihan zuil bish yalanguya orchuulgagui uzeh buur ch doloon dor tiimees ene talaarh setgegdel alga daa
deerh hunii Tengisiin tuhai yarianii huvid TV-eer gargasan kinog Tengiseer gargaad hun uzdeggui yum bilee ene jil Kunfu Fandag gargah gej bgaa ch odoo 1000 tugrugiin hulhi CD-eer nil taraad ba shdee tegeed bur mongol orchuulgatai shuu tegeheer yaj gargah ve dee

amka wrote on 2008/06/26 - 10:47
#12

hi bi ene blogig sariin omnoos ajliinhaa zawsraar unshsaar onoodor duuslaa. Oroi bolgon ajlaa taraad yawahdaa zoriud sonirholtoi heseg deer n zogsood margaash n urgeljleliig n unshih gej yaardag blaa. Uunees olon ayultai uchirch boloh bsan ch er n bol chi ih aztai bsan yum shig sanagdsan magadgui chi ooroo zow gargasan shiidwer bolgon chine zow bsan bolohoor zaya chine tushdeg bh. Bas sain aaw eej, eh oronii zaya tushdeg bhaa. Ene ayalaj bgaa chine amidraldaa hiisen magadgui hamgiin tom gawiya ur udamdaa heden uyeree baharhan yarih neriin huudas bolno gedegt itgeltei bna

smile wrote on 2008/06/26 - 16:09
#13

Bi bas chinii ayalaliig sariin omnoos unshsan oroi gertee irheeree zav gargaj unshdag, Hollywood-iin chanartai sain hiigdsen kinonuudiig l uzeh durtai PURSUIT OF HAPPINESS BAS SHAWSHANK GOE, BLOOD DIAMOND SAIN KINO BSAN uneheer sain kino bol goe kife zaaval neg bodrol uldeedeg muu kino uur bas ineed hurgedeg

zaya wrote on 2008/06/27 - 19:30
#14

Di Caprio ch uneheer sain jujigchin. Daan ch mani eriinavyasiig haruulah kino ter bolgon bhgui. Huuhed bhdaa hogjiliin berhssheeltei huuhediin durd togloson kino-g uzeed uneheer mundag yum gej bodson. Uchir n kinonii yavtsad hun tuunii neriig martaj harin gol duriinh n ner buugaad bsan. Getel ihenh kinonuudad aldartai ner n ehelj buugaad duriinh n ner ter bolgon buudaggui.

DiCaprio wrote on 2008/06/28 - 03:33
#15

ht

kl wrote on 2008/06/28 - 05:23
#16

za Amai chamd tursun udriin mend hurgeye! Bayariin byaluu, naiz nuhdiin “Happy Birthday” duu dutagdaj l baigaa biz de. Aav, eejid chin bas bayar hurgeye! Tertee 29-n jiliin umnu “Delhiig toirson anhnii mongol zaluu”, eh oron ni baharhah er huniig ene horvood olgiidoj avchee.
Duudah neriig ni ted hairlaj duursah aldraa ooroo buteej baigaa zaluu shu!
Udahgui bi neg tuhtai bichij holboo barinaa.

Amjilt husiye!

6-n sariin 28 buyu Songuuliin omnoh udur! uguieeee EURO 2008 final-n omnoh udur yum bn :)

snchr wrote on 2008/06/28 - 09:57
#17

үнэхээр гоё кино санал болгожээ.

сэлэнгээ wrote on 2008/06/28 - 18:00
#18

маш сайхан кино. Жил гаруйн өмнө үзэж байсан юм. уйлаад л маргааш өглөө нь босоод ахиж үзэж уйлсан. тэгээд ТВ асаагаад суутал флиппиний алт гар аргаар олборлодог хүмүүсийн тухай нэвтрүүлэг үзээд дахиж уйлаад дараа нь өөртөө хэзээ ч алмааз, алтан эдлэл авахгүй гэж тангарагласан. /гэхдээ надад ийм эдлэл байхгүй л дээ/ оройн нөхрийгөө ирэхэд хэлсэн чинь чиний хуримийн бөгж чинь төмөр байх юм уу гээд /хараахан хурим хийгээгүй байгаа/ баахан маргасан. төмрөн бөгж байсан ч яах вэ дээ. кд клуб гишүүн больё.

DOLJOO wrote on 2008/06/29 - 19:29
#19

Энэ кинонд дээр Каприо (Арчер) шоронгоос гараад орогнодог байрандаа ирсэн чинь хамаг юмыг нь онгичоод сүйдэлчихсэн байдаг. Тэгээд хашир виски ууж байгаад шүдээ авдаг. Тэгсэн тэр дотор алмаз нуусан байдаг. Тэрийгээ зарж мөнгөтэй болдог. Өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй эр, бас байнга араа бодож, амь тариагаа өөртөө авч явж байгаа нь надад их их гоё санагдав.

Энхбаатар wrote on 2008/07/04 - 16:32
#20

Ene temdeglel minii setgeliig mash ih hudulguluu. Baragiin setguulch hunees iluu ym bichij bnaa. Taniig magtaj baigaa ni gol bishee. Tanii ene ih erch huchiig ulam ih badraahiig husen helj bna.

Ulzii wrote on 2008/07/05 - 02:46
#21

kino algasahgui uzeed bdiin ug ni eniig amjaagui balai yum bolj uzhes margaash garj hudaldaj avj end ih hymdhan ldaa malaysia-d za turusun udriin mend ungursunch gesen udahgui mongoldoo esvel ali neg ulsad taarna gej itgeltei bnaa yur ni kino zuvluhuur bulan neevel bi mash ih bayarlahar bas bi demjmer bna

khangal wrote on 2008/07/09 - 10:01
#22

Amai chi olon gazar yavj ix yum uzej tal buriin medlegtei bolj baigaa baix, ene bol chinii aylaliin xamgiin davuu taluudiin neg,
xar arist xumuus bol minii medexeer ix deerengui, buduuleg xumuus,,,
Gexee xuchirxiilel xuchirxiilliig uusgedeg gedgiig bi olon jisheen deer oilgoson.
Europad amidraliin tuluu temtsel jinxene utgaaraa yavagdaj baidag, aris ungunii uzel, shashnii surgulduun bugdiig medrex bolno. End olon toonii tsagaachid, xuuli bus xumuus amidarch baina, xen sergelen, xen chadaltai ni xooloo olj idej baina, europagiin saixan ni olon undestnii xumuus amar amgalan saixan amidarch baina, gexdee ted enerengui saixan steglteidee bish tedend zartsuulj baigaagaasaa iluug tednii nereer olj baidagt gol uchir ni baigaa um , Ymartai ch buyantai gazar…

Gunjii wrote on 2008/08/02 - 21:44
#23

Ene kinonoos daraah zuilsiig oilgoson.

1. Uls ornii bdal hiigeed humuusiin shunal yamar vr dvnd hvrgedeg. (Manai uls uul uurhai geed odoo yag ene zamruu yawaad bgaamuudaa gej sanagdsan)
2. Etsgiin hair gej yamar aguu ve? ter hvnd nuhtsuld ger bvl vr hvvhdiinhee tuluu yaaj temtsej chadaj bna
3. Leo. Mash ih erch hvch owsgoo sambaatai. Yag l chono shig bsan
4. Leo setguulch 2-n hoorong nuguu baildaj bj durlahtai manatai gedeg shig byatshan hair setgeliin och uusgesen ni kinonii bas neg goe shigtegee bsan
5. Almaaz gedeg chini yag yas yuman deeree neg l chuluu.

Bayar wrote on 2009/11/08 - 01:19
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.