EX 23

ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАГЧТАЙ ХАМТ (Эцгийн тэмдэглэл)

Бат овогт Цэен-Норовын Жамбалсүрэн.

20013 оны 4 сарын 8. Лаос улсын нийслэл Вентьян.

Шинэ жилийн дараахан хүү Золбаяр намайг, бас ээжийгээ Кампучид ирэхийг урилаа. Зүүн өмнөд Азийн 3 оронд бидэнтэй аялахаар тэрээр төлөвлөсөн байв. Мэдээж төсвийн цалинтай багшийн сэтгэлгээгээр би хандаж, нилээд хэд хоног бодлоо.Бүгд нийлээд бидний зардлыг төлөхөөр болж миний шийдвэрт нөлөөллөө. Бид шинэ хүн мэндлэхийг хүлээж байсан болохоор аялал хойшилж 4-р сар гаргахаас өөр аргагүй байв.

Гадаад орон руу бишгүй л явж байсан болохоор удалгүй онгоцондоо ч сууж Бээжинд үдлэн маргааш нь Лаосын нийслэл Вьентьянд буулаа.

Миний хүүгийн аялалд энэ олон жилийн хугацаанд  хамгийн их мэдрэмжтэй хандсан, залуучуудынхаа сайн үйлсийг дэмжих шийдвэр төгс байдгаа олон талаар нотлон харуулж буй шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг аяллыг нь ивээлдээ авсан нь манай гэр бүлийнхэн төдийгүй Золбаярыг дэмждэг олон мянган залуучуудыг баярлуулан зоригжуулсан гэдэгт би итгэлтэй байдаг юм. Вьентьяны нисэх буудал дээр Элчин сайдын яамныхан биднийг тоссон нь үүнтэй бас холбоотой байсан бизээ.

Гэвч маргаашнаас нь эхлэн чөлөөт аялагчдын ер бусын амьдрал руу орж байгаагаа сайтар мэдэрч эхэлсэн юм. Халуун цаг агаар, учир нь олдохгүй шинэ хоол унд, байнгын тасралтгүй хөдөлгөөн нь мань мэтийн тайван амьдралтай хүмүүст шууд л нөлөөлдөг юм билээ. 2-3 хоног дасан зохицох гэж хир байдгаараа чармайлаа. Нутгийн сэрүүн сайхан агаар, өөрийн гараар бэлтгэсэн хоол, дасаж сурсан их сургуулийн танхим нилээн бодогдсоныг хэлэх үү. Энэ байтугай халуун Африкийн цөлд олон жилээр бэдрэн явсан хүүгээ бодож өөрийгөө зоригжуулж байв. Хүн гэдэг амьтан өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө махран зүтгэвээс болохгүй бүтэхгүй зүйл үгүй гэсэн хүүгийн минь номын үгс хичнээн үнэн болохын гэрч нь би өөрөө болов оо.

Удалгүй байдал өөр болж, шинэ мэдрэмж дараа дараалан төрж, хэдэн цаг болж байгаа, хэдний өдөр билээ гэдгээ ч мэддэггүй, сонирхдоггүй санаа амар, ер бусын этгээд тайван хүн болж хувирав…

IMG_1764

Хүүгээ өдөр тутам тэмдэглэл бичиж интернэтэд оруулсангүй гэж зэмлэх дуртай би гэдэг хүн огтхон ч амжилгүй явсаар байгаад 12 хоногийн дараа л үзэг цаас нийлүүлж сууна. Хүүхдийн бүрэн халамжинд явааг хэлэх үү, насаараа бичиг цаас оролдсоныг хэлэх үү, аяллын явцад тэмдэглэл бичнэ гэдэг тийм ч амаргүйг сая л ойлгож эхэллээ. Бодит амьдралыг жинхэнээр нь харуулах гэж очсон газар болгондоо фото зураг дарж гүйх хүүгээ сүүдэр газар тэс хүйтэн шар айраг уун суухдаа сонирхон харж, сонин хувь тавилантай хүүгээ нэг талаар бахархаж, нөгөө талаар өрөвдөн хайрлаж суулаа. Аялал нь хүнд өнгөрснөө тунгаан бодох их бололцоог өгдөг аж. Аялал жуулчлал бол нэг хэсэг хүний хувьд мэдээж амралт зугааны хэрэг байж болох. Хоёрдогч хүмүүсийн хувьд энэ бол танин мэдэхүй, амьдралын утга учрыг ойлгож мэдэх, гэгээрэх үйл явц мөн аж. Гуравдах хэсгийн хувьд хаагдмал байсан эх орноо гадаад ертөнцөд таниулах, эх орныхоо алтан соёмбот тугийг дэлхийн өнцөг бүрт мандуулах, ертөнцийн хүмүүсийн амьдралыг монгол хүний нүдээр харж, монгол сэтгэлгээгээр шүүж, нэг үгээр, бусдыг гэгээрүүлэх ариун зорилтыг хэрэгжүүлдэг байна. Миний хүүгийн хувьд гэвэл баян тансагаар амарч зугаацах биш (тийм боломж бидэнд яаж байхав дээ), харин эх орноо сурталчлах, таньж мэдэх, сурсан мэдсэнээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцах гэгээн зорилтыг тавьсан гэдэгтэй олон хүн санаа нийлэх бизээ.

IMG_0731

Эрин цаг үеэ хүмүүс мэдээж янз бүрээр л дүгнэж ойлгодог. Социализмын жаран, Зөвлөлт, Монголын сайн харилцааны нөхцөлд амьдралын ихэнх үеэ өнгөрөөж, мөн л сайн сайхныг нь мэдэрч өссөний хувьд бидний түүхийн тэр зурвас үеийг түүхч хүний хувьд ялгаагүй л одоо цагтайгаа адил хүндэтгэж явдаг боловч нэг бодол байнга төрдөг юм. 21 насандаа их сургуульд лекц уншиж эхэлсэн багш хүн гэхэд найрамдалт ЗХУ-д очих, хил давж үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөө 9 жил тээж байж л сая хил гарч уртаар амьсгалж байснаа би яахин мартахав. Гэтэл өнөөдөр жирийн багш сүүлийн 10 жил Америкт 7 удаа зорчиж, эгэл сэхээтний хүү үүргэвч үүрэн дэлхийн 80 орчим орноор туучиж байгаа нь агуу түүх уламжлалтай Монгол эх орны минь хөгжлийн шинэ цаг үеийг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэлийг төрүүлэх нь аргагүй бизээ.

Дэлхийн хөгжлийн жолоон дээр хоёр зууны турш залуурдаж, агуу их Хятад улс, хүчирхэг Орос орныг эмхлэн нэгтгэхэд үүргээ гүйцэтгэж асан Монголчуудын хойч үеийнхний дотроос хоёр мянганы зааг үеэр: 40 боть номын буяны эзэн, олимпийн алтан медальт, тив, дэлхийн аврагууд, Майкрософтын тэргүүлэх мэргэжилтэн, олон улсын Эйнштейны шагналтан, дэлхийн дуурийн хатан хаан, дэлхийн туйлыг эзэгнэн судлаачид, шатрын их мастер, Гималай, Эверестийг номхотгогч, “”Авьяаслаг Британчууд”-ын тугчин, тив дэлхийн мисс, моделууд гээд гайхамшигт амжилтын эзэд олноор төрөн гарсан нь үнэхээрийн бахархалтай бөгөөд шинэ цагийн өнгө төрх гэлтэй.

Дэлхийг тойрон аялагч гэсэн өвөрмөц, сонирхолтой нэр алдрыг жирийн багшийн хүү байлдан олсон нь бас л шинэ цаг үеийн сайн үйлсийн нэг юм. Мөнгө бүтээж, амьдралаа элбэг дэлбэг болгоогүй ч залуу цагийн эрч хүч оргилсон олон жилээ нийгэмд тустай ажилд зориулахаар шийдсэн хүүгээ эгэл сэхээтний гэр бүл дэмжсэн юм. Аялалд даруухнаар чимээгүйхэн бэлтгэх зуураа миний хүү залуусын сэтгэл зүйг шинэчлэх үйлсэд зүтгэж, эх орондоо электро хэмээх хөгжмийн шинэ урсгалыг дэлгэрүүлсэн нь одоо дийлэнх олон клубүүдэд залуусын сэтгэл зүрхийг уяруулан уянгалах болжээ.

Их дэлгүүрийн өмнөх Биттльзийн хөшөөг тойрон хүмүүс янз янзаар л ярьдаг. Гэтэл бид, далаад оныхон энэ хөгжмийг ихэвчлэн BEF транзистор хүлээн авагчаар амтархан сонсож, ирээдүйн тухай мөрөөдлөө бий болгож, сэтгэл санаагаа уужруулан, гэгээрүүлж байсан юм. Энэ хөгжим нь шинэ цаг үеийн хүчирхэг уриа дуудлага мөн байлаа. Дал, наяад оныхон энэхүү хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө залуу цагаа дурсаж, хүндэтгэлээ чимээгүйхэн илэрхийлээд өнгөрдгийг залуус ойлгодог байх хэрэгтэй. Даян дэлхийн залуусын сэтгэл санааг нэгэнт эзэмдсэн транс хэмээх шинэ урсгалыг Монголд нутагшуулсан гол хүн нь миний хүү мөн гэдгийг шинэ мянганыхан мартахгүй байгаасай гэж би хүсдэг. Хөгжмийн энэ агуу ая хүүг минь алсын аялалд хөглөсөн гэж бодогддог.

Аяллын 1-р үе шат – эхний 70 орныг туулах үнэхээрийн хүнд бэрх, амь өрссөн, хүний зориг тэвчээр, ухааны дээдийг шалгасан билээ. Монголын түүхэнд төдийгүй дэлхийн аялал жуулчлалын түүхэнд хожим тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг төр засаг, аль нэгэн бизнесийнхэн, судалгааны байгууллага дэмжээгүй юм. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг л болов. Монголын нэг гэр бүл дэлхийн хэмжээний энэ үйлсийг хэрэгжүүлсэн гэж бодохоор монголчууд бидэнд хөгжлийн ямар их чадвар бололцоо байна гэж хожим нь би бодсон.

Олон хилийн визний зовлонг биеэрээ амсаж, монголчууд дэвэн дэлхийгээр явдаг зорчдог гэдгийг танин мэдүүлэв. Европын өндөр үнэ, Дундад Азийн дайн тулаан, Африкийн иргэний дайн, бослогууд, өлсгөлөн нөмөрсөн бүсүүд, нэг улсын цэрэг, цагдаа хоёрын тулааны орчин, дээрэмчид, хулгайчдын бүлгүүдтэй учраа ололцох, аагим халуун нар, ган, аадар бороо, нүүр нүд ил гаргах аргагүй элсэн шуурга, түгшүүртэй бүс нутгийг монгол залуугийн эр зоригоор, арга ухаанаар туулав. Хамгийн аймшигтай ганцаардлын зовлон бэрхшээлийг 4 жил хагас туулсан нь тэсвэр тэвчээрийн том шалгуур байв.

Дэлхийн ард түмнүүд, янз бүрийн орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган найз нөхөд нь аяллын хүнд үед миний хүүд анхаарал туслалцаа үзүүлж, Золбаяр ч тэдний итгэлтэй монгол анд нь болж чадсан. Монголын хүү энэ хугацаанд дэлхийн хүү болсон юм. Агуу дуулиант Марко Пологийн аялснаас 5 дахин их замыг туулсан нь Монголын түүхэнд урьд хожид гарч байгаагүй содон үйл явдал байв.

Америкийн Нэгдсэн улсад 6 сар аялсан их аяны 2-р үе нь бүр гайхамшигтай байв. Америкийг хөндлөн гулд сүлжсэн энэ аяллын хэмжээ дамжаа монгол аялагчдын түүхэнд давтагдашгүй юм. Америкт ажиллаж сурч, амьдардаг эх орон нэгтнүүд хүүд минь их туслаж дэмжсэнд би баярлаж явдаг. Хүү маань ч төр, засгийнхаа эх орондоо ирэх урилгыг Америкт байгаа монголчууддаа биечлэн дамжуулж, эх орныхоо хөгжлийн төлөвийг ярьж таниулах өргөн ажил хийсэн юм.

Судлах, бичих, үзсэн дуулснаа олны хүртээл болгох гэгээнлиг зорилтыг миний хүү хослуулан хэрэгжүүлж ирсэнд би тун сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн өнцөг бүрээс, хамгийн халуун цэгүүдээс бичиж интернэтэд, гадаад, дотоодын сонин хэвлэлд бичсэн 600 гаруй тэмдэглэл, сурвалжлага нь сэтгүүл зүйн салбарт давтагдашгүй томоохон амжилт болсон бөгөөд анд нөхөд нь НҮБ-ын сэтгүүлчийн үнэмлэх гардуулж, 3 номонд нь Монголын сэтгүүлчдийн байгууллага “Ган үзэгтэн” шагналаа өгсөнд хүүгийн минь ер бусын хөдөлмөрийг үнэллээ, зоригжууллаа гэж би баярласан юм. Гэвч бүх зүйл сайхнаар байгаагүйг хэлэх нь миний үүрэг. Гадаад ертөнцөд 5 жил ажилласан, судалсан, бичсэн ард түмний Элчин консулыг манай гадаад яамны үе үеийн түшмэлүүд ганц ч удаа болов хүлээн авч үгийг нь сонсоогүйд сэтгэл дундуур явдгаа, бүр аялал жуулчлал хариуцсан сайд, түшмэлүүд дэлхийн хэмжээний давтагдашгүй сонин аялал хийсэн хүүг минь хүлээж аваад амжилт хүсч, санаа оноог нь сонсох наад захын ухаан байхгүй байсанд гайхширч явдгаа хэлэхээс өөр арга алгадаа. Бөхчүүд, тамирчид, дуучдаа дэмжиж урамшуулдаг сайхан уламжлалаа явцууруулалгүй, бусад олон салбарт рекорд амжилт гаргаж буй залуучуудаа дэмжин тордох ухаалаг бодлого ч манайд үгүйлэгдсээр л байна. Гэвч манайд “цас мөс хайлж”, нэгнийгээ, залуусаа дэмждэг хүмүүс олон болж байгаад би багш хүний хувьд  баясан бахархаж, алсын аянд гарсан юм.

Зүүн Өмнөд Азид хийж буй хүүгийн энэ удаагийн аялал нь энэ бүс нутгийн хөгжлийн нууцыг таньж мэдэх, ялангуяа аялал жуулчлалын агуу их боломжийг судлах зорилго тавьж байгаа юм. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлнэ гэдэгт би гүнээ итгэж байлаа.

Хүүг минь үдэж, дэлхий даяар мандуулах Монголын төрийн далбааг итгэж гардуулсан Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний командынханд  аялалын туршид, сүүлд нь ч тун их  баярлаж явдгаа илэрхийлэх нь миний үүрэг билээ. \Тайланд, уулын Пай тосгон. 2013.04.20\

(Үргэжилэл бий)

Профессор Цэен-Норовын ЖАМБАЛСҮРЭН.

Тайланд улс, уулын Пай тосгон. 2013.04.20

Энэхүү тэмдэглэлийн үргэлжилэл
http://www.amai.mn/archives/20776/comment-page-1#comment-39404

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

Huugee iim saihan hun bolgoj osgoj Mongoliin ner tortei irgen bolgon humuujuusen tand talarhaj bnaa. Amai-d bolon tand amjilt eruul enhiig chin setgeleesee husie!!!

Oska wrote on 2013/04/24 - 21:55
#2

Huugee iim saihan hun bolgoj osgoj Mongoliin ner tortei irgen bolgon humuujuusen tand talarhaj bnaa. Amai-d bolon tand amjilt , eruul enhiig chin setgeleesee husie!!!

Oska wrote on 2013/04/24 - 21:55
#3

Sain yavj baina uu Ta?
Bi huugiin tani ayalaliin online dagaldagch yumaa. Tsagtaa tanias nomiin duu sonsoj yavsan negen bna. Taniig ingej bidentei sanal bodloo huvaaltsaj baigaad talarhaj baina. Bi ug ni amaigiin ehnii aylaliin dundaas ni duustal ni sain saihan, hund hetsuu ueuuded ni setgeleeree hamt baisan olon zaluuchuudiin l neg. Harin tuuniig eh orondoo irsenii daraa tuunii blogoos heseg zavsarlasan yumaa. Suuliin ued tuuniig aylald garsniig duulaad dasal bolson blogooroo ergej oroh bolson bilee. Ene udaagiin tuunii aylal urdiinhaas uur ungu aystai bol baigaa bololtoi sanaand hureegui taluud bii. Gesen ch negent tuunii demjigch bolson bi sonirholtoi bichleguudiig ni uguilsen ch shuumjlehiig uridal bolgosongui zurguudaar ni nud hujirlaad ungursuun. harin taniig end zaluus bidentei sanaa onoogoo huvaaltsah bolsniig uzeed tuilaas taatai sanagdaj baina. Latin usgeer bichseniig mini oilgooroi ene tal deer bichgiin hun tand asuudal garahgui bizee. Udahgui tanii bas Amaigiin daraagiin sonin saihniig duulgasan bichlegiig uzne gej naidaj baina.
Hundetgesen EB.

e-bat wrote on 2013/04/26 - 17:01
#4

sain bn u.ger buleere ayalaj bgad tani bayar hurgie! ayalah yavtsad uurt tursun medremj,setgegdle delgerengui bichihiig husie.shine hun mendlehig huleesen gedeg n huu Javhlangiin chin huuhed yumu?kkk bi jaahan soniuchheregt durtaiduu l da.tsug yavj bga Otgonbat gej zaluu tani tursun huu bish bizde.za ta temdeglele urgeljluulerei.

Buya wrote on 2013/04/27 - 12:14
#5

Сайн яваад ирцгээгээрэй :) Зорьсон сайн үйлс нь сэтгэлчлэн бүтэх болтугай…

Gansukh wrote on 2013/04/29 - 14:47
#6

zamdaa sain yvtsgaaj b.na uu? saihan temdeglel bichsend bayrlaj b.na.tani hyygeer baharhaj,hyndlen demjij yvdag hymyys zovhon Mongoloor hyzgaarlagdahgyi biz ee.tanai ger byliinhend az jargal hamgiin sain saihan byhniig hysen erooe. hyygiin tani bodol uhaaral hairlaj, delhii ertonts, gazar gazriin hymyysiin amidral, niigem,soeliin talaar shine shine medee medeeleleer dyyren daraagiin nomig tesen ydan hyleej b.na aa. ger byleeree saihan aylaarai.
haluund daralt ni ehdeh vii ta 2 bie sain bodooroi.

CHA wrote on 2013/04/30 - 20:13
#7

Yutai ch im uhaantai aawaas tiim mundag huu turulgui yahaw gesen bodol turluu…Tanid bayrlaa..yagaad ch yum tanii temdegleliig unshad 2 myanganii yalgaa bidnii medehgui ter ue nudnii umnuur zurs hiilee..Emegtei hun bolood ch teruu bi ih uilanhai anh Mongol badarchin nomiig unshaad l uilaad l baij bilee..Bi emegtei hun ch gelee hezee negen udur Amai ah shig yag ingej aylana gej bodoj yawdag..Bidnii medehguig medeh bolomj olgoj iim ih hudulmurlusun baihad Mongol zaluus bid yawj aylahgui ch baihiin arga ugui shu dee…Olon Mongolchuud ih zuiliig uzej medeed eh orondoo heregtei zuil ihiig hiigeesei dee..Ayn zam n dardan baig..Unshigch bid suugee urguud l unshaad, huleegeed suudag shu..Bayrlaa..

urangoo wrote on 2013/05/14 - 03:33
#8

Энэхүү тэмдэглэлийн үргэлжилэл
http://www.amai.mn/archives/20776/comment-page-1#comment-39404

amai wrote on 2013/07/27 - 01:42
#9

[...] Түм түжигнэсэн Тайланд орноор аялсан минь. (Эцгийн тэмдэглэл) өмнөх хэсэг нь энэ хаяг дээр http://www.amai.mn/archives/17389 [...]

You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.