post Категори: Аян замын тэмдэглэл post 14 Сэтгэгдэлтэй post2007/07/22 | 8,271 Үзсэн

dscn1323.JPGНэгэн удаа Денмаркд залуучуудтай партыдаад клубээс гарахад үүдэнд Цагдаа нар байсан бөгөөд залуус тэдэнрүү хараал урсгаж элдвээр тоглож эхэллээ. Би хувьдаа тэднийг зогсоох гэж оролдож байсан ч согтуу залуус намайг огт сонссонгүй.


Маш сонин санагдсан нь тэрхүү цагдаа нар ямар ч хариу үйлдэл хийгээгүй бөгөөд юуч сонсоогүй юмшиг цаашаа явж одлоо! Хүний эрхийг өндөр хүндэлдэг улсуудад цагдаа нар онцгой үед л хүч хэрэглэх, хүнийг саатуулах эрхтэй байдгийн нэг жишээ энд харагдлаа.
Энэ явдал Монголд болсон бол тэр залуус аль хэдийнээ хэд бороохойдуулж, эрүүлжүүлэхийн хүйтэн хонгилд шөнийг өнгөрөөх байсан байх! Тэгээд тэнд бас зодуулахгүй гэсэн баталгаа байхгүй тэртээ тэргүй согтуу байсан, эсэргүйцэл үзүүлсэн гээд тайлбар биччих нь шүүдээ! Ямар хэмжээнд согтуу байх нь хамаагүй жоохон үнэртүүлчих л юм бол асуудалд оруулах эрх Монголын цагдаад байдаг.

Цагдаа ийм хариу үйлдэл хийж хүний эрхэнд халдах эрхтэй юу? Гэдэг асуултыг та бүхнээс асуумаар байна!

Мэдээж төрийн албан хаагчыг доромжиллоо гэдэг үндэслэл байж болох байвч, жирийн нэг иргэн нөгөө иргэнийг доромжилсны хариуд нудрага зөрөх юм бол эрүүгийн хариуцлагад татна тэгээд шоронд ч сууна биздээ? Харин цагдаад хариуцлага тооцсон тохиолдол надад мэдэгдээгүй.Тэгэхээр ЦАГДАА маш их давуу эрх эдэлж байгаа биз! Энэ эрхийг яаж хязгаарлах вэ?

Үүрэг эрх хоёрийн зааг юун дээр байгаа вэ?

Маш олон орнуудад цагдаа нь гадаадуудын буюу жуулчдын эрх ашгийг маш өндөрт тавьж байгаа харагдсан. Ялангуяа ЕГЫПТ улсад хэрвээ би гадаад байгаад хэнийг ч хэлс гүтгэх юм бол тэр Егыпт залуу маш их асуудалд орж болно. Монголд цагдаа нар өмнө нь гадаадуудыг оролддоггүй байсан , одоо ч тийм байдал байгаа байх. Учир нь гадаад хэл мэддэг цагдаа цөөн байдаг учраас харилцахаас зайлсхийдэг байх.

Нэгэн удаа Германыд ганцаараа орой явж байтал цагдаа ирээд “Паспортоо!” гэж асуулаа. Герман цагдаагийн дүрэмт хувцас маш сүртэй харагддаг юм. Европийн орнуудад Орос улс шиг үнэмлэх асуух нь надад маш сонин санагдсан тул би “ Яагаад? Ази царайтай учраас уу?” гэж бага зэрэг тоглоомоор асуутал тэрээр маш их цочирдож “ Үгуй, Үгуй зүгээр энгийн шалгалт хийж байгаа юм” гэж нэлээд сандарч хариуллаа.
Германий түүхэнд үндсэрхэг үзэлээс болж дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлж байсан тэр сургамж нь хүмүүсийн санаанд одоо болтол байгаа нь ийнхүү сандарсан цагдаагийн харцнаас харагдаж байлаа.

Харин Францын Metz хотод шөнө зогсож байтал цагдаагийн машин дөхөж ирж 4 цагдаа маш түрэмгийгээр наддээр ирлээ. “Yur pasport” паспортоо үзүүл гэдгийг франц хэллэгээр асуулаа. Би “Яагаад заавал намайг шалгаж байгаа? Ази учраас уу?” гэдгийг тоглоомоор хэлтэл тэд “Yes just becаuse u Azian” чамайг ази учраас л шалгаж байгаа юм гэдгийг тоохчгүй хариуллаа. Франц улсын цагдаатай тоглоод хэрэггүй юм байна гэдгийг ойлголоо.

Харин Мозамбик улсад цагдаа нар хаа сайгүй, Монголтой төстэй. Өмнө нь 30 жил гаруй иргэний дайнтай байсан тул бичиг баримт шалгах нь энгийн үзэгдэл болсон. Харин тэд гадаад жуулчин харах юм бол бичиг баримтаас нь ноо олох гэх элдэв юм шалгаагаад, эцэст нь хэдэн ногоон салгахаар ажилж гарандаа.

Ихэнх буурай хөгжилтэй, эсвэл дэглэм тогтсон, нэг хэсэг хүний эрхэнд орсон улсуудад ийм байдал ажиглагдаж байсан. Хэрвээ хүний эрхийг өндөрт тависан улс байсан бол . Цагдаагийн ажил нь иргэдээ хамгаалах шүүдээ! Маш өндөр боловсролтой албан хаагчидтай. Сар бүр сэтгэлзүйн шалгалт бас өгдөг юм байнлээ.

Та бүхэн саналаа бичнэ үү! Үүнийг хэрхэн зохицуулж цагдаагийн албын нэр хүндийг өргөж, Жинхэнэ хуулиа эрхэмлэдэг өндөр боловсролтой цагдаатай болж болох вэ?

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

sorry oops zasvartai baigaa

Tsengeg wrote on 2007/07/23 - 12:41
#2

ene humuus chin ymr teneg teneg comment bichdeg ym be :(

aubree wrote on 2007/07/27 - 14:38
#3

amai chi nuguu uuj idsenee olond surtchilaad yavj baina uu .
Uuriiguu magtsan commentiig uldegeed sanal huselt tavysan commentiig ustgachihdag chi ch estoi uudgui heveeree l baih shiv dee .

balbar wrote on 2007/07/30 - 02:58
#4

Germand oroi udesh gantsaaraa yavj baihad tsagdaa haragdval sanaa amardag harin mongold bol esregeeree tsagdaa haragdanguut holhon l yavahiig hicheedeg. Manaihan heterhii es surthuungui alban uurgee guitsetgej baihdaa heterhii huviin aash aranshingaa gargaj huviin sonirhol ni davamgaildag yum shig sanagddag. Zamiin tsagdaa nariin huvid harin suuliin ued gaigui bolson yum shig sanagdsan. Ene ni er ni l surgalt, surgaltiin chanar deg juram sahilga battai l mon hangamjtai holbootoi baih gej bodoj bna

Oogii wrote on 2007/07/30 - 20:31
#5

amjilt husie, altan shar zam chini ulziitei baih boltugai.

naran wrote on 2007/08/01 - 12:58
#6

mgl-d bas huuramch tsagdaa garsan gsn shuu. haanaasaa ch olson yum medehguyi tsagdaagiin huvtsastai hun garch ireed sogtuu yavj bsan 2 zaluug eruuljuulne geheeer n nogoo 2 n torguulchii l daa gsn chin yum-g n huraaj avaad margaash neg duurgiin tsagdaag-n gazar-n toot oroond irj uulzaarai geed mongo tugrug, utas-g n avaad bulttsan gej sonsson

tsagdaa wrote on 2007/09/01 - 14:03
#7

ter 2 n ch gesen teneg yum shig yumaa ogch l bdag. gehdee zailuul huduunii 2 zaluu bsan geseen huurhii…

tsagdaa wrote on 2007/09/01 - 14:04
#8

Buh tsagdaag ch bas muu gej helj bolku l dee. Zarim sain humuus zondoo baigaa harin muu tsagdaa nar geed bgaa humuus huviin aranshingaa ajiltaigaa holiod bdag bh.

Ajil bol ajil l shuu dee. Huviin zuilsteigee holiod bh shaardlagagui

Sassy wrote on 2007/11/22 - 13:38
#9

tsagdaa gej. neg asuult asuuya asuultadn chin hariulahaas. hen negen chamaig zugeer yabaj baihad chin doromjilood baibal chi yah be?
bi tsagdaa nariig zarimdaa orobdogiin zarimdaa uur hurdegiin. yagaad orobdog gehleer obol gudamjind tasarchihaad yabaj baigaa huniig erhee edelj baig geed hayad yabbal bol nogooh ter shono holdood uhchihne. holdoj uhej magadgui geed iruuljuulhed abaad irbel hunii erhend haldsan bolno. obol gudamjind tasarchihsan 70-80 kg jintei huniig uureed yabah uu hayaad yabah uu? uureed gudmajind holdoj uheh aulaas abarsan baihad margaash ni doromjilood baidag humuusiig yah be?
ediin zasag hogjoogui ulsiin tsagdaa nar yag adilhan hunees mongo salgii gesen bodoltoi. iim bodloos salgah gantshan l arga baigaa.

hohtolbo wrote on 2009/02/18 - 21:27
#10

манай цагдаа нар ёс зүйтэй болтол мөн ч удах байхдаа

leo wrote on 2009/09/08 - 21:46
#11

German huuli changa sahidag hatuu humuus gej sonsoj bsan gehdee France zarim humus uursdiiguu deedsiin esvel yazguurtnuud gej “odoo” hurtel boddiin bna l daa, zugeer unshihad ter tsagdaagiin handlagaas l tegj sanagdav.

Mona wrote on 2009/11/10 - 08:00
#12

Yur ni hunii erkh gej yarih durtai hernee naad zah irgenii huuli erh zuin asuudlaa irged uursduu her meddegees tsagdaa nariig davraadag, bas turiin albanii shalgaltiig yagaad ted ugduggui yum be ? zamiin tsagdaa ene ter humuus sonin bolovsrolgui garuud zugeer bicheg barimt shalgaj uzej bgaagaar bas boloogui shahaltand oruulchih geel. za gehdee haritsangui gaigui bolj bgaa naad zah haritsaanii asuudal der. hey gehdee bid ch yahav tend hamgiin aimar ni heseg hugatsaand erhee hasuulj yal edelj bgaa emegteichuud, zasan humuujuuleh gazart bgaa huuhduud .., tednii dund yanzan buriin asuudal bdag l bh medeej teriig iim tiim geed ted helj chadahguigees hoish naad humuus ni ., medeelel yur ni yalgaagui shudraga hureesei tend bol yuun net. TV gej hargalzagch nar uzdeg heden suvag, sonin gej yu ch ochidiin boo med, za bi bur haduuraad yavlaa, :)

Mona wrote on 2009/11/10 - 08:10
#13

tsagdaa shig saihan mergejil haana bn zarim tenegees busad ni

jargal wrote on 2010/05/01 - 11:50
#14

unendee bi soyoltoi tsagdaa haraagui ee, er n manai mongolchuud haa haana ih uurtai humuus shuu de,,ym l bol hucheer shiideh gd bosood irdeg,tm bolohoor tsagdaa nar n ch tegj haritsahaas uur argagui ch bj magad. Hamgiin suuld l gehed talbai dr Mobi-n 15 jil-n show-g uzej bhad neg tsagdaa humuus-g olsoor tusgaarlaj gargahgui gj hinaad bj bsin,,tegsnee heden ohiduud uduj bgad garah sanaatai bsan chini bas uud-s n ih mayaglaj bna aa,harahaas sejgiin buur. Tegsnee uur neg ohin tmerhuu bdl-g n haraad ym asuuhad n toglood yu gd ch helsiin,,tegsen chini shuud l huruu ntr-ee gargaad,,nadad uneheer muuhai haragdsan,unendee bi tsagdaa nar-g hundeldeggui

Oyunaa wrote on 2011/07/11 - 21:39
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.