20051202-DSCN1957

2005 оны 12 сарын 05

Монгол Бадарчин 1-р аян. 5 дахь төр.

Данийн вант улс, Копенгаген нийслэл

Копенгаген хотод ирсний маргааш шөнийн амьдралыг нь сонирхох хүсэл төрлөө.

Шинэ улс орны иргэдийнх нь бодит төрхийг үзье гэвэл бар, цэнгээний газраар нь зочил.

Нэгэн бааранд ганцаараа сууж байхдаа хүмүүстэй яаж хурдан танилцаж болох вэ? гэж бодон, нэгэн аргыг туршихаар шийдлээ. Баарны нөгөө талд халамцуу хэдэн залуус байхлээр нэгэн дээр нь очоод “Hey, whats up?” Хөөе юу байна аа? хэмээн нүд рүү нь харж, инээмсэглэн хэллээ. Тэрээр над руу харахад би үнэхээр хуучны танилтайгаа уулзсан мэт байсан тул хариуд “юмгүй, чамаар юу байна даа” гэснээ “уулзалгүй удлаа шүү” гэж нэмж хэлэв. Харцанд нь “Би энэ залууг яаж таньдаг билээ?” гэсэн бодол эргэлдсээр. Миний зүгээс өөртөө маш итгэлтэй байсан тул тэрээр эргэлзээгээ орхилоо. Ийнхүү удаан уулзаагүй найзууд шиг гар барилцаж тэврэлдээд, бусад найзууд нь бас намайг таньдаг юм шиг царайлж “юу байна” гэж мэндэлцгээв.mongol badarchin books

20051202-DSCN1964

Хүний нутагт ганцаараа пааридах нь уйтгартай бөгөөд хаана юу болж буйг мэдэхэд хэцүү байдаг юм.

20051202-DSCN1982

20051202-DSCN1978

20051202-DSCN1974

Харин энэ удаа шинэхэн танилцсан найзуудтайгаа тус хотын хэд хэдэн залуучуудын паб болон клубүүдээр хэсэж зад доргилоо.

Нэгэн клуб тарах үед бүгд маш их согтсон байв.

Үүдний ойролцоо зогсож байсан цагдаа нарыг хараад найзууд элдэв хараал гэмээр үг тэдний зүг хашхирч гарлаа.

20051202-DSCN1961

Дани хэл мэдэхгүй тул яг юу хэлж буйг ойлгохгүй байсан ч ярианы өнгөнөөс нь сайн зүйл хэлээгүй гэдгийг мэдэрлээ. Би:

-Та нар болиоч, төрийн цагдаатай ингэж болохгүй шүү дээ

-Зүгээрээ, бид нар согтсон байгаа болохоос хэрэг хийгээгүй байна шүү дээ гэж залуусын нэг хариулав. Цагдаа нар согтуу залуус юу хэлээд байгаад огтхон ч анхаарсангүй, юу ч болоогүй юм шиг харж байснаа:

-Та нар одоо гэртээ харь гэх шиг боллоо. Хүний эрх, эрх чөлөөг өндөрт тавьдаг орны цагдаа нар гэж ямар соёлтой байдаг юм бэ? гэсэн бодол төрлөө. Нээрээ ч согу-г хориглоогүй атлаа уусан хүнийг бараг л гэмт хэрэгтэн мэт үзэж саатуулах, нэгжлэг хийх эрхтэй улсад төрж өссөн миний хувьд ардчилал, хүнээ дээдэлсэн нийгэм ямар сайхан тайван, иргэд нь айдасгүй амьдарч болдгийг энэ удаа мэдэрлээ.

Залуус хэт согтсон нэгнийгээ унаанд суулгаж өгөөд тус бүр гэр гэрийн зүг хөдөллөө. Зарим улсуудад найзууд согтсон найзаа орхиод явах тохиол харагдаж байсан.

Дотнын найзуудтайгаа цагийг өнгөрөөх ямар байдгийг санах үе олон тохиолдож байв.

Би хэтрүүлэн хэрэглэвэл миний найзын нийгмийн өмнөх байр суурьт муугаар нөлөөлөхвий, би асуудалд орвол миний найз намайг хамгаалж байна гээд хэрэгт холбогдохвий гэж боддог болоосой миний Монголд.

Тэр үдэш би маш олон найзуудтай болж, өглөө гэртээ харихдаа өөрийн эрхгүй ганцаараа инээв. Тэр залуус өглөө босоод “Чи тэр Ази залууг таних уу?” гэж нэг нь нөгөөгөөсөө асуухад юу гэж хариулсан бол гэж бодогдлоо. Хүний нутагт ганцаардсан, найз нөхөд хэрэгтэй болсон үед хүмүүстэй хурдан танилцах хялбар арга байдгийг оллоо.

Залуу хүн үдшийг доргиж өнгөрөөж болно.

Гэхдээ хэм хэмжээгээ мэдэрч, бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа алдахгүй байх л хэрэгтэй.

Манайхны чихэнд дасаж өгөхгүй байгаа шөнийн цэнгээний газар гэдэг үг нийтээрээ соёлтой болж чадвал стресс тайлдаг стадион, кинотеатр, музей шиг сонсогдож эхэлнэ.

Барууны залуус цагаа гоё өнгөрөөж, тархиа аль болох амрааж, бие биетэйгээ чөлөөтэй найрсаг харилцахыг чармайна. Харин бид олон нийтийн газар орохоороо юуны түрүүнд хэн нь хэнээсээ хүчтэй вэ? гэдгийг харцаараа харуулж, түүгээрээ өөрийгөө аль болох хүндлүүлэх бодолтой байдаг.

Шинэ цаг  үе рүү шилжсэн боловч нийгмийн ёс зүйгээ одоо болтол ойлгоогүй хүмүүс олонхи байгаа цагт хөгжлийн тухай ярих боломжгүй.

Үдэш гарах болгондоо “Ёо хэн нь ууснаа шингээлгүй ядаргаа болох бол” гэж боддог цаг үед амьдардаг залуугийн хувьд Европ үнэхээр эрх чөлөөтэй амьдрах бололцоог бүрдүүлсэн газар шиг санагдаж байна.

Асуудал зөвхөн сархдад биш юм байна.

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)

#1

hehe. neere l ugluu ni gaihsan bh daa… gehdee ch bas neeh toogoogui ch baij boloh l ym.. ter uyedee l shan bsan bol ted nar tegeed daraa ni neeh toogood bdaggui ch bj magadgui.. zarimdaa tegej sanagddiin… ter ni ch amar ym shig… tanihgui geel bolomjiig aldaj baihar. ter uyedee shan bgad bugdeeree l setgel hangaluun ulduul tegeed bollooo.. hehe. jus ma opinion….

Good Luck wrote on 2007/07/20 - 14:20
#2

haha, goy shuu! ene ercheeree uragshaa! hamgiin gol n her ih daalgasan be ted naraar?

GibaRi wrote on 2007/07/20 - 18:53
#3

hehe eniig neeree http://www.oops.mn ii onigoondoo oruulnaa hehe za amai amjilt husey

Tsengeg wrote on 2007/07/20 - 20:40
#4

AMAI SAIN YAVJ BNA UU
CHINII BLOG SONIRHOLTOI SHUU.
STAASHAA TEGEED YAVAAD BAIJ DEE ZALUU MINI.
BUUN BUUN AMJILT

MONGOL HUU wrote on 2007/07/21 - 08:18
#5

Zorigtoi bna shuu

Oogii wrote on 2007/07/30 - 20:34
#6

harin davgui arga bn..
gantsaaraa neg gazar syyh ue gardag shdee

Bayana wrote on 2007/08/01 - 16:05
#7

hi goe yuma zaluu nasand adal yvdalgui yum gej bdag gej uu?
Amai amjilt! blog chini uneheer goe boljee urgelj shine sorgog goe news-d tavih husiye tgd dahin amjilt :]

tsomochko wrote on 2007/09/01 - 12:42
#8

undur hugjiltei ornii zaluus tsaanaa l chuluutei goyo bgaan shu, manaihan bsan amaigiin turshlaga butelguiteh l bsan da, hehe

battulga wrote on 2007/09/14 - 17:43
#9

ooroo er ni bar-d oroh durtai ymada ain?

haliun wrote on 2008/01/12 - 16:17
#10

Eoo, ballah ymaa neeree, uragshaa uragshaa

Sinatra wrote on 2008/04/22 - 07:01
#11

haha, ted nar davgui l zaluus bna..who cares while we are in show, right? good luck friend!

tsetsen wrote on 2009/06/21 - 18:33
#12

argagiig chin turshij uzmeer sanagdchihlaa.sonirholoti ym bn aaa…

a. wrote on 2009/12/29 - 10:25
#13

sahilgagui bh ch goy shyuu.tohirson tsagtaa, tohirson gazraa

A. wrote on 2009/12/29 - 10:26
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.