2008. 06 сарын 07 Sierra Leon. Freetown. “Solar” MGF base
Өглөө маш эрт сэрлээ. Хэдэн минутийн дараа цэргийн эмч орж ирж цагийн тариаг тариснийг бодвол өглөөний 06 болж байнаа гэж бодлоо. Өмнөх өдөр ирсэн даруйдаа эрчимт эмчилгээнд орсноос гадна Монголынхоо Энхийг сахиулагчдийн байрлаж буй баз дээрээ байх хугацаандаа өөрийнхөө сахиус болсон улаан цэнхэр тугаа намируулах болсон юм.
Өмнөх өдрөөс төрийн дууллийнхаа үгийг бага зэрэг бэлдсэн бөгөөд хувцан дээрээ улсийнхаа тугийг хадууллаа.
Хэсэг хугацааний дараа цэрэг хаалга тогшин – Амай! бид тугаа мандуулахад бэлэн боллоо! таныг хулээж байна гэж санууллаа. Би гадагш гарахад бүх цэргүүд байлдааний бүрэн бэлтгэлтэй, дүрэмт хувцасаа өмссөн харагдлаа.
Уул нь 6 дахь өдөр Монголын цэрэг эрс энгийн хувцастай чөлөөтэй байх ёстой байдаг ч миний тугт хүндэтгэл үзүүлж байлдааний бүрэн бэлтгэлтэй зогссон байгааг хараад би үнэхээр баярлалаа.
Миний тугийг Нарлаг Баз-ийн тугтай хамт нэг доор байрлуулах боломжгүй байсан тул. Манай цэргийн анги руу орход байнга намирдаг тугний оронд байрлуулахаар болсон байлаа.
Төрийн дууллал эгшиглэх үед Сиерра Леон дахи Манай зэвсэгт хүчний Нарлаг баздээр 2 тугийг нэг доор өргөлөө. Монголийн цоглог залуус Төрийн дууллаа дуулж байгааг сонсоод илүү хүч орж, цааш улам бүр эрчтэй явандаа гэсэн бодол орж ирлээ.
Монголийн төр засаг миний аялийг илүү анхаарч эхэлсэнд маш их баярлаж байсан тул өөрийн тугаа өөрөө өргөх зөвшөөрлийг авч Африкийн тэнгэрт Монголныхоо тугийг дахин намирууллаа!
Энд байх хугацаандаа түүндээ мөргөж байх боломж гарсанд маш их баяртай. Ихэнх тохиолдолд би цээжиндээ пасспортний хамт хадгалдаг бөгөөд зөвхөн онцгой үед л гаргадаг юм.
Хэзээ нэгэн цагт би аялаа дуусгаад эх орондоо энэ тугаа авчирч дэлхийг тойрсон туг тул төрийн орднийхоо өмнө Төрийн тугтай хамт намируулна гэдэгт итгэл дүүрэн байгаа юм.
Намайг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан Манай Батлан Хамгаалах Яамны хамт олон, Либериа Сиерра Леонд байгаа Монголын нүүр царай, нэр хүнд болсон бүх албан хаагчиддаа баярлаа.
Монгол улс Мандан бадраг!




2008/06/07
| 3,778 Үзсэн 



















Horaayy..there are 13 comment(s) for me so far ;)
Amai chamd bayar hurgie! Ih hol hetsuu zam tuulj end hurch irsniig chin medej baigaa.Tsaashdiin chin zamolziitei baih boltugai!
amai zurgaa tabiach ee
unheer gaihamshigtai shuu!!
amai chi jinhen tseejindee gailtai Mongol er hun shuu
wow cool bur setgel hudulchuluu.
aylaliin chine talaar halit mulit sonsoj bsaan. anh udaa uuriin chine temdegleluudiig unshij bna. baharhmaar bnashuu. amjilt husiye
good luck !
sain bain uu amai chinii web rvv orood setgel dogdlon unshlaa … yooyo vneheer saihan bna shvv chinii omnoos Mongolchuudtaigaa uulzaj urt amisgaa avah shig bolloo shvv ZA ZALUU MIN URAGSHAA …. VNEHEER MONGOL ULSIIN MAANI DALBAA, TORIIN DUULAL BUSAD ULSIINHAAS ARAI L ONTSGOI BDAG YUM DAA … HARID AMIDARDAG MONGOLCHUUD MAANI BVR ILVV MEDERDEG BHAA…. ZA AMJIL SHVV AMAI
amai ugluunii mend haaguur yawj bgad irewee manaihan chamaig bur yawsan yum bolowuu gej bodloo sierra leond bga negen zaluu
sierra leon ulsad urd gants mongol engiin hun hol tawij bgagui gej bi sonsson zowhon tsergiinhen bid l hol tawisan gej bodoj blaa getel mongol engiin hun hul tawisan yawdald bayarlaj bn tsaashdiin chini zam mur ulziit bh boltuga sierra leond uureg guitsetgej bui mongol soldiers anduud chini
Amaida amjilt husie ayan zam chin olziitei baig!! Enhiig sahiulj bui Mongol daichidda bas amjilt az jargal husie!
heheh bayarlaa chi zaluu bas huchtei hun bidnees iluu neg shat alhaj hardag teriig chine bid medne zorigtoi bagaarai chinii temdeglelliig unshdag engiin neg zaluu martsanas chi bid 2 adilhan sahiustai yum bna ulaan tsenher ulaan
Gaihamshig unheer gaihamshig chinii umnees yag uilah gej bn setgel dogdlood
Mongol tsergiin suld hiimori chamaig urgelj hamgaalj omgoomj baikh bh boltugai.