picture1.jpg

2008.06 сарын 05 Liberia Monrovi хот

Сайн байцгаана уу? Миний аялал үргэлжилсээр 41 дахь улс ЛИБЕРИА-гийн Монголын Энхийг сахиулагчид дээр ирээд байна. Монгол улс хэдийгээр дотооддоо төрийн хямралтай байгаач Дэлхийн хамгийн том байгуулга болох НҮБ-д Олон Улсийн энхийг сахиулах уйл ажилгаанд оролцож, дэлхийн хүн төрлөхтний энх тайван, сайн сайхны төлөө цэрэг эрсүүд мань амь насаа зориулхад бэлэн байгаад би маш их бахархаж байна. Дайнтай бүсэд амьдарч буй нутгийн иргэдийн амьдрал айдсийг өөрийн нүдээр харсан хүний хувьд НҮБ-ийн үүрэг ач холбогдлийг анх удаа биеэрээ мэдэрлээ.

Дүрэмт хувцан дээрээ Монгол улсийн тугтай, НҮБ-ийн энхийг сахиулагчийн тэмдэгтэй манай цэргүүд дэлхийн олон орний иргэдийн зүрх сэтгэлд амар тайван, аюулгүй байдалийг илэрхийлэл болж байгаа юм.

Монголын энхийг сахиулагчдийн цэргийн бэлтгэл, нэр хүнд нь Түүхэн дэх Монгол цэргүүдээс дутхааргүй өндөр байгааг таарсан хүмүүсээс сонсох болондоо Эх Орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөөр байгаа юм.

Монгол улс тусгаар тогтносон, Биеэ даасан гадаад бодлог явуулдаг олон улсад нэр хүндтэй байгаагийн жишээн Монголын Энхийг сахиулагчид Дэлхийн олон оронд алба хааж байгаагаар мэдэгдэж байгаа билээ.

Харин өнөөдрийн миний бичих тэмдгэлдээ Монгол улсийн гадаад бодлогийн нэгэн том алдааг залруулж, Монголын ард тумний хүсэл эрмэлзэл, түүх соёл, уламжлалт шашинд харшилсан нэгэн шийдвэрийг өөрчлөхийн төлөө хүмүүсийн дуу хоолойг нэгтгэхийн хүсч байгаа билээ.

2002 оны үед Монголд нэг намийн систэмтэй, хэвлэл мэдээлэл, ардчилсан зарчимийн хяналт гэдэг үгүйлэгдэж байсний нэгэн илрэл нь Монгол улс Дэлхийн Халим Агнуурийн Холбоонд элсэж халим агнах нь зүйтэй гэж товч дарж гутамшигтай саналаа өнөөг хүртэл өгч байгаа явдал юм.

Монгол улс бол Тэнгэр Бүрхний ивээлд байдаг үзэсгэлэнт сайхан нутаг билээ. Газрийн зураг ГЛОБ дээр ч гэсэн дэлхийн цээжинд байрлаж, Дэлхий эртунцийн ЗУРХ юм шүү гэдгийг нотлож байгаа юм шиг Манай гаригийн цээжиндэх МОНГОЛ улсийн газрийн зураг нь хүртэл ЗҮРХ хэлбэртэй байдаг өвөрмөц улс!

mongolia-stop-whaling1-copy-custom.jpg

Бид байгаль орчноо устгаж, сүйрүүлж байгаагийн хариуд бүрхан тэнгэр бидэнд дохио өгч сүүлийн үед цаг агаар байгальь экологтой холбоотой олон бэрхшээлүүд гарж байгаа юм шүү! Үүнийг бид анзаарч ямарваа нэгэн зөв шийдвэр гаргаж байгаль орчноо хамгаалахгүй бол цаашдаа улам хэцүү бэрхшээлүүд бий болно гэдгийг санаж яваараа!

Монголчууд эрт дээр үэс хүнд төрөлхтөний дунд анхний ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР байгуулж , газар хөрсөн дээр барилга байшин барихгүй, гутал н хүртэл газар хүндэхгүй гэж үзүүр н өргөөстэй байсан н Манай түүх соёлд Байгальь орчноо хамгаалах н ямар чухал байснийг харуулж байгаа билээ.

Харин өнөө үейин төр засгийн зарим удирдлаг зүрх сэтгэл, уламжлалт соёл ард түмнээ мөнгөөр худалдсний нэгэн жишээ эн гэдгийг жирийн нүдээр ч харж болхоор байна шүү дээ.

Халим загас огт үзээгүй, тэр бүр загас иддэггүй далайд гарцгүй ядуу улс энэ холбоонд юугаа хийж байгаа юм болоо гэж Монголчууд бид мэдэгүй, асуугаагүй байхад гадаад улсууд, төрийн бус байгуулгууд асууж, Манай улсийн гадаад бодлогийг биеэ үнэлэгчийн түвшин авч үзэж байна шүүдээ.

Монгол улсийн иргэний зүгээс манай төр засгийн удирдлаг Монгол улсийн төлөөлөгчдийг энэ жилийн Халим Агнуурийн Холбооний уулзалтанд төлөөлөгчөө явуулахаас татгалзаж дараагийн ИХ ХУРАЛ-ийн чуулганаар энэ асуудлийг шийдвэрлэх хүртэл түр хүлээзнээч гэж гуйхийг хүсч байна.

Би али ч намийн гишүүн биш гэхдээ ТӨР Ард түмний төлөө ажиллаж буй хүмүүсийг нам, яс угсаагаар н ялгалгүй мэдлэг боловсрол, Монгол улсийнхаа төлөө юу хийснээр н дэмжиж шүүмжилхийг хичээдэг юм.

Замд гараад 2 жил 8 сар гаруй болох хугцаанд Монголын засгийн газар хэд хэдэн удаа солигдсон бөгөөд тухайн үд бүруу шийдвэр гаргаж байсан хүмүүсийн зарим н өнөөгийн Төр Засгийн удирдлагт хэвээрээ байгаа билээ.

Хэдхэн хонгийн дараа болох сонгуулид үүнийг бас анхаараараа!

Шинэ Их хурал сонгогдход хэдхэн хоног үлдсэн бөгөөд тэр сонгуулийн өмнөх өдөр Дэлхийд яг хэд үлдснийг мэдэхгүй тоолох хэцүү болсон хамгийн гайхамшигтай Халим гэдэг амитанийг устгах шийдвэрт гарийн үсгээ зурхаар бэлдсэн Монголын төлөөлөгчийн нэр нь тодорхой болсон байгаа байх гэж бодож байна.

Миний эн хусэлтийг уншаад тухайн төлөөлөгчөө явуулахгүй байх гэдэгт би болон миний эн санал, худулгүүнийг дэмжиж байгаа хүмүүс өмнөөс хүсч байна.

Миний явуулж буй захианий хувилбар!

Монгол улсийн Төр Засгийн албан тушаалтан танаа!


Сайн байна уу? Намайг Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг. Би Монголын шинэ үеийн уран бүтээлч юм. 2005 оний 11 сарийн 04 ний өдрөөс эхлэн дэлхийг тойрох аялаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаа төлөвлөсөн 150 орноос 41 дах улс Либериа-гийн НҮБ-ийн Монголын энхийг сахиулагчид дээр байрлаж байх үедээ энэхүү захиааг бичиж байна.

Өөрийнхөө аяллаар Монгол хүний явж чадах дэлхийн өнцөг бүрт хүрч, Монгол улсийнхаа түүх соёлийг түгээж, Монгол хүний хөл хүрээгүй газар нутагт Эх орнийхоо тугийг намируулах хүслээр дүүрэн сүүлийн 2 жил 7 сар гаруй зүтгэж байна.

Туулсан улс орнийхоо түүх соёл, ард түмний амьдрал, эдийн засгийн болон улс төрийн байдлийн талаар өөрийнхөө www.amai.mn гэдэг вэб хуудсан дээрээ тэмдэгэлж, Аялах боломжгүй болон ирээдүйд аялах төлөвлөгөөтэй, гадаад орнуудийн амьдралийн талаар мэдэх хүсэлтэй Монголчууддаа аялсан улс орнийхоо мэдээллийг бас бичиж байгаа билээ.

Би өөрийгөө агуу түүх соёлтой Монгол улсийн иргэн гэдгээрээ байнга бахархаж, Монгол улс бол дэлхийн нүүдэлчний ууган соёл иргэншлүүдийн нэг мөн шүү гэдгийг соёл уламжлалд байгаа олон жишээнүүдээр баталж тайлбарладаг билээ.

Байгальь орчиноо хамгаалах уламжлал н хувцасний загварт хүртэл шингэсэн, Дэлхийн хүн төрлөхтний түүхэнд анх Байгальийн Дархан Цаазат Газрийг тунхаглан байгуулж, усийг дээдлэн хүндэлж цус, сүү, хир хүргэхийг цээрэлдэг байсан тийм үндэстний өнөөгийн засгийн газар дэлхийн хамгийн том, гайхамшиг амьтан ХАЛИМ-ийг устгах гэрээнд нэгдэж гарийн үсгээ зурж байгааг Конго улсад байхдаа байгаль орчнийг хамгаалах олон улсийн байгуулгийн хүмүүсээс анх сонсоод маш их ичснээ нуугаад яахуу!

Монгол улсийн засгийн газрийн үйл ажилгаан Монгол улсийн түүх соёлийн үнэт зүйлсийг хамгаалсан, иргэдийн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байдаг гэж би хувидаа боддог жирийн нэгэн иргэний хувид, Манай улс 2002 онд Олон Улсийн Халим Агнуурийн холбоонд элсэж Халим агнах н зүйтэй гэж саналаа өгч байснийг 5 жил өнгөрсний дараа л мэдсэн юм.

Монгол улсийн иргэн бүр өөрийн узэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж, Монгол улс халим агнуурийн холбоонд элссэн асуудлийн талаар өөрийн вэб хуудсандаа санлаа бичиж, энэ тал дэр байр сууриаа илэрхийлэх үд дэлхийн өнцөг бүрт амьдарч буй Монгол хүмүүс үүний талаар санал бодлоо бичсэн байсан юм.

http://www.amai.mn/archives/1509 хаягаар олж унш нуу!

Сүүлийн 2 жил 7 сар аялсан аялийн тэмдэглүүдээс энэ сэдэв хамгийн их хүмүүст хүрч Монголчуудийн дунд Халим агнуурийн холбоонд элсэж саналаа өгөх н зөв үү? Үгүй юу гэдэг санал асуулаг явуулбал ямар хариу гарах н миний тэрхүү санал хүсэлтэнд байгаа хүмүүсийн сэтгэгдлүүдээс олж харагдан байхаа.

2008 оний 06 сарийн 26-27нд ЧИЛИ улсад болох Дэлхийн Халим Агнуурийн холбооний хурал дахин болох тул, Энэ хуралд Монгол улсийн төлөөлөгчийг илгээхгүй байх, Илгээвэл Халимийг хамгаалхийн төлөө санлаа өгөх шийдвэр гаргана байх гэж найдаж байна.

Шинэ Их Хурлийн чуулганаар Монгол улс энэ холбоонд суудлаа хадгалах эсэх тал дээр дахин санал асуулт хийнэ гэж итгэж байна.

Тусгаар Тогтносон Монгол Улсийн Иргэн ЖАМБАЛСҮРЭНГИйН ЗОЛБАЯР

Либериа улс. Монрови хот. 2008. 06. 05

Би сүүлийн үед цаг зав санхүүгийн боломжоос хамаарч энэ асуудлийг тэр дор н үргэлжлүүлээгүй ч, ”ХҮМҮҮС ЦАГ ХУГАЦААГ ЯВЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ, ЦАГ ХУГАЦАА ХҮМҮҮСИйГ ЯВЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ” гэсэн зарчмийн дагуу баг багаар эцэст н хүргэхийн тулд бух бололцоогоо дайчлахаар шийдсэн байгаа юм.

Хэдийгээр асуудал дэвшүүлхэд зарим үед удаж, бүтэхгүй мэт санагддаг ч, МОНГОЛ УЛС ХАЛИМ Агнуурийн ХОЛБООНООС НЭРЭЭ ТАТАХ ХҮРТЭЛ ЭНЭХҮҮ АЖЛИЙГ ӨРНҮҮЛЭХ БОЛНО! Гэдгийг Аав Ээж Ард түмэнийхээ өмнө тангараглий!

Магадгүй ямарваа нэгэн бүлэг хүмүүсийн лоби, хэн нэгний бизнэстэй холбоотойгоор энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хойшлогдоод удхийг ч үгүйсгэхгүй ч! Монголын уламжлалт түүх соёл, байгаль орчний хамгаалал хамгаас түрүүнд байх ёстой юм шүү!

Би Монголынхоо шашин шүтлэг, уламжлал ёс заншилаа хүндэлж, байгаль орчноо хайрлдаг хүний хувид хэдэн жилийгч зарцуулахад бэлэн байна. Миний анхны тэмдэглүүд гарснас хойш хэсэг хугацаанд чимээгүй болоход хүмүүс намайг гутарсан эсвэл зүгээр ПР байсан гэж бодож болно.Харин үр дүнгийг нь хүлээгээрээ!

Надтай санаа нийлж байгаа Монголчуудийг хамтдаа энэхүү буруу шийдвэрийн эсрэг тэмцэж дуу хойлоогоо нэгтгэхийг хүсч байна.

Монголд эдийн засгийн хямрал, хүмүүсийн эрүүл мэнд аж амьдралтай холбоотой зундуу асуудлууд байгааг би мэдэж байна, Гэхдээ тэр асуудал дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо Монгол улс нэр түүх соёлоо худалдсан энэ асуудал дээр санаа зовж буй хүмүүсийн тоо зөрүүтэй байгаа тул би үүнийг илүү анхааралдаа авж хүмүүсд дэвшүүлхээр шийдсэн юм.

Мэдээж халимний асуудлийг би Монголын иргэний амь нас, Монголын байгаль орчний сүйрэлээс дээгүүр тавиж байна гэж битгий ойлгоороо! Бүгд чухал тул хүн бүр байгаа асуудлууд дээр өөр өөрийн хөдөлгөөн, саналуудаа нэгтгэх хэрэгтэй юм шүү.

Намайг дэмжигчид гудамжинд гарж туг лозунг барьдаггүй юмаа гэхэд миний энэ коммэнт дээр санал хүсэлтээ бичхэд бид хэдүүлээ вэ гэдгийг манай төр засгийн хүмүүст харуулна шүүдээ!

Хэрвээ миний болон энэ уриалгийг дэмжиж байгаа хүмүүсийн хүсэлтийг үл ойшоон гадаадийн хүсэлтээр энэхүү хуралд төлөөлөгч оролцох юм бол тухайн ёс заншилаа алдсан албан хаагчийн нэр ус, тухайн хурал дээр Монгол улсаа төлөөлж ямар үг хэлснийг Монголд байгаа та бүхэн олж өгч туслаараа! Монголын эрх ашгийн төлөө ажилдаг хүн гадний ийм байгуулгад очоод юу хэлж байгааг мэдэх эрх Иргэн бүрт нээлттэй байгаа гэдэгт итгэлтэй байна.

”MONGOLIA STOP WHALING”

Монголын аль яам, аль албан тушаалтан энэ чухал асуудал дээр гарийн үсэг зурж төлөөлөгчөө явуулдаг талаар мэдээлэл олж өгч надад болон уншигчидад тусална уу!

Иргэдийнхээ Эрх Ашгийн төлөө ажилдаг төр засагтай Сайн сайхан ирээдүйн төлөө 5 минутаа зориулаач!

Horaayy..there are 19 comment(s) for me so far ;)

#1

Demjij baina. Zagas agnuuriig zogsooyo. Zolbayaraa chamtai cug surj bailaa. Hamt surj baisan nuhur maani zorilgodoo unench tuushtai baij chadaj baigaad bayartai baina. Amjilt husye.

Munkhbayar wrote on June 6, 2008 - 1:06 am
#2

Zagas agnuur bish halim agnuur shuu. Sorry

Munkhbayar wrote on June 6, 2008 - 1:07 am
#3

japan stop whalin’, mongolia stop the desertification. geech yadaj. there are international agreements for lab and medical use the hunt is permited. japanuud tegeed hamgiin tom agnuuriin uls shte. mongols iim demii uria hereg alga. mod, zuleg, nogoo taria ch yum uu

HALHMONGOL wrote on June 6, 2008 - 7:01 am
#4

bid chin deed tengerees zayat bvren erht Mongol ulsiin irged shvv dee , bid baigali delhiiteigee shvteltsen amidarch irsen ovormots soyoltoi ard tvmen. bidend halim agnuur hereggvi ee . ter gariin vsgee zurah shiidver gargah bvleg hvmvvsiin erh ashig hediigeer oorsodod boon mongo bolon odoo orj irj bgaa ch ireedvin amidral bolon ve udamaas n baigal eh zaaval hariugaa avah bolnoo…ene bol baigali delhiin bichigdeegvi huuli bdag.Zoloo chamaig demjij bna . amjilt hvse eee

ganzaa wrote on June 6, 2008 - 9:34 am
#5

STOP WHALING. ter deer uzej baisan nevtruulegiig martchijee neg baigal hamgaalliin gazraas l hiisen english hel deer hiisen baisan. teren deer yamar baiguullagiin yamar hun yaasan iisen geel tegeed bur hurliin bichlegees tavisan baisan mongoliig tuluulj neg nudnii shiltei huuhen baisan shuu. tegeed mongold irhed ni heden asuult asuuh gesen chini zugtaj bariad uurlaal yarvalzaad baisan shig sanaj bn. ahiad neg uzuul ch…

er hun wrote on June 6, 2008 - 3:59 pm
#6

Ok. Demjij bnaa. Medee sonsvol duulganaa.

Jean wrote on June 6, 2008 - 11:34 pm
#7

Sain baina uu? Mash udaan khugastaand mail bichij chadsangui.

Minii bodloor Japanii zasgiin gazariin jaakhan mongond khuurtagdaad manai Baigal Orchnii Yamanikhan iim sanald khureed baigaa baikh.Yaamand tur khugatsaand orchuulga khiij baikhad uuntei adil asuudald gadaad yawj khurald oruulakh bukh zardliig Japanaas daaya gekhed l manaikhan Japanii tald sanal ogno gej baisniig sanj baina.

Za chamtai khamt bainga ayalj baigaa shuu.

Unuruu

unur wrote on June 7, 2008 - 8:51 pm
#8

Amai MN-doo irheeree nadtai holboo bariarai. Bi chinii bolon chinii ayalaliintuhai TV netruuleg hiihiig husej bna.

Ganbayar wrote on June 9, 2008 - 5:00 pm
#9

Биеэ даасан гадаад бодлог явуулдаг gedegtei sanal neg baidaguin. mongoliin gadaad bodlogiig zeel mongo 2 l todorhoilno. hudlaa gebel ene halim agnuur bna. 2 doh tom jishee gebel. tubdiin asuudal bna. 40say yen ogool mongol ulsaar tubd bol hayatdaiin dotood asuudal tend hun uhehgui biaga hunii erh zorchigdohgui baigaa gej heldeg ulsiin gadaad bodlogiig chotgor abag. zobshoorol abaad suult hiij biagaa gantsahn tubd huniig ni tsagdaa ni erj daramtalna. hayatduud hend mongo ogohoo sain medne shuu bargal sahil hurteegui bolhoos lam bolson ehnbayart ogood mongol ulsiin gadaad bodlogiig todorhoilno.
olimpy gishuun ulsad yamar neg asuudlaar sanal ogohod heden jijig orniihom bolon manai mongoliin toloogch magbin guya sanalaa suuld ogdog gesen hen ni heden nogoon shidehiig ni huleegeed. hen negen ireed 20-30 maynagan nogoon ogonguut ter ogson hunii toloo sanlaa ogno.
mongoliin gadaad bodlogiig chotgor abag

hohtolbo wrote on June 10, 2008 - 2:57 pm
#10

mongol uls halim agnuuraa zogsoogooch ee bolimoor yum aa

ganzorig wrote on June 13, 2008 - 5:36 pm
#11

Halim agnuuriig zogsooyoo. Uuniig demjisen zasgiin gazar hariutslagaa huleeh yostoi.

Tulga wrote on June 16, 2008 - 4:49 pm
#12

Demjij bna. Halim agnadag zuvhun 2 uls l bdag, Shine Zeland bolon Japan. Afrikiin heden yaduu uls oron mungund n bolj Japaniig demjdeg, edgeer yaduu ulsiin adil manai uls mungund n bolj bgaa n oilgomjtoi. Iim bolchimgui ochuuhen bodoltoi baij bolohgui shde manai Zasgiin gazar. Zoloo chamaig demjij bna!

Tuya wrote on July 9, 2008 - 5:00 pm
#13

”MONGOLIA STOP WHALING”

odko wrote on July 22, 2008 - 4:30 pm
#14

Монгол Халимтай болж гэнэ \ фельетон\
Tue Feb 17, 2009 03:04

Цаана чинь манай монголоос халим олдоод Хөвсгөл далайн загаcнуудийг цөлмөж байна гэнэ дээ.

Ямар сайндаа Олон улсын халим агнуурын зөвлөлд бүртгэлтэй байх вэ дээ . Манайхан тэгэж байгаад их сэргэлэн хүмүүс юм аа . Халимтай гэж нотлогдов уу үгүй холбоонд нь бүртгүүлээд бүүр тэрнээсээ залхаж байгаа тухайгаа халимтай улсын хувьд бодлоо хэлсэн гэнэ шүү . Тэнд хэлсэн үгнээс нь үзэхэд халим гуай манай Хөвсгөл далайн алдарт цагаан загасыг юу ч үгүй дуусгах гээд байгаа болохоор халимыг агах гагнь зөв гэж Япон ах нарийгаа дуу нэгтэй дагажээ. Тэгээд ч энэ нь мэргэн ухаан бололтой . Энэ том хурал дээр ингэж хэлэхээр Монголд маань шинэ аялал зуулчлалын салбар биий болж буй нь Халим агнуур гэнэ . Ихэнх оронд хориотой бараг шахуу улаан номонд орж буй амьтадииг агнахын тулд Монгол руу шуурах нь лавтай . Тэгээд удахгуй Монголд Хамбург биш Улаанбаатапбууз эсвэл баатапбууз , Хөвсгөлбууз гэсэн шинэ буузны төрөлийг гаргах юм гэнэ дээ. Энэхүү буузыг зөвхөн Монголд хийх бөгөөд өөр улсад хийх аргагүй учираас тэр гэнэ . Учир нь гол түүхий эд нь нөгөөх алдарт халимний махаар хийх болохоор жуулчдад таалагдах нь лавтай .

Үүгээр Монголд өч төчнөөн жуулчин гийчин ирж тэндээц олсон мөнгийг эн тэнцүүхнээр ард түмэн бидэндээ хүртээснээр Монгол маань Швейцар шиг л баян улс болно гэсэн урдичалсан төлөвлөгөө гарсан гэнэ .

Тиймээс ч Хилтон , Шангрила гэх мэт дэлхийн томоохон зочид буудлуудыг Монголд бариж түүгээрээ дүүрэн дүүрэн зочин авах юм гэнэ ээ.

Уулнаасаа Японуууд ул суйртай сэтгэдэг болохоор зэрлэг гоё санаа олжээ. Тэдний аргийг сийрүүлбэл хүний мөнгийг дээрэмдээд буцаахдаа тусламж мэт зээлж дараа нь найрамдалт харильцаа тусалж байсанийг бодолцоно уу хэмээн өрөө авах. Одоо яг Японууд өрөө авч байгаа бөгөөд Монголыг Халимтайг дуулав уу үгүй л Японтовн гээцх эдийг босгоод эхнийхээ ээлжийн азтангуудийг сууришуулаад байгаа билээ.

Нэгэн түүхийг өтүүлэхэд Японы газар нутаг живж бгаа нь Халимтай салшгүй холбоотой байдаг юм уу яадаг юм бүү мэд Япончууд дэлхийн бүх дэлхийн халимийг устгахаар шийдсэн гэнэ шүү .

Дэлхий дээр Японуудын туслалцаагаар Халимтай гэдэгээ нээсэн далайд гарцүй улс гэвэл ганцхан Монгол биш гэнэ шүү . Бас далайд гарцгүй Мороко зэрэг буурай орнуудад халим илрээд байгаа аж .

За юутай гэсэн халимний махаар хийсэн бууз удахгуй манай ундэсний хоолний нэгэнд орох байлгүй дээ

Дасаж сураагүйн болохоороо хонинийхоо махан буузаа л идээд сууж байвал нададаа л болоод л яв чинь .

Гэм хийгээгүй халимийг идээд яахав дээ.

Энэ Фальтеоныг би бараг жилийн өмнө бичиж байсан байхаа . . .

egsm wrote on October 6, 2009 - 11:02 pm
#15

tiim ee. mash zuv demjij bna.

klop wrote on October 8, 2009 - 9:21 pm
#16

Sain b,gaanuu .Za mongolchuudaa ene chini odoo yu bolj b,a aa ai.Araichdee bid nar chini iim usan tolgoinuudaar eh ornoo udirduulj b,a geheer uneheer uruvdultei b,a shuu.Huvsgul nuurandaa oligtoihon hulug ongots avch chadahgui b,j yun HALIM angah vee ta mini ee. Jinhene nuguu heree galuug duuraij huluu hulduunu gedgiig ulger bolj b,a shuu ai.HALIM b,hdaa yahav dee keke.Ineed hureh ch shig uur ch hureh shig .

nasaa wrote on November 6, 2009 - 1:35 am
#17

demjij bna SPOP WHALING!!!!!!!!

bayaraa wrote on November 27, 2009 - 10:50 am
#18

STOP WHALING!!!!

bayaraa wrote on November 27, 2009 - 10:50 am
#19

Sainu! je chersche des mongol qi abite a Paris ou en France pour parle en Mongol?

Akexandre wrote on January 22, 2010 - 2:23 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.