img_8098.JPG

Үргэлжлэл.

2008. 05 сарын 27 Cote D’Ivore Yamoussoukro хот

Бангладешийн БАНБАТТ4 НҮБ-ийн энхийг сахиуулагчдийн анги дээр

Өглөө унтаж байтал, хаалга нээгдэж цэрэг өглөөний цайг өрөөнд оруулж ирлээ. Намайг сэрээснээ мэдээд уучлалт гүйлаа. Гадаа цэргийн албан хаагчид босч байгааг сонсоод би холийн замтай тул эртхэн дөхсөн н дээр гэж бодлоо.
Нүүр гараа угаагаад өглөөний цайгаа ууж, дахиад л нөгөө цүнхээ багаллаа. Сүүлийн хэдэн жил багалж байгаа тул юу яаг хаана байгааг маш цэгцтэй хийлээ. Зарим үед маш яралтай юм олох, харанхуйд хувцсаа хайн гэсэн зовлон байхгүй. Бараг өдөр бүр хийж байгаа тул бүгд цэгцтэй.

Гарххад манай шинэ найзууд өглөөний уулзалтандаа бэлдэж эхэллээ.Намайг цүнхээ бэлдсэн байгааг хараад

img_8116.JPG

-Чи яагаад ийм яаруу боссон юм? Жоохон унтаад авахгүй яасан юм! Манай энд хэд хонж болно шүүдээ! Холийн замд яваа хүн хааяа нэг амраад авахгүй!

-Би чадахгүй! Надад маш чухал миссион байгаа юм. Би энэ аялийг хийх гэж өөрийнхөө бүх зүйлээ золиосолсон юм!

энд үнэхээр сайхан байна. Та нарийн зочиломтгой занг биширч байна гэхдээ би зогсож болохгүйн. Бас хилийн цаана манай залуус хүлээж байгаа!

Тэд миний энэ аялал Монголчуудад маш чухал гэдгийг ойлгосон тул надад амжилт хүслээ. Нэг дарга н видео камэр авчруулж бяцхан ярилцлаг авлаа. Бүх албан хаагчид зургийн апратаа авчирсан байсан тул, нэг нэгээр зургаа даруулж эхэллээ.

img_8099.JPG

-Чи манайд зочилсон онцгой хүмүүсийн нэг тул манай хүндэт зочиний дэвтэрт тэмдэглэл үлдээх хэрэгтэй гээд НҮБ-ийн Банбат 4 гэсэн дэвтрээ нээлээ. Би бага зэргийн алдаатайч санал хүсэлтээ бичээд. Монголийн агуу соёлтой байсний жишээ 10 цагаан толгойнийхоо нэг Уйгаржин бичгээрээ овог нэрээ бичиж үлдээлээ.

img_8111.JPG

Сүүлийн зургаа бүгдээрээ даруулах болж, хойноо Бангладеш улсийн туг, НҮБ-ийн тугийг тогтоож, харин би тэр болгон гаргадаггүй Монгол улсийнхаа тугийг цээжний карманаасаа гаргаж дэлгэлээ. Зогсолтгүй зураг дарж.Хамгийн сүүлд Pentatonic наадам дээр нэг иймэрхүү байдал болж байсан санагдлаа.

img_8103.JPG

- Аян замдаа сайн яваараа! Болгоомжтой байгаараа! Чи Базэликийн музэйг үзэх гэж байгаа бол бид машин гаргаж өгий.

img_8117.JPG

- Баярлаа.

НҮБ-ийн цагаан өнгөтэй жийпэнд жолооч, бага зэргийн франц хэлтэй цэрэг

img_8118.JPG

колашников автоматтай цэргийг бас суулгалаа

img_8119.JPG

.Тэр газраас сүм холгүй байсан бөгөөд шууд очлоо.

Маш том газар нутгийг эзэлсэн эн сүм нэг л сонин харагдаж байлаа. Эргэн тойрон ой, зүлэг, Африкийн тосгон тэгээд нүсүр том барилга.

800 сая $ үнэтэй гэхэд итгэмээргүй санагдлаа. Монголчууд Орсод 250 сая $ ийн өр төлсөн тухай яригдаж байхад энэ улсийн ерөнхийлөгч байсан Фэлиx Хоупхоүт-Бойгны н гадний зээл тусламж хүртэл авч байж ийм барилга барисан байдаг. Тэрээр Vatican Ст Пэтэрс сүмтэй адил хийсэн байлаа.

img_8120.JPG

Үүдээр н НҮБийн цэргийн хамт төвөггүй орсонч дараагийн дамжлаг дээр нэвтрэх, зураг авах гэж төлбөр нэхлээ. Тэр холоос эн сүмийг үзэх гэж ирсэн хүн орох мөнгийг төллөө. НҮБийн пэацэкээпэр буцаж явах хэрэгтэй гэлээ.

img_8122.JPG

- Чи цуг үзээд дараан намайг автуусний буудал дээр хургээд өгөлдөө!

- Би чадахгүй, миний тушаалд чамайг зөвхөн энд хүргэх л байсан юм. Хэрвээ хотруу явах юм бол одоогийн хамгаалт хангалтгүй! Гэлээ

Жолоочоос гадна 2 зэвсэгтэй цэрэг хангалтгүй гэдэг чинь юу гэсэн уг вэ? Гэж хэлэх үедээ яагаад энд ийм их цэрэг цагдаа, НҮБ-ийн энхийг сахиулагчид байгааг би тиймч сайн ойлгоогүй юм болвуу гэж бодлоо.

img_8126.JPG

Залуус хөдөлж, би тус христийн сүм дээр үлдлээ. Орох гэтэл

–Хүлээж бай! Зааварлагч ирнэ.

-Зүгээрээ! Би өөрөө ороод үзий! Зааварлагч хэрэггүй! Гэлээ, ийм газруудад зааварлагч гэж хүн нэмж мөнгөн дээр ажилах сонирхол илүү байдаг туршлага суусан байлаа.

Удалгүй нэгэн хүн ирж зааварлагчгүй бол сүмруу оруулдаггүй юм гэлээ.

Ингээд зааварлагчийг дагаж орлоо. Гаднаас ганц хоёр зураг дарлаа. Орж байхад тэрээр

-чи франц хэл мэдхүү?

-Үгүй, гэхдээ чи Англи мэднэ биздээ?

-Үгүй! Нээх сайн биш.

-Чи зааварлагч юм бол яаж жуулчдад тайлбарлах гэж байгаа? Ихэнх хүмүүс англи хэлээр яринштээ!

-Энд хүмүүс Францаар яридаг юм. Англи хэл мэддэг хүн бараг байхгүй, баруун африк Франкопхон шүүдээ!

- Энд зааварлагч хийж байгаа юм бол Англи хэл хамгийн чухалшүүдээ! Француудаас бусад н ихэнх н Англиаар яриншт!

Тэр хүн маш соёлгүй байсан тул цааш ярих хүсэл үгүй боллоо. Сүмийг үүдэн дээрээс н аваад, дотогш ортол

-Дотор зураг авч болохгүй

-Би сая зураг авах гэж бас мөнгө төлсөншт!

-Зургийг хоёр давхраас л авж болно.

img_8138.JPG

Маш нүсүр том сүм, үнэхээр их хөрөнгө, ард түмний хөрөнгө барж байж барисан барилга гэдэг н мэдэгдэж байлаа.

img_8142.JPG

Хэдийгээр өнөөдөр энэ их хөрөнгөөр сүм барилаа гэж зарим хүмүүс шүүмжилж байгаач магадгүй түүхэнд бусдийн хийж чадаагүй зүйлийг зориглон хийсэн гэж энэ улсийн түүхэнд гавъяан засварлагдан бичиж магад гэж бас бодлоо. Өөртөө аваагүй маш том урлаг шашиний бүтээл хийсэн тул.

img_8156.JPG

Ийнхүү хоёр давхарлуу лифтээр гараад заалний зургийг дарлаа.

(Сүүлд энэ сүмийн талаар илүү тодорхой бичих болно)

Сүмээс гарлаа. Төв замруу алхаж очоод цааш яахаа бодож эхэллээ. Нэг бол хотруу буцаж нийтийн тээвэрт суух, эсвэл энд зогсож замийн унаанд дайгдаж адал явдлийг хүлээх!

Хүлээхээр шийдлээ. Тэрхуу сүмийн барилга зэлуун газар ганцаараа байгаад нэг л сонин санагдсаар байлаа. Хажуугаар зарим машинууд өнгөрч юу хийж байгаа жуулчин бэ гэж гайхаж байлаа. Зарим үед нутгийхан өнгрөнө. Маш соёлтойгоор мэндлэн.

Нэлээд удаан суусан бөгөөд нэгэн жийп ирж зогслоо.

img_8157.JPG

Либериагийн хилруу явж байгааг хэлхэд тийм хол явахгүй дараагийн сууринд буулгий гэлээ. Цүнхээ хойн н хийгээд машинд н суулаа. Нэг эрэгтэй 2 хүүхэн намайг юу хийж байгааг маш их сонирхож байлаа.

Машиндаа христийн сүмийн дуу тависан байсан тул миний нүд өөрийн эрхгүй анилаа. Гэнэт сэртэл Daloa сууринд ирсэн байлаа.

img_8159.JPG

Би баярлснаа илэрхийлж, цүнхээ үүрээд замийн дагуу алхаж гарлаа. Тэр суурин нилээд хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд UN гэсэн бичигтэй цагаан тэрэгнууд ихэсч байгаа нь харагдаж байлаа. Нилээд алхаж байгаад цааш явдаг уулзвар дээр ирлээ. Замийн залуус над дээр ирж унаа олж өгч туслахийг санал болголоо. Хүн бүр байдаг үнэн дээр үнээ нэмээд хэлж байлаа. Хүн бүр ажилах гээд үнэхээр хэцүү байлаа. Хаана ч яг бичсэн тохирсон үнэ гэж байхгүй, байнга хулхидуулна.

img_8160.JPG

Би тэр олон шавсан хүмүүсээс залхаад цайний газар орж хоол асуулаа. Байнга улсуудийг солисоор байгаад тэр бүр хоолний нэр асуухаа болилоо. Зүгээр хоолийг н үзий гэж байгаад авна. Ямар орцтойг бүү мэд. Нэгэн шөл будаатай өглөө. Дотроо төрөл бүрийн орцтой энгийн үед огт идхээргүй муу хоол байлаа.

Meat, Fesh and egg in one

За яахав.

Хоолоо тайван идэж байх үед нөгөө хэдэн залуус намайг унаанд зуучилж ашигаа олох гэж тэсэн ядан байлаа. Нэг н бүр – Хурдан хоолоо идээчээ! Гэж хэлэх үед

-Чи юундаа ингээд байгаа? Чиний хэлсэн үнэнд би дургүй байна. Би өөрөө унаага олоод ярьчихна гэж хэлсэн биздээ гэж дуугаа чанга хэлж байж явууллаа.

Яачиж байсан унаанд гэдэс хоржигнохгүйл байвал зүгээр гэсэн бодол маш олон орний туршид баримталж байгаа бөгөөд зам дээр гараад хэсэг алхлаа. Нэлээд хүн цөөтэй газар ирээд сууж, зогссон тэргүүдээс явах чигийг н асууж эхэллээ.

Тэр хавиаар яваа хүн бүр ирж- чи хаа хүрч байгаа? Гэж асууж байлаа. Зарим н сайн санааний үүднээс харин зарим н ажиллах сонирхолтойгоор. Тэгээд юу ч хамаагүй өгчих гэж гүйнэ. Над шиг аялж байгаа хүн биедээ хэрэглээнээс илүү зүйл авч явдаггүй гэдгийг ойлгоосоо гэж бодож байлаа.

Зам дээр унаа барих гэж байх үед баахан хүмүүс цуглачихаар ямарч унаа зогсохгүй шүүдээ! Гэж зарим хүмүүст хэлж явуулж ч үзлээ.

img_8161.JPG

Арай гэж нэг автуус зогслоо- 7000фр (12$)! гэж хэлэх үед би зөрүүлээд 3000 гэлээ. 4000! Үгүй 3500 гэж яриж байж тохирлоо. Өмнөх бүх унаанууд ялгаагүй 7000 гэж байсан бөгөөд ярисний эцэст үнийн хагсийг төлхөөр боллоо. Цүнхийг автуусний дээвэр дээр тавиад намайг дотогш суулгала. Эгнээ бүрт 4 хүнтэй манай микронуудаас дутхааргүй чихсэн байлаа.

img_8162.JPG

Унаанд сууж явж байгаад удалгүй Gendarm-ийн хаалтан дээр зогслоо.

Би Француудийг маш олон талаар хүндэлдэг. Дэлхийн хэмжээний Загвар зохиодог, Еффел цамхаг, Дуу хөгжим гээд, харин хамгийн тэнэг хийсэн зүйл н ПОЛИЦЭ ГЭНДАРМ гэдэг ижил үүргэтэй 2 хүчний, хяналтийн байгуулгийг бүтээсэн явдал юм. Хэдийгээр Францад энэ хоёр байгуулга бие биенээ хянаад, хамтраад гэмт хэргийн эсрэг ажилаад байдаг бол Африкийн хуучин Францийн колони орнууд энэ систэмийг хуулж аваад маш муугаар ашгилж эхэлсэн юм.

Францийн хуучин колон улсуудад байхда байнга энэ хоёр байгуулгийн дарамт иргэд дээр хэт унаж байгааг анзаарсан юм. Анх энэ улсад орж ирж байхад 35 км газарт 6 цагдаа Гэндармэригийн шалгалт таарж байсан юм. Тэд зөвхөн бичиг баримт шалгахгүй цалин дээрээ нэмэгдэл авах шалтаг хайна.

Ийнхүү машинд буй бүх хүмүүсийг буу гэлээ. Бүгд бууж нэг нэгээрээ бичиг баримтаа шалгуулж байхад, автуусанд 4 хүн ямарч бичиг баримт байсангүй. Тэднийг дагуулж дарга дээрээ очлоо. Өмнө н бичиг баримтгүй хүмүүс нийтийн тээвэрт явж байхдаа цагдаад байга бэлэн мөнгө өгөөд саадгүй өнгөрдөг байсан бол энэ удаад тэдгээр хүмүүст мөнгө байгаагүй, эсвэл бага байсан бололтой.

Унжаад гуйгаад байлаа . Нэлээд удлаа. Бараг 30-аад мин 15 хүн автуусандаа тэрхуу хэдэн хүнийг хүлээж суух хэрэг гарлаа. Арай гэж гэндармуудийг найраад унаанд суулаа. Тэдний бичиг баримтгүйгээс болж автуусний 15 хүн цагаа алдан байж удаан зогссон гэдгийг огт тоохгүй унаанд суулаа.

Ийнхүү хөдлөөд 10 мин дараа дахиаад Police check point дээр ирлээ. Зам дээр хадаастай урт мод тависан байгаа бөгөөд, автуус ирэхэд замийн хажууд сандал дээр суусан 5-6 цагдаа шүүгэлдлээ. Автуус зогстол – Жолоочоо машинаа буцаагаад бидний өмнө зогс гэлээ.

Жолооч унаагаа буцаагаад тэдний өмнө зогстол бүгд гараад бичиг баримтаа үзүүл гэлээ. Монголийн социализмийн үейин цагдаа нар дээр жолооч очих ёстой дүрэм энд адил байгаан харагдаж байлаа. Дүрэмт хувцастай бол маш их эрх мэдэлтэй болдог тул тэд хүмүүстэй мал шиг харицаж байлаа. Миний нүдэн дээр жолооч татварийн мөнгө цагдаад н өглөө. Харин нөгөө бичиг баримтгүй хүмүүсийг цагдаа нар дахиад шаналгаж эхэллээ.

Автуусанд байсан бүх хүмүүсээс хэн ч гомдолсонгүй. –Та нар ягаад ийм чимээгүй байгаа? Цагдаа нар та нарыг хүндлэхгүй мал шиг харицаад байнашт!

- Дайн болж байгаа шүүдээ! Гэж хажуугийн залуу хэллээ.

- Дайн дууссан биздээ! Ядахнаа гал зогссоншүүдээ!

- Цагдаад маш их эрх байдаг юм. Бид яачиж чадахгүй, тэд баривчлах эрхтэй юмчин.

Ингээд би бусад хүмүүсийн адил хүлээж суулаа. Цагдаа нар миний үнэмлэхийг шалгах үед “Оффициал Пасспорт оф Монголиа” би сэтгүүлч гэж хэлэхэд тэд намайг оролдохгүй байлаа. Өмнө энгийн пасспорттой байхад цагдаа нар саатуулах , шаналгах маш их эрхтэй байсан юм.

Бид 30-40 минут зогсож нөгөө хүмүүс цагда нарт өгөх юмийг н өгтөл хүлээж байх үед миний уур хүрч тэдэн дээр очлоо.

-Та нар одоо болилдоо 20 км газарт 3 шалгалт таарлаашт, тус бүр юм шаналгаад байх юм. Та нар ягаад иргэдийнхээ эрх ашгийг хүндэлдэггүй юм!

- Чи битгий солёороод бай! Гэж ахмад насний дүрэмт хувцастай хүн англиар хариуллаа.

- Би сэтгүүлч хүн байна. Та нар ягаад ингээд юм шаналгаад байгаа? Бусад 13 хүнийг ягаад явуулахгүй байгаа?

- Бид ажилаа хийж байна. Бидэнд бүхнийг хийх эрх байгаа. Чамд таалагдахгүй бол чи тэр сайхан оронлуугаа явахгүй юу!

Монголд цагдаа мөнгө шаналгадаг ч ариа ийм улаан цайндаа биш гэж бодлоо. Бид улс эх орон, иргэдийнхээ сайн сайхан амидралийн төлөө цагдаагийн дарамттай хүн бүр тэмцэж эхлэхгүй бол ямарч хяналтгүй болж улмаар цагдаагийн байгуулга эндхийхтэй адил төрийн нэр барисан дарамтийн нүсүр том хүчний байгуулга болж магад юм.

Монгол улсийн бүх иргэд миний энэ тэмдгэлээс Монгол хаашаа явж болхийг анхаараараа!

Төрийн дээд байгуулга, цагдаагийн удирдлаг иргэдийн санаачлаг байхгүй бол байдал ямар байгааг анзаарах аргагүй шүүдээ! Тэдний машинийг цагдаа зогсоох биш!

Манай олон хэвлэл мэдээллийн байгуулгууд үүнтэй тэмцэх арга хэмжээ зохион байгуулж нууц камэраар хэд хэдэн хууль зөрчиж буй үйл явдлийг бичиж баримтжуулаасаа. Өнөөдөр цагдаа шөнөөр сайн дурийн хууль сахиулах уйл ажилгаа явуулж цалингийн нэмэгдэл авдгийг хүн бүр мэддэг хэрнээ үүнийг зогсоох тал дээр хэнч арга хэмжээ авдаггүй юм. Оройтоогүй дээр зогсооцгой!

Ийнхүү маргаж байх үедээ – Таний нэр хэн юмбэ?

-Чи миний нэрээр яах гэж байгаа?

- Би сэтгүүч, хуулийг зөрчиж байгаа хүнийг нэртэйн хамт бичихгүй бол болохгүйшт! Гэж айлгалаа. Эндхийн цагдаагийн хувцас дээр цол нэрийг нь тусгай даавуун дээр шивээд тогтоохоор хийсэн байдаг бөгөөд ихэнх цагдаа нэр цолоо хуулсан байдаг юм.

Монголд ч гэсэн цагдаагийн хүмүүс уурийн нэр болон дугаарийн мэдээллээ авсан байдаг. Хэрвээ иргэд цагдаагийн ажилтний хууль бус ажлийн талаар гомдол мэдуулмээр байвал ямар албан хаагч, хаан алба хашдаг талаар эдээлэл ил байдаггүй. Зарим цагдаа дээр дугаар байдаг ч 10 тоот дугаарийг алдаагүй тэр болгон цээжилдэг иргэн гэж ховор шүүдээ! Миний хувид алгебртэй найзалдаггүй тул тэр дугаар нэг л ирээлжилсэн харагддаг.

Манайд байгаа гадаадийн иргэд болон жуулчид ч гэсэн цагдаагийн дарамтийн талаар гомдолж басан ч эргэж холбогдох ямарч мэдээлэл байхгүй ямарч хариуцлаггүй газар гэж байсан юм. Магадгүй жирийн иргэн миний энэ тэмдэглийг манай цагдаагийн газрийн иргэдтэй харицах алба уншаад арга хэмжээ авасаа. Өөрийн нэр хаягтай төрийн албан хаагч тэр бүр хуулийг уландаа гишгэхгүй болвуу!

Манай нэгэн Англи ажилтанг цагдаагийн хүмүүс дээрэмдсэн гээд би түүнийг цагдаагийн хэв журамтай тэмцэх албанд дагуулаад очтол- Бид өөрийнхөө цагдааг яачиж чадахгүй шүүдээ! Прокурорт хандсан дээр гэж санал болгож байсан!

Тэд миний шийдэмгий байгаагаас баг зэрэг айж биднийг явуулах боллоо. Нөгөө хүмүүсийг ч бас аваад яв гэлээ. Би тэдгээр үнэмлэхгүй хүмүүсийг сулла гэж гуйгаагүй, зүгээр асуудалгүй байгаа хүмүүсийг л битгий саад бол гэж хэлсэн юмсан.

Тэр постоос гараад 5 минутийн дараа дахиад шалгалт гэж зогсоолоо. Би цагдаагийн өөдөөс хараад инээдээ бариж чадалгүй инээж эхэллээ. Тэрээр- Яасан? Яагаад дооглоод байгаа?

-Би дооглоогүй, хэдхэн км ямар их шалгаж байнаа гэж бодсон юм. Нөгөө хэдэн үнэмлэхгүй хүмүүсийг дахиад л буулгаад тэнд ярилцаж эхэллээ. Бид хүлээсээр.

img_8164.JPG

Тэд буцаж машин дээрээ ирэхдээ уйчлалт ч гуйхгүй суулаа. Бид тэднээс болж 2 цагаар хоцорч байгаа тухай бодхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Эсвэл тийм хүнд төвөг болж байна гэж бодохгүй байгаа юм болву?

Ийнхүү тэндээс яваад дахиад хэд хэдэн удаа зогссон бөгөөд, замдаа хав харанхуй боллоо. Байдал бага багаар өөрчлөгдөж байгаа н мэдэгдэж эхэллээ.

img_8163.JPG

НҮБ-ийн болон цэргийн постууд маш өндөр хамгаалалт, тор, тэгээд дайний техникууд мэр сэр харагдаж эхэлллээ.

Ийнхүү явсар нэгэн зогсоол дээр зогссон бөгөөд, цэрэг хувцастай хүн орж ирээд

- За хүн бүр 1$ бэлдээрээ гэлээ.

Хажуугийн залуу – Эндээс Босогчдийн хяналтанд байгаа нутаг руу орж ирж байна! Гэлээ!

Гэнэт эвгүй боллоо.

Үргэлжэлтэй

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Аймаар юмаа. Дайн болж байгаа улс орноор явна гэдэг ч хэн хүнээс гарах зориг биш байхаа. Болгоомжтой байгаарай. Дэлхийн улс орнуудын тухай, тэдний бодит амьдрал тэр тусмаа африкийнхний бодит нүүр царайг бидэнд таниулж, монгол хүний нүдээр тольдуулж байгаад Амайгаар бахархаж байна. Амжилт хүсье.

zambaga wrote on June 4, 2008 - 10:40 pm
#2

Uragshaa. Bugdiig tuulaad mongoldoo zaaval ireh yostoi shuu.

Jean wrote on June 4, 2008 - 11:50 pm
#3

Миний дvv омгоо дарж яв !
Залуу байхад залуу насаараа омогшдог юм. Энэ тухай Герцен “Туулсан замд торсон бодол” номондоо их гоё бичсэн байдаг юм.

Тэнэг зориг амины гарзтай шvv !

Наана чинь манай монгол цагдаа нар нялх хvvхэд шиг л харагдах газар байх.

Дорвод дvv минь !

Омгоо дарж яв ! wrote on June 5, 2008 - 4:05 am
#4

Gai totgor holuur baig…

bi wrote on June 5, 2008 - 2:36 pm
#5

omgoo darj yav gene u.harin heleh ugee heleh estoi ued n heldeg l baih heregtei.zarim ued bid aimhai hulchgarasa bolj alddag ue bii.bolgomjloh uede bolgomjlolgui yahav.chini tegj ailgadag n zuv.estoi hetsu gazar bn.hed alhad l shalgalt gedeg ch arai dendnee.
comment bichsen hun chamaig yagad durvud gej bgan chi uvsinh bish biz de.aav eej chin durvud ymu.dorvod bsan ch hend ch hamagui biz de.chini hamgin osoltoi adal yavdaltai aylal chin afrikt bsan ue bn bx gej bodoj bn.bolgomjtoi yavarai hongor duu min

buya wrote on June 5, 2008 - 3:25 pm
#6

Amai bichleguudiig chini unshihad mash ih buhimdaltai baigaa chini medregdej baina. Bolj ugvul jaahan taivshraad umnuh shigee hyleetstei, tevcheertei baigaarai. Amai chi mongol zaluuchuudiig hysel muruudulduu ynench, tyyndee hyreh gej herhen yaj temtsdegt ulgerlej baigaa.

nandia wrote on June 5, 2008 - 4:05 pm
#7

Mongoldoo ergej ireed buh ayalaliinhaa temdegleleer nom gargaarai. Baharhaj bn, uur yu helehev.Tsaash ni unshlaa. Mash sonirholtoi bn.

oyuka wrote on June 6, 2008 - 9:36 am
#8

mongold zamiin tsagdaa nar yag iim shudnii ovchin shig tamtai shd hun gutgeel chi ingesen tegsen geel yamarch notloh barimtgui camera bhgui. ta nar bodood uzde buhel buten ulsiin niisleliin hotiin toviin hedhen uulzvart l camera tavichij chadku l bgaamda getel hajuugiih ni cafe delguur restaurant ene ter gehed l boon camera. za ene ch yahu duursen hereg ter zamiin tsagdaa nariig oort noodson torguuliin huudsaa duusgasan tohioldold tsalin deer ni bonus olgodog t1 jurmiig halmaar bnaa. durem zorchihgui yavj bhad l zugeer l helmegduuleel gutgeel torguuliin baliar shar huudsaa ogj bh jisheetei. za tegeed bichih yum zunduu l bn tsagdaa porkuroroos avhuulaad ingeed gantshan jijig jishee durdaad orhii do

er hun wrote on June 6, 2008 - 3:47 pm
#9

Ene sumiig Google Earth deeereees haraad uneheer iim gazaraar yavj bna gej bodohoor baharhmaar bna shuu. Amjilt Husey!

Clan wrote on June 6, 2008 - 9:02 pm
#10

mongol afreck 2 -t yalgarah yum unheer alga bna. tsagdaa odoo haan yum uu zaan yumuu. zam deer zogsoj baigaa tsagdaad zorohdoo 2000 atguulaad hodoldog micronii hansh togtson baisan. yumch yarihgui zorohdoo gayals ogool yabna. 4 jiliin omno tiim baisan saijirsan gej bodohgui bna.

hohtolbo wrote on June 10, 2008 - 2:28 pm
#11

chi yun hamaagui yaridiin, aihtar omogtoi. er n bol hunii nutagt sain duraaraa ochson baij bga baidaltai n ewlerehees oor arga bhgvi gedgiig sain oilgoh heregtei, chi ter bichig barimtgui humuusin amind ch orj boloh bailaa shude, naaduul chini hun alj bna gej tooh ch vgvui, ter mini vhchihlee gej hen ch haihgui tiim l hetsv oron! afrik bol afrik, europe bol europe, oor shude,

ariunaa wrote on March 4, 2010 - 12:44 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.