img_8210.JPG

2008 оны 05 сарын 27 Либериа Логуатоу хилийн пост

Ингээд аяллийн энэ өдөр хүртэлх хамгийн хэцүү, аюултай давааг Cote D’Ivore улсийн босогчдийн нутгаар өнгрөөхдөө туулсан тул, Либериагийн Монголын Энхийг сахиулагчидтайгаа уулзах үедээ аюулгүй орчинд бага зэрэг тайвшраад авий гэж бодлоо.

Cote D’Ivore улсийн хилээс алхаагаар гүүр гаталж Либериагийн поструу дөхлөө.

Аяллаа эхлүүлээд хэдэн сарын дараа 16 дахи улс Египтэд найз Ангарагаас Монголын Энхийг сахиулагчид Либериа болон Сиерра Леонд байдгийг сонссон тул газрийн зургаа харж байгаад аяллийн 3 дахи хэсгийг Либериагийн Монголчуудтайгаа уулзах үедээ дуусгана гэж төлөвллөө. Тухайн үед Суданий визаний бэрхшээлээс болж Египт улсад 7 сар гаруй гацна гэж төсөөлсөнчгүй. 2 жил гаруй Либериа гэдэг улсад Африк тивдээ анх Монголчуудтайга уулзана гэж төсөөлж байсан тул Хил дээр нь ирхэд үнэхээр сэтгэл хөөрч байлаа.

Бүх талаараа хамгаалтийн хуйлаатай өргөст тороор хүрээлэгдсэн, өөдөөс цагаан өнгийн БМП хуягтний хушуу чиглэсэн байлаа.

Сум нэвтэрдэггүй хаалтийн цаанаас Энхийг сахиуулагчийн цэнхэр каск өмссөн, десант хувцастай хар шилтэй БАНГЛАДЕШИЙН БАТТАЛИОН-ий залуу хөдөлгөөнгүй пулемётоо чиглүүлэн харж байлаа.

Зүүн талд сөнсөн гүүр, Торний цаан “TRESPASSERS MAY BE FIRED UPON” гэсэн айдас төрүүлхээр бичигтэй самбар харсан хэн ч болов Либериад байдал ямар байснийг төсөөлөх болвуу.

Хоёр талаараа цэргийн хамгаалтийн хоорондуур өнгөрч Либериагийн хилийн шалган нэвтрүүлэх дээр ирлээ.

Нэгэн өрөөнд ортол бар-ний ширээтэй төстэй ширээний нэг өнцөгт Либериагийн иргэд, харин нөгөө өнцөгт Гадаадийн иргэд гэсэн олон улсийн буудалтай төстэй бичиг байсан бөгөөд уртаашаа нэг алхамийн ширээг тэгж хуваахийн учир юу байсан юм боло гэж бодогдлоо, тэглээ ч нэг л хүн ширээний ард байсан бөгөөд пасспортийг шалгаж виза үзлээ.

Дараагийн хүн нь орж ирээд өөрийнхөө өрөөнд дагуулж орлоо. Бүх юм зүгээр байгааг шалгаад энтри тамга дарлаа. Гарахад бас нэгэн байцаагч кустомд оруулж цүнхээ нээхийг шаардлаа. Хэдийгээр миний пасспорт нь Монгол улсийн Албаны гэж тодотголтой бөгөөд нэгжлэг хийх эрхгүй байдагч, хаа явсан газраа нөхцөл байдлаас нь болж бүрэн шалгуулсаар байгаа юм.

img_8212.JPG

Тэр өрөөнөөс гараад BANBATT15 гэдэг Либериад үйл ажилгаа явуулдаг Бангладешийн энхийг сахиулагчийн хашаанд орж дээд албан тушаалтантай уулзах хүсэлтэй байгаагаа хэллээ, бас 4439 гэдэг UNMIL (United Nations Mission In Liberia) дугаарлуу залгаж Монголын Энхийг сахиуулагч 2 залуутай холбож өгхийг гуйлаа.

img_8213.JPG

Тухайн үед холбоо тасарсан байсан тул түр хүлээх хэрэгтэй гэлээ. 5 сарын 29 буюу маргааш нь НҮБ-ийн 60 жилийн ойн баяртай байсан тул BANBATT -ийн удирдлаг нутгийн залуустай volleyball тэмцээн зохиох гэж байлаа. Түүнийг нь үзэж байх явцдаа НҮБ-ийн Энхийг сахиулагч гэдэг нь зөвхөн цэрэг дайны ажилгаа биш, хамгийн гол нь хүмүүс, дайнд нэрвэгдсэн нутгийн иргэдэд амар тайван байдлийг мэдрүүлэх илүү чухал үүрэгтэй гэдгийг ойлголоо.

img_8215.JPG

BANBATT -ийн залуус нутгийханд volleyball-оор ялагдлаа. Энэ н үнэхээр муу байсных байж магад эсвэл угаасаа нутгийхантай сайн харилцаагаа хадгалхийн толд ялагдсан болохийг үгүйсгэх аргагүй. Азиа-ууд бид зарим үедээ ялагдаж ялдаг хүмүүс шүүдээ!

Буцаад хашаанд орж дугаарлуугаа залгатал нэгэн Монгол залуу авсан бөгөөд

-Сайн байна уу? Сайн явж байна уу? Би Либериагийх биш Сиерра Леоний албан хаагч байна аа, энд ажилаар ирсэн байгаа, баасан гаригт буцаад Freetown руу явна, чамайг эндээс аваад явбал сайн байна. Одоо энд Нисдэг тэрэг хөдөлдөөд үзий!

- Би тэгтлээ яараагүй байнаа, хоёр хоногт Либериаг сайн үзэж чадахгүйштээ! Гэхдээ хил дээрээс НҮБ-ин унааг дайчлах боломж байвал судлаад үзээрээ!

- За за, наанаа хүлээж бай! Би буцаад ярий.

Ийнхүү Монгол хүний хоолоо сонсоод маш их тайвширлаа. Сүүлийн 2 хоног үнэхээр аюултай байсан тул НҮБ-ийн хашаанд, хамгаалтанд байгаа үедээ жоохон сууж амраад авхийг хүслээ.

Тус ангийн Хошууч над дээр ирээд Juice, печен авчирч өглөө.

-Чи одоо эртхэн эндээс унаа олж Ghanta руу явахгүй бол оройтлоо. Манай энэ байрлал онцгой бүс тул чамайг байлгах боломжгүй байна. Өмнөх БАНБАТТ-ууд чамайг хүлээж авсан байж болно харин би өөр хүн! Гэж маш хурц ярилаа.

- Би энд байрлах тухай яриагүйштээ! Манай Монгол залуу буцаад ярих ёстой хүлээж байна.

- Би чамайг энд байгаад дургүй байна. Манай бүсээс одоо гар! Тэр хүнтэйгээ эндхийн утас олж ярь!

- За за, намайг хүлээж авсанд баярлаа! Гээд цүнхээ үүрээд хашаанас нь гарлаа.

Залуухан хошууч миний аяллийн талаар ойлгохийг хүсээгүй бололтой. Би энэхуу хашаан дотор сууж жоохон тайвшрах л хүсэлтэй байснийг мэдрээгүй гэж бодлоо. Ийм онцгой байдалтай бүсүүдэд байнга UN-ий унаа, хамгаалалттай явдаг тул, ганцаараа нутгийн унаагаар аюулийг даван гарах ямар байдгийг хэзээ нэгэн цагт мэдэрч ойлгох болвуу гэж бодлоо.

Ийнхүү маш олон удаа өмнө сонсож байсан дэлхийн хамгийн халуун бүсүүдийн нэг байсан Либериагин тосгонд ганцаараа боллоо.
-Дахиаад л ганцаараа бүх бэрхшээлийг давхаас.

Нутгийн залуугийн утаснаас Монголийн энхийг сахиуулагч руу смс бичиж буцаж холбоо бариараа гэж гуйлаа. Хариу байдаггүй.

ИХ САНАСАН ГАЗАР 9 ШӨНӨ ХООСОН гэдэгшиг.

Ямарч холбоогүй болж тус тосгонд унтах газар хайх хэрэг боллоо. Үлдсэн CFA гаа нутгийн доллар болгох ү?дээ ченжээс буудлах байр асуулаа. Холгүй байдаг буудал руу заалаа. Цүнхээ үүрч явахдаа нутгийхний анхаарлийг татаж байгааг мэдэрлээ.

Энд аюлтай болвуу үгүй болвуу?

Жижиг байр харагдлаа, нэгэн хүүхэн ажиллуулж байсан бөгөөд өдрийн 5$-ийн өрөө өглөө.

img_8224.JPG

Жижигхэн гэрэлгүй хав харанхуй өрөө.

img_8225.JPG

Нэг ортой цонхгүй бөгөөд хөшигөөр цонхоо хаасан.

img_8226.JPG

Хаалганд цоож байхгүй хадаасийг мушгиад тогтоож болно гэж бас тайлбарллаа.

Цүнхээ тавилаа. Энэ улсийн талаар их сонсож байсан тул аюлгүйн дүрмээ дагаж хамгийн чухал зүйлүүдээ биедээ авлаа. Гадаа гарч түр сууж байх үед харанхуй болж, тус буудлийн 2 хүн бас хажууд суулаа. Тэд төвөөс нутгийн ажилтай танилцаж шалгаж яваа гэлээ. Яачиж байсан албаний хүмүүс буудалд (Буудал гэждээ) байгаа юм байна.

Уг буудлийг ажилуулдаг хүүхэн

- Уучлаарай! Миний буудал жоохон тааруухан байгаад. Би саяхан буцаж эндээ ирсэн юм. Cote D’Ivore д дайн эхлээд дүрвэгсэд болон босогчид ийшээ орж ирэх үед бүх хүмүүс эндээс 100 гаад км зайнд байдаг дөрвөгсдийн лагерлуу явсан юм. Харин буцаад иртэл хамаг юмийг тонсон, хаалганд хүртэл цоож үлдээгэгүй байсан юм.

- Зүгээр зүгээр. Энд одоо байдал ямар байна? Дүрвэгсдийн лагерийн тухай яриад өгдөө?

- Cote D’Ivore дайн эхлэх үед маш олон дүрвэгсэн хилийн энэ талруу орж ирсэн юм, энд хилийн тор гэж байхгүй зүгээр ой шүүдээ! Тэгээд тэднийг ийшээ орж ирэх үед нутгийн бүх хүмүүс улсийн гүнруу явсан. Тэр дүрвэгсдийн лагерт Либериагийн иргэдийг түр байрлахийг л зөвшөөрдөг юм. Нутагтаа байгаа учраас.

- Дайн эхэлхэд ямар байсан?

- Тэр талаас ийшээ гал нээж байсан. Зарим нэгэн байшинд ор байгаа.

Ийнхүү тэр хуухний яриаг сонсож байхдаа дайнтай газар эсвэл дайнтай улстай хил залгаа улсийн хүмүүс бас ямар их зовдгийг ойлголоо. Тэрээр устай түмпүн авчираад усанд орхуу гэж асуулаа. – Хэрэггүй. Би Монголчууд дээрээ очохоороо нэг сайхан хүн төрхөндөө орий гэж бодлоо.

Тэр хавийн хүмүүстэй танилцаж бар гэж нэг өрөөнд орж суулаа. Улс болгоний хил даваад нутгийн пивонээс нэг уудаг ёсоо дагаж пиво захилаа. Бүлээхэн бараг халуундуу пиво байсан ч өөрөө өөртөө бие болгосод дүрмээ зөрчөөд яахав гээд пивонээс авж уулаа.

Ёстой муухай!

Ийнхүү хүмүүст Монголийнхоо сурталчингаа жаал яриж өгөөд өрөөндөө орж унтахаар шийдлээ. Хаалгандаа хадаастай цоожтой байсан тул өмнөх ихэнх тохиолдолтой адил сонор сэрэмжтэй унлаа.

Үүрээр коридорт хоёр хүн өнгрөхдөө хоорондоо Монголиа гэж уг хэлэхэд би – Монголиа Нот Слийпинг! Гэж санууллаа. Үнэхээр нүдээ аниж амарч байгаа юм шиг бловч маш сонор сэрэмжтэй унтахийг Африкт маш сайн сурж авсан юм. Гэртээ байхдаа цонх хагарсан ч сонсхооргүй нам унтдаг байсан хүн шөнө дунд хүний алхааг сонор сэрэмжтэй унтдаг болсноо маш сайн мэдэж авлаа.

Эндээс Гхантаруу машин үүрээр явдаг байсан тул эртхэн босч замд гархаар шийдлээ. Буудлийн эзэн хүүхэнд баярлаа гэж хэлж нэг зураг дараад

img_8229.JPG

буцаад БАНБАТТ-ийн хажууд байгаа зогсоол дээр унаа асуулаа. Хэдхэн машин байсан бөгөөд нэг нь Ганта явна гэлээ.

img_8231.JPG

Хэзээ гэсэн асуултанд –Дүүрхээрээ! Гэж хариууллаа.

БАНБАТТ15 дээр намайг ойшоохгүй байгааг мэдэж байсан тул нөгөө талд байсан Гана болон Кенягийн НҮБ-ийн ПОЛИЦЭ дээр очиж холбоо бариж өгхийг гүйлаа. Холбоо юуч байсангүй.

Тэд Sanniquelie орох байсан бөгөөд НҮБ-ийн дүрмийн дагуу энгийн иргэдийг тээвэрлхийг хориглоно гэж хэллээ. Өмнөх өдөр Ганагийн цагдаатай нэлээд найзалсан байсан тул тэрээр

-Цаг орчмийн дараа бид хөдлөнө цуг суугаад зам дөхөөрөө! Энэ машин өнөөдөртөө дүүрэхгүй

- Уу баярлаа.

Би тэрхуу буудал дээр цаг гаруй хулээхээр боллоо. Нутгийн хүмүүс ганцаараа ямарч хамгаалтгүй яваа Азиа залууг ихэд сонирхож эхэллээ. Хажууд маш шуугиантай радио нэвтрүүлж байсан бөгөөд хөгжимийг баг зэрэг чангаллаа.

img_8230.JPG

-Чи мөнгө өгчих, шинэ батериа аваад радионд хийчий!

- Яхгаад та нар гадаад хүн хархаараа мөнгө салгах, юм авахуулах тухай яриж байдаг юм?

-Та нар баян юм чинь.

Африкийн ихэнх орний тосгонуудад гадаад хүн бүр маш баян гэсэн ойлголт суусан байдаг юм. Тиймээс камэраа өгчих, мөнгө өгчих, гутлаа өгчих гэсэн асуулт огт тасардаггүй юм.

Нутгийн хоолноос нэгийг авж идлээ. Будаан дээр Мах, Өндөг, Загасийг ястайн цуг хийсэн тийм шал тавиж өглөө. Энэ хоолийг байнга идээр байгаад загасний ясанд хүртэл гаххаа болисноо мэдлээ.

Хэсэг байж байгаад Цагдаагийн машин явах болж, би машинд н суулаа. Жолооч Кенягийн цагдаа цаас гаргаж түүндээрээ хоёр хүн гэж бичлээ. Би албан ёсоор энэ унаанд байхгүй байлаа.

img_8232.JPG

Машиний урд самбар дээр нэгэн цахилгаан төхөөрөмж байсан бөгөөд НҮБ-ийн үнэмлхээ зурсний дараа л машин аслаа.

- Энэ машинийг хулгайгаас хамгаалсан төхөөрөмж. Бас хэн хэдэн цаг жолоодсон гэдгийг үнэмлэх зурах үед төв дээр бүртгэж байдаг юм.

img_8234.JPG

Бид замдаа гарлаа. Монголд ийм ширэнгэн ой байдаггүй тул төв Африкийн улсуудаар явах болгондоо байгалийн сайхан бишэрч байсан юм. Энэ нутгуудад ихэнх суурингууд бараг адил. Хэрвээ энд зураг дараад улс зураг дарсан өдрийг харахгүй бол суулийн 12 орноос алинийг н ч гэж хэл чадахгүй юм.

Африк тивийн ихэнх орнууд үндэс угсаа, соёлоороо хил хизгаараа тогтоогоогүй бөгөөд колончлогч европийн орнуудийн хоорондийн тохиролцоон дээр бий болсон юм. Зарим үед нэг улсад 100 гаруй хил соёл шашинаараа өөр үндэстэн ястангууд байх жишээтэй.

img_8241.JPG

Маш их дотоод зөрчил энэ тивд гардаг шалтгаан нь энэ байж магад, янз бүрийн хүмүүс нэгэн үндэстэнг бий болгох гээд зүтгээд байгаа.

Ийнхуу явсаар Камплаы гэдэг газар маниа олон улсийн цагдаа нар нутгийн цагдаагийн хүмүүстэй уулзах хэрэг гарсан тул тэр хооронд н би тосгоноор хэслээ.

img_8233.JPG

Төв гудамжинд зогсож байтал БАНБАТТ15-ийн эргуулийн машинууд өнгөрлөө.

Хоёр жийпэнд 8 цэрэг. Хоюуланд нь пулемётчин цэрэг зогссон байсан бөгөөд буунийхаа гохонд хуруугаа хийсэн харагдлаа. Эдгээр НҮБ-ийн энхийг сахиуулагчид суурин, тосгонуудаар байлдааний бүрэн бэлэн байдалд эргүүл хийж байгаан нутгийн иргэдэд амар тайван байдлийг авчирдаг юм гэж сүүлд хүмүүс хэлж байсан юм.

img_8239.JPG

Хэрвээ Монголийн али нэг суурин, хотийн гудамжаар НҮБ-ийн гадний зэвсэгт хүчний цэргүүд байлдааний бурэн бэлэн байдалд харуул хамгаалт хийвэл Монголийн иргэдэд ямар санагдах боло гэж бодож байлаа.

img_8243.JPG

Ийнхүү манай хэд ажилаа дуусгаад буцаад замдаа гарлаа. Бид хурдаа хэтрүүлэх болгонд машин дотор байсан нөгөө цахилгаан хэрэгслэл дугарч дохио өгч байв.

Гана улсийн цагдаа Ф1 гэдэг улаан товчин дээр дарж чимээг зогсоож байсан юм. НҮБ-ийн машинууд 65км цагаас илүү хурдтай явхийг хоргилдог. Энэ чимээ дуугарах болгонд төв дээр хурд хэтрүүлж байгаа мэдээлэл очиж байгаа. Тэгээд хэн гэж НҮБ-ийн жолооний үнэмлэхтэй жолооч хурд хэтрүүлж байна гэдгийг цаана хянаж байдаг юм гэлээ.

Замаар явж байхад хажуугаар өнгөрсөн машинуудад зам тавиж өгөх цагдаагийн чимээний товч дээр дарж байлаа.

img_8242.JPG

UN POLICE гэдэг улаан цагаантай машинууд иргэний болон UN -ий машинуудийг зогсоож шалгах эрхтэй байдагийг мэдэж авлаа.

Ийнхүү явсаар Sanniquelie суурин дээр ирлээ.

img_8236.JPG

Манай хоёр албаний бүс хүнийг машиндаа тээвэрлэх хориотой байсан тул намайг харуулийн постоос өмнө буулгалаа.

img_8245.JPG

Монголчуудийн зүг алхсаар.

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

mach sain. uragchaa

mtsg wrote on 2008/06/04 - 09:28
#2

sain sanaanii vzvvrt shar tosoo gej…. Amai min uragshaa amjilt hvse eee

ganzaa wrote on 2008/06/04 - 10:00
#3

Bolgoomjtoi baihad iluudehgui shuu ho. Bolomj garanguut zurgaa tawina gej naidaj bna. Amjilt Husey !

Altangerel wrote on 2008/06/04 - 12:59
#4

Uragshaa zutgeed baigaarai.chamtai hamt olonhun baigaa shuu.

Ganoil wrote on 2008/06/04 - 15:23
#5

ai bid nar yamar saihan mongol ulsdaa bgaan bee? gj bainga bodogdoj bn shy

seriyoz wrote on 2008/06/04 - 23:14
#6

Taivnaa, Amai harin bidniig yamar saihan eh orontoi yum be gedgiig medruulj baigaad l hamag uchir bna.

Org wrote on 2008/06/05 - 02:49
#7

Sain baina uu,
I just want to say THANK YOU VERY MUCH, because you made me so proud to be MONGOL, and you are the strongest human being i ever seen in my life, remember you are”THE MONGOLIA” for those who you meet.
I wish you all the best.
Thank you again.
DAVA

dava wrote on 2008/06/06 - 03:41
#8

chamd amjilt hvsie mongol er hvn zorsondoo hvreh estoi shvv

otgoo wrote on 2008/06/16 - 18:27
#9

Amai. chamaig bainga demjij aylalyn temdegleluudiig chin urgelj unshij chamtai mur zeregtsen aylaj baigaa met setgegdel turdug shuu. Biyee bodoj bolgoomjtoi yavaarai. suuliin uyiin aylaluudyn chin temdeglel baga zurag tsoohon baigaa ni yutai holbootoi vee?
Hundetgesen Tugsuu

Tugsuu wrote on 2008/08/14 - 15:06
#10

amaa chi chuu chamad amjilt husii

tuvshin wrote on 2009/03/31 - 23:09
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.