2008 оны 05 сарын 26 Cote D’Ivore Yamoussoukro хот
Ivorey Coast улсийн төвд байдаг Yamoussoukro хотруу явахаар шийдлээ, хэдийгээр энэ хот Либериа улсруу явдаг зам дээр байгаагүй ч, хуучин энэ улсийн нийслэл байхад 800 гаруй сая доллараар барьсан Basilique гэдэг Африкийн хамгийн том сүмийг үзэх сонирхол төрлөө. Автууснаас буухад тэр хавийхан шуугалдаж элдвээр дуудах, шоолох нь энгийн болсон байлаа. Энэ улс хэдэн жил иргэний дайнтай байж байгаад гал зогсоох гэрээг талууд саяхан байгуулсан ч байдал тийм сайнгүй байгаа нь хүмүүсийн стресснээс мэдрэгдэж байлаа.
Микроноосоо буугаад хамгийн түрүүнд РОМ-ийн католик сүмийн оройтой адил нүсүр том барилга Африкийн гэр хороолийн цаанаас харагдаж эхэллээ.
Хэрхэн тийшээ хүрхээ мэдэхгүй байсан тул хүмүүсээс асуутал, тэр хавийхан над дээр ажилж эхэллээ. Хажуугаар явж буй таксиг зогсоогоод үнэ хэлээд намайг суучих гэлээ. Би Африкийн нэлээд олон орноор аялсан туршлагтай хүний хувьд жолоочоос нь үнийг асуусан бараг хэд дахин нугалсан үнэ хэллээ.
Миний бяцхан Франц хэлний хүрээнд ч гэсэн тэд хоорондоо тохиролцож байгаа нь мэдрэгдлээ. Машин хөдөлхийн өмнө надад сайн хүн болж байсан залуу жолоочоос мөнгө авлаа. Би унааг зогсоогоод бууж алхахаар шийдлээ. Хүнд цүнхээ үүрээд тэрхүү барилгийн дээвэр харагдаж буй зүг руу алхаж байх үед замийн хүмүүс элдвээр дооголж, дуудаж байлаа. Африкт нэгэн сонин ёс байдаг нь хүнийг дуудахдаа манайхаар нохой дуудаж байгаатай адил исгэрч, улмаар алгаа доош харуулж хуруунуудаараа дохин. Тэр нь миний хувьд маш доромжлол санагдсан. Ялангуяа тээр хол сууж байгаа хүн өөр зүг алхаж байгаа намайг дуудхан үнэхээр уур хүрнэ. Зарим үед – Чи надаас юм асуумаар байвал өөрөө над дээр ир! Би чиний нохойчин юмуу гэж хэлэх үе зөндөө гарна.
Зарим үед очиход ямар ч ач холбогдолгүй зүйл ярина. Үнэхээр хийх юмаа олж ядсан.
Манай нэгэн онигоо байнага санаанд орно. Завгүй явж байсан хүнийг дуудаад, ирэхээр нь бррр бррр гэж чадхуу гэдэг шиг.
Ганцаараа замын дагуу алхаж яваа залууг харсан хүмүүс сигналаараа дохино. яачиж байсан эхлээд тэр сүмийг нь үзээд дараан унаанд сууж замаа үргэлжлүүлэх эсвэл энд байр олж хонох тухайгаа шийдий гэж бодож байлаа.
Төв гудамжнаас гараад сүм руу шууд хүрдэг замруу орлоо.
Тэр хавийн залуус намайг хараад реакц шалгах гэсэн шиг миний зүг алхаж байлаа. Огт тоогоогүй шинж үзүүлэн хажуугаар н өнгөрлөө. Нутгийн индианууд хүнийг яахнуу гэдгийг үзэх их дуртай.
Хэсэг явж байхад Африкийн ширэнгэн ойний цаанаас нөсөр том РОМ-иин барилгийн орой маш өвөрмөц харагдаж байлаа. Яг л нэгэн Холлувоодийн кинон дээр европийн барилгийг ширэнгэн ойгоос олж байгаа мэт. Алхаж байхад замийн хоёр хажуу талаар хүмүүсийн эдлэн газар хашаанууд байлаа.
Хэсэг явтал НҮБ-ийн цэргийн хуаран харагдлаа. Өндөр харуулийн постон дээр автомат буу ширтсэн цэнхэр малгайт, торон хашаанийхан дээгүүр хэд хэдэн давхар хадаасан тор тогтоосон, замийн сүлжиж явах зориултийн саадаар хаасан байлаа. Түүний хажуугаар өнгөрч байтал хашаан дотор өмнөд азийн царайтай хоёр хүн
–Хууе сайн явж байа нуу? Гэж англиаар асуулаа.
– Сайн Сайн.
– Чи хаанхх вэ?
– Монгол!
– Нээрээ юу? Манай хашаанд ороод ир!
– Болох юмуу? Болноо зүгээр.
Хашааний хаалга нээгдэж НҮБ-ийн зэвсгэлсэн цэрэг намайг тослоо. Тухайн хоёр хүн хашаан доторх байшингийн гадаах буйдан дээр сууж байсан бөгөөд намайг суухийг урьж нэрсээ танилцууллаа.
-Хушууч (MAJOR) Мохиуддин, Дэд Хурандаа (Letenant Colonel) Мойнуддин бид Бангладешийн энхийг сахиулагч баталионий энэ мужийн удирдлаг. Энд дандаа өндөр цолтой цэргүүд байдаг юм.
Би өмнөх аялж байсан улсуудад НҮБ-ийн байрлалуудийг харж байсан ч хэзээч дотогш орж үзэж байгаагүй юм. Дайний онцгой бусуудэд НУБ гэдэг халдашгүй нусур байгуулга санагддаг байсан юм. Бүх талруу харсан галийн байрлалуудтай, Дэсант өнгийн бүтээлгүүдээр дайний техникуудаа бүрсэн, тайвшрах эрхгүй хэзээд гал нээхэд бэлэн цэргүүдийн харц мэдрэгдэж байлаа.
Дэд Хурандаа Мойнуддин – Би 2007 онд Монголд “Хааний Эрэлд ” гэдэг цэргийн бэлтгэл ажилд оролцож байсаншт! Гэж намайг гайхшрууллаа. Яагаад намайг Монгол гэж сонсоод ийм дотон байснийг ойлголоо. Бид яриагаа эхлэх үед цэргээ дуудаж надад хоол унд, бэлдэж аянд авч явах хоол хүнсийг бэлдэхийг тушаалаа.
- Монгол надад маш их таалагдсан. Байгаль н маш үзэсгэлэнтэй, Миний очиж байсан улсуудаас хамгийн сайхан нь. Боломж гарвал дахиад очмоор байна. Бид 5 Богд гэдэг газар байлдааний бэлтгэл сургууль хийсэн. Танайх маш сайн бэлдсэн байсан. Надад маш их зургууд байгаа. Бид бас Чингисийн музей үзсэн.
- Аан? Чингисийн музей? Намайг гарахад Монголд тийм юм байгаагүй ч гадний хүнээс энэ талаар асууж намба алдаад яхав гэж бодлоо.
- Гандан, бас бөх барилдхийг харсан.
Бид хэсэг буу халж байгаад – Бид явж заллбирчихаад ирий!гэж уйчлалт хүслээ. Би Бангладешийн тугны өнгийг хараад ногоон өнгөн дээр улаан нар байсан тул Ислам шашинтай улс юм байнаа гэж дүгнэлээ. Ислам шашинтай ихэнх улсийн туг ногоон эсвэл ногоон оролттой, бас сарний зураг бас орсон байж болно гэдгийг аль хэдийнээ анализ хийж сурсан байлаа.
Тэд явж залбирч байх үед хэдэн цэргийн хүмүүс ирж – Монголоо? Дэлхийг тойрч байгаа? 40 орноор аялсаан? Гээд амнаас гарахгүй асуултуудаар булж эхэллээ. Тус ангийн 2 том дарга буцаж ирэхдээ- Үүнийг бид чамд бэлэглэх гэсэн юм! Гээд нэгэн ууттай БАНБАТ 4 гэсэн гарчигтай бэлэг өглөө. Сүүлд узхэд НҮБ-ийн цэнхэр өнгийн подволкон дээр НҮБ-ийн лого бас БАНБАТ 4 гэсэн бичигтэй байлаа. Араас н талх, пэчэн, варэн, жуйцэ гээд нэлээд их хэмжээний хүнсийг замдаа идээрээ гээд өглөө. Би аялж байх явцдаа тэр болгон сайн чанартай хоол цүнхэндээ авч явж чаддаггүй тул энэ нууц надад маш их хэрэг болно гэж мэдэж байлаа.
- Чи өнөө орой бидэнтэй үдийн хоолонд ор тэхүү?
- Мэдэхгүй, би энд Сүмийг узхээр ирсэн юмсан, тэгээд цаашаа замдаа гарах эсвэл хаа нэгэн газар майхангаа зоох хэрэг гарж магад.
- Зүгээрээ, манай энэ бүс НҮБ-ийн хамгаалтийн хэсэг тул хонж болохгүй, гэхдээ гадаа нь майхнаа зооход манай цэргүүдийн хараанд байх юмчин зүгээр.
- Өө за, баярлаа.
- Чи манай уулзалтийн өрөөнд зурагт үзэж болно шүүдээ, бас интэрнэт хэрэгтэй бол хэрэглэ. Хоолний өмнө манай цэргийн ахлах цолтой албан хаагчидтай аялсан орнуудийнхаа талаар, үзсэн харснаа яриж өгвөл ямар байна?
- Бололгүй яахав.
Тэд хоолний зааланд том Прожэктор бэлдээд интэрнэт гаргалаа. Би өөрийнхөө вэб хуудасруу орж үзсэн харсан хамгийн сонирхолтой зүйлүүдээ бэлдлээ. Монголд алба хаасан 2 албан хаагч байсан тул www.agshinmn болон www.suuder.com ситууд дээрээс наадамтай, монгол байгал, улаанбаатартай холбоотой хамгийн гоё зургуудийг бэлдлээ.
Хурлийн өрөөнд бүх цэргүүд миний өмнө сууж 30-40 мин богино хэмжээний лекц уншиж аялийнхаа тухай яриж өглөө. -Амьдрал зөвхөн мөнгө эд зүйл дээр тогтдоггүй, хүмүүс хамгийн гол н сэтгэлээсээ сайхан байхад ямарч зүйл бүтнэ гэлээ.
Ганцаараа ийм аялал хийх ямар аюлтай болхийг тэд төсөөлж байлаа. Ялангуя энэ улс шиг онцгой байдалтай улсад бүүр хэцүү байхаадаа гэж байлаа.
Мэдээж хүн бүрийн асуудаг асуулт дахиж ирлээ.
-Дэлхийг тойрч аялах ямар их зардал гарж байна? Хэн чамайг даахуу? Спонсортой юу?
- Миний аялийн үед Монголийн хамгийн том даатгалийн компани ивээн тэтгэж даатгадаг юм. Гэж “Бодь Даатгал”-ийг дурслаа. Харин санхүүгийн асуудлийг зөвхөн өөрийн болон гэр бүл дотний найз нарийн тусламжтай хийдэг гэж хэлхээ болилоо. Хүнд муугаа мэдэгдээд яахуу! Бүхэл бутэн дэлхийг тойрох гэж хийж буй аялийг санхүүгийн хувид ивээн тэтгэх, дэмжих ганц ч компани Монголд олдоогүй, татгалзсан хариу өгсөн гэвэл ямар сонсогдох нь ойлгомжтой шүүдээ.
Тэдний ихэнх н- Би бас багаасаа дэлхийг тойрон гэж мөрөөддөг байсан, даанч мөнгө, боломж олдоогүй юм! Гэж байлаа.
Ийнхүү бид ярилцаж сууж байх хооронд хоолонд урилаа. Ширээний хийморит намайг суулгаж хамгийн хүндэт зочиноо дайлж буй мэт хүндэтгэж үзүүллээ. Аялж байх явцдаа байнга гадааний муу чанарийн хоол иддэг тул энэ хоолний чанар амт үнэхээр гоё байлаа.
Монголчууд бас аяний хүнийг цай хоолоор дайлдаг ёсоо өнөөгий даярчлагдаж буй үед битгий гээгээсээ, манай сайхан оронд аялсан хүн бүр Монгол хүний зочиломтгой тусч чанарийг дуридаж байгаасаа гэж бодлоо.
Бангладешийн цэргийн албан хаагчдийн байгаа байдлийг анзаархад дээд цолтой хүнээ маш их хүндэтгэж, байнга тушаал биелүүлхэд бэлэн байдалтай байдаг бололтой. Миний ширээг үйлчилж байгаа нь ягл өндөр зэргийн ресторанд байгаа юмшиг санагдаж байлаа.
Манай цэргүүд ямар байдаг болоо?
Бид хоолоо дуусгаад миний аялийн талаар яриагаа үргэлжлүүллээ. Монгол цэргүүд, Чингис хаан гээд ярих зүйл дуусааргүй байлаа. Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсний дараа маргааш хүнд хэцүү замтай байсан тул унтаж амрах нь дээр гэж бодлоо. Тус багийн удирдлаг хоорондоо ярилцаад намайг зочидийн өрөөнд унтуулхаар боллоо.
Би түүнийг н мэдэлгүй майхнаа зоох тухай бодож байтал нэгэн цэрэг ирээд намайг дагуулж явж маш тохижуулсан хүндэт зочидийнхоо өрөөнд орууллаа.
Өөр цэргүүд уух ус, жимс, пэчэн, жуйцэ гээд ширээн дээр ойр зуурийн бүх зүйлийг бэлдлээ. Халуун хүйтэн устай душ өрөөгөө үзүүлээд.
Энэ бол БАНБАТ4 гэдэг онцгой байдалтай байгаа Ivory Coast улсийн НҮБ-ийн цэргийн обект, байсан тул намайг дотроо хонхийг зөвшөөрч, маш их хүндэтгэл үзүүлсэн н тухайн ангид Монголд зочилж байсан 2 албан хаагчийн Монголийн тухай үлдсэн сэтгэгдэл нөлөөлсөн байж магад гэж бодлоо.
Холийн эх оронд Монгол хүмүүс гадний аяний хүнд тусалж, хүндэтгэл үзүүлж байсний буянийг би аялийнхаа туршид байнга эдэлж байгаа бөгөөд, Монголдоо харих юм бол гадний жуулчидад туслах төв байгуулах тухай бодолтой болсон юм. Хүний нутагт байх үнэхээр хэцүү шүүдээ! Хэл яриа, хаяг, хоол хүнснээс авахуулаад.
Тус ангийн албан хаагчид надтай буу халах хүсэлтэй байсан тул дарга н шөнө хүртэл гадаа хамт суухийг зөвшөөрлөө.
Сүүлийн 8 оронд эдлээгүй халуун хүйтэн устай шүршүүрт орох үнэхээр сайхан байлаа.
Өрөөндөө ороод АЙр Кондишиноо асаахад сэрүүн оргиод маш тухтай унтах бэлтгэлээ хангалаа.
Африкийн ихэнх улсуудад хямд буудал эсвэл майхандаа хонж байсан тул шөнө сонор сэрэмжтэй байх нь хамгийн эхний дүрэм байлаа. Бууж байсан буудлуудад өрөөндөө цоожтой хаалга гэж ховор, зарим үед зүгээр л хадаас мушгаад эргүүлээд л хаалгийг цоожилж байлаа. Коридорт хэн нэгэн явах үед нүд нээгдэн, тэгээд буцаж унтах гэж нэлээд зовно.
Нүдээ аних үедээ сүүлийн хэдэн улсад анх удаа хамгийн аюлгүйгээр, НҮБ-ийн цэргийн хамгаалтанд унтах ямар гоё юм бэ гэж бодлоо.
Цэв цэвэрхэн, гоё үнэртсэн даавуу, сэрүүхэн агаар, ширээн дээр байсан хоол, жимс, ундаа ус гээд маш сайхан буудалд байгаа мэт санагдлаа.
Монголчууд руу хил даваад очно гэсэн бодол унтхийн өмнө толгойд эргэлдэж байсан тул Таарах үедээ маш чангаар тэвэрч, сайн байна уу гэж хэлэх ямар гоё байх болоо гэж төсөөллөө.
Нүдээ аниад амар тайван унтлаа.
June 3, 2008
| 1,924 Үзсэн 




















Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)
CAAK number 1
ok amai amjilt husie!Chamaig mongold baigaa bi naiz ni geed neg yum tsuuraad baisan ugui l yum baina shuu dee he he he.
Za tegeed bolgoomjtoi yavaarai. Take care…
xe xe Manaihnii arhichid gd hiigeed baidag zevsegt huchniihnii ner hund gadaadad iim l undur baidag yum shuu dee
Tanii gadaadiin juulchdad tuslah tuv baiguulna gdeg yamar saihan sanaa ve?Bi buh talaar chadah buhneeree tuslana shuu.Mash saihan sanaag chini ,mash undruur unelj ,demjij baina.Shaardlagtai uedee holboo bariarai esvel email bicheerei.Tanii umnuus tedend talarhasnaa burhand shivnej,uuruu zochiluulsan yum shig bayrlan baij bichlegiig tani unshlaa.Taniig urgelj burhan harj hmgalj yvah boltugai.
Be the change! You are writing history.
U are my role-model!
Интернэтийг нь ашигласан нь харагдаж байнаа
)
CAAK boli boli, yadaj amai-n site-n banner tanaih deer baisan bolch yaahav. bitgii ingej shimegchilj bai
hehe, yostoi goy niitlel baina, yostoi nam untaj baigaa Zoloo nudend haragdlaasht,
Amjilt husey. uneheer sonirholtoi yum.
wow… vnheer goi niitlel bna
Гоё юм аа. таны аялал амжилттай үргэлжилж байгаад маш их баяртай байна. танд амжилт хүсье. Эх орон, элгэн садан чинь тантай хамт байгаа шүү.
minii aav bol huuchin tsagt buyu hatuu ued orosod tsergiin ih surguli bolon tsergiin academy tugssun hun,ter ued aavtai min surch bsan zuun germanii heden naizuud odoog boltol holbootoi bdag, aavtaigaa germany-d zochlohod mash saihan huleej avch heden udur dailj tsailj bun suid bolj bj bilee, er ni tsergiin humuus dotor olon sain saihan humuus bdag yum, urgelj hunii hair hundetgeliig hurtej bdag, bi aavaaraa uneheer ih baharhadag
amai chamd sain saihan buhnii deediig husie,
ter muuhai aimshgiin teneg delgermurund tiim hund bdald ortloo zoduulsand bi dotroo haramsaj yavdag, eejiin chin yariltslagiig unshsan , ih daruu hun bn lee, za good luck, mngliinhoo huuhed zaluuchuudiin tuluu ihiig hiigerei, Chicago,IL,USA