2008.05.22 Ghana улсын Kokrobite

KD клубийн гишүүддээ болон Кино Донтний клубд элсэх сонирхолтой байгаа залууст дараагийн үзвэл маш хэрэгтэй киног санал болгож байна.

“The Kite Runner” уг киног Ghana улсийн Kokrobite гэдэг газар хэцүү замынхаа дараа амарч байхдаа хүний лаптоп гүйж байгаад үзсэн юм. Энэ бол Америкийн hollywood хэлбэрээс өөр, эхэндээ энгийн үйл явдал юм шиг санагдсан ч сүүлд, тухайн киноний гол санааг олж харлаа.

Super Effect үнэтэй төсвөөр хийгээгүйч, маш сайн чанартай кино болсон байсан тул KD клубийхандаа энэ киног үзэхийг зөвөлхөөр шийдлээ. Монголын ихэнх хүмүүс дундад азиа, араб, Мусулмануудийг нэг тогоонд оруулж боддог бол дотроо маш өөр гэдгийг уг киногоор бас харуулсан байх гэж бодлоо. 2007 оны сүүлээр дэлгэцнээ гарсан Marc Foster – ийн уг кино н Khaled Hosseini номноос сэдэвлэсэн юм. Өмнө нь Малавид байхад энэ номыг санаандгүй олж харсан ч үйл явдал нь ийм сонирхолтой гэж төсөөлөөгүй юм.

Уг кино нь хэд хэдэн Авардад нэр дэвшсэн гэж бас сонсож байсан бөгөөд номыг нь уншхийг хүмүүс бас зөвөлж байсан юм. Хэзээ нэгэн цагт Монгол хэлнээ бас орчуулагдах байх гэж найдаж байна.

Нэгэн шөнө Зөвлөлтийн цэргүүд Афганий нийслэл Кабулийг эзэлж буй тэр мөчид надад нэгэн дурсамж бас орж ирсэн юм.

90-ээд оний эхээр манай гэр бүл Эрхүү хотоос буцаж нүүж ирж байлаа. Наушки Орос Монголийн хил дээр галт тэрэг шалгалт гээд 2-3 цаг гаруй зогсдог байсан ч тэр шөнө 5-6 цаг саатсан юм. Ах дүү бид гурав бага байсан бөгөөд 2 дугаар зам дээр танк, хуягт, цэрэг зэвсэг зөөвөрлөгч маш олон байлдааний техник орос улсийн хилруу орж байсан юм. Тухайн үед бид тийм техник хараад маш их хөөрч байсан ч, Монгол улс бүрэн тусгаар тогтнолоо олж байгаа түүхэн чухал мөчийг нүдээрээ харж байна гэж төсөөлөөчгүй юм.

Өнөөдрийг хүртэл миний харсан хамгийн их хэмжээний байлдааний техник төхөөрөмжүүд байсан бөгөөд, тухайн үед оросийн төр засаг Монголчуудийг Оросийн цэргийн ангийг богино хугцаанд гаргах шийдвэр хийсэнд дургүйцэж байсан юм.

Орос улс Коммунизмаас гарах тэр эгзэгтэй 90-ээд оний үед нийслэл Москвад төрийн эргэлт хоёрч удаа гарч, зэвсэгт мөргөлдөөнтэй байсан тийм улсийн хамгийн том цэргийн баазийг эх орноосоо гаргах шийдвэр гаргасан тухайн үейин хүмүүст гавъяаний одон медалиаар шагнах хэрэгтэй болвуу гэж би боддог юм.

Яагаад эн киног үзэх үедээ тэр бодогдсон бэ гэвэл. 70-аад он Афганистаний ерөнхийлөгч комунизмийг дэмжиж байгаад сүүлдээ баруун руу чиглэх бодлого баримталж эхэлсэн юм. Харин Коммунист Орсийн засгийн газар энэхүү өөрчлөлтийг таашаагаагүй тул Кабул хотноо байсан Оросийн цэргийн ангийг Ерөнхийлөгчийн ордон руу дайрхийг тушаасан юм. Хэдхэн цагийн дотор Ерөнхийлөгчийн орднийг эзэлж, Ерөнхийлөгчийн амийг насийг нь хороосон юм. Тухайн үед шөнө Оросийн цэргийн анги Баазнаасаа гарч байхад хотийн иргэд алга ташин үдэж байсан гэдэг. Хэн ч эцэс төгсгөлгүй дайн эхэлж буйг төсөөлөөгүй юм. Зөвлөлт холбоот улс уг дайнийг 10 жил хийсэн бөгөөд тухайн үейин нийт улсийн төсвийн ихээхэн хэмжээг барсан юм. Зарим судлаачид энэ дайнд зарцуулсан хөрөнгө мөнгөнөөс болж Зөвлөлт систэм нурсан ч гэж яридаг юм.

Хөгжиж соёлжиж байсан Афганистан улс хэзээ дахиад энгийн амьдралд орох боллоо гэдэг асуулт маш удаан хуацаанд хэвээр үлдэх байх.

Гадний зэвсэгт хүчийг өөрийн улсдаа, тэр тусмаа нийслэлдээ байлгах нь ямар нэг хэмжээгээр тухайн улсийн нөлөөнд байсан жишээ Монголийн түүхэнд бас бичигдсэн юм.

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

афганы дайн эхлэх тэр үед би чехэд хэлний бэлтгэлд сурч байсан юм. манай ангид анахита кармал гэдэг хөөрхөн афган охин гэнэт шилжиж ирээд 2 сар орчим хамт сурч байгаад бас л гэнэт явсан тэр нь оросууд тэр үеийн афганы удирдагч аминыг алаад оронд нь гаргаж тавьсан бабрак кармалын охин байсныг хожим нь мэдсэн юм. тэрний дараа тэнд сурч байсан олон афганчууд хоорондоо талцан муудаж эхэлсэн гол нь тэнд байсан афганы монгол буюу хазар үндэстэн оюутнууд бүгд эсрэг талыг талыг дэмждэг байсан бөгөөд тэр төрийн эргэлтийн дараа ихэнх нь баруунд гарцгаасан. тэд афганы зэвсэгт дайчид орос цэргүүдийг хэрхэн эсэргүүцэж ялалт байгуулсан тухай их бахархалтай ярьцгаадаг байсан одоо бодоход бага үндэстнүүд нь тэр дайнд зөвлөлтийн эсрэг талд байсан байх. хазарууд зүс царай хөдөлгөөний эвсэл гээд олон талаараа бидэнтэй их төстэй боловч муслим шашинтай гол нь монголын тухай ямар ч төсөөлөлгүй бас биднийг буруу номтон гэж боддог хүмүүс байсан.

cannis lupus wrote on 2008/06/03 - 08:51
#2

hi,
thanx. bi Khaled Hossein-ii A thousand of splendid sun gedeg nomiig ni unshsan emegetei hunii uurvdmuur ainshigtai amidraliin tuhai garch bsan. Kite runner ni kino bolson gej odoo l sonsoj bna. avch unshnaa.

enkh wrote on 2008/06/03 - 15:54
#3

Just found out that my favorite book will be on screen as a MOVIE which will be released on December 14, 2007. Can’t wait…
Hope you can read the book or at least watch the movie and feel every emotion you have through it…

yoshy wrote on 2008/06/07 - 23:33
#4

ЭНЭ НОМЫГ САЯХАН УНШСАН. НОМЫГ НЬ УНШСАН НЬ ХАМААГҮЙ ИЛҮҮ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. НЭГ ТАНИЛ ХАР САНАЛ БОЛГОХООР НЬ ЭХЛҮҮЛСЭН ЧИНЬ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАЙГААД ДУУСГАСАН. ХАЗАРАЧУУДЫН ӨРӨВДӨЛТЭЙ ХУВЬ ЗАЯАГ Ч БАС ХАРУУЛДАГ.

BayaraaG wrote on 2008/09/12 - 09:13
#5

Hi bi Aghand b,san gehdee yag Kite runneriin ond bish USAiin jujig ehlsen ued ni.yag l b,dag amidral ni daa sain kino

O wrote on 2009/12/19 - 05:49
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.