2008.05.07 Nigeria улсын Okene суурин 16.30
Нигериагийн Окэнэ сууринд микро автууснаас буугаад юуны түрүүнд хоол олж идэхээр шийдлээ . Хамгийн ойр харагдсан Big Burger гэдэг барууний стандартийн газар хүн шиг ганц ч удаа болов цэвэр орчинд сайхан хооллохоор шийдлээ.
Жирийн үед сонголт байдаггүй тул гадаа хүмүүсийнийн гар дээрээс маш муу чанарийн хоол идэж байсан бөгөөд энэхүү хоолний газар надад маш гоё сэтгэгдэл төрлөө. Дотогш ороход ерөнхийдөө Mcdonalds – ийн загварийн хоолоор үйлчилж байлаа.
Үнийг нь хараад гайхсанчгүй, хамгийн хямд нь 500Nairaa. 4$. Африкийн зарим улсуудад юмний үнэ чанар хоёрийн авцалдахгүй байгаад бүүр дасчихаж.
Хоолноос нь аваад маш халууцсан байсан тул дэлхийн хамгийн том Брэндийг 2 ширхэгийг захиаллаа. Аль ч улсад очсон олддог ундаа шүү!
Сэрүүхэн Air Condition үлээгээд, холын Африкийн тосгонд үйлээ үзээд, явж байгаа сэтгэгдэл алга болж эхэллээ. Албан тасалгааний цонхоор амьдрал сайхан харагднаа! Гэдэг дуу шиг тэрхүү кафэний цонхоор бүх зүйл илүү өнглөгө байлаа.
Удалгүй хоолоо дуусгаж цүнхээ үүрээд замдаа гарах хэрэг боллоо. Үүдэнд гарахад Африкийн халуун нар биейиг дахин норгож эхэллээ. – Зиаг хэрхэн Лагос явах вээ?
Би энэ суурингаас Нигериагийн хуучин нийслэл Африк тивийн хамгийн замбараагүй болон аюултай гэсэн хочтой Лагос ороход 2 сонголт байлаа. Бэнин сити-руу явж тэнд нэг хоноод үүрээр Лагос хөдлөх, эсвэл нөгөө зам нь шууд Лагос орох байлаа.
шулуухан эндээс шууд Лагос орж улмаар Бэнин улсруу 100гаад км явж гарахаар шийдлээ. Хүмүүс миний Лагос орох бодолтой байгааг сонсоод
–хэрэггүй ээ хаа нэгэн газар хоноод үүрээр явал дээр, одоо гараад шөнө дунд л очно, тос ч авах танил байгаа ю? Гэж асуулаа. Дассан сурснаар толгойгоо сэгсэрлээ.
Би хөлийн газраас гарж замын дагуу алхаж байхдаа унаанд дайгдий гэж бодоод төвөөс замаа дагаад алхлаа. Нэлээд алхаж байгаад усаа шалгатал ёроол нь харагдаж байсан тул дүүргэж авхаар шийдлээ. Аялж байхдаа байнага ус гэдэг зүйлийг шалгаж байхийг бие мах бодиороо мэдэрсэн тул, эхний дэлгүүрээс ус асуулаа. Сүүлийн хэдэн улсуудад хямдийг нь бодоод үйлдвэрүүд усийг пявар саванд биш уутанд 60мл-ээр (50 төгрөг) савалж зардаг тул түүнийг нь аваад саваа дүүргэлээ. Хогийн сав хайтал худалдагч нь хаягдал уутийг нь надаас аваад гудамж руу хаялаа. Монголд дэлгүүрүүдэд уут үнэгүй өгхийг хоргилсон нь байгаль орчноо хамгаалсан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан юмшүү! Тэр санаачлагийг гаргасан албан тушаалтний нэрийг мэдэж байвал энд бичнэ үү! Би зөв шийдвэр гаргаснийг нь сурталчилаад өгий!
Яваандаа гялгар уутнаас татгалзах нь зүйтэй гэж бодож байна. Миний аялж буй орнуудад хүмүүсийнд байгаль орчин, амьдрах орчиноо хамгаална гэсэн соёл байхгүй дээр хамгийн их хэрэгцээтэй усийг ийм нэг удаагийн уутанд савалж зарж байгаагийн үр дунд хот гэдэг зүгээр л нэг хогийн сав шиг болсон н харагдаж байлаа.
Уутний үйлдвэр, хэрэглээ дээр Монгол улс хатуу хяналт тавих хэрэгтэй юм шүү! Хятад улс уутний гай гамшгийг ойлгож уутний үйлдвэрүүдийг хааж байгаа гэж сонссон.
Усаа савандаа дүүргээд замийн дагуу алхаж гарлаа, үд болж бага багаар харанхуй болж эхэллээ, алхсаар байгаад нэгэн уулзвар дээр ирлээ, нэгэнт оройцон ь эндээ хоносон нь дээр гэж бодлоо.
Хажууханд CYBER café байхлаар нь орж миний тэмдэглүүд дээрх хүмүүсийнийн бодлийг уншхаар шийдлээ. Ялангуяа сүүлийн үед Монголд бий болоод байгаа шатхууний унийн усулт болон Роснефтийн дарамтийн талаар санаа бодлоо бичсэн бөгөөд түүн дээр хүмүүсийн ямар үзэлтэй байгаа сонин байлаа.
Харамсалтай н миний тэмдэглийг латинаас кирил болгодог залуу алдаа гаргаж бичлэгийн эхлэлийг л үлдээж бустийг нь устгачихсан байлаа. Хайран юм.
Нэлээд хөдөлмөр гаргаж, 5$ зарж байж бичсэн материал алга болсонд харамсаж суулаа, миний бичлэгүүд ийг дахин сэргээж бичих маш хэцүү байдаг юм .
Харин зарим хүмүүсийн миний улс төрийн талаар санал бодлоо бичиж эхэлж байгаад дургүйцсан байлаа. Хүн 16 нас хүрээд юу хиймээр байна, юу хиймээргүй байна, Ямар мэдээлэл уншмаар болон уншмааргүй байгаагаа ялгаж салгадаг болсон байх ёстой шүүдээ!
Монголийн тв-ээр гарсан кино болгоныг н дуртай дургүй ядаргаанд ортлоо дараалаад үздэг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй, сонирхдог чиглэлийн кино биш бол бусад ажилаа бодох хэрэгтэй шүүдээ, миний блог дээр хүн бурт зориулсан өөр өөр сэдэв байдаг бөгөөд жишээлбэл миний хувийн амьдралийн талаар уншмааргүй, зөвхөн аяллын талаар уншмаар байвал гарчигны хажууд байгаа түлхүүр үсгээр нь таниад нээхгүй байж болно шүүдээ! Заавал бүх мэдээллийг нь ямар ч ялгаваргүй уншчихаад тэгээд гомдолж байгааг ойлгохгүй юм.
Бас тэрнийхээ төлөө мөнгө төлсөн бол бас үйлчлүүлэгчийн эрх ашиг гэж хэлэхээр. Гэтэл!
Улс төр сонирхдоггүй, Монголд болж буй үйл явдлуудийн талаар миний байр суурийг мэдмээргүй бол тэр MUM гэдэг цонхийг бас нээгээд огт хэрэггүй гэж хүсмээр байна.
Интернэтэд цаг суусний дараа гадаа гартал хав харанхуй байлаа. Би тэндхийн ажилчдаас энэ уулзвар дээрээс Лагос ордог тээвэр байгаа эсхийг асуутал
- Одоо энд ганцаараа зогсох аюултай, болбол буцаад хотын тувд байгаа Тотал шатахууний станц дээр унаа хүлээсэн нь дээр! Тэнд хүний хөдөлгөөнтэй!
– Хэрвээ оройцон юм бол энэ хавиар майхнаа зоож хоноод маргааш өглөө явах боломж байгаа юу?
– Хэрэггүй байхаа, чиний аюулгүй байдалд санаа зовж байна. Энд чамшиг цагаан арьстай залуу байх аюултай, эндээс унаа бариад төврүү яв!
Тэр интэрнэт кзфэний залуус надад унаа бариж өгөөд , жолоочид нь тотал шатахууний станц дээр буулгахийг захилаа. Намайг ганцаараа цүнхээ үүрээд тэр суурингийн захад ирсэнд санаа зовж байлаа.
ТОТАЛ шатахууний станцийн гадаа ирээд хүмүүсээс унаа хэдийд ирэхийг асуутал 12.00 цагийн үед КАНО хот АБУЖА хотуудаас хөдөлсөн автуусууд энд ирнэ гэлээ. Би тэнд талх зарж байсан хүүхнээс энэ зам дээр хүлээх хэр вээ? Гэж асуутал, хажуугийн цайны газрийн хүүхнийг дуудаж тэнд хүлээх нь дээр гэлээ. 12.00 хүртэл дахиаад 4 цаг хүлээх хэрэгтэй байлаа.
Цайны газарт ороод нэг пиво бас хоол авж идлээ. Үнэгүй суугаад байлтай биш.
Хүмүүсийнийн анхаарлийг татаж гадаа харанхуйд ганцаараа зогссноос энд сууж байх нь дээр байлаа. Тэнд орж ирсэн хүн бүр намайг гайхан харж байлаа. 10 цаг болоход цайны газар хаагдхаар боллоо.
Би цүнхээ үүрээд гадаа гартал тэр хавиар хав харанхуй, хэдхэн хүн шатахуун түгээх станцийн өмнө сууж байгаа харагдлаа. Би тэдэн дээр очоод автуус хэдийн үед ирэхийг дахин асуулаа.
– Яг цаг гэж байхгүй тэгээд хүлээж байгаад суудал байвал суунадаа!
Тэр хавиар хүмүүсийн нааш цааш холхиж байсан тул Ш.Т.Станцийн өмнөх зүлгэн дээр цүнхээ тавиаад хэвтлээ. Хэнтэй ч ойрхон биш, хол ч биш дундийг бариад. Хэсэг зураг авъя гэж бодож байснаа хүний нутагт харанхуйд өөрийгөө тэнэг жуулчин гэж камернийхаа гэрлээр мэдэгдүүлээд хэрэггүй гэж бодлоо. Ганц нэг согтуу хүн ирж яриа өдхийг хичээж байсанч өөртөө ойртуулах юм бол цаашаа даврах байсан тул нүүр өгөхгүй байхийг хичээлээ. Ямар аюултай нөхцөлд байгаагаа ойлгож байсан ч яагаад ч юм надад айдас гэж зүйл үгүй болоод нэлээд удаж байгаан мэдрэгдэж байлаа.
Хажууханд нэлээд тансаг костюм өмссөн хүн хажуугийн шалан дээр хэвтэж автуус хүлээж байлаа. Бараг цаг гаруй хэвтэж байтал эхний том автуус харагдлаа. Тэр хавид байсан бусад хүмүүсийн гэсэн дагаад гүйлээ. Миний ойлгосноор хүмүүсийн жолоочийг нь хахуульдаж байж унаанд сууж байлаа. Тэр тансаг костюм өмссөн цагаан цамц зангиатай залуугийн хамт нэг автуусан дээр очтол дотроо ямарч зайгүй байсан хэрнээ мөнгө хэлж хүмүүсийнийг суулгаж байлаа. Уул нь тансаг турист автуусанд ингэж хүн чихэж байгаад бусад үйлчлүлэгч нар гомдлохгүй байгаад гайхаж байлаа. Тэр автуусанд чихэлдэн байж 6 цаг явна гэдэг бүтэмжгүй байсан тул дараагийн унааг хүлээхээр шийдлээ. Нөгөө костюмтай залуугийн хамт хань татаж замын хажууханд суулаа.
Хоорондоо яриа өдөж, Би Монголоос дэлхийг тойрч тэмдэглэл бичиж байгаагаа хэлтэл- Аан чи сэтгүүлч юмуу? Би бас сэтгүүлч гэлээ. Замийн хажууд сууж байтал КОЛАШНИКОВ автомат барьсан энгийн хувцалсан 2 хүн зам дээр гарж замыг хуучин дугуй, сандлаар хаалаа. Бас гартаа урт мод бариж унааний хөдөлгөөнийг зогсоож байлаа.
Цаг 1 хүрсэн байсан бөгөөд тэр хавиар хөдөлгөөн ихсэж эхэллээ. Бодвол хотуудаас унаанууд цагаа тэгэж тааруулж гардаг бололтой.
–Энэ хоёр хэн бэ?
– Мэдэхгүй, цагдаа биз.
– Ягаад ямарч дурэмт хувцас таних тэмдэггүй байгаа? Зүгээр л гудамжний хулгайч нар шиг харагдаж байна шт!
– Тэдэнд дүрэм үйлчилдэггүй юм.
Ийнхүү бид буу халж байх хооронд тэр хоёр цагдаа машинуудийг зогсоож шалгалт хийж байлаа.
Сайн ажиглаад байсан чинь бичиг баримт шалгаж байгаа биш зүгээр жолооч нараас мөнгө хурааж байлаа. Энэ газар ПОСТ биш, зүгээр зам. Эдгээр цагдаа нар шөнө санаачлагаараа замийг хаагаад жолооч нараас мөнгө авж байгаа гэдгийг ойлголоо. Гэрийнхээ хувцастай шүүдээ! Колашников буун дээрхи өнгөөр цагдаагийн буу гэдгийг ойлгохоор байлаа.
Нэгэн микроавтуус мөнгө өгөхгүй гэтэл, Замийн хажууд зогсоож бүх хүмүүсийнийг гаргаж бүрэн дүүрэн багалсан ачаануудийг буулгахийг тушаалаа. Хүмүүсийн дургүйцах нэмэргүй байсан бөгөөд ачаагаа буулгаж байх үед 2 цагдаа шалгах ч гүй наана хураамжаа авсаар байлаа.
Тэр хоёр ээлжилж машинууд дээр очиж байлаа, бодвол хэнд юу тааран түүнийгээ л авж ашигаа хуваарилдаг бололтой.
Микроний Жолооч цагдаа дээр ирж мөнгө өгөх үед тэрээр ачаагаа багалж явж болно гэлээ. Тэдэнд ачаа шалгах ямарч сонирхол байгаагүй, зүгээр л мөнгө төлөөгүйн төлөө шийтгэж байгаа нь энэ байлаа. Хүмүүсийн чимээгүй нөгөө их ачаагаа микрондоо ачиж эхэллээ. Дараагийн удаа цагдаа мөнгө асуух үед төлж байх нь хамаагүй дээр шүү гэдэг сургамж болсон бололтой.
Зүгээр л нэг 2 цагдаа буугаар далайлган хүмүүсийнд ийм дарамт учруулж байгааг юу бодож байна? Дээрэмчдээс ялгаагүй юм бишүү?Гэж сэтгуулчээс асуутал – Манай бүх зүйл цэнзур хяналттай байдаг юм; ийм төрлийн зүйл бичих аргагүй, ихэнх хэвлүүд улсийх учраас! Тэглээ ч зарим чөлөөт хэвлэлүүд бичээд ямарч нэмэр үр дүн байдаггүй юм. Гэж хариуллаа.
Үнэхээр хэдэн минутний өмнө нэгэн хүнээс сонин авч гарчигласан чинь ямарч муу мэдээ байхгүй яг л манай социализмийн үейин сонин шиг санагдаж билээ. Өмнө Өмнөд Африкийн улсад байхдаа сонинийг нээх болгонд аллага хаядлага дээрмийн тухай бичсэн байдаг санагдан. Харин Нигериа улс нь дутхааргүй гэмт хэрэгтэй юм.
Тэрээр надтай яриж байх явцдаа уравгар байсан бөгөөд
- Уул нь би өнөөдөр ийм шөнө буцаж явахгүй гэж гэрийхэндээ хэлсэн юмсан. Өчигдөр би Лагосоос ийшээ явж байхдаа дээрэмдүүлсэн!
-Хаана?
- Эндээс Лагос орох тэр зам дээр бүлэглэсэн дээрэмчид ачааний машинаар замийг хааж байгаад тэнд зогсоосон бүх машинуудийг дээрэмдсэн. Өчигдөр шөнө тэр мэдээг авсан бүх тээврийн машинууд тэр газараас өмнө зогсож үүрийг хүлээсэн. Энэ зам дээр хөдөлгөөн бүрэн зогссон шт!
- хэдүүлээ байсан юм? Гэж асуух үедээ хэдэн дээрэмчин гэж бодож байтал.
- Бүрэн зэвсгэлсэн 20 гаруй дээрэмчид. Тэр хавийн бүх автуус, унаануудийг нэгжиж ачаа баглааг хүртэл дээрэмдэж байсан.
Бүхэл бүтэн дээрмийн бүлэг байснийг ойлгож
- Тэгээд цагдаа, тусгай ангийхан тийшээ очсон уу?
- Юу гэж тэд бүрэн зэвсгэлсэн тийм дээрэмчдийн эсрэг очих билээ дээ, энэ зам дээр зөвхөн ДАШ буюу хахуулиа аваад байх нь хамаагүй дээр юм чинь. Тэглээ ч шөнө тэд бутан дундуур ороод олдохгүй.
Би хувь заяаний талаар бодлоо. Өчигдөр шөнө би энэ замаар өнгрөх байсан ч замдаа Амбассадор Юсуфу Мамман гэдэг хүнтэй таарч, тэрээр Абужа түр саатаж ФМ Радиод аяллынхаа талаар ярилцлага өгөхийг гуйж улмаар тэнд нэг хонуулсан юм, Тэгээгүй байсан бол энэ зам дээр таарч яах ч байсан юм билээ. Сүүлд түүнд энэ явдлийн талаар бичиж баярласнаа илэрхийлий гэж бодож байна.
Бас хэдэн минутийн өмнө замийн унаанд суух бодолтой байсан сэтгүүлч –Хэрэггүй, нийтийн автуус хүлээсэн н хамаагүй аюулгүй шүү! Гэж анхааруулсан нь бас санагдлаа.
Сэтгэл өөдрөг сайн санаж явах юм бол дандаа сайн хүмүүсийндээ таардгийн жишээ энэ юм. Надад хүнд муу санах, атаархах сэтгэл байдаггүй тул аялийнхаа туршид дандаа сайн хүмүүсийндээ таарч байлаа.
Ийнхүү хэсэг сууж байтал нэгэн машин тэрхүү хашлагийг нь мөргөөд шууд явж байгаан харагдлаа, Ямарч унаагүй хоёр цагдаа яах бол гэж бодож байтал, хойноос нь хашгираад л үлдлээ. Яг л Монголын унаагүй цагдаа нар шиг. Арай ч буудахгүй байлаа. Жинхэнэ дээрэмчиж байсан бол яана? Тэгээд л зүгээр өнгөрөх байнашт.
нэгэн том автуус ирээд цагдаагийн өмнө татвараа төлж байлаа.
- Лагос явахуу?
-Суудал байхгүй
- 1000 Найра (Нигериагийн мөнгөний нэгж нь хүртэл ийм нэртэй шүү!) төлий гэтэл за за гэж зөвшөөрлөө, нөгөө сэтгүүлч залуу
– би 800-г л төлж чадна.
Ийнхүү автуусанд хоюулаа ортол ямарч зайгүй дүүрсэн байлаа, гишгэх ч газаргүй. Шалан дээр хүмүүсийн унтаж байлаа.
-Яая, яаж 6 цаг өнгөрөөнө өө! Суудал ч байхгүй шалан дээр жижигхэн зайд багтахаас…
Үргэлжлэл бий.
May 9, 2008
| 2,793 Үзсэн 





















Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)
yag ene niitleliig chini utsan deeree hadgalchihsan bsan yum. Harin ch neg zuv yum boljee.
Durguitsan hun ni bi bna. Ter meddellig chin unshaagui hughsuun, zugeer l garchgiin haraad l zalhaj bna.
Ter durguitsan bichig uldeelee gedeg chin harin hiimergui, unshmaargui bga yum aa yalgaj bga yum bish uu.
Busad ni bugd l neeree tiim stop whalling geed l neg sureg shig orilj ehelj bna shu de.
P.S. No offence, bolgoomjtoi yavarai
take care bro!!!
hey there, zurag hurug yaagaad tawihgui baina we> camera-gui bolson uu gui yu, zurguud chin ih goy shuu ug n.
benzenii talaar bodloo bicheh gesen haasan baina lee. nadad heden asuult bna.
1-r Bid nar yagaad hayamdhan benzen heregleh yostoi yum be?
2-r bid delhiin zah zeliin hanshaar abdag baisan bol hen negen iban shahalt uzuulne gej uu?
3-r songuuli ene jil bolohgui baisan bol eronhiis said yumnii une usgehgui gej iim teneg alham hiih baisan uu?
bid abdag ogdogoo delhiin zah zeeliin hanshid hurgeh heregtei ehendee yumnii une joohon osson biz humuus buhimdan biz. delhiin hanshaar busd ulstaigaa naimaa hiideg bolbol ordog gardag 2 taarah bishuu. yumiig hucheer barih gedeg teneg alham yalanguya buruu argaar. hen negnii haraat baij hayamdhan yum hereglej oorsdiigoo huursaar baih uu? esbel dotood noots bololtsoogoo ashigalhuu. hund belen yum ogood baibal yumiig hezeech heeye gej boddogui bogood hogjdogui.
humus uzel bodlo bichij l baig l de amai.gomdolloh neg n gomdollono biz ymar hamatai ym be.chi terend durguitsed yah ym be.bich gej comment gargasin bishu.halhmongoltoi sanal neg bn.chi zurag tavihgui bga talara tailbar bichihgui yma.ug n apparat chin bgan bn shd.bolohgui bga ymu.
Saina uu Amai, Bi chamaig iim zorigtoi alham hiigeed ene bugdiig dabaad ybaad baigaad ih bayarladag. Bi ch gesen amidarliin erheed 10-aad ornoor tenechihsen um. Tegeed tsaash ni bas ayalii gej bodood baigaa l daa. Harin miniih chiniihees onclogtoi ni haraar um daa. Tegehdee bi udahgui francaas visa abah baih gej bodoj baigaa chi minii huudsaar zochilooroi tegeed chamtai bainga holbootoi baih gesen um
http://xacap.blogspot.com
zahia bicheerei!
hello amai ahaa, ih sonirholtoi yumaa, ta unernii tuhai yamar negen zuil ogt bichihgui yum, jisheelbel ta lagost baihdaa yamar uneriig mederch baisan be??
ydaj neg ch gesen zurgaa tavildaa…….zurgiig chine mun ter gazriin baidliig harval uneheer sonirholtoi bna
hi sainuu tand amjilt hysie ta heze marokkod ireh be bi marokkod surdag oyutan. end 10 arvaad mongolchuud bga
za zaluu anh udaa chinii bologoor zochilj bna, yasan zorigtoi yum be? bi bol chadahgui sh dee hehehe, bolgoomjtoi aylaarai man, hoid amercaar aylahaar chine uulzaya,
Миний зоригтой хүүгийн бие нь сайн биз дээ. Ийм аюултай газраар битгий шөнө дөлөөр явж байгаач ээ гэж гуйж байна. Нутгийн хүмүүсийн үгэнд орж өдөр аялаж байвал их сайн байна. Сүүлийн үеийн бичлэг үүнээс өөр гараагүй юм уу? эгч нь олохгүй байгаа юм уу? Санаа хий л зовоод.Болдогсон бол нисэж очоод хамгаалчихдаг бол.Дүүгийнхээ ачаар очиж үзээгүй газраар цуг очиж хамтдаа зовж баярлаж айхдаа айж яваа шүү. Миний хүү хэтэрхий аймар эрсдэлтэй алхамууд битгий хийгээрэй.Эх оронд минь үнийн хөөрөгдөл маш их өсч сонгуулийн шоу нь хугацаанаасаа өмнө эхэлчихээд сурталчилгаандаа өнөө мөнгөө цацаж ард түмэн хэнийх нь ч хамаагүй мөнгө л өгч байвал сурталчилгааны ажлыг нь хийнэ. гэхдээ саналаа өгөхдөө өгөх хүндээ өгнө л гэж ярьж байгаа. Энэ нь дундаж сэхээтнүүдийн дунд яригдаж байгаа юм шүү. Байгаль дэлхий маань ууртай байгаа. Шалтгаан нь ойлгомжтой…Зуны эхэн сар гарчихаад байхад хүйтэн л байна. За миний хөөрхөн зоригтой Чингис хүү,дүү минь бүсээ чангалахдаа чангалаж аялалынхаа зорилгодоо хүрч над шиг олон мянган ээжүүдийн сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэж байна шүү.Дараагийн аялалыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд энэ нь амайг амьд мэнд шүү гэдгийг мэдрүүлж баярлуулж байдаг юм шүү. Зоригтой ч бай,_ болгоомжтой ч бай. Эрсдэл хэрэгүй. түр баяртай
ok bi chinii blogiig anh udaa unshij bn. Zorigiig chin unelj bn. Bi urid n chamaig neg yum meddeggui telchger zaluubn gej boddog bailaa bi buruu bodjee. S o gl man!!!
japand nileen olon jiliin daraa l ireh baihdaa gehdee bi togsoogui baij l baih baih. huleej l baiya.
hey amai. Mongol tsagdaa nar chini duuren mashintai boltson shd. zugtana gesen oilgolt baihgyi boltson 2,3 mashin hoogood l shahaad l. tegse harin buur kinon deer gardag shig mashinaaraaa morgoj zogsoodog bolson baina lee shuuu. bodvol byartai bolj baigaa yum bailgyi
11-d бичсэн Мөнхцэцэгтэй санал нэг байна эрсдэлтэй алхам бага хийгээрэй