img_6628.jpg

2008 оны 04 сарын 15. 11. 40 Камеруун улсийн Доуала хот

Тэрээр Dush  гэж газрыг тайлбарлахдаа, энэ хэсэгт зам хоёр тийш салаалдаг юм, үүнийг хүмүүс Dush  гэж нэрэлдэг. Камерууны хамгийн аюултай газар гээд шөний цагаар үүгээр хүн явахаас айдаг юм.

Тэрээр англи хэл муутай байсан тул маргааш англи хэлээр сайн яридаг найзаараа орчуулуулхаар шийдлээ. Бид орондоо орох үед би түүнд баярлаа гэж хэлээд Монгол аялгуу сонсмоор байгаа эсхийг асуулаа.

Тэрээр сонирхож зөвшөөрлөө.
Гэрэл унтраасний дараа баг зэргийн хархираа тоглотол, тэрээр гэнэт босч гэрлээ асаагаад

Намайг ямар хөгжимөөр энэ авиаг хийснийг асуулаа. Амаараа хийсэнд итгэхгүй дахин нэг удаа давтууллаа.

Монголийн урлаг үнэхээр гайхамшигтайг надтай таарсан хүн бүр биширч байсан юм. Ямарч хөгжимгүй ийм аялгууг хийж чадаж байгаад итгэхгүй Монгол гэдэг үнэхээр ид шидтэй орон юмаа гэж бодож байлаа.

Хэдийгээр гадаад хүмүүсд монгол аялгуу тоглоход авианд байгаа гайхамшигт чимээнүүдийг мэдэрч байсан ч Монгол хүн үндэснийхээ аялгууг сонсоод ямар байдагтай харьцуулашгүй юм.

Монголчууд Монгол аялгуугаа сонсхоор хээр тал, мал сүрэг нүдэнд харагддаг гэж хэлхэд хүмүүс итгэдэггүй юм. Үнэхээр Монголын хотод амьдардаг хүн ч гэсэн хөөмий болон уртийн дууг сонсоод хөдөөний байгаль харагддаг билээ. Энэ чимээнд яг л нэг илгээмж, ид шид байгаа мэт.

Өнөө үед гар утсаар, интэрнэтээр хүнд зураг явуулхад долгионоор тэр дүрсийг хүлээн авдагтай адил, монголчуудийн үндэсний аялгуу Монголчуудад маш хүчтэйгээр нөлөөлдөг юм. Аяллын үед нутгийн аялгуугаа сонсоод нэг л тайвшраад, амарч байгаа мэт сэтгэгдэл төрж Монголийн хээр тал нүүдэлчдийн амьдрал нүдэнд харагдаж эхэлдгийг бас хэлмээр байна.

Хүн бүр өөрийн үндэснийхээ хөгжмийг сонсоод ийм сэтгэгдэл төрдөг гэж тайлбарлаж болох байвч Монгол хөгжим өвөрмөц ид шидтэй юм.

Бид удалгүй унтлаа. Өглөө тэрээр намайг сэрээж үйлчлэгч бүсгүй нь цай болон Либанон гамбир бэлдэж өглөө. Цуг цайгаа уугаад би цүнхээ багалж байх үед тэрээр ажилдаа явж, сүүлд хойноос ирээрээ! Гэж захилаа. Дөнгөж өчигдөр шөнө танилцаад гэртээ хонуулж, өглөө явуулийн хүнийг гэртээ үлдээгээд ажилдаа явдаг хүн хэр их байдаг билээ?

Түүний дэлгүүр орцнийхон хажууханд байлаа. Тэрээр даавууний дэлгүүр ажилуулдаг бөгөөд, дотроо 4 ширхэг маш том Плазма зурагт бас зарж байгаа харагдлаа.

img_6630.jpg

Тэрээр өглөө 8 цагаас даавуунийхаа дэлгүүрийг ажиллуулж, 6 цагт тараад 7 цагаас 11 цагийн хооронд үсчин хийдэг гэлээ. Амралтийн өдөр гэж байхгүй 6 дахи 7 дахи өдөр бас ажилдгийг н мэдээд би гайхаж эхэллээ.

Тэрээр 3 жил ямар ч амралтгүй ажиллаж байгаа, дахиаад 2 жил ажилаж мөнгө цуглуулаад дараа нь өөрийн амьдралаа эхлэх бодолтой байгааг хэллээ.

Би тууний дэлгүүрээс гарч Доуала хоттой танилцхаар шийдлээ. Замаараа Интернэт олж гэрлүүгээ тэрхүү элчин сайдийн яаманд захиа явуулахийг хүсэх хэрэгтэй байлаа.

Эхний таарсан интернэт 500фр(1.5$)

Гэрлүүгээ SKYPE ашгилж ярьснийхаа дараа тэмдэглээ бичээд авлаа. Тэр өдрийг хотоор хисч өнгрөөгөөд 5 цагийн үед буцаад Мажэдийн дэлгүүр дээр н ирлээ.

Хэдийгээр байрлах газраа олж амжаагүй байсан тул Мажэдаас гаднах болкон дээр нь майхнаа зоож хонох зөвшөөрөл авий гэж бодлоо. Мажэд дээр очоод танайд майхнаа зоож хэд хоний өдрийн 3000фр (7.5$) төлий гэж гуйлаа. Тэрээр сайн ойлгоогүй бололтой дэлгүүрээсээ гэрлүүгээ явлаа, би хойноос нь дагах гэтэл – Чи наанаа байж бай! Гэж ганцаараа гэрлүүгээ орлоо. Бид хэл амаа сайн ололцож чадахгүй байсан тул би яг яах ёстой талаар бүр гайхаж одлоо.

Гадаа сууж байтал өөр араб залуу ирж Мажэдийн дүү Маусса Жаафар гэж өөрийгөө танилцууллаа. Өмнө 7 сар Египтэд байсан тул ойр зуурийн Араб хэлээ санаж эхэллээ.

Маусса – Цуг манайд очий! Гэж хэлэх үед янз бүрийн адал явдалд дуртай тул зөвшөөрлөө. Зам дээрээс Мотоцикл такси дээр сууж гэрлүү нь явлаа. img_6655.jpg

Нэлээд тохилог гэртэй санагдлаа.

img_6656.jpg

Ахыгаа бодвол тавилаг тависан илүү тансаг гэж хэлмээр амьдарч байлаа. Гэртээ тэрээр үдийн хоол бэлдсэн байсан бөгөөд намайг хоолоор дайлж, дараан цуг амьдардаг Моухамэдийн хамт найзуудтай н биллиард тоглохоор шийдлээ.

Биллиарданд бусад Либан залуучуудтай танилцлаа.

img_6657.jpg

Буцаж ирээд би бусдийг пивоор дайлхийг санал болгосон бөгөөд Моухамэд татгалзаж, харин Моусса- Манай ёсонд зочинг бид 3 өдөр дайлах ёстой байдаг юм гээд пиво авхаар боллоо. Dush  гэдэг газар гадаад хүн үдэш явах аюултай тул үүдний жижүүрт хэдэн мөнгө өгөөд Пиво авчрууллаа.

Пиво задлаад ууж байтал Мажэд ах нь ирж байгааг мэдээд бүх пивоо далд хийлээ.

Ах нь цэвэр шүтлэгтэй ч дүүгээ гэрээсээ гадуур бол пиво ууж болно, харин гэртээ уухад нь ууралдаг юм гэлээ.

Мажэд ажлаасаа ядарсан ирлээ.

Тэрээр Моухамэдийн тусламжтай өчигдрийн талаар надад хэлэх гэж байсан зүйлээ дамжууллаа.

-Өчигдур орой би гэртээ сууж байтал манай доод үүдний хамгаалагч хаалга тогшсон, үүдээ нээтэл тэрээр –чамтай адил цагаан арьстай залуу цүнхээ үүрээд ганцаараа гудамжний хоолний газар сууж байна. Хажууд нь эндхийн 3 дээрэмчин отоод байж байна, явал дээр вэ? Гэж асуусан.

Энэ хавийг Dush  гэж нэрэлдэг маш аюлтай гэмт хэргийн дүүрэг юм. Чамайг ганцаараа тэр 3 дээрэмчин отоод байж байгааг сонсоод би тийшээ хоол сонирхож байгаа мэт очсон юм, жирийн үед би тэгэж явахгүй! гэлээ

Тэрээр, -чи тэр гудамжний цайний газраасаа жоохон холдсон бол тэгээд дээрэмдүүлэх байсан юм, магадгүй алуулах ч байж магад, тэнд нэгэн цагдаа бас цай уугаад байж байсан харагдсан. Энд хэрвээ дээрэмчид чамруу дайрсан бол тэр ганц цагдаа юуч хийхгүй!

Тэд цагаан арьстай хүмүүсийг тоохгүй! Гэлээ.

Үнэхээр сүүлд мэдээ сонсож байхад Камеруун улсад үнийн өсөлтийг эсэргүйцсэн иргэд 7 хоног ажил хаяж, Доуала хотод зэвсэгт мөргөлдөөн болж байсан гэсэн. Тиймээс хаа сайгүй бүрэн зэвсгэлсэн цагдаагийхан зам дээр шалгалт хийж байсан юм.

Өдөр би хотоор хисч байгаад буцаж ирэхдээ цүнхээ авахаар дээш явах гэтэл – Хэрэггүй байж бай! Гэж хэлснийг сая л ойлголоо. Тэрээр дээрэмчдийн анхаарлийг өөрийн гэрлүү тусгахгүй байхийг хүссэн байна. Бас дүүн ирж намайг авч явсан н ийм учиртай байждээ! Гэж ойлгоод тэдэнд тусалсанд баярлаа гэж хэллээ.

Лалийн шашин, Араб хүмүүсийн талаар Монголчууд барууний мэдээллийн хэргслийн нөлөөнөөс болж муугаар боддог болсон, харин би Монгол хүний хувид тухайн нутгаар аялж байхад тэдгээр хүмүүс Монголийн нүүдэлчидтэй адил маш зочиломтгой, сайхан сэтгэлтэй ард түмнүүдийн нэг гэдгийг дахин хэлмээр байна.

Дэлхийг Монгол хүний нүдээр харж Та бүхэндээ хүргэх хүсэлтэй байгааг та бүхэн ойлгоороо!

Үргэлжлэл бий!

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

Энэ хоёрдугаар хэсгийгямар удаан хүлээв ээ. Энэ сэдвээ хурдан дуусгаарай. Чи азтай юмаа ямар ёахан сэтгэлтэй хүмүүс вэ араб үндэстэн. Би ч гэсэн энэ хүмүүсийг өөрөөр бодож байна. Заавал энэ тусалсан хүндээ surpirce барж баярлуулаарай. Амийг ч аварсан ачтан байна ш дээ.

Angarag wrote on 2008/05/08 - 02:41
#2

Hey Amai. I am so proud of you. You are real Mongol pride. I have couple of muslim friends too. They are better than whites and blacks.

amra wrote on 2008/05/08 - 14:21
#3

were they lebanese? what are they doing there? it seems they certainly saved your life. We should be grateful for such great people.
PS: #2 poster amra. Aren’t the arabs also white? I am confused by your statement.

Geser wrote on 2008/05/08 - 17:19
#4

zarim n england-r biched yasan ongiroo ym be/commento/
zurag photogoo yagad hihgui bgan be zuraggui bolohor sonirhol buurch bn.biee bodood bolgomjtoi yavarai

buya wrote on 2008/05/08 - 19:17
#5

zuragui niitlel dabsgui buuz idej baigaa yum shig baihiin zurag yagaad oruulahgui bna be? zurag asar ih medeel ogdog shuu. 1000 sonsohoor neg uzee gej.
lam nartai ih holbootoi eronhiilogch 40saya yen abaad Tubdiin asuudal bol hayatdiin asuudal tened hun uhehgui baigaa gej medegdsen yag halim shig he he he

hohtolbo wrote on 2008/05/08 - 20:15
#6

Huumii uneheer mongolchuudiin baharhal.
Huumii surahsan gej bodood bdgiin. Ta zuvulguu ugch chadah uu. Huumii surahad zaaval bagsh heregtei yu bie daaj surah bolomj bii yu?
PS: Oird uneheer zav muutai tand tusalj chadahgui bna. Hultsel uchie.

CHUKA wrote on 2008/05/08 - 21:30
#7

muslimchuudiig burhan iveeg! amaig bas

otgoo wrote on 2008/05/09 - 01:05
#8

amai chamd amjilt hvse ee bie ee sain bodooroi . aan tiim zuragnuuda taiarai ok uragshaa ireh odriig chin tesen yadan hvleej bna shvv Ulaan zalaat Mongol min Uragshaa …..

BATAANAA wrote on 2008/05/09 - 14:13
#9

Hav haranhui shune yavj bn gedeg bol unheer aimshigtai! eniig gadaadaar gantsaaraa ayalj bgaagui hun sain medehgui l de yamar aimar medremj turehiig! unheer Amaig bishirch bn! chamaig Burhan iveej urgelj dagaj hamgaalj yavj bgaa ni chinii niitlel burees chin haragdaj bn! Musulmani humuus ih sain humuus bdag yum shuu! chamd unheer tusalsan bn! Tsaashdiin aylald chin amjilt husye! Bolgoomjtoi yavaarai

Mandah wrote on 2008/05/10 - 23:47
#10

arabuud ch dee, medeej bugd muu bish gehdee l oodgui humuusdee, ter shashing n bodohoor zewuun bdag yum, gehdee ter shashing anh bodoj olson hun zewuuneer ooriinhoo bodoliig ochnoon olon jileer eregteichuudiin erh ashigt niitsuulen taraaj chadsan n haramsaltai. Bi l lav gudamjind buur het shashintai arabuud avgaigaa hundees n busdiig n halhalsan daguulj yavj bh-iig haraad ochood nuurniih n givluuriig huu tataad avmaar sanagddag.

k wrote on 2008/05/12 - 05:52
#11

hey amaï how are you? j’ hope for ue you remembers me, It’s maïana in Congo with Pointe-noire. I pass on your Internet site to have your news… I am content that your voyage occurs well!! large kisses!

Maïana wrote on 2008/06/25 - 04:31
#12

Sain bna

herlen wrote on 2008/11/09 - 01:59
#13

Arabuudiin talaar medeelel ogsond bayarlalaa.Ynendee bid Arabuudiin talaar jmar ch oilgoltgyi,tednii zarim ni khagartlaa bajgsan,olon ekhnertei,ikhenkh ni ni guilgachinguud,tegeed bygd “Allakh “gej morgood l durgyi ni khyrsen khymyys,uls orniig boon boonoor ni bombog delbelj ustgadag uchraas tiim gaid ortokhgyin tuld tedniig gazriin khorsnoos archikhad nygelgyi,terroristuud gej boddog bolson ni nuuts bish.Shashnii kheneetnyyd ni khyniig tamlan alj,”Akbar Allakh”gej orilon khynii tolgoig amidaar ni khutgaar ogtlon salgaj bui bichlegyydiig yzeed tedniig jigshin zevyytsej,galzuu nokhoi shig buudaj,gazriin khorsnoos archikh kheregtei gej bodogddog bailaa. Ene bol Amerikiin surtal,ukhuulgiin noloo Mongold shingesnii urshig shyy dee.Tedniig mangas,chotgor bish bidentei l adilkhan khymyys,muugaasaa sain ni ilyy,tusch tsailgan khymyys gedgiig oilguulj ogsond bayarlalaa.

Batbayar wrote on 2009/01/11 - 23:50
#14

Archive 1541-g amtarhan unshlaa. Tsaashdaa bainga irj unshih bolnoo. Yaj ovoo sain humuus taarch honog gazar olson um be? Yamar zorigtoi um be, gantsaaraa shal tanihgui, iim ayultai gazar ingej yavna gedeg bol emegtei hun baitugai yamar ch hund aimaar um baina. You’ve got guts and courage very few possess. Good luck, man! We’ll be travelling with you, but in the confort of our homes. :)

Lun wrote on 2010/03/16 - 00:35
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.