img_6186.jpg

2008 оний 4 сарийн 06. Mayumba. ГАБОН

Габон улсийн Mayumba дархан цаазат газар WCS байгуулгийн найзууд дээр 7 хоночихлоо, Өдөр бүр тэмдэглээ бичсээр байгаад тийм удсанаа ч мэдсэнгүй. Өглөө нь надад замдаа гарах хэрэгтэй гэж мэдрэгдсэн тул цүнхээ багаллаа. Холийн замд гархын өмнө сайн усанд орж авлаа. Ричард Стуарт хоёр гадагш явсан байсан бөгөөд тэднийг хүлээж байгаад унааний буудалд хүргүүлхээр шийдлээ.

Айлд байхийн хэцүү н хүссэн үедээ хоолоо хийгээд идэх боломжгүй байдаг юм. Би замдаа гарж байж өглөөнийхөө цайгаа ууй гэж бодож байтал Ричард Стуарт хоёр ирж надад БИН-тэй талх авчирлаа. –Замдаа гарахийн өмнө юм идээд ав гэж.

Сүүлчийн зургаа 4 үүлээ, өдөр бүр загас иддэг нохойтой, хоол хулгайлдаг мууртай авхууллаа.

Найз Аамиэд сайхан хоолоор дайлж гэртээ байлгасанд баярлаа гэдгээ хэллээ.

Монгол ёсоороо замд гархийн өмнө цагаан ширдгэн дээрээ хэсэг зогсоод гэрийн гадагш алхлаа.

img_6187.jpg

Энэ ямар учиртай юмбэ гэсэн асуултанд –Зарим Монголчууд холын замд явахдаа цагаан зүйл дээр гишгээд гарах нь аян замыг бэрхшээлгүй байхийг бэлэгддэг юм гэж тайлбарллаа. Би амьдарсан эсвэл гэр шигээ сэтгэгдэл мэдэрсэн газраас гарахдаа дандаа цагаан зүйл дээр хоёр хөлөөрөө гишгээд алхдаг уламжлалаа дагдаг юм.

Mayumba суурингийн зах дээрээс машин явдаг байсан тул тэнд очиход хүмүүс цугалсан байлаа. img_6188.jpg

Эхний явах унаан дээр очход билээтээ ав гэлээ. Мэдээж жуулчин юмчин бусдаас илүүг төллөө, үүнийгээ би сүүлд бусад зорчигчдоос асууж байж мэдсэн юм. img_6189.jpg

Би өглөө босоод Африкийн саравчтай малгайгаа хайгаад олоогүй юм, хэд хоногийн өмнө хээр алдсан бололтой. Тиймээс тэр хавийн дэлгүүрүүдээс шинэ стил-ийн малгай олж авлаа. Тийм жуулчин малгайтай зүүн Африкийн орнуудаар аялах нь хүмүүсийн анхаарлийг татаад аюлтай ч байсан байж магад.

Жуулчнийг хараад үнэ өсдгийг аль хэдийнээ мэддэг тул малгайний үнийг буулгаад авлаа. Замдаа идэх юм олдохгүй байж магад гээд Чарлигаас өмнө идсэн БИН-тэй талх хаана байгааг асуугаад тэнд очлоо.

img_6191.jpg

Африкийн ихэнх газар цэвэр хоол олж иднэ гэдэг нэлээд төвөгтэй юм. Энэ удаа ч адил. Гадаа нэгэн охин ямарч ариун цэврийн шаардлага хангаагүй хоол бэлдээд сууж байлаа, миний мөнгийг аваад тэр гараараа хоолийг минь бэлдсэн ч би дуугүй л байлаа.

img_6192.jpg

Буцаад машин дээрээ ирээд Чарлиэ Стуард хоёр явах хэрэгтэй гэлээ. Намайг гэртээ хүлээж авч тусалсанд талархснаа илэрхийлээд зургаа дарууллаа. Тэрээр – Үүнийг замдаа идээрээ! Гэж идэх зүйл уутанд өглөө. Яг л Монгол ёс мэддэг юмшиг сайхан сэтгэлтэй залуу вэ гэж бодлоо.

img_6195.jpg

Монголчууд хүн замд гарах үд цай ундаар дайлж, замд идэх баг зэргийн хоолийг бас багалж өгдөг ёс байдгийг түүнд хэлий гэж бодож байгаад амжаагүй юм.

-Ингээд л дахиаад ганцаараа! Гэсэн бодол толгойд орж ирлээ. Маш халуун байсан бөгөөд унааний хажуугийн баранд суух гэтэл зөвхөн үйлчлүүлэгч нарт гэсэн тул нэг пиво авж уулаа. 700фр-1.7$

Машин бэлэн болж бух хүмүүсийг машиндаа суухийг хүслээ. кабинд суух юм бол 7000фр гадаа ачаан дээр суувал 5000фр байсан тул мэдээж ачаагийг нь сонгосон байлаа. Гэнэт бүгд ачааруу үсэрлээ. Тухайн үед хичнээн хүн явах тухай мэдээгүй байсан бөгөөд ачааний машин хоромхон зуур дүүрээд надад суух байтугай зогсох зайч олдсонгүй. img_6198.jpg

Би жолоочоос нь – Надад суух газар байгаа юмуу? img_6196.jpg

Гэж асуутал тэрээр Пикап Жийпний дээвэр дээр нь суухийг санал болголоо, нутгийн залуус намайг дууриах гэсэн боловч жолооч хоргиллоо.

Тухайн Жийпний кабинд 7 хүн 2 хүүхэд суусан бөгөөд, ачааний хагсийг хүмүүсийн ачаагаар дуургээд олсоор уялаа, улдсэн зайнд миний төсөөлхөөргүй их хүнийг багтаалаа.

Би эхэндээ хойшоо хараад суутал нэг залуу гараа миний мэнэгэр дээр тавиад байсан тул сүүлдээ уур хүрч эхэллээ.

- Чи одоо болиочээ, өөр гараа тавих газар олдохгүй байнаа уу?

– Но Проблэм

– Магадгүй чамд но проблэм байж магад , харин надад энэ чинь таалагдахгүй байна.

Тухайн үед анх ийм төрлийн унаанд суусан тул бас эрх ашиг ярих гэж үзлээ, сүүлд юу болох тухай төсөөлөлчгүй байлаа.

Эрэгтэй хүний гар хүрхэд ямар эвгүй муухай санагддаг юм бэ гэж бодлоо. Тэр залуу нэг л бишээ !

Бид бүгд байдгаараа чихээд зогслоо.

Өмнө Аамиэ энэ унаагаар явж байсан түүхээ хэлэхдээ яг л Шпрот шиг гэж хэлж байснийг би сая л ойлголоо.

Суурингаас хөдөллөө. Mayumba н хэсэг арал дээр байдаг бөгөөд нөгөө талруу усан онгоцоор гарах хэрэгтэй боллоо.

img_6199.jpg

Бид бүгд машинаас бууж усан онгоцонд суулаа, сүүлд машин бас орж ирлээ. Эндхийн дүрмээр жолоочоос өөр хэн ч усан онгоцний тээвэрлэлтийн үеэр машинд байх ёсгүй гэсэн байлаа.

img_6201.jpg

Эргийн нөгөө талд зөөвөрлөгч усан онгоц маш удаж байж хүрлээ,

img_6202.jpg

машин газар буухийн завдалгүй залуус машиний ачаан дээр байраа эзэлхийн тулд үсэрч гарлаа. Би ганцаараа машиний кабин дээр суух эрхтэй байсан тул нэлээд тайван байлаа.

img_6203.jpg

Бид бүгд суугаад худулхийн өмнө жолооч зам дээрээс дахиаад хоёр хүн бас ачаа нэмлээ.

Бид шороон замаар замд гарах үед хүн бүр бие биенээсээ тэврэлдээд, машин огцом хажуу тийш эргэх үед бүгд надаас зуурч эхэллээ. Яг л тэнцвэр барих тоглоом тоглож байгаа мэт.

img_6211.jpg

Миний хувид маш хөгжилтэй санагдаж байлаа, том болсон бас урлагийн хүн гээд Монголд надад ийм тээврийн хэрэгслэл хэрэглэх боломж гарахгүй байсан, харин энд яг л жоохон хүүхэд шиг адал явдалд баярлаж байлаа.

Жолооч хурдаа нэмэх үед ачааний төмрөөс зуураад бараг хийсэх гэж байгаа мэт санагдан. Хоёр талаар дүүрэн ширэнгэн ой. Ийнхуу явж байтал машиний дугуй нь хагарлаа. Жолооч бүгдийг буухийг хүсч дугййгаа солих үед –Дугуй ягаад хагарсан юм болоо? Гэж бодож байлаа.

img_6213.jpg

- Хөөе! Чи хэчнээн хүн суулгснаа хараачээ! Гэж хэлмээр санагдаж байлаа.

Дугуй солиж байх үед бид замаас хол сүүдэрт түр суулаа, Нийтийн ийм тээвэр ашгилах ямар байна гэж асуухад – Надад хөгжилтэй санагдаж байна! Гэж инээтэл нэгэн салуу – Мэдээж шт дандаа ингэж явж байгаа биш! Гэж дургүйхан хариуллаа.

img_6214.jpg

Дугуйгаа солиод машиндаа дуудлаа. Бүгд сайн байр эзэлхийн толд дайран гарч байлаа. Миний байр бэлэн гээд ачаан дээр гартал миний суудал дээр хагарсан дугуй нэмэгдсэн байлаа. Энэ удаад миний суудал хамаагүй өндөр болж, тэнцвэрээ барих илүү төвөгтэй боллоо.

Машинаа асаах үеэс хүмүүс бие биенээсээ маш хүчтэй тэвэрч, өмнө байгаа хүмүүс миний араас тэвэрлээ. Хамаг тэнцвэржүүлтийг над дээр даатгасан бололтой, машин хажуу тийш эргэхэд хүмүүс өмнөх хүнээ илүү хүчтэй зуурч, тэр бүгдийг тогтоох гэсээр миний гар цэврүүтэж эхэллээ. Гэхдээ л маш хөгжилтэй байлаа.

Тухайн бүсэд байгаль улам бүр үзэсгэлэнтэй боллоо. Замын хоёр талаар маш ногоон, төрөл бүрийн ой мод. Зарим үед сэтгэл хөөрснөөс хашгирч байлаа. Хүмүүс миний эмоцийг ойлгож- Танайд ийм ой байдаггүй юмуу? Гэж асуулаа.- Зөвхөн энэ мужид байгаа ой мод манай улсийн нийт ногоон ургамлаас их байж магад гэж хэллээ. Гэхдээ ой модноос гарж үзээгүй хүмүүсд хил хязгааргүй тал хээрийг тайлбарлах гэж зүтгэсэнгүй, ялангуя Габон улсаас 5 дахин том нутаг гээд төсөөлөхчгүй байх.

img_6215.jpg

Яагаад би Монгол орондоо хайртай вэ? Гэдэг зохион бичлэг бичих хэрэг гарвал би нэгэн явдлийг бичих байсан. Багдаа би гэрийхэнтэйгээ ар хангай явсан юм. Бүгд нүүдэлчин айлд орж цай цагаан иднэ амсаж байх үед би гэрийн үүднээс холгүй суугаад эргэн тойрнийг харж байлаа.

Өвлийн хүйтэн цаг агаарийн дараа ногоон байгальд гарсан зуний анхний өдөр байлаа. Хойч үейин Монголчууд миний тэмдэглийг унших юм бол, – Хөдөө гарна гэдэг нь хэд хонгоор аялхийг хэлж байгаа харин “Наранд гарна” гэдэг нь хотоос хөдөө гархийг хэлж байгаа юм. Өдөртөө гараад ирэх болбол Бас салхинд гарна гэж хэлж болно. Харин нар гарна гэдэг н баярлахийг илэрхийлж байгаа юм.

Урд гэрт дотор хөгшин хүн гэрийн хойморт суугаад тамхилж байгаа харагдлаа. Гэрийн гадаа эмгэн ааруул цагаан идээгээ бэлдэж, холгүй бэр охин баг хүүгийн хамт үнээгээ саагаад, хажууханд хоёр банди барилдаж, тээр тэнд хүү адуугаа хариулж байлаа. Нэг гэрийн араас нохойний сүүл харагдаж байсан тул нохойний байгаа газар хүртэл надад мэдэгдэж байлаа.

-Монголийн ам,драл ийм сонин, бас гоё! бoх гэр бoлийн ам,драл яг алган дээр байгаа юмшиг харагдаад. Гэж бодлоо.

Дараахан Дурслэх урлагийн музэйд билoo явж байгаад Монголийн нэг өдөр гэдэг зургийг олж хараад миний багдаа гэрийн гадаа бодож байсан зүйл санагдлаа. Бух хүмүүсийн хийж буй зүйл нэг зурган дээр харуулсан, болвол энt зургийг олж үзээрээ! Монголийн онцлог сэтгэлгээг харуулсан юм шүү!

Үнэхээр монголоос өөр үндэстэн эн зургийг хараад сайн ойлгох болвуу? Ялангуя том хотод амьдардаг эсвэл ой модтой газар амьдардаг хүнд гэр бүлийн амьдрал ийм тод харагдахгүй шүүдээ! Хүүхэд өрөөндөө орход л юу хийж байгаа нв мэдэгдхээ болино.

Монголчууд бид маш өвөрмөц сэтгэдэг хүмүүс шүү! Тиймээс би Монгол соёл, түүхэндээ хайртай юм.

Монголийнхоо амьдралийг заавал гадний нүдээр харах гэж битгий хичээгээрээ! Коммунистууд Монголд байхдаа, хувьсгалаас өмнө Монголчууд СОЁЛГҮЙ байсан гэж заадаг байсан! Бид тухайн үед соёлгүй биш хөгжилгүй байсан юм. Харин Монголийн агуу соёлийг коммунистууд ойлгохийг хүсээгүй юмшүүдээ! Өнөөг хүртэл зарим хуучний школтой хүмүүс сонгуулийн ажилд явж байхдаа Монголчууд хувьсгалийн өмнө бүдүүлэг, соёлгүй байсан гээд л яриж байдаг шүүдээ! Бүдүүлэг гэж юуг хэлж байгаа? Хээр явж байгаад таарсан нүүдэлчин айлийн хаалгийг тогшилгүй ороод Сайн сууж байна уу гэж хэлдгийг хэлж байна уу? Монголчууд өвөрмөц соёлтой хүмүүс. Гадаадийн нэг хөдөөний айлд очоод танайд хоноод маргааш аялаа үргэлжлүүлий гэж хэлэх юм бол буу тулган, эсвэл цагдаа дуудна!

Замийн хүнийг цай хоолоор дайлж, унаа бэлдэж өгдөг үндэстэн соёлгүй гэнээ?

Бид савхаар хоололдог байснийг соёлгүй гээд халбаг сэрээ нэвтрүүлсэн юм шүүдээ! Уул нь савх гэдэг өөрөө их том ухаан гэж боддог, Хоолийг баг багаар идэх үед хурдан цадан, аманд орсон хэсэг бүрийн амтийг мэдрэн, ямарваа нэгэн зүйлийг хийхдээ баг багаар дуусган гэсэн философи ч байж магад.

Харин халбаг бүхнийг нэг доор дуусгах гэж чихэн. Халбаганд, яг юу байснийг ч тэр бүр мэдрэхгүй.

Тухайн үед бид хөгжлөөс хоцорч байсан ч өөрийн АЗИ-аас тэс өөр соёлтой улс байсан юм шүү!

Миний аялийн үед хүмүүс намайг АЗИА гэхэд – Үгүй би АЗИА биш, Би нүүдэлчин удмынх, Би Монгол гэж хэлдэг юм. Хятад, Солонгос, Япон, гээд азийн орнуудийг авч үзэх юм бол Монголчууд бид, Нүүдэлчид бид шаал өөр соёлтой юмшүүдээ.

Славчууд, Арабууд, Азууд гэдэгтэй адил Нүүдэлчид гэдэг тусдаа соёл байдаг гэдэгт би итгэдэг юм.

Өнөөдөр Монгол улс түүхэнд 10 цагаан толгой зохиож ашгилж байсан түүхээ мэддэг хүн цөөхөн, Монгол бичгээ хүртэл ихэнх хүмүүс мэддэггүй. Уурийн тугаа хүмүүсд тайлбарлах үд Соёмбо усгийн утгийг тайлбарлхад нэг л усэг ийм их утга байгаа юм бол бусад усгэнд ямар их утга байж болхийг төсөөлээрээ гэж хэлдэг. Бас соёмбо цагаан толгой н Монголчуудийн ашгилж байсан 10 цагаан толгойн нэг! Өнөөдрийн өндөр хөгжилтэй гэж байгаа улсууд өөрийн ч цагаан толгойгүй байхад бид 10-ийг зохиочхоод соёлгүй гэж хэлүүлэх ямар байх вэ?

Өнөөдөр бид ядуу байгаан хүмүүс соёлоо гээснийх гэж боддог. Өөрийн соёлоо өндөр түвшинд хүргэсэн Япончууд хүртэл бидний түүх соёлийг судлаад биширч байхад бид өөрсдийнхөө соёлоо ч мэдэхгүй байж холийн Америк, Европ шиг харагдах гээд байдаг. Бид хэчнээн гоё костюм өмссөн ч Итали чууд шиг харагдаж чадахгүй шүү!

Харин Монгол дээлээ өмссөн үед ямарч Монгол хүний хамар н сөхөгдөөд эхэлдгийг санаж байгаара!

Хэсэг явж байтал хүмүүс намайг илүү зуурч эхэллээ. Нэг мээдхэд миний гаагаанаас хүний гар зуурлаа.-Хөөе! Гараа өмднөөс аваачээ! Гэж хашгиртал бүгд инээлдэж –Энэ охин чамд сайн болсон байх ! гэж хойн зогсож байсан охинийг заалаа. Тэр охин миний шорт гаагааг хамт н атгаад зуурсан байлаа. Магадгүй түүнд таалагдсан юм бол бага ч болов таашаал аваг гэж бодоод уурлахаа болилоо.

Нэг залуу намайг хойноос маш чанга атгалаа, би аль хэдийнээ тоохоо болисон байлаа. Ямар аз болж ард бусадтай цуг хэдэн цаг зогсож яваагүй юмбээ гэж бодлоо. Жолооч надаас 2.5 $ илүү авсан юмчин ийнхүү тусгай эрх өгсөнч байж магад.

img_6216.jpg

Зарим залуус бие биенийхээ араас зайгүй чанга тэвэрсэн байсан бөгөөд, өөрийгөө хэн нэгэн залууг хойноос нь чанга тэвэрч явах ямар хэцүү болоо гэж төсөөллөө. Ялангуяа над шиг хаяа янз бүрийн юм боддог хүн шууд намба алдаж хүнийг айлгах биз! Хэ хэ

Миний айж байсан зүйл боллоо. Энэ үед борооний улирал эхэлсэн тул бороо орж эхэллээ. Машин зогсч ачааг уутаар бүрлээ. Бүх хүмүүс ачааг багалсан баглааснаас барисан байсан тул өөр барицгүй болж миний ачаалал нэмэгдлээ. Би цүнхээ хойноо тависан байсан бөгөөд эргээд автал, урд цахилгаанийг нэг хүү нээгээд юм авхад бэлэн болсон байлаа. Ялангуя миний сүүлийн аялсан хэдэн улсийн зургийн архивтай флаш диск байсан бөгөөд түүнийгээ алдсан бол ёстой гаслаад ч нэмэргүй хохирох байсан байх. Цүнхээ гуйгаад машиний урд сууж байсан Лалийн шашинтай хүнд өгөөд хадгалууллаа. Хаа явсан газар лалийн шашинтнууд хүн чанар сайтай гэдэгт бүрэн итгэлтэй болсон юм.

Замд жолооч гэнт зогсож модон дунд байгаа сармагчингуудийг харууллаа. Би зураг авсан ч миний 3.5 пиxэлтэй камэрт ю ч үлдсэнгүй.

Бороо шивэрсээр миний хувцасийг бүрэн норглоо. Нойтон хувцастай машиний дээр салхинд чичирч эхэллээ. Маш хүйтэн байсан ч хэнд гэж гомдлох вэ. Гэтэл хажуугийн үзэсгэлэнт ширэнгэн ойн гайхамшгийг биширч байсан тул ийм үнэ төлөхөд юу ч биш байлаа.

Замд жолооч тосгонд зогсож дахиад хүн авлаа. Энэ удаад хүмүүс эсэргүйцлээ илэрхийлсэн ч нэмэр болсонгүй, сонголт байхгүй юмчин.

img_6209.jpg

Үнэхээр үзэсгэлэнт ширэнгэн ой модноос гарч эхэллээ, байгал өөрчлөгдөж зүлэгтэй толгодууд боллоо. Нэлээд шулуун зам байсан бөгөөд явж байтал машиний дугуй дахин хагарлаа. Замийн суурингийн хажууд зогсож бух хүмүүс буулаа. Жолоочид илүү дугуй байхгүй байсан бөгөөд, зам дээр унаа хүлээж хонохоос өөр аргагүй гэж залуус хэллээ.

img_6217.jpg

Бүх хүмүүс буух үед зураг аваад хартал маш олон хүн байлаа. –Бид яг хэдүүлээ юм бэ?

Буугаад нэг бүрчлэн тоолж эхэллээ. 2 хүүхдээс гадна кабинд 7 хүн харин хагас ачсан хойн надтай хамт 13 хүн байлаа.

-ааааааан! 13 хүн ачааний машиний хагаст багтаанаа! Юууууу!

img_6218.jpg

Ачааний хагасийг хүмүүсийн ачаа эзэлсэн байсан бөгөөд 13 хүний хөл нь хуртэл хаанаа багтсан юм болоо гэж бодож суулаа. Хэнч гомдолсонгүй.

img_6220.jpg

Бороо орсоор, сүүлдээ норох юу ч биш боллоо. Багдаа гадаа борооноор нортлоо гүйгээд өвдөх тухай боддоггүй байсан хэрнээ том болоод яагаад норох тийм том асуудал болсон юм боло гэж бодлоо.

Азаар хойноос ачааний машин хурдтай ирээд, зогсохгүй өнгрөх байх гэж бодтол, гэнэт тормозоо дарлаа. Машиний ачаан дээр нь зэрлэг амьтан агнасан бололтой уясан байлаа.

img_6219.jpg

- Энд сууж байгаа хүмүүс энэ амьтанийг үнэрлээд дотор нь муухай оргиж байгаа болвуу?

Жолооч нар тохиролцож түүнээс запас дугуйг нь авхаар боллоо. Аяний залуустай зургаа авхуулаад унаандаа суулаа.

Ачааний машиний кабин дээр суусан жуулчинг замын суурингийн хүмүүс хараад ихэд гайхаж байлаа.

Бид явсаар ариа гэж Tchibanga сууринд ирлээ. Суурингийн автуусний буудал дээр бүх хүмүүс маш хурдан ачаагаа аваад явж одлоо, харин би цаашаа яахаа бодож эхэллээ.- Энд нэг хоноод маргааш үүрээр замд гархуу эсвэл одоо эндээс шууд унаагаар дөххүү!

Шөнө дунд ядран байж явах хэрэггүй мэт санагдсан тул хонох газрар хайх нь дээр гэж бодлоо. Цуг унаанд байсан хүмүүсээс майхнаа зоогоод хоночих газар байгааг асуутал, нэгэн залуу манайд очоод хонож болно гэлээ. Түүнийг дагаад таxинд суулаа. Хэсэг явж байгаад түүний гэрийн гадаа ирлээ. Жижигхэн ганц өрөө, нэг л ор, ширээтэй. Тэнд унтаад маргааш замд гархаар шийдлээ.

Би аялийн явцдаа унаж байсан бүх тээврийн хэрэгслүүдийн талаар тусгай бүлэг нээж бичих бодолтой байгаа бөгөөд өнөөдрийн Шпрот унааг хэзээ ч мартахгүй гэж бодлоо.

Ийм тээвэрлэлт зөвхөн Африкт байдаг гэж бодож байвал та бүхэн андуурч байна. Интернэтэд Монголийн тухай зураг хайж байгаад Монголд ТОМ ШПРОТ тээвэрлэлт байдгийг олж мэдсэн юм.

Одоо аялж байх явцдаа зургуудаа тэр бүр хийж амжихгүй байгаа тул, сүүлд дахин дахин шалгаж зураг тавьсан үед Шпрот Тээвэр гэж юуг хэлээд байгааг үзээрээ!

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

Би хөдөө байхдаа ЗИЛ-130 машин дээр айлын гэр ачаад тэгээд тэр нь аймаар өндөр болцон байхад тэр ачаан дэр нь аймар олуулаа суугаад 350 км Алтайн нурууг даваад явж байсан юм байна. Чамдаам маань унах гээд тэрийгээ бариад машин хазайхаар би өөрөө шидэгдэх гээд л. Тэр үеийн айдас одоо болтол яг хэвээрээ байгаа шүү. Том машин маш хүчтэй сэгсэрч хазайдаг юм билээ.
Амай харин хүний нутагт бас л тэрнээс ч хэцүүг үзэждээ

baaksi wrote on 2008/04/26 - 23:57
#2

uragshaa amai ireed end goe zaluuchuudda zoriulsan nom gargaarai zaaaval shu goe kino ch hiidgiimuu?ern uuriinhuu ene aylaliig ur buteeltei bolgooroi!!!!bolj ugvul video cam avaad bicheed yavaach

tushig wrote on 2008/04/27 - 11:09
#3

Mgl-chud umnu ni savhaar hool iddeg baisan gej uu? hezee ter be?…Manjiin kolon baih ued magadgiu yum!!! Bi lav ergelzej bn savhaar iddeg baisan gej!

zaluu wrote on 2008/04/27 - 18:23
#4

Cавхаар иддэг байсан байлгүй яахав. Уншаагүй юмуу Гоё гоё мөнгөн савх ч байна. Янз бүр Хэт хутганы хамт авч явдаг байсан ш дээ.

baaksi wrote on 2008/04/27 - 20:20
#5

chi zurga oruulahgui yasin be.sonirholtoi baih baisan shd.estoi neg adal yavdaltai yavj bgan bn da.ineed hurle xe xe.
bi lav deer ued avtobusand shahtsaldad yavdag baihad eregtei hun biend hurehed durgui baisan.yalanguya hulun deer hun gishgehed aimaar durgui uur hurdeg baij bilee.odoo golduu mashinaar yavah ymda.haaya niitiin unaand suuh zugeer shd.aylj baih yavtsda hulgaichas seremjlegtun amai duu min.

buya wrote on 2008/04/28 - 10:15
#6

chi camergui ymu.jijig camer zai ezlehgui shu de.ene saihan amidrald dahij oldohgui agshin ueydig bichlegend buulgahgui de.baiga gej naidie.chamd sanhuugin asudal hamgiin hund bga gedgig medej l bn.tsaashda yana daa.za tur bye

buya wrote on 2008/04/28 - 10:19
#7

zia yu bna daa hugshuun bujignuulaal bnuu hehe
bie sain bodooroi amijlt hysie

nkt wrote on 2008/04/28 - 12:23
#8

ZIA ELEG NEGTEN MINI HAANA YBNA BE BIE HAA NI SAIN BIZ DEE AYAN ZAMIIN SONING CHINI SONSOH SAIHAN BDAG SHYY AND MINI ALTAN SHAR ZAM CHINI ULZIITEI BAIG AMJILT HYSIE

nkt wrote on 2008/04/29 - 16:50
#9

mongol africa 2 100% adilhan 30 gedeg mashinii deer 60 hun suugaad 180 km gazar ondor uuland dund yabahaas neg yalgaa baina uu?
mori uzeh geed 30 tebshin deer duuren chihej abaal yabdag shdee. he eh he
A 69 gedeg biluu deer ueiin neg mashind tsagaan sar hiigeed 13 hun yabj baisan yumdag bi hamgiin baga ni 13 nastai geed bodohleer yah adilhan

hohtolbo wrote on 2008/04/29 - 23:06
#10

hohgjil soyol 2 iin yalgaag gargasan ih zugeer yum bna. yamarch yum sain muu taltai. sain tal ni ih bol sain yum muu tal ni ih bol muu yum boldog taltai. Komnizimiin muu taliig deer duridsan bna. sain tal ni gebel Mongoliig hogjuulsenuu gebel hogjuulsen. teruuntei hen ch margahgui baih. hen ch uguisgej chaddahgui baih.
baigaldaa handsan baigalaa deedelsen baigalaa shutsen nuudelchinii yosol obormogts bogood dabtagshgui. gehdee neg tom dutagdal ni yumiig hezeech hadgaldagui. heregui gej uzbel hayal nuudeg ni tom dutagdal. tiimees bidend ertnii yum tuuh boloh yum barimt boloh yum baga baidag baih

hohtolbo wrote on 2008/04/30 - 11:52
#11

HI Amai aylald chine amjilt husey!. Uuruus chine neg zuil todruulah gesen deehen neg sonin deer neg Gadaadad amidardag mongol busgui, gej yariltslaga ugsun bsan ene unen uu yag yu bolson yum be.
Amai ???!!!.

zochin wrote on 2008/05/02 - 22:57
#12

HI Amai aylald chine amjilt husey!. Uuruus chine neg zuil todruulah gesen deehen neg sonin deer neg Gadaadad amidardag mongol busgui,<> gej yariltslaga ugsun bsan ene unen uu yag yu bolson yum be.
Amai ???!!!.

zochin wrote on 2008/05/02 - 23:00
#13

bichsen zuilees maani
haasaad bh yumaa

zochin wrote on 2008/05/02 - 23:01
#14

bi dahiad bichey HI Amai aylald chine amjilt husey!. Uuruus chine neg zuil todruulah gesen deehen neg sonin deer neg Gadaadad amidardag mongol busgui,<> gej yariltslaga ugsun bsan ene unen uu yag yu bolson yum be.
Amai ???!!!.

zochin wrote on 2008/05/02 - 23:02
#15

сайн уу? Таны ингэж аялж байгаа надад их таалагдаж байнаа. ганцаараа энэ их урт замыг туулна гэдэг ямар хэцүү болохыг зүгээр уншаад сууж байгаа хүн сайн ойлгохгүй гэдгийг мэдэж байнаа. таны аялал чинь надад: би ч бас ингэж аялж болох юм байна гэдэг бодол төрүүллээ. тэгээд би зуныхаа амралтаар европын орнуудаар аялах гэсийн тэгээд ямар бичиг баримт бүрдүүлэх хэр зардал гарахыг нь мэддэггүй ээ. та хэрвээ боломжтой бол миний майл хаяаг руу зарим нэг мэдээллийг явуулж болох уу? if you send me an e-mail, i’ll be happy

barkhas wrote on 2008/05/03 - 20:48
#16

He he he saihan zugaatai baijee.

Burnee wrote on 2008/05/10 - 13:02
#17

Монголын хөгжил соёлын тухайд үнэхээр гайхалтай хэллээ.Тиймээс бид мартаж болохгүй юм шүү дээ Хэн гэдгээ үргэлж санаж сэрэж явах ёстой.

NIRUN wrote on 2009/04/22 - 05:46
#18

Yws ruu oyutnuud yaj yawdag gej bodno. Neg purgond 20 hun, hul, garaa medeegui boltol chihiishdee. Tegeed 1400 km zamd. Zun huls ursaad, uwul hulduj uhchih geed, hetsuu sh dee. Africa ch bas arai deer bn. gehdee ene bol deer ued namaig oyutan baih ueiin bolson yawdal l daa. Odoo bol zam teewer arai deer bolj dee.

Yanjmaa wrote on 2012/04/13 - 09:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.