АНХНЫ ЗАХИА
2008 оны 04 сарын 18.
№34, Камерун улс, Доуала.
Сайн байцгаана уу? Аав, ээж, ах, эгч, дүү нараа. Хэдийгээр аялсан улс бүрийн нийслэлээс ил захидал явуулж байгаа ч, жоохон цаасан дээр бодож буй бүх зүйлээ багтаан бичиж чадахгүй байсаар 2 жил 6 сарыг ардаа өнгөрөөчихжээ. Миний аяллын тэмдэглэлүүдийг блог дээрээс та бүхэн уншаад, хүүгийнхээ бэрхшээлийг хэрхэн давж сурч байгааг харж байгаа байх.
Кэйп Таун хотод байхад илгээсэн та хоёрын захиаг хааяа ганцаардсан үедээ нээж дахин дахин унших үнэхээр сайхан байдаг. Бараг цээжилсэн гэх үү дээ. Та хоёрын бичгийн хэлбэрийг мартахааргүй.
Энэ захиаг би Камерун улсын нийслэл Яоундэ хотод Нигери улсын виз аваад, замдаа гарахын өмнө бичиж байна. Нигери улсаас яагаад ч юм бага зэрэг эмээж, болгоомжилж байна. Миний хамгийн хэцүү үе болж магад гэж бодоод анхныхаа энэ захиаг бичихээр шийдлээ. Блог дээрээ бас тавья. Манай гэр бүлд нуух зүйл байгаа биш. Аялалд тулгарч буй асуудал бэрхшээлүүдээ хуваалцах хүнгүй ганцаараа удаан хугацаанд байх үнэхээр хэцүү юм. Бэтгэрэх гэж яг юу гэсэн үг юм бэ?
Долоо хоногийн өмнө Нигерийн виз хүстэл, заавал Монголын Засгийн газраас иргэндээ виз тавьж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан албан бичиг Камерун дахь Нигер улсын Элчин сайдын яаманд илгээх ёстой гэсэн шаардлага надад тавьсан нь та нарыг дахиад л хүний өмнө царайчлахад хүргэсэн үү?
Элдэв албан бичиг, хүсэлт, хөрөнгийн баталгаа гээд хичнээн их төвөг та нарт гаргаж байна аа? Хүү нь энэ аяллын үед улс бүрт шахуу ийм асуудалд орж байна. Бараг дасаж, аргыг нь олж сурч байна даа. Гадаад харилцаа сул улсын иргэн байх гэдэг үнэхээр хэцүү юм аа. Хэзээ бид Монгол улсынхаа паспортоо бариад дэлхий ертөнцөөр чөлөөтэй аялдаг болох бол оо. Хэдийгээр улс дотроо иргэний үнэмлэхээр чөлөөтэй зорчиж болдог болсон ч “гадаад паспорт” гэж үгнээс салж чадахгүй юм.
Та нар Гадаад хэргийн яамнаас миний аяллыг дэмжихийг хүссэн захиаг арай гэж хөөцөлдөн авч Доуала-гийн Нигерийн консул руу илгээх үед, би тэнд очиж, төвөггүй виз авах итгэлтэй байсан ч бас л элдэв ноо тоочоод өгөөгүй. Төвөгтэй байгаа биз?
Хэдийгээр миний паспорт Монгол Улсын Албаны гэсэн бичигтэй байсан ч тэд –Монгол оо? Хаана байдаг юм? Хэний харъяа юм? гэх мэтчилэн дипломат ёсонд муухай санагдахаар асуултууд асууж байлаа. Визний нэрсийн жагсаалтыг хараад Нигер улс Монгол Улсын иргэд хоорондын зорчих тохиролцоо хийгээгүй байна гээд татгалзсан. Тэгээд ярьж, гуйж, найрч байж арай гэж виз авхаар болсон. “Монгол аль улстай ойрхон юм?” гэсэн асуултад “Орос, Дундад Улсын хооронд байрладаг” гэж хариултал -“Тэгвэл чамаас Оросын иргэнтэй адил 700 франк (160$) хураамж авах уу? эсвэл Дундад Улсын иргэнтэй адил 500 франк (120$)-ын хураамж авах уу?” гэсэн. Тэр үед би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Визээ авахын тулд төлбөр хямдаар нь Жунгаагийн иргэн гэж өөрийгөө бичих болж байна уу? гэж бодсон. Хэрвээ тэгэх юм бол миний Монгол Улсын иргэн гэдэг бахархал маань юу болох билээ!
“Монгол Улсаас дэлхийг тойрох аяллыг ганцаараа анх удаа хийх гэж оролдож байна, миний аяллыг дэмжээд манай Гадаад харилцааны яам хүртэл албаны паспорт олгосон байгаа биз дээ. Виз авах гэж 4 хоног энд хүлээж байна. Манай Гадаад харилцааны яам хүртэл Note Verbale бичгийг танай Консулын газрын хаягаар факс явуулсан” гэж нөхцөл байдлыг тайлбарлах гэж хичээх үед “Чи энэ бичигтээ миний нэрийг дурдаагүй байна шүү дээ” гэх нь тэр. Албан ажлаа мэдэхгүй хүмүүс яаж ийм чухал ажилд ордог байна аа”.
“Би энд огт ирж үзээгүй хүн Таны нэрийг яаж мэдэх билээ. Тэр тусмаа алс хол байгаа манай Гадаад харилцааны яамныхан яаж таны нэрийг мэдэж бичиг дээр оруулах билээ!” гэж би аргаа баран хэлсэн. Монгол улсын албаны паспорттой хэрнээ хүний өмнө бөхөлзөн царайчлах, гуйх ямар хэцүү байдаг юм бэ.
Өмнө нь Ботсван дахь Намибийн Элчин сайдын яаманд визэнд ортол, хаа хамаагүй цаашдын аяллын бичиг энээ тэрээ нэхээд, “Ийм паспорттой бол ажлын виз хүсэх ёстой, тэгэхийн тулд Засгийн газраасаа бичиг, сэтгүүлчийн бичиг, очих газраа товлон заасан бичиг авчир” гээд 2 сар гаруй намайг чирэгдүүлсэн. 20 гаруй улсын нэртэй цаасан дээр “Эдгээр улсууд визгүй зорчино! Харин жирийн жуулчин 30$ төлөөд өдөртөө виз авчхаж болно” гэсэн хялбар визний журамтай улс хүртэл намайг гацааж, их хэмжээний зардал гаргуулж байна. Гэр бүлийнхээ сүүлийн хэдэн жилийн бүх төсвийг Монголын түүхэнд үлдэх Дэлхийн бадарчлалдаа зориулж байгааг ойлгодог хүн манайд байдаг ч болоосой, тээ?
Монгол Улсын албан паспорттой хүнд ингэж хандаж, тоохгүй байхад, жирийн паспорттой хүн аялах гэж ямар их бэрхшээлүүдийг туулдаг бол оо? Зарим улсууд “Чи тагнуулч юм бил үү” гэж хардаж, сэрдэж байна. Конго, Киншасад нууцаар зураг дарж байгаад тагнуулынхан баривчлагдах шахсан. Арай гэж мултарсан шүү. Хэ хэ.
Монгол Улсын иргэнд ийм асуудлууд тогтмол гарч байна! гэж Гадаад харилцааны яамандаа мэдэгдмээр байгаа ч намайг юу хийж явааг ойлгож, дэмжих хүн үгүй л болов уу. Манай жирийн иргэд байтугай тусгай албан хаагчид гадагшаа явахдаа ийм төрлийн бэрхшээлүүдтэй байнга тулгарч байдаг байх.
Нигерийн Консулын хүн: “Би чамд виз өгөхгүй ч байсан болно шүү дээ!” гэж хэлэх үед хэрэг хийгээгүй хэрнээ “виз өгчих л дөө” гэж гуйх үнэхээр гутамшигтай санагдсан шүү. Сүүлийн 2 жил хагасын турш иймэрхүү л маягаар улсуудын хилийг давж явна.
Тугал ч хариуулна, Туг ч барина гэдэг байх аа?
Нигерийн Элчин сайдын яаманд шаардах, нэхэх, гуйх хослон байж арай гэж виз авахаар болтол нарийн бичиг нь орж ирэн миний паспортыг үзээд “Өө! Энэ чинь 1 жилийн хугацаатай паспорт юм байна шүү дээ! 2 сарын дараа дуусахаар байна, виз олгож болохгүй” гэх нь тэр.
“Энэ бол албаны паспорт! 1 жилээр өгч цааш сунгуулах хэрэгтэй байдаг юм!” гэж та хоёрын ногоон паспортын туршлагаас хэлэх үед: “Үгүй, болилоо! Яоундэ нийслэлийн Элчин сайдын яамнаас виз хүс!” гээд намайг өрөөнөөс үдсэн. Өдөр бүр, алхам бүрт гэр бүлийн төсвийг зараад байгаа болохоор, ийм төрлийн асуудлуудад үнэхээр их уурлах юм. Дахиад л буцаж явна, буудал унаанаас эхлээд ямар ч орлого хийхгүй, зардлууд гараад л байна. Гэхдээ та нарын итгэл барагдахгүй байгаад баяртай байна.
Би тухайн үед дургүй хүрсэн уураа бариад: “Төвөг болсонд уучлаарай. Цаг гаргасанд баярлалаа” гээд өрөөнөөс нь гарсан. Уураа барьж, ухаан гаргасан.
Тухайн консултай уулзаж байх үед найз охин нь өрөөнд орж ирж, тэр хоёр миний өмнө болсон явдлуудаа ярьж “Би чамд гомдсон шүү!” гэх хувийн асуудлаа ярилцаж байсан нь үнэхээр сонин. Гадны хүн байхад элдэв зүйлсээ яриад л. Нутгийн соёлд ийм зүйл энгийн байдаг бололтой. Өндөр хөгжилтэй улсын төлөөлөгч байсан бол юун хүүхэн! Холын гийчнийг цайгаар дайлах байсан биз! Тэ?
Оросын иргэн шиг виз авах уу? Дундад Улсын иргэн шиг виз авах уу? гэсэн өгүүлбэр намайг маш их зүйл бодоход хүргэлээ. Би тэдгээр дипломат ажилтнуудыг буруутгахыг хүссэнгүй. Бидний бодит байдал үнэхээр өрөвдөлтэй байна шүү дээ! Ганц Нигери улсад биш, Монголдоо ч бид үүнээс их бэрхшээлтэй байна. Аль нэг улс руу аялж үзэхийн тулд дотны хүндээ хүртэл хэлдэггүй гэр бүлийн эдийн засгийн болон хувийн нууцаа дэлгэн.
3 долоо хоногийн өмнө Экваторын Гвиней улсын Элчин сайдын яаманд виз хүсээд бас л хана мөргөж буцаж билээ. Консулын ажилтан нь: “Чи Испанийн Элчин сайдын яаманд очиж тэндээс бичиг авчир!” гэсэн. Би мөчөөгөө өгөлгүй: “Би Испанийн Элчин сайдын яаман дээр очоод: Та нар надад Экваторын Гвиней улс руу зорчихыг зөвшөөрсөн бичиг өгнө үү? гэж гуйх болж байна уу. Танай улс чинь Испанийн хараат байхаа больсон биз дээ!” гэж асуух үед, тухайн газрын визний албаны хүн “Бид танай орны талаар ямар ч мэдээлэлгүй тул Испанийн Элчин сайдын яамны баталгааны бичиг авчирч байж асуудлыг ярилцана” гэж байсан.
Дараагийн бадарчидад “Аан? Хаана байдаг юм?” гэдэг асуултуудад тогтмол хариулахад бэлэн байхыг захимаар байна.
Нигерийн виз татгалзсан тэр өдрөө автобусанд сууж буцаад Яоундэ нийслэлд ирж, даваа гараг хүртэл 3 өдөр хүлээгээд өнөөдөр Элчин сайдын яамнаас найрч байж арай гэж виз авлаа. Үнэгүй өгсөн гээд боддоо.
Миний тэмдэглэлийг уншдаг зарим хүмүүс “За юун сүртэй юм, хэн ч дэлхийг тойрч аялж чадна шүү дээ! Гадаадын өчнөөн хүмүүс ийм аялал хийдэг” гэж бичиж байгааг та нар сэтгэгдлээс уншиж байгаа байх.
Тэдгээр хүмүүс энгийн паспорттой 28 орныг туулаад, албаны паспорттой 7 орныг туулахдаа ямар бэрхшээлүүд тулгарч байсныг сүүлд номоос минь уншаад зорьсондоо хүрэх гэж, Монголоо газар бүр таниулах гэж, дараа дараагийн монголчууддаа ногоон гэрэл асаах гэж яаж гүрийж, тэмцэж байгааг минь ойлгох байх. Зөвхөн Америк, Япон, Европын визэнд унаад амьдрал найдлагагүй болсон мэт боддог хүмүүс манайд олон шүү дээ.
“Бид Европын иргэд биш, Америк Япончууд ч биш, гадаад харилцаа султай Монгол Улсын иргэд. Түүнийгээ санаж байх хэрэгтэй!” гэж аяллын хүнд зовлонг ойлгодоггүй зарим нэг хүмүүст зориулаад хашгирах юмсан. Хааяа үнэхээр уур хүрэх үе байдаг шүү.
Гадаад харилцааны энэ асуудлыг хэрхэн шийдвэл, дараа дараагийн Монголчууд дэлхий ертөнцөөр эрх чөлөөтэй аялж, ажил хэргээ бүтээж болдог болгох тухай өдөр бүр бодож байна. Юуны түрүүнд улсынхаа эдийн засгийг сэргээгээд, тэгээд ямар нэгэн байдлаар дэлхий дахинаа таниулах хэрэгтэй байна.
Бусад орны аялагчид надаас “Хэрвээ чи аяллын үед асуудалд орвол танай Элчин сайдын яам хаана байгаа юм бэ?” гэж асуух юм. 54 улстай Африк тивд “ганцхан Египетэд” гэж хариулах үнэхээр гутармаар. “Хэрвээ чамд асуудал гарвал танай улсын иргэний асуудлыг аль улсын Элчин сайдын яам хариуцдаг юм?” гэх асуултад би чимээгүй өнгөрдөг, үнэхээр асуудалд орох юм бол аль ч улсын Элчин сайдын яам намайг хамгаалахгүй шүү дээ! Хумхаа туссан байхдаа сайндаа л гэр рүүгээ мессэж бичихээс өөр юу ч хийж чадахгүй байсан.
Энэ захиагаа би буудлынхаа өрөөнөөс бичиж байна. Гомдоллож байна гэж битгий бодоорой. Хүү нь эцсийг нь хүртэл явах эрч хүчтэй хэвээр байна шүү. Гагцхүү амьдрал дээр ямар бэрхшээлүүд гарч буйг үнэнгээс нь бичмээр санагдлаа. Утсаар ярихдаа бүх зүйлийг дэлгэрэнгүй хэлж чаддаггүй тул.
Үнэхээр манай улсын гадаад нүүр царай гээд байх зүйл Их хаадын нэрээс өөр байхгүй юм шигээ. Зарим хүмүүст Халимын холбоонд элссэн шиг л харагдаж байгаа байх л даа.
Аав тань руу яриад “Аав! манай харилцааны сайд…!” гэж ажил хэргийн талаар асуух гэтэл “Түүнээс хойш 3 удаа солигдсон шүү дээ” гэж аргаа барсан маягтай хариулахад би гайхсан. Гадаад харилцааны яамны сайдын суудал 3 удаа солигдоно гэдэг чинь юу гэсэн үг билээ? Бид тогтвортой гадаад бодлого явуулж чадахгүй болсны жишээ мөн үү? Ааваа! Ах бид хоёр багадаа 19:30 цагийн мэдээг өвөр дээр тань суугаад үздэг байснаа байнга санадаг. Тухайн үед олон улсын байдлыг бүрэн ойлгодоггүй байсан ч зах зухаас нь суралцаж эхэлж билээ. Ямар сайндаа ээж таныг мэдээнээс салгаж чадалгүй хамт хоолоо идэх гэж хажууд хүлээж суудагсан. Анголын дайны тухай мэдээг би өнөөг хүртэл санаж байна. Аль 15 гаруй жилийн өмнө сонсож байсан улсдаа хөл тавих маш сонирхолтой байсан. Дайны дараах хүүхдүүд гэж жижигхэн тэмдэглэл хүртэл бичсэн, та нар уншаарай!
Та их сургуулийн багшийн бага цалингаараа өдөр бүр 3-4 сонин захиалж уншиж байх үед би бас түүнээс нь гарчиглаж, Монголд яг юу болоод байгааг гадарлахыг хичээж байж билээ. Хуучин аль дарга дэвшиж байгаагаас Монгол улс ямар чиг баримжаатай явахыг мэддэг байсан бол өнөө үед та хүртэл төөрөлдсөн байгааг бодоход Монгол эх оронд маань яг юу болоод байна аа? Монголчууд 5 минут ч болов зогсоод “Бид яг хаашаа яваад байна аа?” гэж өөрсдөөсөө асуугаасай!
Габонд ирээд тань руу залгахад “Миний хүү түүхийн сэдвээр их бичих боллоо. Хэзээнээс ийм түүх сонирхдог болчхов оо?” гэж асуухад би “Ааваа, өрөөнийхөө ханаар дүүрэн түүхийн номтой айлд өссөн хүүхэд өөр юу хийх билээ!” гэж хариулсан. Та бод л доо, машин засдаг хүний хүү машин гэдгийг бүрэн мэддэггүй юмаа гэхэд бусад хүүхдүүдээс илүү байна шүү дээ! Бас өнөө цагт интернэт гэдэг дэлхийн мэдлэгийн сан руу Ээж Та хоёрын олгосон англи, орос хэлийг ашиглаад хүссэн зүйлээ мэдэж авч болж байна. Хүнээс асуух ч шаардлагагүй.
Өчигдөр унтахын өмнө Таны номын сангийн доод 2 эгнээнд байдаг номуудыг дараалал байрлалыг нь санахыг хичээлээ. Хүүхдүүд олоход хялбар гээд ямагт тэр хоёр эгнээгээр дүүрэн Энциклопедиа болон гадаад орны түүх, газар зүй, гадаад хэлний номын цуглуулга байдагсан. Харин баруун эгнээний дээгүүр Монголын үлгэр домог, түүхийн бүх баримт мэдээллүүд байсан. Одоо хэвээр үү? Орос хэлээр кирилл цагаан толгойг сурсан болохоор, кирилл Монгол хэлэндээ эргэж ороход хэцүү хэвээр байна. Ялангуяа Эрхүүгээс бид эргэн ирэх үед Монгол бичгийн туршилтыг бидний үе дээр хийсэн болохоор. Кирилл монгол, монгол бичгийн дүрэм дээр учраа олохгүй л байна. Тэгээд дээрээс нь Ханз дүрс, Хирагана, Катагана гэх гурван цагаан толгой ашгилдаг Япон хэл, Латин үсэг ашгилдаг Англи хэл…
Хааяа илүүчилсэн мөнгөө хүүхдүүддээ хэрэг болох үед өгнө гээд номын завсраар хавчуулчихаад, сүүлд нэрийг нь мартаад олохгүй байна гэж бид нараар хайлгуулдаг байж билээ. Хадгалсан мөнгийг олох гэж хамаг номыг нэг бүрчлэн нэгжиж, ёстой залхуурдаггүй байсан шүү! Эргүүлж тойруулахдаа заримдаа мөнгө олно, ихэнхдээ олдоггүй байсан. Эсвэл та дандаа мөнгө тэнд хадгалдаггүй байсан юм уу? Зүгээр л хүүхдүүдээ номонд дуртай болгох гэж тэгсэн үү? Зүгээр сууж байхдаа хүртэл тэр далд хийсэн мөнгийг олох гэж номыг эргүүлж байхдаа сонирхолтой зургууд, маш хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж байсан юм шүү дээ! Намайг бага байх үед харамсалтай нь кирилл монгол дээр сонирхолтой, танин мэдэхүйн ном ховор байсан.
Дэлхийн 2-р дайны үеийн Японы цэргийн ном, тухайн үед магтдаггүй байсан Америкийн тухай ном та бичсэн байсныг олж байж билээ. Бид номын санг өөр өөр өрөөнд зөөж, гадагш дотогш шилжүүлж байхад тэр хэдэн хүүхдийн танин мэдэхүйн номуудын дараалал, байрлалыг огт өөрчилдөггүй байсныг би саяхнаас л ойлголоо! Хүмүүжил гэдэг програмыг эмээ, өвөө, ээж Та нар сонин аргаар суулгаж байсан байна шүү.
Тэртээ бага байхад “Атлас Мира” гэдэг ногоон хавтастай ном бэлэглэснээр өнөөдрийн дэлхийг тойрох аяллын санааг миний оюун санаанд өгсөн гэж бодохоор! Ах бид хоёр шалан дээр хэвтчихээд тэр улс руу явъя! гээд хуудас эргүүлээд л очиж байж билээ. Гэтэл дэлхий тийм ч жижиг, туулахад амар биш юм байна гэдгийг одоо л ойлгож байна.
Ааваа! Та өдөр бүр ширээний ард сууж, Монголын өнгөрсөн түүх, ерээд оноос хойш өнөөдрийг болтол болж буй үйл явдлыг тэмдэглэж буй таны бичлэг, номууд хойч үеийнхэнд 1990-2000 оны үеийн алдаа оноог ойлгуулж, дахиад алдахгүй байх, амжилтад хүрэх арга замыг нь зааж өгнө гэдэгт итгэж байна. Таны мэргэжлийн хүнийг оросууд “Летописец” гэж нэрлэдэг юм байна лээ. Манайхаас бусад, өндөр хөгжилтэй улсуудад ийм хүмүүс маш нэр хүндтэй байдаг юм байна.
Бороотой ч бай, хүйтэн ч бай хоёулаа гудамжны нарийн урт замаар цаг гаруй алхаж эх орны маань хүмүүсийн амьдрал, гэр бүлийн цаашдын төлөвлөгөөний талаар ярилцдагсан. “Монголд яг юу болоод байна аа?” гэж ярилцан, хамтдаа нэг өдөр гэрийн гадаа алхахсан.
Ерээд оны хямрал эхлэх үед, Зөвлөлтөөс ирээд Их сургуульд багшилхад Танд сарын цалин гуч дөч орчим доллар өгч байхад би үнэхээр гайхаж байсан. Гэтэл өнөөг болтол манай төр ард түмний оюунлаг талыг үгүйсгэж, мөнгө бүхний түлхүүр гэж ойлгогдохоор бодлого бариад байх юм.
Зарим үед манай төрийн удирдлагад “Энэ хүн яг юу хийх гэж гарсан юм бол оо?” гэж бодохоор хүн зөндөө байх юм. “Би ноёны удам” гэдэг шиг мөнгөтэй болохоороо өөрийнхөө удам угсаанд “Би гишүүний удам” гэж цол авах гэж байгаа мэт хүмүүс олон болжээ. Нийгэм, улсын төлөө өдөр шөнөгүй ухаанаа зарах ёстой албыг олны танил болсон, хөрөнгөжсөн, аль эсвэл хөрөнгөжих хүсэлтэй хүмүүс л хаших гээд байдаг болчихжээ. Гэтэл ард түмэн улам бүр өлсөж, ядраад! Ном мэдлэг ярихад зөрүүлж мөнгө, хоол ярьж байдаг! Бид хаашаа явж байна аа, ааваа?
Өнөөдөр ч гэсэн та Их сургуульдаа хичээл зааж байх үед ихэнх оюутнууд мэдлэгийн хүчийг ойлгохгүй, хэдэн жил суугаад диплом авах л бодолтой байгаа даа! Түүх соёлоо мэдэхийн чухлыг тэдэнд ойлгуулахыг багш хичээж байна гэж тэд мэдэж байгаа болов уу?
Ээжээ! Би тандаа маш их хайртай шүү! Бас хязгааргүй их баярлаж явдаг. Хэдийгээр хаяаа уурандаа хатуу үг хэлж байсан ч, сэтгэл дотроо түүндээ байнга гэмшдэг байсан шүү. Ерээд оны эдийн засгийн хямралыг таны тууштай зүтгэл, сэтгэлийн хүчээр гэр бүл маань даван туулсан. Таны тэр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө умартан, эцсээ хүртэл тэмцдэг тэр сэтгэлийг тань би өвлөж, энэхүү бүх бэрхшээлүүдийг даван туулж байна шүү. Хамгийн агуу, хамгийн сайн ээж гэдэг бол Та шүү! Тан шиг хайраараа өөрийн бүхнээ хамгаалж, халамжилж чаддаг  ээжийн хүү болж төрсөн тул би өнөөдрийг хүртэл улсынхаа далбайг дэлхийн өнцөг булан бүрт мандуулж, гэр бүлийнхээ нэрийг 9 үед дуурсагахаар явна. Хүүгийх нь тухай гарч буй элдэв муу яриа, хов живэнд битгий итгээрэй, та хүүгээ ямар хүн болгож хүмүүжүүлснээ мэдэж байгаа биз дээ. Юу ч хийж чадахгүй хэрнээ хийж буй нэгнийхээ улыг шагайж, амьдардаг хүмүүс өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болсон.
Таны шүүгээнд байдаг 1980 оны үед өмсөж байсан эмх цэгцтэй эвхсэн хувцаснуудыг санаж байна. Ялангуяа тэр Их дэлгүүрт 2 цаг оочирлож байж авсан цамцаа хадгалаарай! Бид гурав хойч үедээ тэрхүү цамцны түүхийг ярьж өгөх юм шүү! Өнөөгийн шинэ үеийн залуучууд хүртэл “Аан, ганц цамц авах гэж 2 цаг оочирлоно гэж үү?” хэмээн үл итгэх биз. Ням гаргийн өглөө унтаж байхад гамбанз цохиж байгаа чимээ хааяа санагддаг, зүүдэнд ч ордог. Яг л та гал тогоонд өглөөний хоол бэлдэж байгаа мэт. Тэгээд л ходоод хоржигноно. Та нарыгаа ямар их санаж байна аа… Гэхдээ би гэрээ санаж дусал нулимас ч дусаагаагүй байгаа шүү. Хүү нь тийм сэтгэлийн их хүчтэй хүмүүжиж, өссөн байна гээд боддоо.
Монголынхоо циркчидтэй хамт Өмнөд Африкт гэрийн монгол лавшаа идсэнээс хойш хагас жил болж байна. Сьерра Леон хүрч чадах юм бол монголчууд дээрээ хүнд аяллын алжаалаа тайлж, Монгол хоолоо идэх мөрөөдөл улам нэмэгдэж байна.
Та хоёрыгоо болон ах, дүү, эмээ, хамаатнуудаа маш их санаж байна шүү!
Сайн сууж байгаарай. Баяртай!
Маргааш өглөө цүнхээ баглаад дахиад замд гарна.
Эцэс төгсгөлгүй зам.
Яааая..
Явсаар л…

IMG_6676

АНХНЫ ЗАХИА

2008 оны 04 сарын 18.

№34, Камерун улс, Доуала.

Сайн байцгаана уу? Аав, ээж, ах, эгч, дүү нараа. Энэ захиаг би Камерун улсын нийслэл Яоундэ хотод Нигери улсын виз аваад, замдаа гарахын өмнө бичиж байна. Нигери улсаас яагаад ч юм бага зэрэг эмээж, болгоомжилж байна. Миний хамгийн хэцүү үе болж магад гэж бодоод анхныхаа энэ захиаг бичихээр шийдлээ. Блог дээрээ бас тавья. Манай гэр бүлд нуух зүйл байгаа биш.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467

nuur

Аялалд тулгарч буй асуудал бэрхшээлүүдээ хуваалцах хүнгүй ганцаараа удаан хугацаанд байх үнэхээр хэцүү юм. Бэтгэрэх гэж яг юу гэсэн үг юм бэ?

Хэдийгээр аялсан улс бүрийн нийслэлээс ил захидал явуулж байгаа ч, жижигхэн цаасан дээр бодож буй бүх зүйлээ багтаан бичиж чадахгүй байсаар 2 жил 6 сарыг ардаа өнгөрөөчихжээ. Миний аяллын тэмдэглэлүүдийг та бүхэн блог дээрээс уншаад, хүүгийнхээ бэрхшээлийг хэрхэн давж сурч байгааг харж байгаа байх гэдэгт итгэж байна.

Кэйп Таун хотод байхад илгээсэн та хоёрынхоо захиаг хааяа ганцаардсан үедээ нээж дахин дахин унших үнэхээр сайхан байдаг. Бараг цээжилсэн гэх үү дээ. Та хоёрын минь бичгийн хэлбэр мартахааргүй сэтгэлд үлджээ.

IMG_6535

Долоо хоногийн өмнө Нигерийн виз хүстэл, заавал Монголын Засгийн газраас иргэндээ виз тавьж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан албан бичиг Камерун дахь Нигер улсын Элчин сайдын яаманд илгээх ёстой гэсэн шаардлага надад тавьсан нь та нарыг дахиад л хүний өмнө царайчлахад хүргэсэн үү?

Элдэв албан бичиг, хүсэлт, хөрөнгийн баталгаа гээд хичнээн их төвөг та нарт гаргаж байна аа? Хүү нь энэ аяллын үед улс бүрт шахуу ийм асуудалд орж байна. Бараг дасаж, аргыг нь олж сурч байна даа. Гадаад харилцааны асуудал сул дорой улсын иргэн байх гэдэг үнэхээр хэцүү юм аа. Монгол улсынхаа паспортоо бариад дэлхий ертөнцөөр хэзээ чөлөөтэй аялдаг болох бол оо? Хэдийгээр улс дотроо иргэний үнэмлэхээр чөлөөтэй зорчидог болсон ч “гадаад паспорт” гэдэг нэрнээс салж чадахгүй юм.

Та нар Гадаад харилцааны яамнаас миний аяллыг дэмжихийг хүссэн захиаг арай гэж хөөцөлдөн авч Доуала-гийн Нигерийн консул руу илгээх үед, би тэнд очиж, төвөггүй виз авах итгэлтэй байсан ч бас л элдэв ноо тоочоод өгөөгүй. Төвөгтэй байгаа биз?

Хэдийгээр миний паспорт Монгол Улсын Албаны гэсэн бичигтэй байсан ч тэд “Монгол оо? Хаана байдаг юм? Хэний харъяа юм?” гэх мэтчилэн дипломат ёсонд муухай санагдахаар асуултууд асууж байлаа. Визний нэрсийн жагсаалтыг хараад Нигер улс Монгол Улсын иргэд хоорондын зорчих тохиролцоо хийгээгүй байна гээд татгалзсан. Тэгээд ярьж, гуйж, найрч байж арай гэж виз авхаар болсон. “Монгол аль улстай ойрхон юм?” гэсэн асуултад “Орос, Дундад Улсын хооронд байрладаг” гэж хариултал -“Тэгвэл чамаас Оросын иргэнтэй адил 700 франк (160$) хураамж авах уу? эсвэл Дундад Улсын иргэнтэй адил 500 франк (120$)-ын хураамж авах уу?” гэсэн. Тэр үед би юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Визээ авахын тулд төлбөр хямдаар нь Жунгаагийн иргэн гэж өөрийгөө бичих болж байна уу? гэж бодсон. Хэрвээ тэгэх юм бол би Монгол Улсын иргэн гэдэг миний бахархал маань юу болох билээ!

“Монгол Улсаас дэлхийг тойрох аяллыг ганцаараа анх удаа хийх гэж оролдож байна, миний аяллыг дэмжээд манай Гадаад харилцааны яам хүртэл албаны паспорт олгосон байгаа биз дээ. Виз авах гэж 4 хоног энд хүлээж байна. Манай Гадаад харилцааны яам хүртэл Note Verbale бичгийг танай Консулын газрын хаягаар факс явуулсан” гэж нөхцөл байдлыг тайлбарлах гэж хичээх үед “Чи энэ бичигтээ миний нэрийг дурдаагүй байна шүү дээ” гэх нь тэр. Албан ажлаа мэдэхгүй хүмүүс яаж ийм чухал ажилд ордог байна аа”.

“Би энд огт ирж үзээгүй хүн Таны нэрийг яаж мэдэх билээ. Тэр тусмаа алс хол байгаа манай Гадаад харилцааны яамныхан яаж таны нэрийг мэдэж бичиг дээр оруулах билээ!” гэж би аргаа баран хэлсэн. Монгол улсын албаны паспорттой хэрнээ хүний өмнө бөхөлзөн царайчлах, гуйх ямар хэцүү байдаг юм бэ.

Өмнө нь Ботсван дахь Намибийн Элчин сайдын яаманд визэнд ортол, хаа хамаагүй цаашдын аяллын бичиг энээ тэрээ нэхээд, “Ийм паспорттой бол ажлын виз хүсэх ёстой, тэгэхийн тулд Засгийн газраасаа бичиг, сэтгүүлчийн бичиг, очих газраа товлон заасан бичиг авчир” гээд 2 сар гаруй намайг чирэгдүүлсэн. 20 гаруй улсын нэртэй цаасан дээр “Эдгээр улсууд визгүй зорчино! Харин жирийн жуулчин 30$ төлөөд өдөртөө виз авчхаж болно” гэсэн хялбар визний журамтай улс хүртэл намайг гацааж, их хэмжээний зардал гаргуулж байна. Гэр бүлийнхээ сүүлийн хэдэн жилийн бүх төсвийг Монголын түүхэнд үлдэх Дэлхийн бадарчлалдаа зориулж байгааг ойлгодог хүн манайд байдаг ч болоосой, тээ?

IMG_6689

Монгол Улсын албан паспорттой хүнд ингэж хандаж, тоохгүй байхад, жирийн паспорттой хүн аялах гэж ямар их бэрхшээлүүдийг туулдаг бол оо? Зарим улсууд “Чи тагнуулч юм бил үү” гэж хардаж, сэрдэж байна. Конго, Киншасад нууцаар зураг дарж байгаад тагнуулынхан баривчлагдах шахсан. Арай гэж мултарсан шүү. Хэ хэ.

Монгол Улсын иргэнд ийм асуудлууд тогтмол гарч байна! гэж Гадаад харилцааны яамандаа мэдэгдмээр байгаа ч намайг юу хийж явааг ойлгож, дэмжих хүн үгүй л болов уу. Манай жирийн иргэд байтугай тусгай албан хаагчид гадагшаа явахдаа ийм төрлийн бэрхшээлүүдтэй байнга тулгарч байдаг байх.

Нигерийн Консулын хүн: “Би чамд виз өгөхгүй ч байсан болно шүү дээ!” гэж хэлэх үед хэрэг хийгээгүй хэрнээ “виз өгчих л дөө” гэж гуйх үнэхээр гутамшигтай санагдсан шүү. Сүүлийн 2 жил хагасын турш иймэрхүү л маягаар улсуудын хилийг давж явна.

Тугал ч хариуулна, Туг ч барина гэдэг байх аа?

Нигерийн Элчин сайдын яаманд шаардах, нэхэх, гуйх хослон байж арай гэж виз авахаар болтол нарийн бичиг нь орж ирэн миний паспортыг үзээд “Өө! Энэ чинь 1 жилийн хугацаатай паспорт юм байна шүү дээ! 2 сарын дараа дуусахаар байна, виз олгож болохгүй” гэх нь тэр.

“Энэ бол албаны паспорт! 1 жилээр өгч цааш сунгуулах хэрэгтэй байдаг юм!” гэж та хоёрын ногоон паспортын туршлагаас хэлэх үед: “Үгүй, болилоо! Яоундэ нийслэлийн Элчин сайдын яамнаас виз хүс!” гээд намайг өрөөнөөс үдсэн. Өдөр бүр, алхам бүрт гэр бүлийн төсвийг зараад байгаа болохоор, ийм төрлийн асуудлуудад үнэхээр их уурлах юм. Дахиад л буцаж явна, буудал унаанаас эхлээд ямар ч орлого хийхгүй, зардлууд гараад л байна. Гэхдээ та нарын итгэл барагдахгүй байгаад баяртай байна.

Би тухайн үед дургүй хүрсэн уураа бариад: “Төвөг болсонд уучлаарай. Цаг гаргасанд баярлалаа” гээд өрөөнөөс нь гарсан. Уураа барьж, ухаан гаргасан.

Тухайн консултай уулзаж байх үед найз охин нь өрөөнд орж ирж, тэр хоёр миний өмнө болсон явдлуудаа ярьж “Би чамд гомдсон шүү!” гэх хувийн асуудлаа ярилцаж байсан нь үнэхээр сонин. Гадны хүн байхад элдэв зүйлсээ яриад л. Нутгийн соёлд ийм зүйл энгийн байдаг бололтой. Өндөр хөгжилтэй улсын төлөөлөгч байсан бол юун хүүхэн! Холын гийчнийг цайгаар дайлах байсан биз! Тэ?

Оросын иргэн шиг виз авах уу? Дундад Улсын иргэн шиг виз авах уу? гэсэн өгүүлбэр намайг маш их зүйл бодоход хүргэлээ. Би тэдгээр дипломат ажилтнуудыг буруутгахыг хүссэнгүй. Бидний бодит байдал үнэхээр өрөвдөлтэй байна шүү дээ! Ганц Нигери улсад биш, Монголдоо ч бид үүнээс их бэрхшээлтэй байна. Аль нэг улс руу аялж үзэхийн тулд дотны хүндээ хүртэл хэлдэггүй гэр бүлийн эдийн засгийн болон хувийн нууцаа дэлгэн.

3 долоо хоногийн өмнө Экваторын Гвиней улсын Элчин сайдын яаманд виз хүсээд бас л хана мөргөж буцаж билээ. Консулын ажилтан нь: “Чи Испанийн Элчин сайдын яаманд очиж тэндээс бичиг авчир!” гэсэн. Би мөчөөгөө өгөлгүй: “Би Испанийн Элчин сайдын яаман дээр очоод: Та нар надад Экваторын Гвиней улс руу зорчихыг зөвшөөрсөн бичиг өгнө үү? гэж гуйх болж байна уу. Танай улс чинь Испанийн хараат байхаа больсон биз дээ!” гэж асуух үед, тухайн газрын визний албаны хүн “Бид танай орны талаар ямар ч мэдээлэлгүй тул Испанийн Элчин сайдын яамны баталгааны бичиг авчирч байж асуудлыг ярилцана” гэж байсан.

Дараагийн бадарчидад “Аан? Хаана байдаг юм?” гэдэг асуултуудад тогтмол хариулахад бэлэн байхыг захимаар байна.

Нигерийн виз татгалзсан тэр өдрөө автобусанд сууж буцаад Яоундэ нийслэлд ирж, даваа гараг хүртэл 3 өдөр хүлээгээд өнөөдөр Элчин сайдын яамнаас найрч байж арай гэж виз авлаа. Үнэгүй өгсөн гээд боддоо.

IMG_6723

Миний тэмдэглэлийг уншдаг зарим хүмүүс “За юун сүртэй юм, хэн ч дэлхийг тойрч аялж чадна шүү дээ! Гадаадын өчнөөн хүмүүс ийм аялал хийдэг” гэж бичиж байгааг та нар сэтгэгдлээс уншиж байгаа байх.

Тэдгээр хүмүүс энгийн паспорттой 28 орныг туулаад, албаны паспорттой 7 орныг туулахдаа ямар бэрхшээлүүд тулгарч байсныг сүүлд номоос минь уншаад зорьсондоо хүрэх гэж, Монголоо газар бүр таниулах гэж, дараа дараагийн монголчууддаа ногоон гэрэл асаах гэж яаж гүрийж, тэмцэж байгааг минь ойлгох байх. Зөвхөн Америк, Япон, Европын визэнд унаад амьдрал найдлагагүй болсон мэт боддог хүмүүс манайд олон шүү дээ.

“Бид Европын иргэд биш, Америк Япончууд ч биш, гадаад харилцаа султай Монгол Улсын иргэд. Түүнийгээ санаж байх хэрэгтэй!” гэж аяллын хүнд зовлонг ойлгодоггүй зарим нэг хүмүүст зориулаад хашгирах юмсан. Хааяа үнэхээр уур хүрэх үе байдаг шүү.

Гадаад харилцааны энэ асуудлыг хэрхэн шийдвэл, дараа дараагийн Монголчууд дэлхий ертөнцөөр эрх чөлөөтэй аялж, ажил хэргээ бүтээж болдог болгох тухай өдөр бүр бодож байна. Юуны түрүүнд улсынхаа эдийн засгийг сэргээгээд, тэгээд ямар нэгэн байдлаар дэлхий дахинаа таниулах хэрэгтэй байна.

Бусад орны аялагчид надаас “Хэрвээ чи аяллын үед асуудалд орвол танай Элчин сайдын яам хаана байгаа юм бэ?” гэж асуух юм. 54 улстай Африк тивд “ганцхан Египетэд” гэж хариулах үнэхээр гутармаар. “Хэрвээ чамд асуудал гарвал танай улсын иргэний асуудлыг аль улсын Элчин сайдын яам хариуцдаг юм?” гэх асуултад би чимээгүй өнгөрдөг, үнэхээр асуудалд орох юм бол аль ч улсын Элчин сайдын яам намайг хамгаалахгүй шүү дээ! Хумхаа туссан байхдаа сайндаа л гэр рүүгээ мессэж бичихээс өөр юу ч хийж чадахгүй байсан.

Энэ захиагаа би буудлынхаа өрөөнөөс бичиж байна. Гомдоллож байна гэж битгий бодоорой. Хүү нь эцсийг нь хүртэл явах эрч хүчтэй хэвээр байна шүү. Гагцхүү амьдрал дээр ямар бэрхшээлүүд гарч буйг үнэнгээс нь бичмээр санагдлаа. Утсаар ярихдаа бүх зүйлийг дэлгэрэнгүй хэлж чаддаггүй тул.

Үнэхээр манай улсын гадаад нүүр царай гээд байх зүйл Их хаадын нэрээс өөр байхгүй юм шигээ. Зарим хүмүүст Халимын холбоонд элссэн шиг л харагдаж байгаа байх л даа.

DSCN0649

Аав тань руу яриад “Аав! манай харилцааны сайд…!” гэж ажил хэргийн талаар асуух гэтэл “Түүнээс хойш 3 удаа солигдсон шүү дээ” гэж аргаа барсан маягтай хариулахад би гайхсан. Гадаад харилцааны яамны сайдын суудал 3 удаа солигдоно гэдэг чинь юу гэсэн үг билээ? Бид тогтвортой гадаад бодлого явуулж чадахгүй болсны жишээ мөн үү? Ааваа! Ах бид хоёр багадаа 19:30 цагийн мэдээг өвөр дээр тань суугаад үздэг байснаа байнга санадаг. Тухайн үед олон улсын байдлыг бүрэн ойлгодоггүй байсан ч зах зухаас нь суралцаж эхэлж билээ. Ямар сайндаа ээж таныг мэдээнээс салгаж чадалгүй хамт хоолоо идэх гэж хажууд хүлээж суудагсан. Анголын дайны тухай мэдээг би өнөөг хүртэл санаж байна. Аль 15 гаруй жилийн өмнө сонсож байсан улсдаа хөл тавих маш сонирхолтой байсан. Дайны дараах хүүхдүүд гэж жижигхэн тэмдэглэл хүртэл бичсэн, та нар уншаарай!

Та их сургуулийн багшийн бага цалингаараа өдөр бүр 3-4 сонин захиалж уншиж байх үед би бас түүнээс нь гарчиглаж, Монголд яг юу болоод байгааг гадарлахыг хичээж байж билээ. Хуучин аль дарга дэвшиж байгаагаас Монгол улс ямар чиг баримжаатай явахыг мэддэг байсан бол өнөө үед та хүртэл төөрөлдсөн байгааг бодоход Монгол эх оронд маань яг юу болоод байна аа? Монголчууд 5 минут ч болов зогсоод “Бид яг хаашаа яваад байна аа?” гэж өөрсдөөсөө асуугаасай!

Габонд ирээд тань руу залгахад “Миний хүү түүхийн сэдвээр их бичих боллоо. Хэзээнээс ийм түүх сонирхдог болчхов оо?” гэж асуухад би “Ааваа, өрөөнийхөө ханаар дүүрэн түүхийн номтой айлд өссөн хүүхэд өөр юу хийх билээ!” гэж хариулсан. Та бод л доо, машин засдаг хүний хүү машин гэдгийг бүрэн мэддэггүй юмаа гэхэд бусад хүүхдүүдээс илүү байна шүү дээ! Бас өнөө цагт интернэт гэдэг дэлхийн мэдлэгийн сан руу Ээж Та хоёрын олгосон англи, орос хэлийг ашиглаад хүссэн зүйлээ мэдэж авч болж байна. Хүнээс асуух ч шаардлагагүй.

2012-04-02 18.31.43

Өчигдөр унтахын өмнө Таны номын сангийн доод 2 эгнээнд байдаг номуудыг дараалал байрлалыг нь санахыг хичээлээ. Хүүхдүүд олоход хялбар гээд ямагт тэр хоёр эгнээгээр дүүрэн Энциклопедиа болон гадаад орны түүх, газар зүй, гадаад хэлний номын цуглуулга байдагсан. Харин баруун эгнээний дээгүүр Монголын үлгэр домог, түүхийн бүх баримт мэдээллүүд байсан. Одоо хэвээр үү? Орос хэлээр кирилл цагаан толгойг сурсан болохоор, кирилл Монгол хэлэндээ эргэж ороход хэцүү хэвээр байна. Ялангуяа Эрхүүгээс бид эргэн ирэх үед Монгол бичгийн туршилтыг бидний үе дээр хийсэн болохоор. Кирилл монгол, монгол бичгийн дүрэм дээр учраа олохгүй л байна. Тэгээд дээрээс нь Ханз дүрс, Хирагана, Катагана гэх гурван цагаан толгой ашгилдаг Япон хэл, Латин үсэг ашгилдаг Англи хэл…

Хааяа илүүчилсэн мөнгөө хүүхдүүддээ хэрэг болох үед өгнө гээд номын завсраар хавчуулчихаад, сүүлд нэрийг нь мартаад олохгүй байна гэж бид нараар хайлгуулдаг байж билээ. Хадгалсан мөнгийг олох гэж хамаг номыг нэг бүрчлэн нэгжиж, ёстой залхуурдаггүй байсан шүү! Эргүүлж тойруулахдаа заримдаа мөнгө олно, ихэнхдээ олдоггүй байсан. Эсвэл та дандаа мөнгө тэнд хадгалдаггүй байсан юм уу? Зүгээр л хүүхдүүдээ номонд дуртай болгох гэж тэгсэн үү? Зүгээр сууж байхдаа хүртэл тэр далд хийсэн мөнгийг олох гэж номыг эргүүлж байхдаа сонирхолтой зургууд, маш хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж байсан юм шүү дээ! Намайг бага байх үед харамсалтай нь кирилл монгол дээр сонирхолтой, танин мэдэхүйн ном ховор байсан.

Дэлхийн 2 дугаар дайны үеийн Японы цэргийн ном, тухайн үед магтдаггүй байсан Америкийн тухай ном та бичсэн байсныг олж байж билээ. Бид номын санг өөр өөр өрөөнд зөөж, гадагш дотогш шилжүүлж байхад тэр хэдэн хүүхдийн танин мэдэхүйн номуудын дараалал, байрлалыг огт өөрчилдөггүй байсныг би саяхнаас л ойлголоо! Хүмүүжил гэдэг програмыг эмээ, өвөө, ээж Та нар сонин аргаар суулгаж байсан байна шүү.

Тэртээ бага байхад “Атлас Мира” гэдэг ногоон хавтастай ном бэлэглэснээр өнөөдрийн дэлхийг тойрох аяллын санааг миний оюун санаанд өгсөн гэж бодохоор! Ах бид хоёр шалан дээр хэвтчихээд тэр улс руу явъя! гээд хуудас эргүүлээд л очиж байж билээ. Гэтэл дэлхий тийм ч жижиг, туулахад амар биш юм байна гэдгийг одоо л ойлгож байна.

Ааваа! Та өдөр бүр ширээний ард сууж, Монголын өнгөрсөн түүх, ерээд оноос хойш өнөөдрийг болтол болж буй үйл явдлыг тэмдэглэж буй таны бичлэг, номууд хойч үеийнхэнд 1990-2000 оны үеийн алдаа оноог ойлгуулж, дахиад алдахгүй байх, амжилтад хүрэх арга замыг нь зааж өгнө гэдэгт итгэж байна. Таны мэргэжлийн хүнийг оросууд “Летописец” гэж нэрлэдэг юм байна лээ. Манайхаас бусад, өндөр хөгжилтэй улсуудад ийм хүмүүс маш нэр хүндтэй байдаг юм байна.

Бороотой ч бай, хүйтэн ч бай хоёулаа гудамжны нарийн урт замаар цаг гаруй алхаж эх орны маань хүмүүсийн амьдрал, гэр бүлийн цаашдын төлөвлөгөөний талаар ярилцдагсан. “Монголд яг юу болоод байна аа?” гэж ярилцан, хамтдаа нэг өдөр гэрийн гадаа алхахсан.

Ерээд оны хямрал эхлэх үед, Зөвлөлтөөс ирээд Их сургуульд багшилхад Танд сарын цалин гуч дөч орчим доллар өгч байхад би үнэхээр гайхаж байсан. Гэтэл өнөөг болтол манай төр ард түмний оюунлаг талыг үгүйсгэж, мөнгө бүхний түлхүүр гэж ойлгогдохоор бодлого бариад байх юм.

Зарим үед манай төрийн удирдлагад “Энэ хүн яг юу хийх гэж гарсан юм бол оо?” гэж бодохоор хүн зөндөө байх юм. “Би ноёны удам” гэдэг шиг мөнгөтэй болохоороо өөрийнхөө удам угсаанд “Би гишүүний удам” гэж цол авах гэж байгаа мэт хүмүүс олон болжээ. Нийгэм, улсын төлөө өдөр шөнөгүй ухаанаа зарах ёстой албыг олны танил болсон, хөрөнгөжсөн, аль эсвэл хөрөнгөжих хүсэлтэй хүмүүс л хаших гээд байдаг болчихжээ. Гэтэл ард түмэн улам бүр өлсөж, ядраад! Ном мэдлэг ярихад зөрүүлж мөнгө, хоол ярьж байдаг! Бид хаашаа явж байна аа, ааваа?

Өнөөдөр ч гэсэн та Их сургуульдаа хичээл зааж байх үед ихэнх оюутнууд мэдлэгийн хүчийг ойлгохгүй, хэдэн жил суугаад диплом авах л бодолтой байгаа даа! Түүх соёлоо мэдэхийн чухлыг тэдэнд ойлгуулахыг багш хичээж байна гэж тэд мэдэж байгаа болов уу?

Ээжээ! Би тандаа маш их хайртай шүү! Бас хязгааргүй их баярлаж явдаг. Хэдийгээр хаяаа уурандаа хатуу үг хэлж байсан ч, сэтгэл дотроо түүндээ байнга гэмшдэг байсан шүү. Ерээд оны эдийн засгийн хямралыг таны тууштай зүтгэл, сэтгэлийн хүчээр гэр бүл маань даван туулсан. Таны тэр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө умартан, эцсээ хүртэл тэмцдэг тэр сэтгэлийг тань би өвлөж, энэхүү бүх бэрхшээлүүдийг даван туулж байна шүү. Хамгийн агуу, хамгийн сайн ээж гэдэг бол Та шүү! Тан шиг хайраараа өөрийн бүхнээ хамгаалж, халамжилж чаддаг  ээжийн хүү болж төрсөн тул би өнөөдрийг хүртэл улсынхаа далбайг дэлхийн өнцөг булан бүрт мандуулж, гэр бүлийнхээ нэрийг 9 үед дуурсагахаар явна. Хүүгийх нь тухай гарч буй элдэв муу яриа, хов живэнд битгий итгээрэй, та хүүгээ ямар хүн болгож хүмүүжүүлснээ мэдэж байгаа биз дээ. Юу ч хийж чадахгүй хэрнээ хийж буй нэгнийхээ улыг шагайж, амьдардаг хүмүүс өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болсон.

Таны шүүгээнд байдаг 1980 оны үед өмсөж байсан эмх цэгцтэй эвхсэн хувцаснуудыг санаж байна. Ялангуяа тэр Их дэлгүүрт 2 цаг оочирлож байж авсан цамцаа хадгалаарай! Бид гурав хойч үедээ тэрхүү цамцны түүхийг ярьж өгөх юм шүү! Өнөөгийн шинэ үеийн залуучууд хүртэл “Аан, ганц цамц авах гэж 2 цаг оочирлоно гэж үү?” хэмээн үл итгэх биз. Ням гаргийн өглөө унтаж байхад гамбанз цохиж байгаа чимээ хааяа санагддаг, зүүдэнд ч ордог. Яг л та гал тогоонд өглөөний хоол бэлдэж байгаа мэт. Тэгээд л ходоод хоржигноно. Та нарыгаа ямар их санаж байна аа… Гэхдээ би гэрээ санаж дусал нулимас ч дусаагаагүй байгаа шүү. Хүү нь тийм сэтгэлийн их хүчтэй хүмүүжиж, өссөн байна гээд боддоо.

Монголынхоо циркчидтэй хамт Өмнөд Африкт гэрийн монгол лавшаа идсэнээс хойш хагас жил болж байна. Сьерра Леон хүрч чадах юм бол монголчууд дээрээ хүнд аяллын алжаалаа тайлж, Монгол хоолоо идэх мөрөөдөл улам нэмэгдэж байна.

Та хоёрыгоо болон ах, дүү, эмээ, хамаатнуудаа маш их санаж байна шүү!

Сайн сууж байгаарай. Баяртай!

Маргааш өглөө цүнхээ баглаад дахиад замд гарна.

Эцэс төгсгөлгүй зам.

Яааая..

Явсаар л…

Horaayy..there are 48 comment(s) for me so far ;)

#1

Setgegdel: Saihan zahia bna. Harin bi huugeesee zahia avch uzeh yumsan, daanch ter min odoo 4hun nastai. MGLiin huuli, baruuniig het duuraisan ene tsag ue bid 2iig salgasan daa huurhii. Ehner n uuruu banzaldchaad nuhruu shuuhed ugndug ene tsag ue, baruuniig het duuraisan uzlees bolson uu?
Uulzalgui udlaa. Huugee gants ch boltugai unerlechihvel uhsen ch taivan nud anihsan.

Mongolhuu99@yahoo.com wrote on 2008/04/22 - 02:35
#2

Би их азтай байна шүү, тиймээ? Ийм сайхан нандин захидлаа дэлгэсэнд баярлалаа. Амай Амай зогсолтгүй урагшаа тэмүүлж байгааг чинь хараад үнэхээр их бахархаж байна. Би энд коммэнт злдээхдээ кириллээр бичихийг их хичээдэг, учир нь таныг уншихад чинь илүү ойр хүрээсээ гэж боддог юм. Ийм бахарамаар хүнийг төрүүлж өсгөсөн аав ээжид нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

bujin wrote on 2008/04/22 - 04:09
#3

Amai gutraad bh yu bhav heden haruud, ugaas tiim uchir afric gedeg bayan tiv iim baidaltai odoo hurtel bga shu de. SA-d har tsagaani yalgaag arilagsanaas hoish yu bolj bgaag chi harsan l bga bailgui de. Uragshaa zugteed bj de.

halhmongol wrote on 2008/04/22 - 11:21
#4

Amai chamaar uneheer baharhaj baina shuu. Chinii tsaashdiin ayalald chin amjilt huseye. odoohondoo comment bichih geheer ug sain evlehgui baina. uneheer chamaar baharhaj bayarlaj baigaagaa l dahin helmeer baina.
amjilt

ganbaa wrote on 2008/04/22 - 12:19
#5

zia yu bna daa ayalal sain yrgeljilj bnuu baga zergiin berhsheel gej bodoj zytgeed bhad byteh bizdee gehdee naana chini yag yamar hetsyy bgaag medkyuu bgaa bolohoor setgeliin dem l hairlaj chadhiim daa hehe za amjilt hysie uragshaa mongoliin hyyn delhiig huluuruu tamglalah heregtei shd ee etseg ubgud ni morior tamgalsan yr sad ni nytgen huluuruu tamgaliil daa hehe za amjilt hysie

nkt wrote on 2008/04/22 - 14:29
#6

sain baina uu Amai chinii omnoh zam tani dardan , uchirsan hvn bolgon tani svv shig setgeleer dvvren baihiin eruuliig devshvvle ee . Tanai aavaar chin MUIS-d hicheel zaalgaj bsiin bnaa. tanai ger bvld hamgiin sain saihniig hvse ee . uragshaa naiz min …..

bataanaa wrote on 2008/04/22 - 14:57
#7

Хэтэрхий сайн байж болохгүй шүү, сайн зүйлд садаа мундахгүй, тэнцвэрийг нь хадгалаад зүтгээд байгаарай, амжилт!!! :D

anime wrote on 2008/04/22 - 15:21
#8

Zurh setgeleere chamtai hamt shu, hicheegeerei, Good luck pal!

anime wrote on 2008/04/22 - 15:25
#9

yaagaad comment orohgui bgam bol o

anime wrote on 2008/04/22 - 15:26
#10

сайхан санагдлаа. гэхдээ амай чи битгий алдаж бичээд бай л даа. дараа нь энэ чинь тэр чигээрээр түүх болж үлдэнэ ш дээ. чиний дурсамж яг миний дурсамжтай адилхан юм шиг. 80-аад оны үед хүн болгон ижилхэн шахуу хувцас өмсдөг, тэрийгээ дэлгүүрт очерлож авах гэж бөөн юм болдог байсан даа. манай ээж ч бас тэгэж байсан. надад их сайхан санагдлаа. аялалаа сайн үргэлжлүүлээрэй.би чамайг дэмжиж байгаа шүү.

sera wrote on 2008/04/22 - 18:29
#11

Hi, chinii email hayag baidag bol tuuniigee nadruu yavuulaach. Bi sanhuugiin demjlegiin helberiin tuhai sanaa onoogoo sololzoh gesen yum.
Za hariu huleeye! Moni

Moni wrote on 2008/04/22 - 19:11
#12

neleen aldaatai bichsen ni unshihad joohon tuwugtei bsniig es tootswol uneheer sonirholtoi blaa. za tegeed amjilt!!!!!!!!!!

Ougii wrote on 2008/04/23 - 00:13
#13

Hi Amai. Blogoor chini damjuulj delhiin olon olon ornuudiin tyhai mash sonirxoltoi medeelel ynchij, mun setgeleeree chamaig demjin chamtai hamtdaa ayalj baigaadaa bayartai baina. Minii adil bysad olon xun chamaar baxarxaj bgaag unshij bna. Nigeria-d yg ni Swed-n World Maritime University-d mongol zaluutai hamt syrch baisan (2006 onii namar tugssun)neg nigerian zaluu baih yostoi. Dalain buyu Maritime asyydal erhelsen alba-nii gazar ni ochood syraglaval baij magadgui.Ter zaluu yamar ch baisan mongoliig sain medne. Neriig ni haramsaltai ni martchihsan baina.

Za tegeed amjilt husye! Ayan zam chini ulziitei baih boltugai gej eruuye! Biye hairlaj yavaarai! Take care!

Aza wrote on 2008/04/23 - 03:57
#14

hey there Amai,

thank you for your inspiring stories.. what a cool life and memories you have captured so far.. keep going..
# 2, please don;t be discriminative towards haruud!! do you want them to think of us sharuud?.. it’s not our or their fault that we were born with our skin colors.. so let it be.. i’d bet that your ability to look and recognize a person is beyond his or her skin color right Amai?
i’m sure that what makes you a great traveler.. someday you shall publish a book on your travel notes.. The Great Memoires of Lonesome Mongol Traveler..
so long… cheers anu

anu wrote on 2008/04/23 - 12:05
#15

amai buya mr. zolbayar tanid udriin mend hyrgey.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн портал сайт http://www.songuuli.mn “Гадаад дахь Монголчуудын сонгууль-2008″ интернэт санал асуулгыг явуулж байна. Иймээс та өөрийн улс төрийн байр сууриа илэрхилйж, саналаа өгнө үү? Мөн сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд хандан хэлэх уриалга, санал, хүсэлтээ илгээнэ үү?
Жич: Бяцхан хошигноход санал асуулгын та хаана ажиллаж, амьдардаг вэ гэдэг дээр та юу гэж бичих вэ?
Заавал хариу бичээрэй

www.songuuli.mn wrote on 2008/04/23 - 12:59
#16

amai fan club gj bii yu?

sain wrote on 2008/04/23 - 13:27
#17

хаа газрын хил гааль, консул ер нь тийм ш дээ. тэгэх нь угаасаа ч аргагvй дэ. Eeр орны хvнийг ер нь нутаг дэвсгэр дээрээ алхуулах албатай биш. тэгээд ч eeрснee хeл толгойгоо олохгvй ядаж байхад бас юун танихгvй мэдэхгvй хvнд сайхан аашлаад суух. АНУ ын гаалийнхан ч гэсэндээ цочирдмоор бvдvvлэг улсууд байдаг биз дэ. монголын гааль ч бас монголчууддаа муухай дээрэлхvv.
За ямар ч л байсан таньд амжилт хvсье

pc_ts@ wrote on 2008/04/23 - 22:07
#18

Африк гэж нэг дэлбэрцэн газар байнаа. За тэгээд Амай минь Африк-аа дуусгачихвал мань хэдийн сэтгэл амрах юм даа.

Enkhee wrote on 2008/04/23 - 23:58
#19

Amjilt husie !And mini uragchaa

Gana wrote on 2008/04/24 - 08:03
#20

таны дайчин зан-р бахархаж байна. цаашдын аялалд тань амжилт хүсье. таны бичлэгийг өдөр алгасахгүй уншиж байхыг хичээнээ.

khuygaa wrote on 2008/04/24 - 08:59
#21

sainuu ayan zamdaa sain ybj bnuu and mini mongoliin hyy delhiig tamgalah geed zabgyi gyij ybnuu daa biee sain bodooroi ayan zamd chini amjilt hysie and mini

nkt wrote on 2008/04/24 - 10:45
#22

Криллээр блогоо бичиж байгаад чинь баярлалаа, уншихад амар юм байна.

tuvshin wrote on 2008/04/24 - 11:26
#23

Sain uu? Mongol tsus min. Delhiig toirno gedeg chin baga asuudal bish yum chin gants visa avah yu l baiv gej. Chamd ene buhnee duusgahad gants setgeliin hatuujil tesver tevcheer l heregtei. Setgeleer unah asuudal baij bolohgui ! Blog deer chin comment bichdeggui humuus bichdeg humuusees ih baigaa ih olon hun chamaig demjij chinii orond ooriigoo tavij ayalj baigaa. Chi ter olon humuusiin ter baitugai mongoliin nuur tsarai bolj yavah yostoi!!! Butsah argagui! Hug & peace

GF wrote on 2008/04/24 - 21:41
#24

very touching…
god bless you!

Tuul wrote on 2008/04/25 - 01:34
#25

geree sanchihlaa. hench meddegui ulsiin irgen baih hetsuushdee. huuhentei taniltsaad yaria odoo yarij baigaad yaltchgui gadaad gedgee heleh bolood Mongol gehleer oo gesen baidal olon hunii nuuren deer ilerdeg. Japand ochood haanah be gehleer Mongol gej am bardam heleh yumsan gej boddogiin. gehdee bi MOngol gedegee nuudagui gui yadarsan MOngoliin negen l er baigaa biz. Mongolchuud bid nar songuulaias songuuliin hoorond amidarch zerleg buduuleg muuhai songuuliin unen ene solongost hurtel unertej baina.

hohtolbo wrote on 2008/04/25 - 03:41
#26

за юу байна даа анд минь эх дэлхийн хаа хавьд алхаж явна даа айн хэхэ
тамгалаад бай тамгалаад бай яадгийн хэн ч мэдкүү улсын иргэн л байгаа биз мэддэг болтол нь бүр ийм хүмүүс байдаг юм уу гэтэл нь алхаад байгаарай хөгшөөн амжилт хүсье

nkt wrote on 2008/04/25 - 08:51
#27

Амжилт хүсье. Амай.

guils wrote on 2008/04/25 - 15:04
#28

amai amjilt, uragshaa zaluu min uragshaa, uneheer saihan baidag shu chinii blogiig uzej taniltsahad, geree sanaad l

larisa wrote on 2008/04/25 - 20:50
#29

SAIN BN U.AMAI BI NEG YUM TODRUULMAAR BN,BI HED HONOGIIN OMNO CHAMAIG ZUUDLEED. CHINII TUHAI DEER UED NEG SONIN DEEREES GADAADAD BGA GEJ UNSHIJ BSANAAS TSAASHGUI. JAAHAN HETSYY ZUUD BSAN. GEHDE YAHAV. ENE LORD JESUSIIN CHAMD TUSLAARAI GESEN DOHIO BH. BI SERCHEED YASAN HACHIN ZUUD VE YAMAR UCHIRTAI YUM BOLOO GEJ BODOJ HESEG HEVTSEN. GEHDE MONGOLCHUUD IH SN ZUUD GEDEG YUM HEHE..TEGEED CHINII TUHAI HAANAAS OLJ MEDEJ BOLOH VE GEJ BODOOD YAVAAD BSAN, TEGTEL OCHIGDOR GOOJUUR GEED SITE RU ORJ UZSEN CHINE DELHIIG TOIRCH YAVAA ZALUU GESEN LINK SHUUD NUDEND TUSANGUUT SHUUD L AMAI GEDEG BODOL ZURSHIIGEED ORJ IRSEN. YUM IH SONION. TER BODOL CH ZOV BSAN. GOL N ODOO CHI HAANA BGAA YUM BE HUMUUS CHAMAIG IRCHIHSEN GEED BH YUM, ONOODOR CHINII WEB D ORJ UZLEEE YANZ N GADAADAD BGAA BOLOLTOI. YAG TODORHOI MEDMEER BN. BI CHAMD HAAYA CHADLIINHA HEREER 10 20N $ YAVUULJ BHIIG BODNO. BI CHRIST SHUTLEGTEI. CHINII SAIN BDLIIN TOLOO ZALBIRSAAR BH BOLNO. LORD JESUS IH SAIN SHU.

DaaGII wrote on 2008/04/25 - 21:32
#30

goe yum aa bi odoo medej olj unshij baina. tsaaashdaa bainag unshij setgegdelee bichij baih bvolnooo amjil

batka wrote on 2008/04/25 - 22:56
#31

Nomiin huch ih yumaa.

taivan wrote on 2008/04/26 - 00:54
#32

Сайн байна уу? Сайн явж байна уу уртаас урт аян замд чинь дэлгэсэн тэрлэг шиг нутгаас чинь амжилт хүсэн мэндчилж байна. Амай чи бол 21-р зууны Чингис юм шүү өнөө цагт бид хүчээр бус зөвхөн ухаан чадал зориг тэвчээрээр дэлхийг эзлэх болно. Чиний энэ аялал бол хойч үед үлгэр дуурайлал болсон, Монгол хүний зориг тэвчээрийг харуулсан том сорилт юмшүү. Тиймээс үхэж үл болно найз минь урагшаа!!! чамайг аялалаа амжилттай дуусгаад ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орондоо уулзах тэрхүү баярт өдөрийг тэсэн ядан хүлээж байя! Ямар их зориг тэвчээр вэ? Монгол хүний удам …

Оюунбат wrote on 2008/04/26 - 01:09
#33

Sain uu? Zoloo Minii duu ayan zamaa sain urgeljluuleerei. Bi chamaar mash ikh bakharkhaj baina. Bi chamaig delkhiig toirch baigaag medej baisan ch chinii ene ayalaliin tukhai er sonirkhoj unshdaggui baisan yum aa. Sayakhan sonin deer garsan Deegii Sindrom-g unshaad chinii bichleg mash sain sanagdsan bogood argagui l aaviigaa(Manai Jaya akh) duuraisan shudarga bolovsrol,soyoltoi khuu baina daa gej bodogdood chinii site uruu orj bukh bichlegiig uzlee.Chinii ayalal bol unekheer gaikhamshig bogood er zorig bas khen khunii khiij chadakhaargui ayalal bilee. Uneniig khelekhed chinii ayalaliin derged “Uurgevchtei ayalal” (25 TV-iin) yu ch bish yum. Ongots yumuu galt teregeer kheden ulsad ochikh tav tukhtai buudal bairlaad delkhiig toirokh oor khereg shuu dee. Zuirlevel zarimdaa niitiin teever zogsson ued khotiin neg zakhaas nogoo zakhad baikh gertee alkhaad kharikh, taxigaar kharikh khoyor yamar ikh yalgatai bilee.Bi khoriod jiliin omno 1988-89 onuudad bi orosiin khotuud bolon baruun bolon zuun europiin arav garui ornuudaar outan khunii tosovoor ayalj bailaa. Minii ene ayalal bol chiinii derged bol onigoond ormoor ochuukhen bolovch bas l ter uyedee khotuudaas khotuudiin khoorond unaa baikhgui yavgandaa yavgan aild khonokhdoo khonood gol duu vokzal khaviar khonoj aikhdaa aij,deeremduulekhdee deeremduulj mongogui uedee khuvtsas khunaraa zarj olsoj,oortoo uilchlekh delguurt orj yumiig ny idekh gekh meteer yavj baisan ba bas zarim uls ornii kheliig davakh gej khakhuul ogokhde ogj, khulkhidakhdaa khurvl khulkhidaj khoogdokh dee khurvel khoogdekh zarim ulsiin khiliig yavganaar alkhakh gekh meteer neg uurgevch uursen oyutan baagii europiin 15 ulsiig uzsen yum.Bi odoo bodokhdoo mongogui shakhuu baij yaj tegej tenej chadaj baisan yu bol oo gej gaikhdag shuu. ene tend aluulchikhsan bol suraggui alga bolokh bailaa shuu. Khamgiin aimaar ny Romania-d toriin ergelt garaad dain bolood sandarsan shuu.Yamarch baisan baga khemjeegeer ayalal khiij uzsen bolokhoor chamaig shuumjleed baigaa ulsuudiig bi ikh kharamsdag ted gadagshaa ayalakhiig ereen beejin shig amarkhan gej boddog yum shigee .Yaduu bid baitugaa bayan USA-chuud Tokyo-d ochikhoor tevddeg shuu dee
Zoloo chamd amjilt khusee Jich: 1989 ond bI DDR khuuchnaar Bugd Nairamdakh Ardchilsan German uls yavakhdaa tanaid Erkhuud khonoj baisan shuu chi tegekhed baga angid yavj baisan Eej tany nadad tusalsan shuu ter ued Mongol oyutnuud jild neg udaa ekh oron luugaa yavj bolno gekhee Mongoliinkhoo elchingees Mongol yavakh visa avdag baisan shuudee. Mongol khun ekh orondoo ochikhdoo ekh orniikhoo visa-g avdag baisaniig chi medekh baikh. Busad oron yalangyua kapitalst orond ayalakh ny gemt khereg bailaa shuu dee

david wrote on 2008/04/26 - 17:57
#34

Амай шууд крилээр бичдэггүй гэж бодож байна. Латин ч юмуу англи үсгээр бичдэг Мэдээж тэр дэлбэрцэн африкт крил үсэгтэй ком байхгүй Тэгээд өөр хүн нэг хөрвүүлдэг програмаар хөрвүүлээд тавьсан юм шиг санагдлаа л даа Гэхдээ л алдаатй ч гэсэн уншихад амар байна
Аа бас дэлбэрцэн Африк гэснээс бид ч бас тийм бараг болоод байна шүү дээ андуудаа
Тусалмаар л байна Даанч юу ч алгадаа

baaksi wrote on 2008/04/26 - 23:32
#35

hi Tsatsaa bna aa Zoloo.
tsatsral_a@yahoo.com ene minii hayg shu chi yamarhuu bna.
haana yavna. Manaihan bugdeere sain bgaa. Bie e sain bodooroi. Unsey :-) Amjilt husii ;-)

Tsatsaa wrote on 2008/05/03 - 16:09
#36

Amai ahaa tand helehug ch alga.Buh sain ug maani duusah geed baina.

Burnee wrote on 2008/05/10 - 13:05
#37

Sain uu,

Amidraliin utga uchiraa hun ooroo zohiodog gej bi oilgodog. Gadaadad yavaa bid zarimdaa yag yu hiigeed baigaagaa, henii toloo ingej ih charmaij baigaagaa oilgohod berh. Hamgiin suuliin hariult bol uls ornoo neg saihan bolohiig, delhiin humuus yaj amidardagiig haraad chad hiivel l setgel tenuun.
Uneheer mongoliinhoo tuuhee bodood baihaar ovor mongoliig hayatadad, ar mongoliig orosuud ni avaad 2 tiishee bolson ni todorhoi. Tegeed azaar socialism-iin hayamarliin achaar ar mongol tusgaar togtnoson uls bolson. Uuniig bid tuuhiin heden on sart uil yavdalt gej sanadagaas bish unen mon chanariig hen ch uhaardaggui.
Chinii heldgeer bid yu hiigeed baigaa yum be? Mongolchuud bid yag yu hiigeed baigaa yum be?
Arai gej oldson TUSGAAR TOGTNOL shuu dee,
Suuliin ued uls orond mini nuurlesen buh yavdluudiig hartsgaaya! Bid haashaa yavna ve?
Tanaas irgenshil chini haanah ve gej asuuval HYATAD gej hariulah ue ireh bolov uu? mongolchuudaa!

Altjin wrote on 2008/05/11 - 00:36
#38

Wow просто вдохновляет !!!!

och wrote on 2008/05/11 - 22:47
#39

Hi, chinii zahiag unshaad setgel hodloloo. Tegeed genet gadaadad baigaa geriinhnaas yamar zahia irdeg ni humuust sonin baih bolov uu geed eejiinhee engiin l negen email-iig havsargaya! Mongoliin amidraliig engiin eh hunii nudeer:

Sain bna uu,hairt ohin mini.Sonin saihan yu bna daa.Bie,hicheel ni sain uu.Odoo m huu irtel baga hugatsaa uldlee,ajlaa sain amjuulaad ooriigoo bolgood ireerei.Eejdee sanaa zovoh yum bhgui shuu.End buh yum heviin,ah duu har chini sain,oorsdiinhoo ajil turloo hiigeed amidartsgaaj bna.Havar daahia avahuulaad halzan bolson.Doodoo ireh gej bgaa yum uu,tsaadah chini dajgui biz dee.M ohinii naiz nuhud ni zahia bichij bna uu.Hol gazar bgaa hun bolgon havar bolood dulaarahaar gegelzeed ger ornoo sanadag l yum.Eej ni ni ch oyuutan bhdaa tegdeg bsan,udaad ireheer gaigui bolchihdog yum.Yalanguya mongol hun havar bolj dulaarahaar iluutei tegdeg baih.Yahav nuudelchin bolohooroo nuuh geed tegeed baihgyu yu.Mongold bicheheer saihan yum alga daa.Songuuli boloh geed baahan galzuurchihsan humuus ichne,aina gedeg sovesti bur baihgui dahiad l Ih hurald garah geed hudlaa yariad ehelchihsen.Yasan ch hanaj tsaddaggui yum ,buu med.

Saya baahan urdaas orj irsen haniad garlaa geed hul horison.Yumnii une gej odor honogoor l nemegdeh yum.Neg iimerhuu.Onoodor ih haluun bna.27-28 hurch bna.Ajlaa taraad zuslan yavdag yum uu geed l bj bna.M huugeer sonin yu bna daa,eejdee bicheerei.Eej ni targan,baga id geed aavaar chini shaarduulaad.Yaj yum idehgui bdag yum,yamar missd oroh gej bgaa bish,xa,xa.Za odoohondoo oor yumgui.Ohinoo unsie.Ohinoo sanaj l bna daa.

Hezee muu ohinoo tevreh bol.eej ni ovortolj untanaa.a,huugiinhee deer ni unsie.Dahiad unsie,ohinoo

Negen ohin wrote on 2008/06/07 - 22:38
#40

Ergeed harhad ene hamgiin unetei temdegleluud boloh bolno tiimees aldaagui bich

Nandin wrote on 2009/03/10 - 15:25
#41

uhaan gargaj nulimsaa nuuj bichsen b.a ahtaigaa uulzaarai amai

bayarzul london wrote on 2009/09/17 - 06:09
#42

Amai chi Mongol zalyychyydin baharhal shuu.
Mongol hun delhiig toirch boldog gedgiig haryylj bas olon olon zalyyst hun bhin ytga ychrig taniylj. yram ugdugt chini bayarlalaa.Amai chamd amjilt, az jargalig eruuye. eh orondoo tavtai moril.

ariuk wrote on 2010/04/15 - 15:51
#43

Үнэхээр сайхан захиа байна. Үеийнхээ залуусын зүрх сэтгэлийг дуудсан, тууштай байхын, зоригтой байхыг бие сэтгэлээрээ харуулж өгсөн чиний цаашдын аялал адал явдлаар, сонин хачинаар дүүрэн байг. Аяллын тэмдэглэлин бүрэн хэмжээний ном гарахыг тэсэн ядан хүлээж байгаа шүү. Өнөөдөр чамайг талбай дээр харсан. Дараа сайн амарч авсны чинь дараа уулзана гэж бодож байгаа.

MONREVE wrote on 2010/05/17 - 06:13
#44

Amai gej 21-r zuund amidarch baigaa Mongolchuudiin baharhal yum.. Amai-giin Mongoldoo oruulah huvi nemer duusaaguiee.. Harin ch uugeer ehelj baigaa. Tanid hamgiin sain saihniig husie!

Baharhmaar wrote on 2012/05/04 - 06:12
#45

uneheer saihan yumoo….unshij bgaadaa taatai bna..

urangoo wrote on 2012/05/05 - 00:46
#46

Ymar ih setgeliin hat we…,
Ymar mundag ger bul, aguu humuujil we.ih mundag yumaa. Huuhedtei bolhoroo huuhduude yg l eej aawiin tani taniig usgusun arga barilaar humuujuulmeer sanagdlaa.bi tanii site aar uchigdruus orj temdegleluudiig n unshij bnaaa.unendee bi urid n ingej huneer baharhaj bsnaa sanahgui bn.
Bi odoo oyutan l daa hariltsaand surdag.arvan jilde ch bas tantai adilhan surguulid surch bsan hehe.iim mundag huntei minii zam niilj ijil shugamaar yavj bgada baharhah ch shig.tantai adil zorilgodoo hurnee.ta nadad ih uram zorig ugdug shuu,,,,
Tanii ireeduin amidrald uurtuu husdeg buh l sain saihan zuilee husyee

Yuna wrote on 2012/05/06 - 01:55
#47

Ene zahiag olon jiliin daraa dahiad unshlaa.. Chi bol gartsaagui Mongolchuudiin hundleliig huleeh estoi hun shuu.. Chamaar baharhaj bn..

Bolor wrote on 2012/06/27 - 18:57
#48

Таны сэтгэлийг энэ захиагаар дамжуулж ойлголоо гэж бодож байна, дотор тань ямар хүн явдаг, өөрийгөө алдахгүй дурсамжаа санаж явдаг тань надад бодох юм өглөө. Баярлалаа Амай

Зочин wrote on 2019/09/08 - 18:29
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.