post Category: МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ / Only For Mongols / post Comments Off postApril 5, 2008 | 2,415 Үзсэн

өнөөдөр Монголд Интернэт хэрэглдэг хүний тоо тийм их биш тул хамттаа бусад хүмүүст манай төр засгийн хийж буй буруу алхмийн талаар мэдэгдхийг хүсч байна

А4 хэмжээгээр хийсэн энэ сануулгийг та бололцоогоороо хар цагаанаар ч байсан хамаагүй хэвлүүлээд, өөрийн албан газар, сургууль, нийтийн газар тавьж тусална уу! Өөрийнхөө ширээний өмнө тавьсан байсан ч болно! Үүгээрээ Халим агнуурийн холбоонд Монгол улс нэгдэж байгааг эсэргүйцэж, Монголийн төрийн бодлог Монгол түмний эрх ашгийн төлөө байх ёстойг та дэмжиж байна гэж ойлгож болно. Нэг хүнд ч хамаагүй хүргээд өг!

Бид нар Нэг нэгээрээ нэлээд олуулаа болно.

Таны илүү хэвэлсэн хуудсийг интернэтэд гарцгүй монголийн иргэд олж харснаар, олон нийтийн өмнө Монгол улсийн засгийн газар 2002 онд хийсэн алдааг мэдэгдүүлэх болно. Олон нийт хэдийгээр өнөөдрийн талх түлшний үнийн өсөлт, амьдралийн бэрхшээлүүдээ шийдэх гэж ядаж байгаа ч, Монгол улсийн дэлхий дахинаа эзэлж буй байр суурийн талаар санаа зовох сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгийг нэмэх юм. Хүн бүр үүнийг зөв гэж бодох албагүй, энэ л ардчилалийн үнэт зүйл юм. Гэхдээ санаа нийлж байгаа хүмүүс бие биенээ олж болох юм

Биеэ даасан гадаад бодлогодоо Байгаль орчнийг хамгаалсан, дэлхий дахинаа Монгол улсийнхаа түүх соёл нэр хүндээ өргөсөн бодлог явуулаасаа гэж би энэхүү Монгол улс Халим агнахийг зогсоох сэдвийг сөхсөн юм.

Миний эхний нийтлэлийн нэр болох “ Би Монгол улсийн иргэн гэдэгтээ ичиж байна” гэсэн сэдвийг хүн бүр янз бүрээр ойлгосон нь харагдаж байна. –Хэрвээ Монгол улс Халим Агнуудийн холбоонд нэрээ оруулаад, Агнах нь зүйтэй гэж сүүлийн 5 жил гараа өргөж байснийг би мэдээгүй байсандаа өөрөөсөө ичиж байна,

Хэрвээ би Монгол улс энэхүү үндэсний эрх ашгийн эсрэг чигэлсэн үйл ажилгааний эсрэг дуугүй өнгөрөх юм бол өөрийгөө Монгол улсийн иргэн гэж бодхоос ичнэ гэсэн санаа байсан юм.

Гэртээ суугаад, интернэтийн мэдээн дээр бахимдаад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байна, Гарж буй асуудал дээр зөвхөн бүхимдлаа илэрхийлчихээд өөр юу ч хийхгүй байгаа бол, хэн хийх ёстой гэж? Би гэрээсээ хол байгаа ч өөрийн тэмдэглэлээрээ эну алдаатай гэдэгт итгэлтэй байга төр засгийн маань бүруу шийдвэрийг хамтийн хүчээр зогсоох хэрэгтэй гэж итгэж байна.

Өдөр бүр зуу зуугаараа миний вэбийн тэмдэглэл уншдаг хэрнээ өөрийн байр суурь үзэл бодлоо бичэхээс залхуурч байгаа хүмүүст гэж хэлхэд. – Бид зүгээр хараад суух юм бол, бүх юм хэвээрээ, магадгүй улам дордох болно. Харин хамтийн хүчээр хөдлөх юм бол маш олон асуудлуудийг зөв шийдвэрлэх болно.

Халим гэдэг бол зөвхөн эхлэл, үүнээс цаашаа улам ихийг хамтдаа хийцгээй!

Та бүхэн тэрхүү IWC-ий хүрал болж байна гээд төсөөлдөө!

- Халимийг агнах нь зүйтэй! Гэсэн үндэсний соёл, хүн амын хүнсний бүтээгдэхүүн, олон улсад эзэлж буй байр сууриа өсгөх гэсэн ашиг сонирхлоороо нийлсэн хэсэг улсуудийн төлөөлөгч нар,

Нөгөө талд Халимний үзвэрийн жуулчлалийг хөгжүүлдэг улс орнууд, Олон улсийн байгал хамгааллийн байгуулгууд Халим агнах нь буруутай гэж бодсон улсуудийн төлөөлөгч нар.

Тэгээд барууний үнэтэй костым өмссөн, түүний өгөх санал бусад улсуудтай адил гэдгийг мэддэг, Өөрийгөө Эзэн Чингисийн элч мэт бодсон хамраа сөхсөн Монголийн төлөөлөгч.

–Би Монгол улсийг төлөөлж байна! Гэж хэлээд нэрийн хуудсаа бусдад өгөх үед хүмүүсийн царай хувирч байгааг анзаархааргүй бардам байгаа байхдаа!

–Тэр Монголийн төлөөлөгч энд юу хийж байгаа юм болоо? Тэдэнд далайд гарц ч байхгүй шүүдээ!Гэж бусад улсийн төлөөлөгч нар хоорондоо ярилцаж байх үед.

- Тэд худалдагдчихсан юмоо! Гэж хэн нэгэн хариулж байгаадаа

Магадгүй ийм уулзалтанд явах нь амьдралдаа дараачийн нэг улсийг Төрийн зардлаар үзээд Шопинг хийж авах Жуулчний сэтгэл хөөрөлдөө автаж байж ч магад. Магадгүй Эх орнийхоо, ард түмнийхээ өмнөөс нүүр бардам Төрийн бодлогоо баримталж байна гэж итгэж байж ч болно. Хэн нэгэн амьдралаа дээшлүүлэх санхүүгийн дэмжлэг авж байж ч магад.

Ард түмэн үүний талаар ямарч мэдээлэл байхгүй,

-Би энд юу хийж байгаа юм болоо? Гэж үнэхээр тэр хүн өөрөөсөө асууж үзсэн болвуу?

Түүхэнд Монгол улс далайд гарцтай байхдаа халим олж хараагүй, эсвэл түүний тухай тэмдэглээгүй.

Өнөөдөр далайд огт гарцгүй, Юу байдгийг ч тэр бүр мэдэхгүй. Хүнсний соёлдоо халим байтугай , голийн нуурийнхаа загасаараа хийх хоолний жоргүй тийм улсийг төлөөлж, Олон улсийн байгуулгад нэрээ оруулах нь Монгол улсийн гадаад нэр төрд маш чухал гээд итгэсэн байгаа байхдаа.

Өнөө үед өөрийн эдийн засаг, улс төрийн байдлаа тогтворжуулах гэж ядаж байгаа хэрнээ Далайд гарцтай, халим агнууртай салшгүй холбоотой улсуудийн төлөөлөгч нарийн дунд ёстой тэнэг харагдаж байгаадаа!

Тогрүүний дунд галүүний дэгдээхэй шиг санагдахгүй байна гэжуу?

БИД ХАЛИМ АГНуурийн ХОЛБООНД ЯМАР ТЭНГЭЭ ХИйЖ БАЙА НАА!!!

Монголийн төлөөлөгчийн гадаадийн байгуулгийн нэгэн ярилцлаганд –Халим агнуурийг дэмжих нь Монгол түмний санаанд нийцэж байгаа юм гэж хариулсан байсан шүүдээ! Тэгээд ирээдүйд бид ч гэсэн Халим агнах сонирхолтой байна! Гэхшиг!

Аан! Юу? Халим агнахад сонирхолтой байнааа? Монголчууд уу?

Ёстой солиорол гэж түүнийг л хэлдэг байх.

Миний хэллэгүүдэд уучлалт хүсч байна, гэхдээ гэрээсэ хол байгаа, өглөө босоод тэрхүү тэнэг ярилцлаг өгсөн хүнд – Та мөн ч …………….ж байна аа даа! Гэж хэлж чадахгүй хэд хонож байга тул бухимдаж, тэмдэглээрээ юу мэдэрч байгааг бичихээс өөр арга алга.

Гэтэл тэрхүү Монгол түмэн н халим огт хараагүй, юу байдгийг ч мэдэхгүй, Монгол улс нь Халим агнуурийг дэмжиж байгаа н ард түмний хүслийн дагуу юм шүү гэж хэлж байгааг ч мэдэхгүй!

Энэ бүхнийг зөвхөн Халимний хамгаалалийн төлөө гэж битгий ойлгоороо!

Хоол шидсэн хүнийг дагдаг нохой шиг харагдаж байгаа Монгол улсийн Засгийн газрийн гадаад дур төрхийг би та бүхэнд таниулж байга юм шүү! Энэ тэнэглэл Монголийн хар түүхэнд маш тодоор бичигдээсэй!

Хэр баргийн аавийн хүүгээс илүү Эх оронч, Монгол улсдаа хайртай тийм хүн –Танай улс Халим агнуурт юугаа хийж байгаа? Гэж инээдээр дагалдсан асуултанд дургүй хүрсэндээ бичиж байгаа юм.

Монголчууд тогооний ёроолоо харж бие бие рүүгээ чихэлдсээр байтал, Яг Монгол түмний үнэт зүйл болсон үндэсний бардам зан гэдэг зүйл үгүй болоод байна.

Хэрвээ энэ захиаг уншиж байгаа, дэмжиж байгаа хүн бүр өөрийнхөө дуу хоолойгоо нэгтгээд манай өнөөгийн засгийн газартаа мэдэгдвэл магадгүй Олон улсийн Халим Агнуурийн холбооноос Монгол улс нэрээ татаж, сонгуулиаар шинчлэгдэх энхуу засгийн газрийн эх орний ирээдүйн төлөө хийсэн хамгийн зөв алхам болж түүхэнд үлдэх байх гэж найдаж байна.

Монголчууд 70 гаруй жил гадний нөлөөнд байхдаа өдөр бүр Урагшаа! Гэдэг лозонг дагаж, хашгирсан болгонийг сонсдог байв, ардчилал гээд хүмүүс өөрийхөөрөө сэтгэх боломжууд нээгдсэн ч, Ямарваа нэгэн асуудалд хамтран хөдлө, зүтгэх тэр идэвх н алга болсон нь одоогийн нийгэмд харагдаж байгаа билээ.

Миний Уриануудийг ч Коммунизмийн адил хүлээж аваад, -Дуртай нэгэн хийнэ биз, би санал нэгтээ байгаа ч завгүй байна! гэж бодож байгаа хүмүүст – Бид юу хүлээгээд байна аа? Хэн нэгэн бидний өмнөөс сайхан амьдралийг бүтээж өгнө гэж бодож байна уу? Эсвэл Төр бариж байга хүмүүс нэг л өдөр маш ухамсартай бол сайн сайхний төлөө сэтгэлээрээ ажилдаг болно гэж уу?

Миний дээр тависан ганц цаас хүмүүст хүрч магад, хүрэхгүйч байж магад. Гэхдээ бид оролдоод үзэх хэрэгтэй юм шүү! Ажил дээрээ орход хэн нэгэн ийм цаас ханан дээрээ байрлуулсан байвал Эх орнийхоо төлөө санаа нэг байна гэж ойлгож болно шүү!

Бүгдээрээ хөдлөөд үзий! Зүтгий! Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлаа гэж хэлмээр байна.

“Монголчууд Эвтэй бол Хүчтэй” Мөрөөдлөөс.

2050-аад он

-Миний хүү! Тэр Халим загасийг харж байна уу?

- Хоо! Ямар гоё юм бэ! Яайийийийий. Үнэхээр үзэсгэлэнтэй том амьтан байна шүү!

-Түүхэнд тэр загсийг аварснаар бид өөрсдийгөө аварсан юм.

-Өвөө! Халим Монголд ямар хамаатай юм бэ? Бид далайд гарцтай байсан удаа 800 гаад жилийн өмнө байсан шүүдээ!

-Тухайн үейин хүмүүс бас тэгэж бодож байсан юм.

-Та яриад өг.

Биднийг залуу хүүхдүүд байхад Монголийн маань амьдрал өнөөгийх шиг тийм сайхан байсангүй. 70 гаруй жил Коммунисм гэдэг шашинд 100% итгэж, гадний бүрэн хяналтанд байгаад эрх чөлөөгөө олсон ард түмэнд шилжилтийн үейин эдийн засгийн хямралаас болж итгэл гэж зүйл үгүй болсон байлаа.

Монголчууд бие биенээ хүндлэх, хайрлах, эвсэлдэн нэгдэх, гэрэлт ирээдүйн талаар ярих нь ичгүүртэй солёорол мэт санагддаг байлаа.

-би эх оронч! Гэж хэлэхэд хүртэл – Аай, юун лаг юм! Гэж доог тохуу хэлбэрээр хүлээж авдаг байлаа.

Төрийн хяналт гэж байгаагүйгээс Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хувийн эрх ашгийн төлөө зүтгэж, тогтворгүй байдлаас болж ирээдүйг харж ажилдаг ТӨР гэж байсангүй.

-Энэ бүхэн Халимтай ямар холбоотой юм?

- Сайн сонсч бай миний хүү! Би дуусаагүй байна. Монголийн төр засаг гадаадийн зээл тусламжинд баригдаж бусад улсийн хамаарлаас гархаа болиж, элдэв дайнд хүртлэ татагдаж орж байлаа.

Ард иргэд хэт хурдан өөрчлөгдөж буй амьдралийн үнэ өртөгт толгой өндийх зайгүй зууралдан, нээлттэй сэтгэж чадхаа болисон юм.

Төр Засаг ардчилсан сонгуульд ялснийхаа дараа хуучний ард иргэдийнхээ үзэл бодлоос хамаарахгүй болж, төр барих хугацаандаа ямарч хяналтгүй улсын өв хөрөнгө, нэр төрийг заран идэж байв.

-Яай, үлгэршиг сонсогдож байнашт.

- Үгүй, эн бол түүх! Монголд мэдээллийн хэрэгслэл 2003 оноос хүчтэй хөгжиж эхэлснээр бүх юм өөрчлөгдлөө, Хаа хамаагүй, хүний нүднээс далдуур иддэг, хулгайлдаг зүйлүүд ил тод болж Төрийн үйл ажилгаа нээлттэй болж эхлэв.

Мэдэллийн хэрэгслийн ачаар Монгол улсийн гадаад бодлогт ямарч ач холбогдолгүй, ард түмний хүсэл эрмэлзлээс гажуу, байгал орчноо хамгаалах уламжлалт соёлтой Монгол улс Дэлхийн Халим агнөөрийн холбоонд элссэж, Агнах нь зүйтэй гэж санлаа өгсөн байсаныг олж мэдлээ.

Тухайн үейин Монголийн ирээдүйг өөрчилсөн сонгууль болоход 2 хон сар үлдсэн байлаа, Олон улсийн Халим Агнуурийн холбооний хурал болход бас 2 сар дутуу байлаа. Энэ хоёр маш чухал үйл явдлууд давхцсан цаг үд хүмүүсийн анхаарал өдөр бүр өсөж буй амьдралийн үнэ өртөг, Монголд болох гэж буй сонгуульд чигэлсэн байлаа.

Хэдийгээр Монголийн төр засаг гадаадийн зээл тусламж, өрөнд баригдаж гадаад орнуудийн ашиг сонирхлийн төлөө ажилаж байснийг тухайн үейин залуус мэдэж ойлгож байсан ч Ядуу ч гэсэн Монголийн төр байгал орчноо хамгаалах уламжлалт соёлоо дагаж тэрхүү барицаалагдсан санал хураалтаас гарж, Монгол улс өөрийн биеэ даасан бодлого явуулж эхлээсээ гэж хүсэн маш хүчтэйгээр эвлэлдэн нэгдэж эхэлсэн юм.

Монголд байгаа злуусаас гадна Америк, Азиа, Европд байсан Монголчууд Интернэтээр дамжуулан санал бодлоо нэгтгэж өмнөх 20-30 жилд болж байгаагүй эв нэгдэлтэйгээр асуудлийг сөхөн гаргасан юм.

Хэдийгээр төр засаг тогтворгүй гадаад бодлогоо байтугай дотоод бодлогоо шийдвэрлэж чадваргүй байсан ч эвлэлдэн нэгдсэн олон нийтийн дуу хоолойг сонсохгүй байх аргагүй байсан юм

Шинэ үейин залуус өнөө маргашийн хоол ундний төлөө бус дэлхий дахинаа болж буй халим агнуурийн цусанд Монголын гарийг хутгахгүй байхийг төр засгаасаа шаардаж эхэллээ.

Тэр нэг өдөр Төрийн албан ёсний мэдээлэлд монгол улс Халим агнөөрийн холбооноос албан ёсоор нэрээ татаж байна гэсэн мэдэгдлийг бид сонсоод үнэхээр их ялат байгуулснаа ойлгож маш их баярлаж байж билээ.

Тэр өдрөөс Монгол улс дахиаад хэзээч давтагдхааргүй гадаад орны бодлогийн нөлөөнөөс ангжирч, цааш байгуулагдаж байсан бүх үейин засгийн газрууд энэхүү алдааг давтахгүй байхаар сургамж авсан юм.

Энэ үйл явдлаас хойш, ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа юуний түрүүнд Үндэсний эрх ашиг, уламжлалт соёлоо дагдаг болсон юм.

Тэрхүү ялалт цааш тархаж Энэхүү Халим агнуурийн холбоонд гадний дарамтаар нэгдсэн байсан бусад орний иргэдийн хөдөлгөөнийг эхлүүлж, богино хугацаанд маш олон улсууд Холбооноос нэрээ татаж авсан юм.

Өнөөдрийн чиний харж буй эн үзэсгэлэнт амьтанийг аварснаар “Монголчууд эвтэй бол хүчтэй” гэсэн сургаали үгийг түүхэнд дахин нэг удаа биелүүлж өнөөгийн Монгол орний сайхан амьдралийг хамтын хүчээр байгуулсан юм шүүдээ!

Миний мөрөөдлөөс. 2008. 04 сарын 05. Габон улс. Mayumba.

Sorry, comments are closed.