Амай гэдэг залууг дуучин гэдгээр нь хvмvvс мэдэх байх. Тэрбээр хоёр жилийн ємнє “Их дэлгvvр”-ийн шилэн хоргонд хэсэг хугацаанд амьдарч орчин vеийн хотын амьдралаас хэсэг хугацаанд тасарч амьдарна хэмээн шуугиан дэгдээж байсан боловч тухайн vед дэлгvvрийн удирдлагууд зєвшєєрєєгvйгээс тvvний санаа бvтэлгvйтэж байсан.
Vvний дараагаар тэрбээр дэлхийг тойрох аялалдаа гарсан. Энэхvv аяллаа тэрбээр “Amai Around” тєсєл гэж нэрлээд євєг дээдсийнхээ хvрээгvй, vзээгvй газруудыг туулж монгол хvний мєрийг гаргая, шинэ соёлыг нээе хэмээн зорьжээ.
Амай анх гэрээсээ гарахдаа найман жил гаруй ажиллуулсан студийнхээ тєхєєрємж, єєртєє байсан бvх эд, зvйлээ зараад дэлхийг тойрохоор зориг шулуудан гарсан. Vvргэвч vvрэн эх орноосоо гарч явснаас хойш нэг жил найман сар гаруй хугацаа єнгєрчээ. Энэ хугацаанд гурван тив, 27 орон, 500-гаад хот суурингаар дайраад байгаа юм байна. Єдгєє аяллынхаа ид дунд явж байгаа бєгєєд одоо Aфрик тивийн хамгийн ємнєд улс SOUTH AFRICA (Ємнєд Африк)-ийн (Африк тивийн хамгийн ємнєд цэг) Cape Town гэдэг vзэсгэлэнтэй хотод ирээд байгаа гэнэ.
Тэрээр эх орон, гэр бvл, найз болон монгол хоолоо маш их санаж байгаа ч аяллаа яг хэзээ дуусгахаа тєлєвлєєгvй аж. Ямартай ч одоо байгаа газраасаа цааш vргэлжлvvлэн 100-112 орныг туулаад 5-6 жил гаруй болж байж гэртээ ирэх урьдчилсан тооцоо гаргажээ.
Єнгєрсєн хугацаанд Амай олон таагvй явдалтай учирсан ч ийнхvv шантралгvй явсаар байгаа аж. Тухайлбал, олон орноор орж, гарч яваа болохоор паспортных нь хуудас дууссан байна. Израйлиас Египет улсад ирээд Судан улсын виз хvсэхэд гурван ч удаа татгалзсан хариу єгсєн тул аялал зогсонг байдалд орж найман сар гаруй Египетэд гацжээ. Мєн Кени улсад явж байхад нь 800 гаруй кг ачаа хєлєн дээр нь унаж осолд орсон. Дараа нь Африкт тєдийгvй дэлхийд хамгийн их хvн нас бардаг аюултай малериа буюу хумхаа гэдэг євчинг хоёр ч удаа туссан боловч хvчтэй эм тариагаар эмчилсэн байна. Бараг л vхээд сэхсэн тэрбээр гадаадад аялахыг хvсэж буй нутаг нэгтнvvддээ эрvvл мэндийн даатгал заавал хийлгэх хэрэгтэйг онцгойлон захисан байна.
Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)
Egypt-d 8 sar bolno gedeg inekheer kharamsmaar ikh tsagaa aldjee, deer ny tiim ch taivan oron bishee, bas tsag agaar mongol khunii khuvid taalamjtai bish, boroo orokhgui geed l olon zuil khelj bolno l doo, ertnii tuukht guren gedgeer ny toirch bolomguich iim udaan baina gedeg Amai unekheer tevcheertei zorilgodoo unench baigaa um baina aa, tsaashdiin ayalald amjilt khusch biye bodooroi gej khelmeer baina aa,
Hi,
Ene zaluud hangalttai tsag, mungu baigaa bolood l ingej baigaa baih l daa. Er ni uynii tuluu bas henii tuluu uy hiisen bolood handiv gej baigaa uym be? Bodood uzeerei! Emchlegdehgui uvchmei huuhduud, hooson honoj uchnuun mongolchuuddaa uy ch zoriulj chadahgui baihad ene zaluu … Za za bi enend buhimdaad ch yahav.
Hi,
Zam chin hund baigaa ch, setgeleeree bitgii unaarai!!! Go, Amai!!!
OUHariltsaany negen and 🙂